| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/121 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2426001090091 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “******* төв”-д оёдолчин ажилтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт амьдрах, Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багийн Согоотын 37-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 10-р багийн 15-12 тоотод оршин суух гэрт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч орон дээрээс жийж унаган, үсдэж, боож, зүүн талын шанаа хэсэгт 5 удаа гараараа цохиж зодсоны улмаас “биед зүүн нүдний доод зовхи, шанаа, хацар, дээд доод уруул, баруун бугалганд цус хуралт, дээд уруул, баруун бугалганд шарх, хүзүү, дух, баруун даланд зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багийн 15-12 тоотод зодож цохисны улмаас, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* сумын 10 дугаар багт , ******* бид гурав 2,5 литрийн “Нийслэл” гэх пиво гурвыг уучихаад үүрийн 5 цагийн үед нэг орон дээр унтах гээд хэвтэж байтал ******* гэх эмэгтэй намайг орон дээрээс жийж унагаад үсдээд, боогоод, миний нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон. Миний баруун гарын сарвуу хэсэгт болон баруун гарын булчин хэсэгт хазаад цохисон. Намайг ******* гэх эмэгтэй зодсон. гэх эмэгтэй унтаж байсан. Юунаас болж зодсоныг сайн мэдэхгүй байна. , ******* бид гурав байсан. Миний зүүн талын жавж урагдсан, хүзүү, гар, шанаа хэсэгт хөхөрсөн. ...Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2024 оны 02 дугаар арын 25-ны өглөө 05 цаг болж байхад унтах гээд орон дээр хэвтсэн чинь ******* намайг орноос жийж унагаагаад зодсон. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гэрт очиход , ******* нар байхгүй байхаар нь би луу залгаад гэрийн түлхүүрийг асуугаад 18 цаг өнгөрч байхад гэрт нь байж байтал , ******* нар ирсэн. Тэгээд бид гурав 2,5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво 3 ширхгийг уусан. Ууж дуусаад байж байтал *******ын найз гэх танихгүй залуу 3 ширхэг “Сэнгүр” нэртэй пиво гурвыг авчирсан. Юм яриад сууж байтал *******, нар хэрүүл гуйгаад зодсон. ...******* нь миний хамар луу гарын ар талаараа 3 удаа цохисон. Мөн толгой руу 4 удаа алгадсан. нь миний зүүн талын хацар луу 3 удаа алгадаад мөн нуруу руу гараа зангидаад 2 удаа цохиод түлхсэн. Хамар мурийлттай, толгой хавантай, хүзүү хөшөөд байгаа. ...******* нь 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зодсон. ...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдолтой байна. эмчилгээний зардал мөнгө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр *******, Б.Ичинхорлоо нартай уулзаад манай гэрт очсон. Бид гурав 2,5 литрийн хэмжээтэй 3 ширхэг пиво ууж дуусгаад унтсан. Сэрээд орноосоо босож ирэхэд *******, Б.Ичинхорлоо нар хоорондоо зодоон хийсэн байсан. 10 цагийн орчим эгч нь ирээд аваад явсан. Тухайн үед ийн шанаа, нүд нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “...ийн биед зүүн нүдний доод зовхи, шанаа, хацар, дээд доод уруул, баруун бугалганд цус хуралт, дээд уруул, баруун бугалганд шарх, хүзүү, дух, баруун даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 196 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн "... ийн биед хамар ясны хугарал, цээж, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 246 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Ичинхорлоо 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламж үйлчилгээний зардал 33,000 төгрөгний зардал гарсан тул эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Хохирогч ийн Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй” гэсэн хүсэлт /хх-ийн 86 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-92/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83 хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-87 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилжих шөнө, мөн 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 10-р багийн 15-12 тоотод оршин суух гэртээ 2 удаагийн үйлдлээр зодож цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ичинхорлоо, иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багийн 15-12 тоотод оршин суух гэрт хохирогч орон дээрээс жийж унаган, үсдэж, боож, зүүн талын шанаа хэсэгт 5 удаа гараараа цохиж зодсоны улмаас “биед зүүн нүдний доод зовхи, шанаа, хацар, дээд доод уруул, баруун бугалганд цус хуралт, дээд уруул, баруун бугалганд шарх, хүзүү, дух, баруун даланд зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багийн 15-12 тоотод зодож цохисны улмаас, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ын “...2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* сумын 10 дугаар багт , ******* бид гурав 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво гурвыг уучихаад үүрийн 5 цагийн үед нэг орон дээр унтах гээд хэвтэж байтал ******* гэх эмэгтэй намайг орон дээрээс жийж унагаад, үсдээд боогоод миний нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон. Миний баруун гарын сарвуу хэсэгт болон баруун гарын булчин хэсэгт хазаад цохисон. ...Миний зүүн талын жавж урагдсан, хүзүү, гар, шанаа хэсэгт хөхөрсөн. Намайг зайл ална шүү гэж хэлсэн. Би гомдолтой байна. ..”, “...2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Чулуунзагарын гэрт очиход Чулуунзагар, ******* нар байхгүй байхаар нь би Чулуунзагар луу залгаад гэрийн түлхүүрийг асуугаад 18 цаг өнгөрч байхад гэрт нь байж байтал Чулуунзагар, ******* нар ирсэн. ...******* нь миний хамар луу гарын ар талаараа 3 удаа цохисон. Мөн толгой руу 4 удаа алгадсан. Чулуунзагар нь миний зүүн талын хацар луу 3 удаа алгадаад мөн нуруу руу гараа зангидаад 2 удаа цохиод түлхсэн. Хамар мурийлттай, толгой хавантай, хүзүү хөшөөд байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4, 49-50 дугаар хуудас/, Хохирогч ийн дахин өгсөн “...2024 оны 02 дугаар арын 25-ны өглөө 05 цаг болж байхад унтах гээд орон дээр хэвтсэн чинь ******* намайг орноос жийж унагаагаад зодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч “... 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр *******, Б.Ичинхорлоо нартай уулзаад манай гэрт очсон, цагийг сайн санахгүй байна. Тэгээд бид гурав юм яриад 2,5 литрийн хэмжээтэй 3 ширхэг пиво ууж дуусгаад унтсан. Сэрээд орноосоо босож ирэхэд *******, Б.Ичинхорлоо нар хоорондоо зодоон хийсэн байсан. ...Тухайн үед ийн шанаа, нүд нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 196 дугаартай, мөн Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 246 дугаартай шинжээчийн дүгнэлт / шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9-11, 60-61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж тус тус хуульчилснаас үзвэл шүүгдэгч *******д холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Ичинхорлоо нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч ийн Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй” гэсэн хүсэлт /хх-ийн 86 дугаар хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 33,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 93-р хуудас/ тогтоогдож байгааг дурдаж байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хоёр удаагийн үйлдлээр халдсан, шүүгдэгчийн хувийн байдал болох оёдолчин ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450,000 төгрөгөөс 1,350,000 төгрөг хүртэл торгох ял оногдуулах санкцтай. Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хоёр удаагийн үйлдлээр халдсан, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж дээрх саналыг гаргасан” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******д холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ийн эмчилгээ хийлгэсэн 33,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР