Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Оюунцэцэг /томилолтоор/

Хохирогч хууль ёсны төлөөлөгч

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000348 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг *******гийн 2 дугаар гудамж 12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 306 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* гэх нэрээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан 1 жилийн хугацаагаар хорих ялаар,  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтг,үүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамруулж эдлээгүй үлдсэн 6 жил 3 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлж суллагдсан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай магадлалаар зүйлчлэл өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 684 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 4 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 158 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоногийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 9 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж ялыг эдэлж байсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,  ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хишиг хотхоны 4 тоотод оршин суух хохирогч байшингийн цонхыг хагалж, орон байранд нэвтэрч 9 шил вискиг нууцаар, хууль бусаар авч 1,146,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хишиг хотхоны 3 тоотод оршин суух хохирогч байшингийн цонхыг хагалж, эд хөрөнгийг хулгайлах зорилгоор орон байранд нэвтэрч 240,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Архины тоо ширхэг нь миний хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ч үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна. Би тэр 2 байшингийн цонхыг хагалж орсон нь үнэн. Гэхдээ 9 шил виски хулгайлаагүй. Тухайн айлаас 1 шил виски, 1 шил архи, 2 шил дарс авч гарсан...” гэв.

Хохирогч хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаан мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр УИХ гишүүн гэрт хулгай орсон байдаг. Хүн сэтгэлийн амьтан гэдэг утгаараа хулгай хар мөртэй гэж үзэж сэтгэл санаанд нь хүнд хохирол учирсан. Энэ хүн гэрт нь ил бие зассан, эд зүйлийг нь онгичоод хаясан байсан. Энэ байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 21-ний өглөө тус хотхоны миний өөрийн байшингийн урд цонхыг хагалаад гэрт хулгай орсон талаар мэдсэн. ...миний хувьд цагдаагийн албан хаагчид явсны дараа гэртээ ороход ...гэрийн нэг давхрын сервант онгойлгосон дотор нь байсан эд зүйлийг гаргаж эмх замбараагүй хаялсан, гал тогооны өрөөний урд цонхыг хагалсан ер нь гэр дотор эд зүйлийг онгичсон байсан. ...Одоогоор яг хэчнээн тооны мөнгөн аяга алдагдсан болон эд зүйлийн эвдрэл, хагарсан цонхны үнэлгээг хэлэх боломжгүй байна. Сүүлд алдагдсан эд зүйл болон үнэлгээг бичгээр гаргаж өгье...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

Хохирогч хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гишүүний Дорнод аймгийн гэр буюу ******* сумын 6 дугаар баг Хишиг хотхоны 4 дүгээр байранд 2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө цонхыг нь хагалж хулгайч орж 9 ширхэг виски  хулгайлж гэр орныг нь муухай болгож, гал тогооны өрөөний вакум цонхыг хагалсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. гишүүн өмнө мэдүүлэг өгөхдөө гэртээ байсан эд зүйлээ сайн санахгүй байсан болохоор мөнгөн аяга авсан гэж мэдүүлэг өгсөн байна. Бид нар дараа нь гэрийн эд зүйлийг сайн бүртгэж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Манай нэг гэр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг Хишиг хотхоны 3 дугаар байранд байдаг. Одоогоор эзэнгүй байгаа. 2023 оны 10 дугаар сарын 21-ний өглөө тус тоот байрны цонх хагарч, хулгай орсон талаар Дорнод аймгаас манай нөхөр рүү холбогдож мэдэгдсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 10 дугаар сарын 21-ний өглөө архи уух гээд 24 дүгээр байрны орчим нөхөр , найз нарын хамт явж байсан юм. Гэтэл манай нөхрийн танил ах таараад “та нар архи уух уу, та нарыг яаж уудгийг харъя, надад бүх төрлийн архи байна” гэж хэлсэн. ...Манай нөхөр “та хаанаас архи авсан юм бэ” гэхэд ах “Өмнөговьд барилгын ажил хийж байгаад сая ирлээ” гэж хэлсэн. Мөн “архи уумаар байгаа бол надад зөндөө архи байгаа шүү” гэж хэлж байсан. Ингээд тэр архиа гаргаад бид нартай ууж байгаад гэнэт өөрөө яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн орчимд манаачийн байр тоггүй болсон гэхээр нь харах гээд гэрээсээ гараад алхаж байсан чинь манай хотхоны 3 тоотын айлын хаалга нь онгорхой байсан. ... бид хоёрыг дотогш ороход урд талын цонхыг нь хагалчихсан, гал тогооны хамаг шүүгээг нь онгойлгоод  ширээн дээр нь 1 виски задлаад орхичихсон байсан. ...3 тоотоос гараад баруун талд нь байх 4 тоотын гадна талаар тойроод харахад 3 тооттой адилхан урд талын цонх нь хагархай, хагалсан цонхон доор отверкны төмөр байсан. Дотогш орж үзээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/

Гэрч Ө.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цагт манай хотхоны СӨХ-ийн дарга над руу утсаар яриад 3-р байрны үүдний хаалга онгорхой байна хүн ирсэн юм уу” гэж асуухаар нь “хүн ирэх ёсгүй дээ” гэж хэлээд очиход байшингийн урд цонхыг хагалж гал тогоонд байсан эд зүйлсийг эмх замбараагүй болгоод хулгайч орсон шинжтэй байсан. ... гэрээс эд зүйл алдагдаагүй байх. Учир нь өөрсдөө бараг амьдардаггүй. Гал тогооны ширээн дээр байсан шилтэй виски нь шкафнаас нь бүтнээр нь аваад талыг нь уусан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гадуур танихгүй хүмүүстэй архи ууж явж байгаад ганцаараа үлдээд дахин архи уумаар санагдаад Найрамдал паркийн зүүн талд буюу захын урд талын Петровис клонкийн урд талд байдаг Хишиг хотхоны руу орсон. Ингээд ертөнцийн зүгээр урд талын эгнээнд байсан байшингууд дундаас гэрэлгүй нэг айлыг нь сонгоод ертөнцийн зүгээр урд талын цонхыг нь чулуугаар хаглаж ороод дотор нь байсан архинаас бага зэрэг ууж байгаад  хаалгыг нь дотроос нь онгойлгоод гарч явсан. Ингээд баруун талын байшин мөн гэрэл нь унтарсан байхаар нь урд цонхыг нь хагалж ороод гэрт нь байсан архинуудаас ууж байгаад согтоод унтсан байсан ба үүрээр гэгээ орох үеэр гэрт нь байсан архинуудаас 9 ширхгийг авч гараад 24 дүгээр байр орчим /хар хочтой/ түүний найзууд гэх танихгүй хүмүүстэй тааралдаад хамт архийг нь 1 дүгээр байшинд очиж уусан. Тэгээд хэсэг ууж байгаад нэлээд согтоод ******* сумын 2 дугаар багт байрлах өвгөний гэрт байж байгаад цагдаа нарт баригдсан. ...Эхний айлаас бол ямар нэгэн зүйл аваагүй. Нэг архи байхаар нь жоохон ууж байгаад үлдээгээд гарсан. Харин дараагийн айлд ороход их олон архи байсан яг нэрийг нь сайн мэдэхгүй байна, ууж байгаад согтоод гэрт нь унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө сэрээд гэрээс нь гарахдаа 9 шил архи авч гарсан. Өөр ямар нэгэн эд зүйл аваагүй би ер нь архи уух гэж л тэр 2 айл руу орсон. Өөр ямар нэгэн зүйл огт хулгайлаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 06-07/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 83 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1,3,5,8,9,11,13,14,16,18,21,22,23 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин №2,4,6,7,10,12,15,17,19,20 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй №5 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN004120005454 дугаараар бүртгэгдсэн ******* ийн зүүн гарын долоовор хурууны дардастай, №9 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN004120005454 дугаараар бүртгэгдсэн ******* ийн баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна.  

3. Шинжилгээнд тэнцсэн №1,3,8,11,13,14,16,18,21,22,23 дугаартай гарын мөрүүд нь гарын хээний нэгдсэн сангийн Папидон системд бүртгэгдсэн эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гарын мөрүүд болон дардсуудтай тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 92-94/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 82 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 4,5 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй №2 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN004120005454 дугаараар бүртгэгдсэн ******* ийн баруун гарын дунд хурууны дардастай, №3 дугаарын гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN004120005454 дугаараар бүртгэгдсэн ******* ийн зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна.  

3. Шинжилгээнд тэнцсэн №1  дугаартай гарын мөр нь гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд бүртгэгдсэн эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гарын мөрүүд болон дардсуудтай тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 109-111/


Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 81 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэнд байх “Зураг №43,44,42”, “Зураг №21” гэж дугаарласан гутлын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №20-д байх гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд байх харьцуулах шинжилгээнд тэнцсэн “Зураг №43,44,42”, “Зураг №21” гэж дугаарласан гутлын мөрүүд нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын улны хээтэй мөрийн нийт урт, өлмий, өсгийн өргөний хэмжээ, хээ хоорондын зай, хээний хэлбэр, дүрслэл, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгүүдээрээ ижил байна.

3. Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвд одоогоор гутлын мөрний нэгдсэн сан байхгүй тул мөрдөгчийн тогтоолд дурдсан 2-р асуултанд хариулахгүй болно.

4. Шинжээчид тавьсан асуултаас өөр шинэ нөхцөл байдал илрээгүй гэжээ. /хх-ийн 122-124/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хишиг хотхоны 4 дүгээр байрны хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-15/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хишиг хотхоны 3 дугаар байрны хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-27/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-31/

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний хөдлөх хөрөнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-88/

- *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжууд /хх-ийн 140-159/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 179/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 181-233/

- Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэж ирүүлсэн баримтууд /задгай/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хишиг хотхоны 4 тоотод оршин суух хохирогч байшингийн цонхыг хагалж, орон байранд нэвтэрч 9 шил вискиг нууцаар, хууль бусаар авч 1,146,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шөнө Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хишиг хотхоны 3 тоотод оршин суух хохирогч байшингийн цонхыг хагалж, эд хөрөнгийг хулгайлах зорилгоор орон байранд нэвтэрч 240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний хөдлөх хөрөнгийн шинжээчийн дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 83 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 82 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 81 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...би тэр 2 байшингийн цонхыг хагалж орсон нь үнэн. Гэхдээ 9 шил виски хулгайлаагүй. Тухайн айлаас 1 шил виски, 1 шил архи, 2 шил дарс авч гарсан...” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн бөгөөд 2024 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар *******т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр,  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 22 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 22 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч нарт учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч д 1,146,000 төгрөгийн, хохирогч 240,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гишүүн сэтгэл санаанд нэлээд хүнд хохирол учирсан. Хулгай хар мөртэй байдаг тул хохирол төлбөр болон сэтгэцэд учирсан  хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн ба хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудаст “...шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөр болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй...” гэж тэмдэглүүлсэн байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосон байна. Энэхүү гэмт хэрэг нь 2023 оны 10 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 1,100,000 төгрөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,146,000 төгрөг нийт 2,246,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч хууль ёсны төлөөлөгч  т олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нь хохирогч төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн отверкны төмөр хэсэг 1 ширхэг, ерөөл архины шил 1 ширхэг, тамхины иш 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* ийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 22 хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэм хорын хохиролд 1,146,000 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 1,100,000 төгрөг нийт 2,246,000 төгрөгийг гаргуулж, хохирогч хууль ёсны төлөөлөгч т олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь хохирогч төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн отверкны төмөр хэсэг 1 ширхэг, ерөөл архины шил 1 ширхэг, тамхины иш 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА