Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/187

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000125 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Дазл” ХХК-д харуул хамгаалалтын ажилтай байсан, ам бүл 2, хүүгийн хамт ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Жаргалант 5б-10 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг, ******* аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой сумын 1 дүгээр баг Цагаан чулуутын хөндий гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Дазл” ХХК-ийн амралтын байранд эрхшээл дарамтад оруулсан хохирогч удаа дараагийн үйлдлээр “үнсье, өнөө орой чи миний эхнэрийг орлоно, хажуугаар ирээд хэвт, чи надтай аль орон дээр унтмаар байна” гэх зэрэг зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч хэвлийн тус газарт нь хутгалж хохирогч биед нарийн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийд нэвтэрч хатгагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 03 дугаар сарын 14-ний орой хээрийн постонд ээлжинд гарсан юм. Өглөө сэрээд байж байхад болон ахлах 2 ирээд “ ирсэн үү” гэхээр нь би “ирээгүй, та 3 хамт хоносон юм байгаа биз дээ” гэхэд шөнө зугтаагаад явсан гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад бид 3 өчигдөр архи хэрэглэж, ахлах тай муудалцаж нөгөөх нь зугтаасан байна. Бид 2 яваад хайгаад ирье, явган яваа хүн холдоогүй байх гээд явсан. Удалгүй 01 цаг орчмын дараа эргэж ирэхдээ ахлах согтуурсан байдалтай ирсэн. Би яасан талаар асуухад “олсонгүй, хохино, хулгайч өөрөө явж байгаа юм байна” гэж хэлж байсан. Тэгээд намайг ахлах одоо наадхаа цоожил, явъя гэхээр нь би “одоо яаж эзэнгүй орхих вэ, болохгүй шүү дээ” гэхэд би чиний дарга юм байгаа биз дээ, дуугай наадхаа цоожлоод суу гэсэн. Би цоожлоод машинд суухад арын суудал дээр нь 0,75 граммын шилтэй Хараа нэртэй архи байсан. Бид 3 амрах байранд ирээд ахлах “би 2 шил архи авсан, надаа нэгийг нь задлаад хийгээд өг” гэхээр нь хийж өгсөн. Би өмнөх орой нь манаанд хоносон учраас гал түлээд мах гаргаж, хоол хийж идье гэсэн. Тухайн үед одоо ахлах архи ууж согтоод унтуулахгүй зодож, нүднэ гэж хэлээд гарч машинаа унаад явчихсан. Тэгээд ахлах намайг “наашаа ирээд хажууд суу, өөртөө нэг хундагалаад уу гэхээр нь би хоол идээд ууя. урд шөнө манаатай байсан учраас нойр хүрээд байна гэхэд тушаал бол тушаал, дуугай наадхаасаа хийгээд уу гэхээр нь би архинаас хийж уусан. Намайг хоол хийж байхад ахлах надад нэг хийгээд өгөөч” гэхээр нь би унтаж амраад архиа гаргах талаар хэлсэн. Ахлах архи хэрэглэсэн үедээ зодоод байдаг учраас аль болох архи өгөхгүйг бодсон ч нэхээд чи өөртөө хийж уу гээд байсан. Тэгээд хоолоо идчихээд би ахлахад унтаж амар гэж хэлэхэд хажуугаар ороод хэвт гэхээр нь би та юу яриад байгаа юм бэ, би ээлжээс буусан, нойр хүрээд байгаа учир нүдний хор гаргамаар байна гэж хэлэхэд яасан үгэнд ордоггүй пизда вэ гээд бид нарын сууж хооллодог урт сандлыг авч над руу дайрсан. Тэр үед нь би сандлыг нь барьж аваад ахлах минь би жоохон амармаар байна, та ч 2 өдөр дараалж архи уусан юм чинь архиа гаргачих гэж хэлсэн. Намайг унтаж байхад сандлаар цохиод алчих байх гэж бодоод унтаж чадахгүй байсан. Гэтэл ахлах унтах гэж байгаа юм бол хажуугаар ороод унт гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэхэд чи миний эхнэртэй адилхан нэртэй, би цагаан сараар гэртээ хариагүй учраас эхнэрээ санаад байна. чи миний авгайг орло гэхээр нь би “та ямар юм аа яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд архиа ууж, унтаж өгөхгүй хамаг хувцсаа тайлчихаад яваад байсан бөгөөд халуун зуухан дээр уначихвал би хэрэгт орох байх гэж бодоод хараад байсан. Гэтэл ахлах чи миний орыг голоод байгаа юм бол хоёулаа гийн орон дээр унтъя гээд хэвтсэн. Би хаана ч хэвтэхгүй, би өөрийн гэсэн ортой хүн унтаж амармаар байна гэхэд энэ гэрт миний хэлсэн үг тушаал байх ёстой. Би чиний дарга мөн юм уу гэж асуухаар нь би та манай харуулын дарга мөн. Гэхдээ хоёулаа эрэгтэй хүмүүс байж юун унтаж хэвтэх асуудал яриад байгаа юм гэж хэлэхэд чи яагаад тушаал биелүүлэхгүй байгаа юм гэсэн. Сүүлдээ архиа ууж согтсон. Орой болоход ахлах чи яагаад тушаал биелүүлж хажуугаар хэвтэхгүй байна вэ” гэхээр нь би хоёр эрэгтэй хүн яаж хамт хэвтэх вэ. Хүн бүр өөр өөрсдийн ортой байхад ямар асуудал яриад байгаа юм бэ гэхэд чи муу яасан тушаал биелүүлдэггүй хулгайч вэ гээд сандал бариад босож ирсэн. Өмнө нь ахлах намайг зодож шүдийг маань хугалж, толгойг маань хагалж, нүд хөхрүүлж байсан учраас боссон. Орхиод гараад явчихъя гэхээр улайссан гал дээр уначих байх гэж орхиж чадаагүй. Эцэст нь дийлдэхгүй байсан тул өөрийн орон дээр сууж байгаад ширээн дээр байсан хар иштэй хутгыг авч тухайн үйл явдал болсон. Тэгээд шөнө ахлахад түргэн дуудъя хүрэн шүүс гоожоод байна, би айгаад байна гэж хэлэхэд дуугай байж бай, би мэдэж байна гээд яваагүй. Тэр орой би ахлахыг 2 давхар хөнжлөөр хучиж, үхчих вий гэж санаа зовоод шөнө нойргүй хоносон. Өглөө нь постноос машинтайгаа ирээд юу болсон талаар асуухаар нь би “ахлах унтаж амраахгүй, сандал барьж дайраад байхаар нь өмнөх шиг ээ зодох нь гэж бодоод хутга хүргэчихлээ” гэж хэлсэн. очиж хөнжлийг нь сөхөж хараад эмнэлэг оръё гэхээр нь би шөнөжин гуйгаад явахгүй юм гэхэд ахлах ч өөрөө юм гоожоод тогтохгүй байна явъя гэсэн. Намайг хамт явах гэхэд ахлах кемпээ хүнгүй орхиж болохгүй, чи үлд, бид хоёр явчхаад ирье гэж хэлээд машинтайгаа явсан. Орой нь 2 цагдаа ирж байцаалт авсан...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би суманд байдаг Говь караван гэх алтны хайгуулын компанид ээлжийн хамгаалалтын ахлахаар ажилдаг юм. ...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амарч байсан бөгөөд хамт ажилладаг хамт амралтын байран дээрээ 2 шил 0.75 граммын  Хараа архи 15 цагийн орчимд уусан. Ингээд бид 2 архи ууж байхад “би маргааш ажилдаа гарахгүй, зарим нь яагаад ажлаа хаяад гарахгүй яваад байдаг юм, дарамталлаа гэх зэргээр үл ойлголцож маргалдсан. Тэгэхлээр нь би “чи хийх ёстой ажлаа хий, өнөөдөртөө сайхан амарчих гэж албан ёсны шаардлага тавьсан. Тэрнээс биш бид хоёр хоорондоо, зодолдсон зүйл байхгүй. ...Тэгээд би зуухны дэргэд зогсож байхад ширээний араас босож ирээд гэдэс рүү нудрах шиг болсон. Тэгэхээр нь би эргэж харахад гартаа хар иштэй хутга барьсан гүйцээчихнэ шүү гэж хэлээд зогсож байхаар нь чи одоо юу яриад байгаа юм гэж хэлтэл миний гэдэс орчимд халуу дүүгээд явсан. Тэгэхээр нь гараа хийгээд үзэхэд нойтон байсан. Тэгээд би хутгалуулснаа мэдээд орон дээр очиж хэвтэхэд цус гоожоод байсан юм. Би тэр шөнөдөө түргэн дуудаагүй бөгөөд маргааш өглөө нь 11 цагийн үед сумын эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Эмч үзээд аймаг яаралтай явахгүй бол болохгүй дотроо шингэнээ алдсан байна гэж хэлсэн. Ингээд аймагт ирж эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон бөгөөд хэвлий нэвтэрсэн байна гэж хэлсэн. …Бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. ...Эмчилгээний явцад боолт, эм тариа авсан мөнгийг нэхэмжлэх болно. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг зарцуулсан. Цаашид 3 сарын дараа дахин хагалгаанд орно. ..Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй. Сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь 2024 оны  03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд мэс засалд орж үүнээс хойш хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 7,1*******,100 төгрөг зарцуулагдсан байна. ... гэх хүний биед гэмтэл учирсан буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ...13 цаг 30 минутын орчимд манай эмнэлэгт 2 хүн орж ирсэн. ... гэх хүн нь би хүнд хутгалуулчихсан” гэж хэлэхээр нь их эмч руу хутгалуулсан хүн үзүүлэхээр ирлээ гэж хэлсэн. ...удалгүй их эмч , сумын цагдаа нар ирсэн. Их эмч гэх хүний биеийн байдлыг үзсэн. Ингээд тэр хүний хутгалуулсан хэсэг буюу хүйсний доод хэсэгт 3 оёдол тавьж, өвчин намдаах тариа хийж, мөн дусал залгаж, их эмч тэр хүнийг Дорнод аймгийн төв рүү машинаар аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ахлах дэслэгч гэх цагдаа надтай утсаар холбогдож “танай хамгаалагч ээлжийн ахлах гэх хүнийг хутгалсан асуудал гарсан байна” гэж  мэдэгдсэн. Би тэр дор нь ээлжийн ахлах руу утсаар залгаж ярихад  “ажил төрлөөс болж маргалдаад ийм юм болчихлоо” гэж хэлсэн. ...Тэгээд би Дазл компаний удирдлагуудад энэ асуудлыг танилцуулж Улаанбаатар хотоос Дорнод аймгийн сумын ...хамгаалалтын объектод байрлах кемп рүүгээ гараад 2024 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн үед очсон. Очиход хамгаалагч , баатар 2 байсан ба тэр хоёроос юу болсон талаар нь асуухад ... “энэ 2 яваад буцаж ирээд ахлах намайг хаалгаа түгжээд машинд суу гэж хэлэхээр нь би эндээ байж байя ээлжинд гарах хүн байхгүй юм чинь гэхэд би дарга юм уу, чи дарга юмуу хаалгаа түгж, шууд суу гэж  хэлэхэд нь би хээрийн постныхоо хаалгаа түгжээд машинд суухад машины хойд талын суудал дээр 2 шил Хараа архи байсан. Тэгээд кемп дээр ирээд гэр рүү ороод ахлах архи аягалж өг гэж хэлэхээр нь архийг нь задалж аягалж өгсөн. Тэгээд намайг  өөрөө хийгээд уу гэхэд нь би аягалж уугаад  гал түлээд хоол хийсэн. Энэ үед хамгаалагч баатар хээрийн пост руу явсан. ...Тэрнээс хойш ахлах өөрийнхөө орон дээр хэвтчихээд намайг орныхоо урдах сандал дээр суулгаж үнсэнэ гээд үнссэн. Намайг хажуугаас нь босоод явах гэтэл өнөө шөнө чи миний эхнэрийг орло, би цагаан сараас хойш гэртээ очоогүй, эхнэртэйгээ унтаагүй гэж хэлээд байхаар нь би тэр сандал дээрээс нь босоод явсан. Гэтэл намайг чи миний орон дээр хэвтэхгүй юм бол баатарын орон дээр хэвтье гээд баатарын орон дээр хэвтчихээд наашаа ороод ир гээд байсан. Согтуу орноосоо босож юм мөргөж уначих гээд байхаар нь очоод түшихээр үнсье гээд нүүр ам үнсээд байхаар нь би өөрийнхөө орон дээр очоод суучихсан. Тэгсэн чинь нүцгэн орон дээрээ хэвтэж байгаад өндийгөөд босоод ирэхээр нь би өөрийнхөө орны хажууд байсан ширээн дээрээс хутга аваад түүний гэдэс рүү дүрчихсэн гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53/

Гэрч Ч.баатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ахлах бид 2 амралтын байранд ирж амраад 2024 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 06 цаг өнгөрч байхад сэрэхэд ирээгүй байсан тул ахлахтай түүнийг хайхаар болж харуулын байр руу очиж *******эй уулзахад ирээгүй гэж хэлэхээр нь түүнийг ойр хавиар хайгаад олоогүй. Гэтэл ахлах нь дэлгүүрээс архи, ундаа авч түүнээсээ 2 хундага ууж сайхан боллоо гэж хэлээд байгаа харуулын пост руу очиж түүнтэй уулзсан бөгөөд “харуулын постоо цоожлоод машинд суу” гэхэд нь “харуулын байраа эзгүй орхиж болох юмуу” гэж асуухад “харуулын байраа эзгүй орхиж болох болохгүйг би өнөөдөр мэдэж байна, цоожлоод суу” гэж хэлээд түүнийг суулгасан. Ингээд бид амралтын байранд ирээд ахлах  архи уухаараа намайг зодох гээд байдаг тул харуулын постон дээр очоод байж байя гэж бодоод гарч явсан. Би компанийн машиныг унаж харуулын байран дээр тухайн өдрөө харуул хийж постон дээр хоносон. ...2024 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн орчимд амралтын байранд очиход *******эй маргаж улмаар хутгалуулсан байдалтай байсан. нь надад хэлэхдээ “ахлах орой архи уугаад намайг манай эхнэртэй адилхан нэртэй юм байна, хайраа, үнсье, нааш ир гэх зэргээр хэлээд маргалдаж байх үедээ сандал барьж босож ирээд дайрах гэж байх үед түүнийг хутгалчихсан” гэж хэлсэн юм. Би ахлах ын хөнжлийг нь сөхөж үзэхэд хэвлийн баруун хэсэгтээ хутгалуулсан байсан бөгөөд би шууд  түүнийг сумын эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очиж биеийг нь үзүүлээд би буцаад ажлын байран дээрээ ирсэн. Ингээд орой нь сумын цагдаа нар ажлын байран дээр ирсэн бөгөөд бид хоёртой уулзсан. Харин сумын цагдаагаас ыг очсон эсэх талаар асуухад 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирж уулзаад явсан гэж хэлсэн. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд ахлах нь архи уусан үедээ хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ маш муухайгаар харилцаж байдаг. Мөн архи уухаараа намайг “ хайраа, нааш ир үнсье” гэх зэргээр хэлээд байдаг бөгөөд энэ нь их төвөгтэй байдаг. ... 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр согтуу байхдаа миний хоолойг боож толгой руу 5-6 удаа цохиж миний толгойг хагалсан. Одоо ч сорви нь байгаа, нүдийг маань хөхөртөл цохиж үүдэн шүдийг хугалж байсан. Учир нь тухайн үед намайг Улаанбаатар хотоос ирэхэд ийг зодсон байхаар нь яагаад хүн зодоод байгааг нь асуухад надад тэгж хандсан. Мөн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр архи уучихаад бид 2-ыг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн /хх-ийн  57-58, 60-63/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчимд манай харуулын ахлах , хамгаалагч баатар нар үүрэг гүйцэтгэж байгаа постон дээр ирээд “ ирсэн үү” гэж асуухад нь “ирээгүй, кемп дээрээ байхгүй байгаа юм уу” гэж асуухад гараад явсан байна гэж хэлсэн. Тэгээд миний постноос буух цаг болсон байсан ба харуулын ахлах надад хандан ыг урагшаа зам дагаж хайхаар явлаа ээлж авах хүн чинь байхгүй юм чинь постон дээрээ үүрэг гүйцэтгэж байгаарай гэж хэлээд явсан ба 1 цаг орчмын дараа тэр 2 буцаж ирээд нэлээн хайгаад явлаа байдаггүй, олдоггүй гэж хэлсэн.  Харуулын ахлах одоо ээлжнээсээ буу гэж надад хэлсэн. Тэгэхлээр нь би ээлж авах хүнгүй явж болох юм уу гэхэд би мэдэж байна, дуугүй цоожлоод машинд суу гэж хэлсэн. Тэгээд би постоо цоожлоод машинд суухад харуулын ахлах нэлээн архи уусан согтуу байсан ба бид машинтайгаа кемп рүү явсан. Тэгээд бид 3 кемп дээр очоод харуулын ахлах бид хоёр машинаас бууж үлдээд хамгаалагч баатар машин унаад хээрийн постонд үүрэг гүйцэтгэхээр явсан. Тэгээд харуулын ахлах бид 2 гэртээ ороод би за хоол хийхүү, өглөөнөөс хойш хоол идсэнгүй гэхэд за тэгэхгүй юу даа гэхэд нь би галаа түлээд тогоонд мах хийж чанасан. Тэр үед харуулын ахлах надад ахлах нь өөрийнхөө мөнгөөр 2 шил архи авчихлаа, наадахаа задал гэж хэлэхээр нь би нэг шил архийг нь задлаад аягалаад харуулын ахлах ад хийж өгсөн ба уучихаад аягаа буцааж өгөөд өөртөө хий гэхээр нь би хоолоо хийчихээд дараа нь болъё” гэхэд би дарга чинь юм байгаа биз дээ хэлсэн үгэнд ороод хажууд суу гэж хэлэхээр нь хажууд нь сууж, нөгөө задалсан архинаас нь уусан. ...дараагаар нь чанасан махаа гаргаад ахлах бид хоёр идсэн. ...архиа үргэлжлүүлж ууцгаасан ба ...1 шил архи дундаасаа доогуур болсон байсан. Тэр үед ахлах улам согтсон ба гэрийн баруун хойд өөрийнхөө унтдаг оронд хэвтсэн. Би урд шөнө нь ээлжинд гараад нойргүй байсан учир өөрийнхөө орон дээр унтах гээд байж байтал ахлах намайг дуудаад наашаа ирээд орны урд суу гэж хэлэхээр очоод суухад чамайг үнсэнэ гээд миний хацрыг үнссэн. ...Тэгээд би орон дээрээ очоод унтах гээд хэвтэж байхад дахиад намайг дуудахаар нь би дугарахгүй хэвтээд байсан. Тэгсэн чинь ширээний ард байдаг урт сандлыг бариад босоод ирэхээр нь би ахлахаа болиоч дээ гээд урт сандалнаас нь бариад авахад надад хандан өнөө шөнө чи надтай унтана шүү гэхээр нь би ахлахаа яасан хэцүү юм бэ унтаж амралдаа би ч гэсэн амармаар байна гэхэд би цагаан сараар гэртээ хариагүй, чи өнөө шөнө миний авгайг орлоно, хажуугаар хэвт гэж хэлэхээр нь би хэвтэхгүй гэж хэлэхэд энэ гэрт би чамд тушаал өгөх ёстой, чи гүйцэтгэх ёстой хажуугаар хэвт гэж хэлэхэд нь би хэвтээгүй. Тэр үед ахлах архи хаачив би мөнгөөрөө авсан надад хийж өг гэхэд нь би нөгөө архинаас нь хийж өгсөн. ...цаг ч орой болчихсон 21 цаг болж байсан тэр үед ахлах гуйваад их согтуу болсон байсан ба өөрийнхөө орны доод талын орон дээр очоод хэвтээд чи надтай аль орон дээр унтмаар байна гэхэд нь би юу яриад байгаа юм бэ ахлахаа би эмэгтэй хүн орлож мэдэхгүй, тийм юм мэдэхгүй гэхэд чамд юм хэлээд байгаа юм биш үү пизда минь хажуугаар хувцсаа тайлаад хэвт гээд орноосоо өндийн босож орон дээрээ суухаар нь дахиад босож ирээд намайг зодох гээд байгаа юм байхдаа гэж бодоод би өөрийнхөө орон дээр сууж байсан газраасаа босоод орны доод хэсэгт буюу гэрийн зүүн урд байх ширээн дээр очоод мах идэж байсан хар иштэй хутгыг аваад ахлах ын гэдэс орчим руу хутгалсан.  ... нь ...олон удаа намайг урд ирээд суу, үнсүүл гэх зэргээр дуудсан бөгөөд дуудах бүрт нь түүн рүү очиж хацар дээрээ үнсүүлж байсан. Миний хувьд энэ үйлдэлд дургүй боловч дарамтлаад энэ үйлдлийг аргагүйн эрхэнд хийж байдаг. Мөн хувцсаа тайлаад миний хажуугаар хэвт, 2-лаа аль орон дээр унтах юм бэ, миний орыг голоод байгаа бол өөр орон дээр хэвтэх үү гээд өөр орон дээр очиж хэвтэх зэрэг үйлдэл гаргаад байсан. Энэ үйл явдал маш олон удаа давтагдсан бөгөөд өдрийн 11 цагаас оройн 21 цаг хүртэл энэ үйл явдал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-92/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 167 тоот дүгнэлтэд:

1. биед нарийн гэдэсний хатгагдсан шарх, нарийн гэдэсний хатгагдсан шархыг оёсон хагалгааны дараах байдал, хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх, цээжний зулгарсан шарх, зүүн сарвуу, бугалганы түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь өндөр хэсгийн үйлчлэл болон мохоо, ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар тогтоогдсон нарийн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-т зааснаар зүүн шууны зүсэгдсэн шарх, цээжний зулгарсан шарх, зүүн сарвуу, бугалганы түлэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 70-72/

     Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 538 тоот дүгнэлтэд:

          1.2.3.4. ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй байна. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй.

          5. Шинжилгээний явцад мөрдөгчийн тавьсан асуултын хүрээнд багтаагүй боловч хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлэхүйц ач холбогдол бүхий зүйл илрээгүй гэжээ. /хх-ийн 150-151/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 03-12/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16/

- Хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 26-29/

- Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан тоот, хохирогч БОЭТ-д эмчлүүлсэн үйлчилгээний зардал /хх-ийн 31-32/

- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 94-96/

- “Дазл” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 99/

- Шүүгдэгч, хохирогч нарын “Дазл” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад холбогдох баримтууд /хх-ийн 101-129/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 138-141/

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 153-155/ болон хохирогчоос шүүх хуралдааны өмнө гаргаж өгсөн 10 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой согтуурсан үедээ Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Цагаан чулуутын хөндий гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Дазл” ХХК-ийн амралтын байранд эрхшээл дарамтад оруулсан хохирогч удаа дараагийн “үнсье, өнөө орой чи миний эхнэрийг орлоод хажуугаар ирээд хэвт, чи надтай аль орон дээр унтмаар байна” гэх зэрэг зүй бус үйлдэл гаргасны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдаж хохирогч хэвлийн тус газарт нь хутгалж биед нь нарийн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийд нэвтэрч хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Х. нь намайг миний авгайг орлоод  хажуугаар хэвт, араас чинь хийнэ гэж хэлэхэд нь би хажуугаар нь хэвтээгүй, тэр үед орон дээр хэвтэж байгаад орноосоо өндийгөөд босоод суухаар нь над дээр ирээд дахиад намайг зодох нь дээ гэж бодож айгаад хутга аваад ыг хутгалсан. ... олон удаа намайг урд ирээд суу, үнсүүл гэх зэргээр дуудсан бөгөөд дуудах бүрт нь түүн рүү очиж хацар дээрээ үнсүүлж байсан. Миний хувьд энэ үйлдэлд дургүй боловч дарамтлаад байхаар нь  аргагүй эрхэнд энэ үйлдлийг хийсэн. Мөн хувцсаа тайлаад миний хажуугаар хэвт, 2-лаа аль орон дээр унтах юм бэ, миний орыг голоод байгаа бол өөр орон дээр хэвтэх үү гээд өөр орон дээр очиж хэвтэх зэрэг үйлдэл гаргаад байсан. Энэ үйл явдал маш олон удаа давтагдсан бөгөөд өдрийн 11 цагаас оройн 21 цаг хүртэл энэ үйл явдал болсон. ...Ингээд орой амрах гээд байж байхад байн байн миний хажуугаар орж хэвт гээд байхаар нь би үгүй, би юу гэж эмэгтэй хүн орлож байдаг юм, тийм зүйл мэдэхгүй гээд байсан чинь гэнэт л пизда минь хажуугаар хэвт гээд хэлээд байгаа юм биш үү гээд босоод ирэхээр нь түүнээс айсандаа ширээн дээр байсан хутга авч түүнийг хэвлий орчимд хутгалсан...” гэх мэдүүлэг, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амарч байсан бөгөөд хамт ажилладаг хамт амралтын байран дээрээ 2 шил 0.75 граммын  Хараа архи 15 цагийн орчимд уусан. ...Тэгээд би зуухны дэргэд зогсож байхад ширээний араас босож ирээд гэдэс рүү нудрах шиг болсон. Тэгэхээр нь би эргэж харахад гартаа хар иштэй хутга барьсан гүйцээчихнэ шүү гэж хэлээд зогсож байхаар нь чи одоо юу яриад байгаа юм гэж хэлтэл миний гэдэс орчимд халуу дүүгээд явсан. Тэгэхээр нь гараа хийгээд үзэхэд нойтон байсан…” гэх мэдүүлэг, гэрч “... надад хэлэхдээ ...хоол болох хооронд ахлах архи хийж өг гэхээр нь хийж өгөөд мөн өөртөө хийгээд уу гэхэд нь өөртөө аягалж хэд хэдэн удаа уусан. Тэрнээс хойш ахлах өөрийнхөө орон дээр хэвтчихээд намайг орныхоо урдах сандал дээр суулгаж намайг үнсэнэ гээд үнссэн. Тэгээд намайг хажуугаас нь босоод явах гэтэл “чи өнөө шөнө миний эхнэрийг орло, би цагаан сараас хойш гэртээ очоогүй, эхнэртэйгээ унтаагүй” гэж хэлээд байхаар нь би тэр сандал дээрээс нь босоод явсан. Гэтэл намайг “чи миний орон дээр хэвтэхгүй юм бол баатарын орон дээр хэвтье” гээд баатарын орон дээр хэвтчихээд “наашаа ороод ир” гээд байсан. Тэгээд согтуу орноос өндийж босож юм мөргөж уначих гээд байхаар нь очоод түшихээр үнсье гээд нүүр ам үнсээд байхаар нь би өөрийнхөө орон дээр очоод суучихсан. Тэгсэн чинь нүцгэн орон дээрээ хэвтэж байгаад өндийгөөд босоод ирэхээр нь би өөрийнхөө орны хажууд байсан ширээн дээрээс хутга аваад түүний гэдэс рүү дүрчихсэн гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.баатарын “... нь надад хэлэхдээ “ахлах орой архи уугаад намайг манай эхнэртэй адилхан нэртэй юм байна, хайраа, үнсье, нааш ир гэх зэргээр хэлээд маргалдаж байх үедээ сандал барьж босч ирээд дайрах гэж байх үед нь түүнийг хутгалчихсан” гэж хэлсэн.  ... 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр согтуу байхдаа миний хоолойг боож толгой руу 5-6 удаа цохиж толгойг хагалсан. Одоо ч сорви нь байгаа, нүдийг маань хөхөртөл цохиж үүдэн шүдийг хугалж байсан. Учир нь тухайн үед намайг Улаанбаатар хотоос ирэхэд ийг  зодсон байхаар нь яагаад хүн зодоод байгааг нь асуухад надад тэгж хандсан. Мөн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр архи уучихаад бид 2-ыг зодож байсан. ...ахлах   архи уусан үедээ хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ маш муухайгаар харилцаж байдаг. Мөн архи уухаараа намайг хайраа, нааш ир үнсье гэх зэргээр хэлээд байдаг бөгөөд энэ нь их төвөгтэй байдаг...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 167 тоот дүгнэлтэд: “ биед нарийн гэдэсний хатгагдсан шарх, нарийн гэдэсний хатгагдсан шархыг оёсон хагалгааны дараах байдал, хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх, цээжний зулгарсан шарх, зүүн сарвуу, бугалганы түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн хэсгийн үйлчлэл болон мохоо, ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар тогтоогдсон нарийн гэдэсний хатгагдсан шарх, хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-т зааснаар зүүн шууны зүсэгдсэн шарх, цээжний зулгарсан шарх, зүүн сарвуу, бугалганы түлэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно.

 “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал, хуурмаг мэдээ тараах зэрэг хэлбэрээр илэрдэг. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгтэй байдалд оруулж хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагдаж байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг Цагаан чулуутын хөндий гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Дазл” ХХК-ийн амралтын байранд хохирогч Х., шүүгдэгч ******* нар байсан бөгөөд Х. өмнө орой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн өдөр *******ийг ээлжнээс нь буулган  амралтын байран дээрээ ирж дахин архи ууж түүнийг “чи миний эхнэртэй адилхан нэртэй, үнсье, өнөө орой чи миний эхнэрийг орлож хажуугаар ирээд хэвт, чи надтай аль орон дээр унтмаар байна” гэх зэрэг зүй бус үйлдэл гаргасан, мөн сандал барьж дайрсан, өмнө нь Х. өөрийг нь зодож байсан зэрэг нөхцөл байдлын улмаас шүүгдэгч ******* нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч хэвлийн тус газарт хутгалж хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд дээрх байдлаар хохирогчийн гаргасан зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч *******ийн санаа сэтгэл гэнэтийн цочролд орсон, улмаар хохирогчийг хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн буруутай, зүй бус үйлдэл нөлөөлсөн/, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирол төлбөр төлөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг Жаргалант 5б-10 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягтай боловч уг хаягт оршин суудаггүй, тогтсон амьдрах хаяггүй/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Хохирогч Х. нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн хагалгаанд орж эмчлүүлсэн ба эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 7,1*******,100 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардал төлбөрийн  баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ээс 7,1*******,100 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х. шүүгдэгч *******ээс сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд эм, тариа авсан болон эмчилгээний зардалд өөрөөсөө зарцуулсан 1,200,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилжээ. Хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлахад 816,500 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч *******ээс өнөөдрийн шүүх хуралдаанаар 816,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.ад олгож, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн  зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 816,500 /найман зуун арван зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.ад олгосугай.

5. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 7,1*******,100 /долоон сая нэг зуун жаран нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

6. Хохирогч Х. нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хөх өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА