Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2026

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02182 дугаар шийдвэртэй,

 

НэхэмжлэгчГ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч З ХХК , Д ХХК , С.Г , Б.Ж нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 486 554 136.71 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, хүрэлцэхгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу батлан даагч нарын хувийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баасандорж, Г.Оюун-Эрдэнэ

Хариуцагч Д ХХК , С.Г  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Еркебулан

Хариуцагч З ХХК -ийн өмгөөлөгч: Р.Болдбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

НэхэмжлэгчГ ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банк ЗГ2205040399 тоот тоот зээлийн гэрээг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр З ХХК -тай байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 2 000 000 000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар бэлэн бусаар зээлдүүлэхээр тохиролцсон. Улмаар Голомт банкны зүгээс 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500 000 000 төгрөг, 2013 оны 07 сарын 23-ны өдөр 1 500 000 000 төгрөгийн гэрээний дагуу харилцан тохиролцсон ёсоор шилжүүлсэн. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон. Зээлдэгч З ХХК  нь тус зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын дагуу “Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх” үүрэг хүлээсэн. Тус зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч З ХХК  нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй Голомт банкийг хохироож байна. Хүү тооцооллын дэлгэрэнгүй хүснэгтээс үзвэл зээлийн гэрээний хугацаанд З ХХК  нь үндсэн зээлийн төлбөрт 727 000 000 төгрөгийг, хүүгийн төлбөрт 195 187 535,46 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 74 512,24 төгрөгийг, нийт 922 262 047,70 төгрөг төлсөн байна. Үүнээс тооцоолж үзвэл төлөгдөөгүй үндсэн төлбөрт 1 273 000 000 төгрөг, зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш энэхүү төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн төлбөрийг ашигласны төлбөр болох зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 179 333 422,65 төгрөг төлөгдөөгүй үндсэн хүүгийн хэмжээнд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 28 806 197,14 төгрөг хуримтлагдсан байна. Нийт дүнгээр тооцож үзвэл 1 481 139 619,79 төгрөгийн өр төлбөртэй байна. Талуудын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эргэн төлөгдсөн мөнгөн хөрөнгийн хэмжээнд маргаан байхгүй гэж ойлгож болно. Өмнө дурдсаны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд зээлдэгчид бичгээр мэдэгдсэн атал мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш аливаа төлөлт хийгдээгүй болно. Голомт банк ЗГ-2205040952 тоот зээлийн гэрээг 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр З ХХК -тай байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 2 550 000 000,00 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай төмөр хийцийн үйлдвэр өргөтгөх зориулалтаар бэлэн бусаар зээлдүүлэхээр тохиролцсон. Улмаар Голомт банкны зүгээс 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцсон мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хуваарийг харилцсан тохиролцсон. Зээлдэгч З ХХК  нь тус зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын дагуу “Зээл, хүүгийн төлбөрийг Хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх” үүрэг хүлээсэн. Талууд зээлдэгчийн хүсэлт, хувийн байдлыг харгалзан үзэж, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ2205040952-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийг хөнгөрүүлж тохиролцон хавсралтаар баталгаажуулсан. Улмаар Голомт банкны зүгээс дахин боломж олгож хугацаа тогтоон, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ2205040952-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр төлбөр төлөх хугацаа өнгөрсөн. Хугацаа дууссан боловч З ХХК  нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Хүү тооцооллын дэлгэрэнгүй хүснэгтээс үзвэл зээлийн гэрээний хугацаанд З ХХК  нь үндсэн зээлийн төлбөрт 255 000 596,19 төгрөгийг, хүүгийн төлбөрт 399 638 652 төгрөг 43 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 229 943,23 төгрөгийг, нийт 654 869 191,85 төгрөгийг төлсөн байна. Үүнээс тооцож үзвэл төлөгдөөгүй үндсэн төлбөрт 2 294 999 403,81 төгрөг, зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш энэхүү төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн төлбөрийг ашигласны төлбөр болох зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 331 863 201,45 төгрөг, төлөгдөөгүй үндсэн хүүгийн хэмжээнд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 24 873 686 төгрөг 84 мөнгө хуримтлагдсан байна. Нийт дүнгээр тооцож үзвэл 2 651 736 292,10 төгрөгийн өр төлбөртэй байна. Талуудын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон эргэн төлөгдсөн мөнгөн хөрөнгийн хэмжээнд маргаан байхгүй гэж ойлгож болно. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш аливаа төлөлт хийгдээгүй болно. Голомт банк ЗГ2205040399 тоот Зээлийн гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр З ХХК -тай байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 5 950 000 000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай сэндвич хавтангийн үйлдвэр байгуулах зориулалтаар бэлэн бусаар зээлдүүлэхээр тохиролцсон. Улмаар Голомт банкны зүгээс 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлсэн. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон. Зээлдэгч З ХХК  нь тус зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын дагуу “Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх” үүрэг хүлээсэн. Тус зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусах боловч өнөөдрийг хүртэл хугацаанд З ХХК  нь үндсэн зээл рүү 3 удаагийн төлөлт хийснээс бусдаар эргэн төлөлт хийлгүй эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байна. Хүү тооцооллын дэлгэрэнгүй хүснэгтээс үзвэл зээлийн гэрээний хугацаанд З ХХК  нь үндсэн зээлийн төлбөрт 3 000 000 төгрөгийг, хүүгийн төлбөрт 375 408 471,42 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.528,82 төгрөгийг, нийт 378 410 000 төгрөг 24 мөнгийг төлсөн байна. Үүнээс тооцолж үзвэл төлөгдөөгүй үндсэн төлбөрт 5 947 000 000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийн байдлаар энэхүү төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн төлбөрийг ашигласны төлбөр болох зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1 369 764 268,52 төгрөг, төлөгдөөгүй үндсэн хүүгийн хэмжээнд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 36 913 955,86 мөнгө хуримтлагдсан байна. Нийт дүнгээр тооцоолж үзвэл 7 353 678 224,38 төгрөгийн өр төлбөртэй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тодорхой заасан байна. ЗГ2205040399 тоот зэээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмж болох багц хөдлөх эр хөрөнгө, 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2 ширхэг газар эзэмших эрхийг үүргийн гүйцэтгэлд бариулсан. Мөн ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2 ширхэг газар эзэмших эрхийг үүргийн гүйцэтгэлд бариулсан. ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2 ширхэг газар эзэмших эрх, 1 ширхэг сэндвич үйлдвэр, түүний тоног төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэлд тус тус бариулсан. Голомт банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байх тул эдгээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, энэхүү тайлбарыг холбогдох нотлох баримттай харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүрэн хангаж З ХХК -иас ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 481 139 619,86 төгрөг, ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 353 678 224,71 төгрөг, нийт 11 486 554 136,71 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч З ХХК  нь үүргээ сайн дураар, зохих ёсоор гүйцэтгэхээс татгалзсан, төлөхөөс зайлсхийсэн, шаардлагын дагуу төлөөгүй нөхцөлд барьцааны гэрээний дагуу барьцаанд бариулсан хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах, батлан даагч С.Г , Б.Ж , Д ХХК -иар төлүүлэхээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тус тус шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З ХХК -ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг төрлийн үүргийг хоёр этгээдээс давхар давхар шаардаад байгаа нь ойлгомжгүй. Хамтран хариуцагчаар оролцож байгаа Д ХХК , мөн С.Г , Б.Ж нар батлан даалт гаргасан учраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байна гэсэн агуулга бүхий тайлбар тавьдаг. Гэтэл Батлан даалт гэдэг нь иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасны дагуу батлан даалтын гэрээ байгуулах замаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлээ батлаад хэрэв үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлөөд хариуцлага хүлээхийг ойлгож байгаа. Батлан даалтын үндсэн үүрэг гүйцэтгэгчээс салангид бие даасан үүргийг гүйцэтгэж байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс шаардаж болно. Зээлдэгчээс үүргийн гүйцэтгэл шаардах уу батлан даагчаас шаардах уу гэдгээ нэхэмжлэгч өөрөө сонгох ёстой түүнээс биш нэг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хоёр хариуцагчаас давхар шаардах хууль зүйн үндэс байхгүй. Яагаад ингэж үзэж байна гэхээр Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дүгээр зүйлд зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө нөхөх хариуцлага хүлээнэ гээд тодорхой заачихсан. Тийм учраас батлан даагчид гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.Г ын өмгөөлөгч, хариуцагч Б.Ж гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/2205040399 тоот, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/2205040952 тоот, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/2205101191 тоот “Зээлийн гэрээ” –г нэг талаас Голомт банк, нөгөө талаас З ХХК  нар байгуулсан. Дээр дурьдсан 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/2205040399 тоот, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/2205040952 тоот, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/2205101191 тоот “Зээлийн гэрээ”-г Голомт банк нь Д ХХК , С.Г  нартай байгуулаагүй, Д ХХК , С.Г  нар дээр дурдсан “Зээлийн гэрээ”-нд гарын үсэг зураагүй болно. Д ХХК , С.Г  нараас их хэмжээний зээлийн өр төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Голомт банк дээр дурьдсан ЗГ-220504039, ЗГ-2205040952, ЗГ-2205101191 тоот “Зээлийн гэрээ-ний дагуу Д ХХК , С.Г  нараас зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Голомт банкнаас зээлийн өр төлбөрт 11 242 514 781.26 төгрөг гаргуулах шаардлага давхар гаргасан байна. Энэхүү “зээлийн өр төлбөр гаргуулах”, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даагч нарын хувийн хөрөнгөнөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд нь ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй хоорондоо зөрчилтэй байна гэж үзэж байна. Батлан даалт гэдэг нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасны дагуу батлан даалтын гэрээ байгуулах замаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно. Мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө нөхөх хариуцлага хүлээдэг. Харин үүрэг гүйцэтгэгч нь үүргийг цаг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй болсны улмаас шаардлага хангуулах боломжийг алдах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрсдэлийг үүргийн харилцаанд оролцож байгаа этгээд нь батлан даагчийн хувиар биш, хамтран үүрэг гүйцэтгэгчийн байр суурьтай болно.”Хамтран үүрэг гүйцэтгэгч” болон “батлан даагч нь ялгаатай учраас хууль тогтоогч Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн тухай ойлголт, түүний эрх, үүрэг, хүлээх хариуцлагын хэмжээг зохицуулсан бол хуулийн 458-465 дугаар зүйлд батлан даалтын гэрээ, батлан даалтын гэрээний хэлбэр, батлан даагчийн хариуцлага, эрх үүрэг, батлан даалтын гэрээг дуусгавар болгох, татгалзах үндэслэлүүдийг тус тусдаа тогтоож өгсөн байна. Голомт банк болон Д ХХК , С.Г  нар гарын үсэг зураагүй, хамтран зээлдэгчээр оролцоогүй, зээлийн гэрээгээр банкны өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч Д ХХК , С.Г  нарыг зээлдэгч З ХХК -ийн “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Голомт банкны Д ХХК , С.Г  нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч З ХХК -иас зээлийн гэрээний үүрэгт 11 322 108 597,80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчГ ХХК -д олгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 164 445 538 төгрөг 91 мөнгийг болон Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Д ХХК , С.Г , Б.Ж нарт холбогдох батлан даалтын гэрээний үүрэг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч З ХХК  үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Ганбатын өмчлөлийн Ү-2201007355 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЦС-1 дүгээр байр, 11 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, С.Нэргүйгийн өмчлөлийн Ү-2205011195 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байр, 129 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.Самдангийн өмчлөлийн Ү-2204014375 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 39а байр, 09 тоотын 46 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, М.Энхтөрийн өмчлөлийн Ү-2201032348 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Аптаун Вилла” хотхон /18101/, 53в байр, 111 тоотын 38.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б.Доржханд, Г.Жаргалмаа, Г.Амгалан нарын өмчлөлийн Ү-2205020756 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байр, 29 тоотын 66.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Д.Оюунболорын өмчлөлийн Ү-2206013988 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 10 тоотын 4 өрөө орон сууц, Д.Лхагвагийн өмчлөлийн Ү-2206020172 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 9 тоотын 4 өрөө орон сууц, Б.Сонинмэнд, Т.Мөнхтуяа нарын өмчлөлийн Ү-2205024713 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 12 тоотын 60.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ц.Лхагвасүрэн, С.Г  нарын өмчлөлийн Ү-2206006225 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 31 тоотын 189.5 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, З ХХК -ийн өмчлөлийн Ү-2205033477 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62 тоотын 2.400 м.кв талбайтай, төмөр хийцийн үйлдвэр, Д ХХК -ийн эзэмшлийн 178020/0174 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 20.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, С.Ганбатын өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Д.Оюунболорын өмчлөлийн Ү-2206013988 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 10 тоотын 4 өрөө орон сууц, гэрээгээр З ХХК -ийн өмчлөлийн Ү-2205053657 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62/2 тоотын 7.200 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БГ/2205040952 тоот Барьцааны гэрээгээр бариулсан 13 нэр төрлийн 24 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 731 121,68 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 56 838 693 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Талуудын хооронд батлан даагч нартай холбоотой маргаан үүссэн. Хариуцагч "Зитоп" ХХК нэхэмжлэгч компаниас 3 удаагийн зээлийг үйлдвэрийн барилга байгууламж барих болон тус үйлдвэрт хэрэглэх тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан. Хариуцагч нарын тайлбарласнаар "үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулан ирсний дараа барилгын салбарт хямрал үүссэн учир хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсан, валютын ханшийн зөрүү зэргээс хамаарч дээр дурдсан 3 зээлийн эргэн төлөлтийг төлж чадаагүй" гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч компани болон хариуцагч "Зитоп" ХХК нарын хооронд зээлийн эргэн төлөлтийн талаар олон удаагийн уулзалт зохион байгуулж, эвлэрлийн гэрээний төслийн шатанд явагдаж байсан боловч гэрээний нөхцөл дээр талууд харилцан тохиролцож чадаагүйн улмаас маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд 3 зээлийн гэрээний үүргийн төлөгдөөгүй үнийн дүн болох нийт 11 486 554 136 төгрөг 71 мөнгийг шаардаж, улмаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж, үлдэх хэсгийг батлан даалтын гэрээний дагуу батлан даагч нараар төлүүлэх тухай шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Зээлийн гэрээний нийт үүргийн үнийн дүнд зохигчид маргаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах юм. Шүүхэд хандахаас өмнө талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд цуцлагдаагүй байсан. Хариуцагч талаас зээлийн төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэж гэрээг дуусгавар болох хүсэлт гаргасны дагуу талууд тохиролцсоноор шүүхийн шийдвэр гарснаар гэрээнүүд цуцлагдсан гэж үзнэ. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар дээрх 3 зээлийн гэрээний 2 гэрээний хугацаа дууссан, нэг гэрээний хугацаа дуусаагүй байсан тул нэхэмжлэл гаргасны дараагаас хугацаа нь дуусаагүй зээлийн гэрээнд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцсон. Анхан шатны шүүх тус гэрээнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцсон нь үндэслэлгүй гэж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн тус хэсгийг давж заалдах шатны шүүх залруулж өгнө үү. Хугацаа нь дуусаагүй гэрээ анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар цуцлагдсан тул тус хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой гэж нэхэмжлэгч компанийн зүгээс үзэж байна. Зээлийн гэрээний дүнд барьцаа хөрөнгийн үнэ хүрэхгүй байсан тул гэрээ тус бүрд батлан даагч нар оролцуулсан. Батлан даалтын гэрээний 2.1-д үндсэн зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй бол түүний өмнөөс батлан даагч нь гэрээний үүргийг гүйцэтгэнэ гэж заасан. Батлан даалтын гэрээний 2.1-д заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул батлан даагч нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үндэслэлтэй. Хариуцагч нарын гаргасан батлан даалт тодорхойгүй гэсэн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч компани батлан даалтын гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч "Зитоп" ХХК-аас   нэхэмжлэлийн   бүх   үнийн   дүнг   гаргуулахаар   шийдвэрлэсэн   нь   нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрт баталгаажсан хөрөнгөөр хангуулж үлдэх хэсгийг батлан даалтын гэрээг үндэслэж нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй нөхцөл байдалд хүргэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үнийн дүнг хангаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж, үлдэх хэсгийг батлан даагч нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй хариуцагч нарын 2 ширхэг барьцаа хөрөнгийг шүүх шийдвэртээ тусгаж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 3 ширхэг барьцаа хөрөнгийг орхигдуулж шийдвэртээ тусгасан байсан буюу нэг хөрөнгийг давхардуулж хоёр удаа бичсэн техникийн алдаа гаргасан гэж үзэж байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж өгнө үү. Нэг барьцаа хөрөнгө нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан Ү-2201006260 гэсэн дугаартай нэг үл хөдлөх эд хөрөнгийг хоёр удаа бичсэн байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төмөр хийцийн үйлдвэрийн зориулалтаар 15 жил эзэмших нэгж талбарын 1680230065 дугаартай газрыг орхигдуулсан. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр талууд байгуулсан БГ2205101191 дугаартай үйлдвэрийн нийт тоног төхөөрөмжийг барьцаалсан барьцааны гэрээг мөн орхигдуулсан. Анхан шатны шүүхийн орхигдуулж шийдвэрлэсэн 3 хөрөнгийг нэмж тусгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.       

 

            НэхэмжлэгчГ ХХК  нь хариуцагч З ХХК -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 486 554 136.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч Д ХХК, С.Г , Б.Ж нарт холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу хувийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч З ХХК  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Д ХХК, С.Г , Б.Ж нар нь батлан даалтын гэрээ хэрэгжих нөхцөл бүрдээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

 Нэхэмжлэгч “Голомт банк”  ХХК нь хариуцагч З ХХК -тай 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ЗГ2205040399 тоот зээлийн гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ЗГ2205040952 тоот зээлийн гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ2205101191 тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан байх ба дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Г ХХК-ийн дансны хуулга, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 31-34, 71-74, 119-126, 176-180/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлөгдсөн мөнгөн дүн болон зээл авсан зээлийн гэрээний үнийн дүнгийн талаар маргаагүй байна. Харин 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ2205101191 тоот зээлийн гэрээий тооцоо дууссан гэдэг боловч энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг бусад гэрээнийн үүргийн гүйцэтгэлтэй хамт шаардсан тул анхан шатны шүүх 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг цуцалсан агуулгаар гэрээний үүргийг шаардсан тул цуцлагдсан гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

            Анхан шатны шүүх зээлийн гэрээ болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч хариуцагч З ХХК -иас 3 зээлийн гэрээний үүрэгт нийт 11 322 108 597.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчГ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

НэхэмжлэгчГ ХХК  нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, мөн өдөр хариуцагч Д ХХК -тай БД/2205040399 тоот батлан даалтын гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, мөн өдөр хариуцагч Д ХХК -тай БД/2205040952 тоот батлан даалтын гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч С.Г тай БД/2205101191-1 тоот батлан даалтын гэрээ, мөн өдөр хариуцагч Б.Ж тай БД/2205101191-2 тоот батлан даалтын гэрээ, мөн өдөр хариуцагч Д ХХК -тай БД/2205101191-3 тоот батлан даалтын гэрээ тус тус байгуулжээ.

Эдгээр батлан даалтын гэрээний дагуу ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даагч Д ХХК -ийн хувийн эд хөрөнгөөр, ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даагч Д ХХК -ийн хувийн эд хөрөнгөөр, ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даагч Д ХХК , С.Г , Б.Ж нарын хувийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт “батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасныг баримтлан хариуцагч З ХХК  нь үүргээ гүйцэтгэх боломжгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахааргүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн зүйлийн 231.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тогтоосон бөгөөд мөн хуулийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаар үүргийн гүйцэтгэлийг хангах дарааллыг заасан байх тул нэхэмжлэлээс үүргийг болон хариуцагч нарын бусад хөрөнгөөс үүргийг хангуулан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлүүлэхтэй холбоотой харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж болох бөгөөд шүүхээс хэргийн оролцогчийн бүх хөрөнгөөр үүргийг хангуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. 

НэхэмжлэгчГ ХХК  нь ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүрийн гүйцэтгэлийг ЗБ/2205040399-1-13 хүртэлх 13 ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс хангуулах, ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ/2205040952-1-8 хүртэлх 8 ипотекийн гэрээ, тоног төхөөрөмжийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулах, ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүрийн гүйцэтгэлийг ЗБ/2205101191-1-11 хүртэлх 11 ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус шаардсаныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хариуцагч З ХХК  нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ипотекийн болон барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахдаа тодорхой үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгагдаагүй үл хөдлөх эд хөрөнгө болон нэмж тусгавал шаардлагатай үл хөдлөх эд хөрөнгийн талаар талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч буй 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний барьцаа болгож, мөн өдрийн ЗБ/2205040952-1 тоот ипотекийн гэрээгээр Д.Оюунболорын өмчлөлийн Ү-2206013988 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 10 тоотын 4 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205040952-2 тоот ипотекийн гэрээгээр Д.Лхагвагийн өмчлөлийн Ү-2206020172 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 9 тоотын 4 өрөө орон сууцнуудыг тогтоох хэсгийн 2 дахь заалтаас хасч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗБ/2205040399-11 тоот ипотекийн гэрээгээр, З ХХК -ийн эзэмшлийн 168023/0065 нэгж талбарын дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 38 480 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗБ/2205101191-1 тоот ипотекийн гэрээгээр С.Ганбатын өмчлөлийн Ү-2201006260 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 2 дугаар байр, 33 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнууд нэмж оруулахаар өөрчлөлт оруулав.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02182 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч З ХХК  үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Ганбатын өмчлөлийн Ү-2201007355 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЦС-1 дүгээр байр, 11 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, С.Нэргүйгийн өмчлөлийн Ү-2205011195 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байр, 129 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.Самдангийн өмчлөлийн Ү-2204014375 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 39а байр, 09 тоотын 46 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, М.Энхтөрийн өмчлөлийн Ү-2201032348 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Аптаун Вилла” хотхон /18101/, 53в байр, 111 тоотын 38.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б.Доржханд, Г.Жаргалмаа, Г.Амгалан нарын өмчлөлийн Ү-2205020756 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байр, 29 тоотын 66.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б.Сонинмэнд, Т.Мөнхтуяа нарын өмчлөлийн Ү-2205024713 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 12 тоотын 60.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ц.Лхагвасүрэн, С.Г  нарын өмчлөлийн Ү-2206006225 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 31 тоотын 189.5 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, З ХХК -ийн өмчлөлийн Ү-2205033477 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62 тоотын 2.400 м.кв талбайтай, төмөр хийцийн үйлдвэр, Д ХХК -ийн эзэмшлийн 178020/0174 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 20.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, С.Ганбатын өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, гэрээгээр З ХХК -ийн өмчлөлийн Ү-2205053657 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62/2 тоотын 7.200 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, З ХХК -ийн эзэмшлийн 168023/0065 нэгж талбарын дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 38 480 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, С.Ганбатын өмчлөлийн Ү-2201006260 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 2 дугаар байр, 33 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнуудыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчГ ХХК -иас төлсөн 1 050 378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН