| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0332/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/457 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх, |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/457
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү хөтөлж,
улсын яллагч дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,
шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 240000000*******5 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
онгол Улсын иргэн, 993 оны дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, ******* дүүргийн ******* дугаар хороо ******* хороолол ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 24/44 дугаартой тогтоолоор дуусгавар болсон, Боржигон овогт *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 0 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Б.ас “Xbet бооцоот тоглоомын сайтад бооцоо тавих дансыг нь цэнэглэж өгнө” хэмээн хуурч, 5,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 8000069 тоот дансаар авч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: өрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 240000000*******5 дугаартай хэргээс:
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 6 дахь тал/,
Х.*******ын банкны апплекейшнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн дэх тал/,
Хохирогч Б.ас Х.*******ын эзэмшлийн 8000069 тоот дансны руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, фейсбүүкээр чаталсан чатны зураг /хавтаст хэргийн 38-44 дэх тал/,
Х.*******ын эзэмшлийн банкны 8000069 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
У.ын эзэмшлийн Капитрон банкны дансны хуулга /хавтаст хэргийн 49 дэх тал/,
Гэрч У.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33- дэх тал/,
Шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 2 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 24 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 24 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 0-ний өдрийн 2024/ДШ/69 дугаартай магадлал /хавтаст хэргийн 58-60 дахь тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 62-67 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Х.*******, хохирогч Б. нар нь найз нөхдийн харилцаатай бөгөөд 2023 оны 0 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Х.******* нь хохирогч Б.ыг “Xbet бооцоот тоглоомын сайтад бооцоо тавих дансыг нь цэнэглэж өгнө” хэмээн хуурч, хохирогчийн дүүргийн дүгээр хороо, зочид буудалд байрлах ажлын байранд байхдаа шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг банкны 8000069 тоот харилцах данснаар авч, залилсан болох нь:
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 6 дахь тал/,
Х.*******ын банкны апплекейшнд үзлэг хийсэн: Х.*******ын хар өнгийн гар утсанд өөрийн биеэр кодыг тайлуулан “ Вank” нэртэй банкны апплекейшн орж үзлэг хийж харилцах дансны цэс рүү орж харахад 2023 оны 0 дугаар сарын 24-ний өдөр 6 цаг 26 минут 02 секундэд +5,000,000 төгрөгийн орлого Хаан банкны 50389649 дугаартай данснаас ын ас 8000069 дугаартай данс руу шилжин орж ирж дансны үлдэгдэл 6,03,092.00 төгрөг болсон байна. өнгө шилжин орж ирсний дараа Капитрон банкны дугаартай овогтой ын данс руу 2023 оны 0 дугаар сарын 24-ний өдөр 6 цаг 27 минут 28 секундэд 5,000,000 төгрөгийг цалин гэсэн утгаар шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 0 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн дүгээр хороо зочид буудэл дээр ажлын байран дээрээ байхдаа xbet бооцоот тоглоомын сайтад бооцоо тавьж тоглох гээд өөрийн xbet сайтын дансаа цэнэглүүлэх зорилгоор найз ******* овогтой *******ын банкны 8000069 тоот данс руу өөрийн Хаан банкны 50389649 тоот данснаас 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч Х.******* нь миний xbet сайтын дансыг цэнэглэж өгөөгүй. Тэгэхээр нь би Х.*******аас “яагаад миний дансыг цэнэглэхгүй байгаа” талаар тодруулж асуухад “удахгүй цэнэглэж өгнө, түр хүлээж бай” гэж хэлсэн. Би данс цэнэглэж өгөх байх гээд 24 цаг хүлээсэн. Тэгээд орой нь Х.*******тай уулзаж өөрийнх нь xbet сайтын данс цэнэглэдэг аккаунт руу нь орсон чинь миний дансыг цэнэглээгүй, өөр хүний дансыг цэнэглэсэн байсан. Би Х.*******т “яагаад миний дансыг биш өөр хүний дансыг цэнэглэсэн юм бэ” гэж асуухад “би чиний дансыг цэнэглээгүй, өөрийнхөө дансыг цэнэглээд бооцоо тавиад чи мөнгийг алдсан” гэж хэлэхээр нь “мөнгөө буцааж авмаар байна” гэхэд “удаахгүй мөнгийг чинь өгнө” гэж хэлээд тэр цагаас хойш миний мөнгийг өгөхгүй янз бүрийн худал зүйл яриад байхаар нь цагдаад хандсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн дэх тал/,
Хохирогч Б.ас Х.*******ын эзэмшлийн 8000069 тоот дансны руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, фейсбүүкээр чаталсан чатны зураг /хавтаст хэргийн 38-44 дэх тал/,
Х.*******ын эзэмшлийн банкны 8000069 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
У.ын эзэмшлийн Капитрон банкны дансны хуулга /хавтаст хэргийн 49 дэх тал/,
Гэрч У.ын мөрдөн байцаалтад өгсөн: Х.******* нь 2023 оны 0 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг миний Капитрон банкны тоот данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг цааш нь хүний данс руу шилжүүлэх гээд түр миний Капитрон банкны данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд би Х.*******ын хэлсэн 503784229 тоот Хаан банкны овогтой гэх хүний данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. ...Уг мөнгийг xbet сайтын дансыг цэнэглүүлэхийн тулд цааш нь шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33- дэх тал/,
Шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би Б.ыг их сургуульд байхаасаа таньж мэддэг. Бид хоёр хоорондоо нэлээн дотно харилцаатай найз нөхөд юм. 2023 оны 0 дугаар сарын 24-ний өдөр Б. нь надаар xbet онлайн бооцоот тоглоомын сайтын дансаа цэнэглүүлэх зорилгоор миний банкны 8000069 тоот данс руу өөрийн xbet сайтын нэрийн тоглогч, кодын хамтаар гүйлгээний утгын хамт бичиж 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.ас шилжин орж ирсэн мөнгөөр xbet тоглоомын сайтын дансыг цэнэглэх гээд найз охин ийн ын Капитрон банкны тоот данс руу шилжүүлсэн. Ингээд xbet сайтын дансаа найз охины дансаар дамжуулан цэнэглүүлсэн. Би Б.ын дансыг 5,000,000 төгрөгөөр цэнэглэж өгөөгүй, өөрийн xbet онлайн бооцоот тоглоомын дансыг цэнэглээд казино хөзөр тоглоод бүх мөнгийг нь алдсан. өнгийг нь тоглож алдсан учраас Б.д тухайн үедээ “Орос сайт жаахан удаад байна, менежер данс цэнэглэхгүй жаахан удаад байна, түр хүлээж бай” гэдэг байдлаар тайлбарлаж хэлсэн. Ингээд Б.ын xbet бооцоот тоглоомын сайтын дансыг цэнэглэж өгөөгүй учраас надаас байнга “яасан, юу болж байна” гэж асуух болсон. Тэгэхээр нь би уг өдрөөс хойш нэг өдрийн дараа Б.тай уулзаж үнэнээ хэлж, түүнд би өөрийн дансаа цэнэглээд тоглосон талаар хэлж, уучлалт гуйж xbet сайтын дансаа үзүүлсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 2 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
өрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
“Субьектив тал” нь 6 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх ба гэмт этгээд нь өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжийг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг.
Шүүгдэгч Х.******* нь амар хялбар аргаар мөнгө олох буюу үнэ төлбөргүйгээр өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор, найз нөхдийн харилцаатай хохирогч Б.д “Xbet бооцоот тоглоомын сайтад бооцоо тавих дансыг нь цэнэглэж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн эзэмшлийн банкны 8000069 тоот харилцах данснаар 5,000,000 төгрөгийг авч, улмаар найз охин болох гэрч У.ын эзэмшлийн Капитрон банкны тоот данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн Xbet бооцоот тоглоомын дансыг цэнэглэж, уг бооцоог алдсан үйлдэл нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Х.*******ын хохирогч Б.ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Ц.Оргил нар нь хэргийн үйл баримт болон болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.******* нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 24/44 дугаартай тогтоолоор дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгч Х.******* нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2023 оны 0 дугаар сарын 24-ний өдөр энэ гэмт хэргийг үйлдсэн байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ял эдлэх бүсийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Х.******* нь Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулахад чиглэлээр төслийн ажил болон эзэмшлийн “Рэд Лок Партнерс” ХХК-аараа цахим хаяг, зар сурталчилгаа хийж 6 сарын хугацаанд нийт 86,0 сая төгрөг олсон, орлоготой болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байна. Иймд Х.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлого олдог, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Х.******* нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай байгуулсан “Цахим орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд мэдээ, мэдээлэл олгох, Төрийн болон Төрийн бус байгууллагатай хамтран сургалт, семинар зохион байгуулах хөтөлбөр хэрэгжүүлэх” төсөл хэрэгжүүлдэг, мөн эзэмшлийн “Рэд Лок Партнерс” ХХК-аараа цахим орчинд зар сурталчилгаа, хаяг гэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, орлого олдог” талаарх холбогдох баримт, “Рэд Лок Партнерс” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч тус дансны хуулгыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.*******ыг тогтмол орлоготой болох нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа хэдий ч тэрээр урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчид дээр дурдсан нөхцөл байдал, хохирлын хэмжээ, хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзсэн тул улсын яллагчийн дүгнэлтийн “...7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хэсгийг тус тус хүлээн аваагүй болно.
3. Хохирол төлбөрийн талаар:
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 497, 50 дугаар зүйлд хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 5,000,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүхийн шатанд хохирогч Б. нь “...5,000,000 төгрөгөө бүрэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Х.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3 дугаар зүйлд тус тус заасныг ******* болгон
ТОГТООХ нь:
. Боржигон овогт *******гийн *******ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 650 /зургаан зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь хохирогч Б.д 5,000,000 төгрөг нөхөн төлсөн ба шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР