| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-06-04 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, ерөнхий шүүгч П.Гандолгор, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Б.Н
Иргэдийн төлөөлөгч: У.О
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б, В.У, Э.М
Шүүгдэгч: А.А, Ч.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чын У нарт холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ......... хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч, нягтлан бодогч мэргэжилтэй, ........... аймгийн ............... дарга ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ......... аймгийн ............ сумын ... дугаар баг .........тоотод оршин суух, улсаас авсан хөдөлмөрийн хүндэт медаль шагналтай, ял шийтгэлгүй, Б овогт А.А /РД:............./
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр .......... аймгийн .............. суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ........... аймгийн ................. сумын ... дугаар баг ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Ч.У /РД:............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ........ аймгийн ............ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. байранд ............... аймгийн ........................ даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ............аймгийн ...................өөрийн албан өрөөндөө иргэн Ч.У сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ч.Уаас бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль авах,
Ч.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ........ аймгийн ............ сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...............байранд .............................. дарга А.Ад тус хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд орохын тулд түүнд бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйл байхгүй. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурорын байгууллагад гаргаж байсан. Миний хувьд У ажилд томилохдоо хясан боогдуулж мөнгө аваагүй. Үүн дээр тайлбар хийе. Би төрийн байгууллагад нийт 23 жил ажиллаж үүнээс удирдах албан тушаалд 16 жил ажиллаж байна. Ажил, албан тушаал эрхэлж байх хугацаандаа нэг ч хүнээс мөнгө авч байсан тохиолдол байхгүй. Анх удаа ийм тохиолдол гарч байна. Энэ хүн намайг хясан боогдуулсан гэсэн нэр томьёонд оруулж өөрөө шүгэл үлээсэн гэсэн 2 үндэслэлээр гомдол гаргасан. Би төрийн захиргааны байгууллагад олон жил ажиллаж, төрийн албанд хоёр удаа тангараг өргөж байсан. Төрийн албанд хоёр удаа тангараг өргөж байсан хүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргах зүйл байхгүй учраас үнэнийг ярья. Олон сарын өмнө болсон үйл явдал учраас цаасан дээр тэмдэглэж ирсэн, зарим зүйлийг та бүхэнд уншиж танилцуулъя. 2022 оны 4 сарын 22-ны өдөр У манай .................. хэлтсийн гадаа пүүз зараад явж байсан. Ажил дээр ажлаа хийгээд сууж байтал манай ажилтан О эмч У гадаа пүүз зарж байна чамайг ирж үзэх үү гэж байна гэхээр нь би гарсан. Машин дотор пүүз үзээд сууж байхад энэ үйл явдал болсон. Юу гэж хэлсэн гэхээр танайд орон тоо байгаа юу? гэхэд нь би манайд орон тоо байгаа гэж үнэнээ хэлсэн. Тэгээд ямар орон тоо байгаа вэ? гэж асуухад нь манайд архивын орон тоо, гэрээтийн орон тоо бол байгаа гэж хэлэхэд У тийм үү би ажилд орох гэсэн юм гэхээр нь манайд ч орон тоо байна гэж хэлсэн. У намайг ажилд аваач, тэгвэл өөрийг чинь бодно гэхээр нь дараа ярья гээд пүүзнийхээ мөнгө төгрөгийг өгье гэсэн чинь дараа бол дараа нь эргээд өөртэй чинь холбогдъё гэж хэлээд пүүзээ зараад явсан. Тухайн үед үүнийгээ хэлж байхдаа албан ёсоор намайг хэлсэн мэтээр хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгсөн байсан. Хууль хяналтын байгууллагад худлаа мэдүүлэг өгдөг. Би анх удаа хуулийн байгууллагад шүүх хурлаар орж байгаа учраас үнэнийг ярьдаг гэж бодож байна. Тийм учраас би 2 удаа тангараг өргөсөн хүний хувьд гэм буруу дээрээ маргахгүй, үүнийгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа учраас үнэнийг хэлж байна. Би 16 жил төрийн байгууллагад удирдах албан тушаал хашсаны хувьд ёс зүй, ёс суртахуунтай гэдгийг та бүхэнд уламжилж хэлье. Тэр үед У би таныг бодно, та намайг ажилд аваач би ажлаасаа гарчихсан өмнөх байгууллагадаа шүгэл үлээгээд цэцэрлэгийн хүүхдүүдийг өрөвдөлтэй байхаар нь хүмүүсийн хатгалгаагаар тийм зүйл хийчихсэн гэж яриад өнгөрсөн. Би танд 5,000,000 төгрөг өгье гэж У өөрөө хэлсэн. Тэгэхээр нь үгүй манай энэ ажил чинь 550,000 төгрөгийн цалин авдаг ажил 5,000,000 төгрөг өгнө гэж байдаг юм уу? гэсэн чинь юу гэсэн үг вэ? Архангайд ханш нь ийм байдаг гэсэн. Би тийм мөнгө авч үзээгүй, юун 5,000,000 төгрөг вэ гэхэд манай нөхөр ч 5,000,000 төгрөг авдаг гэсэн. Би мэднэ, ханш нь ийм байна гэж хэлсэн. Би ч амьдралдаа авч үзээгүй юм байна гээд 2 пүүз аваад машинаас нь гарсан. Тэгээд Уаас 2 пүүз аваад тэр өдрийн үйл явдал дууссан. Ингээд 4 сарын 25, 27-ны өдрүүдэд манай ажлаар орж ирсэн, ирэх бүртээ намайг ажилд аваад өгөөч гээд гуйгаад байсан. Хүн бүр У ажилд авах юм бол ёстой баларна шүү гэж байсан. Хамгийн сүүлд 5 сарын 2-ны өдөр өөрөө орж ирээд гуйсан. Би 5,000,000 төгрөгт нь болж энэ хүнийг ажилд аваагүй. Би энэ хүнийг 53 настай хүн 2 жилийн дараа тэтгэвэрт орох юм байна, миний ээжээс ялгаа юу байх вэ гэж бодсон. Өмнө нь гаргаж байсан ёс зүйгүй үйлдлийн талаар хэлэхэд би гэмшиж байна, одоо ёстой тийм үйлдэл дахиж хийхгүй, танд амлая бурхан шүтээн минь гээд намайг олон янзаар хэлээд мөргөж, сөгдөх шахам уйлаад гуйсан. Миний хувьд нэг алдаж байгаа хүнийг дахиж нийгмийн хог болгоод яах вэ хөөрхий минь хүн нэг алдаа л биз, энэ хүнд дахиад боломж олгоё гэдэг үүднээс анх ажилд авсан. Намайг 4 сарын 29-ний өдөр ажил ихтэй, ажлаа хийгээд сууж байхад үдээс хойш 3, 4 цагийн үед У орж ирээд шкаф дотор нэг боодолтой юм авчраад хийчихсэн. Би тухайн үед нь юу юм бэ гэсэн чинь нөгөөх чинь гэж хэлсэн би юу ч ойлгоогүй. Би тухайн үедээ харуул байхад сонин юм аа, ааруул юм болов уу гэж бодоод тухайн өдрөө анзаараагүй, үзээгүй. Тэгээд ажил ихтэй байж байгаад ажил тараад гэртээ харьсан. Тухайн өдөр 5 дахь өдөр байсан. Маргааш нь хагас сайн өдрийн амралт байсан охиндоо өчигдөр нээрэн ээжид нь хүн юм өгөөд байсан, ээж нь үзээгүй хоёулаа очоод үзье гэж хэлээд охиныгоо дагуулж ажил дээрээ очсон. Тухайн ажил дээрээ очоод шкафаа онгойлгоод өгсөн зүйлийг үзтэл мөнгө байсан. Тэгэхээр нь би хэлэх үү? яах вэ? буцаагаад өгөхөөр тухайн үедээ өгөөгүй юм чинь чамайг хэн хардаг юм гэж хэлэх байх гэж айсандаа би авсан нь үнэн. Миний буруу. Би энэ мөнгийг авахгүй бол амьдарч чадахгүй амьдралтай хүн биш. Би 3,000,000 төгрөгийн цалин авдаг, 3 өрөө байранд амьдардаг. Би У хясан боогдуулж байсан тохиолдол надад байхгүй. Уд би үнэхээр итгэл үзүүлээд ажилд авсан, бид 2 хоолонд их ордог байсан нь үнэн, тэгээд би энэ хүнд итгээд амьдралынхаа хамаг зүйлийг ярьдаг байсан. Би энэ хүнд итгэж байсан учраас өөрийнхөө амьдралыг ярьдаг байсан. Тэгээд ярьдаг байхад намайг нөгөө авсан мөнгөө яасан бэ? гэж асуухаар нь 6 сард гадагшаа гарна. Зээл авсан тэр зээлэндээ хийчихлээ, хаачихвал дараа нь надад зээлийн эрх үүсэх юм байна гээд ярьж байсан. У надтай 4 сарын 25, 27, 5 сарын 2-ны өдрүүдэд манай өрөөнд ирж уулзаж байсан. Ингээд 5 сарын 2-ны өдөр Утай уулзаад би ерөнхий нягтлан бодогчоо дуудаж энэ хүнийг ажилд авахаар боллоо гэхэд та дэлхийд байхгүй ийм шившигтэй амьтан аваад байхдаа яадаг юм бэ? гэхээр нь үгүй яах вэ дээ хүн алдаа биз, та нар яахаараа хүнийг муу болгож хардаг юм, та нар сайн талаас нь харж болдоггүй юм уу, энэ хүн хоёр жилийн дараа тэтгэвэрт орох гэж байгаа хүн байна, та нар яагаад энэ хүнийг хайрлаж болдоггүй юм, хүн нэг л муу байвал муу байдаг юм уу? гэж би энэ хүнийг өмөөрч байгаад ажилд авч байсан. Тухайн үед манай ерөнхий нягтлан бодогч Булганчимэг миний хажууд сууж байсан. У урьд нь “Ирээдүй” цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа байгууллагынхаа даргыг шахаанд оруулж, янз бүрийн бичлэг фейсбүүкээр цацаж байсан. У тухайн үйл явдлыг хүний ятгалгаар хийсэн, эгч нь одоо ёстой тийм зүйл хийхгүй, манай гэр бүл өөрийг чинь ёстой шүтэж амьдаръя, намайг ямар ч байгууллага ажилд авахгүй байхад намайг ажилд авлаа маш их баярлаж байна гэж хэлсэн. Би энэ хүнд итгэл үзүүлж, мөн 2 жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарна, улсад 18 жил ажиллачихсан хүн 2 жилийн дараа тэтгэвэрт гарахад хэдэн сарынх нь тэтгэмж хэрэгтэй байх гэж бодож, үнэн сэтгэл гаргаж ерөнхий нягтлан бодогчийнхоо хажууд энэ хүний үгийг нь таслан байж анх ажилд авсан түүхтэй. У ажилд авснаас хойш бид хоёрын дунд нэг ч удаа маргаан, янз бүрийн асуудал огт гарч байгаагүй, хувийн харилцаа болон бусад янз бүрийн зүйл байгаагүй. Бид хоёр элгэмсэг дотно харьцаж байсан. Ингээд 8 сарын 24-ний өдрийн 8 цаг 30 минутын үед У манай гэрийн гадаа ирээд намайг дуудсан. Би яах гэж байгаа юм бол гэж бодоод гараад иртэл намайг 2 цаг 30 минут доромжилсон, дарамталсан, дээрэлхэж, элдэв янзаар хэлж миний нэр төрийг гутаасан, хууль бусаар бичлэг хийсэн байсан. Бичлэг хийсэн баримтаа хэрэгт нотлох баримт болгож өгсөн байна. Би хуулийн хүн биш учраас хэлж мэдэхгүй байна. Шүүх хуралд орох гэж байгаа болохоор тодорхой хэмжээний сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, хэлэх зүйлээ бичээд оръё гэж бодсон. Цаг хугацааны хувьд олон сарын үйл явдал учраас зарим зүйлүүд мартагдсан байна. У 8 сарын 24-ний өдөр намайг 2 цаг 30 минут дарамталж, дээрэлхэж, доромжилж элдвээр хэлсэн, бичлэг дээр нь байгаа. Хууль бусаар бичиж авсан бичлэг нотлох баримт болдог эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр намайг дуудаж уулзаад доромжлоход нь би таныг ажилд авсан хүн, та юунд ингээд надад хорсоод байгаа юм бэ гэхэд чи миний нөхөртэй явалддаг гэсэн. Би үнэхээр нөхөртэй нь явалдахаар дотно харьцаатай биш. Тамгын газарт агентлагийн дарга нарын шуурхай уулзалт сар бүр болдог. Тухайн уулзалт дээр Уийн нөхөртэй мэнд мэдээд толгой дохиод өнгөрдөг хүмүүс болохоос биш энэ хүний яриад байгаа шиг асуудал огт байхгүй. Дараагийн өдөр нь 8 сарын 25-ны өдөр намайг ажил дээр байхад 5 цагийн үед та манай нөхөртэй явалддаг, тийм учраас гар утасныхаа дугаарын ярьсан биллийг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний хувийн нууц гэхэд өг гээд байсан. Би танд өөрийнхөө хувийн нууцыг задлан байж биллээ үзүүлье гээд бид хоёр хамт миний мобикомын утасны дугаар, миний нэр дээр байдаг хүүхдийнхээ утасны дугаар, .................. газраас өгсөн албаны дугаар зэрэг миний нэр дээр байсан 3 утасны дугаарын биллийг 6 сарын 25-ны өдрөөс 8 сарын 25-ны өдөр хүртэл авсан. Миний утасны дугаарын биллийг бүтэн 2 цаг сууж үзсэн. Тэгж байснаа маргааш үзье гэсэн. Би үүнийг яах юм бэ гэхэд лацадчихъя гээд өөрөө лацдаад маргааш нь ирээд үзсэн. Би нөхөртэй нь харилцаа холбоогүй учраас дугаарын биллээс юм гараагүй. Би танай нөхөртэй холбоогүй байгаа биз дээ гэхэд за за тийм холбоогүй байна гээд өөрөө уучлалт гуйсан. Түүнээс хойш дахин 9 сарын 6-ны өдөр орж ирэнгүүтээ мобикомын утасны чинь жагсаалтыг чинь авна, та өөрөө үүрэн холбооны газрууд руу утасдаад өөрийнх нь нөхөр Цтай холбоотой мэдээллүүдийг нь устгуулчихсан байна гээд намайг хардаад байсан. Тэгэхээр нь би мэдрэл муутай юм бэ? та чинь юу яриад байгаа юм бэ? Би юу гэж тийм юм хийж байдаг юм. Миний зоргоор үүрэн холбооны газрууд танай нөхөртэй холбоотой утасны жагсаалт, янз бүрийн мессежүүдийг устгаад байна гэж байх юм уу гэж хэлсэн. У миний утасны дугааруудын яриа болон бүх мессежүүдийг авсан. Миний олон давтамжтай залгасан дугаарууд руу дугаараа нууцалж залгасан. Мөн энэ байгууллагад ажиллаж байсан залуучууд руу залгаад А танай нөхөртэй явалддаг байсан уу? гэх мэтээр залгаж айл гэр үймүүлж асуудал хүртэл гаргасан. Би өөрт нь хэлсэн хувийн нууцдаа халдуулан барин өөрийн чинь нөхөртэй явалддаггүй гэдгийг л харуулахын тулд би энэ биллийг өөрт чинь гаргаж өгч харуулсан. Цэнхэрийн халуун ус дээр гэр бүл, найз нөхөдтэйгөө байж байсныг хүртэл янз бүрийн асуудал болгосон байсан. Би өдрийг нь санахгүй байна 9 сарын 2-ны өдрийн үед байх манай хүүхэд ажил дээр орж ирэнгүүтээ ээж надад ийм мессеж ирлээ гэсэн. Намайг харахад А даргын охин мөн үү? танай ээжийг чинь танай ажилтан У гэдэг хүн ийм юм хийж байна гээд Уийн өөрийнх нь фэйсбүүк хаягаас нэг хүнтэй чаталсан чатаа манай охин руу явуулчихсан байсан. Миний утсанд яг тийм мессеж ирсэн. Та А дарга мөн үү? Танай ажилтан У өөрийг чинь тагнаж чагнаад маш муухай байдалд оруулж байна. Тийм учраас та энэ хүнээс болгоомжтой яваарай, энэ хүний өөр хүнтэй харилцсан мессежийг над руу явуулсан. Гэтэл энэ хүн намайг тагнаж чагнадаг, надтай харилцсан бүх мессежүүдийг, өөр хүнээр бичлэг зураг даруулаад нөгөө хүн нь над руу явуулсан байсан. Би албан ёсоор цагдаагийн байгууллагад энэ талаар 10 сарын 3-нд гомдол гаргасан. Яг үнэндээ цагдаагийн байгууллагаас одоог хүртэл үүнийг шийдвэрлэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэх гээд байгаа. У цагдаа, прокурорын байгууллагад намайг хясан боогдуулсан гэж мэдүүлээд байгаа. У .................. ерөнхий газарт өргөдөл гаргаж 9 сарын 4-ний өдөр ерөнхий газраас 4 хүний бүрэлдэхүүнтэй 2 өдрийн шалгалтын ажиллагаа хийгдсэн. Дараа нь У дахин 9 сарын 9-ний өдөр өөрөө шүгэл үлээж байна гэсэн нэрийдлээр Авлигатай тэмцэх газарт хувийн сэдэлттэйгээр, анхнаасаа намайг шахаанд оруулж, миний нэр хүндийг гутаан доромжилж гомдол мэдээллийг гаргасан. Миний хувьд намайг айлган сүрдүүлж, дарамталж, амьд явах эрхгүй болгож байгаа учраас би үүнийг шүүх хурал дээр хэлье гэж бодож зориудаар хэлж байна. Энэ хүн манай гэрт 2 удаагийн үйлдлээр 4 цагдаатай прокурорын зөвшөөрөлгүйгээр орж ирж нэгжлэг хийсэн. Энэ үйлдлийг прокурорын газар шалгаад явж байгаа. Энэ хүний хувьд маш ёс зүйгүй, 9 сарын 12-ны өдөр манай байгууллага дээр ажилтан, албан хаагчдын дунд намайг гичий, янхан гэж дооглосон, надтай харилцаж байсан бүх хүний харилцааны мессежнүүдийг бүгдийг нь ил гаргаад мэдүүлгээс үзүүлж харуулаад сууж байсан тохиолдлууд хүртэл байгаа. Тэгээд цагдаагийн газар эдгээр зүйлийг бичиж өгөхөд аймгийн цагдаагийн газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дахиж аймгийн прокурорт гомдол гаргасны дагуу гомдлыг дахин шалгах нь зүйтэй байна гэсэн хариу гарсан. Миний нэр төрд маш ихээр халдаж байгаа. Уийн хөдөлмөрийн гэрээг 2 хийсэн шалтгаан байгаа. Утай анх 2022 оны 5 сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд байж байтал 2023 оны 10 сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай байгууллага дотоод аудитын хяналт шалгалтаар орсон. Тэгээд хяналт шалгалт ортол энэ хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд байхгүй, яг ажил үүргийн хуваариуд байхгүй, яагаад хийгээгүй юм бэ? гэхэд нь бид үүнийг шалгуулж байгаа, хөдөлмөрийн гэрээгээ байгуулахдаа буруу зөрүү байгуулаад явчихжээ. Хөдөлмөрийн хөлснийх нь хэмжээ, бичигдэх баримт зүйлүүд бичигдэж жижигхэн засвар орсон. Өөр байдлаар Уийн хэлээд байгаа шиг нэг өдөр 2 гэрээ байгуулаад санаатай санамсаргүй, энэ хүний эрх зүйн байдлыг хохироосон асуудал гаргаагүй гэдгийг хэлье. У 2 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Энэ ажлаас чөлөөлсөн асуудалтай холбоотой хэрэг иргэний шүүхэд хянагдаж байгаа. У ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хэд хоногийн дараа манай ажил дээр орж ирсэн. Тэгээд Авлигатай тэмцэх газар гаргасан өргөдлөө буцаах боломжтой болов уу? та хүнээр яриулаад өг гэж хэлэхэд нь бид хоёрын тоглоом биш. Нэгэнт хуулийн байгууллагад өгсөн учраас авах ёстой ял шийтгэлээ авах байлгүй дээ. Түүнээс биш надад хүнээр яриулаад байх зүйл байхгүй гэж хэлсэн. Уийн хувьд анхнаасаа зохион байгуулалттай жүжиг тавьж миний ажил албан тушаалыг нөхөртэйгөө хардаж шүгэл үлээсэн нэрээр намайг шахалт үзүүлсэн. Уийн хувьд зүгээр байж байгаад шүгэл үлээхгүй, нөхөртэйгөө хардсанаас энэ процессыг эхлүүлсэн. Миний ажиллаж байгаа ажил, албан тушаал болон байгууллага хамт олон намайг мэддэг бүх хүмүүс чамайг ингээд явж байна лээ гээд миний нэр хүндэд халдаж ярьсан байсан. Энэ хүн намайг маш их тагнадаг, чагнадаг, манай гэрийн гадаа хүртэл машинтай ирээд хонодог. Тэгээд машинтай хүмүүсээр миний араас дагуулж, тагнаж чагнаад явдаг. У хүн хөлслүүлээд А хүчиндүүл, 5,000,000 төгрөг өгье, А манай нөхөртэй явалдсан болго, тэгэх юм бол дахиад 500,000 төгрөг нэмээд өгнө гэдэг зүйлийг цагдаагийн байгууллагад хандсан. Энэ асуудал шалгагдаад явж байгаа. У хамгийн сүүлд хүртэл надад энэ ажил албан тушаалаас гарсан ч хаана ч явсан тэр газарт чинь би үргэлж очиж ажил амьдралд чинь гай тарина. Чамайг очсон газар бүрт чинь булайг чинь хэлж явна гээд намайг байнга дарамталсан. Би мөнхийн дарамтанд, сэтгэл зүйн хувьд маш хүнд байгаа, мартаж санадаг болсон, намайг байнга тагнаж, чагнаж эсвэл шөнө оройгүй утасныхаа дугаарыг нууцлаад манай гэр лүү залгадаг, араас байнга чагнаж, айлгах асуудал байна, маш хэцүү байна. Хүн хөлсөлж зодуулна, нөхөртэйгөө явалдсан болгох гэж хүнд мөнгө өгч байна, энэ бол гэмт хэрэг гэж бодож байна. Энэ асуудал нь шүүх, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас үнэн зөв нь тогтоогдоно гэж бодож байна. Шүүх, прокурорын байгууллагад худал мэдүүлэг өгч болдог үгүй талаар би мэдэхгүй байна. У шүгэл үлээсэн гэж худал мэдүүлдэг. Энэ нийгэмд ийм муухай, хүн чанаргүй, ёс суртахуунгүй хүн өөрөө шүгэл үлээсэн гэж олон нийтэд турхирч, олон хүний ажил амьдралд хор бүү хүргээсэй гэж бодож байна. Өөрийн чинь хийсэн муу үйл санаа чинь олон хүний ажил амьдралд халдаж байна. Дахиад хүний хувьд буруу үлгэр дуурайлал битгий гаргаасай, энэ бохир үйл явдлаа зогсоогоосой, хүн гүтгэж доромжилдог, айлгадаг, сүрдүүлдэг, дарамталдаг, хүний ажил амьдралд гай болдог энэ ажиллагаагаа надаар зогсоогоосой, надаар дуусаасай...” гэв.
Шүүгдэгч Ч.У шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ: “...Би улсад 24 жил ажиллаж, 7 жил багшаар ажилласан. 2002 онд улсын тэргүүний багш болсон, сүүлийн 16 жил нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчийн ажил хийсэн. Өмнө нь “И.....” сургууль, цэцэрлэгийн цогцолборын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа манай байгууллагын дарга, удирдлагууд буруу, хууль бус үйл ажиллагаа хийж байсан учраас би тухайн үед нийгэмд болохгүй байгаа зүйлийг ил болгож байсан. 2022 оны 4 сарын 27-ны өдөр ................ хэлтсийн гадна машинтайгаа очиж зогссон чинь ............... хэлтсийн магадлах эмч О яг хэлтэс рүү орох гэж байхад нь сигналдахад ирсэн. Тэгэхээр нь сайн байна уу гээд эгч нь пүүз зараад явж байгаа юм танайхаас үзэх хүн байна уу? гэхэд хараад гоё пүүзнүүд байна гэж хэлэхээр нь тэгвэл танайхаас авах хүн байвал эгчдээ хэлээд өгөөч гэсэн. Дарга авах байх, төгсөлтийнхөн нь ирчихсэн байгаа гэхэд нь би дарга чинь гарч ирэхгүй байх хэрэггүй, зүгээр өөр хүмүүс байвал дуудчих гэхэд яагаад гарч ирэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Цэцэгдуламтай найз гэсэн, гарч ирэхгүй байх гэхэд байгууллагын даргад хэлчихье гэж хэлээд орсон. Гадаа байж байсан чинь хамгийн түрүүнд А дарга гарч ирсэн. Би гарч ирсэнд чинь баярлалаа, таныг гарч ирнэ гэж бодсонгүй гэсэн чинь юу гэсэн үг вэ гарч ирэлгүй яадаг юм бэ гэж хэлсэн. Намайг янз бүрээр ярьдаг. Би үнэндээ нийгэмд болохгүй байгаа зүйлийг цэвэрлэж, хуурамч дипломын асуудал, хүүхдийн цэцэрлэгийн багш нар хүүхэд зоддог асуудлыг өөрөө илэрхийлж гаргаж тавиагүй. Би Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ................... аймгийн салбарын даргын хувьд Улаанбаатар хотын Монголын үйлдвэрчний эвлэлийн салбарын дарга нартаа манай байгууллага дээрх асуудлаа хүргэсэн. Энэ асуудлаас болж ажлаас халагдсан тухайгаа хэлээд таныг гарч ирэхгүй байх гэж бодсон гэж хэлсэн. Дарга тэр ямар хамаатай юм бэ, таны зөв шүү дээ, нийгэмд болохгүй юмыг та илэрхийлсэн, таны буруу гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би баярлалаа гэж хэлээд, юу хийж байна гэхэд нь амьдрахын тулд пүүз зараад явж байна гэсэн чинь манай төгсөлтийнхөн ирсэн байгаа би пүүз үзье гээд, пүүз үзээд энэ 2 пүүз дажгүй юм байна би авчихъя гэсэн. Би ажилгүй байгаа гэхэд манайд таны мэргэжлийн 2 орон тоо байгаа, зарлагын сангийн нягтлан бодогчийн, архив бичиг хэргийн ажилтны орон тоо байгаа гэж хэлсэн. Би төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгүүлээгүй, тийм амархан танайд орохгүй байлгүй дээ гэхэд тэр ямар хамаатай юм бэ, би авч байгаа юм чинь тэр хамаагүй гэсэн. Тэгээд дүү нь өрх толгойлсон эмэгтэй болсон. Та надад 5,000,000 төгрөг өгчих тэгвэл би 5 сарын 2-ны өдөр сангийн зарлагын нягтлан бодогчийн ажилд ямар ч хүн байхгүй бас жолоочийн ажил байна, та 5,000,000 төгрөг өгчих юм бол тушаалыг чинь 2-нд гаргана гэсэн. Намайг 4 сарын 25, 27-нд уулзсан гэж дарга худлаа яриад байна. Би 4 сарын 27-ны өдөр очсон, тэр өдөр пүүз үзэхэд энэ яриа болсон. Би тийм хурдан уу? гэсэн чинь тийм би авах юм чинь таны төрийн албаны шалгалт өгсөн байна уу? өгөөгүй байна уу? тэр хамаагүй, нөөцөд бүртгэлтэй бүртгэлгүйг хэн харах юм гэж хэлсэн. Тийм учраас та надтай тохироо хийгээд ажилд орвол ор гэж хэлсэн. Би мэргэжлийн ажил гээд сангийн зарлагын нягтлан бодогчийн ажилд орлоо гэхэд гэрээт юм чинь 5,000,000 төгрөг арай дэндүү өндөр ханш байна гэж хэлсэн. Гэтэл жолооч 3,000,000 төгрөг, нягтлан бодогч 5,000,000 болчихсон байгууллагуудын дарга нар 5,000,000 авдаг гэж хэлсэн. Би надад мөнгө байхгүй байна, ажилд орох ч бодолгүй байна. Ийм амархан ажилд орвол сонин л юм байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр орой төгсөлтийнхөнтэйгээ уулзана, 2 пүүз таалагдаж байна танд дараа нь мөнгийг нь өгчихье гэсэн. Дарга та надтай эргээд холбогдоорой, хоёулаа орой ярья гээд орох гэхэд нь би та ажлынхандаа пүүз зарж байна гээд хэлээд өгөөрэй гэсэн чинь залуучууд гарч ирж үзээд пүүз авсан хүн байхгүй. Маргааш нь 28-ны өдөр над руу залгаад та юу болсон, яаж шийдсэн аль орон тоон дээр орох вэ? гэхэд нь би 5,000,000 төгрөг өгөөд орно гэхээр надад нэгдүгээрт мөнгө байхгүй, хоёрдугаарт сангийн зарлагын нягтлан бодогчийн ажил гэрээт юм байна гэхэд ерөнхий газарт сангийн зарлагын нягтлан бодогчийг гэрээт биш үндсэн ажилтан болгоод өгөөч гэсэн хүсэлт өгчихсөн байгаа, удахгүй үндсэн болчихно. Та орчих 5,000,000 төгрөг надад хэрэгтэй байна гэхэд нь надад өгөх боломж байхгүй байна, ямартай ч хүнээс асууя гэж хэлсэн чинь та 2 жилийн дараа тэтгэвэрт гарах юм байна гэж хэлсэн. Би тэтгэвэрт гарахад танайхаас тэтгэмж авах юм уу? гэж асуухад та 2 жилийн дараа тэтгэвэрт гарахдаа манайхаас 22,000,000 төгрөгийн тэтгэмж авна. Та надад 5,000,000 төгрөг олоод өгчихөд 2 жилийн дараа 17,000,000 төгрөг хүүтэй хадгалуулсан ч ийм их болохгүй гэж хэлсэн. Тэгээд би 4 сарын 28-ны өдөр Б гэдэг “Баян-Уул” нэртэй ломбард ажиллуулдаг хүнээс мөнгө байвал эгчдээ зээлээч гэхэд та бага мөнгө аваад хугацаандаа өгчихдөг юм чинь өгчихье гээд 5,000,000 төгрөгийг надад зээлүүлсэн. А 4 сарын 28-ны өдөр нөгөөдөх чинь бүтсэн үү, яасан бэ? гээд над руу орой залгаж асуухад нь би шийдэж мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд А 4 сарын 29-ний өдрийн өглөө над руу залгаад та ажил дээр хүрээд ир гэж хэлэхээр нь ломбард ажиллуулдаг хүнээс мөнгө олсон гэж хэлэхэд дансаар битгий шилжүүлээрэй намайг шалгана, бэлнээр аваад ир гэсэн. Тэгээд би нөгөө мөнгө зээлсэн залууг бэлнээр өгчихөөч гэсэн чинь үгүй эгчээ би таны данс руу хийнэ гээд дансанд хийсэн. Би өөрийн данснаасаа 16 цагийн үед мөнгөө аваад А над руу залгаад байхаар нь очсон. Би .................. рүү 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг барьж орсон. Бид хоёр 25-нд уулзаагүй, 27-нд пүүз зарж явж байгаад ажлынх нь гадна уулзсан. А 4 сарын 28-нд надтай утсаар ярьсан. Би 4 сарын 29-ний өдөр байгууллага дээр нь очсон. Өрөөнд орохдоо мөнгөө гялгар уутанд бэлнээр хийчихсэн, чичрээд орсон. Тэгээд нөгөө мөнгө чинь гэсэн чинь тийм үү бурхан минь хүн харчих вий гээд толгойдоо нэг адис авчхаад баруун талынхаа ширээний доод талд хийсэн. Маргааш нь над руу утсаар ярьж байсан. У эгчээ баярлалаа, охинтойгоо хоёулаа Замчингийн ресторанд дээжээр нь хоол идлээ, зээлээ дарчихлаа танд маш их баярлалаа гэж хэлсэн. Ингээд 5 сарын 2-ны өдөр ажилд орж, намайг ширээний хажууд суулгаж байгаад хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд хугацаа заагаагүй байсан. Тэгээд шууд тэр өдөр тушаал гарсан. Сангийн зарлагын нягтлан гүйлгээ хийдэг учраас зарим хүмүүст давхар гүйлгээ хийгдэх тохиолдол гардаг байсан. Ажилд орсноос хойш байнгын дарамттай хурал хийнэ, над руу харж байгаад л энэ Аийн хувийн амьдрал та нарт хамаагүй шүү, Бийн хувийн амьдрал та нарт хамаагүй, би өрх толгойлсон эмэгтэй хэнтэй ч өвчин зовлонгоо хуваалцах боломж байдаггүй. Хурлаас гараад та нар намайг муулдаг гэж байна. Та нарыг би мэдэж байгаа, хана ч чихтэй, шүүх, тагнуул, цагдаагийн байгууллагад өгнө гэх мэтчилэн байнгын дарамттай, стресстэй над руу харж ярьдаг байсан...” гэв.
Эрүүгийн 2312.................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Гэрч Т.Бгийн: “... Ч.У нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн бөгөөд нэг нутгийнх болохоор танина, энэ хүнд би хааяа мөнгө зээлдэг, буцааж тодорхой хэмжээний хүүтэй нь авдаг ийм л харьцаатай хүн байгаа юм. Энэ хүнтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Ч.У нь 2022 оны 04 сарын 29-ний өдөр надаас 5.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд тухайн үед нь би Ч.Уийн Хаан банкны .......... дугаарын данс руу нь шилжүүлсэн байна. Ч.Уд дээрх мөнгийг өгөхдөө гэрээ байгуулсан асуудал байхгүй, дансаар нь шилжүүлэхдээ зээл гэсэн утгаар нь бичээд шилжүүлсэн. Надад дээрх мөнгийг ийм юманд зарцуулна, тийм юманд зарцуулна гэж хэлээгүй, “түр зээлээч” гэсэн учраас би шилжүүлсэн юм. Дээрх мөнгө нь миний дансанд бэлэн байсан бөгөөд ломбард болон мөнгө зээлэх үйл ажиллагаа явуулдаг учраас эргэлтийн мөнгө байсан юм. Энэ мөнгийг би хэн нэгэн албан, байгууллагаас аваад бэлнээр гаргаж өгөөд байгаа асуудал биш, харин Ч.У нь надаас зээлж авсан мөнгө байгаа юм. Би дээрх 5.000.000 төгрөгөө буцааж авсан байна. Энэ мөнгийг Хаан банкны .............. тоот данснаас 2022 оны 05 сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, маргааш нь 5 сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус миний Хаан банкны ............ тоот дансанд шилжүүлж төлсөн байсан. Өөрөөр хэлбэл Ч.У нь дээрх зээлсэн 5.000.000 төгрөгөө тухайн оны 05 сард буцаагаад төлсөн байна. Энэ удаагийн зээл дээр хүү бодоогүй өгсөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 хуу/,
Гэрч Т.Цын: “...Би 2016 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч мөн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай салбарын даргаар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилласан. Би Хаан банкны .............. тоот дансыг эзэмшдэг, ямар ч байсан сүүлийн 5 жил бол энэ дансыг ашиглаж байгаа. Энэ гүйлгээнүүдийг би тодорхой санахгүй байна, миний санаж байгаагаар Т.Бд манай эхнэр Ч.У нь өртэй байсан бөгөөд үүнийг нь өгсөн байж магадгүй. Тухайн үед ямар ч байсан Ч.У Бгээс мөнгө зээлсэн байсан, ерөнхийдөө тэр хүнээс мөнгө зээлдэг юм байна лээ. Түүнээс биш би “Бгээс мөнгө зээлж аваад буцааж өгөөд байгаа асуудал биш. Б бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Ч.У нь “Б юунд зарцуулахаар яагаад мөнгө зээлсэн талаар нь мэдэхгүй байна. Ч.У нь миний эхнэр бөгөөд бид 1995 онд гэр бүл болоод одоог хүртэл хамт амьдарч байгаа. Ч.У нь айлын гурав дахь хүүхэд бөгөөд Архангай аймагт төрсөн, дээд боловсролтой багш, нягтлан бодогч мэргэжилтэй. Ч.У нь ........ аймгийн ........... сумын 1-р сургуульд багшаар ажиллаж байсан. “И..............” цогцолбор сургуульд нягтлан бодогчоор 2006 оноос 2021 оны сүүл хүртэл ажилласан. 2022 оны 05 сараас хойш байх Архангай аймгийн ..................т зарлагын нягтлан бодогчоор ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 хуу/,
Гэрч Б.Оийн “...Би Ааас мөнгө зээлж авч байгаагүй. Харин бага хэмжээний 10.000-40.000 орчим төгрөгийн хооронд бол зээлж өгч авч байсан. Би 2022 оны 04 сар юм уу 05 сард А.Ад 5.000.000 төгрөг зээлж өгч байсан. Тухайн үед А.А нь надад зээл дарна гэж хэлээд авсан. Энэ мөнгөө би А.Агаас 2023 оны 09 сард буцааж авсан бөгөөд би өөрийнхөө Хаан банкны .............. дугаар дансаараа авсан. Би Ааас ямар нэгэн хүү бодож аваагүй. Үүнээс өөрөөр бидний хооронд мөнгө, төгрөг зээлж авч, өгч байсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 хуу/,
Яллагдагч А.Агийн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Би тогтоолд тусгагдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ талаар урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121 хуу/,
Яллагдагч Ч.Уийн “...Миний хувьд болсон үйл явдлын талаар өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Намайг хясан боогдуулж ажилд авсан. Уг нь бол төрийн албанд ажилтан ажилд авахдаа төрийн албан журмын дагуу хүний нөөцөд бүртгэж юм уу сонгон шалгаруулалтад хамруулж, тэнцэх бол ажилд авах байх. Гэтэл А.А надаас “та юу хийж байна даа” гэхээр нь би “эгч нь наймаа хийгээд пүүз зараад явж байна” гэхэд “таны мэргэжилд тохирох 2 орон тоо байгаа, та дүүдээ 5 сая төгрөг өгчихвөл 2, 3 хоноод тушаал чинь гарчихна шүү дээ” гэж өөрөө хэлсэн. Тухайн үед сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчийн албан тушаал байгаа гэхээр нь “энэ чинь үндсэн ажилтан биш гэрээт ажилтан юм байна шүү дээ ийм их хэмжээний мөнгө өгөх ёстой юм уу” гэхэд “ерөөсөө ханш нь ийм болчихсон шүү дээ” гэж хэлж байсан. Тухайн үед А нь “манай гэрээт ажилтнууд 22 сая төгрөгийн тэтгэмж аваад тэтгэвэртээ гардаг шүү дээ, тэгэхээр та надад тавыг өгөөд хоёр жилийн дараа 22 сая төгрөг авах нь байна шүү дээ” гэдэг байдлаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129 хуу/,
Гэрч Д.Нгийн “...Би Архангай аймгийн .................. дарга А.Аг 2002 оноос хойш ажил хэргийн шугамаар таньдаг болоод одоог хүртэл найзалж нөхөрлөж байна. Ерөнхийдөө А.Аг хүүхэд байхаас мэднэ, А.А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р арван жилийн сургуулийг төгсөж байсан. Их сургуулийн элсэлтийн шалгалтаар А нь их өндөр оноо авч байсныг санаж байна. А.А нь төгсөхдөө шүдний их эмч мэргэжлээр төгссөн, төгсөөд нөхрийнхөө хамт Хөвсгөл аймагт сумын эмнэлэгт ажиллаж байгаад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж ажиллаж байсан, мөн аймгийн Засаг даргын тамгын газар ажиллаж байсан, миний санаж байгаагаар 2016 оноос хойш Архангай аймгийн .................. даргаар ажиллаж байгаа. А.А нь ажилдаа маш сайн, ямар ч ажлыг ягштал биелүүлдэг, зохион байгуулах, манлайлах чадвар өндөртэй, аливаа сургалтад хамт явахад идэвх санаачилгатай, ямар ч юманд хариуцлагатай, ажлаа маш сайн төлөвлөдөг хүн байгаа юм. А.А нь цагаахан зан ааштай бодсон юмаа шууд хэлчихдэг, зарчимч зан чанартай, ажлын бус үед надтай найз нөхөд шиг харьцдаг, харин ажлын шаардлагаар уулзвал шаардлагаа тавиад зарчмаа яриад явчихдаг зарчимч хүн байгаа юм. А.А нь 2 хүүхэдтэй том хүү нь Улаанбаатар хотод байдаг, харин бага охин нь Архангай аймагт ээжийн хамт амьдардаг 9-р ангид суралцдаг. А.А нь одоогоос 4-5 жилийн өмнө нөхрөөсөө салчихсан, одоо охинтойгоо амьдардаг юм. Миний санаж байгаагаар А.А нь 2 жилийн өмнө хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан, .................. салбарын олон шагналуудаар шагнагдаж байсан, мөн .................. нь А.Аг удирдаж байхад аймгийн тэргүүний байгууллагаар шалгарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 хуу/,
Авлигатай тэмцэх газар өргөдөл гомдлын бүртгэл хяналтын карт /1-р хх-ийн 2 хуу/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 5 хуу/,
Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 11 хуу/,
Дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-13 хуу/,
Т.Ц, Ч.У, А.А нарын дансны хуулга /1-р хх-ийн 31-86 дугаар хуу/,
Архангай аймгийн .................. хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн б/33 дугаартай “Ч.У гэрээт ажилд томилох тухай” тушаал /1-р хх-ийн 88 хуу/,
Архангай аймгийн ..................т гаргасан Ч.Уийн өргөдөл / 1-р хх-ийн 89 хуу/,
Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 90-93 хуу/,
Эрүүл мэнд, .................. ерөнхий газрын даргын тушаалууд /1-р хх-ийн 94-96 хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 102 хуу/,
А.Агийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 104-107 хуу/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /1-р хх-ийн 115-118 хуу/,
А.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 170-191 хуу/,
Ч.Уийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 193-204 хуу/,
Ч.Уийн .................. шимтгэл төлсөн лавлагаа /1-р хх-ийн 195 хуу/,
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 205 хуу/,
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 291 дугаартай яллах дүгнэлт /2-р хх-ийн 9-15 хуу/,
Шүүгдэгч А.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5.000.000 төгрөгийг улсын төсөвт төлсөн...”,
Шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Ц.Б, В.У нар шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.А өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч чинь санаанаас гэмшиж байгаа, өмгөөлөгчийн хувьд гэм буруутайд тооцуулахад маргахгүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5.000.000 төгрөгийг улсын төсөвт тушаасан...”,
Шүүгдэгч Ч.Уийн өмгөөлөгч Э.М шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Уийн хувьд хахууль өгсөн хэргийн зүйлчлэлтэй маргадаггүй. Өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Ч.Уийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.А нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ........ аймгийн .......... сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд ................. аймгийн .................. ................ ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ............аймгийн ..................т өөрийн албан өрөөндөө иргэн Ч.У сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ч.Уаас бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Ч.У нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр .......... аймгийн .......... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд .................. хэлтсийн дарга А.Ад тус хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд орохын тулд түүнд бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгсөн гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан Авлигын гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.А нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ....................аймгийн................. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд .................. аймгийн .................. хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ................... аймгийн ..................т өөрийн албан өрөөндөө иргэн Ч.У сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ч.Уаас бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль авах,
Ч.У нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ...... аймгийн ...... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд .................. ............... А.Ад тус хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд орохын тулд түүнд бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Т.Бгийн: “...Ч.У нь 2022 оны 04 сарын 29-ний өдөр надаас 5.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд тухайн үед нь би Ч.Уийн Хаан банкны ............. дугаарын данс руу нь шилжүүлсэн байна. ...Надад дээрх мөнгийг ийм юманд зарцуулна, тийм юманд зарцуулна гэж хэлээгүй, “түр зээлээч” гэсэн учраас би шилжүүлсэн юм. ...Би дээрх 5.000.000 төгрөгөө буцааж авсан байна. Энэ мөнгийг Хаан банкны ............... тоот данснаас 2022 оны 05 сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, маргааш нь 5 сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус миний Хаан банкны ............. тоот дансанд шилжүүлж төлсөн байсан. Өөрөөр хэлбэл Ч.У нь дээрх зээлсэн 5.000.000 төгрөгөө тухайн оны 05 сард буцаагаад төлсөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 хуу/,
Гэрч Т.Цын: “...Тухайн үед ямар ч байсан Ч.У Бгээс мөнгө зээлсэн байсан, ерөнхийдөө тэр хүнээс мөнгө зээлдэг юм байна лээ. Түүнээс биш би Бгээс мөнгө зээлж аваад буцааж өгөөд байгаа асуудал биш. Б бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Ч.У нь Бгээс юунд зарцуулахаар яагаад мөнгө зээлсэн талаар нь мэдэхгүй байна. ...2022 оны 05 сараас хойш байх Архангай аймгийн ..................т зарлагын нягтлан бодогчоор ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 хуу/,
Яллагдагч А.Агийн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Би тогтоолд тусгагдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121 хуу/,
Яллагдагч Ч.Уийн “...Миний хувьд болсон үйл явдлын талаар өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Намайг хясан боогдуулж ажилд авсан. Уг нь бол төрийн албанд ажилтан ажилд авахдаа төрийн албан журмын дагуу хүний нөөцөд бүртгэж юм уу сонгон шалгаруулалтад хамруулж, тэнцэх бол ажилд авах байх. Гэтэл А.А надаас “та юу хийж байна даа” гэхээр нь би “эгч нь наймаа хийгээд пүүз зараад явж байна” гэхэд “таны мэргэжилд тохирох 2 орон тоо байгаа, та дүүдээ 5 сая төгрөг өгчихвөл 2, 3 хоноод тушаал чинь гарчихна шүү дээ” гэж өөрөө хэлсэн. Тухайн үед сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчийн албан тушаал байгаа гэхээр нь “энэ чинь үндсэн ажилтан биш гэрээт ажилтан юм байна шүү дээ ийм их хэмжээний мөнгө өгөх ёстой юм уу” гэхэд “ерөөсөө ханш нь ийм болчихсон шүү дээ” гэж хэлж байсан. Тухайн үед А нь “манай гэрээт ажилтнууд 22 сая төгрөгийн тэтгэмж аваад тэтгэвэртээ гардаг шүү дээ, тэгэхээр та надад тавыг өгөөд хоёр жилийн дараа 22 сая төгрөг авах нь байна шүү дээ” гэдэг байдлаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 хуу/,
Авлигатай тэмцэх газар өргөдөл гомдлын бүртгэл хяналтын карт /1-р хх-ийн 2 хуу/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 5 хуу/,
Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 11 хуу/,
Т.Ц, Ч.У, А.А нарын дансны хуулга /1-р хх-ийн 31-86 дугаар хуу/,
Архангай аймгийн .................. хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн б/33 дугаартай “Ч.У гэрээт ажилд томилох тухай” тушаал /1-р хх-ийн 88 хуу/,
Архангай аймгийн ..................т гаргасан Ч.Уийн өргөдөл / 1-р хх-ийн 89 хуу/,
Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 90-93 хуу/,
Эрүүл мэнд, .................. ерөнхий газрын даргын тушаалууд /1-р хх-ийн 94-96 хуу/,
А.Агийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 104-107 хуу/,
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 205 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцын 15, 16 дугаар зүйлд төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан хаагчдад албан үүргээ зөрчин аливаа үйлдэл хийлгэх, эс хийлгэхийн тулд өөрт нь, эсвэл өөр этгээд буюу байгууллагад шууд болон шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох, эсвэл олгохыг “хахууль” гэж тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан бөгөөд хахууль авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Нийтийн албан тушаалтан гэж “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д тус тус зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” тодорхойлсон.
Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ ............... аймгийн .................. хэлтсийн даргаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Эрүүл мэнд, .................. ерөнхий газрын даргын тушаалуудаар тогтоогдож байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэл болж байна.
Хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, амар хялбар аргаар мөнгө олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.
Дээрхээс дүгнэхэд ............. аймгийн .................. .............. А.А нь Ч.Уийн ажилд орох ашиг сонирхлын үүднээс ажилд томилох эрх бүхий албаны чиг үүргээ хэрэгжүүлж өөртөө амар хялбар аргаар ашиг олох гэсэн,
Ч.У нь өөртөө давуу байдлаар шударга бусаар Архангай аймгийн .................. хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилогдохоор А.Агийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн ажилд томилогдох ашиг сонирхлоо сайн дурын үндсэн дээр гүйцэлдүүлэх гэсэн шүүгдэгч нарын хахууль авах, хахууль өгөх ашиг сонирхол нэгдэж байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч А.Агийн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр .......... аймгийн ......... сумын............. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд .............. аймгийн .................. хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчиж иргэн Ч.У сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ч.Уаас бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль авсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах”,
Шүүгдэгч Ч.Уийн 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ......... аймгийн ........ сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд .................. хэлтсийн .............. А.Ад тус хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд орохын тулд түүнд бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацааг хуульчилсан бөгөөд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дахь заалтад тус тус өөрчлөлт орж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд тус хуулиас өмнөх цаг хугацаанд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн шүүгдэгч А.Ад холбогдох хэргийн зүйлчлэл нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч хүчин төгөлдөр үйлчилж байгаа тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зохицуулалтын хүрээнд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ч.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч У.О “У нь ажилд орох нэрийдлээр хахууль өгсөн, А нь албан тушаалаа ашиглан хахууль авсан нь буруу гэж дүгнэж байна” гэсэн саналыг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч А.А, Ч.У нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 14-18, 23-25, 28-29 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан Ч.У, А.А нарын мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна...” гэсэн заалтыг зөрчиж хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан сиди бичлэгийг 134 дүгээр талд авагдсан мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон боловч прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолууд хэрэгт авагдаагүй тул эдгээр баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэв.
Мөн тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч нараас гаргасан 16 хуудас баримтаас ............... аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн .......... дугаартай албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, Архангай аймгийн .................. хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/520 дугаартай албан бичиг, Архангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, ............. аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэрэг хэрэгт хамааралгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч А.А, Ч.У нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Агийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 5.000.000 төгрөгийг төлсөн...”,
шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Ц.Б, В.У нараас “...А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн талаар маргадаггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хууль бусаар олсон орлого болох 5.000.000 төгрөгийг төрийн санд төлсөн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийтийн албанд томилогдох эрх хасах торгох ялын доод хэмжээг оногдуулж, А.А нь 2 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг тул оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...”,
шүүгдэгч Ч.Уийн өмгөөлөгч Э.Мээс “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Ч.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хоёр арга байна. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлөх, хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн 2 боломж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл бүрдэж байна. Ч.Уийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг учраагүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцлүүд хангагдсан учир ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул улсын яллагчийн шүүгдэгч А.Ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч Ч.Уийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, хахууль авагч нарын харилцан ашиг сонирхол нэгдмэл байдаг бөгөөд хахууль авсан А.А нь хахууль өгсөн Ч.Уийн ажилд орох гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн ажилд томилох эрх бүхий албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 5.000.000 төгрөгийн хахууль авсан,
хахууль өгсөн Ч.У нь өөртөө давуу байдал бий болгож ажилд орох гэсэн өөрийн ашиг сонирхлын үүднээс ажилд томилох эрх бүхий нийтийн албан тушаалтан А.Ад 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн нь тус тус Эрүүгийн хуульд заасан Авлигын гэмт хэргийн шинжийг хангасан байх тул авлига өгсөн Ч.Уийн үйлдлийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А нь өөрийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах төрийн ажил, үйлчилгээг Ч.У зохих ёсоор, зайлшгүй авах хэрэгцээ шаардлага үүссэнийг нь далимдуулан түүний хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эдлүүлэхгүй байх, эсхүл дордуулах, хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй илт эс үйлдэхүйн шинжтэй үйлдэл хийх зэргээр хясан боогдуулж, аргагүй байдалд оруулж хахууль авсан гэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Уийн хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт заасан “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэсэн ойлголтод хамаарахгүй.
Харин түүний хахууль өгсөн тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болох боловч гэмт хэргийг төгс үйлдсэний дараа тухайн этгээд нь гэм буруугаа ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэний үндсэн дээр ямар нэг нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа төрийн зохих байгууллага, албан тушаалтанд өөрийн биеэр ирж мэдээлснийг үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн гэж үздэг.
Хэрэгт шүүгдэгч Ч.У нь ямар нэг нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа Авлигатай тэмцэх газарт өөрийн биеэр мэдээлж үйлдсэн гэмт хэргээ илчилсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө”, харин түүний хахууль өгсөн тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэх нөхцөл тогтоогдсонгүй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд тус заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ тул шүүгдэгч Ч.Уийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзаж шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүхээс дээрх заалтыг хэрэглэж шүүгдэгч Ч.У эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч А.А, Ч.У нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.А, Ч.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Агийн нийтийн албан тушаалтны хувьд хахууль өгөгч Ч.Уийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр,
шүүгдэгч Ч.Уийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажилд томилогдохоор нийтийн албан тушаалтан А.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч А.А, Ч.У нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан, шүүгдэгч Ч.Уд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.
Шүүгдэгч А.А нь шүүгдэгч Ч.Уаас 5.000.000 төгрөгийг бэлнээр авч, зарцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, банкны депозит дансны хуулга болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх 5.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон ашиг” гэж үзэн шүүгдэгч А.Агийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах зохицуулалттай.
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 5.000.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрийн санд төвлөрүүлсэн байх тул түүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч А.А, Ч.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт авагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Ч.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Ч.У нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Уд оногдуулсан 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан, шүүгдэгч Ч.Уд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч А.А, Ч.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт авагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.А, Ч.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, ерөнхий шүүгч П.Гандолгор, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Б.Н
Иргэдийн төлөөлөгч: У.О
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б, В.У, Э.М
Шүүгдэгч: А.А, Ч.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чын У нарт холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ......... хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч, нягтлан бодогч мэргэжилтэй, ........... аймгийн ............... дарга ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ......... аймгийн ............ сумын ... дугаар баг .........тоотод оршин суух, улсаас авсан хөдөлмөрийн хүндэт медаль шагналтай, ял шийтгэлгүй, Б овогт А.А /РД:............./
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр .......... аймгийн .............. суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ........... аймгийн ................. сумын ... дугаар баг ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Ч.У /РД:............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ........ аймгийн ............ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. байранд ............... аймгийн ........................ даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ............аймгийн ...................өөрийн албан өрөөндөө иргэн Ч.У сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ч.Уаас бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль авах,
Ч.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ........ аймгийн ............ сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ...............байранд .............................. дарга А.Ад тус хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд орохын тулд түүнд бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйл байхгүй. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт прокурорын байгууллагад гаргаж байсан. Миний хувьд У ажилд томилохдоо хясан боогдуулж мөнгө аваагүй. Үүн дээр тайлбар хийе. Би төрийн байгууллагад нийт 23 жил ажиллаж үүнээс удирдах албан тушаалд 16 жил ажиллаж байна. Ажил, албан тушаал эрхэлж байх хугацаандаа нэг ч хүнээс мөнгө авч байсан тохиолдол байхгүй. Анх удаа ийм тохиолдол гарч байна. Энэ хүн намайг хясан боогдуулсан гэсэн нэр томьёонд оруулж өөрөө шүгэл үлээсэн гэсэн 2 үндэслэлээр гомдол гаргасан. Би төрийн захиргааны байгууллагад олон жил ажиллаж, төрийн албанд хоёр удаа тангараг өргөж байсан. Төрийн албанд хоёр удаа тангараг өргөж байсан хүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргах зүйл байхгүй учраас үнэнийг ярья. Олон сарын өмнө болсон үйл явдал учраас цаасан дээр тэмдэглэж ирсэн, зарим зүйлийг та бүхэнд уншиж танилцуулъя. 2022 оны 4 сарын 22-ны өдөр У манай .................. хэлтсийн гадаа пүүз зараад явж байсан. Ажил дээр ажлаа хийгээд сууж байтал манай ажилтан О эмч У гадаа пүүз зарж байна чамайг ирж үзэх үү гэж байна гэхээр нь би гарсан. Машин дотор пүүз үзээд сууж байхад энэ үйл явдал болсон. Юу гэж хэлсэн гэхээр танайд орон тоо байгаа юу? гэхэд нь би манайд орон тоо байгаа гэж үнэнээ хэлсэн. Тэгээд ямар орон тоо байгаа вэ? гэж асуухад нь манайд архивын орон тоо, гэрээтийн орон тоо бол байгаа гэж хэлэхэд У тийм үү би ажилд орох гэсэн юм гэхээр нь манайд ч орон тоо байна гэж хэлсэн. У намайг ажилд аваач, тэгвэл өөрийг чинь бодно гэхээр нь дараа ярья гээд пүүзнийхээ мөнгө төгрөгийг өгье гэсэн чинь дараа бол дараа нь эргээд өөртэй чинь холбогдъё гэж хэлээд пүүзээ зараад явсан. Тухайн үед үүнийгээ хэлж байхдаа албан ёсоор намайг хэлсэн мэтээр хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгсөн байсан. Хууль хяналтын байгууллагад худлаа мэдүүлэг өгдөг. Би анх удаа хуулийн байгууллагад шүүх хурлаар орж байгаа учраас үнэнийг ярьдаг гэж бодож байна. Тийм учраас би 2 удаа тангараг өргөсөн хүний хувьд гэм буруу дээрээ маргахгүй, үүнийгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа учраас үнэнийг хэлж байна. Би 16 жил төрийн байгууллагад удирдах албан тушаал хашсаны хувьд ёс зүй, ёс суртахуунтай гэдгийг та бүхэнд уламжилж хэлье. Тэр үед У би таныг бодно, та намайг ажилд аваач би ажлаасаа гарчихсан өмнөх байгууллагадаа шүгэл үлээгээд цэцэрлэгийн хүүхдүүдийг өрөвдөлтэй байхаар нь хүмүүсийн хатгалгаагаар тийм зүйл хийчихсэн гэж яриад өнгөрсөн. Би танд 5,000,000 төгрөг өгье гэж У өөрөө хэлсэн. Тэгэхээр нь үгүй манай энэ ажил чинь 550,000 төгрөгийн цалин авдаг ажил 5,000,000 төгрөг өгнө гэж байдаг юм уу? гэсэн чинь юу гэсэн үг вэ? Архангайд ханш нь ийм байдаг гэсэн. Би тийм мөнгө авч үзээгүй, юун 5,000,000 төгрөг вэ гэхэд манай нөхөр ч 5,000,000 төгрөг авдаг гэсэн. Би мэднэ, ханш нь ийм байна гэж хэлсэн. Би ч амьдралдаа авч үзээгүй юм байна гээд 2 пүүз аваад машинаас нь гарсан. Тэгээд Уаас 2 пүүз аваад тэр өдрийн үйл явдал дууссан. Ингээд 4 сарын 25, 27-ны өдрүүдэд манай ажлаар орж ирсэн, ирэх бүртээ намайг ажилд аваад өгөөч гээд гуйгаад байсан. Хүн бүр У ажилд авах юм бол ёстой баларна шүү гэж байсан. Хамгийн сүүлд 5 сарын 2-ны өдөр өөрөө орж ирээд гуйсан. Би 5,000,000 төгрөгт нь болж энэ хүнийг ажилд аваагүй. Би энэ хүнийг 53 настай хүн 2 жилийн дараа тэтгэвэрт орох юм байна, миний ээжээс ялгаа юу байх вэ гэж бодсон. Өмнө нь гаргаж байсан ёс зүйгүй үйлдлийн талаар хэлэхэд би гэмшиж байна, одоо ёстой тийм үйлдэл дахиж хийхгүй, танд амлая бурхан шүтээн минь гээд намайг олон янзаар хэлээд мөргөж, сөгдөх шахам уйлаад гуйсан. Миний хувьд нэг алдаж байгаа хүнийг дахиж нийгмийн хог болгоод яах вэ хөөрхий минь хүн нэг алдаа л биз, энэ хүнд дахиад боломж олгоё гэдэг үүднээс анх ажилд авсан. Намайг 4 сарын 29-ний өдөр ажил ихтэй, ажлаа хийгээд сууж байхад үдээс хойш 3, 4 цагийн үед У орж ирээд шкаф дотор нэг боодолтой юм авчраад хийчихсэн. Би тухайн үед нь юу юм бэ гэсэн чинь нөгөөх чинь гэж хэлсэн би юу ч ойлгоогүй. Би тухайн үедээ харуул байхад сонин юм аа, ааруул юм болов уу гэж бодоод тухайн өдрөө анзаараагүй, үзээгүй. Тэгээд ажил ихтэй байж байгаад ажил тараад гэртээ харьсан. Тухайн өдөр 5 дахь өдөр байсан. Маргааш нь хагас сайн өдрийн амралт байсан охиндоо өчигдөр нээрэн ээжид нь хүн юм өгөөд байсан, ээж нь үзээгүй хоёулаа очоод үзье гэж хэлээд охиныгоо дагуулж ажил дээрээ очсон. Тухайн ажил дээрээ очоод шкафаа онгойлгоод өгсөн зүйлийг үзтэл мөнгө байсан. Тэгэхээр нь би хэлэх үү? яах вэ? буцаагаад өгөхөөр тухайн үедээ өгөөгүй юм чинь чамайг хэн хардаг юм гэж хэлэх байх гэж айсандаа би авсан нь үнэн. Миний буруу. Би энэ мөнгийг авахгүй бол амьдарч чадахгүй амьдралтай хүн биш. Би 3,000,000 төгрөгийн цалин авдаг, 3 өрөө байранд амьдардаг. Би У хясан боогдуулж байсан тохиолдол надад байхгүй. Уд би үнэхээр итгэл үзүүлээд ажилд авсан, бид 2 хоолонд их ордог байсан нь үнэн, тэгээд би энэ хүнд итгээд амьдралынхаа хамаг зүйлийг ярьдаг байсан. Би энэ хүнд итгэж байсан учраас өөрийнхөө амьдралыг ярьдаг байсан. Тэгээд ярьдаг байхад намайг нөгөө авсан мөнгөө яасан бэ? гэж асуухаар нь 6 сард гадагшаа гарна. Зээл авсан тэр зээлэндээ хийчихлээ, хаачихвал дараа нь надад зээлийн эрх үүсэх юм байна гээд ярьж байсан. У надтай 4 сарын 25, 27, 5 сарын 2-ны өдрүүдэд манай өрөөнд ирж уулзаж байсан. Ингээд 5 сарын 2-ны өдөр Утай уулзаад би ерөнхий нягтлан бодогчоо дуудаж энэ хүнийг ажилд авахаар боллоо гэхэд та дэлхийд байхгүй ийм шившигтэй амьтан аваад байхдаа яадаг юм бэ? гэхээр нь үгүй яах вэ дээ хүн алдаа биз, та нар яахаараа хүнийг муу болгож хардаг юм, та нар сайн талаас нь харж болдоггүй юм уу, энэ хүн хоёр жилийн дараа тэтгэвэрт орох гэж байгаа хүн байна, та нар яагаад энэ хүнийг хайрлаж болдоггүй юм, хүн нэг л муу байвал муу байдаг юм уу? гэж би энэ хүнийг өмөөрч байгаад ажилд авч байсан. Тухайн үед манай ерөнхий нягтлан бодогч Булганчимэг миний хажууд сууж байсан. У урьд нь “Ирээдүй” цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа байгууллагынхаа даргыг шахаанд оруулж, янз бүрийн бичлэг фейсбүүкээр цацаж байсан. У тухайн үйл явдлыг хүний ятгалгаар хийсэн, эгч нь одоо ёстой тийм зүйл хийхгүй, манай гэр бүл өөрийг чинь ёстой шүтэж амьдаръя, намайг ямар ч байгууллага ажилд авахгүй байхад намайг ажилд авлаа маш их баярлаж байна гэж хэлсэн. Би энэ хүнд итгэл үзүүлж, мөн 2 жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарна, улсад 18 жил ажиллачихсан хүн 2 жилийн дараа тэтгэвэрт гарахад хэдэн сарынх нь тэтгэмж хэрэгтэй байх гэж бодож, үнэн сэтгэл гаргаж ерөнхий нягтлан бодогчийнхоо хажууд энэ хүний үгийг нь таслан байж анх ажилд авсан түүхтэй. У ажилд авснаас хойш бид хоёрын дунд нэг ч удаа маргаан, янз бүрийн асуудал огт гарч байгаагүй, хувийн харилцаа болон бусад янз бүрийн зүйл байгаагүй. Бид хоёр элгэмсэг дотно харьцаж байсан. Ингээд 8 сарын 24-ний өдрийн 8 цаг 30 минутын үед У манай гэрийн гадаа ирээд намайг дуудсан. Би яах гэж байгаа юм бол гэж бодоод гараад иртэл намайг 2 цаг 30 минут доромжилсон, дарамталсан, дээрэлхэж, элдэв янзаар хэлж миний нэр төрийг гутаасан, хууль бусаар бичлэг хийсэн байсан. Бичлэг хийсэн баримтаа хэрэгт нотлох баримт болгож өгсөн байна. Би хуулийн хүн биш учраас хэлж мэдэхгүй байна. Шүүх хуралд орох гэж байгаа болохоор тодорхой хэмжээний сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, хэлэх зүйлээ бичээд оръё гэж бодсон. Цаг хугацааны хувьд олон сарын үйл явдал учраас зарим зүйлүүд мартагдсан байна. У 8 сарын 24-ний өдөр намайг 2 цаг 30 минут дарамталж, дээрэлхэж, доромжилж элдвээр хэлсэн, бичлэг дээр нь байгаа. Хууль бусаар бичиж авсан бичлэг нотлох баримт болдог эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр намайг дуудаж уулзаад доромжлоход нь би таныг ажилд авсан хүн, та юунд ингээд надад хорсоод байгаа юм бэ гэхэд чи миний нөхөртэй явалддаг гэсэн. Би үнэхээр нөхөртэй нь явалдахаар дотно харьцаатай биш. Тамгын газарт агентлагийн дарга нарын шуурхай уулзалт сар бүр болдог. Тухайн уулзалт дээр Уийн нөхөртэй мэнд мэдээд толгой дохиод өнгөрдөг хүмүүс болохоос биш энэ хүний яриад байгаа шиг асуудал огт байхгүй. Дараагийн өдөр нь 8 сарын 25-ны өдөр намайг ажил дээр байхад 5 цагийн үед та манай нөхөртэй явалддаг, тийм учраас гар утасныхаа дугаарын ярьсан биллийг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний хувийн нууц гэхэд өг гээд байсан. Би танд өөрийнхөө хувийн нууцыг задлан байж биллээ үзүүлье гээд бид хоёр хамт миний мобикомын утасны дугаар, миний нэр дээр байдаг хүүхдийнхээ утасны дугаар, .................. газраас өгсөн албаны дугаар зэрэг миний нэр дээр байсан 3 утасны дугаарын биллийг 6 сарын 25-ны өдрөөс 8 сарын 25-ны өдөр хүртэл авсан. Миний утасны дугаарын биллийг бүтэн 2 цаг сууж үзсэн. Тэгж байснаа маргааш үзье гэсэн. Би үүнийг яах юм бэ гэхэд лацадчихъя гээд өөрөө лацдаад маргааш нь ирээд үзсэн. Би нөхөртэй нь харилцаа холбоогүй учраас дугаарын биллээс юм гараагүй. Би танай нөхөртэй холбоогүй байгаа биз дээ гэхэд за за тийм холбоогүй байна гээд өөрөө уучлалт гуйсан. Түүнээс хойш дахин 9 сарын 6-ны өдөр орж ирэнгүүтээ мобикомын утасны чинь жагсаалтыг чинь авна, та өөрөө үүрэн холбооны газрууд руу утасдаад өөрийнх нь нөхөр Цтай холбоотой мэдээллүүдийг нь устгуулчихсан байна гээд намайг хардаад байсан. Тэгэхээр нь би мэдрэл муутай юм бэ? та чинь юу яриад байгаа юм бэ? Би юу гэж тийм юм хийж байдаг юм. Миний зоргоор үүрэн холбооны газрууд танай нөхөртэй холбоотой утасны жагсаалт, янз бүрийн мессежүүдийг устгаад байна гэж байх юм уу гэж хэлсэн. У миний утасны дугааруудын яриа болон бүх мессежүүдийг авсан. Миний олон давтамжтай залгасан дугаарууд руу дугаараа нууцалж залгасан. Мөн энэ байгууллагад ажиллаж байсан залуучууд руу залгаад А танай нөхөртэй явалддаг байсан уу? гэх мэтээр залгаж айл гэр үймүүлж асуудал хүртэл гаргасан. Би өөрт нь хэлсэн хувийн нууцдаа халдуулан барин өөрийн чинь нөхөртэй явалддаггүй гэдгийг л харуулахын тулд би энэ биллийг өөрт чинь гаргаж өгч харуулсан. Цэнхэрийн халуун ус дээр гэр бүл, найз нөхөдтэйгөө байж байсныг хүртэл янз бүрийн асуудал болгосон байсан. Би өдрийг нь санахгүй байна 9 сарын 2-ны өдрийн үед байх манай хүүхэд ажил дээр орж ирэнгүүтээ ээж надад ийм мессеж ирлээ гэсэн. Намайг харахад А даргын охин мөн үү? танай ээжийг чинь танай ажилтан У гэдэг хүн ийм юм хийж байна гээд Уийн өөрийнх нь фэйсбүүк хаягаас нэг хүнтэй чаталсан чатаа манай охин руу явуулчихсан байсан. Миний утсанд яг тийм мессеж ирсэн. Та А дарга мөн үү? Танай ажилтан У өөрийг чинь тагнаж чагнаад маш муухай байдалд оруулж байна. Тийм учраас та энэ хүнээс болгоомжтой яваарай, энэ хүний өөр хүнтэй харилцсан мессежийг над руу явуулсан. Гэтэл энэ хүн намайг тагнаж чагнадаг, надтай харилцсан бүх мессежүүдийг, өөр хүнээр бичлэг зураг даруулаад нөгөө хүн нь над руу явуулсан байсан. Би албан ёсоор цагдаагийн байгууллагад энэ талаар 10 сарын 3-нд гомдол гаргасан. Яг үнэндээ цагдаагийн байгууллагаас одоог хүртэл үүнийг шийдвэрлэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэх гээд байгаа. У цагдаа, прокурорын байгууллагад намайг хясан боогдуулсан гэж мэдүүлээд байгаа. У .................. ерөнхий газарт өргөдөл гаргаж 9 сарын 4-ний өдөр ерөнхий газраас 4 хүний бүрэлдэхүүнтэй 2 өдрийн шалгалтын ажиллагаа хийгдсэн. Дараа нь У дахин 9 сарын 9-ний өдөр өөрөө шүгэл үлээж байна гэсэн нэрийдлээр Авлигатай тэмцэх газарт хувийн сэдэлттэйгээр, анхнаасаа намайг шахаанд оруулж, миний нэр хүндийг гутаан доромжилж гомдол мэдээллийг гаргасан. Миний хувьд намайг айлган сүрдүүлж, дарамталж, амьд явах эрхгүй болгож байгаа учраас би үүнийг шүүх хурал дээр хэлье гэж бодож зориудаар хэлж байна. Энэ хүн манай гэрт 2 удаагийн үйлдлээр 4 цагдаатай прокурорын зөвшөөрөлгүйгээр орж ирж нэгжлэг хийсэн. Энэ үйлдлийг прокурорын газар шалгаад явж байгаа. Энэ хүний хувьд маш ёс зүйгүй, 9 сарын 12-ны өдөр манай байгууллага дээр ажилтан, албан хаагчдын дунд намайг гичий, янхан гэж дооглосон, надтай харилцаж байсан бүх хүний харилцааны мессежнүүдийг бүгдийг нь ил гаргаад мэдүүлгээс үзүүлж харуулаад сууж байсан тохиолдлууд хүртэл байгаа. Тэгээд цагдаагийн газар эдгээр зүйлийг бичиж өгөхөд аймгийн цагдаагийн газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дахиж аймгийн прокурорт гомдол гаргасны дагуу гомдлыг дахин шалгах нь зүйтэй байна гэсэн хариу гарсан. Миний нэр төрд маш ихээр халдаж байгаа. Уийн хөдөлмөрийн гэрээг 2 хийсэн шалтгаан байгаа. Утай анх 2022 оны 5 сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд байж байтал 2023 оны 10 сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай байгууллага дотоод аудитын хяналт шалгалтаар орсон. Тэгээд хяналт шалгалт ортол энэ хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд байхгүй, яг ажил үүргийн хуваариуд байхгүй, яагаад хийгээгүй юм бэ? гэхэд нь бид үүнийг шалгуулж байгаа, хөдөлмөрийн гэрээгээ байгуулахдаа буруу зөрүү байгуулаад явчихжээ. Хөдөлмөрийн хөлснийх нь хэмжээ, бичигдэх баримт зүйлүүд бичигдэж жижигхэн засвар орсон. Өөр байдлаар Уийн хэлээд байгаа шиг нэг өдөр 2 гэрээ байгуулаад санаатай санамсаргүй, энэ хүний эрх зүйн байдлыг хохироосон асуудал гаргаагүй гэдгийг хэлье. У 2 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Энэ ажлаас чөлөөлсөн асуудалтай холбоотой хэрэг иргэний шүүхэд хянагдаж байгаа. У ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хэд хоногийн дараа манай ажил дээр орж ирсэн. Тэгээд Авлигатай тэмцэх газар гаргасан өргөдлөө буцаах боломжтой болов уу? та хүнээр яриулаад өг гэж хэлэхэд нь бид хоёрын тоглоом биш. Нэгэнт хуулийн байгууллагад өгсөн учраас авах ёстой ял шийтгэлээ авах байлгүй дээ. Түүнээс биш надад хүнээр яриулаад байх зүйл байхгүй гэж хэлсэн. Уийн хувьд анхнаасаа зохион байгуулалттай жүжиг тавьж миний ажил албан тушаалыг нөхөртэйгөө хардаж шүгэл үлээсэн нэрээр намайг шахалт үзүүлсэн. Уийн хувьд зүгээр байж байгаад шүгэл үлээхгүй, нөхөртэйгөө хардсанаас энэ процессыг эхлүүлсэн. Миний ажиллаж байгаа ажил, албан тушаал болон байгууллага хамт олон намайг мэддэг бүх хүмүүс чамайг ингээд явж байна лээ гээд миний нэр хүндэд халдаж ярьсан байсан. Энэ хүн намайг маш их тагнадаг, чагнадаг, манай гэрийн гадаа хүртэл машинтай ирээд хонодог. Тэгээд машинтай хүмүүсээр миний араас дагуулж, тагнаж чагнаад явдаг. У хүн хөлслүүлээд А хүчиндүүл, 5,000,000 төгрөг өгье, А манай нөхөртэй явалдсан болго, тэгэх юм бол дахиад 500,000 төгрөг нэмээд өгнө гэдэг зүйлийг цагдаагийн байгууллагад хандсан. Энэ асуудал шалгагдаад явж байгаа. У хамгийн сүүлд хүртэл надад энэ ажил албан тушаалаас гарсан ч хаана ч явсан тэр газарт чинь би үргэлж очиж ажил амьдралд чинь гай тарина. Чамайг очсон газар бүрт чинь булайг чинь хэлж явна гээд намайг байнга дарамталсан. Би мөнхийн дарамтанд, сэтгэл зүйн хувьд маш хүнд байгаа, мартаж санадаг болсон, намайг байнга тагнаж, чагнаж эсвэл шөнө оройгүй утасныхаа дугаарыг нууцлаад манай гэр лүү залгадаг, араас байнга чагнаж, айлгах асуудал байна, маш хэцүү байна. Хүн хөлсөлж зодуулна, нөхөртэйгөө явалдсан болгох гэж хүнд мөнгө өгч байна, энэ бол гэмт хэрэг гэж бодож байна. Энэ асуудал нь шүүх, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас үнэн зөв нь тогтоогдоно гэж бодож байна. Шүүх, прокурорын байгууллагад худал мэдүүлэг өгч болдог үгүй талаар би мэдэхгүй байна. У шүгэл үлээсэн гэж худал мэдүүлдэг. Энэ нийгэмд ийм муухай, хүн чанаргүй, ёс суртахуунгүй хүн өөрөө шүгэл үлээсэн гэж олон нийтэд турхирч, олон хүний ажил амьдралд хор бүү хүргээсэй гэж бодож байна. Өөрийн чинь хийсэн муу үйл санаа чинь олон хүний ажил амьдралд халдаж байна. Дахиад хүний хувьд буруу үлгэр дуурайлал битгий гаргаасай, энэ бохир үйл явдлаа зогсоогоосой, хүн гүтгэж доромжилдог, айлгадаг, сүрдүүлдэг, дарамталдаг, хүний ажил амьдралд гай болдог энэ ажиллагаагаа надаар зогсоогоосой, надаар дуусаасай...” гэв.
Шүүгдэгч Ч.У шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэгтээ: “...Би улсад 24 жил ажиллаж, 7 жил багшаар ажилласан. 2002 онд улсын тэргүүний багш болсон, сүүлийн 16 жил нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчийн ажил хийсэн. Өмнө нь “И.....” сургууль, цэцэрлэгийн цогцолборын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа манай байгууллагын дарга, удирдлагууд буруу, хууль бус үйл ажиллагаа хийж байсан учраас би тухайн үед нийгэмд болохгүй байгаа зүйлийг ил болгож байсан. 2022 оны 4 сарын 27-ны өдөр ................ хэлтсийн гадна машинтайгаа очиж зогссон чинь ............... хэлтсийн магадлах эмч О яг хэлтэс рүү орох гэж байхад нь сигналдахад ирсэн. Тэгэхээр нь сайн байна уу гээд эгч нь пүүз зараад явж байгаа юм танайхаас үзэх хүн байна уу? гэхэд хараад гоё пүүзнүүд байна гэж хэлэхээр нь тэгвэл танайхаас авах хүн байвал эгчдээ хэлээд өгөөч гэсэн. Дарга авах байх, төгсөлтийнхөн нь ирчихсэн байгаа гэхэд нь би дарга чинь гарч ирэхгүй байх хэрэггүй, зүгээр өөр хүмүүс байвал дуудчих гэхэд яагаад гарч ирэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Цэцэгдуламтай найз гэсэн, гарч ирэхгүй байх гэхэд байгууллагын даргад хэлчихье гэж хэлээд орсон. Гадаа байж байсан чинь хамгийн түрүүнд А дарга гарч ирсэн. Би гарч ирсэнд чинь баярлалаа, таныг гарч ирнэ гэж бодсонгүй гэсэн чинь юу гэсэн үг вэ гарч ирэлгүй яадаг юм бэ гэж хэлсэн. Намайг янз бүрээр ярьдаг. Би үнэндээ нийгэмд болохгүй байгаа зүйлийг цэвэрлэж, хуурамч дипломын асуудал, хүүхдийн цэцэрлэгийн багш нар хүүхэд зоддог асуудлыг өөрөө илэрхийлж гаргаж тавиагүй. Би Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны Архангай аймгийн салбарын даргын хувьд Улаанбаатар хотын Монголын үйлдвэрчний эвлэлийн салбарын дарга нартаа манай байгууллага дээрх асуудлаа хүргэсэн. Энэ асуудлаас болж ажлаас халагдсан тухайгаа хэлээд таныг гарч ирэхгүй байх гэж бодсон гэж хэлсэн. Дарга тэр ямар хамаатай юм бэ, таны зөв шүү дээ, нийгэмд болохгүй юмыг та илэрхийлсэн, таны буруу гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би баярлалаа гэж хэлээд, юу хийж байна гэхэд нь амьдрахын тулд пүүз зараад явж байна гэсэн чинь манай төгсөлтийнхөн ирсэн байгаа би пүүз үзье гээд, пүүз үзээд энэ 2 пүүз дажгүй юм байна би авчихъя гэсэн. Би ажилгүй байгаа гэхэд манайд таны мэргэжлийн 2 орон тоо байгаа, зарлагын сангийн нягтлан бодогчийн, архив бичиг хэргийн ажилтны орон тоо байгаа гэж хэлсэн. Би төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгүүлээгүй, тийм амархан танайд орохгүй байлгүй дээ гэхэд тэр ямар хамаатай юм бэ, би авч байгаа юм чинь тэр хамаагүй гэсэн. Тэгээд дүү нь өрх толгойлсон эмэгтэй болсон. Та надад 5,000,000 төгрөг өгчих тэгвэл би 5 сарын 2-ны өдөр сангийн зарлагын нягтлан бодогчийн ажилд ямар ч хүн байхгүй бас жолоочийн ажил байна, та 5,000,000 төгрөг өгчих юм бол тушаалыг чинь 2-нд гаргана гэсэн. Намайг 4 сарын 25, 27-нд уулзсан гэж дарга худлаа яриад байна. Би 4 сарын 27-ны өдөр очсон, тэр өдөр пүүз үзэхэд энэ яриа болсон. Би тийм хурдан уу? гэсэн чинь тийм би авах юм чинь таны төрийн албаны шалгалт өгсөн байна уу? өгөөгүй байна уу? тэр хамаагүй, нөөцөд бүртгэлтэй бүртгэлгүйг хэн харах юм гэж хэлсэн. Тийм учраас та надтай тохироо хийгээд ажилд орвол ор гэж хэлсэн. Би мэргэжлийн ажил гээд сангийн зарлагын нягтлан бодогчийн ажилд орлоо гэхэд гэрээт юм чинь 5,000,000 төгрөг арай дэндүү өндөр ханш байна гэж хэлсэн. Гэтэл жолооч 3,000,000 төгрөг, нягтлан бодогч 5,000,000 болчихсон байгууллагуудын дарга нар 5,000,000 авдаг гэж хэлсэн. Би надад мөнгө байхгүй байна, ажилд орох ч бодолгүй байна. Ийм амархан ажилд орвол сонин л юм байна гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр орой төгсөлтийнхөнтэйгээ уулзана, 2 пүүз таалагдаж байна танд дараа нь мөнгийг нь өгчихье гэсэн. Дарга та надтай эргээд холбогдоорой, хоёулаа орой ярья гээд орох гэхэд нь би та ажлынхандаа пүүз зарж байна гээд хэлээд өгөөрэй гэсэн чинь залуучууд гарч ирж үзээд пүүз авсан хүн байхгүй. Маргааш нь 28-ны өдөр над руу залгаад та юу болсон, яаж шийдсэн аль орон тоон дээр орох вэ? гэхэд нь би 5,000,000 төгрөг өгөөд орно гэхээр надад нэгдүгээрт мөнгө байхгүй, хоёрдугаарт сангийн зарлагын нягтлан бодогчийн ажил гэрээт юм байна гэхэд ерөнхий газарт сангийн зарлагын нягтлан бодогчийг гэрээт биш үндсэн ажилтан болгоод өгөөч гэсэн хүсэлт өгчихсөн байгаа, удахгүй үндсэн болчихно. Та орчих 5,000,000 төгрөг надад хэрэгтэй байна гэхэд нь надад өгөх боломж байхгүй байна, ямартай ч хүнээс асууя гэж хэлсэн чинь та 2 жилийн дараа тэтгэвэрт гарах юм байна гэж хэлсэн. Би тэтгэвэрт гарахад танайхаас тэтгэмж авах юм уу? гэж асуухад та 2 жилийн дараа тэтгэвэрт гарахдаа манайхаас 22,000,000 төгрөгийн тэтгэмж авна. Та надад 5,000,000 төгрөг олоод өгчихөд 2 жилийн дараа 17,000,000 төгрөг хүүтэй хадгалуулсан ч ийм их болохгүй гэж хэлсэн. Тэгээд би 4 сарын 28-ны өдөр Б гэдэг “Баян-Уул” нэртэй ломбард ажиллуулдаг хүнээс мөнгө байвал эгчдээ зээлээч гэхэд та бага мөнгө аваад хугацаандаа өгчихдөг юм чинь өгчихье гээд 5,000,000 төгрөгийг надад зээлүүлсэн. А 4 сарын 28-ны өдөр нөгөөдөх чинь бүтсэн үү, яасан бэ? гээд над руу орой залгаж асуухад нь би шийдэж мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд А 4 сарын 29-ний өдрийн өглөө над руу залгаад та ажил дээр хүрээд ир гэж хэлэхээр нь ломбард ажиллуулдаг хүнээс мөнгө олсон гэж хэлэхэд дансаар битгий шилжүүлээрэй намайг шалгана, бэлнээр аваад ир гэсэн. Тэгээд би нөгөө мөнгө зээлсэн залууг бэлнээр өгчихөөч гэсэн чинь үгүй эгчээ би таны данс руу хийнэ гээд дансанд хийсэн. Би өөрийн данснаасаа 16 цагийн үед мөнгөө аваад А над руу залгаад байхаар нь очсон. Би .................. рүү 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг барьж орсон. Бид хоёр 25-нд уулзаагүй, 27-нд пүүз зарж явж байгаад ажлынх нь гадна уулзсан. А 4 сарын 28-нд надтай утсаар ярьсан. Би 4 сарын 29-ний өдөр байгууллага дээр нь очсон. Өрөөнд орохдоо мөнгөө гялгар уутанд бэлнээр хийчихсэн, чичрээд орсон. Тэгээд нөгөө мөнгө чинь гэсэн чинь тийм үү бурхан минь хүн харчих вий гээд толгойдоо нэг адис авчхаад баруун талынхаа ширээний доод талд хийсэн. Маргааш нь над руу утсаар ярьж байсан. У эгчээ баярлалаа, охинтойгоо хоёулаа Замчингийн ресторанд дээжээр нь хоол идлээ, зээлээ дарчихлаа танд маш их баярлалаа гэж хэлсэн. Ингээд 5 сарын 2-ны өдөр ажилд орж, намайг ширээний хажууд суулгаж байгаад хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд хугацаа заагаагүй байсан. Тэгээд шууд тэр өдөр тушаал гарсан. Сангийн зарлагын нягтлан гүйлгээ хийдэг учраас зарим хүмүүст давхар гүйлгээ хийгдэх тохиолдол гардаг байсан. Ажилд орсноос хойш байнгын дарамттай хурал хийнэ, над руу харж байгаад л энэ Аийн хувийн амьдрал та нарт хамаагүй шүү, Бийн хувийн амьдрал та нарт хамаагүй, би өрх толгойлсон эмэгтэй хэнтэй ч өвчин зовлонгоо хуваалцах боломж байдаггүй. Хурлаас гараад та нар намайг муулдаг гэж байна. Та нарыг би мэдэж байгаа, хана ч чихтэй, шүүх, тагнуул, цагдаагийн байгууллагад өгнө гэх мэтчилэн байнгын дарамттай, стресстэй над руу харж ярьдаг байсан...” гэв.
Эрүүгийн 2312.................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Гэрч Т.Бгийн: “... Ч.У нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн бөгөөд нэг нутгийнх болохоор танина, энэ хүнд би хааяа мөнгө зээлдэг, буцааж тодорхой хэмжээний хүүтэй нь авдаг ийм л харьцаатай хүн байгаа юм. Энэ хүнтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Ч.У нь 2022 оны 04 сарын 29-ний өдөр надаас 5.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд тухайн үед нь би Ч.Уийн Хаан банкны .......... дугаарын данс руу нь шилжүүлсэн байна. Ч.Уд дээрх мөнгийг өгөхдөө гэрээ байгуулсан асуудал байхгүй, дансаар нь шилжүүлэхдээ зээл гэсэн утгаар нь бичээд шилжүүлсэн. Надад дээрх мөнгийг ийм юманд зарцуулна, тийм юманд зарцуулна гэж хэлээгүй, “түр зээлээч” гэсэн учраас би шилжүүлсэн юм. Дээрх мөнгө нь миний дансанд бэлэн байсан бөгөөд ломбард болон мөнгө зээлэх үйл ажиллагаа явуулдаг учраас эргэлтийн мөнгө байсан юм. Энэ мөнгийг би хэн нэгэн албан, байгууллагаас аваад бэлнээр гаргаж өгөөд байгаа асуудал биш, харин Ч.У нь надаас зээлж авсан мөнгө байгаа юм. Би дээрх 5.000.000 төгрөгөө буцааж авсан байна. Энэ мөнгийг Хаан банкны .............. тоот данснаас 2022 оны 05 сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, маргааш нь 5 сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус миний Хаан банкны ............ тоот дансанд шилжүүлж төлсөн байсан. Өөрөөр хэлбэл Ч.У нь дээрх зээлсэн 5.000.000 төгрөгөө тухайн оны 05 сард буцаагаад төлсөн байна. Энэ удаагийн зээл дээр хүү бодоогүй өгсөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 хуу/,
Гэрч Т.Цын: “...Би 2016 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч мөн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай салбарын даргаар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилласан. Би Хаан банкны .............. тоот дансыг эзэмшдэг, ямар ч байсан сүүлийн 5 жил бол энэ дансыг ашиглаж байгаа. Энэ гүйлгээнүүдийг би тодорхой санахгүй байна, миний санаж байгаагаар Т.Бд манай эхнэр Ч.У нь өртэй байсан бөгөөд үүнийг нь өгсөн байж магадгүй. Тухайн үед ямар ч байсан Ч.У Бгээс мөнгө зээлсэн байсан, ерөнхийдөө тэр хүнээс мөнгө зээлдэг юм байна лээ. Түүнээс биш би “Бгээс мөнгө зээлж аваад буцааж өгөөд байгаа асуудал биш. Б бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Ч.У нь “Б юунд зарцуулахаар яагаад мөнгө зээлсэн талаар нь мэдэхгүй байна. Ч.У нь миний эхнэр бөгөөд бид 1995 онд гэр бүл болоод одоог хүртэл хамт амьдарч байгаа. Ч.У нь айлын гурав дахь хүүхэд бөгөөд Архангай аймагт төрсөн, дээд боловсролтой багш, нягтлан бодогч мэргэжилтэй. Ч.У нь ........ аймгийн ........... сумын 1-р сургуульд багшаар ажиллаж байсан. “Ирээдүй” цогцолбор сургуульд нягтлан бодогчоор 2006 оноос 2021 оны сүүл хүртэл ажилласан. 2022 оны 05 сараас хойш байх Архангай аймгийн ..................т зарлагын нягтлан бодогчоор ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 хуу/,
Гэрч Б.Оийн “...Би Ааас мөнгө зээлж авч байгаагүй. Харин бага хэмжээний 10.000-40.000 орчим төгрөгийн хооронд бол зээлж өгч авч байсан. Би 2022 оны 04 сар юм уу 05 сард А.Ад 5.000.000 төгрөг зээлж өгч байсан. Тухайн үед А.А нь надад зээл дарна гэж хэлээд авсан. Энэ мөнгөө би А.Агаас 2023 оны 09 сард буцааж авсан бөгөөд би өөрийнхөө Хаан банкны .............. дугаар дансаараа авсан. Би Ааас ямар нэгэн хүү бодож аваагүй. Үүнээс өөрөөр бидний хооронд мөнгө, төгрөг зээлж авч, өгч байсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 хуу/,
Яллагдагч А.Агийн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Би тогтоолд тусгагдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ талаар урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121 хуу/,
Яллагдагч Ч.Уийн “...Миний хувьд болсон үйл явдлын талаар өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Намайг хясан боогдуулж ажилд авсан. Уг нь бол төрийн албанд ажилтан ажилд авахдаа төрийн албан журмын дагуу хүний нөөцөд бүртгэж юм уу сонгон шалгаруулалтад хамруулж, тэнцэх бол ажилд авах байх. Гэтэл А.А надаас “та юу хийж байна даа” гэхээр нь би “эгч нь наймаа хийгээд пүүз зараад явж байна” гэхэд “таны мэргэжилд тохирох 2 орон тоо байгаа, та дүүдээ 5 сая төгрөг өгчихвөл 2, 3 хоноод тушаал чинь гарчихна шүү дээ” гэж өөрөө хэлсэн. Тухайн үед сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчийн албан тушаал байгаа гэхээр нь “энэ чинь үндсэн ажилтан биш гэрээт ажилтан юм байна шүү дээ ийм их хэмжээний мөнгө өгөх ёстой юм уу” гэхэд “ерөөсөө ханш нь ийм болчихсон шүү дээ” гэж хэлж байсан. Тухайн үед А нь “манай гэрээт ажилтнууд 22 сая төгрөгийн тэтгэмж аваад тэтгэвэртээ гардаг шүү дээ, тэгэхээр та надад тавыг өгөөд хоёр жилийн дараа 22 сая төгрөг авах нь байна шүү дээ” гэдэг байдлаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129 хуу/,
Гэрч Д.Нгийн “...Би Архангай аймгийн .................. дарга А.Аг 2002 оноос хойш ажил хэргийн шугамаар таньдаг болоод одоог хүртэл найзалж нөхөрлөж байна. Ерөнхийдөө А.Аг хүүхэд байхаас мэднэ, А.А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р арван жилийн сургуулийг төгсөж байсан. Их сургуулийн элсэлтийн шалгалтаар А нь их өндөр оноо авч байсныг санаж байна. А.А нь төгсөхдөө шүдний их эмч мэргэжлээр төгссөн, төгсөөд нөхрийнхөө хамт Хөвсгөл аймагт сумын эмнэлэгт ажиллаж байгаад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж ажиллаж байсан, мөн аймгийн Засаг даргын тамгын газар ажиллаж байсан, миний санаж байгаагаар 2016 оноос хойш Архангай аймгийн .................. даргаар ажиллаж байгаа. А.А нь ажилдаа маш сайн, ямар ч ажлыг ягштал биелүүлдэг, зохион байгуулах, манлайлах чадвар өндөртэй, аливаа сургалтад хамт явахад идэвх санаачилгатай, ямар ч юманд хариуцлагатай, ажлаа маш сайн төлөвлөдөг хүн байгаа юм. А.А нь цагаахан зан ааштай бодсон юмаа шууд хэлчихдэг, зарчимч зан чанартай, ажлын бус үед надтай найз нөхөд шиг харьцдаг, харин ажлын шаардлагаар уулзвал шаардлагаа тавиад зарчмаа яриад явчихдаг зарчимч хүн байгаа юм. А.А нь 2 хүүхэдтэй том хүү нь Улаанбаатар хотод байдаг, харин бага охин нь Архангай аймагт ээжийн хамт амьдардаг 9-р ангид суралцдаг. А.А нь одоогоос 4-5 жилийн өмнө нөхрөөсөө салчихсан, одоо охинтойгоо амьдардаг юм. Миний санаж байгаагаар А.А нь 2 жилийн өмнө хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан, .................. салбарын олон шагналуудаар шагнагдаж байсан, мөн .................. нь А.Аг удирдаж байхад аймгийн тэргүүний байгууллагаар шалгарч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 хуу/,
Авлигатай тэмцэх газар өргөдөл гомдлын бүртгэл хяналтын карт /1-р хх-ийн 2 хуу/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 5 хуу/,
Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 11 хуу/,
Дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-13 хуу/,
Т.Ц, Ч.У, А.А нарын дансны хуулга /1-р хх-ийн 31-86 дугаар хуу/,
Архангай аймгийн .................. хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн б/33 дугаартай “Ч.У гэрээт ажилд томилох тухай” тушаал /1-р хх-ийн 88 хуу/,
Архангай аймгийн ..................т гаргасан Ч.Уийн өргөдөл / 1-р хх-ийн 89 хуу/,
Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 90-93 хуу/,
Эрүүл мэнд, .................. ерөнхий газрын даргын тушаалууд /1-р хх-ийн 94-96 хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 102 хуу/,
А.Агийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 104-107 хуу/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /1-р хх-ийн 115-118 хуу/,
А.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 170-191 хуу/,
Ч.Уийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 193-204 хуу/,
Ч.Уийн .................. шимтгэл төлсөн лавлагаа /1-р хх-ийн 195 хуу/,
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 205 хуу/,
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 291 дугаартай яллах дүгнэлт /2-р хх-ийн 9-15 хуу/,
Шүүгдэгч А.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй, шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5.000.000 төгрөгийг улсын төсөвт төлсөн...”,
Шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Ц.Б, В.У нар шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.А өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч чинь санаанаас гэмшиж байгаа, өмгөөлөгчийн хувьд гэм буруутайд тооцуулахад маргахгүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5.000.000 төгрөгийг улсын төсөвт тушаасан...”,
Шүүгдэгч Ч.Уийн өмгөөлөгч Э.М шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Уийн хувьд хахууль өгсөн хэргийн зүйлчлэлтэй маргадаггүй. Өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Ч.Уийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.А нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ........ аймгийн .......... сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд Архангай аймгийн .................. хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн ..................т өөрийн албан өрөөндөө иргэн Ч.У сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ч.Уаас бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Ч.У нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр .......... аймгийн .......... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд .................. хэлтсийн дарга А.Ад тус хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд орохын тулд түүнд бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгсөн гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан Авлигын гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.А нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ....................аймгийн................. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд .................. аймгийн .................. хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчиж 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн ..................т өөрийн албан өрөөндөө иргэн Ч.У сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ч.Уаас бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль авах,
Ч.У нь 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ...... аймгийн ...... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд .................. хэлтсийн дарга А.Ад тус хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд орохын тулд түүнд бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Т.Бгийн: “...Ч.У нь 2022 оны 04 сарын 29-ний өдөр надаас 5.000.000 төгрөг зээлж авсан бөгөөд тухайн үед нь би Ч.Уийн Хаан банкны ............. дугаарын данс руу нь шилжүүлсэн байна. ...Надад дээрх мөнгийг ийм юманд зарцуулна, тийм юманд зарцуулна гэж хэлээгүй, “түр зээлээч” гэсэн учраас би шилжүүлсэн юм. ...Би дээрх 5.000.000 төгрөгөө буцааж авсан байна. Энэ мөнгийг Хаан банкны ............... тоот данснаас 2022 оны 05 сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, маргааш нь 5 сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус миний Хаан банкны ............. тоот дансанд шилжүүлж төлсөн байсан. Өөрөөр хэлбэл Ч.У нь дээрх зээлсэн 5.000.000 төгрөгөө тухайн оны 05 сард буцаагаад төлсөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 хуу/,
Гэрч Т.Цын: “...Тухайн үед ямар ч байсан Ч.У Бгээс мөнгө зээлсэн байсан, ерөнхийдөө тэр хүнээс мөнгө зээлдэг юм байна лээ. Түүнээс биш би Бгээс мөнгө зээлж аваад буцааж өгөөд байгаа асуудал биш. Б бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Ч.У нь Бгээс юунд зарцуулахаар яагаад мөнгө зээлсэн талаар нь мэдэхгүй байна. ...2022 оны 05 сараас хойш байх Архангай аймгийн ..................т зарлагын нягтлан бодогчоор ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 хуу/,
Яллагдагч А.Агийн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Би тогтоолд тусгагдсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121 хуу/,
Яллагдагч Ч.Уийн “...Миний хувьд болсон үйл явдлын талаар өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Намайг хясан боогдуулж ажилд авсан. Уг нь бол төрийн албанд ажилтан ажилд авахдаа төрийн албан журмын дагуу хүний нөөцөд бүртгэж юм уу сонгон шалгаруулалтад хамруулж, тэнцэх бол ажилд авах байх. Гэтэл А.А надаас “та юу хийж байна даа” гэхээр нь би “эгч нь наймаа хийгээд пүүз зараад явж байна” гэхэд “таны мэргэжилд тохирох 2 орон тоо байгаа, та дүүдээ 5 сая төгрөг өгчихвөл 2, 3 хоноод тушаал чинь гарчихна шүү дээ” гэж өөрөө хэлсэн. Тухайн үед сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчийн албан тушаал байгаа гэхээр нь “энэ чинь үндсэн ажилтан биш гэрээт ажилтан юм байна шүү дээ ийм их хэмжээний мөнгө өгөх ёстой юм уу” гэхэд “ерөөсөө ханш нь ийм болчихсон шүү дээ” гэж хэлж байсан. Тухайн үед А нь “манай гэрээт ажилтнууд 22 сая төгрөгийн тэтгэмж аваад тэтгэвэртээ гардаг шүү дээ, тэгэхээр та надад тавыг өгөөд хоёр жилийн дараа 22 сая төгрөг авах нь байна шүү дээ” гэдэг байдлаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 хуу/,
Авлигатай тэмцэх газар өргөдөл гомдлын бүртгэл хяналтын карт /1-р хх-ийн 2 хуу/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 5 хуу/,
Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 11 хуу/,
Т.Ц, Ч.У, А.А нарын дансны хуулга /1-р хх-ийн 31-86 дугаар хуу/,
Архангай аймгийн .................. хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн б/33 дугаартай “Ч.У гэрээт ажилд томилох тухай” тушаал /1-р хх-ийн 88 хуу/,
Архангай аймгийн ..................т гаргасан Ч.Уийн өргөдөл / 1-р хх-ийн 89 хуу/,
Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 90-93 хуу/,
Эрүүл мэнд, .................. ерөнхий газрын даргын тушаалууд /1-р хх-ийн 94-96 хуу/,
А.Агийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 104-107 хуу/,
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 205 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцын 15, 16 дугаар зүйлд төрийн албан тушаалтан, олон улсын байгууллагын албан хаагчдад албан үүргээ зөрчин аливаа үйлдэл хийлгэх, эс хийлгэхийн тулд өөрт нь, эсвэл өөр этгээд буюу байгууллагад шууд болон шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох, эсвэл олгохыг “хахууль” гэж тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан бөгөөд хахууль авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Нийтийн албан тушаалтан гэж “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д тус тус зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” тодорхойлсон.
Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ Архангай аймгийн .................. хэлтсийн даргаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Эрүүл мэнд, .................. ерөнхий газрын даргын тушаалуудаар тогтоогдож байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэл болж байна.
Хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, амар хялбар аргаар мөнгө олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.
Дээрхээс дүгнэхэд Архангай аймгийн .................. хэлтсийн дарга А.А нь Ч.Уийн ажилд орох ашиг сонирхлын үүднээс ажилд томилох эрх бүхий албаны чиг үүргээ хэрэгжүүлж өөртөө амар хялбар аргаар ашиг олох гэсэн,
Ч.У нь өөртөө давуу байдлаар шударга бусаар Архангай аймгийн .................. хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилогдохоор А.Агийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн ажилд томилогдох ашиг сонирхлоо сайн дурын үндсэн дээр гүйцэлдүүлэх гэсэн шүүгдэгч нарын хахууль авах, хахууль өгөх ашиг сонирхол нэгдэж байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч А.Агийн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр .......... аймгийн ......... сумын.. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд Архангай аймгийн .................. хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэснийг зөрчиж иргэн Ч.У сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ч.Уаас бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль авсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах”,
Шүүгдэгч Ч.Уийн 2022 оны 04 дүгээр арын 29-ний өдөр ......... аймгийн ........ сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .................. хэлтсийн байранд .................. хэлтсийн дарга А.Ад тус хэлтсийн сангийн зарлагын гэрээт нягтлан бодогчоор ажилд орохын тулд түүнд бэлнээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн хахууль өгсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацааг хуульчилсан бөгөөд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дахь заалтад тус тус өөрчлөлт орж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд тус хуулиас өмнөх цаг хугацаанд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн шүүгдэгч А.Ад холбогдох хэргийн зүйлчлэл нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч хүчин төгөлдөр үйлчилж байгаа тухайн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зохицуулалтын хүрээнд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ч.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч У.О “У нь ажилд орох нэрийдлээр хахууль өгсөн, А нь албан тушаалаа ашиглан хахууль авсан нь буруу гэж дүгнэж байна” гэсэн саналыг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч А.А, Ч.У нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 14-18, 23-25, 28-29 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан Ч.У, А.А нарын мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна...” гэсэн заалтыг зөрчиж хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан сиди бичлэгийг 134 дүгээр талд авагдсан мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон боловч прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолууд хэрэгт авагдаагүй тул эдгээр баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэв.
Мөн тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч нараас гаргасан 16 хуудас баримтаас Архангай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн .......... дугаартай албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, Архангай аймгийн .................. хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/520 дугаартай албан бичиг, Архангай аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, Архангай аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэрэг хэрэгт хамааралгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч А.А, Ч.У нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Агийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 5.000.000 төгрөгийг төлсөн...”,
шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Ц.Б, В.У нараас “...А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн талаар маргадаггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хууль бусаар олсон орлого болох 5.000.000 төгрөгийг төрийн санд төлсөн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийтийн албанд томилогдох эрх хасах торгох ялын доод хэмжээг оногдуулж, А.А нь 2 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг тул оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...”,
шүүгдэгч Ч.Уийн өмгөөлөгч Э.Мээс “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Ч.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хоёр арга байна. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлөх, хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн 2 боломж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл бүрдэж байна. Ч.Уийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг учраагүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцлүүд хангагдсан учир ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан тул улсын яллагчийн шүүгдэгч А.Ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч Ч.Уийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, хахууль авагч нарын харилцан ашиг сонирхол нэгдмэл байдаг бөгөөд хахууль авсан А.А нь хахууль өгсөн Ч.Уийн ажилд орох гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн ажилд томилох эрх бүхий албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 5.000.000 төгрөгийн хахууль авсан,
хахууль өгсөн Ч.У нь өөртөө давуу байдал бий болгож ажилд орох гэсэн өөрийн ашиг сонирхлын үүднээс ажилд томилох эрх бүхий нийтийн албан тушаалтан А.Ад 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн нь тус тус Эрүүгийн хуульд заасан Авлигын гэмт хэргийн шинжийг хангасан байх тул авлига өгсөн Ч.Уийн үйлдлийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А нь өөрийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах төрийн ажил, үйлчилгээг Ч.У зохих ёсоор, зайлшгүй авах хэрэгцээ шаардлага үүссэнийг нь далимдуулан түүний хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эдлүүлэхгүй байх, эсхүл дордуулах, хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй илт эс үйлдэхүйн шинжтэй үйлдэл хийх зэргээр хясан боогдуулж, аргагүй байдалд оруулж хахууль авсан гэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Уийн хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт заасан “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэсэн ойлголтод хамаарахгүй.
Харин түүний хахууль өгсөн тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болох боловч гэмт хэргийг төгс үйлдсэний дараа тухайн этгээд нь гэм буруугаа ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэний үндсэн дээр ямар нэг нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа төрийн зохих байгууллага, албан тушаалтанд өөрийн биеэр ирж мэдээлснийг үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн гэж үздэг.
Хэрэгт шүүгдэгч Ч.У нь ямар нэг нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа Авлигатай тэмцэх газарт өөрийн биеэр мэдээлж үйлдсэн гэмт хэргээ илчилсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө”, харин түүний хахууль өгсөн тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэх нөхцөл тогтоогдсонгүй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд тус заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ тул шүүгдэгч Ч.Уийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзаж шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүхээс дээрх заалтыг хэрэглэж шүүгдэгч Ч.У эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч А.А, Ч.У нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.А, Ч.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Агийн нийтийн албан тушаалтны хувьд хахууль өгөгч Ч.Уийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр,
шүүгдэгч Ч.Уийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажилд томилогдохоор нийтийн албан тушаалтан А.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч А.А, Ч.У нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан, шүүгдэгч Ч.Уд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.
Шүүгдэгч А.А нь шүүгдэгч Ч.Уаас 5.000.000 төгрөгийг бэлнээр авч, зарцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, банкны депозит дансны хуулга болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх 5.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон ашиг” гэж үзэн шүүгдэгч А.Агийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах зохицуулалттай.
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 5.000.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрийн санд төвлөрүүлсэн байх тул түүнд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт шүүгдэгч А.А, Ч.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт авагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт Ч.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Ч.У нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Уд оногдуулсан 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан, шүүгдэгч Ч.Уд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч А.А, Ч.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт авагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.А, Ч.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
Б.САРАНТУЯА