Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

иргэдийн төлөөлөгч Г.Урангоо,

шүүгдэгч Т.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номин хаан овогт Тунгалагийн Бат-Өлзийд холбогдох эрүүгийн 201626031661  дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 34  настай, эрэгтэй,  бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар баг, Баяншанд Жаргалантын 12 тоотод оршин суух,

- Говь-Алтай аймгийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, нэмж нэгтгэн 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Номин хаан овогт Тунгалагийн Бат-Өлзий /РД:ДЮ83090771/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Т.Бат-Өлзий нь ялтай байх хугацаандаа согтуугаар, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18 дугаар гудамжинд ялимгүй зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр иргэн Д.Энхболдын хүзүүн тус газар хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Бат-Өлзийгөөс: ...2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр найз Энхболдтой маргалдаад хоёр биенээ боосон. Тухайн үед би мод жижиглээд гал түлэх гэж байсан тул хутгаа халаасандаа хийсэн байсан. Тэр хутгаараа Энхболдыг хоолойн тус газар хутгалсан... гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Д.Энхболдын: ... 2016 оны 12 дугаар сарын 05-ны өглөө босоод Бат-Өлзий бид хоёр Яармагийн 2 дугаар буудал орчихоод би Бат-Өлзийг хаяаад, ганцаараа явах санаатай салаад явсан. Тэгээд би хадмындаа байж байгаад галаа түлэхээр 16 цагийн үед гэртээ иртэл Бат-Өлзий манай байшингийн гадна хаалганы цүүг нь эвдээд гэрт ороод сууж байсан. Би гэртээ ороод чи яаж байгаа юм бэ, муу сайн ч айл шүү дээ, яагаад хаалга үүд эвдээд орчихсон юм гэж уурлатал Бат-Өлзий миний өөдөөс би танайхаас хулгай хийгээгүй шүү гээд босоод ирэхээр нь Бат-Өлзийг заамдаж автал тэр миний гарыг тавиулаад шүүгээнээс улаан иштэй хутга аваад над руу далайхаар нь би Бат-Өлзийг ор луу түлхээд чи наанаа байж бай, би эхнэртээ чамайг хэлнэ гээд гэрээсээ гараад хадмынх руугаа алхаж байтал Бат-Өлзий араас гэнэт гарч ирээд халааснаасаа хутга гаргаад над руу дайрахаар нь би хутгыг нь авах гэж оролдсон боловч дийлэхгүй, тэр миний хүзүү рүү шууд хутгалчихсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй, шоконд орсон. Бат-Өлзий манай хадам ээжийн төрсөн эгчийнх нь хүүхэд юм. Тэгэхээр манай эхнэрийн үеэл гэсэн үг. Бат- Өлзий манай гэрт 2016 оны 11 дүгээр сараас эхэлж амьдарч байсан. Тэр Сонгинохайрхан дүүрэгт гэрт амьдардаг, ажилгүй учраас хоол, унд, нүүрс, түлээний мөнгөгүй манайд амьдарч байсан. Бид хоёр урьд нь маргалдаж байсан боловч зодоон хийж үзээгүй, бид хоёрын дунд өр авлага, өш хонзон байхгүй. Намайг ямар шалтгааны улмаас хутгалсныг би мэдэхгүй, манай байшингийн хаалганы цүүг эвдээд гэрт орсон байхаар нь би уурласан. Хаалганыхаа цүүг засчихсан учир үнэлэхгүй, харин эмчилгээний мөнгөө нөхөн төлүүлмээр байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хүлээн зөвшөөрч байгаа, миний биед Бат- Өлзий гэмтэл учруулсан. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дудгаар хуудас/,

Мөн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дахин мэдүүлэхдээ: ... Би Батлан хамгаалах хууль сахиулагчдын эмнэлэгт хэвтээд 330.000 төгрөг тушаасан. Эм тариа, унаа, хоолны мөнгө гээд 500.000 төгрөг гарсан. Одоогоор 880.000 төгрөгийн зардал гарсан. Бат-Өлзий надад нэг ч төгрөг өгөөгүй. Надад энэ зардлуудтай холбоотой баримт байхгүй, гэхдээ өвчний түүхэн дээр эмнэлэгт хэвтсэн 330.000 төгрөг бичээтэй байгаа.... гэсэн мэдүүлэг / хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Наранцэцэгийн: ... 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдийн 09 цагийн үед манай нөхөр Энхболд, Бат-Өлзий хоёр зам руу гарч ажил олж хийнэ гээд гарсан юм. Би хүүхдээ аваад ээж, аавынх руугаа очсон. 15 цагийн үед Бат-Өлзий ганцаараа манай аавын гэрт согтуу орж ирээд та нар намайг боддоггүй гээд согтуу ээж рүү агсам тавиад байхаар нь ээж гар, зайл гээд хөөсөн. Би Бат-Өлзийгөөс манай нөхөр хаана байна, та хоёр хамт архи уусан юм уу гэхэд тиймээ, Энхболд хүнтэй уулзана гээд надаас салаад явсан гэж хэлсэн. Тэгээд Бат-Өлзий манайхаас гараад явсан. Удалгүй 30-40 минутын дараа Энхболд согтуу ганцаараа орж ирсэн. Ээж уурлаад байхаар нь би Энхболдыг гэртээ хариад галаа түлж бай, би хойноос чинь удахгүй очно гээд гаргасан. Би удалгүй хүүхдээ аваад ээжийн гэрээс гартал өөдөөс манай нөхөр Энхболд алхаж ирээд Бат-Өлзий хаалганы цүү эвдээд гэрт ороод сууж байхаар нь би уурлаад гараад ирлээ, ээжид хэлнэ гэхэд араас Бат-Өлзийг гарч ирэхээр нь би өөдөөс нь юу болоод байгаа юм бэ, чи яахаараа хаалга эвдэж ордог юм гэтэл Бат-Өлзий хөөе Энхболд гуай чи юу гээд худлаа яриад байгаа юм бэ гээд манай нөхрийг заамдаад авсан. Манай нөхөр өөдөөс нь харилцан заамдалцаж авахаар нь би шууд аав, ээжийн гэр лүү ороод эгч Туяацэцэг, дүү Ганбат нарыг дагуулаад гарч иртэл манай нөхрийн хүзүүг хутгаар зүсчихсэн байсан. Хүзүүнээс нь маш их цус гарсан, газарт манай гэрийн улаан иштэй хутга байсан. Бат-Өлзий цусыг нь хараад миний найзаа би юу хийчих вэ гэж орилоод, манай нөхрийг нэг талаас нь түшээд аав, ээжийн гэр лүү оруулсан. Бат-Өлзий уг нь гайгүй хүн, манайд нэг сар байх хугацаандаа янз бүрийн ааш, авир гаргаж байгаагүй, архи уугаад байдаг. Урьд нь хэрэгт холбогдож байсан гэдгийг нь сонссон. Энхболдыг хутгалсан хутгаар манайх ногоогоо арилгадаг байсан. Хутга ир багатай, урд талын үзүүр нь хугарсан учраас ногоо арилгахаас өөр зүйлд ашигладаггүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-50 дугаар хуудас/

 

Гэрч Б.Ганбатын: ... 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 10 цаг өнгөрч байхад би эгч Наранцэцэгийн гэрт ороход эгч гэртээ байхгүй, хүргэн ах Энхболд, Бат-Өлзий хоёр 330 граммын архи 1 шилийг хуваагаад ууж байсан. Би тэгээд харилаа гээд гарч яваад 16 цагийн үед гэртээ иртэл манайд эгч Наранцэцэг байсан ба зөрөөд гэртээ хариад ирье гээд гараад явсан. 5-10 минутын дараа Наранцэцэг эгч буцаж орж ирээд Энхболд, Бат-Өлзий хоёр хоорондоо зодолдох гээд байна, хамт гарья гэхээр нь Туяацэцэг эгч бид хоёр гарсан. Бид нарыг гэрээс гараад хартал гудамжны үзүүрт тэр хоёр заамдалцаад зогсож байсан. Биднийг алхаад очтол Бат-Өлзий Энхболдыг тулхэх шиг болсон, тэгтэл хүзүүнд нь хутгалчихсан байсан. Энхболд ахын хүзүүнээс аймаар цус гарсан, Бат-Өлзийгийн хутгалсан хутгыг хартал газар улаан иштэй хутга хэвтэж байсан. Бат-Өлзий хүзүүн дээр нь дараад би юу хийчих вэ, түргэн дуудаач гээд орилоод байсан. Энхболд ахыг Бат-Өлзий бид хоёр хоёр талаас нь түшээд гэрт оруулаад түргэн, цагдаа дуудсан. Бат-Өлзий нь манай ээж Жүгдэрийн төрсөн эгчийнх нь хүүхэд, Энхболд манай төрсөн эгч Наранцэцэгийн нөхөр юм. Бат-Өлзийгийн ээж, аав нь нас барчихсан, дээрээ 3 эгч, нэг ах, нэг дүүтэй. Эхнэртэй байсан боловч эхнэрээ зодсоноос болж шүүхээр 2 сар баривчлагдаж байсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-55 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Туяацэцэгийн:... 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед би аав, ээжийнхээ гэрт очсон. Гэрт дүү Наранцэцэг бага хүүхэдтэйгээ байсан бөгөөд надтай зөрөөд гэр лүүгээ явлаа гээд гарсан юм. Удалгүй Бат-Өлзий, Энхболд хоёр хоорондоо зодолдоод байна гээд орж ирээд дүү Ганбатыг сэрээгээд гартал тэр хоёр гудамжны үзүүрт хоорондоо заамдалцчихсан бие биеэ цохиод байх шиг байсан. Бид нарыг дөхөөд очтол Бат-Өлзий Энхболдын хүзүү рүү цохих шиг болсон, тэгтэл Энхболдын хүзүүнээс шууд цус гараад эхэлсэн. Бат-Өлзий гартаа байсан хутгаа газарт хаяад би хутгалчихлаа шүү дээ гээд орилоод байсан. Бат-Өлзий нь архи уугаагүй үедээ хүнтэй эелдэг, нийтэч харьцдаг, архи уухаараа агсам тавьж догшин уур уцаартай болчихдог юм. Энэ маргаан Бат-Өлзийгөөс болсон байх гэж бодож байна, учир нь Энхболд архи уусан үедээ агсам тавьдаггүй.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

 

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн: ...Би дүгнэлтийг үзлэг болон өвчний түүхийг үндэслэж гаргасан. Энхболдыг үзсэн үзлэгээр хүзүүний доод хэсэгт мэс заслын шархтай, тус эмнэлгийн 012173 дугаартай өвчний түүхэнд мэс заслын бичлэгт мэдрэл гэмтсэн талаар тусгаагүй, дүгнэлтэнд мэдрэлийн гэмтэл, саа, саажилт тогтоогдоогүй. Хагалгааны бичлэгт мэдрэл бичигдээгүй учраас тогтоох боломжгүй. Зүүн гарын мэдээгүйжилт тогтоогдоогүй учраас гэмтлийн зэрэгт нөлөөлнө, нөлөөлөхгүй гэдэгт хариулах боломжгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/

 

 

Шүүгдэгч Т.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Яллагдагч Т.Бат-Өлзийгийн: ... 2016 оны 12 дугаар сарын 05-ны өглөөний 7 цагийн үед Энхболдын эхнэр Наранцэцэг нь хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр явсан. Эхнэрээ гарсны дараа Энхболд надаас ганц шил архи уух уу гээд өөрөө дэлгүүр лүү явж архи авчирсан. Тэгээд байж байтал Энхболдын эхнэрийн дүү Ганбат орж ирэхээр нь бид гурав хамт гараад Яармагийн эцэс орж дахин 1 шил архи авч уусан. Архиа дуусчихаад бид гурав гурван тийшээ салж явцгаасан. Би Энхболдын гэрт очсон чинь тэр гэртээ байхгүй, босгон доор байдаг түлхүүрийг нь үзтэл байхгүй болохоор нь цоожийг нь татаж онгойлгоод гэрт нь орсон. Миний араас Энхболд орж ирэхээр нь чи хаашаа явчихдаг юм бэ, гэрт чинь орох гэсэн чинь түлхүүр чинь байхгүй болохоор хаалга онгойлгоод орчихлоо гэж хэлсэн чинь Энхболд уурлаад айлын хаалга эвддэг хэн бэ гээд над руу дайрахаар нь чи ямар сүртэй юм бэ, би танайхаас хулгай хийгээгүй гэтэл Энхболд хадам ээждээ буюу манай нагац эгчид намайг хэлнэ гээд гарахаар нь би хойноос нь дагаж гарсан. Замдаа бид хоёр хоорондоо барьцалдаж аваад мод зорох гэж байсан хутгаараа Энхболдыг хутгалчихсан. Тэгээд Энхболдыг нагац эгчийн гэрт авч ороод Энхболдыг би хутгалчихлаа гээд түргэн дуудуулсан. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

 

 Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10579 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

  1. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Уг цус нь хүний цус мөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
  3. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх цус В /lll/ бүлгийн харьяалалтай байна /хх-ийн 60 дугаар хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №16516 дугаартай дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №229 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

         Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 170 тоот дүгнэлтэнд:

  1. Т.Бат-Өлзий нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Т.Бат-Өлзий нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Т.Бат-Өлзий нь асууланд үнэн зөв хариулах чадвартай байна. Мэдүүлэг үнэн зөв өгөх чадвартай байна
  4. Т.Бат-Өлзий нь хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Т.Бат-Өлзийд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

-2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10 дугаар хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-33 дугаар хуудас/,

-2017 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 129 дүгээр хуудас/,   

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 139 дугаар хуудас/

-Говь-Алтай аймгийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 141-142 дугаар хуудас/,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 144 дүгээр хуудас/,

-Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 146-148 дугаар хуудас/,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 152-155 дугаар хуудас/,

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Т.Бат-Өлзий нь ялтай байх хугацаандаа согтуугаар, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18 дугаар гудамжинд ялимгүй зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр иргэн Д.Энхболдын хүзүүн тус газар хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Энхболдын мэдүүлэг /хх-ийн 37-40 дүгээр хуудас/,гэрч Б.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 46-50 дугаар хуудас/, гэрч Б.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 51-55 дугаар хуудас/,гэрч Ж.Туяацэцэгийн мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №16516 дугаартай дүгнэлтэнд

  1. Д.Энхболдын биед хүзүүний тараагуур, хураагуур судас, тунгалагын зангилааг гэмтээсэн, гүн нэвтэрсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, их хэмжээний цус алдалт, цус алдалтын шок ll зэрэг, хурц цус багадалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.3.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. Д.Энхболдын цус нь В /lll/ бүлгийн харьяалалттай байна.  /хх-ийн 84 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №229 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

  1. Д.Энхболдын биед гүрээний зүүн тараагуур, хураагуур судас, тунгалгийн зангилааг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт, цус алдалтын шок ll зэрэг, хурц цус багадалт бүхий гэмтлүүд учирчээ.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3.  Д.Энхболдын зүүн гарын мэдээ алдалтыг мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай тул цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэхийг тогтоох боломжгүй байна.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.3.3-т  зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

       5. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №16516 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10579 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №16516 дугаартай дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

        Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 170 тоот дүгнэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

         -2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10 дугаар хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-33 дугаар хуудас/,

-2017 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

          Шүүгдэгч Т.Бат-Өлзий нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

      Шүүгдэгч Т.Бат-Өлзий нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хавтас хэрэгт  авагдсан Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 170 тоот дүгнэлтээр нотлогджээ. /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

      Иймд шүүгдэгч Т.Бат-Өлзийг ялтай байхдаа, согтуугаар, танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Т.Бат-Өлзий нь 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байх тул прокуророос түүнийг ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Т.Бат-Өлзийд ял шийтгэл оногдуулахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүх харгалзан үзлээ. 

 

Хохирол төлбөрийн хувьд

 Шүүгдэгч Т.Бат-Өлзийгөөс эмчилгээний зардалд  хохирогчийн өвчний түүхэнд /хх-ийн 159 дүгээр хуудас/ бичигдсэн 239.891 төгрөгийг  гаргуулах хохирогч Д.Энхболдод олгох нь зүйтэй байна.

Хохирогчоос өөр эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тулд шийдвэрлэх боломжгүй, харин хохирогч цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Бат-Өлзийгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож байна

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй болно.

      

       Эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн хуванцар бариултай хутга 1 ширхэг, өвдөг хэсгээрээ хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, дугуй захтай, ханцуй хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон ноосон цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна