Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/179

 

 

 

 

 

 

 

 

 

2024       06          21                                           2024/ШЦТ/179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

180/2024/0017/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч М.Энхмандах, Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн, 

Иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгмаа,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн Энхтайванд холбогдох эрүүгийн 2339000000339 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Боржигон овогт *******гийн Энхтайван, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг булгийн ******* тоот хашаанд байрлах Б.*******ын эзэмшлийн байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн орчим У.*******тай ажлын хөлс, мөнгөнөөс шалтгаалан маргалдаж, У.*******ыг архинд согтсон, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний зүүн нүд рүү гараараа цохиж, толгой, нүүр хэсэг рүү олон удаа цохиж, зодож У.*******ын эрүүл мэндэд зүүн чамархай яс, дух яс, зүүн хоншоор, зүүн хацар, хамар ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******ыг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000339 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч У.Батбааярын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 185-189-р хуудас),

Гэрч *******ийн (хх-ийн 29-30-р хуудас), гэрч *******ын мөрдөн шалгах (хх-ийн 36-37-р хуудас), гэрч *******гийн (хх-ийн 40-41-р хуудас),                                                                                                                                                                   гэрч ийн (хх-ийн 43-44-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 437 дугаартай дүгнэлт (хх-ийн 55-56-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3102 дугаартай дүгнэлт (хх-ийн 63-64-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4181 дугаартай дүгнэлт (хх-ийн 73-74-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7-р хуудас)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-11-р хуудас),

Хүний биед үздэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-14-р хуудас),

Мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 16-18-р хуудас)

Хохирогч У.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын баримтууд (хх-ийн 102-106)

Хохирогч У.*******ын гомдол, саналгүй тухай Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 115-р хуудас),

Хохирогч У.*******ын гомдол, саналгүй тухай Шүүхэд гаргасан хүсэлт (хх-ийн 154-р хуудас),

Хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 157-159-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, дансны хуулга, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Бат сервис ХХК-ний тодорхойлолт (хх-ийн 87-96, 156,160-174-р хуудас), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000339 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ******* нь “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа харин зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно...Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчтой харилцан маргалдах явцдаа гэмтэл учруулсан байдаг ба хохирогчийн зүгээс биеэ хамгаалж чадахгүй байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна...Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруугүй.” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь хохиогч У.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “...бид нар авсан архиа уугаад хоол унд идчихээд дахиад архи нэмсэн. Яг хэдэн шил архи уусныг санахгүй байна. Тэгээд би нилээн согтчихсон байсан болохоор яг хэдэн цагт унтсанаа ч санахгүй байна. Өглөө сэрэхэд миний зүүн нүд хөхөрсөн, хацар хөхөрч хавдсан. Хамарнаас их хэмжээний цус гарсан байдалтай хувцас цус болчихсон байсан...Тухайн үед бид гурав гурвуулаа л тэр байшинд унтаад өглөө сэрэхэд бие маань ийм байдалтай сэрсэн. Яагаад Тайванаа зодсон талаар мэдэхгүй байна. Бид хоёрт ямар ч муудалцсан зүйл байгаагүй. Тухайн үед би хэт их согтсон байсан учир яасан гэдгийг санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-27-р хуудас),

Хохирогч У.*******ын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд өгсөн: “...Тэднийд очоод 3 хүнтэй хамт 1 шил архийг нь уугаад, 1 шил архины талыг нь уусан.  Бид хоёр урд өдөр нь шөнө ажилласан байсан болохоор нойр хүрээд унтсан. Тэгээд шөнө сэрээд миний халаасанд байсан мөнгө байхгүй болчихсон байхаар нь Тайванааг алгадаж сэрээгээд “мөнгөө яагаад авчихав” гэж хэлсэн. Тийм зүйлээс болж маргалдаад, харилцан зодолдсон. Маргааш өглөө нь би босож ирээд “чи яагаад нүд рүү цохичихоо вэ” гэж найздаа хэлсэн. Миний нүд амархан хавдчихдаг юм. Мөнгө төгрөг яасан гэхэд аваагүй гэсэн....Шөнө Тайванаатай зодолдохдоо унаж байсан....Цуг уугаад унтахад би бүх зүйлээ мэдэж байсан. 2 хоног хэвтээд, тийм хүнд гэмтчихнэ гэж бодоогүй. Архи уусан юм чинь жоохон хэвтчихэд болно гэж бодсон. 2 өдөр хэвтээд 3 дахь өдөр нь босч ирээд ярьж чадахгүй болчихсон байсан....Би нэг л удаа мэдүүлэг өгсөн. Тэгэхэд би 3 хоног ухаангүй байсан. Норкоз гараагүй байсан. Ямар мэдүүлэг өгснөө санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 185-р хуудас),

Хохирогчийн дээрх хоёр удаагийн мэдүүлэг нь хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй байх ба хохиогч У.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байх тул нотлох баримтаар тооцоогүй, хохирогч У.*******ын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 185-186-р хуудас)-ийг нотлох баримтаар тооцсон болно.

Тодруулбал Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 437 дугаартай дүгнэлт (хх-ийн 55-р хуудас)-ийн үзлэг шинжилгээний зовиур хэсэгт: Толгой өвдөнө, өөрөө сайн ярьж чадахгүй, хэл нь ойлгогдохгүй, хамар битүүрнэ /ээжээс нь асууж тодруулав./ гэж бичсэн ба 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ярьж чадахгүй, хэл нь ойлгогдохгүй байсан хүн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөгчөөс асуусан асуултад ямар байдлаар хариулж, хэргийн талаар тодорхой мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй байна.

Гэрч ийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...3 өдөр дараалан сахиж байна. Одоо аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт шилжин эмчлүүлж байгаа юм. Ухаан орсон боловч яриа нь хааяа ойлгогдохгүй, зарим зүйлээ хааяа санаад хааяа санахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас), Мөн хохирогч У.Батбааяр 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  “...Би нэг л удаа мэдүүлэг өгсөн. Тэгэхэд би 3 хоног ухаангүй байсан. Норкоз гараагүй байсан. Ямар мэдүүлэг өгснөө санахгүй байна...” (хх-ийн 185-р хуудас) гэсэн мэдүүлгүүд зэргээр хохирогч У.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хохирогчооор мэдүүлэг өгөхдөө биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тухайн хэргийн талаар бодит, үнэн зөв мэдүүлгийг өгсөн гэдэг эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...*******, *******, Рагчаа, тэгээд *******ын хадам аав бид нар “QUALY” нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан. Дахиж хэдийг нэмсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд би 22 цагийн үед унтсан байх нэг сэрсэн ******* намайг баруун хацар хэсэг рүү 3 удаа алгадахаар нь би босоод яагаад байгаа пизда вэ гээд зүүн нүд рүү нь нэг удаа гараараа, зүүн чих рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд *******ын хамраас цус гараад газар хэвтээд өгсөн. Би гайгүй байх гэж бодоод тухайн үед тоогоогүй унтаад өгсөн. Өглөө босоод *******ыг харсан чинь зүүн нүд нь хөхөрсөн, хамраас нь их хэмжээний цус асгарсан байдалтай байсан...” гэжээ. (хх-ийн 82-84-р хуудас)

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2 шил архи аваад Б.*******ын гэрт очсон. Тэр 2 шил архины нэгийг нь бүтэн уугаад, нэгийг нь тал уусан. Ажил хийгээд ядарсан байсан болохоор унтаж амаръя гээд унтсан. Нэлээн унтаж байхад У.*******ын хармаанд байсан бид хоёрын ажлын хөлс байхгүй байна гээд У.******* намайг сэрээсэн. Унтаж байхад 3 удаа алгадсан. Би унтаж байсан болохоор “Яагаад байгаа юм бэ?” гэж босож ирээд зүүн нүд рүү нь 1 удаа цохисон. Дахиад над руу дайраад байхаар нь би зөрүүлээд чих рүү нь хальт цохисон...” гэж хохирогчтой харилцан маргалдаж, зодолдсон талаараа яллагдагчаар болон шүүгдэгчээр тогтвортой мэдүүлгүүд өгсөн байна.

  Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Энхтайван, ******* бид гурав хойд талын байшинд байхад Энхтайван, ******* хоёр мөнгө төгрөгний хэрүүл хийгээд муудаад байхаар нь би Энхтайваныг эрхээрээ гуядахад миний дээрээс цээж болон нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би удалгүй унтаад өгсөн...” гэж хохирогч, шүүгдэгч нарыг мөнгө төгрөгний асуудлаас болж хэрэлдэж, маргалдсан талаар мэдүүлсэн байна.

Хохирогч У.******* 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тэднийд очоод 3 хүнтэй хамт 1 шил архийг нь уугаад, 1 шил архины талыг нь уусан.  Бид 2 урд өдөр нь шөнө ажилласан байсан болохоор нойр хүрээд унтсан. Тэгээд шөнө сэрээд миний хармаанд байсан мөнгө байхгүй болчихсон байхаар нь Тайванааг алгадаж сэрээгээд “мөнгөө яагаад авчихав” гэж хэлсэн. Тийм зүйлээс болж маргалдаад, харилцан зодолдсон...” (хх-ийн 185-р хуудас) гэж тухайн үед болсон үйл явдлыг санаж, маргалдаж, харилцан зодолдсон талаараа мэдүүлсэн төдийгүй гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч У.*******ын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, *******гийн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй таарч байх тул хохирогч У.*******ын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 185-186-р хуудас)-ийг нотлох баримтаар тооцох хууль ёсны үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж ...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгох бөгөөд энэхүү хэргийн хохирогчид дээрх шинжүүд тогтоогдохгүй байх ба дээр дурдагдсан хохирогч Ц.*******, гэрч *******, шүүгдэгч ******* нарын мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо маргалдаж муудалцсан байх бөгөөд хохирогч хүчтэй согтуурсан, өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг шүүгдэгч ******* ухамсарлан мэдэж ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээр дурдагдсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байна.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан тул Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 22 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг булгийн ******* тоот хашаанд байрлах Б.*******ын эзэмшлийн байшинд У.*******тай ажлын хөлс, мөнгөнөөс шалтгаалан маргалдаж, түүний зүүн нүд рүү гараараа цохиж, толгой, нүүр хэсэг рүү цохиж зодон У.*******ын эрүүл мэндэд зүүн чамархай яс, дух яс, зүүн хоншоор, зүүн хацар, хамар ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч *******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Сүхбаатар аймагт У.*******тай хамт ажил хийж байгаад 8 дугаар сарын 31-ний өдөр наашаа явсан. Тэнд 10 гаруй хоног ажил хийсэн. Сүхбаатар аймгаас наашаа явж байгаад овоон дээр зогсож, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ хамт 1 шил архи уусан. Бид 2 тэр машины дөрвөлжин тэвш шиг битүү юман дотор хоёулаа сууж ирсэн....2 шил архи аваад Б.*******ын гэрт очсон. Тэр 2 шил архины нэгийг нь бүтэн уугаад, нэгийг нь тал уусан. Ажил хийгээд ядарсан байсан болохоор унтаж амаръя гээд унтсан. Нэлээн унтаж байхад У.*******ын хармаанд байсан бид хоёрын ажлын хөлс байхгүй байна гээд У.******* намайг сэрээсэн. Унтаж байхад 3 алгадсан. Би унтаж байсан болохоор “Яагаад байгаа юм бэ?” гэж босож ирээд зүүн нүд рүү нь 1 удаа цохисон. Дахиад над руу дайраад байхаар нь би зөрүүлээд чих рүү нь цохисон. Тэгээд маргааш өглөө нь У.******* “Нүд ийм болчихсон байна. Хэн намайг цохичихов” гэхээр нь би “Чи өөрөө мэдэж байгаа биз дээ. Би чамайг цохисон биз дээ” гэж хэлсэн. Тэр өдөр бас бид хоёр үргэлжлүүлээд У.*******ын толгой өвдөөд байна гэхээр нь архи авч уусан...Би У.*******ын биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,

  Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 13-аас хойш Сүхбаатар аймгийн Уулбаян сум болон Сүхбаатарын төв дээр дотуур байрны гадна талын хашааг шинээр хийгээд тэнд 10-аад хоног ажил хийгээд Хэнтий аймгийн төвд ******* найзтайгаа 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ирсэн. Тэгээд ирээд багын найз *******ын гэр болох аймгийн төвд Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн ******* тоотод ирээд *******, *******, Рагчаа, тэгээд *******ын хадам аав бид нар “QUALY” нэртэй 0,75 литрийн архи хувааж уусан....Тэгээд би 22 цагийн үед унтсан байх нэг сэрсэн ******* намайг баруун хацар хэсэг рүү 3 удаа алгадахаар нь би босоод яагаад байгаа пизда вэ гээд зүүн нүд рүү нь нэг удаа гараараа, зүүн чих рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд *******ын хамраас цус гараад газар хэвтээд өгсөн. Би гайгүй байх гэж бодоод тухайн үед тоогоогүй унтаад өгсөн. Өглөө босоод *******ыг харсан чинь зүүн нүд нь хөхөрсөн, хамраас нь их хэмжээний цус асгарсан байдалтай байсан...Би архинаас болоод найзыгаа цохиж зодсондоо харамсаж байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 82-84-р хуудас),

  Хохирогч У.Батбааярын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн үед бид нар Сүхбаатар аймгаас ажлаа дуусгаад, наашаа шууд явсан. Энд ирээд хоол идчихээд 2 шил архи аваад *******ын гэрт очсон. Тэднийд очоод 3 хүнтэй хамт 1 шил архийг нь уугаад, 1 шил архины талыг нь уусан.  Бид 2 урд өдөр нь шөнө ажилласан байсан болохоор нойр хүрээд унтсан. Тэгээд шөнө сэрээд миний хармаанд байсан мөнгө байхгүй болчихсон байхаар нь Тайванааг алгадаж сэрээгээд “мөнгөө яагаад авчихав” гэж хэлсэн. Тийм зүйлээс болж маргалдаад, харилцан зодолдсон. Маргааш өглөө нь би босож ирээд “чи яагаад нүд рүү цохичихоо вэ” гэж найздаа хэлсэн. Миний нүд амархан хавдчихдаг юм...Шөнө Тайванаатай зодолдохдоо унаж байсан. Юманд цохисон эсэхээ санахгүй байгаа. Цуг уугаад унтахад би бүх зүйлээ мэдэж байсан. 2 хоног хэвтээд, тийм хүнд гэмтчихнэ гэж бодоогүй. Архи уусан юм чинь жоохон хэвтчихэд болно гэж бодсон. 2 өдөр хэвтээд 3 дахь өдөр нь босож ирээд ярьж чадахгүй болчихсон байсан. Эмнэлэг рүү явахад цагдаа ирээд үнэнээ хэлбэл эрүү үүснэ гээд мотоциклоос унасан гэж хэлье гэж бид хоёр тохиролцсон. Би нэг л удаа мэдүүлэг өгсөн. Тэгэхэд би 3 хоног ухаангүй байсан. Норкоз гараагүй байсан. Ямар мэдүүлэг өгснөө санахгүй байна...Хохиролд 1,050,000 төгрөг авсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 185-189-р хуудас),

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...У.******* нь 10 цагийн үед ирж би үзэх шаардлагатай болоод үзэхэд зүүн нүд хөхөрч хавдсан, дэмийрсэн, орчиндоо харьцаа сул, хаана байгаагаа мэдэхгүй байдалтай байсан. Цуг авч ирсэн согтуу залуугаас “та юу нь вэ, энэ хүн энэ хүн яасан хүн бэ” гэхэд тэр хүн “мотоцикл унасан өөр зүйл мэдэхгүй байна” гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирж регистр, болон хэн гэдгийг нь мэдсэн. Тэгээд томограф болон шинжилгээ авч гэмтлийн эмч дуудаж үзүүлэхэд тасагт хэвтүүлж яаралтай хотоос тархи мэс заслын баг дуудах шаардлагатай гээд тасагт хэвтүүлсэн. Биеийн байдал хүнд, гавал тархины битүү гэмтэлтэй, зулай чамархайн яс цөмөрсөн, хугарал, хатуу хальсанд орох цусан хураа гэх оноштой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

  Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Булаг ******* тоотод нөхрийн хамт амьдардаг. 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед манай нөхрийн найз гээд *******, Энхтайван хоёр “Qulyu”, “Хараа” гэсэн нэртэй 2 шилтэй архи авчраад нөхөр *******, Рагчаасүрэн ах хоёртой хамт манай гэрийн хойд талын байшинд архиа хувааж уугаад нөхөр бид хоёр 08 цагийн үед урд гэртээ орж унтсан. Хойд талын байшинд *******, Энхтайван, Рагчаасүрэн нар хоносон. Тэгээд би өглөө 07 цагийн үед хойд байшин руу ороход баруун орон дээр ******* хэвтсэн бөөн цус болсон, нэг нүд нь хөхөрч хавдсан, чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Энхтайван ах “******* бид хоёр хоорондоо муудалцаад би цохисон юм” гэж хэлэхээр нь түргэн дуудаж үзүүл гэхэд ******* гэх хүн “хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд ******* гэх хүн орноос босохгүй 2 өдөр болсон. 9 дүгээр сарын 03-ны өдөр ярьж чадахгүй болсон байхаар нь эмнэлэг дуудна гэхэд Энхтайван ах “мотоциклоос унасан гэж хэлээрэй” гэхэд Рагчаасүрэн ах эмнэлэг рүү залгаж хэлэхэд би “наадуул чинь нэгнийгээ зодчихоод худлаа хэлээд байна” гэхэд Энхтайван ах утсыг нь булааж аваад салгасан. Тэгэхээр нь би түргэн тусламж дуудаж ******* гэх хүнийг өгсөн....Тухайн үед ******* гэх хүн битгий дууд гээд байхаар нь зүгээр юм байх гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

  Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймагт ирээд *******ын гэрт очиж *******тай хамт архи уугаад 2 хонож байхад 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймагт ажил хийж байгаад ирлээ гээд Энхтайван, ******* гэх залуутай 14 цагийн үед хоёр шилтэй архи авчраад ******* бид дөрөв *******ын хойд талын байшинд хамт хувааж ууж байгаад *******ыг эхнэр нь аваад урд гэр рүүгээ орж унтсан. Тэгээд Энхтайван, ******* бид гурав хойд талын байшинд байхад Энхтайван, ******* хоёр мөнгө төгрөгний хэрүүл хийгээд муудаад байхаар нь би Энхтайваныг эрхээрээ гуядахад миний дээрээс цээж болон нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би удалгүй унтаад өгсөн. Маргааш өглөө нь ******* гэх залуу нүүр амнаас нь их цус гарсан байсан. Тэгээд хоол идэхгүй 2 хоног ус уугаад хэвтээд байсан. Тэгээд өнөө өглөө би эмнэлэг рүү залгаж дуудлага өгөхөд Энхтайван “мотоциклоос унасан гэж хэлээрэй” гэхэд Үүрцайх “та нар нэгийгээ зодсон биз дээ” гэхэд Энхтайван утас булааж аваад салгасан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд *******ыг аваад явсан....Би тухайн өдөр согтоод унтаад өгсөн байсан болохоор сайн мэдэхгүй байна....Байшинд *******, Энхтайван бид гурав унтсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),                                                                                                                                                                 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймагт амьдардаг ихэр 2 охины маань нэг Анхзаяа над руу 14 цагийн үед яриад “ах ******* нь мотоциклоос унасан юм уу хүнд зодуулсан юм уу Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт байна гэнэ ээ” гээд учиргүй сонин юм ярьсан. Тэгээд би мөн үү гээд сувилагчийн фейсбүүк хаягаар ярихад ах мөн байсан гэж хэлсэн. Би нөхрийн хамт Халиун сумаас Говь-Алтай аймгийн төв рүү тухайн үед 15 цагийн үед гараад Улаанбаатар хотод 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө ирээд охин Аззаяаг 2 хүүхэдтэй нь Улаанбаатар хотод үлдээгээд хүргэн, нөхрийн хамт Хэнтий аймаг руу 14 цагийн үед гараад орой нь 20 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Хүү маань ирэхэд сэхээн амьдруулах тасагт ухаангүй хагалгаанд орсон эмчилгээтэй байсан. Би түүнээс хойш 3 өдөр дараалан сахиж байна. Одоо аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт шилжин эмчлүүлж байгаа юм. Өдөрт эмчилгээ цаг тухайд нь хийгдээд толгойд нь нийт 3 гуурс тавигдаж, одоогоор 1 гуурс үлдсэн, ухаан орсон боловч яриа нь хааяа ойлгогдохгүй зарим зүйлээ хааяа санаад хааяа санахгүй байгаа. Би Энхтайван гэдэг залууг танихгүй. ******* нь бид нарт мэдэгдэхгүй уудаг юм шиг байна лээ. Бид нар тусдаа хол амьдардаг учир сайн мэдэхгүй байна. Хүүхдээ тэнхэрүүлж авмаар байна. Урьд нь ямар ч өвчин гэж хэлдэггүй байсан хүүхэд шүү дээ. Сайн эмчилгээг нь хийлгэж тэнхрүүлж цаашдаа тахир дутуу болчихвий гэхээс айж байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),

  Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 437 дугаартай

   1. У.*******ын биед зүүн чамархай яс, дух яс, зүүн хоншоор, зүүн хацар, хамар ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.   

  3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт (хх-ийн 55-56-р хуудас),

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3102 дугаартай:

 1. Шинжилгээнд ирүүлсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамцны зүүн халаасны цахилгаан товч эдэлгээний явцад татаж чангаах хүчний үйлчлэлээр унасан, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон усан цэнхэр өнгийн хөнжилд 230х70мм талбайд эдэлгээний явцад үүссэн урагдалт байна.

  2. Дээрх гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 63-64-р хуудас),

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4181 дугаартай:

 1. Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбар дээр цус илэрсэн, эдгээрээс илэрсэн цус нь хүний цус байна.

  2. Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбараас илэрсэн цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт (хх-ийн 73-74-р хуудас),

  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7-р хуудас)

  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-11-р хуудас),

  Хүний биед үздэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-14-р хуудас),

  Мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 16-18-р хуудас)

  Хохирогч У.*******ын гомдол, саналгүй тухай Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 115-р хуудас),

  Хохирогч У.*******ын гомдол, саналгүй тухай Шүүхэд гаргасан хүсэлт (хх-ийн 154-р хуудас),

 Хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 157-159-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь У.*******тай ажлын хөлс, мөнгөнөөс шалтгаалан маргалдаж, түүний зүүн нүд рүү гараараа цохиж, толгой, нүүр хэсэг рүү цохиж зодон У.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай уруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгмаагийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгчийг гэм буруугүй” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай уруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруугүй гэх дүгнэлт нь үгүйсгэгдэн няцаагдаж байгаа болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх санал дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүх уг санал дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг ба шүүгдэгч ******* нь хохирогч У.*******ын толгой, нүүр хэсэг рүү цохисон гэмт үйлдэл, түүний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.  

Тодруулбал, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч У.*******тай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна У.*******ын толгой, нүүр рүү нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн зүүн чамархай яс, дух яс, зүүн хоншоор, зүүн хацар, хамар ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархи доргилт, хоёр нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 437 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Тунгалагтамирт хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч У.*******ын биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч ******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ******* нь хохирогч У.*******ыг зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч У.******* нь 848,000 төгрөгийн нэхэмжилж холбогдох баримт (хх-ийн 102-106-р хуудас)-ыг гаргаж өгсөн байх ба шүүгдэгч нь хохирогчид 1,050,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 157-159-р хуудас)-аар тогтоогдож байна. Мөн хохирогч У.*******ын гомдол, саналгүй тухай Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 115-р хуудас), хохирогч У.*******ын гомдол, саналгүй тухай шүүхэд гаргасан хүсэлт (хх-ийн 154-р хуудас) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь баримтаар тогтоогдсон хохирлыг эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байх ба хохирогч У.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж гэм учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлуулыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, Бат сервис ХХК-д гэрээт ажилтнаар ажилладаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан үзэж 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, Бат сервис ХХК-д гэрээт ажилтнаар ажилладаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд заавал хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2339000000339 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг саарал өнгийн цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон цахилгаантай цамцыг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******гийн Энхтайванд Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

 2. Шүүгдэгч Боржигон овогт *******гийн Энхтайваныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг саарал өнгийн цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон цахилгаантай цамцыг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн 2339000000339 дугаартай хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч У.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.