Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

 

 

   2024       06          17                                          2024/ШЦТ/172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0165/Э/226/2023/0036

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,

Улсын яллагч Б.Нарангэрэл,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл, Д.Цолмон,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн Нямгал, *******ийн Мөрөнбаяр нарт холбогдох эрүүгийн 2339000000110 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Нямгал, 1972 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 5 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай,

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт *******ийн Мөрөнбаяр, 1976 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 5 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

 

Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн ******* дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч ******* нь *******тай “модон шон дээр тоггүй цахилгааны хөнгөн цагаан утас байгаа хоёулаа очиж авъя” гэж урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг “******* ” гэх газарт байрлах “ хязгаарлагдмал хариуцлагатай компани Хэнтий аймгийн газрын өмчлөлийн цахилгааны шонгийн модыг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм буюу ******* УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан чирч газарт унаган 1,050,000 төгрөгийн үнэ бүхий “ ” маркийн хөнгөн цагаан цахилгааны 1,050 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан, тухайн цахилгааны утсыг хулгайлахдаа 562,500  төгрөгийн үнэ бүхий 7 метрийн урттай 5 ширхэг шон, 675,000 төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай 5 ширхэг бетонон шон, 22,500 төгрөгийн үнэ бүхий 15 ширхэг цахилгааны лонх, 22,500 төгийн үнэ бүхий 15 ширхэг цахилгааны утас тогтоох дэгээ, 375,000  төгрөгийн хөл ороосон утас, 30,000 төгрөгийн үнэ бүхий АС гуурс зэргийг эвдэж нийт 2,737,500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тай “модон шон дээр тоггүй цахилгааны хөнгөн цагаан утас байгаа хоёулаа очиж авъя” гэж урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг “******* ” гэх газарт байрлах “ хязгаарлагдмал хариуцлагатай компани Хэнтий аймгийн газрын өмчлөлийн цахилгааны шонгийн модыг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм буюу ******* УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан чирч газарт унаган 1,050,000 төгрөгийн үнэ бүхий “ ” маркийн хөнгөн цагаан цахилгааны 1,050 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан, тухайн цахилгааны утсыг хулгайлахдаа 562,500 төгрөгийн үнэ бүхий 7 метрийн урттай 5 ширхэг шон, 675,000 (төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай 5 ширхэг бетонон шон, 22,500 төгрөгийн үнэ бүхий 15 ширхэг цахилгааны лонх, 22,500 төгийн үнэ бүхий 15 ширхэг цахилгааны утас тогтоох дэгээ, 375,000  төгрөгийн хөл ороосон утас, 30,000 төгрөгийн үнэ бүхий АС гуурс зэргийг эвдэж нийт 2,737,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******, ******* нарыг машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000110 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ий (1-р хх-ийн 16-17-р хуудас), иргэний нэхэмжлэгч Э.ийн (1-р хх-ийн 22-р хуудас), гэрч Ц.гийн (1-р хх-ийн 33-34-р хуудас), гэрч ын (1-р хх-ийн 41-42-р хуудас), гэрч гийн (2-р хх-ийн 8-9-р хуудас), гэрч ийн (2-р хх-ийн 11-р хуудас), гэрч ийн (3-р хх-ийн 160-161-р хуудас) нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 6-10-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШД-37 дугаартай “...гэрлийн шон, хөл, цахилгааны утас зэрэг эд зүйл, шон суурилуулж холбоход гарах зах зээлийн үнэлгээг 6,337,500 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 55-58-р хуудас),

 Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШД-59 дугаартай “...чиргүүл 960,000 төгрөг, ******* УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,792,321 төгрөгийг бүхэлчлэн 4,800,000 төгрөг нийт 5,760,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 65-68-р хуудас),

Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний сунгалт (2-р хх-ийн 14-15-р хуудас),

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар (2-р хх-ийн 22-23-р хуудас),

Үндсэн хөрөнгийн тооллогын дэлгэрэнгүй жагсаалт (2-р хх-ийн 24-39-р хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (2-р хх-ийн 42-р хуудас),

Хэнтий салбарын үндсэн хөрөнгөний хуулбар (2-р хх-ийн 44-47-р хуудас),

хязгаарлагдмал хариуцаглагатай компанийн Хэнтий аймгийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 28/79 дугаартай тодорхойлолт (2-р хх-ийн 48-р хуудас),

Хэнтий аймгийн МХСүлжээ салбарын 2008 оны үндсэн хөрөнгийн тооллогын хуулбар (2-р хх-ийн 50-р хуудас),

“ ны ” ХХК-ийн Хэнтий аймгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 28/83 дугаартай 6,337,500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай тодорхойлолт (3-р хх-ийн 70-р хуудас),

“Багануур” ЗӨБЦТС ТӨХК-ийн Багануур дүүргийн салбарын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01/136 дугаартай албан бичиг (3-р хх-ийн 163-р хуудас),

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн А-1/763 дугаартай алан тоот,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа , Төрийн банк, Хаан банкны дансны хуулга, Хас банкны 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 04/192 дугаартай тодорхойлолт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 95-108, 110-128-р хуудас),

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Төрийн банкны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42/207 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хас банк ХХК, Хаан банк ХХК-ийн депозит дэлгэрэнгүй хуулга, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (1-р хх-ийн 129, 141-142, 144, 146-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000110 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, ******* нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугийн талаар дүгнэлт хэлэх боломжгүй байна. Учир нь хөрөнгийн үнэлгээг дахин шинжээч томилж хийлгэхээр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногоор хойшлуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн хөрөнгө нь үнэ цэнэтэй эсэхэд нэмэлт шинжилгээ хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногоор хойшлуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь “модон шон дээр тоггүй цахилгааны хөнгөн цагаан утас байгаа хоёулаа очиж авъя” гэж урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг “******* ” гэх газарт байрлах “ хязгаарлагдмал хариуцлагатай компани Хэнтий аймгийн газрын өмчлөлийн цахилгааны шонгийн модыг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм буюу ******* УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан чирч газарт унаган 1,050,000 төгрөгийн үнэ бүхий “ ” маркийн хөнгөн цагаан цахилгааны 1,050 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан, тухайн цахилгааны утсыг хулгайлахдаа 562,500 төгрөгийн үнэ бүхий 7 метрийн урттай 5 ширхэг шон, 675,000 төгрөгийн үнэ бүхий 4 метрийн урттай 5 ширхэг бетонон шон, 22,500 төгрөгийн үнэ бүхий 15 ширхэг цахилгааны лонх, 22,500 төгийн үнэ бүхий 15 ширхэг цахилгааны утас тогтоох дэгээ, 375,000  төгрөгийн хөл ороосон утас, 30,000 төгрөгийн үнэ бүхий АС гуурс зэргийг эвдэн эд хөрөнгийг хулгайлж нийт 2,737,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үдээс өмнө Хурх руу гарсан. Тэгээд ******* бид хоёр Жаргалтхаан сум өнгөрөөд Өмнө явдаг чиглэлийн шороон зам салаад 10 км орчим цасаар явахад сүүлдээ машины мост эвдрээд явахаа больсон. Тэгээд бид хоёр буцахаар болоод буцаад Жаргалтхаан сум руу засмал зам нийлээд явж байхад би Нямгалд “энд өмнө намайг автобусаар явж байхад утас нь тасарсан шонгүй байсан, хоёулаа энэнээс авч яваад мөнгө болохоор бол мөнгө болгочих уу” гэхэд тэгье гэсэн. Тэгээд тухайн шон руу очих гэсэн зам нилээн цастай байсан учир цас тойрч явсаар байгаад 21 цагийн үед очсон. Очиход шонгийн 1 утас газар унжчихсан 2 утас нь байхгүй байсан. Тэгэхээр нь унасан үзүүрээс нь машинаар татаад 2 шонгийн мод унагаад нийт 5 шонгийн модны утас аваад чиргүүл машин хоёртоо хувааж ачаад 00 цаг өнгөрөөд Багануур руу хөдөлсөн. Тэгээд машин хурдан явахаар тосоо цацаад байхаар нь удаан явсаар байгаад Цэнхэрмандал сумын гуанзнуудын тэнд байдаг “МТ” шатахуун түгээгүүрээс түлш хийгээд түлшээ авчихаад замын хажууд жоохон нүдний хор гаргая гээд унтаж байхад цагдаа ирээд Цэнхэрмандал сумын төв цагдаагийн гадаа очоод ачсан утаснуудын зургийг аваад яв гээд явуулсан юм. Тэгээд тухайн өдрөө гэр гэртээ амраад маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тухайн утаснуудаа хөнгөн цагаан төмрөөр нь ялгаад машиндаа сэлбэг авахаар хот руу явахдаа хотын наана замын хажуугаар түүхий эд авна гэсэн машинууд зогсож байхаар нь 1 килограммыг нь 3,500 төгрөгөөр бодож нийт 780,000 төгрөгөөр зараад Нямгал бид хоёр мөнгөө хувааж авсан юм....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ жоохон халамцуу сууж байхад Мөрөнбаяр гэрт орж ирээд гэнэт явах уу гэхээр нь за гээд явахаар болсон юм. Тэгээд бид хоёр Мөрөнбаярын “Пажеро” маркын ардаа чиргүүл чирсэн машинд суугаад хэдэн цаг болж байсныг санахгүй байна үдээс өмнө хөдөлсөн. Тэгээд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын засмал зам өнгөрөөд засмал замаас гарж Өмнөдэлгэр, Хурх явдаг шороон зам руу ороод цас ихтэй байсан учир машинаа мостондоо хийгээд нэмэргүй цасанд хий эргээд арай гэж 9 км орчим яваад буцъя гээд эргээд Жаргалтхааны засмал зам руу ороод Жаргалтхаан сум орох гээд явж байхад Мөрөнбаяр “энд шон нь уначихсан цахилгааны моднууд байгаа хоёулаа тэр утаснуудаас жоохон авчих уу” гэхээр нь би за гээд замаасаа гараад цас ихтэй байсан учраас замаасаа гарсан. Тэгээд цас ихтэй байсан учраас цас тойрч явсаар байгаад хурдан очиж чадаагүй. Тэгээд тухайн газар очсон чинь шонд 3 утас байдгаас 2 утас нь байхгүй нэг утас нь газар уначихсан байсан. Унасан шон бол зөндөө байсан. Тоолоогүй, утасгүй ч шон байсан. Тэгээд Мөрөнбаяр бид хоёр 5 шонгийн утсыг авсан. Газар байсан унасан утаснаас нь унаж явсан машинаараа чангааж унагааж утсыг нь авсан. Тэгээд утсаа бөөгнүүлээд чиргүүл машин хоёртоо хувааж ачаад буцаж засмал зам руугаа ороод Цэнхэрмандал сум чиглэлтэй явсан. Тэгээд тухайн үед машины мост эвдэрсэн байсан учир тос хаяад байсан, хурдан явахаар тосоо цацаад байхаар нь удаан явсан. Тэгээд Цэнхэрмандал сумын гуанзнуудын хажууд байдаг шатахуун түгээгүүрээс түлш аваад нүдний хор гаргах гээд гуанзнуудын урдхан талд унтаж байхад цагдаа ирээд сэрээгээд ачаа шалгаад Цэнхэрмандал сумын төв орно гээд Мөрөнбаяр бид хоёрыг аваад явсан. Тэгээд бид хоёр машиндаа тос нэмсээр байгаад 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн үед Багануур орсон. Тэгээд Мөрөнбаярын хашаанд ачиж явсан утсаа буулгаад тухайн өдрөө амраад маргааш нь Мөрөнбаяр бид хоёр утаснуудын доторх ган утсыг нь салгаж аваад түүхий эд авдаг хүнд нийт 780.000 мянган төгрөгөөр зараад мөнгөө тэнцүү хувааж авсан юм...Хохирлоо нөхөн төлсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.....” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 6-10-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай Жаргалтхаан сумын салбар буюу Жаргалтхаан сумаас 206 РРС станц хүртэл татсан цахилгаан эрчим хүчний шугамаас 5 ширхэг шон хоорондын цахилгаан эрчим хүчний шугам хулгайд алдагдсан. Тус шугамын утсыг хулгайлахдаа багана болон бетонон хөлийг хугалж эвдсэн байсан... маркийн хөнгөн цагаан цахилгааны утас 1,050 метр алдагдаж, 5 багана, 5 бетонон хөл хугарч эвдэрсэн байсан. Дээрх эд зүйлийг авахад шон дээр байсан лонх, дэгээ, хөлийн боолт нь эвдэрч гэмтсэн. Манай зүгээс цахилгааны утсыг 1 метрийг нь 1,000 төгрөгөөр бодож нийт 1,050,000 төгрөг, багана 1 ширхэг нь 150,000 төгрөг, нийт 750,000 төгрөг, бетонон хөл 1 ширхэг нь 180,000 төгрөг, нийт 900,000 төгрөг, хөлийн боолт 1 метр нь 7,500 нийт 50 метр 375,000 төгрөг, лонх, дэгээ хоёр 1 ширхэг нь 1,500 төгрөг, нийт 30 ширхэг, 45,000 төгрөг, АС гуурс 6 ширхэг, 1 ширхэг нь 5,000 төгрөг, нийт 30,000 төгрөг. Нийт материалын үнэ 3,150,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал нь 3,570,000 төгрөг, засварлах ажлын хөлс нь 3,687,310 төгрөг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 16-17-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотын Багануур дүүрэг 5 дугаар хороо Рашаантын 12-10 тоотод хувиараа цөцгийний үйлдвэр эрхэлдэг, 3-аас 4 ажилтантай. Ингээд хавартаа хөдөө явж ноолуурын падан бичих бас хөдөөний айлаас сүү худалдаж авах гээд дээрх 82-87 УБЗ улсын дугаартай “Пажеро” маркийн тээврийн хэрэгслийг 2022 онд Улаанбаатар хотын Налайх дүүргээс хүнээс худалдаж авч байсан юм. Би дээрх 82-87 УБЗ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг цөцгийний бизнес эрхэлж олсон мөнгөөрөө ажилчдаа цалинжуулаад үлдсэн мөнгөөр нь дээрх машиныг худалдаж авсан. 82-87 УБЗ улсын дугаартай “Пажеро” маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахад нөхөр маань ямар нэгэн мөнгө төгрөг гаргаагүй. Би өөрийнхөө хөлс хүчээр олсон орлогоороо дээрх машиныг худалдаж авсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 22-р хуудас),

Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын мэдээлэл ний салбарын ажилтан юм. Жаргалтхаан сумаас 206 дугаар станц хүртэл 5 орчим км газарт байх бетонон хөлтэй, модон шон дээр той байдаг хөнгөн цагаан гэртэй төмөр голтой 3 пааз утас байдаг юм. Тухайн утаснуудаар 2017 оноос хойш цахилгаан дамжуулаагүй байсан. 2023 оны 01 дүгээр сарын 20-нд очиж шалгахад 5 шонгийн мод унасан байсан. 2 шонгийн мод нь хугарсан байсан мөн 5 бетон хөл дундуураа хугарсан байсан. Тэгээд 5 тулгуурын хоорондох 1,050 метр утас алдагдсан байсан. Тэгээд бид цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хөнгөн цагаан гэртэй, төмөр голтой цахилгаан дамжуулах утас, 7 метр урттай модон шон 2 ширхэг хугарсан, 5 ширхэг 4 метрийн урттай бетонон шон хугарсан, 1,050 метр урттай хөнгөн цагаан гэртэй төмөр утас алдагдсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 33-34-р хуудас),

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөрөнбаяр 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэж санаж байна Хурх руу “пажеро”-тойгоо явсан хэнтэй явсан талаар нь би сайн мэдэхгүй байна хүнтэй явна гэж надад хэлээгүй. Тэгээд байж байхад тухайн өдрийн үдээс хойш 15-16 цагийн үед Мөрөнбаяр “пажеро” мост нь эвдрээд явахаа болилоо гээд над руу залгахаар нь би “за одоо буцахаас яах вэ” гээд тасалсан юм…” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 41-42-р хуудас),

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх эд хөрөнгүүд нь Төрийн өмч гэж явдаг. Тус эд хөрөнгүүдийг “ компани” бүрэн бүтэн байдлыг нь хариуцдаг ба Жаргалтхаан сумандаа ажилладаг гэрээт ажилтан мөн өөрийн биеэр үзэж хяналт тавин бүрэн бүтэн байдлыг хариуцдаг юм. Тэгэхээр тус эд хөрөнгө нь манай компанийн эд хөрөнгө гэж явна. Манай тооллого хагас жил болон жилийн эцсийн тооллогоор тоолж бүртгэдэг. Хуучнаар бол радио релены станц гэж явдаг байсан. 206, 207, 208, 209, 210 нэршилтэй станцууд байдаг ба гадуураа торон хашаатай, дотроо төмөр цамхагтай, цахим дээрээ антенаа байршуулдаг юм. Дээр алдагдсан 206 дугаар станц нь мөн адил төмөр цамхагтай станц байгаа. Хулгайд алдагдсан дээрх эд зүйл тухайн 206 дугаар станц руу очсон өндөр хүчдэлийн шугамыг хэсэгчлэн унагааж, утас шонгуудыг нь хулгайлсан байгаа юм. Тухайн өндөр хүчдэлийн шугамууд нь дээр хэлээд байгаа “ ” маркийн хөнгөн цагааны цахилгааны утас, “ ” гэдэг хөнгөн цагаан шугам гэсэн утгатай нэр төрлийг нь хэлж байгаа юм. 5 ширхэг шон гэхээр хөнгөн цагаан шугамаа өлгөдөг зориулалтын тулгуур баганыг хэлж байгаа юм. Харин 4 метрийн урттай 5 ширхэг бетонон шон гэхээр нь модон шонгийн бетонон хөлийг хэлж байгаа юм. 15 ширхэг цахилгааны лонх, дэгээ нь болохоор хөнгөн цагаан утсаа өлгөж тогтоодог зориулалттай, хөл ороосон утас нь болохоор модон шугам болон бетонон хөлөө ороодог төмөр утсыг хэлж байгаа юм. АС гуурс гэдэг нь хөнгөн цагаан шугамаа хооронд нь холбож өгөх зориулалттай зүйлийг гуурс гэж байгаа юм. 206 дугаар станцын өндөр хүчдэлийн шугам Жаргалтхааны зүүхэн талаас салаад 206 дугаар станц руугаа очдог. Хэрэг болох үед бол тухайн өндөр хүчдэлийн шугамууд ажиллаж байгаагүй. Манай байгууллагын нөөцийн хөрөнгө гэж явдаг. Тухайн нөөцийн станцыг Үүрийн ихэвчлэн ашигладаг юм. Тухайн станцыг үүрийн ашиглахаар бол манай байгууллагатай гэрээ хийсний үндсэн дээр ашигладаг. 2022 оны үндсэн хөрөнгийн тооллогын дэлгэрэнгүй жагсаалтаар 206 дугаар станц нь 1985.12.29-ний өдөр ашиглалтад орсон. Тухайн үеийн ашиглалтад орсон үнийн дүнгээрээ 3,050,000 төгрөгийн үнэтэй, дээр хэлсэн шиг шон төдөн ширхэг утас төдөн метр гэж задаргаа хийж тоолдоггүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 8-9-р хуудас),

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээр хэлсэн эд хөрөнгүүд нь манай байгууллагын эд хөрөнгө байгаа юм. Эд хөрөнгийн тооллогыг жил болгоны оны эцсээр байгууллагын даргын тушаалаар тооллогын комисс байгуулагдаж хөрөнгийн тооллого хийж байгууллагын даргад танилцуулагддаг. Би 2022 оны 10 дугаар сард тухайн байгууллагад ажилд орсон. Намайг ажилд орсноос хойш бол ямар нэгэн Улсын тооллогын комисс гэж ирж байгаагүй. Хэрэв тухайн хэрэг маань 2023 оны 01 дүгээр сард гарсан хэрэг бол тухайн алдагдсан эд хөрөнгө нь 2022 оны жилийн эцсийн тооллогод бүртгэгдсэн байх, дээрх эд хөрөнгийг байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэхдээ жишээ нь 1 шон 5 шон гэхгүйгээр багцаар буюу 206 дугаар станцын өндөр хүчдэлийн шугам гэж бүртгэдэг байх. Би өөрөө нягтлан болохоор яг мэргэжлийн үг хэллэгээр нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 11-р хуудас),

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...1984 онд тухайн үеийн Зөвлөлт т улсын тусламжаар Улаанбаатар хотоос Дорнод аймаг хүртэлх 17 ширхэг радио релений станц ашиглалтад орсон, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт РР 206, РР 207, РР 208, РР 209, РР 210 гэсэн 5 ширхэг станц тухайн үеийнхээр Хэнтий аймгийн Холбооны газарт харьяалагдаж үйл ажиллагаа явуулж байсан, үүнээс РР 206, РР 208 дугаар станц цахилгаан дамжуулах агаарын шугамаар төвийн эрчим хүчний системд холбогдсон байсан, 1984 оноос 2003 оны хооронд радио релений станцууд нь Хэнтий аймгийг бусад аймгууд, Улаанбаатар, дэлхийн улс орнуудтай холбох, сум суурингийн ард иргэдэд Монголын Үндэсний телевизийг дамжуулах гол байгууламж байсан. 2001 онд зүүн чиглэлийн шилэн кабель ашиглалтад орсноор 2003 он хүртэл радио релений станц шилэн кабельтай зэрэгцэн ажиллаж байгаад 2003 оны хавар ажиллагааг нь зогсоосон. Ингээд 2008 онд хуучин тоног төхөөрөмжийг нь акталсан, манай газарт антен цамхаг, байшин, цахилгаан дамжуулах агаарын шугамыг нь үлдээсэн ба өнөөдрийг хүртэл тухайн хөрөнгийг харж хамгаалах хүнтэй, хөрөнгө хамгаалах гэрээ байгуулан ажиллаж байгаа. РР 207, РР 208 дугаар станцыг үүрэн ны станц байрлуулан ашиглаж байгаа. РР 206 дугаар станц дээр 2011 оныг хүртэл скайтел кампанийн үүрэн станц байрлаж, цахилгаан дамжуулах агаар шугамаар цахилгаан авч ажиллаж байсан. Монгол Улсын төрөөс харилцаа ны талаар 2030 он хүртэл баримтлах бодлогын бичиг баримтын хүрээнд одоогийн Цахим хөгжил харилцаа ны яам буюу тухайн үеийн Шуудан цахилгаан ны газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас зүүн чиглэлийн төв засмал замын дагуу байрлах радио релений танцуудыг хадгалж хамгаалж байх чиглэлийг манай байгууллагад өгсөн. ны компани нь 2007 онд үйл ажиллагаагаа явуулсан ба манай компани 100 хувь төрийн өмчид компани юм. Тухайн хөрөнгийг манайх хариуцна. Тухайн РР 206 дугаар станц нь үйл ажиллагаа явуулдаггүй учраас дотооддоо хяналт явуулаад, Түвдэндоржтой хөрөнгө хамгааллын гэрээний дагуу хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг дүгнэж гэрээг үйлддэг” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 160-161-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШД-37 дугаартай “...гэрлийн шон, хөл, цахилгааны утас зэрэг эд зүйл, шон суурилуулж холбоход гарах зах зээлийн үнэлгээг 6,337,500 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 55-58-р хуудас),

 Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШД-59 дугаартай “...чиргүүл 960,000 төгрөг, ******* УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 4,792,321 төгрөгийг бүхэлчлэн 4,800,000 төгрөг нийт 5,760,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 65-68-р хуудас),

Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний сунгалт (2-р хх-ийн 14-15-р хуудас),

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар (2-р хх-ийн 22-23-р хуудас),

Үндсэн хөрөнгийн тооллогын дэлгэрэнгүй жагсаалт (2-р хх-ийн 24-39-р хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (2-р хх-ийн 42-р хуудас),

Хэнтий салбарын үндсэн хөрөнгөний хуулбар (2-р хх-ийн 44-47-р хуудас),

хязгаарлагдмал хариуцаглагатай компанийн Хэнтий аймгийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 28/79 дугаартай тодорхойлолт (2-р хх-ийн 48-р хуудас),

Хэнтий аймгийн МХСүлжээ салбарын 2008 оны үндсэн хөрөнгийн тооллогын хуулбар (2-р хх-ийн 50-р хуудас),

“ ны ” ХХК-ийн Хэнтий аймгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 28/83 дугаартай 6,337,500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай тодорхойлолт (3-р хх-ийн 70-р хуудас),

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн А-1/763 дугаартай “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвөөс 206 дугаар дэд станц хүртэлх өндөр хүчдэлийн шугам нь 1985 онд Зөвлөлт Холбоот Улс (тухайн үеийн нэрээр)-ын тусламжаар баригдаж ашиглалтад орсон "эд хөрөнгө" бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 02-ны 186 дугаар тогтоолоор 100 хувь төрийн өмчит компани болох " ны " ТӨХК байгуулагдаж, уг хөрөнгө тухайн компанийн эзэмшилд бүртгэлтэй байдаг...” гэх албан тоот зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл, Д.Цолмон нарын шүүх хуралдаанд гаргасан “...хөрөнгийн үнэлгээг дахин шинжээч томилж хийлгэхээр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоногоор хойшлуулж өгнө үү...” гэх санал дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн болно.

Учир нь Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШД-37 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 55-58-р хуудас)-ийг гаргасан шинжээч Б.Боргилбаатарт хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, мөн зүйлийн 6.14-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол”-ыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд өмгөөлөгч нарын дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтүүд нь тухайн шүүх хуралдааныг хойшлуулах хуулийн үндэслэлд хамаарахгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилж зохион байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийг бүлэглэн үйлдэж гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцсон гэж үзэхээр байна.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах тул хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нар нь шонгийн модыг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм буюу ******* УБЗ улсын дугаартай “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан чирч газарт унаган утсыг авсан байгаа нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь “ хязгаарлагдмал хариуцлагатай компани Хэнтий аймгийн газар”-ын эд хөрөнгийг хулгайлсан гэмт үйлдлийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант той байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч “ хязгаарлагдмал хариуцлагатай компани Хэнтий аймгийн газар”-ын эд зүйлийг хулгайлж 6,337,500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохиролоо төлж барагдуулсан нь хохирогч “ хязгаарлагдмал хариуцлагатай компани Хэнтий аймгийн газар”-ын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 28/83 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч *******, ******* нарыг шүүхээс хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн мөн шүүгдэгч нарын хувийн байдлуудлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээ болох 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (1-р хх-ийн 110-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 113-128-р хуудас),

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас (1-р хх-ийн 142-р хуудас)- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг, шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийнэ 1.2-т заасан бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг,

Шүүгдэгч  ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тэдгээрийн хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нарын тус бүр цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,760,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 2,880,000  төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2339000000110 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Нямгал, Боржигон овогт *******ийн Мөрөнбаяр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******гийн Нямгал, *******ийн Мөрөнбаяр нарыг тус бүр 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын цагдан хоригдсон 68 (жаран найм) хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Mitsubishi Pajero” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,760,000 (таван сая долоон зуун жаран мянга) төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 2,880,000 (хоёр сая найман зуун наян мянга) төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

 

6. Эрүүгийн 2339000000110 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УУГАНБАЯР