Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/193

 

  2024    06        24                                           2024/ШЦТ/193

                                          

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнх

ий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Иргэдийн төлөөлөгч

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогч Х.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000020031 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 11ий өдөр Дорнод аймгийн *******-******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Нуурын 9-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 339 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын 8-7 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч маргалдан, улмаар хэвлийн тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “ биед ходоод, чацархай, артерийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, ходоод чацархай, артерийн судасны /left gastroepiploic artery/ шарх оёх мэс заслын дараах байдал, хэвлийн урд хананы мэс заслын шарх, хэвлийн зүүн дээд талын хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Би өөрийн гэм буруугаа ойлгож байна. Хохирогчид нийт 5,000,000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Х. шүүх хуралдаанд “...Би эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг нэхэмжилж байна. надад нийт 5,000,000 төгрөгийг өгсөн...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

 

Хохирогч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн орчим миний төрсөн ах Баянмөнх, эхнэр хамт манай гэрт ирээд бид хэд бага сага юм ярьж байгаад 00 цаг өнгөрөөгөөд унтаж амарцгаасан. Тэгээд унтаж байхад манай гэрийн хойд талд байдаг эгчийн гэрээс том хүү нь "ахаа хүмүүс агсан тавиад байна" гээд хашхираад хаалга цохихоор нь би хувцсаа өмсөөд ий хамт эгчийн гэр рүү нь ороход  пийшингийн хажууд нэг залуу хэвтэж, нэг нь цаад өрөөнд газар сууж байсан. ...Би очоод "чи яагаад хоёр дүү рүү агсраад байгаа юм бэ” гэж хэлэхэд над руу дайрч гараа далайхаар нь би гарыг нь барьж бид 2 нэг хоёр цохилцоход манай гэрээс ах эгч хоёр гарч ирээд салгахаар нь би гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ байж байхад манай ах Баянмөнх намайг хаалгаа түгжээрэй” гэж хэлэхээр нь би хаалгаа түгжээд байж байхад гэх хүн хаалган дээр ирээд гаднаас нь татаад хаалгаа тавь гээд нүдээд хаалга эвдэх гээд байсан. Тэгэхээр нь би хаалганы түгжээг онгойлгож гадагш гарах үед миний хэвлий хэсэг рүү цохих шиг болохоор нь би тэр залууг цааш нь түлхээд барьцалдах үед миний гэдэс хавьцаа нэг эвгүй байхаар нь гараараа тэмтрээд үзэхэд миний гар цус болчихсон гэдсээ харахад хутгалчихсан байхаар нь би намайг хутгалчихсан байна ш дээ гээд бахираад урагшаа гүйж байгаад газар ойчсон. ...Миний хэвлийн хэсгийн бүдүүн гэдсийг дайрч ходоодыг цоолсон байна гэж эмч хэлсэн. ...Би эмчилгээнд 750,000 төгрөг зарцуулсан. Бусад зардал нь 1,160,330 төгрөг болсон. надад одоогоор 400,000 төгрөг эмчилгээнд өгсөн. ... миний хэвлий хэсэг рүү хүрэх шиг болсон, тэгэхээр нь би гараараа тэмтрээд үзэхэд миний гар цус болчихсон байхаар нь ийн гар руу харахад гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд би ийг цааш нь түлхэж барьцалдах үед гартаа байсан хутгаараа миний зүүн гарын бугалга хэсэгт мөн хүрэх шиг болсон. Тэгээд хутгаа газар хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн  29-33, 34-35/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний байгаа айлыг асууж байгаад ганцаараа машинтай ирсэн. Тэгээд юм ууя гээд байхаар нь дэлгүүр орж 2 том савтай пиво, 075 граммын нэг шил архи авсан. *******эй уулзаад "хаана уух вэ” гэж асуухад   ах "хэдүүлээ гийн гэрт очих уу" гэхээр нь "тэгье” гээд бид хэд Зангиат хороолол руу явж манай хамаатан гийн гэрт ирсэн. гийнд очиход хүүхдүүдтэйгээ байсан бөгөөд бид авчирсан 2 том савтай пивоо эхлээд ууж дуусгасан. ... гараад машинаас авсан нэг шил архиа авч орж ирээд ууж байх үед би нэлээд муудаж газар хэвтээд өгсөн. Тэгээд унтаж байхад айлын хүүхэд миний шанаа руу цохихоор нь би сэрээд "яах гээд байгаа юм бэ" гээд босоод тэр хүүхдийг цааш түлхэхэд цаанаас хоёр ах нь орж ирээд намайг цохихоор нь би гэрээс гарсан.  Намайг машинд суусны дараа орж ирээд машинаа асаагаад эргээд буусан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд машинаас намайг буулгах үед ийн хувцас нь битүү цус болчихсон зогсож байсан. Би ийг гэх хүнийг хутгалахыг хараагүй, цагдаа нар биднийг машиндаа суулгаад эмнэлэг рүү очих үед би юу болсон бэ гэж асуухад “би харин хутгалчихлаа" гэж хэлэхээр нь мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь Бүсийн оношилгоо эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. ...хэвлийд мэс заслын шархтай, гуурсаар цусархаг шингэн гарсан байдалтай, хагалгааны үед 2 литр цус алдсан. Одоо шингэн сэлбэх, цус тогтоох, өвдөлт намдаах, цус цусан бүтээгдэхүүн сэлбэх, бусад төрлийн эмчилгээг заалтаар хийж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

 

Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унтаж байхад шөнө 03 цагийн орчим эгч гийн байшингийн цонхоор хүүхэд " ахаа хүн агсан согтуу тавиад байна” гэж хашхирахаар нь бид хэд сэрээд дүү түрүүлж хувцсаа өмсөөд гэрээс гараад эгчийнх рүү орсон. ...гэрт нь ороод дүү нарыг уйлаад байхаар нь тайвшруулаад байж байхад гаднаас махлаг намхан залуу нь үл мэдэгдэх зүйл ар нуруундаа барьчихсан нуугаад орж ирээд намайг "гараад ир" гэхээр нь эхнэр тэр залуу руу очоод гэрээс түлхэж гаргаад бид 2 араас нь гарахад тэр залуу хүрэн иштэй хутга барьчихсан "чи манай найзыг зодсон уу” гээд над руу хутга далайхаар нь эхнэр болиулж намайг "чи гэр рүү ор” гээд байсан. Манай эхнэр намайг эгчийн гэр рүү түлхээд оруулах үед тэр залуу дүү гэр рүү нь алхаж байгаа харагдсан. Тэгээд эхнэр бид 2 эгчийн гэр рүү орохдоо эхнэр дүү г хаалгаа түгжээрэй” гэж хэлээд орсон. Ороод байж байхад тухайн залуу дүүгийн гэрийн хаалгыг маш хүчтэй өшиглөж байгаа нь сонсогдохоор нь би "за энэ яг хаалга эвдлээ" гээд эхнэрийн хамт эгчийн гэрээс гараад харахад тэр залууг түлхээд урагшаа хаалга руу "намайг хутгалчихлаа" гээд хашхираад гүйхээр нь би тэр залуу руу "чи миний дүүг хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд дөхөж очих үед тэр залуу гартаа барьж байсан хутгаа газар хаяхаар нь эхнэр тэр хутгыг нь хөлөөрөө өшиглөж холдуулсан. Би тэр залуутай барьцалдаж байгаад газар унагаагаад нүүр болон толгой руу нь гараараа цохиж, мөн өшиглөөд эхнэрийг "чи дүү рүү оч” гээд хэлчихээд урагшаа харахад дүү эвхрэлдээд газар унаж байгаа харагдсан. ...Би бодохдоо тухайн залуугийн хамт явсан өндөр биетэй найзыг нь зодлоо гэж уурлаад г хутгалсан байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгж байгаад нөгөө залуу дүү гэр рүү чиглээд явахаар нь би "э хаалгаа цоожил” гэж хэлээд нөхрийг аваад эгчийн гэр рүү орсон. Ороод цонхоор гадагшаа харахад гэрээсээ гараад урагшаа гүйж байгаа харагдахаар нь нөхөр бид 2 гэрээс гараад харахад тэр залуу гартаа хутга барьчихсан эхнэр "хутгалчихсан гэж байна” гэж хашхирахаар нь би шууд рүү очиж хэвлий хэсгээс нь гарсан цусыг дарж багасгах арга хэмжээ авч байхад манай нөхөр тэр залуу 2 хоорондоо барьцалдаад дээр доороо ороод байсан. ...тухайн залуугийн барьж байсан хутга нь газар байхаар нь би зүүн тийшээ модны ёроолын  цас руу өшиглөөд нөхөр тэр залуу хоёрыг болиулах гээд хэсэг үзэж байгаад цагдаагийн газар руу дахин залгасан. Тэгээд би эмнэлэг дуудаад байж байхад хашааны гадаа цагдаа нар ирсэн. Араас нь удалгүй эмнэлгийн машин ирээд г аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/

 

Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийн 5 хүүхдийн хамт гэртээ байж байхад орой 23 цагийн орчим найз над руу утсаар ярьж хэлэхдээ "хөдөөнөөс орж ирээд байна, танайх руу хэсье" гэхээр нь би "хэнтэй явж байгаа юм бэ” гэхэд ", нарын хамт явж байна” гэхээр нь би “хүүхдүүдтэйгээ байна, хүрээд ирэхгүй юу даа” гэж хэлээд тасалсан. Удалгүй гаднаас , , нар орж ирэхдээ 2.5 литрийн 2 сав пивотой орж ирээд бид хэд ууж эхэлсэн. ...Тэр үед болон нар гэрийн үүд хавьцаа зуухны баруун талд хэвтээд унтчихсан байсан. ...Тэгээд унтаж байхад манай том хүү намайг сэрээхээр нь би яасан гэж асуухад “нөгөө 2 ахын нэг нь ахыг хутгаар хатгачихлаа” гэхээр нь босоход төрсөн дүү г эмнэлэг ирээд аваад явчихсан гээд эхнэр нь хэлэх үед гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирсэн. Би тухайн болсон асуудлыг хараагүй болохоор мэдэхгүй байна. ...Энэ хутга манай хутга биш, манайд ийм хутга байхгүй..."гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр бид 2 гэртээ ороход эгч араас "хаалгаа түгжээрэй" гэж хэлэхээр нь хаалгаа дотроосоо түгжээд, чангаагаад байж байхад тэр залуу хаалган дээр ирээд гэрийн хаалгыг балбаад өшиглөж, хаалга эвдэх гээд байхаар нь нөхөр "энэ яг эвдлээ" гээд хаалга онгойлгон гарахад нь би араас нь дагаад гарсан. Нөхөр тэр куртиктэй ахтай барьцалдаж байх үед нь би тэр ахын хувцаснаас нь салгах гээд чангаахад манай нөхрийг тавихгүй байсан. Манай нөхөр барьцалдаж байх үедээ  гараараа хэвлий хэсгээ барьснаа “өө хайраа хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд урагшаа хашаа руу гүйхээр нь би тэр ахыг харахад гартаа хутга барьчихсан байхаар нь өшиглөж унагаасан. ...гэрийн хаалгыг эвдэх гээд маш хүчтэй цохиод байхаар нь манай нөхөр түрүүлж гараад би араас нь гарах үед гэрийн гадаа тэр куртиктэй ах ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

Насанд хүрээгүй гэрч Э.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны ...гэртээ унтах гэж байх үед 23 цагийн орчим гаднаас манай гэрт танихгүй 3 ах хоёр том савтай пивотой орж ирээд ширээний хажууд суугаад уусан. Тэр үед нэг пиво нь дуусах үед нэг ах нь гэрээс гараад явсан. ...Тэгээд унтаж байхад шөнө манай дүү уйлахаар нь би босоод гэрлээ асаагаад харахад тэр дээлтэй ах дүүгийн хөлөн дээр хөлөө тавьчихсан унтаж байхаар нь би очоод тэр дээлтэй ахыг татаад холдуулахад босож ирээд намайг цохих гээд байсан. Би ахын гэрийн хаалгыг цохиж гарч ирэхээр нь гэрт байгаа "дээлтэй ах агсан согтуу тавиад байна" гэж хэлэхэд ах гадуур хувцсаа өмсөөд бид 2 гэр рүү орж Бат- Эрдэнэ ах тэр улаан дээлтэй ахыг чирээд гэрээс гаргаад намайг тэр унтаж байгаа куртиктэй хүнийг босгоод гарга гэж хэлэхээр нь би гэр рүүгээ орж тэр ахыг сэрээгээд гэрээс гаргахад улаан дээлтэй ах машиндаа суусан. ...Тэгэхэд тэр куртиктэй ах гараа ардаа барьчихсан манай гэр рүү орж ирээд “нөгөө дүү чинь хаана байна" гээд харчихаад гарах үед нь харахад ардаа хутга барьчихсан байсан. Тэр ахыг гэрээс гарахад нь эгч гэрээс гараад “э хаалгаа түгжээрэй” гэж бахирч хэлсэн. ...гэртээ байж байгаад гарахад ах тэр куртиктэй ахын гарыг ард нь бариад машины хамар дээр дарчихсан, ах  хашааны хаалганы хажууд хэвтчихсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/

 

Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэмтлийн зэрэг тогтоох журамд шинжлүүлэгчийн биед учирсан гэмтэл бүрийг тогтоож, аль хүнд гэмтлээр нь гэмтлийн зэргийн үнэлж гэмтлийн зэргийг тогтооно гэж заасан байдаг. Хэвлийн хөндийн нэвтэрсэн хатгагдан зүсэгдсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь тус бүртгээ ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Шөнө унтаж байхад түжигнээд байхаар нь сэрээд харахад гэрээс гараад явах үедээ намайг дуудахаар нь би дагаж гараад машинд суусан. Машинд суугаад эс яасан гэж асуухад найз руу нь дайраад хүүхэд нь намайг цохисон гэж хэлэхээр нь би уурлаад машинаас гарч байшин руу ороод гал тогооны шүүгээн дээр байсан хүрэн иштэй хутгыг авсан. Ингээд байшингаас гараад явж байхад араас дагз руу хүн цохихоор нь би эргэж хараад барьцалдаж аваад барьж байсан хутгаараа хэвлий хэсэг рүү нь хатгахад надаас салаад урагшаа зугтаагаад гүйсэн.  ...би “дүү чинь намайг цохичихлоо” гэж хэлэхэд тухайн эмэгтэйгийн нөхөр нь бололтой нэг залуу гарч ирээд над руу “чи хүн хутгалчихсан байна ш дээ” гээд намайг цохиж газар унагаагаад миний дээрээс өшиглөсөн. ...Хохирогч нь надаас эмчилгээний зардал 1,900,000 төгрөг нэхэмжилсэн. Би одоогоор хохирогч д 400,000 төгрөг өгсөн. Цаашид шалгагдаж байх хугацаандаа хохирлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/

 

Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 642 тоот дүгнэлтэд:

1. биед ходоод, чацархайн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, ходоод, чацархай, артерын судасны /Left gastroepiploic artery/ шарх оёх мэс заслын дараах байдал, хэвлийн урд хананы мэс заслын шарх, хэвлийн зүүн дээд тал, бугалганы хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 81-83/

 

Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн Криминалистикийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 тоот дүгнэлтэд:

1. Хуванцар саванд хийж битүүмжилсэн хүрэн өнгийн бариултай хутган дээрээс гарын мөр илэрсэнгүй  гэжээ. /хх-ийн 90-91/

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 254 тоот дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн цамцан дээрээс хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй.

2. Хар ногоон өнгийн цамцан дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

3. *******, Х. нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов.

4. Хар ногоон өнгийн цамцан дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь *******ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 105-106/

 

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 19 тоот дүгнэлтэд:

  1. Гэмт хэрэг үйлдэх үед овогтой ийн сэтгэцийн хувьд эрүүл байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор өгөгдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.  

2. ******* сэтгэцийн байдал одоо эрүүл байна.

3. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.

4. ******* хэрэг хариуцах чадвартай байна.

5. *******ийн сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулах  шинж тэмдэг одоогоор илрэхгүй байна гэжээ. /хх-ийн 114-115/

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 571 тоот дүгнэлтэд:

1. Хохирогч Х. нь тухайн гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд хор уршиг учирсан байна.

2. 2023 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө иргэн Х. нь хэвлий хэсэгтээ бусдад хутгалуулсан гэх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.

3. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэжээ.

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 17-21/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 84/

- Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 99-104/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 125-129/

- Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 131-135/

- Хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 136-139/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлсөн 6 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын 8-7 тоот хашаанд согтуугаар хохирогч маргалдан, улмаар хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь ходоод, чацархай, артерийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, ходоод чацархай, артерийн судасны /left gastroepiploic artery/ шарх оёх мэс заслын дараах байдал, хэвлийн урд хананы мэс заслын шарх, хэвлийн зүүн дээд талын хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Машинд суугаад эс яасан гэж асуухад найз руу нь дайраад хүүхэд нь намайг цохисон гэж хэлэхээр нь би уурлаад машинаас гарч байшин руу ороод гал тогооны шүүгээн дээр байсан хүрэн иштэй хутгыг авсан. Ингээд байшингаас гараад явж байхад араас дагз руу хүн цохихоор нь би эргэж хараад барьцалдаж аваад барьж байсан хутгаараа хэвлий хэсэг рүү нь хатгахад надаас салаад урагшаа зугтаагаад гүйсэн...” гэх мэдүүлэг, хохирогч “...би хаалганы түгжээг онгойлгож гадагш гарах үед миний хэвлий хэсэг рүү цохих шиг болохоор нь би тэр залууг цааш нь түлхээд барьцалдах үед миний гэдэс хавьцаа нэг эвгүй байхаар нь гараараа тэмтрээд үзэхэд миний гар цус болчихсон, гэдсээ харахад хутгалчихсан байхаар нь би намайг хутгалчихсан байна ш дээ гээд бахираад урагшаа гүйж байгаад газар ойчсон. ...Миний хэвлийн хэсгийн бүдүүн гэдсийг дайрч ходоодыг цоолсон байна гэж эмч хэлсэн..." гэх мэдүүлэг, гэрч “... нь Бүсийн оношилгоо эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. ...хэвлийд мэс заслын шархтай, гуурсаар цусархаг шингэн гарсан байдалтай, хагалгааны үед 2 литр цус алдсан. Одоо шингэн сэлбэх, цус тогтоох, өвдөлт намдаах, цус цусан бүтээгдэхүүн сэлбэх, бусад төрлийн эмчилгээг заалтаар хийж байна...” гэх мэдүүлэг, гэрч Х.ийн “...дүү тэр залууг түлхээд урагшаа хаалга руу "намайг хутгалчихлаа" гээд хашхираад гүйхээр нь би тэр залуу руу "чи миний дүүг хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд дөхөж очих үед тэр залуу гартаа барьж байсан хутгаа газар хаяхаар нь эхнэр тэр хутгыг хөлөөрөө өшиглөж холдуулсан. Би тэр залуутай барьцалдаж байгаад газар унагаагаад нүүр болон толгой руу нь гараараа цохиж мөн өшиглөөд эхнэрийг "чи дүү рүү оч” гээд хэлчихээд урагшаа харахад дүү эвхрэлдээд газар унаж байгаа харагдсан. ...Би бодохдоо тухайн залуугийн хамт явсан өндөр биетэй найзыг нь зодлоо гэж уурлан г хутгалсан байх гэж бодож байна…” гэх мэдүүлэг, гэрч Г. “...Ороод цонхоор гадагшаа харахад гэрээсээ гараад урагшаа гүйж байгаа харагдахаар нь нөхөр бид 2 гэрээс гараад харахад тэр залуу гартаа хутга барьчихсан эхнэр "хутгалчихсан гэж байна” гэж хашгирахаар нь би шууд рүү очиж хэвлий хэсгээс нь гарсан цусыг дарж багасгах арга хэмжээ авч байхад манай нөхөр тэр залуу 2 хоорондоо барьцалдаад дээр доороо ороод байсан..." гэх мэдүүлэг, гэрч Х.гийн “...Тэгээд унтаж байхад манай том хүү намайг сэрээхээр нь би яасан гэж асуухад “нөгөө 2 ахын нэг нь ахыг хутгаар хатгачихлаа” гэхээр нь босоход төрсөн дүү г эмнэлэг ирээд аваад явчихсан гээд эхнэр нь хэлэх үед гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирсэн. Би тухайн болсон асуудлыг хараагүй болохоор мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, гэрч “...Нөхөр тэр куртиктэй ахтай барьцалдаж байх үед нь би тэр ахын хувцаснаас нь салгах гээд чангаахад манай нөхрийг тавихгүй байсан. Манай нөхөр барьцалдаж байх үедээ  гараараа хэвлий хэсгээ барьснаа “өө хайраа хутгалчихлаа ш дээ” гэж хэлээд урагшаа хашаа руу гүйхээр нь би тэр ахыг харахад гартаа хутга барьчихсан байхаар нь өшиглөж унагаасан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.ий “...Тэгэхэд тэр куртиктэй ах гараа ардаа барьчихсан манай гэр рүү орж ирээд “нөгөө дүү чинь хаана байна" гээд харчихаад гарах үед нь харахад ардаа хутга барьчихсан байсан. Тэр ахыг гэрээс гарахад нь эгч гэрээс гараад “э хаалгаа түгжээрэй” гэж бахирч хэлсэн. ...гэртээ байж байгаад гарахад ах тэр куртиктэй ахын гарыг ард нь бариад машины хамар дээр дарчихсан, ах хашааны хаалганы хажууд хэвтчихсэн байсан..." гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 642 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн гэм хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ийн гаргасан шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, шүүгдэгч нь 1-7 насны 4 хүүхэдтэй, хохирогчид хохирол төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийг хүлээн авах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай тул хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Х. шүүхийн хэлэлцүүлэгт эм, эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Хохирогчийн шүүхэд ирүүлсэн баримтыг шинжлэн судлахад 1,476,530 төгрөгийн зардлын баримтыг гаргаж өгсөн байна.

 

          Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлтэй гэж тогтоон ирүүлсэн ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч биед ходоод, чацархай, артерийн зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа, ходоод чацархай, артерийн судасны /left gastroepiploic artery/ шарх оёх мэс заслын дараах байдал, хэвлийн урд хананы мэс заслын шарх, хэвлийн зүүн дээд талын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл үүссэн байна. Энэхүү гэмт хэрэг нь 2023 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550,000 төгрөгийг  сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлийн дээд хэмжээгээр буюу 4,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 2,744,500 төгрөг, баримтаар нэхэмжилсэн хохирогчийн эмчилгээний зардал 1,476,530 төгрөг, нийт 4,221,030 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Үүнээс шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогч Х.д нийт 5,000,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн хохирол төлсөн баримт, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хохирогчид төлөх 4,221,030 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзлээ. Харин хохирогчийн нэмж нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* ийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч н нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА

  ШҮҮГЧИД                                      Л.БАТЖАРГАЛ

                                           П.ПАГМА