Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2021/02962

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Гэр бүлийн  тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Ц.С-ыг 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин О.О-ийн төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.

2.            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т тус тус зааснаар охин О.О-ийг 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ц.С-оор нэг удаа тэжээн тэтгүүлж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 14,322,000 төгрөгийг хариуцагч Ц.С-оос гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С-оос улсын  тэмдэгтийн хураамжид 130,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.ГАНБОЛД