Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2021/00326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................................................................................................. тоотод оршин суух, ******* овогт Б.М /РД:.................../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: .................................................................................................. тоотод оршин суух, ******* овогт Т.Ү /РД:.................../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.М,

хариуцагч Т.Ү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Миний бие Т.Үтай 2008 онд танилцаж хамт амьдарсан. Тэгээд 2014 оны 05 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлж, бидний дундаас 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү Ү.Д, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Ү.А, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Ү.С нар төрсөн. Сүүлийн үед Т.Ү архины хэт хамааралтай болж, өдөрт заавал 100-200 грамм архи уудаг болсон. Архиа машиндаа, гэртээ, 00 өрөөндөө уудаг. Архи уухаараа гэрээсээ хөөдөг. Хамт архи уусан найз нөхдийг маань оролддог. Дагавар охин Ад халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Т.Үын аав, хүргэн ах нь мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Бүгдээрээ нэг хашаанд амьдардаг учраас ийм орчинд хүүхдээ үлдээхийг хүсэхгүй байна. Иймд хүү Ү.Д, охин Ү.А, хүү Ү.С нарыг миний асрамжид үлдээж, эцэг Т.Үаар тэжээн тэтгүүлж өгнө үү.

Одоо хүүхдийн санал, хуулийн зохицуулалтыг харгалзаад хүү Ү.Дийг эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хариуцагч нь хүү Ү.Дийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэв.

 

Хариуцагч Т.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Мтэй 2008 онд танилцсан. Б.М 2013, 2016 онд жирэмсэн болсон гэдгээ хэлэлгүй, үр хөндүүлж байсан. Бид 2 хоорондын таарамжгүй харилцаанаас болж хэд, хэдэн удаа салж, нийлж байсан. Дунд охин Ү.Аийг төрөөд удаагүй байхад, саллаа гээд авч явсан боловч өвчин тусгачихаад Ү.Дтэй хамт шуудангаар буцааж явуулж байсан. Эмчид үзүүлэхэд 2 уушгиндаа хатгалгаатай, тураалтай байна гэсэн. Тэгээд удалгүй 2-3 сарын дараа Б.М эргэж ирээд эвлэрсэн. Б.М нь бүх зүйлд өөрийн дураар ханддаг, болохгүй бүтэхгүй бүхнийг манай гэр бүлийнхэнтэй холбодог. Үр хүүхдүүдээ бодоод элэг бүтэн амьдрах хүсэлтэй байгаа, гэрлэлтээ цуцлуулахгүй.  Хүү Ү.Д аавтайгаа хамт амьдрах хүсдэг. Тийм учраас хүү Ү.Дийг өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна  гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Т.Үад холбогдуулан  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Т.Ү, Б.М нар нь 2014 оны 05 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү Ү.Д, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Ү.А, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Ү.С нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдлыг харгалзан уг хэрэгт Гэр бүлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан урьдчилсан арга хэмжээ болох эвлэрүүлэн зуучлалыг хийлгээгүй бөгөөд шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн ... Т.Ү нь гэр бүлийн гишүүдээ сүрдүүлдэг, айдас, сэтгэл санааны дарамт оруулах, дарамтлах, согтууруулах ундааны зүйл хэвшмэл хэрэглэдэг, эцэг, эх, төрөл садантайгаа харилцахыг хязгаарладаг, хэл амаар гутаан доромжилдог ... гэж дүгнэсэн аюулын зэргийн үнэлгээ, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2107000462 дугаартай ... дагавар охин Ү.Аийн үснээс зулгааж биед халдсан зөрчилд зөрлийн хэрэг нээх тухай тогтоол зэргээр гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, хариуцагчийн тайлбараар дээрх дурдсан нөхцөл байдал гаргахгүй гэж хийсвэрээр дүгнэх боломжгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар  гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй. 

Гэрлэлтийг цуцлахдаа нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, эвлэрүүлэн зуучлах болон гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээнээс татгалзсан, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Т.Ү, Б.М нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.  

Шүүх хуралдааны явцад гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Ү.Дийг эцгийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон, гэрлэгчдийн энэхүү тохиролцоо нь асрамжийн талаарх өөрийн саналыг илэрхийлэх насанд хүрсэн хүүхдийн тайлбартай нийцсэн, хариуцагчийн үйлдсэн гэх гэр бүлийн хүчирхийлэл нь хүү Ү.Дийн эсрэг үйлдэгдээгүй, одоо эцгийн асрамжид байгаа зэргийг харгалзан гэрлэгчдийн тохиролцооны дагуу хүү Ү.Дийн эцгийн асрамжинд үлдээж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид охин Ү.А, хүү Ү.С нарын асрамжийн талаар тохиролцоогүй тул хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, одоо эхийн асрамжид байгааг нь харгалзан охин Ү.А, хүү Ү.С нарыг эхийн асрамжид үлдээж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдийг хүмүүжүүлэхэд эцэг, эх адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай нь холбогдуулан охин Ү.А, хүү Ү.С нарыг сар бүр эцэг Т.Үаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Харин хүү Ү.Д эцгийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч болон хариуцагч талууд харилцан тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдвал зохино.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгч нь хүү Ү.Дт тэтгэлэг тогтоолгох шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 254 010 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 216 140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Т.Ү, ******* овогт Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Ү.Дийг эцэг Т.Үын асрамжид, охин Ү.А, хүү Ү.С нарыг эх Б.Мийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ү.А, хүү Ү.С нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Үаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 010 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 216 140 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ