| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0141/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/165 |
| Огноо | 2024-06-13 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/165
2024 06 13 2024/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0141/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Хохирогч *******ийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Болортунгалаг,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн Сумъяахүү, *******гийн Энхжаргал нарт холбогдох эрүүгийн 2439000000017 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт *******гийн Энхжаргал, 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт оршин суух, урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
-Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,
- Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн *******дугаартай.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Урлаач овогт *******ийн Сумъяахүү, 1996 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 3 дугаар хороонд оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн ******* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг “******* ” гэх газарт байрлах *******ийн хоттой хониноос түүний өмчлөлийн зөв талын чих үзүүрээсээ цуулбар имтэй, буруу чих имгүй 7 тооны ямаа, имгүй, зөв талын чих цэнхэр өнгийн будагтай 2 тооны хонийг учрах саадыг арилгах зорилгоор ХЭН улсын дугаартай "Toyota prius-20" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж нууцаар, хууль бусаар авч, хулгайлан *******т 1,230,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг "Улаан " гэх газраас гийн хониноос 3 эр, 3 эм нас гүйцсэн бүдүүн насны бог малыг учрах саадыг арилгах, үйлдлээ түргэвчлэх зорилгоор УНБ улсын дугаартай "Toyota prius-10" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж нууцаар, хууль бусаар авч, хулгайлан д 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* ******* нарыг бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000000017 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ийн (1-р хх-ийн 7-8-р хуудас), гэрч ын (1-р хх-ийн 17-18-р хуудас), гэрч ын (1-р хх-ийн 22-р хуудас) зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч ******* ******* нарын шүүх хуралдааны хэлэлцүүгийн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээчин “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №2023/ШД-311 дугаартай “...9 тооны бог малын үнэлгээ 1,230,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 28-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин “Бодит үнэлгээ” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2023/ШД-260 дугаартай “...Эко маркийн /хуучин/ мотоциклийн үнэлгээ 300,000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 53-55-р хуудас), ын эзэмшлийн 5064112499 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 45-р хуудас),
Хохирогч гийн (1-р хх-ийн 145-146-р хуудас), иргэний нэхэмжлэгч ын (1-р хх-ийн 249-р хуудас), гэрч ын (1-р хх-ийн 154-р хуудас), гэрч С.Эрдэнэсүхийн (1-р хх-ийн 158-р хуудас), гэрч ын (1-р хх-ийн 162-р хуудас), гэрч ын (1-р хх-ийн 166-р хуудас), гэрч (1-р хх-ийн 170-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШД-310 дугаартай “6 тооны бог малын зах зээлийн үнэлгээ 1,020,000 (нэг сая хорин мянга) төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 176-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШД-06 дугаартай “... УНБ улсын дугаартай “Toyota prius-10” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2,470,000 төгрөг байх боломжтой ...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 185-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШД-113 дугаартай “... ХЭН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 6,980,000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 8-р хуудас),
Тээврийн хэрэгслийн “...Заг капитал...” гэх лавлагаа (2-р хх-ийн 18-р хуудас),
Шүүгдэгч *******гийн хохирогч нарт хохирол төлсөн тухай Төрийн банкны 2024 оны 6 дугаар сарын 04, 11-ний өдрүүдийн гялс банк интернет-гүйлгээний мэдээлэл,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 73-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 59-р хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 91-р хуудас), төрөл садангийн лавлагаа (1-р хх-ийн 88-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 87-р хуудас), эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа (1-р хх-ийн 94-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (1-р хх-ийн 95-111-р хуудас)
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 72-р хуудас), дүүргийн засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 75-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 85-р хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 76-р хуудас), төрөл садангийн лавлагаа (1-р хх-ийн 83-84-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 81-р хуудас), эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа (1-р хх-ийн 86-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (1-р хх-ийн 112-115-р хуудас), эхнэрийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000000017 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ******* ******* нар нь бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж, нууцаар хууль бусаар мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч *******ийн малыг хулгайлсан гэх хэрэгт гэм буруугүйд тооцож өгнө үү... Хохирогч гийн малыг хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр өөрчлөн зүйлчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Болортунгалаг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч ******* нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
1. Шүүгдэгч ******* ******* нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг “******* ” гэх газарт байрлах *******ийн хоттой хониноос түүний өмчлөлийн зөв талын чих үзүүрээсээ цуулбар имтэй, буруу чих имгүй 7 тооны ямаа, имгүй, зөв талын чих цэнхэр өнгийн будагтай 2 тооны хонийг учрах саадыг арилгах зорилгоор ХЭН улсын дугаартай "Toyota prius-20" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж *******т 1,230,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүгийн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хашаатай байсан хонин дотроос нь 7 ямаа, 2 хонь амийг нь таслаад Сайнжаргалын Приус 20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд ачсан...мөнгөөрөө бусадтай нийлж архидан согтуураад дуусгачихсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...”
Шүүгдэгч *******гийн нарын шүүх хуралдааны хэлэлцүүгийн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө хонио хашаанаасаа гаргахдаа тоолоход манай хонь, ямаа бүрэн байсан. Тэгээд тэр өдөр манай хонь гэрийнхээ гаднаас холдоогүй бэлчээрлэсэн. Маргааш өглөө нь хонио тоолоход 7 ямаа, 2 хонь, нийт 9 тооны бог мал дутсан юм. Тэгээд би ойр хавийнхаа айлын хониор сураад сураг гарахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...Миний алдсан ямаа бүгд зөв талын чих үзүүрээс цуулбар имтэй, буруу чих имгүй, 7 ямаа бүгд зөв талын эвэртээ цэнхэр өнгийн будагтай, 2 хонь чихэндээ имгүй зөв талын чих цэнхэр өнгийн будагтай....Манайд 2023 оны 11 дүгээр сарын 02-03-ны шөнө Энхжаргал, Сумъяахүү, Сайнаа гэдэг 3 хүн приус-20 маркийн автомашинтай ирж 2 шил “Хараа” архи, дахиад 2,5 литрийн пиво 2 ширхэгийг уугаад манайд хононо гээд ор засуулаад байж байсан. Тэгээд эхнэр бид хоёр унтаад өглөө сэрэхэд тэр 3 явчихсан байсан. Тэгээд би хонио хашаанаас нь гаргах гээд хашаа руугаа очиход тэр гурвын машины мөр гэрийн гаднаас хөдлөөд хонины хашааны хажууд очиж зогсоод явсан байхаар нь би хонио тоолоход 9 тооны бог мал дутсан....Манай эхнэр Ариунцэцэг, Энхжаргал, Сумъяахүү бид 4 уусан. Сайнаа гэх эмэгтэй уугаагүй, манай гэрийн зүүн орон дээр унтаж байсан...Би тэд нарын хэнд ч өгөх өр, авлага байхгүй...Надад Энхжаргалын мал байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 7-8-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байхад Энхжаргал гэх залуу над руу утсаар яриад “Батноров сум руу машинтайгаа явж өгөөч айлаас хэдэн хонь, ямаа авах гэсэн юм” гэхээр нь би за гээд өөрийнхөө ХЭН улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Энхжаргал, Сумъяахүү гэх хоёр хүний хамт явсан. Тэгээд Энхжаргал надад Хэнтий аймгаас гарахдаа “бид хоёрт мөнгө байхгүй байна, чи машиндаа өөрөө бензинээ хийчих, мөн дэлгүүрээс ойр зуурын юм авах гэсэн юм, айлд яаж хоосон очихов, чи дэлгүүрээс аваад өгчих маргааш хонь, ямаа авчраад борлуулаад өгье” гэхээр нь би "Эрхэс" гэдэг дэлгүүрээс 0,75 литрийн Хараа архи 2 шилийг, Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво 3 савыг, 1 түмний ундаа, 1 уут гурилан боов, ундаа, чипс, тамхи зэрэг зүйлүүдийг авч өгсөн. Тухайн авсан зүйлийн үнэ нийт 115,700 төгрөг болохоор нь худалдагчид нь над дээр биччихээрэй би маргааш өгнө гээд бичүүлсэн. Би өөрийнхөө машинд Петровис колонкоос 50,000 төгрөгийн талоноор бензин хийгээд явсан. Тэгээд Хэнтий аймгийн Батноров сумаас хойш 10 орчим километрт байх Нандинбилэг гэх айлд очоод тэд нар архи, пивоо уусан. Би гэрийнх нь зүүн талын орон дээр хэвтэж байгаад хэсэг дуг хийгээд сэрэхэд тэр айлын эзэн Нандинбилэг, эхнэр Цэцэгээ гэх хоёр хүн тасраад хоёулаа бөөлжөөд байхаар нь би Энхжаргал, Сумъяахүү нарт одоо явъя хонь малаа яах юм гэхэд ачна гэж байсан. Тэгтэл Энхжаргал гэрээс гараад дараа нь Сумъяахүү гарахаар нь би бие засаж байгаа юм болов уу гээд гэрт байж байхад эргэж орж ирээд за явах уу гэхээр нь би гараад машинаа асаах гээд хаалгаа онгойлгоход миний машинд хонь, ямаа амийг нь таслаад аччихсан байсан. Тэгээд Батноров сум ороод Хэнтий рүү засмал замаар явж байхад Энхжаргал зогсож байгаарай энэ хэдийнхээ гэдсийг гаргаад хаячихъя гэхээр нь би зогссон. Тэгээд тэр хоёр хонь, ямааныхаа гэдсийг гаргаж замын хажуу тал руу хаяад эргүүлж ачихад нь тоолоход 7 ямаа, 2 хонь байсан. Тэгээд бид гурав шөнөдөө Хэнтий аймагт ирээд маргааш өглөө нь Эрчмийн байрны тэнд айлын хашаанд буулгаж хүнээр арьсыг нь хуулуулаад эргүүлж ачаад Хэрлэн голын гүүрний хойд талд мал мах авдаг ченж Амарбаяр гэх хүнд зарсан....Би өөрийнхөө 5064112499 дугаарын дансыг өгөхөд 1,174,000 төгрөгийг 5959339898 дугаарын данснаас утга хэсэг дээр нь "Мах" гэж бичиж хийсэн. Тэгээд би тухайн мөнгөнөөс өмнө өдөр нь хөдөө явахдаа дэлгүүрээс зээлдэж авсан 115,700 төгрөгийг шилжүүлж, 27,600 төгрөгөөр Бүргэр авсан, бензиний 50,000 төгрөгөө дансандаа үлдээгээд үлдэгдэл 980,000 төгрөгийг АТМ-ээс бэлэн авч Сумъяахүүд өгсөн....Би хулгайн мал гэж мэдээгүй, анх Хэнтий аймагт байхдаа Энхжаргал надад “Батноров сумын хойно байдаг Нандинбилэг гэх айлд миний хонь, ямаа байгаа чиний машинд багтахаар нь ачиж ирнэ” гэж хэлсэн болохоор би анзаараагүй. ...Бид нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн орчимд гарч яваад Нандинбилэг гэх айлд 20 цагийн багцаа очсон байх. Тэгээд тэд нар архи, пиво уугаад 2023 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн үед Хэнтий аймаг руу гарч Өглөөний 04 цагийн орчимд ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 17-18-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрөө махаа худалдаж авч байсан. Тухайн өдөр 14 цагийн орчимд надад ХЭН улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 1 залуу, 1 эмэгтэй ирж 7 ямаа, 2 хонины мах, 7 ширхэг ямааны арьс зэргийг зарсан. Тухайн 7 ямааны мах нийт 127 килограмм болж би 5,000 төгрөгөөр бодож 635,000 төгрөг болсон. 2 хонь нийт 47 килограмм болж 7,000 төгрөгөөр бодож 329,000 төгрөг, 7 ямааны арьс 1 ширхэгийг 30,000 төгрөгөөр бодож нийт 210,000 төгрөг болж нийт тооцоо 1,174,000 төгрөг болсныг 5064112499 дугаарын Сайнжаргал гэх хүний дансанд гүйлгээний утга хэсэг дээр "Мах" гэж бичиж хийсэн. Миний энэ мах худалдаж авсан баримт миний гар бүртгэл дээр он, сар хугацаатайгаа байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 22-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоогоор Хэнтий аймгийн төвд байдаг. Сайнжаргал гэх эмэгтэй өөрөө унаад явж байгаа....Манай Заг капитал санхүүгийн байгууллагаас Сайнжаргал гэх хүн нь 3,740,000 төгрөгийг төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 249-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШД-311 дугаартай “...9 тооны бог малын зах зээлийн үнэлгээ 1,230,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 28-р хуудас),
ын эзэмшлийн 5064112499 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 45-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШД-113 дугаартай “... ХЭН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 6,980,000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хх-ийн 8-р хуудас),
Тээврийн хэрэгслийн “...Заг капитал...” гэх лавлагаа (2-р хх-ийн 18-р хуудас),
Шүүгдэгч *******гийн хохирогч нарт хохирол төлсөн тухай Төрийн банкны 2024 оны 6 дугаар сарын 04, 11-ний өдрүүдийн гялс банк интернет-гүйлгээний мэдээлэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч *******, А. Сумъяахүү нар нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 07-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг "Улаан " гэх газраас гийн хониноос 3 эр, 3 эм нас гүйцсэн бүдүүн насны бог малыг учрах саадыг арилгах, үйлдлээ түргэвчлэх зорилгоор УНБ улсын дугаартай "Toyota prius-10" маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж д 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүгийн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сумъяахүүгийн таньдаг хүний Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Харин Сумъяахүү бид хоёрыг Төрөөгийн гэрт 16 цаг өнгөрөөгөөд очиход тэнд нутгийн хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан....Би Төрөөг сумын төв явсны дараа Сумъяахүү бид хоёр өөрсдийн унаж явсан Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлд Төрөөгийн гэрийн гадна хашаатай байсан хонин дундаас 6 тооны хонийг амьдаар нь ачаад Сумъяахүүд өгч явуулаад би Төрөөгийн гэрт Тамираагийн хамт үлдээд гэрт нь унтаж байхад Төрөө 22 цагийн орчимд сумын төвөөс хүнээр хүргүүлээд архи, пиво авчирсан байсныг нь Тамираа, Төрөө бид гурав хувааж уугаад амарсан. Харин Сумъяахүү нь 6 тооны хонийг аймгийн төвд оруулж бусдад худалдан борлуулсан... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....”
Шүүгдэгч *******гийн нарын шүүх хуралдааны хэлэлцүүгийн болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 05 цагийн орчимд Энхжаргал ах намайг сэрээгээд ах нь 6 хонь машинд чинь ачсан байгаа шүү ахын дүү аймаг руу оруулж борлуулчихаад ах руугаа яриарай гэж хэлсэн тул би 6 хонийг нь ганцаараа аймгийн төв рүү авч яваад бусдад худалдан борлуулсан....Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...”
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Улаан ” гэх газарт мал маллан амьдардаг. Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт хувийн ажлаар яваад 2023 оны 11 дүгээр саын 09-ний өдөр хөдөө гэртээ ирээд хонио тоолоход 6 тооны хонь дутсан... алдсан хонь бүгд зүүн чих урдаас сам имтэй, баруун чих имгүй, миний тооцоогоор нас гүйцсэн 3 эр хонь, 3 эм хонь дутаж байгаа, бүгдээрээ нас гүйцэж бүдүүрсэн хонь байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 145-146-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр миний Хаан банкны дансанд 774,000 төгрөг гүйлгээний утга хэсэг дээр нь "Махны үнэ" гэж орсон. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Сумъяахүү гэх хүн Хэнтий аймагт манайд цэнхэр өнгийн приус-10 маркийн автомашинтай 6 тооны хонь ачиж ирээд Батноровоос Энхжаргал ах явууллаа танай хашаанд гэдсийг нь аваад зараарай гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгээд манай хашаанд 6 хониныхоо гэдсийг гаргаад өөрийнхөө унаж ирсэн машинд гэдсийг нь ачиж үлдээгээд 6 хонио миний машинд ачаад арьсыг нь айлд аваачиж хуулуулна гээд бид хоёр хамт явсан. Тэгээд хорихын байранд айлд аваачиж хүнээр хуулуулаад махаа өгөөмөр бойнд аваачиж 5 хонийг ченжид зарж 774,000 төгрөг, үлдсэн 1 хонио хувь хүнд өгч 169,400 төгрөг болсныг миний дансанд хийлгэж авсан...Малын гарал үүслийн гэрчилгээ авсан үгүй нь би мэдэхгүй. Сумъяахүү өөрөө бууж хүнтэй уулзаад махаа зарсан. Мөнгийг нь миний дансанд хийлгээд авчихъя гэхээр нь би дансаа өгсөн...миний дансанд 774,000, 169,400 гэж 2 тусдаа мөнгө орсон. Би хулгайн мал гэж мэдээгүй.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 154-р хуудас),
Гэрч С.Эрдэнэсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр Өгөөмөр бойн дээр мал мах худалдаж авч байхад 1 эрэгтэй, 1 эмэгтэй хоёр хүн ирээд надад 5 тооны хонины мах өгсөн. Тэр 5 тооны хонины мах нь 129 кг болж би 6,000 төгрөгөөр бодож 774,000 төгрөгийг надад өгсөн 5064112499 дансанд нь шилжүүлсэн байна..., Би гарал үүслийн гэрчилгээг нь асуухад мах маань муудах гээд яараад гарал үүслийн гэрчилгээгээ авалгүй ирлээ, эргэж яваад аваад ирье гэж хэлэхээр нь итгээд мөнгийг нь бүрэн шилжүүлсэн. Тэгтэл надад эргэж малын гарал үүслийн гэрчилгээгээ авчирч өгөөгүй. Тэр хүн 6 хонины махтай ирсэн байсан тэгтэл 1 хонийг нь гаднаас хувь хүн орж ирээд худалдаж авсан, би үлдсэн 5 хонины махыг нь авсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 158-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад УНБ улсын дугаартай ногоон өнгийн приусс-10 маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Би тухайн машиныг 2023 оны 05 дугаар сард 2,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаггүй Дэмчигийн Баасансүх гэдэг хүний нэр дээр байдаг. Би худалдаж аваад нэр шилжүүлээгүй байгаа. Одоогоор асахгүй болоод хашаанд байгаа. Миний машиныг тэр хоёр хүн ашигладаггүй. 2023 оны 11 дүгээр сарын эхээр надаас Сумъяахүү гэх залуу миний машиныг Энхжаргалын хамт манайд ирээд Батноров сум яваад ирье гэж 1 удаа гуйж авч яваад 2 хоногийн дараа авчирч өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 162-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутагт нутгийн ах Баяржавхлан гэх айлд малыг нь харж байсан. Би ******* гэх хүнд хонь мал өгсөн, зарсан асуудал байхгүй. Тиймээ би тэр өдөр 1 тооны эм хонь зарсан, тэр хонийг нохой хамраас нь хазчихаар нь гийн эхнэрт утсаар залгаж 1 хонь нохой хазчихлаа гэхэд чи өөрөө наагуураа янзлаад бензин тос хийчих гэж хэлсэн. Тэгээд би нядалж зарсан. Би тэр хүмүүст хонь аваарай гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 166-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би тэр өдөр Төрбат гэх хүнтэй өдөржин хамт байсан. Тэгэхэд тэднийд Сумъяахүү, Энхжаргал, Тамираа гэх хүмүүс архи ууж байсан. Тэгээд шөнөдөө Төрбат бид хоёр Хэнтий аймаг явсан тэр хугацаанд хонь мал аваарай гэж хүнд хэлсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 170-р хуудас),
Иргэн ын Хаан банкны 5064112499 дугаартай дансны 2023 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн орлого, зарлагын хуулга (1-р хх-ийн 193-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШД-310 дугаартай “6 тооны бог малын зах зээлийн үнэлгээ 1,020,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 176-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШД-06 дугаартай “... УНБ улсын дугаартай “Toyota prius-10” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2,470,000 төгрөг байх боломжтой ...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 185-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлж нийт хохирогч *******т 1,230,000 төгрөгийн, хохирогч д 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгиийн 2.1,2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна.
Шүүгдэгч *******, ******* болон өмгөөлөгч Б.Болортунгалаг нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн шүүх хуралдаанд гаргасан хохирогч *******ийн малыг хулгайлсан гэх хэрэгт гэм буруугүйд тооцож өгнө үү...Хохирогч гийн малыг хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж өгнө үү гэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч ******* нь 2 удаагийн мал хулгайлсан үйлдэлдээ өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Мөн гэрч мэдүүлэгтээ: “...Би Энхжаргал, Сумъяахүү нарт одоо явъя хонь малаа яах юм гэхэд ачнаа гэж байсан. Тэгтэл Энхжаргал гэрээс гараад дараа нь Сумъяахүү гарахаар нь би бие засаж байгаа юм болов уу гээд гэрт байж байхад эргэж орж ирээд за явах уу гэхээр нь би гараад машинаа асаах гээд хаалгаа онгойлгойход миний машинд хонь, ямаа амийг нь тасалаад аччихсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 17-р хуудас) болон хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хохирогч *******ийн малыг *******тай бүлэглэн хулгайлсан нь тогтоогдож байгаа болно.
Түүнчлэн хохирогч гийн 6 тооны хонийг хулгайлахад хамт оролцсон болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Шүүгдэгч *******гийн 6 тооны хонийг хулгайлах гэмт хэрэгт оролцсон үйлдэлд мөнгө угаах гэмт хэргийн шинж байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ******* нь хохирогч гийн 6 тооны хонийг хулгайлахад үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон байна гэж үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч *******, ******* нар нь хоёр удаагийн үйлдлээр бусдын нийт 15 тооны хонь, ямааг хулгайлсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан "Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******, нарын малыг нууц далд аргаар хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилж зохион байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэргийг бүлэглэн үйлдэж гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцсон гэж үзэхээр байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогч нарын зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******ийн 9 тооны малыг хулгайлж 1,230,000 төгрөгийн хохирол, хохирогч гийн 6 тооны малыг хулгайлж 1,020,000 төгрөгийн хохирол тус учруулсан байна.
Шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хувааж хохирогч нарт олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь өөрт ногдох хувь болох учруулсан хохирлын тавин хувийг нь хохирогч *******т 615,000 төгрөгийг, хохирогч д 510,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2024 оны 6 дугаар сарын 04, 11-ний өдрүүдийн гялс банк интернет-гүйлгээний мэдээллээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин *******аас 615,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т, 510,000 төгрөгийг гаргуулж хохирогч д тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар, *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна....” гэв.
Шүүгдэгч *******ыг өмгөөлөгч Б.Болортунгалаг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрсөн байдаг. хохирол төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч А.Сумяъахүүгийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Сумяъахүү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн, эхнэр нь 60 хувийн группт байдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 73-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (1-р хх-ийн 95-111-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 72-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 112-115-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ХЭН улсын дугаартай "Toyota prius-20" маркийн тээврийн хэрэгсэл, УНБ улсын дугаартай "Toyota prius-10" маркийн тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч нарын эзэмшлийнх биш болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШД-113 дугаартай “... ХЭН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 6,980,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 8-р хуудас), хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШД-06 дугаартай “... УНБ улсын дугаартай “Toyota prius-10” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2,470,000 төгрөг байх боломжтой ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 185-р хуудас)-ээр үнэлэгдсэн болно.
Иймд шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 4,725,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2439000000017 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөл төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урлаач овогт *******ийн Сумъяахүү, Боржигон овогт *******гийн Энхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******гийн Энхжаргалыг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийн Сумъяахүүг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 70 (дал) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 615,000 (зургаан зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******т, 515,000 (таван зуун арван таван мянган) төгрөгийг гаргуулж хохирогч С.Баяржаргал нарт тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ХЭН улсын дугаартай Toyota Pruis-20 маркын тээврийн хэрэгслийн үнэ 6.980.000 төгрөг, УНБ улсын дугаартай Toyota Pruis-10 маркын тээврийн хэрэгслийн үнэ 2,470,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 4,725,000 (дөрвөн сая долоон зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.
7. Эрүүгийн 2439000000017 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөл төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР