Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2021/00452

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ын******* /ФВ65112070/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* *******ын ******* /*******/-д холбогдох

Хариуцагч; Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Нямаа

Хариуцагч; Хас банкны Сэлэнгэ салбар нарт холбогдох

 

Шүүхийн шийдвэрийг Хас банк, шийдвэр гүйцэтгэгч Б.Нямаа нар зөрчсөн болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж ордер шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Отгонбаатар, хариуцагч Б.Нямаа, Ц.*******, хариуцагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Отгонбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...******* би *******гийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг банкны барьцаанд байршуулж ашиглуулсан юм. Үүний улмаас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 тоот Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй бөгөөд зээлдэгч *******гаас 32,155,118,74 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохдоо *******гийн үл хөдлөх хөрөнгийг газрын хамт, миний өмчлөлийн 2 өрөө байрыг албадан дуудлага худалдаанд оруулж шийдвэрлэснийг Хас банкинд ч биш *******д ч биш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад хөндлөнгийн үнэлгээний байгууллага 100 саяар үнэлсэн үнэлгээг бүгд зөвшөөрсний үндсэн дээр *******гийн үл хөдлөх хөрөнгийг худалдахаар тохиролцсон тул 2018 оны 05 дугаар сарын 30-нд миний байрыг худалдах шаардлагагүй болсон гэж тохиролцоод барьцаанаас чөлөөлж ордерыг маань надад өгснөөр би шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаанд хамааралгүй болж хасагдсан юм.

Иймд би иргэн Р.Зоригттой сайн дурын үндсэн дээр 20 сая төгрөгөө төлж дууссаны дараа байраа хүлээлгэж өгөх болзолтойгоор өмчөө худалдах гэрээ хийсэн боловч Зоригт нь 20 сая төгрөг Хас банк авчхаад өгөх боломжгүй болсон тул байрыг чинь авч чадахгүй боллоо гэж худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсан мөртлөө өнөөдрийг хүртэл Хас банк ордерыг чинь шилжүүлж авчхаад өгөхгүй байна гээд ордерыг минь буцааж өгөхгүй хохироосоор байгаа юм.

Энэ асуудлаа шийдвэрлүүлэх гэж Хас банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаад гомдол гаргасан ч Иргэний шүүхэд ханд гэж буцаасаар байна. ******* нь болохоор би өмчөө худалдахыг зөвшөөрч чиний ордерыг барьцаанаас чөлөөлж өгөх үүргийнхээ хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 30-нд чөлөөлж өгчихсөн тул бидний хооронд чиний байрны талаар ямар ч маргаан байхгүй. Цагдаа шүүхээр шийдвэрлүүл гэж тайлбарладаг.

1 Зоригт бид хоёрын дунд хийгдсэн гэрээнд Зоригт нь 20 сая төгрөгөө төлж дуусаад байраа шилжүүлж авч өмчлөх эрх үүсэх болзолтой гэрээ байсан бөгөөд Зоригт ч, би ч гэрээнээсээ татгалзсан тул дээрх худалдах худалдан авах гэрээ хүчингүй болж би ордероо буцааж авах эрх нээгдсэн.

2 Хас банк иргэн *******тай хамааралтай асуудлаа шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар гаргуулж авах ёстой болохоос иргэн Зоригтоос гаргуулж авсан нь өөрөө Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлүүд мөн.

Иймд Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Хас банк ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Нямаа ч зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.

Дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас*******ын өмчөө өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж байгаа болохыг тогтоож, ордерыг минь өмчлөлд минь шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Отгонбаатар нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:... 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.******* миний Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоотод байрлах байрны ордерыг минь надад өгсөн. Ц.******* надад хэлэхдээ Би хас банкинд 33.000.000 төгрөгийн өртэй, тэгээд хас банкаар үнэлгээ хийлгээд 100.000.000 үнэлсэн. Тэгээд чиний ордерыг чөлөөлөөд өгч байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд би ордероо авчаад иргэн Зоригтод байраа худалдахаар болсон. 20.000.000 төгрөгөөр Зоригт миний байшинг авахаар болсон. Зоригтой бол хас банк тохиролцсон юм шиг байсан. Тэгэхдээ Хас банк бол Зоригтод 20.000.000 төгрөгийн өгөөгүй байсан. Би зөвхөн Хас банкнаас байрныхаа ордероо авах хүсэлтэй. Тухайн үед Мөнхзул шүүгчээр хянуулаад шүүхийн шийдвэрийг оруулъя гэхэд шүүгч оруулаагүй. Тэгээд хэргийг нэгийн талын барьж шийдсэн гэх

 

Хариуцагч Б.Нямаа шүүхэд гаргасан тайлбартаа:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр 25-ны өдрийн 305 тоот шийдвэрээр С.Отгонбаатар /РД ФВ65112070/, Ц.******* /РД:*******/ нараас 32.155.118.74 төгрөгийг Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1100012428 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 1100012428-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ" 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1100012428 1100007135 дугаартай Барьцаат зээлийн гэрээ"-ний нэмэлт өөрчлөлтөнд заагдсан Ц *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай Ү-1301000632 дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга 0306131 дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй талбай бүхий газрын эрхийн хамт С.Отгонбаатарын өмчлөлийн 000189134 дугаартай Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг64- н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 орон сууцны зориулалттай байр зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 318 726 төгрөгийг тус тус гаргуулан Хас банк-ний Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18180036 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор ажиллагаа үүссэн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулах талаар, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэлийг 2018 оны 01 дүгээр сарын 16 өдөр талуудад гардуулсан. Иймд дээрх хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж хураан авч талуудаас үнийн санал авахад талуудын үнийн санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаартай зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 04/02 дугаартай тоггоолоор шинжээч томилон үнэлүүлсэн, талуудад үнийн санал мэдэгдэх шатанд явж байхад төлбөр авагч Хас банк нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10/536 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хаах тухай хүсэлт ирүүлсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосны дагуу эрхийн түдгэлзүүлсэн хөрөнгүүдийн эрхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29. 49 дүгээр зүйл заалтыгтус тус үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дээрх хөрөнгийн эрхийг сэргээсэн.

2. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1020 оны 02 дугаар 27-ны өдрийн 621 тоот шийдвэрээр Р.Зоригт /РД:ФМ64052837/, Ж.Байгалмаа /РД МЕ70030800/ нараас 18,979,605 төгрөгийг, Хас банкны Сэлэнгэ салбарт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү- ' 201000441 дугаартай Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүрргэдэй Найрамдал 2 дугаар гудамж 215 дугаар байр, 21507 тоот, 25м2 2 орон сууцны зориулалттай байрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудас 2020 оны 03 дугаар сарын 12-ны едрийн 20180200 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор = ажиллагаа үүссэн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2020 оны 02 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулах талаар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийг 2020 оны 03 дугаар сарын 16 өдөр 99301284 дугаарт холбогдож -талуудад мэдэгсэн Иймд дээрх хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн санал авах шатанд байхад төлбөр төлөгч Р Зоригт нь Дээрх хөрөнгийг төлбөртөө тооцож төлбөр авагч Хас банкинд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж хүсэлт гаргасан ба төлбөр зэагч Хас банк нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/382 тоот албан бичгээр 2 тал харилцан тохиролцсон тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Дээрх хөрөнгүүд нь албадан дуудлага худалдаанд оруулаагүй хууль бусаар худалдан борлуулах ажиллагаа хийгдээгүй талуудын хүсэлтийг үндэслэн дуусгавар болсон

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчөөгүй явуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулаагүй, хуулийн дагуу ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжпэгч С*******ын Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй болно. Тус асуудлаар 2020 онд Цагдаагийн газар болон Авилгатай тэмцэх газарт Ц.*******, С.Отгонбаатар нар нь гомдол гаргаж явсан ба Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 тоот шийдвэрт Нямаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй" гэж шийдвэрлэгдсэн ба хариу тайлбарыг тухай бүрт нь гаргаж өгсөн болно гэх.

 

Хариуцагч Б.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр 25-ны өдрийн 305 тоот шийдвэрээр С.Отгонбаатар /РД:ФВ65112070/, Ц.******* /РД:*******/ нараас 32.155.118.74 төгрөгийг, Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1100012428 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 1100012428-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1100012428, 1100007135 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний нэмэлт өөрчлөлтөд заагдсан Ц.*******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай, Ү-1301000632 дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга 0306131 дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй талбай бүхий газрын эрхийн хамт, С.Отгонбаатарын өмчлөлийн 000189134 дугаартай, Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 орон сууцны зориулалттай байр зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 318.726 төгрөгийг тус тус гаргуулан Хас банк-ний Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18180036 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор ажиллагаа үүссэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулах талаар, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 16 өдөр талуудад гардуулсан. Иймд дээрх хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн санал авахад талуудын үнийн санаг, зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаартай зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 04/02 дугаартай тогтоолоор шинжээч томилон үнэлүүлсэн, талуудад үнийн санал мэдэгдэх шатанд явж байхад төлбөр авагч Хас банк нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10/536 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хаах тухай хүсэлт ирүүлсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосны дагуу эрхийн түдгэлзүүлсэн хөрөнгүүдийн эрхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29, 49 дүгээр зүйл заалтыг тус тус үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дээрх хөрөнгийн эрхийг сэргээсэн. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар 27-ны өдрийн 621 тоот шийдвэрээр Р.Зоригт /РД:ФМ64052837/, Ж.Байгалмаа /РД:МЕ70030800/ нараас 18,979,605 төгрөгийг, Хас банкны Сэлэнгэ салбарт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-1301000441 дугаартай Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Бүргэдэй, Найрамдал 2 дугаар гудамж, 215 дугаар байр, 21507 тоот, 25м2 2 орон сууцны зориулалттай байрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэгдсэн гүйцэтгэх хуудас 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 20180200 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор ажиллагаа үүссэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны дотор бүрэн төлж барагдуулах талаар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2020 оны 03 дугаар сарын 16 өдөр 99301284 дугаарт холбогдож талуудад мэдэгдсэн. Иймд дээрх хугацаанд шүүхийн шийдвэр биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн санал авах шатанд байхад төлбөр төлөгч Р.Зоригт нь дээрх хөрөнгийг төлбөртөө тооцож төлбөр авагч Хас банкинд шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж хүсэлт гаргасан ба төлбөр авагч Хас банк нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/382 тоот албан бичгээр 2 тал харилцан тохиролцсон тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Дээрх хөрөнгүүд нь албадан дуудлага худалдаан оруулаагүй хууль бусаар худалдан борлуулах ажиллагаа хийгдээгүй талуудын хүсэлтийг үндэслэн дуусгавар болсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчөөгүй ч явуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулаагүй, хуулийн дагуу ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч С.Отгонбаатарын Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй болно. /Тус асуудлаар 2020 онд Цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газарт Ц.*******, С.Отгонбаатар нар нь тус гомдол гаргаж явсан ба Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22 тоот шийдвэрт Нямаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй" гэж шийдвэрлэгдсэн ба хариу тайлбарыг тухай бүрт нь гаргаж өгсөн болно гэх

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: С.Отгонбаатарын Хас Банк ХХК, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Нямаа, Ц.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага хэсэгт ... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Хас банк ч, Ш.Ш.Г Газрын шийдвэр гүйцэтгэгч Нямаа ч зөрчсөн болохыг тогтоож өгнө үү" гэх боловч хариуцагч нар нь аль шүүхийн, ямар шийдвэрийн, ямар хэсгийг зөрчсөн нь тодорхойгүй буюу баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд холбогдуулан гаргасан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг түүний дээд шатны албан тушаалтанд гаргана гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн эсэх нь мөн баримтаар тоггоогдохгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь "... Дээрхи хууль зөрчсөн үйлдлүүдийн улмаас*******ын өмчөө өмчлөх, ашиглах. захиран зарцуулах эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж байгаа болохыг тогтоож ордерийг минь өмчлөлд минь шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү/ гэх шаардлагыг чухам аль хариуцагчид холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй байх тул хариуцагч Хас Банк ХХК тайлбар гаргах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 65 1 дэх хэсгийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд, С.Отгонбаатарын ХасБанк ХХК, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Нямаа, Ц.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжпэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дугаар зүйлийн 65.1 дахь хэсгийн 65.1.3, 65.1.11-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.*******, С.Отгонбаатар нар нь 2011 онд Хас банкнаас 50.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай 30 хоногт 1.6% хүүтэй, холимог зориулалтаар мөн 2013 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 1100012428 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 70.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 30 хоногт 1.7% хүүтэй мөн холимог зориулалтаар авч хамтран үүрэгт гүйцэтгэгчээр хамтран амьдрагч С.Отгонбаатар гэрээнд гарын үсэг зурж зээл авсан байдаг. Энэ зээл нь харилцагчийн хүсэлтээр 2016 онд зээлдэгч Ц.*******, С.Отгонбаатар нарын хүсэлтээр барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хоёр зээлийг нэгтгээд 31.260.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 30 хоногт 1.8% хүүтэйгээр зээлийн гэрээний дугаарыг 13020806 гэж өөрчилж өгсөн байдаг. Тухайн зээл нь төлөгдөхгүй байсан учир Хас банк шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр 305 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Тухайн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-т тус тус зааснаар зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ны 1100012428 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 110001242801 дугаартай ипотекийн гэрээний барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд заагдсан иргэн Ц.*******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай, Ү-1301000632 дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга. 0306131 дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй талбай бүхий газрын эрхийн хамт, С.Отгонбаатарын өмчлөлийн 000189134 дугаартай, Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 орон сууцны зориулалттай байр зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүгчийн шийдвэр гарсан. Мөн үүний дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалтай барилга, орон сууц зэргийг иргэн Зоригт худалдаж авъя гэсний дагуу Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 орон сууцыг иргэн С.Отгонбаатар, Зоригт нар худалдаж, худалдан авах гэрээний дагуу мөн иргэн Зоригтын хүсэлтээр зээлийн судалгаа хийж зээл гаргуулсан байдаг. Гэвч иргэн Зоригт нь зээлээ цаг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн учраас мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн захирамжаар зээлийн барьцаанд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах гэсэн шүүгчийн захирамж болохоор 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гарсан байдаг. Тухайн шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэрт явж байх хугацаанд иргэн Зоригт нь Хас банкны үлдэгдэл болох 19.200.000 төгрөгийн барьцаандаа өөрийн өмчлөлийн орон сууцаа өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт гаргасны дагуу Хас банк нь үл хөдлөх хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлж гүйцэтгэлийн ажиллагаа дууссан гэв.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.******* миний барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 100 сая төгрөгөөр худалдахаар үнэлснийг хүлээн зөвшөөрч С.Отгонбаатарын барьцаа хөрөнгийг 2018.05.31-нд чөлөөлүүлж өмчлөгчид буцаан өгч барьцаалуулагчийн харилцаагаа дуусгасан тул С.Отгонбаатарын нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Хас банк нь иргэн Ц.******* миний барьцаа хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй тул бусад хамааралгүй иргэдтэй ямар нэгэн харилцааг миний нэрийн өмнөөс үүсгэж шийдвэрлэсэн үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Би Хас банкнаас зээл авсан гол хүн юм. С.Отгонбаатар бол барьцаалуулагч юм. 2011 онд Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 орон сууцыг барьцаалж Хас банкнаас зээл авсан. 2016 онд тухай зээлээ төлж чадахгүй болоод сунгах хүсэлт гаргасан. Тэр асуудлаар бид 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хас банкны нэхэмжлэлээр 305 дугаартай шүүгч Л.Соёлмаа шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэр нь одоо хүртэл хүчин төгөлдөр юм. Тухайн шийдвэр нь Ц.*******, С.Отгонбаатар нараас 32.155.118.74 төгрөгийг гаргуулж Хас банкны салбарт олгосугай, Иргэний хуулийн 158.1, 153.2-т зааснаар зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд заагдсан иргэн Ц.*******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64 айл 2 дугаар байрны хойно байрлах 000120806 дугаартай, Ү-1301000632 дугаарт бүртгэлтэй гэрчилгээтэй 183.6м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга 0306131 дугаартай 20 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалттай гэрчилгээтэй талбай бүхий газрын эрхийн хамт, С.Отгонбаатарын өмчлөлийн 000189134 дугаартай, Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 орон сууцны зориулалттай байр зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах мөн энэ үүргийг биелүүлэхдээ албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байдаг. Ийм хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Би үүнийг л шаардаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл М.Туяа, Б.Нямаа нар намайг гүтгэж айхтар зальт этгээд болгож гүтгэж байна гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн бичгийн тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

С.Отгонбаатар нэхэмжлэлдээ ... шүүхийн хүчин төгөлдөр 305 дугаартай шийдвэрийг Хас банк болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Нямаа нар зөрчсөн болохыг тогтоолгох, дээрх үйлдлийн улмаас С.Отгонбаатарын өмчөө өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрх зөрчигдсөн болохыг тогтоолгох, ордер өмчлөлд шилүүлж өгөхийг, мөн тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 дугаартай шийдвэрээр Ц.*******, С.Отгонбаатар нараас 32,155,118,74 төгрөгийн төлбөрийг гаргуулж Хас банканд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд миний өмчлөлийн улсын бүртгэлийн Y-1301000441 дугаартай, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын 2 дугаар байрны 07 тоот 25 м.кв 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан атал Хас банк-нь Зоригттой ярилцаад 20 саяын өрөнд авсан мөн *******гийн барьцаа хөрөнгийг 100 саяар үнэлсэн байхад миний нэр дээрх орон сууцыг чөлөөлөхгүй байгаа тул уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ / ордер /-г тус банкнаас гаргуулж өгнө үү хэмээн шаарджээ.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Нямаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэх шаардлагын тухайд; тус шийдвэр гүйцэтгэлийн газрын шийдвэр гүйцэтгэгч Нямаагийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд С.Отгонбаатар гомдол гаргасны дагуу тус газрын дарга Мөнхзулаас /хх-23 тал/ С.Отгонбаатарт 2020 оны 03 дугаар сарын 16-ны № 01 албан тоотоор дээрх маргааны зүйл болох 07 тоот 25 мкв, 2 өрөө орон сууцыг 305 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан боловч төлбөр авагч Хас банк нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10/536 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг хаах тухай хүсэлт ирүүлсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдсэн, мөн хариуцагч Нямаагаас шүүх хуралдаанд амаар болон шүүхэд бичгээр гаргасан /хх-55-56 тал/ тайлбартаа ... шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, дээрх үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулаагүй, хуулийн дагуу ажиллагаа дуусгавар болсон гэх, мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 621 дугаартай шийдвэрээр Р.Зоригт Ж.Байгалмаа нарын 25 мкв орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж явуулсан боловч төлбөр төлөгч Р.Зоригтын Хас банк-нд шилжүүлэхэд татгалзахгүй гэх хүсэлтийн дагуу төлбөр авагч Хас банк нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/382 дугаартай албан тоотоор 2 тал харилцан тохиролцсон тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Мөн хавтаст хэргийн 57 дугаар талд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 18180036/0 дугаартай тогтоолоор 305 дугаартай шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцсон, мөн хэргийн 75-76 дугаар талд авагдсан 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 73/27 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор Р.Зоригт, Ж.Байгалмаа нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тооцож, мөн хэргийн 105 дугаар талд авагдсан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18180036/04 тоот битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 305 дугаартай шүүхийн шийдвэрээр С.Отгонбаатарын өмчлөлийн 000189134 дугаартай, Ү-1301000441 дугаарт бүртгэгдсэн 25 мкв, 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг битүүмжлэн хураасан шийдвэрийг цуцалж, чөлөөлсөн нь хэргийн 104 дүгээр талд авагдсан Хас банк-наас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 10/536 дугаартай албан тоотоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан Ц.*******, С.Отгонбаатар нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул уг баримт бичгийг хааж өгөх хүсэлтийн дагуу дээрх шийдвэр гүйцэтгэлийн тогтоолыг гаргасан, мөн хэргийн 74 дүгээр талд Хас банк нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10/382 албан тоотоор Шийдвэр гүйцэтгэх газрын даргад Y-1301000441 тоот үл хөдлөх хөрөнгийн дугаартай, 25 мкв, 2 өрөө орон сууцыг 19,200,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт гаргаж 2 тал тохирсон тул гүйцэтгэх баримт бичгийг хаалгах хүсэлтийн дагуу дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан гэх тогтоол, мөн уг хөрөнгийн битүүмжилж хураахаас чөлөөлсөн тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд гарсан байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна гэж үзэв.

 

2. Хас банк ХХК- нь тайлбартаа: Хас банк шүүхэд нэхэмжлэл гаргаж ... С.Отгонбаатарын өмчлөлийн 000189134 дугаартай, Ү-1301000441 бүртгэгдсэн Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25м2 2 орон сууцны зориулалттай байр зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай 305 дугаартай шүүхийн шийдвэр гарч үүний дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох үйлчилгээний зориулалтай барилга, орон сууц зэргийг иргэн Зоригт худалдаж авъя гэсний дагуу Алтанбулаг сумын 1 дүгээр баг 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот 25мкв 2 өрөө орон сууцыг иргэн С.Отгонбаатар, Зоригт нар худалдаж, худалдан авах гэрээний дагуу мөн иргэн Зоригтын хүсэлтээр зээлийн судалгаа хийж зээл гаргуулсан байдаг. Гэвч иргэн Зоригт нь зээлээ цаг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн учраас мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн захирамжаар зээлийн барьцаанд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах гэсэн шүүгчийн захирамж болохоор 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гарсан байдаг. Тухайн шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэрт явж байх хугацаанд иргэн Зоригт нь Хас банкны үлдэгдэл болох 19.200.000 төгрөгийн барьцаандаа өөрийн өмчлөлийн орон сууцаа өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт гаргасны дагуу Хас банк нь үл хөдлөх хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон учраас маргаан бүхийн хөрөнгө /орон сууц /-ийг битүүмжлэн хураасан шийдвэрийг цуцалж чөлөөлсөн тухай албан тоотыг улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсээр байхад 2 тал харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр тус банкны өмчлөлд шилжүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан хэмээн маргаж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь зохих журмын дагуу явагдаж дуусгавар болсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасан ... төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө төлсөн гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон, мөн дээрх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн нь хэргийн 74-76, 105 дахь талд авагдсан баримтуудаар нотлогдож байхад тухайн хөрөнгө / орон сууц /-ийг хэрхэн, ямар үндэслэлээр банкны өмчлөлд шилжүүлэн авснаа, уг орон сууцны өмчлөх эрхийн баримт бичиг / өмчлөх эрхийн гэрчилгээ/ - ийг түүний өмчлөгч С.Отгонбаатарт яагаад шилжүүлээгүй тухай үндэслэл, нотолгоогоо хариуцагч Хас банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу шүүхэд гаргасан тайлбараа нотлоогүй, энэ тухай баримт хавтаст хэрэгт алга байна.

 

Иймд Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.2-т зааснаар ... өмчлөгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол улсын бүртгэлд өөрчлөлт оруулах буюу ипотекийг дуусгавар болгоход шаардагдах баримт бичгийг үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардан авах эрхтэй байна.

Мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4-т зааснаар ... барьцааны зүйлийг өмчлөх эрхийг барьцаалагч Хас банк шилжүүлэн авсан гэж байгаа боловч тэрээр хэрхэн, ямар үндэслэлээр, яагаад уг эрхийг шилжүүлж авснаа нотлоогүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

Мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар ... энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар Хас банк-ны Сэлэнгэ дэх салбараас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 305 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4-д заасан ... Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 64 айлын 2 дугаар байрны 07 тоот 25 мкв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн 000183491 дугаартай, Ү-1301000441 улсын бүртгэл бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж С.Отгонбаатарт олгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь Ц.*******г хариуцагчаар татсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ...С.Отгонбаатарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хэрхэн, ямар хохирол учруулсан болох нь тодорхойгүй, ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй болох зэрэг үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой тусгаагүй. Мөн хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэхүү хариуцагчид холбогдуулсан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхой тайлбарлаагүй гэж үзэн хариуцагч Ц.*******д холбогдуулсан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хас банк-ны Сэлэнгэ салбараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.1.2-т зааснаар Хас банк ХХК-ний Сэлэнгэ дэх салбараас Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64-н айлын 2 дугаар байрны 07 тоот, 25 мкв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн 000189134 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1301000441 дугаартай гэрчилгээг гаргуулж С.Отгонбаатарт олгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Нямаа, Ц.******* нарт холбогдох гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хас банкнаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН