| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0388/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/472 |
| Огноо | 2024-06-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргал,
шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч М.Мягмартуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Каракас овогт *******ын *******т холбогдох эрүүгийн *******410000000403 дугаартай хэргийг *******0*******4 оны ******* дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, *******00******* оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, ************** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, ******* дугаар хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Каракас овогт *******ын ******* /РД:ПЮ0*******311*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.******* нь үргэлжилсэн үйлдлээр буюу *******0*******4 оны 3 дугаар сарын 11-1*******-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо ******* ******* хорооллын урд талын шороон зогсоолоос хохирогч Б.ын эзэмшлийн Приус-30 маркийн 1*******-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд ******* ширхэг дугуй, ******* ширхэг обуд зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлан, хохирогч Б.д *******40,000 төгрөгийн хохирол учруулсан,
*******0*******4 оны 3 дугаар сарын 11-1*******-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо, 6******* дугаар байрны зогсоолоос хохирогч Н.ы эзэмшлийн 4*******-9******* улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын обуд, дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогч Н.д **************0,000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “Тоёота Акуа” маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, бусдад нийт 810,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4-д заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Тэр үед би хувиараа том машинаар тээвэрт явж байсан боловч өвөл болоод тээвэр зогссон. Ээжийн эмчилгээний мөнгө хэрэгтэй байсан тул дээрх гэмт хэргийг үйлдсэн. Хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.
Хоёр. Эрүүгийн *******410000000403 дугаартай хэргээс:
1. *******0*******4 оны 3 дугаар сарын 11-1*******-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо ******* ******* хорооллын урд талын шороон авто зогсоолоос хохирогч Б.ын эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн 1*******-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын ******* ширхэг дугуй, ******* ширхэг обуд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.д *******40,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 1-******* дахь тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн *******-6 дахь тал/,
Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 1******* дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн******* дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн *******0*******4 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн ХУ*******-*******4-1 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 1*******-1******* дахь тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4*******-4******* дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 48 дахь тал/,
*******. *******0*******4 оны 3 дугаар сарын 11-1*******-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо 6******* дугаар байрны авто зогсоолоос хохирогч Н.ы эзэмшлийн 4*******-9******* улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын обуд, дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.д **************0,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хавтаст хэргийн **************-*******8 дахь тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн *******9-61 дэх тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо 6******* дугаар байрны гадна зогсоолд байх 4*******-9******* улсын дугаартай автомашины нэг ширхэг дугуй алдсан гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Хохирогч Н.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******3 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн *******0*******4 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн ХУ*******-*******4-114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн *******8-*******9 дэх тал/,
Тоёота Акуа маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн *******0 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “ ” ХХК-ийн *******0*******4 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 1001*******3******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86-88 дахь тал/,
Тоёота Акуа маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4*******-44, 11*******-119 дэх тал/,
Гэрч М.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн **************-*******6 дахь тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 3******* дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 3******* -38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Х.******* нь *******0*******4 оны 3 дугаар сарын 11-1*******-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* хорооллын урд талын шороон авто зогсоолоос хохирогч Б.ын эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн 1*******-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын ******* ширхэг дугуй, ******* ширхэг обуд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.д *******40,000 төгрөгийн хохирол учруулсан,
*******0*******4 оны 3 дугаар сарын 11-1*******-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо 6******* дугаар байрны авто зогсоолоос хохирогч Н.ы эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн 4*******-9******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын обуд, дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.д **************0,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг тус тус үйлдэхдээ Тоёота Акуа маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэсэн болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн *******-6 дахь тал/,
Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би *******0*******4 оны 3 дугаар сарын 11-ний орой ******* цаг 30 минутын орчимд өөрийн “Приус-30” маркийн 1*******-18 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ хотхоныхоо гадна ирэхэд зогсоол байхгүй байсан тул “******* *******” хотхоны урд баруун талын шороон зогсоол дээр байрлуулсан. Тэгээд гэртээ ороод унтаж амраад өглөө 06 цаг 40 минутад гарч ирээд унаад явах гэсэн боловч арын хоёр дугуй байхгүй тоосгоор ивж тогтоосон байсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би алдагдсан ******* дугуйгаа өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Миний машины обуд нь дугуйтайгаа нийлээд нийт 600,000 төгрөг болно. Би өөрийн машинаа *******0*******4 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 30,*******00,000 төгрөгөөр худалдан авахад обуд дугуйтайгаа Монголд орж ирсэн машин худалдан авсан…гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд: Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо ******* ******* хорооллын СӨХ-ын хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцов. /хавтаст хэргийн 1******* дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: *******0*******4 оны 3 дугаар сарын 1*******-ны шөнө 0******* цаг 1******* минут *******1 секундэд тээврийн хэрэгслийн эд анги хулгай хийсэн машин ******* ******* хорооллын зүүн талаар хойд зүгт явж байгааг харуулав. Содон шинж тэмдэг /улаан өнгийн подворын гэрэлтэй/ цагаан өнгийн Акуа маркийн тээврийн хэрэгсэл байсныг харуулж буй дүрс бичлэг /хавтаст хэргийн******* дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн *******0*******4 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн ХУ*******-*******4-1 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн обудын хамт /1*******-той жи сток/ ******* ширхэг дугуйг *******40,000 төгрөгөөр үнэлсэн. /хавтаст хэргийн 1*******-1******* дахь тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4*******-4******* дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд: хар өнгийн тээврийн хэрэгсэл өргөх зориулалттай данхрад, данхрадны манъюл төмөр /гар манъюл/ нь тахир үзүүр хэсгээрээ хагас дугуй дэгээ хэлбэрийн төмөр, дугуйны боолтыг чангалж, суллах зориулалтаар ашигладаг “г” хэлбэрийн төмөр түлхүүр зэргийг эд мөрийн баримтаар тооцов. /хавтаст хэргийн 48 дахь тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо 6******* дугаар байрны гадна зогсоолд байх 4*******-9******* улсын дугаартай автомашины нэг ширхэг дугуй алдсан гэх хэргийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Хохирогч Н.ы мөрдөн байцаалтад өгсөн: Би *******0*******4 оны 3 дугаар сарын 1*******-ны өдөр ажлаа тараад *******3 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо дүгээр байрны шороон автозогсоол дээр өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн 4*******-9******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу *******0*******4 оны 3 дугаар сарын 1*******-ны өглөө 08 цагийн орчим өөрийн тээврийн хэрэгсэл дээр очтол миний машины зүүн хойд талын обуд, дугуй хулгайд алдагдсан байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Би *******0*******3 оны 1******* дугаар сард “Да хүрээ” захаас 4 хос обуд болон 4 ширхэг өвлийн сайн дугуйтай нь 1,400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо би нэг ширхэг обуд, дугуйгаа 3*******0,000 төгрөгөөр үнэлж байна…гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн *******3 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн *******0*******4 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн ХУ*******-*******4-114 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн обудын хамт /1*******-той жи сток/ 1 ширхэг дугуйг **************0,000 төгрөгөөр үнэлсэн. /хавтаст хэргийн *******8-*******9 дэх тал/,
Тоёота Акуа маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд: эзэмшигч нь ХХК гэх. /хавтаст хэргийн *******0 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “ ” ХХК-ийн *******0*******4 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 1001*******3******* дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тоёота Акуа маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээ 11,800,000 төгрөг гэх. /хавтаст хэргийн 86-88 дахь тал/,
Тоёота Акуа маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Х.*******ийн унаж явсан тээврийн хэрэгсэл болох “Тоёота Акуа” маркийн **************-84 улсын дугаартай цагаан өнгийн өнгийн автомашин байх бөгөөд 4 хаалга нь цоожтой, хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсныг эзэмшигч гэх Х.******* түлхүүрээр онгойлгон өгсний дагуу баруун урд хаалгыг онгойлгоход хар өнгийн шалавчтай, ногоон өнгийн суудлын дэвсгэртэй, эмх цэгцтэй байх бөгөөд арын хаалгыг онгойлгож зэхэд арын суудал нь ногоон өнгийн дэвсгэртэй, суудал дээр хар өнгийн хар өнгийн савхин хүрэм байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг тээврийн хэрэгслийн тээшний хэрэгслийг нээж улбар шар өнгийн иштэй хүрз, шар өнгийн алчуур, улаан өнгийн уяа, урт мод, дугуй чангалж, суллах зориулалттай “г” хэлбэрийн түлхүүр, хар өнгийн урт төмөр зэрэг эд зүйлс байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. /хавтаст хэргийн 4*******-44, 11*******-119 дэх тал/,
Гэрч М.ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би *******0************** оны 11 дүгээр сард “Алтан ” банк санхүүгийн байгууллагаар дамжуулан “Тоёота Акуа” маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******,0 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр өгч, сард 1,0 сая төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авч байсан бөгөөд одоог хүртэл банк бус санхүүгийн байгууллагад зээлээ би өөрөө төлдөг юм. “Алтан ” банк бустай байгуулсан гэрээ нь одоо надад байдаггүй бөгөөд *******0************** оны ******* дугаар сард зээлийн хугацаа дуусна. Тэгэхээр “Тоёота Акуа” маркийн **************-84 улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь би мөн. Би ажил, гэр хоёрын хооронд унадаг бөгөөд манай нөхөр ******* бид ******* цэцэрлэгийн насны хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх, авах гэх мэт ажилд зориулж унаж ашигладаг. Заримдаа би хотын төв рүү Хавдрын эмнэлэгт үзүүлэх шаардлага гардаг учраас Х.*******ээр машинаа бариулж эмнэлэг рүү хамт явдаг…гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн **************-*******6 дахь тал/,
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Миний унаж явсан “Тоёота Акуа” маркийн **************-8******* улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь “Алтан ” -ын нэр дээр байдаг бөгөөд үндсэн эзэмшигч нь манай ээж М.ийн нэр дээр байдаг юм. Тухайн тээврийн хэрэгслийг ээж бид хоёр ээлжилж хэрэглэдэг. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. …Би *******0*******4 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ************** цагийн орчим өөрийн унадаг “Тоёота Акуа” маркийн **************-84 улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй Хан-Уул дүүрэг******* дугаар хороо, *******6-******* тоотод байдаг гэрээсээ халтуур хийхээр гарсан. Би *******0*******4 оны 3 дугаар сарын 1*******-ны таксинд явж байгаад шөнө 0******* цагийн орчимд эхлээд ******* ******* хорооллын урд талын шороон зогсоол өнгөрөөд өөрийн унаж байсан тээврийн хэрэгслээ байрлуулаад буцаж шороон зогсоол дээр алхаж ирээд хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн ******* ширхэг 1*******-той жи сток дугуйг тайлж аваад өөрийн унаж явсан машиндаа ачаад тухайн газраас хөдөлсөн. Тэгээд Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо ад байрлах 6******* дугаар байрны зогсоол дээр байрлуулсан байсан хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг 1*******-той дугуйг тайлж аваад машиндаа ачаад гэртээ шууд харьсан. Гэртээ унтаж байгаад өдөр 1******* цагийн орчимд машинтайгаа гарч ******* шарын дэлгүүрийн автобусны буудал орчимд “дугуй авна” гэсэн зарын дагуу нэг хүнтэй утсаар холбогдож байгаад 3 ширхэг дугуйг нийт 400,000 төгрөгөөр зарсан. Дугуй зарж олсон мөнгөө би өөрийн хэрэгцээнд зарцуулсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 3******* дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 3******* -38 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т ямар гэмт хэргүүд хамаарахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар бүлэгт хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Х.*******ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бөгөөд ******* дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ “...машин механизм ашиглаж үйлдсэн...” бол хүндрүүлэхээр заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Х.*******ийн төрсөн эх болох М. нь умайн хүзүүний хорт хавдартай ба Хавдар судлалын үндэсний төвийн Химийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд эмчилгээний төлбөрийг олох зорилгоор шүүгдэгч нь эх М.ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явсан боловч тэрээр үргэлжилсэн үйлдлээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан гэмт хэргийг үйлдэхдээ авто зогсоол дээр байрлуулсан хохирогч Б., Н. нарын эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслүүдийн дугуйг дорцов, домакрат ашиглан тайлж авч “Тоёота Акуа” маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан зөөж авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4-т “хулгайлах гэмт хэргийг, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Х.*******ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.******* нь *******0*******4 оны 3 дугаар сарын 11-нээс 1*******-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо ******* ******* хорооллын урд талын шороон авто зогсоол, мөн Хан-Уул дүүргийн 1******* дугаар хороо 6******* дугаар байрны авто зогсоол, нийт ******* удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч Х.******* нь хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлджээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.*******ийг үргэлжилсэн үйлдлээр “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч М.Мягмартуяа нар нь “хэргийн үйл баримт болон болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.
*******. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 30 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4-т зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслээр ээжийгээ эмнэлэгт хүргэх, дүүгээ зөөх зэрэгт хэрэглэдэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Гэхдээ миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4-т зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болохоор шүүхэд эрх олгосон зохицуулалт билээ.
Шүүгдэгч Х.******* нь хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Х.*******т ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал болон түүний эх хүнд өвчтэй ар гэрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, эдлэх ялыг *******0*******4 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 49*******, *******10 дугаар зүйлд хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын эзэмшлийн эд хөрөнгө болох “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн обудын хамт /1*******-той жи сток/ ******* ширхэг дугуйнд Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн *******0*******4 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн ХУ*******-*******4-1 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******40,000 төгрөгийн /хавтаст хэргийн 1*******-1******* дахь тал/ хохирол,
хохирогч Н.ы эзэмшлийн эд хөрөнгө болох “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн обудын хамт /1*******-той жи сток/ 1 ширхэг дугуйнд Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн *******0*******4 оны 3 дугаар сарын *******-ний өдрийн ХУ*******-*******4-114 дугаартай шинжээчийн дүгнэлтэр **************0,000 төгрөгийн /хавтаст хэргийн *******8-*******9 дэх тал/ хохирол, тус тус учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.******* нь:
1. Хохирогч Б.д учирсан бодит хохирол *******40,000 төгрөг дээр үнэлгээ хийлгэсэн 30,000 төгрөгийг нэмж тооцон, нийт **************0,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар /хавтаст хэргийн*******1 дэх тал/,
*******. Хохирогч Н.д учирсан бодит хохирол **************0,000 төгрөг дээр үнэлгээ хийлгэсэн 30,000 төгрөгийг нэмж тооцон, нийт 300,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар /хавтаст хэргийн*******1 дэх тал/, тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл… нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Акуа” маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч /хавтаст хэргийн *******0 дахь тал/ нь “Алтан ” ХХК байх бөгөөд тус банк бус санхүүгийн байгууллагатай Мөнхийн нь *******0************** оны 1******* дугаар сарын 19-ний өдрийн ЗГ**************/198 дугаартай Үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулжээ. /хавтаст хэргийн 109-116 дахь тал/
Иймд Хөрөнгийн үнэлгээний “ ” ХХК-ийн *******0*******4 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 1001*******3******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Тоёота Акуа” маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн 11,800,000 төгрөгийг /хавтаст хэргийн 86-88 дахь тал/ шүүгдэгч Х.*******ээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 1 ширхэг данхраад, 1 ширхэг данхраадын манъюл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10, 36.1*******, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Каракас овогт *******ын *******ийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.4-т зааснаар шүүгдэгч Х.*******ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг *******0*******4 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
*******. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь хохирогч Б.д **************0,000 төгрөг, Н.д 300,000 төгрөг тус тус нөхөн төлсөн ба шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 1 ширхэг данхраад, 1 ширхэг данхраадын манъюл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Акуа” маркийн **************-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 11,800,000 төгрөгийг шүүгдэгч Х.*******ээс гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР