| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0382/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/525 |
| Огноо | 2024-07-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболд,
шүүгдэгч М.*******, Л.*******, тэдгээрийн өмгөөлөгч С.Болорчулуун,
шүүгдэгч Б.*******э, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******, Боржигон овогт *******ын *******э, Ханхар Сутай овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2302002790059 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, бэр эгч, 2 хүүхэд, эмээ нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн ... тоотод амьдардаг,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Шийдвэр гүйцтгэл ажиллагааны 23/12 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Боржигон овогт *******гийн ******* /РД:../,
2. Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 6, аав, ээж, 2 дүү, хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сум ....тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод түр оршин сууж байгаа гэх,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 01/220255 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Боржигон овогт *******ын *******э /РД:.../,
3. Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, охин, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ханхар Сутай овогт *******ын ******* /РД:.../
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Б.*******эд, 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Л.*******д тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,
мөн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод өөрийн цүнхэндээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 5,6289 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг, мөн MDMA-4e-PINACA-н агууламж бүхий 0,7 мл хэмжээтэй тосорхог сэтгэцэд нөлөөлөх бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.*******э нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод М.*******ээс өгсөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан,
Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод өөрийн унтдаг гэх орон дотроо НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод М.*******ээс өгсөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан,
Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод өөрийн цүнх дотроо НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хамуу ******* гэх манай хуучин найз залуу намайг дарамталж, фейсбүүкт зургийг чинь тавина, гэр бүлийнх рүү чинь хүн явуулна” гэх мэтээр дарамталж мөс гэх локийг очиж ав гэж хэлэхээр нь 25 дугаар эмийн сангийн ойролцоо очиж авч байсан. Тэгээд намайг хэрэглэвэл хэрэглэж болно гэж хэлсэн тул хамт амьдардаг найз *******э, ******* нарт сонирхуулах зорилгоор хамт хэрэглэсэн. Хамуу ******* өөрөө Турк улсад байдаг. Би хамт *******тай Турк улсад байж байгаад 2023 оны 11 дүгээр сард Монголд ирсэн гэв.
Шүүгдэгч Б.*******э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөс гэх бодисыг хэрэглээд цагдаад баригдсан. Дээрх хууль бус зүйл хийсэндээ харамсаж байна гэв.
Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2302002790059 дугаартай хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 8 дахь тал/,
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ******* хотхоны ******* дугаар байрны 14 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 19-27 дахь тал/,
М.*******, Л.*******, Б.*******э нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 28-33, 36-40, 43-48 дахь тал/,
М.*******, Л.*******, Б.*******э нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 34-35, 41-42, 49-50 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 55-58 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №219, 220, 221, 5775, 5781, 5817 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 58-62, 66-70, 74-78, 82-85, 89-95, 103-105 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 227, 228, 234 дугаартай дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 113-114, 117-119, 122-123 дахь тал/,
Шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 46-48, 144, 186 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 75-76, 147 дахь тал/,
Шүүгдэгч Л.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 61-62 дахь тал/,
Шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нарын эзэмшлийн дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 242-244, 246 дэх тал/,
Шүүгдэгч М.*******гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 196-217, 2 дугаар хавтас 9-12 дахь тал/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 219-241, 2 дугаар хавтас 13-14 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 247-250, 2 дугаар хавтас 1-3 дахь тал/, Төрийн банкны дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 4-6 дахь тал/,
Шүүгдэгч Л.*******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 17-19 дэх тал/,
Шүүгдэгч М.*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Э.... мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 52 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 124 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 125 дахь тал/, гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 126 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 127 дахь тал/, регистрийн дугаарын лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 128 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 129 дэх тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 130-131 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 132 дахь тал/, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 133 дахь тал/, нотариатын үйлдэл гэрчлүүлсэн эсэх лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 134 дэх тал/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 135 дахь тал/, жолоочийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 137 дахь тал/, гаалийн зөрчлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 138 дахь тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/728 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 174-182 дахь тал/, Хаан банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 196-217 дахь тал/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 219-241 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 139 дэх тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 140 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 141 дэх тал/, регистрийн дугаарын лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 142 дахь тал/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 143 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 144 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 145 дахь тал/, гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 146 дахь тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 148 дахь тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 149-152 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 153 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 154 дэх тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ын өдрийн 2022/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 186-192 дахь тал/, гэрч ...н мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 90, 157 дахь тал/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 164 дэх тал/,
Шүүгдэгч Л.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч ...мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 54 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 155 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 156 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 157 дахь тал/, регистрийн дугаарын лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 158 дахь тал/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 159 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 160 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 161 дэх тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 162 дахь тал/, гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 163 дахь тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 165 дахь тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 166-169 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 170 дахь тал/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 171, 2 дугаар хавтас 160-161 дэх тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр Б.*******эд 0,2090 граммыг, Л.*******д 0,7413 граммыг тус тус өгсөн,
мөн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод өөрийн цүнхэндээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 5,6289 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг, мөн MDMA-4e-PINACA-н агууламж бүхий 0,7 мл хэмжээтэй тосорхог сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Б.*******э нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод М.*******ээс өгсөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан,
Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод өөрийн унтдаг гэх орон дотроо НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,2090 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод М.*******ээс өгсөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан,
Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод өөрийн цүнх дотроо НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 0,7413 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 8 дахь тал/,
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ******* хотхоны ******* дугаар байрны 14 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 19-27 дахь тал/,
М.*******, Л.*******, Б.*******э нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 28-33, 36-40, 43-48 дахь тал/,
М.*******, Л.*******, Б.*******э нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 34-35, 41-42, 49-50 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 55-58 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №5817 дугаартай дүгнэлтэд: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок ууттай хар өнгийн хуванцар хэрэглүүр, зүүний хуванцар таганд хийсэн талст мэт зүйл тус бүрээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Зип лок гялгар уутны хэсэг, өнгөгүй хуванцар соруул мэт зүйл, шилэн соруул мэт зүйл, 2 ширхэг тугалган цаас, өнгөгүй хуванцар мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн зүүний хуванцар таганд хийсэн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0,1212 грамм байна. /хэргийн 1 дүгээр хавтас 58-62 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 219 дугаартай дүгнэлтэд: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан зиплок ууттай өнгөгүй гуурс мэт зүйл, цагаан өнгийн соруул мэт зүйл, шилэн гаанс мэт зүйл тус бүрээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. /хэргийн 1 дүгээр хавтас 66-70 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 220 дугаартай дүгнэлтэд: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “3” гэж дугаарласан зиплок ууттай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг төмөр хямсаа, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр зүү мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн хэрэглүүр тус бүрээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Хар өнгийн шилэн хэрэглүүрээс метамфетамин (Methamphetamine) болон MDMA-4e-PINACA-н агууламж илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. /хэргийн 1 дүгээр хавтас 74-78 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №221 дугаартай дүгнэлтэд: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “4” гэж дугаарласан зиплок ууттай цэнхэр өнгийн шилэн хэрэглүүр, өнгөгүй шилэн хэрэглүүр, өнгөгүй гуурс мэт зүйл, шилэн гаанс мэт зүйл, Монгол улсын АР360793 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт тус бүрээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. /хэргийн 1 дүгээр хавтас 82-85 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №5781 дугаартай дүгнэлтэд: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “6” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээж, “8” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээж, “9” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээж, “7” гэж дугаарласан зиплок ууттай шингэн асгарсан байдалтай төмөр хэрэглүүр, өнгөгүй хуванцар соруул мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрсэн. “5” гэж дугаарласан зиплок ууттай тосорхог агууламжтай 1,0 мл-ийн 1 удаагийн тариураас MDMB-4e-PINACA-н агууламж илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Монгол улсын АР5297131 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан зиплок ууттай тариуранд тосорхог дээж 0,7 мл, “6” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 5,5077 грамм, “8” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 0,7413 грамм “9” гэж дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 0,2090 грамм байна. /хэргийн 1 дүгээр хавтас 89-95 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №5775 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “******* ******* УК00241021 2023.11.20”, “Б.*******э ЖЮ96081628 2023.11.20” болон “2023.11.20 УП99101229 ******* *******” гэж хаягласан шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* ******* УК00241021 2023.11.20” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. “Б.*******э ЖЮ96081628 2023.11.20” болон “2023.11.20 УП99101229 ******* *******” гэж хаягласан шээсний дээжүүдээс метамфетамин (Methamphetamine) болон MDMA илэрсэн. MDMA нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад хамаарна. Метамфетамин (Methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна. /хэргийн 1 дүгээр хавтас 103-105 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 227 дугаартай дүгнэлтэд: Л.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 113-114 дэх тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 234 дугаартай дүгнэлтэд: М.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. М.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 117-119 дэх тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 228 дугаартай дүгнэлтэд: Б.*******э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.*******э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 122-123 дахь тал/,
Шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нарын эзэмшлийн дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 242-244, 246 дэх тал/,
Шүүгдэгч М.*******гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 196-217, 2 дугаар хавтас 9-12 дахь тал/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 219-241, 2 дугаар хавтас 13-14 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 247-250, 2 дугаар хавтас 1-3 дахь тал/, Төрийн банкны дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 4-6 дахь тал/,
Шүүгдэгч Л.*******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 17-19 дэх тал/,
Шүүгдэгч М.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс найз *******э, ******* нартай хамтарч байр түрээслэх болоод бид гурав дундаасаа мөнгө нийлүүлээд түрээслэхээр болсон. Уг байрны түрээс нь сарын 1.800.000 төгрөг гэж байсан, түрээсийн төлбөрөө 3 сараар нь бид гурав хувааж өгсөн. Би гэх залуутай 2018 онд танилцаж үерхэж нөхөрлөж байгаад 2019 онд хувийн таарамжгүй харилцаанаас болоод салсан юм. Бид 2-3 жил харилцаагүй байж байгаад 2022 оны сүүлээр л байх надтай фейсбүүкээр харилцаж эхэлсэн. Бид хоёр эвлэрч буцаад үерхэж эхэлсэн. Тэр үед /Хамуу *******/ Турк улсад байсан тул би хэд хэдэн удаа Турк улс руу руу очсон. Хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Турк улс руу дээр очоод 1 сар орчим амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцаанаас болж салаад 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсад ирсэн. Бидний салсан шалтгаан бол нь Турк Улсад байхдаа намайг хардаж, ямар нэгэн байдлаар дарамталж, амь насанд заналхийлж дарамтанд оруулсан учраас маргалдаж би буцахаар болсон. нь хар тамхины зүйл Монгол Улс руу явуулдаг байсныг мэдсэн ба тэрнээс болж намайг дарамталж ална, амь насанд заналхийлж, фейсбүүк дээр зургийг чинь тавина, хүн явуулж алуулна, ар гэрийнхэн рүү чинь залгаж дарамтлана гэж маш ихээр заналхийлж дарамталдаг болсон. Хамгийн сүүлд Турк улсад байхад ахуйн газ асаагаад шатаана гэж дайрсан, мөн гадаад паспортыг чинь урна гэх зэргээр дарамталж эхэлсэн тул айсандаа Монгол улс руу ирсэн. Монголд ирсэн ч гэсэн намайг маш ихээр дарамталж байнга залгадаг. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байхад өдөр 14 цагийн үед Хамуу ******* залгаад “би чам руу лок явуулна, гэрээсээ гараад явж байгаарай” гэсэн би тэгээд гадуур дэлгүүрээр яваад дэмий шахуу Хамуу *******г лок явуулахыг хүлээгээд ганцаараа явсан. Би тэр үед Хамуу *******д “чиний локыг авахгүй, чадахгүй” гэхэд намайг заналхийлж “гэр рүү чинь хүн явуулна” гээд дарамталсан. Орой болж шөнийн 01 цаг өнгөрч байхад миний утас руу Хамуу ******* залгаад “лок явуулсан” гэсэн. Явуулсан лок нь 25 дугаар эмийн сангийн тэнд байсан, шөнө байсан болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Хайсаар байгаад нөгөө локыг нь олж авсан чинь дотроо хэрэглүүртэй хар өнгийн жижиг ууттай “мөс” байсан. Ямар хэмжээтэйг нь бол сайн мэдэхгүй байна. “Локыг чинь авчихлаа” гэж Хамуу *******д зургийг нь аваад явуулахад “одоо тэгээд шууд гэр рүүгээ хариарай” гэсэн. Би гэртээ дөнгөж орж ирэхэд Хамуу ******* залгаад “камераа эргүүл” гэж хэлээд гэр дотор хэн хэн, юу байгааг хараад “наадахаасаа хэрэглэвэл хэрэглээд үлдсэнийг нь далд хийгээд байж байгаарай” гэж хэлээд утсаа тасласан. Би *******э, ******* хоёрт тус тусад нь жааханыг өгөөд хэрэглүүрээр нь хамт хэрэглэсэн. *******э, ******* хоёрт сонирхуулж хэд хэдэн удаа соруулж хэрэглэсэн. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бид гурав гэрээсээ огт гараагүй, гэртээ амарцгаасан. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө хувийн ажил амжуулахаар гэрээсээ гарсан, гэрт *******э, ******* хоёр унтаад үлдсэн. Би гадуур гарч ажлаа амжуулчихаад 12 цагийн үед гэртээ ороод буцаж гарах гэсэн чинь Хамуу ******* залгаад “юу хийх гэж байгаа юм. Нөгөө юмаа аваад гарч байгаарай” гэж хэлэхээр нь нөгөө үлдээсэн юмыг нь аваад гэрээсээ гараад л цагдаа нарт баригдсан. Хамуу ******* намайг дарамталж, айлган сүрдүүлж янз бүрийн юм ярьж Турк улс руу хоёроос гурван удаа дуудаж авчирсан. Би тухайн үедээ айж сандарсандаа л очдог байсан. Цагдаад баригдаад шалгаж эхэлснээс хойш Хамуу *******тай утсаар харилцаж болсон асуудлын талаар хэлэхэд “хохь чинь олон жилийн ял аваарай, чи түрүүлээд орж бай, би араас чинь яваад очно” гэх зэргээр дарамталж байсан. …Тухайн үед Хамуу *******гаас авсан мөсөн дотор тариуртай дотроо шингэн зүйлтэй юм байсан. Уг мөсийг хэрэглэж байх үедээ тэр тариуртай зүйлээс нэг дуслыг мөс хэрэглэж байсан хэрэглүүр дотроо хийгээд хэрэглэсэн санагдаж байна. Тэгээд надаас давхар гарсан байх гэж бодож байна. Юу гэдгийг нь сайн мэдэхгүй болохоор хэрэглээгүй, гал тогооны тавиур дээр орхисон байсан. Бид гурав мөс гэх зүйлийг хэрэглэхдээ нэг хэрэглүүрийг ам дамжуулан хамт хэрэглэсэн. Яг тэрний эний хэрэглүүр гэх зүйл байхгүй…гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 46-48, 144, 186 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: …Бид гурав дундаасаа л мөнгө гаргаж тухайн байрыг түрээслэсэн. Би өөрийн хадгаламжинд байсан мөнгийг түрээсийн байрны мөнгөнд нэмэрлэж гаргаж өгсөн. *******, ******* нар яаж мөнгө олж өгснийг мэдэхгүй. Тухайн Хан-Уул дүүргийн 1-р хороо ******* хотхоны 516-14 тоот 3-н өрөө байрыг *******гийн нэр дээр түрээсийн гэрээ байгуулж, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орж байсан. …Нэгжлэг хийгээд хурааж авахад л би мэдсэн. Хэний ямар бодис байгаа талаар мэдэх зүйл огт байхгүй. Сүүлд сонсож байхад *******д мөс гэх зүйл өгсөн хүн л тэр тариур зүүтэй зүйлийг хамт өгсөн юм шиг байна лээ. Би тэр тариуртай шингэнээс бол хэрэглээгүй байх. Би *******гийн бэлдэж өгсөн шилэн бонго хэрэглүүрээр сорж хэрэглэсэн. Шилэн бонгоон дотор яг ямар бодис байгааг би асуугаагүй. ...******* ******* бид хоёрт зүгээр л сонирхуулж өгсөн байсан. Ямар нэгэн төлбөр мөнгө, шан харамж огт аваагүй. Би 2020 онд байх найзын найз нартайгаа явж байхдаа хальт харж байсан. Тэрнээс хойш мэдэхгүй байж байгаад ******* авчирч өгөөд өөрөө хэрэглүүрт хийгээд ******* бид хоёрт соруулж хэрэглүүлж, сонирхуулаад жааханыг бид хоёрт өгсөн. Би урьд нь мөсийг интернет цахим орчноос харж байсан…гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 75-76, 147 дахь тал/,
Шүүгдэгч Л.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Би *******г “мөс” гэх зүйлийг хаанаас олж авсныг огт мэдэхгүй. Бид гурав байр түрээслэн амьдардаг байсан. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны үдээс хойш ******* гэрээс гараад явсан ямар ажилтайг гарсныг мэдээгүй. Тэгээд шөнийн 03-04 цагийн үед л орж ирсэн. *******э бид хоёрт сонирхуулаад жааханыг өгсөн. Би өгсөн юмыг нь хэрэглээд үлдсэнийг нь өөрийн цүнхнийхээ жижиг халаасанд хийгээд өрөөндөө цүнхээ үлдээсэн. Би цагдаад баригдах хүртлээ гэрээсээ огт гараагүй. Ямар хэмжээтэйг авснаа сайн мэдэхгүй байна. ******* өгөхдөө “май нэг шүү” гэж хэлээд л өгсөн. Тухайн үед нэг гэдгийг нь ойлгоогүй, сүүлд мэдэхэд 1 грамм гэж ойлгосон. ...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна…гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 61-62 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцыг Монгол Улс 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, бусдад өгөх, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.
Тус гэмт хэргийн объектив талын шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, хууль бусаар тариалсан, ургуулсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсдөг хор уршиг учирсан байхыг тус тус шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байдаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нар нь найз нөхдийн харилцаатай ба Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны ******* ******* байрны 14 тоотыг хамт түрээслэн хамтран амьдарч байсан байна.
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байрны 14 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй нийт цэвэр жин нь 5,6289 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг, мөн MDMA-4e-PINACA-н агууламж бүхий 0,7 мл хэмжээтэй тосорхог сэтгэцэд нөлөөлөх бодисыг, тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, улмаар хамт амьдарч байсан найзын харилцаатай шүүгдэгч Б.*******э, Л.******* нарт метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хамт хэрэглэхээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг,
Шүүгдэгч Б.*******э нь М.*******ээс өгсөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий 0,2090 граммыг “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг,
Шүүгдэгч Л.******* нь М.*******ээс өгсөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine)-ны агууламж бүхий 0,7413 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг, тус тус хууль бусаар олж авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг, тус тус хангаж байх бөгөөд шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нар нь дээрх үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, нийгэмд хор аюул ихтэй болохыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.*******, тэдгээрийн өмгөөлөгч С.Болорчулуун, Н.Санчиндорж нараас гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нар нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 227, 228, 234 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.
Шүүгдэгч М.******* нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Шийдвэр гүйцтгэл ажиллагааны 23/12 дугаартай тогтоолоор,
шүүгдэгч Б.*******э нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 01/220255 дугаартай тогтоолоор, тус тус дуусгавар болсон байх тул тэдгээрт нэмж нэгтгэн ялгүй байна.
Харин шүүгдэгч Л.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хэргийн 1 дүгээр хавтас 155 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.*******э, Л.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 02 жилийн хугацаагаар хорих ял, оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч М.*******, Л.******* нарын өмгөөлөгч С.Болорчулуунаас миний үйлчлүүлэгч М.*******, Л.******* нар нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж тусалсан зэрэг ял хөнгөрүүлэх байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг шүүхэд үүрэг болгосон заалт бий. Иймд шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү,
Харин шүүгдэгч Л.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 2018 онд төрсөн бага насны охинтой, өрх толгойлсон ганц бие эх хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Н.Санчиндоржоос миний үйлчлүүлэгч Б.*******э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, мөрдөн шалгах ажиллагаанд тусалсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр өөрөө 27 настай, ганц бие эх бөгөөд 7 настай хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ял эдлэх бүсийг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү” гэсэн саналыг, тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан нь шүүх заавал хэрэглэвэл зохих, үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болох юм.
Гэхдээ шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаардаг, тодруулбал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир өмгөөлөгч С.Болорчулуун, Н.Санчиндорж нарын шүүх хуралдаанд гаргасан ялын саналыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг нь харгалзан хорих ялыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.*******д ял оногдуулахдаа Хориглосон сэтгэцэд нөлөөт мансууруулах 2 төрлийн бодис болох “мөс”, “MDMA-4e-PINACA” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан гэмт хэрэгт оролцсон байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Б.*******э, Л.******* нарт ял оногдуулахдаа тэдний гэмт хэрэгт оролцсон оролцоо болон Б.*******э нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, Л.******* нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон, ганц бие эх гэх хувийн байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хохирогчгүй гэмт хэрэг тул шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт “...эх нь …хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж, тус тус заасан.
Шүүхээс Б.*******э, Л.******* нарт хорих ял оногдуулсан тул шүүгдэгч Б.*******ийн бага насны хүүхэд болох 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн О.Төгсжаргалд асран хамгаалагч томилохыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад, шүүгдэгч Л.*******ын бага насны хүүхэд болох 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн У.Амирланд асран хамгаалагч томилохыг Улаанбаатар хотын Баяндүрх дүүргийн Засаг даргад, тус тус даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэх нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа хуйльж ороосон 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, “7” гэж дугаарласан дотроо шингэн агууламж бүхий хэрэглүүр 1 ширхэг хуйлж ороосон 5,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банкид шилжүүлэхийг,
“1” гэж дугаарласан 2 хэсэг тугалган цаас, гуурс 2 ширхэг, хар өнгийн соруул ширхэг, дотроо цагаан өнгийн нунтаг бүхий зүйлтэй нэг талыг нь цаасаар бөглөсөн тарианы зүүний таг 1 ширхэг цагаан өнгийн жижиг певор зүйл 1 ширхэг, 0.1212 грамм сэтгэцэд нөлөөт бодис, “2” гэж дугаарласан шар эрээн өнгийн жижиг цүнх 1 ширхэг, гуурс 2 ширхэг, шилэн гуурс 1 ширхэг, хар өнгийн гуурс 1 ширхэг, тарианы зүүний таг 1 ширхэг, цагаан өнгийн певор зүйл 1 ширхэг, “3” гэж дугаарласан хар өнгийн гуурс 1 ширхэг, цагаан өнгийн хугархай гуурс 1 ширхэг, чимхүүр 2 ширхэг, арьс арчилгааны хэрэгсэл 2 ширхэг, “4” гэж дугаарласан дотроо бор өнгийн шилэн агууламж бүхий цагаан өнгийн хэрэглүүр 1 ширхэг, цэнхэр өнгийн хэрэглүүр 1 ширхэг, “5” гэж дугаарласан дотроо 1мл тосорхог агууламж бүхий тариур 1 ширхэг, “6” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нутаг зүйл цэвэр жин 5.7 грамм, “8” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нутаг зүйл цэвэр жин 0.7413 грамм, “9” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 0.2090 грамм зэрэг эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устгахыг, тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нар нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт *******гийн *******г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 1, 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, мөн MDMA-4e-PINACA-н агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Боржигон овогт *******ын *******э, Ханхар Сутай овогт *******ын ******* нарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 3 сарын /хоёр жил гурван сар/ хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Б.*******э, Л.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 01 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******д оногдуулсан 02 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.*******э, Л.******* нарт тус бүр оногдуулсан 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.*******, Б.Оюун-Эрдэнэ, Л.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ийн бага насны хүүхэд болох 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн О.Төгсжаргалд асран хамгаалагч томилохыг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад,
шүүгдэгч Л.*******ын бага насны хүүхэд болох 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн У.Амирланд асран хамгаалагч томилохыг Улаанбаатар хотын Баяндүрх дүүргийн Засаг даргад, тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа
хуйльж ороосон 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, “7” гэж дугаарласан дотроо шингэн агууламж бүхий хэрэглүүр 1 ширхэг хуйлж ороосон 5,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг тус тус Монгол банкинд шилжүүлж,
“1” гэж дугаарласан 2 хэсэг тугалган цаас, гуурс 2 ширхэг, хар өнгийн соруул ширхэг, дотроо цагаан өнгийн нунтаг бүхий зүйлтэй нэг талыг нь цаасаар бөглөсөн тарианы зүүний таг 1 ширхэг цагаан өнгийн жижиг певор зүйл 1 ширхэг, 0.1212 грамм сэтгэцэд нөлөөт бодис, “2” гэж дугаарласан шар эрээн өнгийн жижиг цүнх 1 ширхэг, гуурс 2 ширхэг, шилэн гуурс 1 ширхэг, хар өнгийн гуурс 1 ширхэг, тарианы зүүний таг 1 ширхэг, цагаан өнгийн певор зүйл 1 ширхэг, “3” гэж дугаарласан хар өнгийн гуурс 1 ширхэг, цагаан өнгийн хугархай гуурс 1 ширхэг, чимхүүр 2 ширхэг, арьс арчилгааны хэрэгсэл 2 ширхэг, “4” гэж дугаарласан дотроо бор өнгийн шилэн агууламж бүхий цагаан өнгийн хэрэглүүр 1 ширхэг, цэнхэр өнгийн хэрэглүүр 1 ширхэг, “5” гэж дугаарласан дотроо 1мл тосорхог агууламж бүхий тариур 1 ширхэг, “6” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нутаг зүйл цэвэр жин 5.7 грамм, “8” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нутаг зүйл цэвэр жин 0.7413 грамм, “9” гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин 0.2090 грамм зэрэг эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нар нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.*******, Б.*******э, Л.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР