Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/02961

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т, Ч нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 09 сарын 15-ны өдөр төрсөн хүү Тын Ч,  2012 оны 08 сарын 10-ны өдөр төрсөн охин Б******* овогт Тын А /Регистрийн дугаар *******/ нарыг төрсөн эх С*******ын с******* овогт Г*******ийн Ч /Регистрийн дугаар *******/-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т-аас  2006 оны 09 сарын 15-ны өдөр хүү Тын Ч,  2012 оны 08 сарын 10-ны өдөр охин Тын А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Нэхэмжлэгч М.Т нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох тоот, 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хувь 19,000,000 төгрөг, Тоёота Клугер маркийн автомашинаас өөрт ногдох хувь 5,500,000 төгрөг, нийт 24,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 66с байр, 85 тоот, 2 өрөө орон сууцны байрны асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч М.Т нь орон сууцны өөрт ногдох хэсгээс татгалзаж, орон сууцыг хариуцагч Г.Чийн өмчлөлд үлдээж, “Хаан банк” ХХК-тай 2013 оны 04 сарын 18-ны өдөр байгуулсан ЗГ/49 дугаар Орон сууцны зээлийн гэрээ-1, 2013 оны 06 сарын 25-ны өдөр байгуулсан ДСГ/49-2 дугаар Дахин санхүүжүүлэлтийн гэрээ буюу Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч Г.Ч нь 100 хувь дангаар хариуцан төлж төлбөрийг дуусгах, Г.Ч нь дээрх гэрээнүүдээс хамтран үүрэг гүйцэтгэгч М.Тын нэрийг тус тус хасуулж, үүргээс чөлөөлүүлэхээр 2021 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталсугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Чээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Тд олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн  38.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Д.ЦЭРЭНДОЛГОР