| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0151/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/173 |
| Огноо | 2024-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/173
2024 06 17 2024/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0151/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******сүрэн,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ц.Туяа,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******-Амгалан, *******гийн Чойжилсүрэн нарт холбогдох эрүүгийн 2339001460083 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******-Амгалан, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Чойжилсүрэн, 1992 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар 2 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тэй "куртик урсан" асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар хохирогчийг унагааж, шанаа хэсэг рүү өвдөглөж, толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд "тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* УНӨ улсын дугаартай "RAPTER" маркийн тээврийн хэрэгсэл дотор, *******тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд "хамрын ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, хамар, доод уруулд зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339001460083 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч ын (хх-ийн 37-38, 41-42-р хуудас), гэрч ын (хх-ийн 45-46, 50-51-р хуудас), гэрч гийн (хх-ийн 54-55-р хуудас), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ын (хх-ийн 103-105-р хуудас), гэрч гийн (хх-ийн 62-63-р хуудас), гэрч Н.*******гийн (хх-ийн 66-67-р хуудас), гэрч ын (хх-ийн 222-223-р хуудас), гэрч ын (хх-ийн 226-227-р хуудас), шинжээч эмч Ц.Тунгалагтамирын (хх-ийн 229-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч, хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч, хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3645 дугаартай дүгнэлт (хх-ийн 98-99-р хуудас),
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2/146 дугаартай “...******* нь 2023 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдөр амбулаториос авсан тусламж үйлчилгээ болон яаралтай тусламж үйлчилгээ авсан болохыг тодорхойлов” гэх албан бичиг (хх-ийн 176-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт (хх-ийн 82-84-р хуудас),
Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт (хх-ийн 234-237-р хуудас),
*******гийн эмнэлгийн баримт бичгүүд (хх-ийн 239-247-р хуудас),
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 138-141, 153-156, 166-р хуудас),
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 142-144, 149-152, 171-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339001460083 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Н.Туяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруу байхгүй...” гэж гэм буруугийн талаар маргаж байна.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* УНӨ улсын дугаартай “RAPTER” маркийн тээврийн хэрэгсэл дотор *******тай маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд “хамрын ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, хамар, доод уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 3-р сарын 05-ны өдөр Жамсран, Мөнхтулга, *******-Амгалан, Нуржол энэ дөрөв 11 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд салхинд гаръя замчлаад өгчих гэсэн. Тэгээд орой эрт ирэх юм уу гэсэн чинь 5, 6 цагаас өмнө ирнэ гэсэн. Тэгээд 7-8 километр явж зогсоод нэг шил архи, идэх юм гаргаж ирээд тэрийгээ уугаад барилдаж, ноцолдож байсан. Жамсран бид хоёр барилдаж байхад Жамсрангийн уруул шалбарсан. Тэгээд байж байсан чинь *******-Амгалан миний куртикийг санаатайгаар урсан. Тэгээд яаж байгаа юм бэ гэсэн чинь сүртэй юм бэ? Жамсрангаар авхуулчих, баян юм чинь аваад өгчихнө, хямдхан юм аа уруулчхаад гээд хэл амаар доромжилсон. Тэгээд би *******-Амгалангийн энгэрээс бариад автал миний ар шилнээс бариад нэг удаа өвдөглөсөн. Тэр үед түр зуур ухаан алдсан байх. Нөгөө хэд машины цаана байсан. Тэгээд тэндээс хөдлөхдөө Жамсран машин бариад, *******-Амгалан урд талын суудал дээр би нөгөө хоёртой арын суудал дээр суугаад явсан. Жамсран машинаа шарвуулаад бүтэн эргэсэн. Тэгж зогсоод гарч ирээд дахин үргэлжлүүлж маргасан. Жамсранг согтуу байж машин жолоодлоо гээд өөр хүн жолоодсон. Тэгээд жалгын эрэг дээр ирээд зогсоод тэнд гарч ирж дахин муудалцсан. Тэнд бол зодоон хийгээгүй. Тэгээд Бид хоёр хамт суугаад маргахад би ард суугаад *******-Амгалан урд суусан. Гэрээс 50 метрийн цаана ирж зогссон. Тэгээд миний урсан хувцас цус болсон байсан. Нуржол, Мөнхбат хоёр буугаад явсан. *******-Амгалан урд талын суудал дээрээс эргэж хараад надтай хэрүүл хийгээд цохилцсон. Тэр үед Жамсран байсан. Нүүр рүү цохиход буцаагаад миний нүүр рүү цохисон. Намайг тонгойход миний дагз руу хэдэн удаа цохисон. Тэгээд Жамсран хаалга онгойлгоод салгаад буусан. *******-Амгалан наадахаа бариад хүл гэсэн. Би гэр рүү зугтаад нөгөө хоёр нь хөөсөн. Тэгээд замдаа таарсан юмыг аваад цохино шүү гэсэн. Тэгээд би барьж байсан юм аа шидээд зугтаж яваад дахин баригдаад хүлүүлээд дуусаж байхад манай ээж боль наадхаа салга юу? болоод байгаа юм гэсэн. Мөнхбат, Нуржол, Жамсран гурав намайг мяндсаар хүлээд байж байхад аавыг малдаа яваад ирж байхыг хараад машин руугаа яваад тэгээд зугтаагаад явсан....Би *******д хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна....Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 3-р сарын 05-ны өдөр Жамсран, Мөнхбат, *******-Амгалан Нуржол бид хэд хотоос гарсан. Тэгээд Жамсран Багануурт манай адуу байгаа эргээд явъя гэсэн. Тэгээд адууг нь эргэж байгаад ойрхон 10 киломерт манай хамаатан байгаа би дөхүүл өгье гээд тийшээ явсан. Тэгээд Чойжилсүрэнгийнд очоод цай ууж байгаад байж байсан чинь Жамсран санал тавьсан. Манай үел байсан гурвуулаа зусландаа аваад явъя гэсэн. Тэгээд машиндаа суулгаад 4-5 километр явсан. Тэгээд бид хэд авчирсан 2 шил архиа хувааж ууж байгаад буцахаар болсон. Тэгээд би хойно сууж байсан. Жамсран жолоочийн хажууд сууж байсан, Нуржол голд нь Чойжилсүрэн бид хоёр хамт сууж байсан. Тэгээд Чойжилсүрэн машин жолоодно гээд Мөнхбат руу дайрсан. Тэгээд энэ хоёр нэгнийгээ цохисон. Тэгээд машинаа зогсоогоод Жамсран Чойжилсүрэнг аваад буусан. Тэгээд эргээд суугаад явж байсан чинь Чойжилсүрэн намайг чимхээд хатгаад байсан. Тэгээд бид хоёр муудалцсан чинь дахин машинаа зогсоогоод Жамсрантай муудалцсан. Тэгээд Жамсран намайг урьд суулгаад өөрөө жолоочийн хойно суугаад явсан. Тэгээд гэрийн гадаа очоод зогсоход Мөнхбат, Нуржол хоёр буугаад гэрээс нэг юм аваад явах гэсэн чинь Жамсран Чойжилсүрэн буугаарай гэсэн чинь буухгүй гэж уурлаад Жамсрангийн нүүр рүү нь мөргөсөн. Тэгээд би хойшоо хараад миний найз гайгүй юу гэсэн чинь миний өөдөөс та хоёр гомо юм уу гээд намайг 2 цохисон. Тэгээд миний хамраас цус гараад яс хугарсан байгаа. Тэгээд Мөнхбат, Нуржол хоёр ирээд Чойжилсүрэн Мөнхбат үсдээд буулгасан...Миний хамар 2 газар хугарсан, баруун талын нүд хөхөрч хавдсан...Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Арын суудалд сууж байсан Чойжилсүрэн, *******-Амгалан хоёр маргалдаад эхлэхээр нь зогсоод бид бүгд машинаас бууцгаасан юм...Чойжилсүрэнг машинаас буулгатал та нарыг ална гээд тэр хавиар гүйгээд байсан ба над руу хонины толгой, улаан өнгийн домкрад шидсэн над руу шидсэн зүйлс нь намайг оноогүй. Тэгээд Жамсран Чойжилсүрэнг барьж аваад бид хүлж орхиод явцгаасан...*******-Амгалангийн биед гэмтэл учирсан.... *******-Амгалангийн биед гэмтэл учруулах үед би гадаа байсан болохоор хараагүй...*******-Амгаланг машин дотор явж байх үед Чойжилсүрэн хатгаад чимхээд байсан гэсэн... 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Жамсран, Нуржол, *******-Амгалан бид нар Чойжилсүрэнг огт зодож цохиогүй....Чойжилсүрэн *******-Амгалан хоёр машин дотор маргалдаад байсан ба намайг Нуржол дуудхаар нь яваад очоод машины баруун талын хойд хаалгыг онгойлгоод Жамсран бид хоёр Чойжилсүрэнг татаж буулгасан...*******-Амгалан Чойжилсүрэнг зодож цохиогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38, 41-42-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэнхэрмандал сум руу яваад очих ёстой айлдаа очоод гэрийн эзэн болох Чойжилсүрэнгийн хамт салхинд гарч сууцгаая гээд гэрээс зайтай очоод юм ярьж суунгаа 2 шил архи ууцгаагаад 16 цагийн үед буцахаар болоод явж байтал машины хойд суудал дээр *******-Амгалан, Чойжилсүрэн бид гурав сууж байсан ба би тэр хоёрын голд би сууж байсан юм. Тэгтэл *******-Амгалан, Чойжилсүрэн хоёр гэнэт маргалдаад миний араар барьцалдаад авч байсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод *******-Амгаланг урд суулгаад явъя гээд зогсоцгоосон юм. Тэгтэл гадаа гараад Чойжилсүрэн, *******-Амгалан хоёр маргалдаад байхаар нь Мөнхбат, Жамсран хоёр Чойжилсүрэнг дараад авч хэсэг тайвшруулж байгаад удалгүй бид машиндаа сууцгаагаад цааш яваад Чойжилсүрэнгийн гэрийн гадаа ирсэн юм. Гэрийн гадаа ирээд Мөнхбат бид хоёр буугаад юм ачаад би буцаад суух гэж байтал машин дотор *******-Амгаланг Чойжилсүрэн зодсон байсан тэгэхээр нь би Мөнхбатыг дуудаад Чойжилсүрэнг машинаас буулгасан юм тэгтэл Чойжилсүрэн Мөнхбат руу домкрад өөр нэг юм бас шидээд байсан тэгэхдээ Мөнхбатыг оноогүй. Тэгээд бид Чойжилсүрэнг нийлж гар болон хөлийг нь уяж орхиод явцгаасан....Бид нарын хэн ч Чойжилсүрэнг цохиж зодоогүй...Гэрийн гадаа ирээд байж байтал машин дотор Чойжилсүрэн *******-Амгаланг цохисон байхаар нь би салгах гээд чадаагүй Мөнхбат ирээд салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46, 50-51-р хуудас),
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр найзууд болох Мөнхбат, *******-Амгалан, Нуржол нарын хамт Багануур дүүрэгт очиж морь мал хараад цааш Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байх манай хамаатан болох Чойжилсүрэнгийн гэрт очиж хотоос захиж байсан зүйлсийг нь аваачиж өгнө гээд бид явцгаасан юм. Тэгээд бид Багануур дүүрэгт очиж морь малаа харчихаад цааш Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутагт байх Чойжилсүрэнгийн гэрт очиж авч очсон юмнуудаа өгчихөөд Чойжилсүрэн, Мөнхбат, *******-Амгалан, Нуржол бид нар хөдөө гарч сууцгаая гээд тэдний гэрээс 3 орчим км зайтай буудаллаад тэндээ хоол ундаа идээд авч явсан 2 шил архиа ууцгаасан юм. Тэгээд бид буцахаар болоод замдаа явж байтал арын суудал дээр *******-Амгалан, Чойжилсүрэн нар маргалдаад байхаар нь зогсоод *******-Амгаланг урд суулгах гээд бууцгаасан юм. Тэгээд *******-Амгалан, Чойжилсүрэн хоёр маргалдаад байхаар нь Мөнхбат бид хоёр салгаад Чойжилсүрэнг тайвшруулж байгаад цааш явсан юм. Тэгээд Чойжилсүрэнгийн гэрийн гадаа очоод байж байтал Чойжилсүрэн миний уруулын санаандгүй мөргөчихсөн юм. Тэгээд *******-Амгалан зүгээр үү гээд надаас асуутал та хоёр гомо юмуу гээд *******-Амгалангийн нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд бид салгаад байж байтал тэр хавиар агсан тавиад байхаар нь бид нар унагаагаад хөл болон гарыг нь уяад явцгаасан...*******-Амгалангийн хамар нь хугарч, нүд нь хөхөрч, уруул нь язарсан байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 54-55-р хуудас),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ын “... *******гийн биед 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн... *******гийн биед учирсан гэмтлийн байрлал болон шинж байдлаас харахад өөр хоорондоо ойролцоо байсан тул нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж үзсэн. Хүний нүүр хэсэгт хамар, зовхи, уруул, нүдний хэсгүүд нь хоорондоо маш ойрхон залгаа байрлалтай байдаг учир хүний гарын талбайн хэмжээнд энэ хэсгүүд нь бүгд хамаарч болно. Ийм учраас мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр энэ бүх гэмтлүүд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 103-105-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3645 дугаартай дүгнэлтэд:
1. *******гийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, хамар, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 98-99-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар 2 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тэй "куртик урсан" асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар хохирогчийг унагааж, шанаа хэсэг рүү өвдөглөж, толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд "тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...*******-Амгалан миний куртикийг санаатайгаар урсан. Тэгээд яаж байгаа юм бэ гэсэн чинь сүртэй юм бэ? Жамсрангаар авхуулчих, баян юм чинь аваад өгчихнө, хямдхан юм аа уруулчхаад гээд хэл амаар доромжилсон. Тэгээд би *******-Амгалангийн энгэрээс бариад автал миний ар шилнээс бариад нэг удаа өвдөглөсөн....*******-Амгалан урд талын суудал дээрээс эргэж хараад надтай хэрүүл хийгээд цохилцсон. Тэр үед Жамсран байсан. Нүүр рүү цохиход буцаагаад миний нүүр рүү цохсон. Намайг тонгойход миний дагз руу хэдэн удаа цохисон. Тэгээд Жамсран хаалга онгойлгоод салгаад буусан....машин дотор байхад миний толгойн орой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон миний биед учирсан гэмтлийг Ч.*******-Амгалан учруулсан...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос манай ахын хүүхэд болох Жамсрангийн хамт 3 найз нь манай гэрт ирсэн юм. Тэгээд тэд нар адуугаа харчихаад ирье гээд манай хүү Чойжилсүрэнг дагуулаад явсан юм. Тэгээд 17 цагийн үед би тугалаа босгох гээд гэрээсээ бага зэрэг зайтай явчихсан байж байсан ба цагаан газар тул гэр харагдаж байсан юм. Удалгүй хотоос ирсэн хүмүүс машинтайгаа гэрийн гадаа ирж байгаа харагдсан тэгээд хараад байтал тэд нар хоорондоо барьцалдаад байх шиг байхаар нь алхаад яваад очтол Чойжилсүрэнг унагаачихсан хөлийг нь 1 нь хүлээд, хагас хажуулдуулаад цээж нь дээр нь нэг нь суучихсан гарыг нь ард нь нэг нь хүлээд шууд бүгд машиндаа сууцгаагаад яваад өгсөн...Аль талын гэдгийг нь санахгүй байна нэг талынх нь шанаа нь хавдсан, зулгарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-63-р хуудас),
Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...17 цагийн үед би хэдэн хонио туугаад уулнаас буугаад иртэл нөгөө хэд машинтайгаа ирж байсан ба холоос харахад гэрийн урд талд хүмүүс нэгнийгээ хөөгөөд хөөцөлдөөд байсан. Тэгээд удалгүй тэд машиндаа сууцгаагаад яваад өгсөн ба би хонио туугаад иртэл Чойжилсүрэнгийн 2 хөлийг нь хүлчихсэн гарыг нь ард талд нь хүлчихсэн ээж нь хажууд нь уйлчихсан уяаг нь тайлах гээд зогсож байсан тэгээд би очоод уяаг нь тайлж орхичихоод адуундаа тэжээлээ өгчөөд иртэл Чойжилсүрэн гэрийн хажууд гадаа хэвтэж байхаар нь би гэртээ оруулсан....Чойжилсүрэнгийн баруун талын шанаа нь шалбарчихсан, баруун талын эрүү нь хавдчихсан байсан. Хоолойг нь боосон юмуу яасан юм урагдсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-67-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ******* гэх хүн амбулотороор надад үзүүлсэн. Тэгээд надад үзүүлэх үедээ 3 дугаар сарын 29-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлийн дүрс оношилгооны төв толгойн тодосгогчгүй Компьютер томографик шинжилгээний хариугаа авчирч үзүүлсэн байна. Амбулоторын үзлэгээр ******* гэх хүн биед учирсан гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр хэрхэн учирсан болохыг тодорхойлох боломжгүй....Компьютер томографик шинжилгээний хариунд тусгагдсан зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал нь хуучин хугарал гэж бичээгүйг шинэ хугарал мөн эсэхийг дүрс оношилгооны дүгнэлт бичсэн эмчээс тодруулах хэрэгтэй. Хэрэв шинэ хугарал бол хэрэг гарах цаг хугацаанд авсан байх ба 2023 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдрийн байдлаар тус гэмтлүүд нь эдгээгүй байх боломжтой....” гэх мэдүүлэг (хх-ийн 222-223-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 03-р сарын 29-ний өдөр *******гийн Толгойн тодосгогчгүй КТГ-н хариуг уншсан болно. Уг КТГ зүүн талын ухархайн дотор хажуу хананы хугарал илэрсэн. Уг хүний биед учирсан гэмтэл нь хэрхэн учирсан болох мөн хэзээ үүссэнийг бид тодорхойлох боломжгүй. Уг компьютерт томографийн шинжилгээгээр шинэ эсвэл хуучин эсэхийг мэдэх боломжтой.... Харин компьютерт томографийн шинжилгээгээр шинэ хугарал байх юм бол тухайн хэсгийн эргэн тойрны эдэд нэвчдэс болон сул хий гэх мэт шинэ хугарлыг илэрхийлэх шинжүүд илэрдэг....” гэх мэдүүлэг (хх-ийн 226-227-р хуудас),
Шинжээч эмч Ц.Тунгалагтамирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тархи доргилтын үед илэрдэг зовууриуд нь 7 хоног хүртэл үргэлжлэх боломжтой. Харин бодит шинжүүд нь 11 хоног хүртэл үргэлжилж болно. Согтууруулах ундаа хэрэглэсэн байх даа гэмтсэн бол зовуурь болон бодит шинжүүд нь илүү удаан буюу 20-иос дээш хоногоор үргэлжлэх боломжтой юм. ******* нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж үзүүлэхэд толгой өвдөнө, дотор муухайрна, нүд харанхуйлна, бөөлжис хүрнэ, үе үе тэнцвэр халдана, чихний сонсгол нэг талдаа муу, нүдний хараа бүрэлзэнэ гэсэн зовуурьтай, бодид үзлэгт биеийн ерөнхий байдал дунд, баруун нүдний алим хөндлөн чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингөтэй байсан тул дээрх бодит үзлэг, зовуурийг үндэслэж тархи доргилт гэж дүгнэлтээ гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 229-р хуудас),
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2/146 дугаартай “...******* нь 2023 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдөр амбулаториос авсан тусламж үйлчилгээ болон яаралтай тусламж үйлчилгээ авсан болохыг тодорхойлов” гэх албан бичиг (хх-ийн 176-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаартай дүгнэлтэд:
1. *******гийн биед тархи доргилт, зүүн ухархайн хананы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3. 4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. 6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 82-84-р хуудас),
Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дугаартай "... *******гийн биед...зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт (хх-ийн 234-237-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь харилцан маргалдаж, зодолдсон үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Н.Туяагийн шүүх хуралдаанд гаргасан: “...Шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх санал дүгнэлт болон шүүгдэгч *******гийн “...би *******г зодсон зүйл байхгүй гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлгийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...*******-Амгалангийн энгэрээс бариад автал миний ар шилнээс бариад нэг удаа өвдөглөсөн....*******-Амгалан урд талын суудал дээрээс эргэж хараад надтай хэрүүл хийгээд цохилцсон....машин дотор байхад миний толгойн орой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон миний биед учирсан гэмтлийг ******* учруулсан....” гэх мэдүүлэг,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аль талын гэдгийг нь санахгүй байна нэг талынх нь шанаа нь хавдсан, зулгарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-63-р хуудас),
Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “......Чойжилсүрэнгийн баруун талын шанаа нь шалбарчихсан, баруун талын эрүү нь хавдчихсан байсан. Хоолойг нь боосон юмуу яасан юм урагдсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-67-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хэрэв шинэ хугарал бол хэрэг гарах цаг хугацаанд авсан байх ба 2023 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдрийн байдлаар тус гэмтлүүд нь эдгээгүй байх боломжтой....” гэх мэдүүлэг (хх-ийн 222-223-р хуудас),
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 03-р сарын 29-ний өдөр *******гийн Толгойн тодосгогчгүй КТГ-н хариуг уншсан болно. Уг КТГ зүүн талын ухархайн дотор хажуу хананы хугарал илэрсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 226-227-р хуудас),
Шинжээч эмч Ц.Тунгалагтамирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байх даа гэмтсэн бол зовуурь болон бодит шинжүүд нь илүү удаан буюу 20-иос дээш хоногоор үргэлжлэх боломжтой юм. ******* нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж үзүүлсэн...бодит үзлэг, зовуурийг үндэслэж тархи доргилт гэж дүгнэлтээ гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 229-р хуудас),
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт (хх-ийн 82-84-р хуудас),
Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт (хх-ийн 234-237-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа болно.
Түүнчлэн гэрч “...*******-Амгалан Чойжилсүрэнг цохиж зодоогүй...”, гэрч “...бид нарын хэн ч Чойжилсүрэнг зодоогүй...” гэж мэдүүлсэн байх боловч тухайн үед гэрийн гадаа машин дотор *******, *******, нар байсан, , нар машинаас гарсан гадаа байсан ба машин дотор *******, ******* нарыг зодолдсон болохыг хараагүй болох нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “....Тэгээд гэрийн гадаа очоод зогсоход Мөнхбат, Нуржол хоёр буугаад гэрээс нэг юм аваад явах гэсэн чинь Жамсран Чойжилсүрэн буугаарай гэсэн чинь буухгүй гэж уурлаад Жамсрангийн нүүр рүү нь мөргөсөн. Тэгээд би хойшоо хараад миний найз гайгүй юу гэсэн чинь миний өөдөөс та хоёр гомо юм уу гээд намайг 2 цохисон. Тэгээд миний хамраас цус гараад яс хугарсан байгаа. Тэгээд Мөнхбат, Нуржол хоёр ирээд Чойжилсүрэнг Мөнхбат үсдээд буулгасан. Тэгсэн би та нарыг ална гээд буу авчирна гээд гүйсэн. Тэгэхээр нь Мөнхбат, Нуржол хоёр гэр рүү нь явуулахгүй гээд хөөсөн. Би тэр үед нүүрээ дараад машинд сууж байсан...” гэжээ.
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Чойжилсүрэн, *******-Амгалан хоёр машин дотор маргалдаад байсан ба намайг Нуржол дуудахаар нь явж очоод машины баруун талын хойд хаалгыг онгойлгоод Жамсран бид хоёр Чойжилсүрэнг татаж буулгасан...” гэжээ (хх-ийн 37-38, 41-42-р хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...*******-Амгалан, Чойжилсүрэн хоёр гэнэт маргалдаад миний араар барьцалдаад авч байсан... Чойжилсүрэнгийн гэрийн гадаа ирсэн юм. Гэрийн гадаа ирээд Мөнхбат бид хоёр буугаад юм ачаад би буцаад суух гэж байтал машин дотор *******-Амгаланг Чойжилсүрэн зодсон байсан...Гэрийн гадаа ирээд байж байтал машин дотор Чойжилсүрэн *******-Амгаланг цохисон байхаар нь би салгах гээд чадаагүй Мөнхбат ирээд салгасан...”гэжээ. (хх-ийн 45-46, 50-51-р хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...замдаа явж байтал арын суудал дээр *******-Амгалан, Чойжилсүрэн нар маргалдаад байхаар нь зогсоод *******-Амгаланг урд суулгах гээд бууцгаасан юм....Чойжилсүрэн миний уруулыг санаандгүй мөргөчихсөн юм. Тэгээд *******-Амгалан зүгээр үү гээд надаас асуутал та хоёр гомо юмуу гээд *******-Амгалангийн нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд бид салгаад байж байтал тэр хавиар агсан тавиад байхаар нь бид нар унагаагаад хөл болон гарыг нь уяад явцгаасан....” (хх-ийн 54-55-р хуудас) гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул гэрч , нарын ******* *******г зодоогүй гэх мэдүүлгүүд нь дээрх шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Тодруулбал гэрч , нар нь машин дотор зодоон болоход байгаагүй машины гадна байсан атлаа машин дотор харж байсан мэтээр ******* *******г зодоогүй гэх мэдүүлгүүдийг өгсөн байна гэж шүүх үзэж уг мэдүүлгүүдийг үнэлээгүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг ба шүүгдэгч *******, ******* нар нь харилцан маргалдаж, зодолдох явцдаа бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч *******тэй хамт байсан ба харилцан маргалдаж зодолдсон буюу шүүгдэгчээс өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогч *******гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт, Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дугаартай шинжээч эмч Н.Уянга, Ж.Жаргалтуяа, Б.Өнөрборгил нарын дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч *******тай хамт байсан ба харилцан маргалдаж зодолдсон буюу шүүгдэгчээс өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед гэмт учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогч *******гийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, хамар, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3645 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээч эмч , Ц.Тунгалагтамир, Н.Уянга, Ж.Жаргалтуяа, Б.Өнөрборгил нарт хууль сануулсан, дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд шинжээч нарын дүгнэлтүүдэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх ба тул хохирогч нарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *******, ******* нар нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *******, ******* нар нь харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч *******, ******* нар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Н.Туяа шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын тадаарх дүгнэлтдээ: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 166, 171-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, эмч ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялуудыг шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339001460083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******-Амгалан, Шарнууд овогт *******гийн Чойжилсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******-Амгаланг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******гийн Чойжилсүрэнг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох, шүүгдэгч *******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2339001460083 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР