Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

                                                                                     2024/ШЦТ/119

 

 

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч: Ж.А, Н.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н Ч, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж А нарт холбогдох эрүүгийн ................. тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 04-ний өдөр .......... аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ............. аймгийн .......сумын ........ баг ........... тоотод оршин суух хаягтай одоо ................ баг ........... газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Х овогт Н Ч /РД:..................../, 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ...........аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ................ аймгийн ................. газрын бичиг хэрэг, архивын эрхлэгч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт .............. аймгийн .................. сумын ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Ж А /РД:................../    

 

   Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ч нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ............. аймгийн О............... газрын алба хаагчдын 2022 оны 04 дүгээр улиралд гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод ажилласан томилолтын мөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тооцож олгохдоо томилолтоор ажиллаагүй нягтлан бодогч Э.Н болон өөрийн нэр, дансны дугаарыг жагсаалтад оруулж, батлуулан өөрт 540.000 төгрөгийг, нягтлан бодогч Э.Н 540.000 төгрөгийг тус тус олгож өөрт болон бусдад давуу байдал бий болгон О............... ерөнхий газарт 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ж.А нь 2023 оны 05 дугаар сард .............. аймгийн О............... газрын бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллаж байхдаа тус аймгийн О............... газрын алба хаагчдын 2022 оны 04 дүгээр улиралд гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод дуудлагаар ажилласан томилолтын мөнгөнөөс мөн газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Цийн өгсөн үүргийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 27.000.000 төгрөгийг байгууллагын бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар хурааж төвлөрүүлэн 7.078.000 төгрөгийг албаны хэрэгцээнд зарцуулж үлдсэн 19.922.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд буюу 1хвэт цахим бооцооны сайтад 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд бооцоо тавьж алдан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж О............... газарт 19.922.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Ч, Э.А нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аийн “...А................ О...............газрын орлогч бөгөөд урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Ц, тус газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Ч, бичиг хэрэг, архивын эрхлэгч Ж.А нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал үүссэн байна. Энэ асуудлаас болж О............... газарт 19.922.000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсон байх тул Шүүхийн байгууллагаар эдгээр хүмүүсийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд буруутай этгээдээс төрд буюу О............... ерөнхий газарт учирсан хохирлыг нэхэмжлэх байр сууринаас оролцоно...” гэх мэдүүлэг /8-ийн хх-ийн 11 хуу/, иргэний хариуцагч Э.Нгийн “...2023 оны 3 сард манай алба хаагчдын 2022 оны 4 дүгээр улирлын томилолтын мөнгө буюу санхүүжилт нь О............... Ерөнхий газраас орж ирсэн. Уг томилолтын мөнгийг олгох тооцоог би бодсон бөгөөд ингэж бодож байхад миний удирдах албан тушаалтан болох ахлах нягтлан бодогч Н.Ч “хоёулаа томилолтын баримт материал дээр ажилладаг учраас цөөн хэд хоногийн томилолтын мөнгө авч болно, энэ талаар даргад танилцуулсан дарга, удирдлага зөвшөөрсөн, үүнээс гадна байгууллагынхаа ганц нэг өрийг бас төлчихье” гэж хэлсэн. Улмаар би болон Н.Ч ахлах бид тус бүр 540.000 төгрөгийг томилолтын мөнгийг авахаар болсон. Өөрөөр хэлбэл газрын дарга Э юмуу эсхүл орлогч дарга Ц хоёрын нэгийнх нь зөвшөөрлөөр уг мөнгийг авсан. Би тухайн үедээ ахлах Н.Чээс болох юмуу гэж асуухад болно би даргаас асуусан гэж хэлж байсан. Миний хувьд яг хэн даргаас асуусныг нь мэдээгүй, ямар ч байсан Ч ахлах даргаас асуусан зөвшөөрч байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 226 хуу/,  гэрч Б.Пын “...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 12 цаг 44 минутад миний Хаан банк дахь.................тоот дансанд 3.600.000 төгрөг О............... газраас орж ирсэн. Уг мөнгөнөөс 2.700.000 төгрөгийг би тухайн өдрийн 13 цаг 01 минутад Ж.Аы .............тоот данс руу шилжүүлсэн...Ерөнхийдөө 2023 оны зун Архангай аймгийн 100 жилийн ой болсон. Энэ ойн хүрээнд манай байгууллагын байранд засвар, тохижилтын ажил хийхээр болсон юм. Тэгээд үүнд төсөвлөгдсөн зардал байхгүй учраас алба хаагчдаас өөрсдөөс нь асууж байгаад томилолтын мөнгөнөөс нь тодорхой хэмжээний мөнгө хурааж засварын зардлын мөнгийг бүрдүүлэн бичиг хэргийн ажилтан Ад хураалгасан юм. Энэ асуудал 2023 оны хавар болсон бөгөөд энэ үеэр газрын дарга Э өвчний улмаас ажиллахгүй чөлөөтэй байсан. Улмаар орлогч дарга Д.Ц энэ тухай надад хэлээд би мөнгийг Аы данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 128 хуу/, гэрч Ё.Бгийн “...2023 оны эхэн үеэр А................ О...............газрын орлогч дарга Д.Ц намайг болон эрэн хайх, аврах салбарын захирагч Ч нарыг өрөөндөө дуудаад орж уулзахад Архангай аймгийн 100 жилийн ойн хүрээнд албан байгууллагад засвар, тохижилтын ажил хийнэ, тэгэхээр алба хаагчдын томилолтын мөнгийг нэмэгдүүлээд өөрөөр хэлбэл алба хаагчдын томилолтоор ажилласан хугацааг нэмэгдүүлээд уг мөнгөөр байгууллагын тохижилтыг хийнэ гэж хэлсэн, тэгэхээр нь би хамаагүй ингэж алба хаагчид дээр мөнгө нэмж гаргуулж болох юм уу гэхэд болно, аймгийн 100 жилийн ойн хүрээнд хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Энэ асуудал Цийн өрөөнд болсон бөгөөд яг албан ёсоор хурал хийж тэмдэглээгүй санагдаж байна, аман байдлаар хэлсэн санагдаж байна. Нийт 8.800.000 төгрөгийг дээрх 4 алба хаагчаас хурааж авсан бөгөөд энэ мөнгө нь тухайн 4 алба хаагчийн авах ёсгүй буюу илүү ажилласан мэтээр нэмэгдүүлсэн мөнгө байгаа юм. Харин манай ангийн бусад алба хаагчдад олгогдох ёстой томилолтын мөнгө нь хэвийн авах ёстой дүнгээрээ олгогдсон. Би Аы данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөн дүнг тодорхойлохдоо дээрх нэр бүхий 4 алба хаагчийн бодитоор ажилласан томилолтын хоногийн мөнгийг нь бодож үлдээгээд илүү олгосон нийт 8.800.000 төгрөгийг нь хураагаад Ад өгсөн. Миний хувьд надад олгогдох ёстой 288.000 төгрөг нь олгогдсон бөгөөд үүнийг би өөрийн хэрэгцээндээ зарцуулсан....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 129 хуу/, гэрч О.Сийн “...2023 оны 04 дүгээр сард байх А................ О...............газрын ....................... нэр бүхий алба хаагчдаас томилолтын мөнгө хурааж өг гэж Ц даргын хэлсний дагуу алба хаагчдаас дээрх мөнгийг нь бэлнээр хураасан. Тэгээд энэ мөнгийг Ц даргад өгсөн чинь би авахгүй бичиг хэргийн ажилтан Ад өг гэж хэлсэн. Би тэр өдрөө Ад бэлнээр 14.400.000 төгрөгийг тоолоод өрөөнд нь өгсөн. Тухайн үед энэ 14.400.000 төгрөгийг нийт манай салбарын 10 орчим хүнээс хурааж авсан бөгөөд тэр үедээ мөнгө хураахдаа тэмдэглэл үйлдсэн юм. Уг тэмдэглэл дээр хэн хэн хэдэн төгрөг өгсөн нь тодорхой байгаа бөгөөд тухайн тэмдэглэл дээр хэн хэн хэдэн төгрөг өгөх мөнгөн дүн нь байсан. Энэ тэмдэглэл нь одоо салбарын захирагч Чд байгаа. Энэ тэмдэглэлийг гаргаж өгч болно...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  137 хуу/, Гэрч П.Бийн “...2023 оны 04 сарын 17-ны өдөр миний Хаан банкны 5135815493 тоот дансанд 864.000 төгрөг орсон. Тухайн үед орлогч дарга Д.Ц дансанд чинь томилолтын мөнгө орно тэрийгээ буцааж хураалгаарай, аймгийн 100 жил болох гэж байгаа юм чинь албан байгууллагадаа засвар хийнэ гэж хэлсэн. Тухайн үед орсон мөнгөнөөс 150.000 төгрөгийг нь та нар авч үлдээрэй харин үлдсэн мөнгийг нь бэлнээр авчирч хураалга гэж хэлж байсан. Миний хувьд энэ 150.000 төгрөгийг бол авах эрхтэй өөрөөр хэлбэл би Мялзан өвчний үед ажилласан юм. Ингээд би 2023 оны 04 сарын 17-ны өдрийн өглөө Архангай аймгийн спорт хорооны өөдөөс харсан АТМ-аас 860.000 төгрөгийг бэлнээр аваад 710.000 бил үү 714.000 төгрөгийг нь Ст юм уу Э даргад өгсөн. Тухайн үед мөнгөө өгөөд гарын үсэг зурсан бөгөөд тэр тэмдэглэл дээр нь хэдэн төгрөг өгсөн нь тодорхой байгаа...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 141 хуу/, гэрч П.Шын “...Тухайн үед А................ О...............газрын орлогч дарга Д.Ц аймгийн 100 жилийн ойн хүрээнд байгууллагадаа засвар үйлчилгээ хийнэ та нарт томилолт биччихлээ мөнгө нь орохоор нь буцаагаад хураалгаарай гэж хэлсэн. ... 2023 оны 04 сарын 17-ны өдөр миний Хаан банкны .........тоот дансанд 3.632.500 төгрөг орсон. Энэ мөнгөнөөс би тухайн өдөр АТМ-аас бэлнээр 3.450.000 төгрөгийг гаргаж аваад үүнийгээ бүлгийн даргадаа хураалгасан. Тухайн үед үлдсэн 182.500 төгрөгийг нь би хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Миний хувьд томилолтоор яваагүй. Би мөнгөө хураалгаад гарын үсэг зурж байсан. Тухайн баримт дээр хэдэн төгрөг хураалгасан нь бичигдсэн байсан. Энэ мөнгийг аймгийн 100 жилийн ойн хүрээнд байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулна, засвар, тохижилтын ажил хийнэ гэж ............. дарга хэлээд хурааж авсан. Тухайн үед засвар тохижилтын ажил гэж сургалтын танхимд явган хана, индэр гэх зүйл хийсэн байсан, өөр юм хийсэн талаар мэдэхгүй байна. Би нийт хэдэн төгрөг цугларсан талаар нь мэдэхгүй байна. Тухайн цаг хугацаанд ............ дарга эмчилгээнд явчихсан байсан тэгээд орлогч дарга ........... энэ ажлыг зохион байгуулсан байх...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  143 хуу/, гэрч ...............“...Тухайн үед А................ О...............газрын Эрэн хайх аврах салбарын дарга Ч та нарт томилолтын мөнгө орох байх үүнийг засвар тохижилтын ажилд зарцуулах учраас буцааж хураалгах юм байгаа шүү гэж хэлж байсан. Тэгээд 2023 оны 04 сарын 17-ны өдөр миний Хаан банкны ..............тоот дансанд 1.152.000 төгрөг орсон уг мөнгөнөөс би тухайн өдөр 1.000.000 төгрөгийг нь Эын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Харин үлдсэн 152.500 төгрөгийг би өөрөө хувийн хэрэгцээнд зарцуулсан бөгөөд энэ мөнгө нь миний томилолтоор ирж очин ажилласан мөнгө гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 145 хуу/, гэрч Д.Чын “...Манай салбарын 11 алба хаагчаас мөнгө хураасан бөгөөд орлогч дарга Ц эдгээр хүмүүст тус бүр 150.000 төгрөгийг нь буцаагаад өгчих гэж хэлсэн. Тэгээд бид салбарынхаа 11 хүнд 150.000 төгрөгийг буцааж өгөх гэснээ нэгэнт энэ томилолтоор яваагүй мөнгө юм чинь энэ мөнгөөр салбарынхаа үүдэнд вакум хаалга авч хийе, сургалтын танхимд ширээ сандал, будаг засвар хийхээр шийдсэн юм. Тэгээд манай салбар бол 700.000 төгрөгөөр вакум хаалга авч хийсэн, сургалтын танхимд хана таазыг нь засварлаж будаад, ширээ хийсэн эдгээр нь одоог хүртэл байгаа. Яг энэ 11 алба хаагчид бол 2022 оны 4 дүгээр томилолтоор ажиллаагүй. Энэ 11 хүн томилолтын мөнгө авах ёсгүй. Харин энэ 11 хүнээс П.Б нь ганц нэг удаа малын өвчний үеэр сумдууд руу манай мэргэжилтэн Э хамт явж ажилласан гэхдээ энэ хүн томилолтыг тухайн үедээ аймгийн Онцгой комиссоос гаргаж өгнө гэж байсан боловч өгөөгүй юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 149-151 хуу/,  гэрч Д.Эын “...Би энэ талаар огт мэдээгүй, надад Н.Ч нь энэ талаар огт танилцуулаагүй, томилолтын мөнгө гэхээр нь гарын үсэг зурсан, би гарын үсэг зурах үедээ алба хаагч нэг бүрээр шалгаж хараагүй, байнга тэгж хараад байх боломж байдаггүй, нягтлан бодогч өөрөө тооцоод ороод ирэхээр нь гарын үсэг зурсан. Эдгээр алба хаагчид 2022 оны 04 дүгээр улиралд томилолтоор ажилласан эсэхийг би байхгүй байсан учраас мэдэхгүй байна, Ч, Н нараас гадна бусад алба хаагчдыг ч томилолтоор хаана хэрхэн ажилласан эсэхийг нь мэдээгүй. Надад ахлах нягтлан бодогч Н.Ч нь дээрх мөнгийг гаргаж авч өр төлбөрт зарцуулна гэж хэлж танилцуулаагүй санагдаж байна хэрэв танилцуулсан бол ямар өр төлбөрт юунд зарцуулсан эсэхийг нь мэдэхгүй б.айна. Тухайн үед жижиг сажиг өр төлбөр байсан байхыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  185-186 хуу/,

*Д.Ц, Ж.А нарын ажилд томилогдсон чөлөөлөгдсөн тушаал, албан тушаалын тодорхойлолтууд /2-ийн хх-ийн 61-89 хуу/,

*А................ О...............газрын 2022 оны томилолтын тайлан холбогдох баримтууд /2-ийн хх-ийн 90-250 хуу/,

*Томилолтын мөнгө олгогдсон алба хаагчдын дансны хуулга /3-ийн хх-ийн 162-оос 8-ийн хх-ийн 84 хуу/,

*Томилолтын мөнгө олгосон санхүүгийн баримтууд,

*Бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан төлбөрийн баримт, фото тайлан /1-ийн хх-ийн 106-121 хуу/,

*Дансны хуулга болон А................ О...............газарт хийгдсэн ажлуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 89-105 хуу/,

*Ж.Аы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 33-88 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чийг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт ‘Үнэн зөв байх” гэж заасныг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж А................ О............... хаагчдын 2022 оны 04 дүгээр улиралд гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод ажилласан томилолтын мөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тооцож олгохдоо томилолтоор ажиллаагүй нягтлан бодогч Э.Н болон өөрийн нэр, дансны дугаарыг жагсаалтад оруулж, батлуулан өөрт 540.000 төгрөгийг, нягтлан бодогч Э.Н 540.000 төгрөгийг тус тус олгож өөрт, бусдад давуу байдал бий болгон О............... ерөнхий газарт 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ж.А нь 2023 оны 05 дугаар сард А................ О............... бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллаж байхдаа тус аймгийн О............... хаагчдын 2022 оны 04 дүгээр улиралд гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод дуудлагаар ажилласан томилолтын мөнгөнөөс мөн газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Цийн өгсөн үүргийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 27.000.000 төгрөгийг байгууллагын бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар хурааж төвлөрүүлэн 7.078.000 төгрөгийг албаны хэрэгцээнд зарцуулж үлдсэн 19.922.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд буюу 1хвэт цахим бооцооны сайтад 2023 оны 04 сарын 18-ны өдрөөс 2023 оны 04 сарын 28-ны өдрийн хооронд бооцоо тавьж алдан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж О...............  газарт 19.922.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцсон байх бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Н.Чийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Ж.Аыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Хохирол хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.Чийн үйлдлийн улмаас 1.080.000 төгрөгийн, шүүгдэгч Ж.Аы үйлдлийн улмаас 19.922.000 төгрөгийн хохирол А................ О...............газарт учирсан бөгөөд шүүгдэгч нар дээрх хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Н.Ч, Ж.А нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.     

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

             Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Ч, Ж.А нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.Чийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Ж.Аыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ч, Ж.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдалд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг дурдан, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын үр дагаврын хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Чт оногдуулсан нийт нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ж.Ад оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Нн Чийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 22.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Ж Аыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

  1.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Ж.Аыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Чт  тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ ав сугай.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авагдсан үеэс тоолсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь шүүхээс оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           8. Шүүгдэгч Н.Ч, Ж.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдгээрээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Чт хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ч, Ж.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР