Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/181

 

 

 

 

                          

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, өсвөр насны шүүгдэгч Г.*******, Ц.Золбоот,тэдний хууль ёсны төлөөлөгч Х.*******, С.Болорцэцэг, өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч *******ийн *******, Цагаанцоожийн Золбоот нарт холбогдох эрүүгийн 2436000000244 дугаартай, 178/2024/0178/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Монгол Улсын иргэн, 2009 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн Ерөнхий боловролын 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл-6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн *******н 1-14 тоотод оршин суух,урьд ял шийтгэлгүй, Найманыхан ургийн овогт *******ийн *******

 

2. Монгол Улсын иргэн, 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* хотын ******* дүүргийн хоёрдугаар төрөх эмнэлэгт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн Ерөнхий боловролын 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл-6, эцэг, эх,  дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын багийн 1 дүгээр 80 айлын 3-9 тоотод оршин суух,урьд ял шийтгэлгүй, Цагаан шувуу ургийн овогт Цагаанцоожийн Золбоот

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Золбоот,Г.******* нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх 16 айлын байрны гадна зогсоол дээр байсан 4313 улсын дугаартай, Toyoto Agua маркийн тээврийн хэрэгсэл дотроос Б.гийн өмчлөлийн Dell маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2,008,800 төгрөгний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                      Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Золбоот,Г.******* нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх 16 айлын байрны гадна зогсоол дээр байсан 4313 улсын дугаартай, Toyoto Agua маркийн тээврийн хэрэгсэл дотроос Б.гийн өмчлөлийн Dell маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2,008,800 төгрөгний хохирол учруулан хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дугаар хуудас),хохирогч Х.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас) эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Дамно” ХХК-ний шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас), нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар авсан ” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Золбоот,Г.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Х.д 2,008,800 төгрөгний хохирол (хавтаст хэргийн 23 дугаар хуудас) учирсан бөгөөд хохирогч Х.д зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул өсвөр насны шүүгдэгч Ц.Золбоот, Г.******* нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нар болон тэдний өмгөөлөгч Д.Нямдорж нар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа тайлбарласан болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Золбоот,Г.******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд өсвөр насны шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.Золбоот,Г.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх   албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч нарт тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2436000000244 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, өсвөр насны  шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх   нь  зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч******* ургийн овогт *******ийн *******,Цагаан шувуу ургийн овогт Цагаанцоожийн Золбоот нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль, бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Өсвөр насны шүүгдэгч******* ургийн овогт *******ийн *******,Цагаан шувуу ургийн овогт Цагаанцоожийн Золбоот нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Өсвөр насны шүүгдэгч Г.*******,Ц.Золбоот нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх   албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Г.*******,Ц.Золбоот нарт тайлбарласугай.

5. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.*******,Ц.Золбоот нарт тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд  хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 6.Эрүүгийн 2436000000244 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, өсвөр насны  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Өсвөр насны шүүгдэгч Г.*******,Ц.Золбоот нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

 8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС