Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2021/00127

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг************* тоотод оршин суух, Боржигин овогт ************* /РД:**************, утас:************/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1981 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багт оршин суух албан ёсны хаягтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ************тоотод түр оршин суух Боржигон овогт ***************/РД:**********, утас:***********/-д холбогдох

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие*******тэй 2006 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болон амьдарч байна.*******тэй гэр бүл болсноос хойш 2006 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү*******, 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр охин *******, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр охин ******* нар төрж бид 2020 оны 04 дүгээр сарын сүүл хүртэл хамтран амьдарсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд архи их ууж ааш зан нь ноцтойгоор эвдэрч агсам тавьж согтуурсан үедээ миний биед гар хүрэн зоддог байсан. Иймд цаашид хамт амьдрахад тэвчишгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгохгүй, 3 хүүхдээ би өөр дээр авна. Шүүх хурлаас хойш зөндөө харсан. Хоёр удаа ирэхдээ согтуу ирсэн. Яагаад архи уугаад байдгийг нь ойлгохгүй байна. Одоо хамт амьдарч чадахгүй салмаар байна гэв.

 

Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Түшигсүрэн миний бие нь *******тай 2006 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж 3 хүүхэдтэй болсон. Би 2015 онд *******гийн дүү Цагаанаагийн малыг маллаж байсан. Малаа маллуулчихаад цалин хөлс өгдөггүй байсан. Бид хэд хөдөө хоолтой, хоолгүй хоосон хонож байсан. Аргаа бараад би Чойрт ирээд хамаатан эгчдээ хөдөө хэцүү байна гэхэд эгч би чамайг ажилд оруулж өгнө гэсэн. Тэгээд би 3 хоногийн дараа ажилтай болсон. Андууд худалдааны төвийн хашаанд гэрээрээ буугаад манаач, галч хоёрыг давхар хийдэг байсан. Энэ хугацаанд бид хоёр 3 хүүхэдтэйгээ сайхан амьдарч, цалингаа авч хоол, хүнсээ аваад хүнээс дутахгүй амьдарч байсан. Дүү Цагаанаагийндаа очоод ирэхээрээ ааш зан нь хувирч хэрүүл хийгээд байдаг. ******* надаас салах шалтгаан нь дүүгээс нь болдог. Чи өөрийн гэр орноо цэвэрлээд гэртээ бай гэж хэлэхээр намайг архичин гэдэг. Би ажилтай байх үедээ архи уудаггүй, амарч байх үедээ нэг шил архи уудаг. Би *******г зодож байгаагүй. ...би эгчтэйгээ эмнэлэг ороод гараа хаглуулж байх хооронд хоёр эгч, дүүтэйгээ ирээд гэр орныг минь ачаад намайг буурин дээр минь өмссөн хувцастай нь хаясан хүн. Тухайн үед би хэцүү байсан. Би бол гэрлэлтээ цуцлуулахгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл би өөрөө өнчин өрөөсөн өссөн болохоор хэдэн хүүхдээ бодоод салах ямар ч хүсэл байхгүй. Ноднин бас салъя гээд байхаар нь гуйж байгаад эвлэрсэн. Одоо хүртэл би орох оронгүй айл, айл царайчлаад явж байна. Би гурван хүүхдийн чинь эцэг хүн чи бодох хэрэгтэй, яаж ч байсан салахгүй. ...Хамт амьдрахгүй гээд байгаа бол баталгаагаа салгуулъя. Хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч******* нь ...надтай хамт амьдрахгүй гээд байгаа болохоор баталгаагаа салгуулъя. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь талуудын тайлбартай харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар нь 2006 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 2006 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү*******, 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр охин *******, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр охин ******* нарыг төрүүлсэн нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн Засаг дарга Д.Мандахбаярын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай ......ам бүл-5, 3 хүүхдийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн анги удирдсан багш Б.Баатармаагийн ******* нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р сургуулийн 1б ангид сурдаг гэсэн тодорхойлолт, хүү*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, охин *******, ******* нарын төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан хэдий ч талууд эвлэрээгүй гэсэн үндэслэлээр 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл үйлдэгджээ.

Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан зэрэг нөхцөл байдал тэдний гэр бүлийн харилцаанд үүссэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас 134/ШЗ2021/00430 дугаартай шүүгчийн захирамж гаргаж Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг хоёр сарын хугацаагаар авахаар эвлэрүүлэн зуучлагчид даалгасан.

Гэвч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад 2 удаа уулзалт зохион байгуулж, 3 дахь уулзалтанд хариуцагч******* хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч ******* нь эвлэрэх хүсэлгүйгээ илэрхийлсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэлийг эвлэрүүлэн зуучлагч шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэсэн үндэслэлээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэрлэлт гэдэг нь хуулиар тогтоосон насанд хүрсэн, эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлдэг.

 

Үүнээс үзэхэд гэрлэлт бол хоёр талын хүсэл сонирхол бөгөөд хэргийн оролцогч талуудын хувьд шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээг хуульд заасан журмын дагуу авсан боловч талууд эвлэрч хамт амьдрах талаар хэн аль нь идэвхи санаачлага гаргаагүй шүүгчийн захирамжид заасан хугацаа дууссан учраас шүүх хэн нэг нь хүсээгүй байхад хүчээр хамтад нь амьдруулах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй боловч насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх зайлшгүй шийдвэрлэх учиртай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад том хүү*******аас саналыг нь асуухад аавтайгаа байх хүсэлтээ илэрхийлсэн хэдий ч эцэг******* нь өөрийн гэсэн гэр оронгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хүүхэд сүүлийн үед ээжтэйгээ хамт амьдарч байгаа, нэхэмжлэгч М.Ариунаа нь гурван хүүхдээ өөрөө асрамжлаад явна, хариуцагч******* нь хүүхдүүд ээжтэйгээ байсан нь дээр гэсэн тайлбарыг гаргасан тул хүү*******, охин *******, ******* нарыг эх *******гийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэдийгээр шүүхээс насанд хүрээгүй хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсч, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч ******* нь эцгээс нь хүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

 

Мөн гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Боржигин овогт Амгаабазарын Ариунаа, Боржигон овогт Мягмарын Түшигсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар хүү*******, охин *******, ******* нарыг эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Рэнцэндоржид даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ