Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 9

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1983 оны 02 дугаар  сарын 15-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Бор-Өндөр сумын 2 дугаар баг  45-р байрны 112 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Боржигин овогт Доржготовын Энх-Эрдэнэ /РД:СЩ83021511/,

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1962 оны 5 дугаар сарын 12-нд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс дарьганга, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 47-р байрны 44 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Хэрээт овогт Балдан-Осорын Шинэцогт /РД:ЛЮ62051275/,

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1967 оны 4 дүгээр сарын 4-нд төрсөн, 50 настай, эмэгтэй, яс үндэс буриад бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Холбоогийн 7-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Ашавгад овогт Загдхорлоогийн Цэнгэлмаад /РД:ЖВ67040408/ холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар, Боржигин овогт Доржготовын Энх-Эрдэнэ, Хэрээт овогт Балдан-Осорын Шинэцогт  нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000317 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                   Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Баттөмөр, Ё Туяа

Шүүгдэгч    Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа

Нарийн бичгийн дарга        Н.Батзаяа нар оролцов.

 

Шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ нь Б.Шинэцогттой бүлэглэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр З.Цэнгэлмаагийн захиргааны журмаар хураалгасан 108 кг байгалийн өнгөт чулууг Монгол улсын Засгийн газрын 131 тоот тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ын 2.5-2.7, 4.1-4.2 дугаар заалтуудыг тус тус зөрчин сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн шийдвэргүйгээр устгах чиглэл өгч, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хураагдсан чулуунуудыг устгалгүйгээр буцаан өгөх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлалгүйгээр Ч.Хасбаатараар дамжуулан З.Цэнгэлмаагаас 3.900.000 төгрөгийн хээл хахууль авсан,

Шүүгдэгч Б.Шинэцогт нь Д.Энх-Эрдэнэтэй бүлэглэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр З.Цэнгэлмаагийн захиргааны журмаар хураалгасан 108 кг байгалийн өнгөт чулууг Монгол улсын Засгийн газрын 131 тоот тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ын 2.5-2.7, 4.1-4.2 дугаар заалтуудыг тус тус зөрчин сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн шийдвэргүйгээр устгахаар 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын 95 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гаргаж, өөрөө эд зүйл устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байхгүй мөртлөө устгалын ажилд биечлэн оролцож, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хураагдсан чулуунуудыг устгалгүйгээр буцаан өгөх ажлыг гардан үйлдсэн буюу МУ-ын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл болон Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлын байрны болон тодорхойлолтонд заагаагүй, өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлж, өөрийн хувийн автомашиндаа 100.000 төгрөгийн шатахуун хийлгэж, хээл хахууль авсан,

 

Шүүгдэгч З.Цэнгэлмаа нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллага түүнээс захиргааны журмаар хураан авсан 108 кг байгалийн өнгөт чулууг буцаан авах зорилгоор бусдаар зуучлуулан Д.Энх-Эрдэнэд 3.900.000 төгрөгийг бэлнээр, Б.Шинэцогтод 100.000 төгрөгийн шатахуун хийж өгч, хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч Ц.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “Манай нөхөр Хасбаатар өөрийн найз Алтантогосоор дамжуулан Цэнгэлмаа гэгчтэй танилцсан байсан. Цэнгэлмаа нь Хасбаатараас сумын засаг дарга Д.Энх-Эрдэнээр сумын Засаг даргын тамгын газарт устгахаар хадгалагдаж байгаа Цэнгэлмаагийн хураалгасан чулууг аваад өгөөч гэж гуйсан. Ингээд Энх-Эрдэнийн нагац эгчийн хувьд би Ч.Хасбаатартай хамт Д.Энх-Эрдэнийн ажил дээр нь очиж Цэнгэлмаагийн хураалгасан чулууг өгч болох уу гэж гуйхад Д.Энх-Эрдэнэ ерөөсөө зөвшөөрөхгүй байсан. Манай нөхөр Хасбаатар дахин очиж уулзаж байгаад чулууг авахаар зөвшөөрлөө гэсээр ирсэн. Бид чулуу ачсан хар өнгийн машиныг дагаад сумаас холгүйхэн байдаг Ховостын нууранд очсон. Нууранд очиход чулуу ачсан хар машинд 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн болон Засаг даргын тамгын газрын дарга Б.Шинэцогт нарын нийт 4 хүн бууж ирсэн. Тэгээд Шинэцогтын машинтай ирсэн эрэгтэй хүн чулуу асгаж үзээд л байх шиг харагдсан. Удалгүй чулуунуудыг Цэнгэлмаагийн машинд ачаад Хасаа, Цэнгэлмаа бид гурав буцаад сумын төв рүү явсан. Ч.Хасбаатар, Д.Энх-Эрдэнийн гэрт орохдоо 4.000.000 төгрөг өгөх гэж байгаа гэж хэлсэн. Ч.Хасбаатарын үүрдэг хүрэн өнгийн цүнхэнд бэлэн мөнгө байгааг би харсан. Би мөнгөний дэвсгэртийг нарийн тодорхой хараагүй. Бид Д.Энх-Эрдэнийн гэрт орохдоо Ч.Хасбаатар цүнхтэй мөнгөө үүрээд орсон бөгөөд гэрээс нь Ч.Хасбаатар гарч ирэхдээ мөнгөгүй гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 61-62 тал/

 Гэрч Э.Отгонтунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн “2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр иргэн Цэнгэлмаагийн чулууг устгахаар явахад Цэнгэлмаа нь эрэгтэй, эмэгтэй үл таних 2 хүнтэй цуг ирсэн байсан. Ингээд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Мөнхцэцэг, Түвшинбаяр, Б.Шинэцогт бид дөрөв Б.Шинэцогтын машинд чулууг ачаад явсан. Бид явсаар Ховостын нууран дээр очиход иргэн Цэнгэлмаа нь өөрөө хэрэггүй чулуу авч ирсэн байсан. Уг чулуунуудыг нь устгаж байгаа байдлаар зураг авахуулаад иргэн Цэнгэлмаагийн хураалгасан 8 хайрцаг чулууг нь задалж ч үзэлгүйгээр Цэнгэлмаад буцаагаад өгч явуулсан. Гэнэт Засаг даргын тамгын газрын дарга Б.Шинэцогт чулуу устгах үеэр ажил дээр байхдаа надад чулуунуудыг устгана. Гэхдээ иргэдэд нь буцааж өгнө. Устгаж байгаа байдлаар акт үйлдэнэ шүү гэж хэлсэн. Би түүнд болохгүй гэдгийг хэлэхэд “би өөрөө мэдэж байна” гэж хэлсэн. Тэгээд миний бие түүний хэлсний дагуу хуурамч акт үйлдсэн” гэсэн мэдүүлэг /хх 63-64 тал/

 Гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн” 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр иргэн Цэнгэлмаагийн чулууг устгахаар явахад Цэнгэлмаа нь өөрийн машинтайгаа Хасаа гэдэг эрэгтэй, Хасаагийн эхнэр Отгоо нарын хамт явж байсан. Ингээд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Отгонтунгалаг, Түвшинбаяр, Б.Шинэцогт бид дөрөв Шинэцогтын автомашинд чулууг ачаад явсан. Бид явсаар Ховостын нууран дээр очиход иргэн Цэнгэлмаа нь өөрөө шуудайд хийсэн чулуу авч ирсэн байсан бөгөөд чулуунуудыг нь устгаж байгаа байдлаар зураг авахуулаад иргэн Цэнгэлмаагийн хураалгасан 8 хайрцаг чулууг нь Цэнгэлмаад буцаагаад өгч явуулсан. Цэнгэлмаагийн чулууг устгахаар явахад Цэнгэлмаа бензин хийж өгч байсан. Засаг даргын тамгын газрын дарга Б.Шинэцогт чулуунуудыг иргэдэд нь буцаан олгоно гэсэн ба болох юм уу гэхээр “би мэдэж байна” гэж хэлж байсан. Хуурамч актыг Б.Шинэцогт даргын хэлснээр Отгонтунгалаг үйлдэж, бид гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлэг /хх 65-66 тал/

Гэрч Л.Зоригтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “Миний эхнэр З.Цэнгэлмаа нь чулуугаа цагдаад хураалгачихлаа гээд надад утсаар хэлж байсан. Улмаар хураалгасан чулуунуудаа авсан байсан бөгөөд сумын захиргаа буюу Засаг даргын тамгын газрын хүмүүсээс буцааж авсан гэж хэлж байсан. Чулуугаа авахдаа Засаг даргын тамгын газрын хүмүүст мөнгө, төгрөг өгч авлаа гэж тухайн үед хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 75-76 тал/

Сэжигтэн Ч.Хасбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “Алтантогос надтай Цэнгэлмааг танилцуулсан. Улмаар Алтантогос надад Цэнгэлмаа худалдаж авсан 8 хайрцаг чулуугаа цагдаад хураалгасан. Цагдаа хураасан чулуугаа устгах гээд сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн байна. Чи засаг дарга Д.Энх-Эрдэнийн хамаатан учраас Цэнгэлмаагийн чулууг гуйгаад 2-3 хайрцаг чулууг ч хамаагүй аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтантогос, Цэнгэлмаа нарт асууж өгье гэсэн хариу хэлсэн ба Цэнгэлмаа хэрэв чулуу аваад өгөх юм бол юмыг нь гомдоохгүй өгнө, 3.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Би Энх-Эрдэнэ засаг даргатай уузаж Цэнгэлмаагийн чулууны талаар асуухад тэрээр одоохондоо устгах талаар шийдэгдээгүй байгаа гэж хэлж байсан. Ингээд удаагүй Д.Энх-Эрдэнэ над руу залгаад нөгөө хүнээ дагуулаад сумын засаг даргын тамгын газрын дарга Шинэцогт гэдэг хүнтэй уулзаарай. Би хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Бид сумын Засаг даргын тамгын газарт очиж Шинэцогттой уулзахад Цэнгэлмааг чулуугаа Шинэцогт даргын өөрийн том суудлын машинд ачаадах гэж хэлсэн. Бид захиргаанаас хөдлөөд сумын шатахуун түгээх станц дээр ирсэн. Шинэцогт Цэнгэлмаад хандаж манай машинд бензин хийгээд өгчих гэхээр нь Цэнгэлмаа түүний автомашинд 100.000 төгрөгийн А-92 бензин хийж өгсөн. Улмаар тэндээс хөдлөөд “Ховост” гэх уурхайн хаягдал ус хаядаг нууранд хүрч очсон. Тэнд очоод хэдэн чулуу нуур руу цацаж байгаа мэтээр зураг авахуулаад хайрцагтай чулуунуудаа Цэнгэлмаагийн машинд зөөж ачсан. Тэндээс хөдлөөд явахад Цэнгэлмаа надад 3.900.000 төгрөгийг тоолж өгөхөөр нь Энх-Эрдэнийн утас руу залгаад баярлалаа. Одоо мөнгөө авах уу гэж асуутал тэрээр орой өөр рүү чинь залгая гэж хэлсэн. Тэр өдрийн орой Энх-эрдэнэ миний утас руу залгаж гэртээ дуудсан. Би Энх-Эрдэнэд Цэнгэлмаагаас авсан 3.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 124-125 тал

Шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Цэнгэлмааг таньж мэдэхгүй, тэдэнд ямар нэгэн хууль бус үүрэг, амлалт өгөөгүй, түүнээс мөнгө аваагүй. Төлөөлөгч М.Ванчиндорж намайг дарамт шахалтанд оруулж байгаад, цагдан хорино гэхээр нь би айгаад авсан гэж мэдүүлсэн.Ер бол би ямарч мөнгө төгрөг хэнээс ч аваагүй. 2016 оны 09 дүгээр сарын 09 ний өдрийн орой 19 цагийн үед намайг сумын цагдаа дээр дуудсан. Тэгэхэд Хасбаатар надад “Эгчийг чинь цагдаагаас барих гээд байхаар нь чамайг мөнгө авсан гээд хэлчихсэн шүү” гэж надад хэлсэн юм. Тухайн үед хэлсэн мөнгөн дүнг би санахгүй байна. Тухайн үед орон нутгийн сонгууль явах гээд би маш их завгүй байсан.Тэгээд эдийн засгийн төлөөлөгч шалгасан зүйл байхгүй “мөнгө авсан гээд хэлчих” гэх мэтээр дарамталж, хорино, цагдана гэх мэтээр хэлж яриад байхаар нь би мөнгө авсан гэж тайлбар өгсөн.Миний хувьд хууль бус шийдвэр гаргаж, эсхүл хэн нэгнийг хохироогоод бусдаас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Ах дүү төрөл садангийн хүмүүсийг хорино гээд байхаар нь, мөн надад ойлгуулахдаа хэрэг хаагдаж байгаа гэхээр нь ийнхүү тайлбар бичиж өгсөн зэрэг нөхцөл байдлуудаас болж ийнхүү шалгагдаж, эд материалаар болон сэтгэл санаагаар хохирч байна. Надад хийсэн буруу үйлдэл байхгүй, гэмт хэрэг үйлдээгүй учраас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн мэдүүлэг/хх 110-111 тал/

Шүүгдэгч Б.Шинэцогтын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад Д.Энх-Эрдэнэ 3 дахь удаагаа дуудаж Цэнгэлмаагийн чулууг өгчих л дөө. Та одоо юун сүртэй юм бэ гээд уурлан хэлсэн. Ийм байдалд орсон учраас аргагүй байдалд орж чулууг нь хэрхэн өгөх юм бэ. Хуулийн байгууллагын төлөөлөл оролцуулъя гэж хэлэхэд Засаг дарга Д.Энх-Эрдэнэ надад “ Та өөрөө устгах комисс томилж, Ховостын хиймэл нууранд устгаж байгаа хэдэн зураг авахуулж байгаад буцаагаад Цэнгэлмаад чулууг нь өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин тэрэг байхгүй, хэрхэн чулууг устгах болж байна гэж хэлэхэд тэрээр “та өөрийнхөө машинд чулууг нь ачаад яваарай. Иргэдийн машинд чулууг ачиж болохгүй. Мөн чулууг нь буцааж өгөх хүнээс машиндаа бензин хийлгэчих” гэж хэлсэн юм. Цэнгэлмаа миний машинд хэдэн төгрөгийн бензин хийж өгснийг би анзаараагүй бөгөөд банкийг нь дүүртэл бензин хийсэн. Бид ШТС-аас хөдлөөд Ховост хэмээх хиймэл нууран дээр ирж, Цэнгэлмаа нь өөрөө авч ирсэн чулууг устгаж байгаа байдлаар хэд хэдэн зураг авахуулсан. Ингээд Цэнгэлмаад 7-8 хайрцаг чулууг би Цэнгэлмаад буцааж өгөөд явуулсан ” гэсэн мэдүүлэг /хх 113-114 тал/

Шүүгдэгч З.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би бусдад мөнгө өгч чулуугаа авсан нь үнэн. Би Ч.Хасбаатарт өөрөө 3900000 төгрөг өгсөн. Би гэрээсээ тэр өдөр 4000000 төгрөг авч гарсан бөгөөд 3900000 төгрөгийг Ч.Хасбаатарт, 100000 төгрөгийг Б.Шинэцогтын машинд бензин хийж өгсөн. Тухайн үед би тэр мөнгийг хүмүүсээс зээлж цуглуулсан байсан юм. Тэгээд чулуугаа авч зараад хүнээс авсан мөнгө төгрөгөө өгч дууссан.  гэсэн мэдүүлэг /хх 122 тал/

Шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох гэрч Ц.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай нөхөр Хасбаатар өөрийн найз Алтантогосоор дамжуулан Цэнгэлмаа гэгчтэй танилцсан байсан. Цэнгэлмаа нь Хасбаатараас сумын засаг дарга Д.Энх-Эрдэнээр сумын Засаг даргын тамгын газарт устгахаар хадгалагдаж байгаа Цэнгэлмаагийн хураалгасан чулууг аваад өгөөч гэж гуйсан. Ингээд Энх-Эрдэнийн нагац эгчийн хувьд би Ч.Хасбаатартай хамт Д.Энх-Эрдэнийн ажил дээр нь очиж Цэнгэлмаагийн хураалгасан чулууг өгч болох уу гэж гуйхад Д.Энх-Эрдэнэ ерөөсөө зөвшөөрөхгүй байсан. Манай нөхөр Хасбаатар дахин очиж уулзаж байгаад чулууг авахаар зөвшөөрлөө гэсээр ирсэн. Бид чулуу ачсан хар өнгийн машиныг дагаад сумаас холгүйхэн байдаг Ховостын нууранд очсон. Нууранд очиход чулуу ачсан хар машинд 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн болон Засаг даргын тамгын газрын дарга Б.Шинэцогт нарын нийт 4 хүн бууж ирсэн. Тэгээд Шинэцогтын машинтай ирсэн эрэгтэй хүн чулуу асгаж үзээд л байх шиг харагдсан. Удалгүй чулуунуудыг Цэнгэлмаагийн машинд ачаад Хасаа, Цэнгэлмаа бид гурав буцаад сумын төв рүү явсан. Ч.Хасбаатар, Д.Энх-Эрдэнийн гэрт орохдоо 4.000.000 төгрөг өгөх гэж байгаа гэж хэлсэн. Ч.Хасбаатарын үүрдэг хүрэн өнгийн цүнхэнд бэлэн мөнгө байгааг би харсан. Би мөнгөний дэвсгэртийг нарийн тодорхой хараагүй. Бид Д.Энх-Эрдэнийн гэрт орохдоо Ч.Хасбаатар цүнхтэй мөнгөө үүрээд орсон бөгөөд гэрээс нь Ч.Хасбаатар гарч ирэхдээ мөнгөгүй гарч ирсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Отгонтунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр иргэн Цэнгэлмаагийн чулууг устгахаар явахад Цэнгэлмаа нь эрэгтэй, эмэгтэй үл таних 2 хүнтэй цуг ирсэн байсан. Ингээд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Мөнхцэцэг, Түвшинбаяр, Б.Шинэцогт бид дөрөв Б.Шинэцогтын машинд чулууг ачаад явсан. Бид явсаар Ховостын нууран дээр очиход иргэн Цэнгэлмаа нь өөрөө хэрэггүй чулуу авч ирсэн байсан. Уг чулуунуудыг нь устгаж байгаа байдлаар зураг авахуулаад иргэн Цэнгэлмаагийн хураалгасан 8 хайрцаг чулууг нь задалж ч үзэлгүйгээр Цэнгэлмаад буцаагаад өгч явуулсан. Гэнэт Засаг даргын тамгын газрын дарга Б.Шинэцогт чулуу устгах үеэр ажил дээр байхдаа надад чулуунуудыг устгана. Гэхдээ иргэдэд нь буцааж өгнө. Устгаж байгаа байдлаар акт үйлдэнэ шүү гэж хэлсэн. Би түүнд болохгүй гэдгийг хэлэхэд “би өөрөө мэдэж байна” гэж хэлсэн. Тэгээд миний бие түүний хэлсний дагуу хуурамч акт үйлдсэн” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ” 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр иргэн Цэнгэлмаагийн чулууг устгахаар явахад Цэнгэлмаа нь өөрийн машинтайгаа Хасаа гэдэг эрэгтэй, Хасаагийн эхнэр Отгоо нарын хамт явж байсан. Ингээд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Отгонтунгалаг, Түвшинбаяр, Б.Шинэцогт бид дөрөв Шинэцогтын автомашинд чулууг ачаад явсан. Бид явсаар Ховостын нууран дээр очиход иргэн Цэнгэлмаа нь өөрөө шуудайд хийсэн чулуу авч ирсэн байсан бөгөөд чулуунуудыг нь устгаж байгаа байдлаар зураг авахуулаад иргэн Цэнгэлмаагийн хураалгасан 8 хайрцаг чулууг нь Цэнгэлмаад буцаагаад өгч явуулсан. Цэнгэлмаагийн чулууг устгахаар явахад Цэнгэлмаа бензин хийж өгч байсан. Засаг даргын тамгын газрын дарга Б.Шинэцогт чулуунуудыг иргэдэд нь буцаан олгоно гэсэн ба болох юм уу гэхээр “би мэдэж байна” гэж хэлж байсан. Хуурамч актыг Б.Шинэцогт даргын хэлснээр Отгонтунгалаг үйлдэж, бид гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Зоригтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний эхнэр З.Цэнгэлмаа нь чулуугаа цагдаад хураалгачихлаа гээд надад утсаар хэлж байсан. Улмаар хураалгасан чулуунуудаа авсан байсан бөгөөд сумын захиргаа буюу ЗДТГ-ын хүмүүсээс буцааж авсан гэж хэлж байсан. Чулуугаа авахдаа Засаг даргын тамгын газрын хүмүүст мөнгө, төгрөг өгч авлаа гэж тухайн үед хэлж байсан” гэсэн мэдүүлэг, сэжигтэн Ч.Хасбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “Алтантогос надтай Цэнгэлмааг танилцуулсан. Улмаар Алтантогос надад Цэнгэлмаа худалдаж авсан 8 хайрцаг чулуугаа цагдаад хураалгасан. Цагдаа хураасан чулуугаа устгах гээд сумын ЗДТГ-т шилжүүлсэн байна. Чи засаг дарга Д.Энх-Эрдэнийн хамаатан учраас Цэнгэлмаагийн чулууг гуйгаад 2-3 хайрцаг чулууг ч хамаагүй аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтантогос, Цэнгэлмаа нарт асууж өгье гэсэн хариу хэлсэн ба Цэнгэлмаа хэрэв чулуу аваад өгөх юм бол юмыг нь гомдоохгүй өгнө, 3.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Би Энх-Эрдэнэ засаг даргатай уузаж Цэнгэлмаагийн чулууны талаар асуухад тэрээр одоохондоо устгах талаар шийдэгдээгүй байгаа гэж хэлж байсан. Ингээд удаагүй Д.Энх-Эрдэнэ над руу залгаад нөгөө хүнээ дагуулаад сумын засаг даргын тамгын газрын дарга Шинэцогт гэдэг хүнтэй уулзаарай. Би хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Бид сумын Засаг даргын тамгын газарт очиж Шинэцогттой уулзахад Цэнгэлмааг чулуугаа Шинэцогт даргын өөрийн том суудлын машинд ачаадах гэж хэлсэн. Бид захиргаанаас хөдлөөд сумын шатахуун түгээх станц дээр ирсэн. Шинэцогт Цэнгэлмаад хандаж манай машинд бензин хийгээд өгчих гэхээр нь Цэнгэлмаа түүний автомашинд 100.000 төгрөгийн А-92 бензин хийж өгсөн. Улмаар тэндээс хөдлөөд Ховост гэх хаягдал ус хаядаг уурхай хүрч очсон. Тэнд очоод хэдэн чулуу нуур руу цацаж байгаа мэтээр зураг авахуулаад хайрцагтай чулуунуудаа Цэнгэлмаагийн машинд зөөж ачсан. Тэндээс хөдлөөд явахад Цэнгэлмаа надад 3.900.000 төгрөгийг тоолж өгөхөөр нь Энх-Эрдэнийн утас руу залгаад баярлалаа. Одоо мөнгөө авах уу гэж асуутал тэрээр орой өөр рүү чинь залгая гэж хэлсэн. Тэр өдрийн орой Энх-эрдэнэ миний утас руу залгаж гэртээ дуудсан. Би Энх-Эрдэнэд Цэнгэлмаагаас авсан 3.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Шинэцогтын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад Энх-Эрдэнэ 3 дах удаагаа дуудаж Цэнгэлмаагийн чулууг өгчих л дөө. Та одоо юун сүртэй юм бэ дээ гээд уурлан хэлсэн. Ийм байдалд орсон учраас аргагүй байдалд орж чулууг нь хэрхэн өгөх юм бэ. Хуулийн байгууллагын төлөөлөл оролцуулъя гэж хэлэхэд Засаг дарга Д.Энх-Эрдэнэ надад “ Та өөрөө устгах комисс томилж, Ховостын хиймэл нууранд устгаж байгаа хэдэн зураг авахуулж байгаад буцаагаад Цэнгэлмаад чулууг нь өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин тэрэг байхгүй, хэрхэн чулууг устгах болж байна гэж хэлэхэд тэрээр “та өөрийнхөө машинд чулууг нь ачаад яваарай. Иргэдийн машинд чулууг ачиж болохгүй. Мөн чулууг нь буцааж өгөх хүнээс машиндаа бензин хийлгэчих” гэж хэлсэн юм. Цэнгэлмаа миний машинд хэдэн төгрөгийн бензин хийж өгснийг би анзаараагүй бөгөөд банкийг нь дүүртэл бензин хийсэн. Бид ШТС-аас хөдлөөд Ховост хэмээх хиймэл нууран дээр ирж, Цэнгэлмаа нь өөрөө авч ирсэн чулууг устгаж байгаа байдлаар хэд хэдэн зураг авахуулсан. Ингээд Цэнгэлмаад 7-8 хайрцаг чулууг би Цэнгэлмаад буцааж өгөөд явуулсан, шүүгдэгч З.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би бусдад мөнгө өгч чулуугаа авсан нь үнэн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ,Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нарын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч  Д.Энх-Эрдэнийн өмгөөлөгч Д.Баттөмөр нь миний үйлчлүүлэгчийн хэрэг бол Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг биш юм харин албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх эсвэл албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүйлчлэл тохирно гэж мэтгэлцэж байгааг дараах байдлаар няцааж байна. Шүүгдэгч Д.Энх-Эрдэнэд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл нь өөрөө албан тушаалын гэмт хэргийн ангилалд багтдаг боловч албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх зэрэг хуулийн хэсэгтэй адилгүй юм. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл явдлаа хийж бодит хор уршиг бий болсон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ нь Ч.Хасбаатараар дамжуулан 3.900.000 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан гэрч Ц.Отгонцэцэгийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад  нотлох баримтуудаар тогтоогдож байх учир өмгөөлөгч Д.Баттөмөрийн хуулийн зүйлчлэл өөрчлүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм. Хэдийгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч 3900000 төгрөгийг Ч.Хасбаатараас авсан тухайгаа Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгчид бичиж өгсөн нь /хх 41 дүгээр тал/ гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд буюу Ч.Хасбаатарын мөнгө өгсөн хугацаатай тохирч байгаа мөн шүүгдэгч З.Цэнгэлмаа нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, Ч.Хасбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар өөрөөр хэлбэл “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр биш “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, Авилгатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны ажилтан Ш.Бархасбадийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн илтгэх хуудас /хх 051 дүгээр тал/, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх 053 дугаар тал/  зэргээр шүүгдэгч Д.Энх-Эрдэнийн хээл хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох  нь давхар нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр бусдаар буюу Ч.Хасбаатараар дамжуулан шүүгдэгч З.Цэнгэлмаагаас хээл хахууль авсан болох нь нотлогдож байна гэж шүүхээс үзэж түүнд ял шийтгэл оногдуулсан болно.

Мөн шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нар нь эдийн засгийн төлөөлөгч М.Ванчиндорж нь хууль бусаар буюу айлган сүрдүүлж мэдүүлэг авсан албан тасалгаандаа оруулаад хорино, цагдана сүүлдээ таны хэргийг хэрэгсэхгүй болголоо гэж хуурсан, мөн загнаж зандарч чанга дуугаар өрөөндөө хашгирч байсан тэр үед айж сандарсандаа 3.900.000 төгрөгийг авсан гэж бичиж өгсөн мөн хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж  мэдүүлэг өгсөн гэж байх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж хүний эрхийг хохироосон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд  уг хэрэг шалгагдаж байх хугацаанд “Хүний эрхийн үндэсний комисс болон шат шатны Прокурорын байгууллагад” гомдол гаргах эрх нь шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарт нээлттэй байсан боловч нэг ч удаа энэ талаар гомдол гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Мөн шүүгдэгч Б.Шинэцогтын өмгөөлөгч Ё.Туяа нь хураагдаж ирсэн чулууг устгахдаа Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 05 ны өдрийн 163 дугаар тушаалын 4.5-д зааснаар “хураагдсан эд зүйлийг устгалд оруулахаар ачиж тээвэрлэхтэй холбоотой гарсан зардлыг зөрчил гаргасан  аж ахуйн нэгж, байгууллага хариуцна” гэж заасан байгаа учир хураагдсан чулууг устгахаар явахдаа З.Цэнгэлмаагаар бензин хийлгүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж мэтгэлцэж байгаа юм. Гэтэл шүүгдэгч Б.Шинэцогтын үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн өөрөөр хэлбэл хээл хахууль өгөгч З.Цэнгэлмаагийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлж, хээл хахууль авсан, устгах гэж очсон чулуугаа буцааж эзэнд нь өгсөн ба устгаж байгаа мэтээр зураг авч баримтжуулж байгаа нь хэрэгт авагдсан гэрч Э.Оюунтунгалаг, Ц.Отгонцэцэг, М.Мөнхцэцэгийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм.

Шүүгдэгч нарт Нийслэлийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд зүйлчлэл тохирсон гэж шүүхээс үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт  зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд нь шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч З.Цэнгэлмаа, Б.Шинэцогт нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжтой гэсэн дүгнэлтэнд шүүх хүрсэн болно.

Харин шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нарт шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа  тухайн гэмт хэрэгт оролцсон байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан болно.       

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,

290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар

зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                  1. Шүүгдэгч Боржигин овогт Доржготовын Энх-Эрдэнэ, Хэрээт овогт Балдан-Осорын Шинэцогт нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан, хахууль өгөгч З.Цэнгэлмаагийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу өөрт олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлж, хээл хахууль авсан,  Ашавгад овогт Загдхорлоогийн Цэнгэлмаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хээл хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Энх-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хорих ялаар,  шүүгдэгч Хэрээт овогт Балдан-Осорын Шинэцогтыг эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 268.1 дэх хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ашавгад овогт Загдхорлоогийн Цэнгэлмааг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энх-Эрдэнэд оногдуулсан 3  /гурав/ жилийн, Б.Шинэцогтод оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хорих ялыг, шүүгдэгч З.Цэнгэлмаад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энх-Эрдэнийн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.Цэнгэлмаа нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Энх-Эрдэнэд оногдуулсан 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Шинэцогтод оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч З.Цэнгэлмаад оногдуулсан  1 /нэг/  жилийн хорих ялыг  1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан  албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энх-Эрдэнээс 3900000 төгрөгийг,шүүгдэгч Б.Шинэцогтоос 100000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энх-Эрдэнийн өмчлөлийн Тошиба маркийн 32 инчийн телевизор, марк тодорхойгүй 320 литрийн багтаамжтай 2 хаалгатай цагаан өнгийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, уг эд  хөрөнгийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч Д.Энх-Эрдэнийн хураагдаж ирсэн Е-0564373 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нарын  бичиг  баримт  шүүхэд  ирээгүй болохыг дурдсугай.

10. Шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

             11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 12.Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 13.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Энх-Эрдэнэ, Б.Шинэцогт, З.Цэнгэлмаа нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                     С.БАЙГАЛЬМАА