Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/122

 

   

 

 

 

 

                                                                                                    2024/ШЦТ/122  

 

 

 

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.ГанД даргалж

Улсын яллагч:  А.А

Хохирогч нарын өмгөөлөгч: Ц.Б, М.Б /цахимаар/

Хохирогч: Р.Э, С.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д, Б.Т /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Б.Д холбогдох эрүүгийн ........... тоот хэргийг хэлэлцэв.

 

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ..........аймгийн ........төрсөн, 37 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ........аймгийн ........сумын ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Б.Д /РД:............ /

 

                                             Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Б.Д нь ........аймгийн .......сумын ........багийн нутаг дэвсгэр ....................2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Тоёота Приус 20 загварын 31-38 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж эсрэг урсгалд явж байсан автомашиныг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б нь нас барсан, хохирогч Р.Э эрүүл мэндэд хүнд гэмтэл, хохирогч С.Б, С.А, насанд хүрээгүй хохирогч Д. М нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т /цахимаар/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би ........сумын ..........ажилладаг байсан. 2024 оны 3 сарын 22-нд ундандаа явчхаад зээл гаргаад сууж байсан чинь манайхан дотор чат групп дээр манай хүний хамгийн бага эмэгтэй дүү аав орчихлоо, ..........дугаар байна уу гэсэн. Тэр нь манай хамаатны эмч дүү. Чатаар хариу бичээд байгаа юм чинь гайгүй байх гэж бодож байсан чинь танихгүй дугаараас залгаснаа ээж нь байна миний охин осолд орчихлоо, дүү нь ухаангүй байна миний хүү наашаа гар хүүхдүүдээ орхиод ирээрэй гэсэн. Сандраад машин барьж чадахгүй нөхрөө ажлаас нь чөлөө авахуулаад хамгийн бага хүүхдээ цэцэрлэгээс аваад явсан. Наашаа гараад Тариат руу Мобикомын сүлжээ ордог газар орж ирсэн чинь залгасан. Яаж аймаг руу ирснээ санадаггүй эмнэлгийн үүдэнд аавыг харсан аавыг 2 охин түшчихсэн эмч намайг уйлж болохгүй, орилж болохгүй ээжийн чинь зүрх нь дийлэхгүй уйлж болохгүй гэсэн. Ээжийг хөдөлгөж болохгүй, аарцны яс нь салчихсан хөдөлж болохгүй, муу талын нүүр нь жаахан цөмөрчихсөн, хүн харахын аргагүй байсан. Тэгээд ээжээ дүү нь ухаангүй байсан зүгээр үү гэхээр нь би нас барчихсан гэж хэлээгүй, эмч нар битгий хэлээрэй гэсэн. Ээж дээрээ орчхоод эрэгтэй дүү дээрээ орсон харуулахгүй байсан. Би ээжийг бодоод орилж, уйлж ч чадаагүй. Би ээжийг асуухаар нь дүү зүгээр байгаа гэж хэлдэг, тухайн үед эмч нар дүүгээ нас барсан гэж битгий хэлээрэй гэсэн. Улаанбаатар хотоос манай ах ирж байсан. Тухайн үед хажууд нь би байсан. Ээжийг асраад байж байтал эмч нар яаралтай хот руу авч явахгүй бол болохгүй байна гээд гэмтэл рүү хүргэнэ гээд 2 хоног эмчлүүлсэн. Ээж, аав хоёрыгоо хот руу эмнэлгийн тэргээр явуулсан. Дүүгийнхээ өмсөж байсан хувцсыг ав гээд жинсэн өмд дотуур өмд нь цоороод сүүжний яс нь тэр чигтээ хугарчихсан. Надад миний дүүг харуулаагүй, би зөндөө гуйсан. Намайг битгий хар гээд харуулахгүй байсан. Өмнөх орой над руу залгаад аниа нь маргааш аймаг явах гэж байна гэж байсан дүүгээ маргааш нь харж чадахааргүй болсон. Яагаад тийм их хурдтай явсан юм. Эмэгтэй хүн биз дээ. Энэ хүүхнийг харж байгаагүй, ганц ч удаа ярьж үзээгүй, эмэгтэй хүн гэсэн хүүхэдтэй хүн гэсэн тухайн үедээ энэ хүнийг бодсон. Тэгэхэд буцаагаад аавыг минь нүдний хараа муу, машин барих эрхийг нь шалгуул гэж над руу яриад би аавыгаа дагуулаад эмнэлгээр явсан. Нэгдсэн эмнэлэгт миний аавын харааг зүгээр байна гэсэн, миний аавын буруу биш. Жолоо барихад саадгүй гэсэн дүгнэлт гарсан. Гомдолтой байна. Дүүгээ нас бараад оршуулахад нөхөртэйгөө хамаатнуудтайгаа байсан, ээж гэмтлийн эмнэлэгт ухаангүй байсан. Аав арай гайгүй Мг ээж, аав нь сахиж байсан. Бид нарт үнэхээр хэцүү байсан. 49 хоног нь өнгөрсний дараа ээжид өнгөрсөн гэж хэлсэн. Ээж намайг миний бие муу байхад Тунгаа яагаад орж ирэхгүй байна гээд сураад манай эмэгтэй дүү ахиж худлаа ярьж чадахгүй. Таныг байнга асуугаад байна. Таныг өнгөрдөг ахтай байгаа гэхэд таныг сахиж байгаа өнгөрсөн гэж хэлээгүй. Манайх 49 хоногийн дуустал ээжид хэлээгүй. 49 хоног нь өнгөртөл зулыг нь таслахгүй гээд ажлаасаа чөлөө аваад сар гаран зулыг нь таслаагүй. Тэгээд ээж дээрээ ирсэн ээж миний охин дүүгээ яачхаад ээж дээрээ ирэхгүй байгаа гэхэд нь үнэнээ хэлсэн. Яагаад машинаа зогсоож болоогүй юм бэ, яагаад зогсчхож болоогүй юм. Нөхөр чинь явуулахгүй байсан бол зогсчхож болоогүй юм уу, урсгал сөрөөд яагаад мөргөчихсөн юм бэ. Миний дүү тухайн үед 32 настай байсан. Статистикаар хангайн бүсэд эрэгтэй хүний дундаж наслалт 67 байсан. Тэгэхээр миний дүүгийн 35 жилийн амьдралыг үгүй хийсэн. Маш их гомдолтой байна...” гэв.

 

    Хохирогч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 03 сарын 02-ны өдөр эхнэр, хүүхэд, нэг дүү, ачийгаа аваад тавуулаа хамт заслаа хийлгэчхээд өдөр 15 цаг 30 минутын үед Цагаан байшингийн тэр хавьд нэг машин шороон замаас гарч ороод яваад байгааг бид нар харсан. Тэр машин яаж яваад байна гээд яриад явж байтал тэр машин ороод ирсэн. Замын хажууд байсан машин шахаж зам тавьж өгөөд тоормос гишгээд наана зогсчихсон байсан. Би ер нь ухаан алдаагүй. Тэгээд харахад эдний машин зам дээр 3 эмэгтэй хүн зогсож байсан. Би ирээд энэ хаалга онгойлгоодох гэхэд ирээд миний хаалгыг татсан хаалга онгойгоод намайг гараад машин руугаа гүйчихсэн. Машиныхаа хойд суудалд ороод суучихсан. Тэгээд би машины хаалгыг онгойлгож чадахгүй байтал, араасаа манай сумын хэсгийн төлөөлөгч, манай цэцэрлэгийн жолооч Б, Н цэцэрлэгийн дарга нар ирээд хаалгаа онгойлгосон. Н цэцэрлэгийн Н дарга хоёр утсаар түргэн дуудсан. Сумын түргэн дуудсан. Эхлээд хүүхдийг гаргаад, манай дүүг цонхоор нь гаргасан. Хүүг цонхоор гаргасан. Хэрэг гарах үед ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй байсан. Манай сумын М эмч ирсэн, бид нарыг аваад явсан, манай эхнэр босож чадахгүй байсан. Манай сумын 2 цагдаа ирээд зам шалгаад тоормоз гишгээгүй гэсэн, гэтэл тоормоз гишгэсэн гээд байгаа. Миний цээж гэмтсэн 6 хавирга хугарсан. Аймгийн онцгойхон ирэхэд замыг ахиж шалгуулсан. Д согтуу сууж байсан, би хэлсэн чи арай ч дээ би чамайг машин барьж явахыг харсан. Би тагнуул цэргийн ангид алба хаасан, шүхрээр бууж байсан урдах замаа олж харахтайгаа байсан. Д бор шаргал цамцтай машин барьж явсан. Д, Д хоёр манайд ирсэн тэгэхэд нь чи бор шаргал цамцтай байсан битгий худлаа хэлж бай гэхэд бор шаргал цамц байхгүй гэж Д  хэлж байсан. Нөхрийнхөө хэргийг үүрүүлэхгүй худлаа яриад байгаад гайхаж байна. Одоо хэцүү байна, миний хүү байхдаа түлээ модоо бэлддэг байсан, одоо худалдаж авч байна, мөнгөөр хөрөөдүүлж байна. Эхнэр гал тогоогоо барьж чадахгүй, нүд нь сайн харахгүй хэцүү байна. Хоёулаа тэтгэврийн зээлээ жилээр нь авч эмчилгээндээ хэрэглэсэн. Маш их гомдолтой байна. Энэ хүн худлаа хэлж байна, нөхөр хүүхдийн хамт амьдардаг байж 3 хүүхдийн хамт амьдардаг гэж худлаа хэлсэнд гайхаж байна. 31,575,229 төгрөг нэхэмжилж байна, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэв.

                                                                                                                                                                                                                                              

            Хохирогч Р.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр Архангай аймаг руу засал номоо хийлгэхээр бүгдээрээ явсан. Тэгээд засал номоо хийлгэчхээд 15 цаг өнгөрч байхад буцаад сум руугаа явж байсан. Замдаа би засал номоо хийлгээд сайхан боллоо, сэтгэл санаа сайхан байна гээд яриад явж байтал урдаас нэг машин замаасаа гараад яваад байсан. Замаасаа гараад, нэг ороод яасан сонин явдаг машин бэ гэтэл тас гээд мөргөөд ухаан алдчихсан. Ач минь цасан дээр цустайгаа холилдчихсон, битгий уйлаарай гээд баахан гүйсэн юм шиг байна лээ. Би хэн рүү утсаар ярьснаа мэдэхгүй байна. Сүүлдээ суучихсан босмоор байсан чинь аарцаг гэмтчихсэн байсан. Босож чадахгүй түргэний машинаар өвчин намдаагч тариа хийгээд эмч нар аваад явсан. Юу ч мэдээгүй, хот руу явахад мэдэхгүй байсан. Очоод ухаангүй хүү минь хаана байгаа бол, аль тасагт байгаа юм бэ гэсэн хүүг минь дуудахгүй байсан. Дүүтэй чинь хэн байгаа гэсэн Тунгаа эгч байгаа хөлийг нь сайн гараараа барьж дулаацуулаарай, миний хүү бие засаж байж чадахгүй шүү. Бид хоёрын гар хөлийн үзүүр болж байдаг. Хүүхдүүдээ харахад үнэхээрийн хэцүү байсан би хүүтэйгээ уулзана, амьд л гэж бодож байсан. Одоо үнэндээ хэцүү байна, түлээ мод гэнэ энэ муу өвгөн ганцаархнаа ус түлээндээ тэргээ түрээд явуулна, өрөөсөн нүд болор цагаан болчихсон, хагалгаанд 2 орсон 5 сард нэг орсон 10 сард нэг орсон. Одоо би больё 2 норхуузтой дараагийнх нь оныг нь гаргахаар больё, арай сохорчихгүй байх, өрөөсөн нүд сайн хардаггүй. Тэгээд эмэгтэй хүн барьж ирээгүй, миний дүү айхтар тэгж давхиж ирэхгүй. Би үнэхээрийн гомдолтой эмэгтэй хүн яахаараа замаасаа гарч орж гардаг бид нар дээр ирээд бүсээ хийдэг юм. Борт бригадаас гараад Ихтамир сум дээр цагдаа байгаа хаагуур нь орж ирээд тэр хаалга гараад бид нар дээр ирэхээрээ бүсээ бүслэх гээд байдаг юм. Тэр бол хамгийн муухай, хуурмаг. Би манайд ирэхээр нь битгий худлаа ярь, миний дүү, согтуу хүн барьж явсан, маш их хурдтай явсан. Ярихын зуургүй ирээд л бид нарын машиныг мөргөсөн. Бид нар яачихсан юм бэ гээд гарч ирээд би орилж хашхирч амьтан айлтгаж явсан. Өрөөсөн талын чих байнгын бөглөөтэй шуугьдаг. Тэгээд дэмий эмчид үзүүлэхээр хагалгаа хийлгэ гээд нэг саяыг авч хийлгэсэн, витамин В12 10 ширхгийг авч хийлгэсэн, дархлаагаа дэмжихэд 100 ширхэг нэг септилин зэргийг авч уусан. Хэдэн жил үлдсэн хэддээ харагдмаар байна. Маш их гомдолтой байна. Эмэгтэй хүн жолоо барьж явсан гэдэг дээр ерөөсөө санал нийлэхгүй байна. Гэр бүлээрээ эрүү саруул сайхан болгоно гэж ном уншуулж авч явчхаад хайран хүүгээ алдчихсан, миний ганц гарын үзүүр байсан гэв.  Хүүгээ алдчихаад байж байна. 87,150,000 төгрөг нэхэмжилж байна..” гэв.

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 3 сарын 2-нд Улаанбаатар хотод ажил дээрээ байж байсан. Ажил тараад оройн 5 цагийн үед аав над руу залгаад аав нь орчихлоо, М гээд манай манай хүүхдийн нэрийг хэлээд орилоод яваад өгсөн. Тэгээд аав утсаа салгачихсан. Тэгээд би сандраад залгатал хэн ч утсаа авахгүй, утас нь ч холбогдохгүй байсан. Тэгээд аймаг руу таньж мэддэг ах дүү нар луугаа залгасан чинь хэргийн талаар хэлээд аймгийн эмнэлэг рүү аваад ирсэн гэж хэлсэн. Тэгээд би ажлаа тараад гэрээрээ ирж манай эхнэр хүүхэдтэй нялх хүүхэдтэй ой болчихсон хүүхдээ аваад шууд шөнөөр гараад ирсэн. Наашаа ирж байхад дүүг эмнэлэг дээр аваад ирсэн, хүнд байна. Танай хүүхэд бас хүнд байна гэж хэлсэн. Тэгэхдээ гайгүй анхны тусламж авчихсан яараад яах вэ болгоомжтой байгаарай гэсэн. Дүүгээ нэлээн хүнд байгаа өнгөрчихсөн гэж угаасаа бодоогүй. Манай гэр бүлд аймшигтай зүйл болсон. Бид нар аз жаргалтай бүгдээрээ л ажил төрлөө хийгээд аав ээж дээрээ ирж очоод явдаг байсан. Би айлын том 2 эмэгтэй нэг эрэгтэй дүүтэй. Намайг хотоос гарлаа гэхэд агаа хотоос ирж байгаа гээд айраг худалдаа л авчихсан байдаг. 13 нас хүртэл хүүгээ эмээ өвөөгийнх нь хажууд сургууль байсан учраас шилжүүлэхгүй төгсгөе гээд сургасан. Энэ хүүхдийг хөдөө аав ээж, ах дүү нь хавар мал дээр туслуулъя гэхэд би явуулж байгаагүй. Морь унаж чадахгүй, яагаад гэвэл том биетэй би хөдөө явуулахгүй би хүүгээ тэгж л өсгөсөн. Одоо тэгсэн 2, 3 хагалгаанд орчихсон сая амралтаар нь эмнэлэгт үзүүлж явж байгаа гэмтсэнийг мэдэж байгаа. 6 сард ахиад тагнай нөхөх, хоолойн резинэн хадаастай, тэгээд хоншоор хэсэг нь байхгүй. Биеийн тамирын хичээлдээ орж чадахгүй, хамаг хөдөлгөөн хязгаарлагдмал ийм байдалтай байна. Бид нар харахаар зүгээр байгаа ч гэр бүлдээ маш их дарамттай байгаа. Бүгд зүгээр байсан хүмүүс бие, сэтгэл санаагаар хохирч байна. Байнгын дүүгээ зүүдлээд хэцүү байсан. Гандан орж ном уншуулах, буяны ажил хийж байгаа. Маш хүнд цохилт болсон. Үзүүлж харуулаад явахаар хичээл сургууль байнга завсардана. Байнгын чөлөөтэй сая гэхэд 7 хоног хичээлээ таслаад хот явж үзүүлсэн. Шүднүүд нь сугарч унадаг, өөрөө ангийнхнаасаа ичдэг, би хэлдэг юунаас нь ичих вэ  ангийнхан чинь мэдэж байгаа. Шүдийг нь тэгшлэхээр аппарат тавьчихсан шүднүүдийг тэгшлээд заримыг холбоод авагддаггүй шүднүүд хий гэсэн. Их гомдолтой байна. Миний гэр бүлд маш аймшигтай зүйл болсон. Эмэгтэй хүн барьж явсан бол харин болгоомжтой, анхааралтай байна. Яагаад ч ийм хурдтай явахгүй. Эмэгтэй хүн жолоо бариад хурдтай, галзуу, солиотой юм шиг урсгал сөрж явна  гэдэг эргэлзээтэй байна. Архангай аймгийн цагдаа, прокурор үнэхээр зөв шийдэж чадаагүй...” гэв.

 

             *Эрүүгийн ...........тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

             *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тын өгсөн:

             “...Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ........аймгийн .......суманд байхад миний төрсөн дүү болох Т утсаар аав осолд орсон байна давааны ард түргэн дууд гээд групп чатад бичсэн байсан. Тэгэхээр нь би дүү рүүгээ залгаад юу болсон талаар асуухад аав, ээж, дүү нар осолд орсон байна биеийн байдал нь ямар байгаад мэдэхгүй байна гэсэн. Би хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс аваад .......аймгийн ........суманд сүлжээ орж ирэх үед миний гар утас дуугарахад Б.Быг нас барсан талаар хэлсэн. Тэгээд 19 цаг өнгөрч байхад Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирэхэд моорогт байрлуулсан байсан. Миний дүү 1988 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ........аймгийн ........суманд айлын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн, 1-10 дугаар ангиа ........сумын сургуулийг төгсөөд дээд сургуульд сураагүй эцэг эхийн хамтаар ........суманд амьдардаг байсан. Цэргийн алба хаагаагүй. Гэр бүл зохиож байгаагүй. Миний дүү хүнд их тусархуу дөлгөөн тайван зантай үг дуу цөөтэй архи дарс хэрэглэдэггүй хүний үгээр хүн байсан. Архаг хууч өвчин гэвэл унаж татдаг байсан. Энэ унаж таталт нь 2004 оноос хойш эхэлсэн бөгөөд тархиндаа уйланхайтай байна гээд шимэгдүүлэх тариа хийж байгаад сүүлийн үед унахаа бараг байсан. Толгойн эм болон уналтын эсрэг эмийг өдөр бүр 1 ширхэгийг уудаг байсан өөр ямар нэгэн хууч өвчин гэхээр зүйл байгаагүй. Би зам тээврийн ослоос болж дотор гэмтлийн улмаас нас барсан гэж бодож байна. Архи дарс хэрэглэхгүй тамхи ч татаж байгаагүй. .........аймгийн .......сумын төвд гэрийн ойр зуурын ажил хийгээд аав ээждээ хань болж байдаг байсан. Яг тогтсон ажил төрөл хийдэггүй байсан. Би гомдолтой байна. Эхний ээлжинд талийгаачийн буяны ажилд гарсан зардлыг нэхэмжилж байна. Мөн Улаанбаатар хот руу явсан аав, ээж болон дүү, хамаатны дүү нарын эмчилгээний зардалд гарсан болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 136-138 дугаар тал/  

 

          *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тын дахин өгсөн:

          “..амь хохирогчийн ажил явдалд гарсан зардал мөнгөний  баримтуудыг өмгөөлөгчид гаргаж өгсөн байгаа. Тухайн гаргаж өгсөн баримтуудын мөнгөн дүн 22.000.000-23.000.000 төгрөг болсон байсан. Гэхдээ бүх хохирол төлбөрийг нарийн тооцон гаргаагүй байгаа. Гаргасаны дараа шүүх болон прокурорын шатанд гаргаж өгнө Буяны ажил гээд 2.000.000 төгрөг өгсөн байсан. Түүнээс өөр мөнгө төгрөг өгсөн ямар нэгэн асуудал байхгүй. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу ямар арга хэмжээ авахуулж мөн эрүүл мэндээрээ хохирсон аав ээж дүү нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 235-236 дугаар тал/

 

            *Хохирогч Р.Э өгсөн:

        “...Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ..........аймгийн ............сумаас .........аймгийн төв орж ирээд гандан орж засал номоо хийгээд эргээд 15 өнгөрч байхад ........сум руугаа буцаад явж байхад Цагаан давааны ард явж байхад урдаас саарал өнгийн жижиг машин замаас орж гараад яваад байх шиг болохоор бид нар хоорондоо наад машин чинь яаж яваад байгаа юм бэ гэж ярилцаад байж байтал урдаас ирээд мөргөчихсөн. Тэгсэн би машинаас буух гэсэн боловч бууж чадахгүй байхад машинаас хэн гаргаж өгсөн мэдэхгүй байна 2 хүн гаргаж өгсөн. Тэгээд туслаарай миний хүүг гаргаад өгөөч гэж хэлж яваад уначихсан тэгээд босож чадаагүй түргэний машинаар Архангай аймагт ирсэн. Манай нөхөр С.Б нэг их хурдлаад байдаггүй. Ер нь бол 40-50 км цагийн хурдтай явдаг тухайн үед ч мөн тэгж л явсан. Манай нөхөр С.Б Б.Б, С.А, Д. М бид нар явж байсан. Нөхөр болон талийгаач хүү Б нар хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Харин ард сууж явсан М, А бид нар хамгаалах бүс хэрэглээгүй. Би жолоочийн ард суудалд сууж явсан. Голд нь А захад нь М жолоочийн хажууд талийгаач Б нар сууж явсан. Манай нөхөр С.Б жолоодож явсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй өнгөрсөн жил авч байсан би яг цаг хугацааг нь санахгүй байна. Манай нөхөр С.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай нөхөр архи дарс хэрэглээд байдаггүй, тухайн үед ч архи дарс хэрэглээгүй байсан. Би гомдолтой байна. сайхан хүүгээ алдлаа өөрөө эрэмдэг зэрэмдэг болсонд маш их гомдолтой байна. Би харсан жижиг саарал машин байсан жолооч нь бараа өнгийн хувцастай эрэгтэй хүн харагдсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 47-49 дугаар тал/

 

        *Хохирогч Р.Э дахин өгсөн:

    “...Миний хохирол төлбөрийг оДр барагдуулсан ямар нэгэн асуудал байхгүй. Харин манай нөхөрт хохирол төлбөр гээд мөнгө шилжүүлсэн байсан, яг хэдийг шилжүүлсэн талаар би нарийн сайн мэдэхгүй. Би маш их гомдолтой байна. Би өөрийн эрүүл мэндээрээ хохирч, байнга бие өвдөөд байгаа болохоор үнэхээр хэцүү байна. Мөн хүүгээ алдсан дээрээ маш их гомдолтой байна. Сэтгэл санаагаар их унаж байна. Би талаараа хохирлоо бүрэн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 240-241 дугаар тал/

 

           *Хохирогч С.Бийн өгсөн:

       “...Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ........аймгийн ........сумаас Архангай аймгийн төв орж ирээд эхнэр, хүү, ач, хамаатаны залуугийн хамтаар гандан орж засал номоо хийгээд эргээд 15 өнгөрч байхад Ихтамир сум руугаа буцаад явж байхад Цагаан давааны ард мод үржүүлгийн газрыг өнгөрөөд явж байтал урдаас нэг жижиг тэрэг замаа онохгүй яваад байхаар нь энэ машин яаж яваад байна гэж машин дотроо ярилцаад явж байтал урсгал сөрөөд гэнэт ороод ирэхээр нь хурдаа хасаж тооромз гишгэсэн. Тэгсэн нүд эрэмхийн зуур л ирээд мөргөчихсөн. Тэгээд осол болсны дараа машины урд шилээр юм харагдахгүй сууж явсан хүмүүс орилолдоод байхаар нь хаалга онгойлгох гэхэд цээж өвдөөд байхаар нь цонхоор харагдсан 4 хүмүүсийг ирээд хаалга онгойлгоод өгөөч гэхэд нэг эмэгтэй нь ирж хаалга онгойлгож өгсөн. Үүний дараа би машинаас буугаад энэ хүмүүсийг гаргаад өгөөч гэж тусламж гуйгаад машинаас эхнэр болон ач хүү, хамаатны залууг буулгаад урд сууж байсан хүү Быг гаргах гэхэд хаалга нь онгойхгүй байхаар нь цонхоор гарсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд эхнэр Э, ач хүү М, хүү Б хамаатны дүү А нарыг аваад явсан. Би тэндээ үлдээд аймгаас цагдаа нар ирсний дараа аймаг руу хувийн машинтай явж эмнэлэгт үзүүлсэн. Би нэг их давхиад байдаггүй тухайн үед 30-40 км цагийн хурдтай явж байсан. Манай эхнэр Р.Э, хүү Б.Б хамаатны залуу С.А, ач хүү Д. М бид нар явж байсан. Талийгаач хүү Б бид 2 хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Харин хойно сууж явсан хүмүүс хэрэглэсэн үгүй мэдэхгүй байна. Миний хажууд хүү Б миний ард эхнэр Э, голд нь А, түүний хажууд М нар сууж явсан. Би өөрөө жолоодож явсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би 2022 онд жолооны В ангилалын үнэмлэх авсан. Гэхдээ би 1981 онд нэгдэл дундын үйлдвэрт автын слесар хийдэг байхдаа машин барьдаг байсан. Миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би архи дарс хэрэглээгүй байсан. Би өөрөө архи дарс хэрэглэдэггүй. Би 1992 онд мотоциклтой явж байгаад тархиндаа гэмтэл авч байсан. Гэхдээ хугарал цууралгүй байсан. Тухайн үед зүүн талын дух хэсэгт зулгараад зүүн талын дээд зовхи унжсан энэ нь хараанд нөлөөлөхгүй. Би даралт харваж байгаагүй. Би хүнд зодуулж гэмтэл авч байгаагүй. Би яг аль машинаас буусан талаар мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Өөрийн хүүгээ алдаад өөрөө бэртэж гэмтлээ. Сайхан ач хүү минь ч ихээр бэртэж гэмтлээ. Би маш их гомдолтой байна. Би харсан, тухайн тээврийн хэрэгсэл нь их хурдтай явж байсан. Жолооч нь эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 54-55 дугаар тал/

 

            *Хохирогч С.Бийн дахин өгсөн:

       “...намайг нүдний хагалгаанд орно гэсэн чинь манай эхнэрийн данс руу эхлээд 1.800.000 төгрөг дараа нь 500.000 төгрөг, 540.000 төгрөгийг тус тус хийсэн байсан. Нийт 2.300.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хохирол төлбөрийг нэг бүрчлэн баримт гаргасны дараа нэхэмжлэх болно. Би маш их гомдолтой байна. Хүүгээ алдаж өөрсдийн эрүүл мэндээрээ хохирсон, маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 245-246 дугаар тал/

 

           *Хохирогч С.Аийн өгсөн:

       “...Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч ........аймгийн .......сумаас Архангай аймгийн төвд орж ирээд ах эгч нарын хамтаар засал номоо хийлгээд үдээс хойш 16 цаг болж байхад Архангай аймгийн төвөөс гараад Цагаан давааг даваад мод үржүүлгийн газрыг хэтрээд цааш явж байтал урдаас саарал өнгийн Приус маркийн машин замаас гараад яваад байж харагдсан. Тэгэхээр нь наад машин чинь яаж яваад байна гэж хэлээд байж байтал урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Тэрнээс хойш ухаан балартсан байсан намайг хэн гаргасан болохыг мэдэхгүй байна. Тэгсэн урд сууж явсан Быг гаргах гэхэд хаалга нь онгойхгүй байна гэж яриад байсан. Би засмал зам тал руугаа буугаад замын шороон дээр хэвтсэн. Тухайн үед хөл хугарсан байсан болохоор газар хэвтэж байгаад хувийн машинаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн. Маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Б ах 40-50 км цагийн хурдтай явж байсан өөрөө нэг их давхиад байдаггүй байнга л удаан явдаг. Ах С.Б, эгч Р.Э, найз Б.Б, дүү Д. М бид нар явж байсан. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Урд сууж явсан Б Б нар хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Э, М нар хэрэглээгүй байсан. Жолоочоор Б жолоочийн хажууд Б, Бын ард М хажууд нь би, жолоочийн ард Э эгч сууж явсан. Манай авга ах Б жолоодож явсан. Би эрхийн үнэмлэхтэй талаар мэднэ. Б ахын тээврийн хэрэгсэл байгаа юм. Би архи дарс хэрэглээгүй байсан. Архи дарс хэрэглээд байдаггүй. Цаг агаар дулаан нартай үзэгдэх орчин чөлөөтэй байсан зорчих хэсэг хуурай байсан. Би харсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь их хурдтай явж байсан. Жолооч нь миний санахаар эрэгтэй хүн барьсан юм шиг харагдсан. Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилж байна. ОДр гарсан зардлыг баримтаар гаргаж өгнө. Мөн байнгын асаргаа шаардлагатай байгаа бөгөөд манай эхнэр ажил хийж чадахгүй, мөн би өөрөө сардаа 4-5 удаа тээвэр хийдэг байсан мөн хувиараа солонгос хоол хийдэг байсан ажлуудыг хийж чадахаа болж санхүүгийн хувьд хүндрэлтэй байна. Тиймээс энэ бүгдийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 63-65 дугаар тал/

 

           *Хохирогч С.Аийн өгсөн:

“...миний эрүүл мэндэд нийт 2.754.000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлын баримтуудыг бүгдийн нь гаргаж өгсөн. Надад хохиролд 1.000.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө бол огт өгөөгүй. Миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулах юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 11-12 дугаар тал/

 

          *Насанд хүрээгүй хохирогч  Д. М өгсөн:

      “...Би ..........аймгийн ..........сумын төвөөс 12-13 цагийн үед гараад Архангай аймгийн төвд ирж засалаа хийлгээд би 999 төвөөс утасны чихэвч аваад гарсан. Тэгээд буцах замдаа би шинэ авсан чихэвчээ зүүгээд утсаараа тоглоод явж байсан тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Одоо санахаар нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт очоод сэргэсэн. Би тэр талаар мэдэхгүй байна. Манай өвөө С.Б жолоодож явсан. Би хамгаалах бүс хэрэглээгүй. Урд сууж явсан талийгаач ах Б.Б болон жолооч өвөө С.Б нар хамгаалах бүс хэрэглэсэн. Харин хойно сууж явсан хүмүүс хамгаалах бүс хэрэглээгүй. Өвөө машиныг бариад хажууд нь бүрлэгч ах, би ар талд нь миний баруун гар талд А ах түүний хажууд эмээ болох Э нар сууж явсан. Манай өвөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Манай өвөөгийн өөрийн машин байгаа юм. Манай өвөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн өдөр нартай дулаанхан өдөр байсан. Үзэгдэх орчин хангалттай зорчих хэсэг хуурай байсан. Би урдаас ирж явсан машиныг хараагүй. Би маш их гомдолтой байна. Хавирга хугарсан тагнай цоорсон эрүү хугарсан зэрэг гэмтлүүд учирсан. Улаанбаатар хотод хагалгаанд ороод 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн одоо хүртэл гадуур эмчилгээ болон боолт хийлгэж байна. Энэ гэмтлээс болоод би сургуульдаа явж чадахгүй байна. Эмчилгээний болон бусад зардлыг баримтаар шүүхэд нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 84-86 дугаар тал/

 

            *Насанд хүрээгүй хохирогч  Д. Мгийн хууль ёсны төлөөлөгч Б.Дтай дахин өгсөн:

           “...Яг нарийн тооцон гаргасан баримтууд байхгүй байгаа. Харин Улаанбаатар хотын гэмтэл согог үндэсний төвд очиж амны хөндий буюу тагнаа, эрүүний зүүн талын яс, хамрын хоншоор яс, үүдэн 2 шид болон доод нэг араа зэрэг нь сууринаасаа хугарсан зэрэгт 2 удаа хагалгаанд орсон. Мөн эм тарианы мөнгөн дүн, Улаанбаатар хотоос Архангай аймаг руу ирж буцсан бензин тосны мөнгө гээд нэлээдгүй мөнгөн дүн гарсан байгаа. Үүнийг нэг бүрчлэн баримтуудаа гарган ирсний дараа шүүх хурал дээр юу прокурорын шатанд баримтуудыг гарган өгөх болно. Мгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг холбогдогч хүн болох Д нь увуу цувуу нийтдээ 10.000.000 төгрөг өгсөн. Тухайн өгсөн мөнгийг ..............тоот данс руу 2023 оны 03 дугаар сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл шилжүүлсэн байгаа. Тухайн баримтуудыг шүүх хурал юм уу прокурорын шатанд гарган өгнө. Гомдолтой байна, учир нь зүгээр эрүүл байсан хүүхдээ эрүүл мэнд болон гоо сайхнаараа хохирсон, мөн сэтгэл санааны хохирол учирсан болохоор. Сургуулиа хүртэл төгсөж чадаагүй. Иймд маш их гомдолтой байна. Ер нь бол орой болгон хөл толгой зэрэг байнга өвдөж унтаж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 01 дугаар тал/

 

           *Гэрч С.Дын өгсөн:

           “...Би хөдөө гэртээ буюу .........аймгийн .........сумын ......багт байхад манай эхнэр ирээд архи уулаа гээд загнаад байсан. Тэгээд эхнэрийн хамтаар Архангай аймаг руу хоёулаа 15 цаг өнгөрч байхад гарсан. .......сум өнгөрөөд архи жаахан гараад сэрэхэд машины хойд суудалд явж байсан. Би эхнэртээ хамгаалах бүсээ зүү гэж хэлэхэд зүүхгүй болохоор би араас нь хамгаалах бүсийг нь давуулж хийж өгсөн. Тэгсэн эхнэр бүсээ зүүх гэж байгаад машинтай мөргөлдсөн. Осол болсны дараа би хойд хаалгаар бууж эхнэрээ гаргаж аваад нөгөө мөргөлдсөн машин дээр очиход нэг залуугийн хөл гацсан байхаар нь тусалж хамт гаргалцсан. Удалгүй .........сумаас түргэний тэрэг болон цагдаагийн машин ирсэн. Үүний дараа гэмтсэн хүмүүстэй эхнэрийн хамтаар эмнэлэг дээр ирсэн. Манай эхнэр Б.Д жолоодож явсан. Манай эхнэр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Би яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ манай эхнэр нэг их давхиад байдаггүй ер нь л 40-50 км цагийн хурдтай явдаг байсан. Манай хүргэн ах Б гэх хүний машин байгаа юм. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Хөдөө замд малд ганц явдаг байсан. Тэрнээс бол хол замд явж байгаагүй. Миний баруун талын гуяа хөхөрсөн зүүн талын сүвээний хавирга хөндүүр бусдаараа бол гайгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай эхнэр архи дарс огт хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 24-25 дугаар тал/

 

            *Гэрч С.Дын дахин өгсөн:

            “...манай эхнэр хөдөө мал ахуйдаа явах болон ойр зуурын ажилд машин унадаг байсан. жолооны курст сурч байгаад жирэмсэн болоод жолоогоо төгсөж чадаагүй. Би дээгүүрээ цайвар ягаан өнгийн малгайтай цамцтай явж байсан. Харин доогуураа цэнхэр жинсэн өмдтэй хөдлөө цагдаа өвлийн түрүүтэй гуталтай байсан. Би тухайн үед хөдөө байсан болохоор муу хувцастай явж байсан. Осол болсны дараа эхнэрийг урд суудлаас буулгаад хойд суудалд суулгасан. Тэгсэн манай эхнэр цаад машинтай тусал гэж хэлэхээр нь би очоод хөл нь хугарсан залууд тусалж машинаас гаргаад урд жолооных нь хажууд сууж явсан залуу өргөлцөж машины цонхоор гаргасан. Тэгсэн талийгаач залуу ах  та миний хөшөөг гаргаад өгөөч гэж хэлж байсан. тэр үед нөгөө машины хүмүүстэй хамт явж байсан болон замын машины хүмүүс ирж тусалж байсан. Би сольж барьсан зүйл огт байхгүй. Би согтуу унтаж явсан, харин осол болохын өмнө сэрсэн...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 88 дугаар тал/

 

     *Гэрч Д.Бгийн өгсөн:

             “...Би 2022 оны намар Улаанбаатар хотоос 15.000.000 төгрөг худалдан авч байсан юм. Миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний машин ..........аймгийн .........сумын .......багт байсан юм. Би машин барьж чаддаггүй болохоор хүнээр унуулаад тэнд орхисон байсан юм. Миний хуурай дүү болох Ш түлхүүрийг үлдээсэн. Би унах зөвшөөрөл олгоогүй, Б.Дыг ямар учраас унаж явсан талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би Б.Дтой уулзаж тохирсон миний машиныг мөнгийг удахгүй бэлнээр өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 189-190 дүгээр тал/

 

      *Гэрч Б.У өгсөн:

              “...Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 01 цагийн үед гэртээ нөхрийн хамтаар байхад Б.Д эгч гар утсаар залгаад Ихтамир сумын Борт баг хүргээд өгөөч гэхээр нь би даваа давж чадахгүй байх гэж бодоод нөхөртэй хамт явахаар болоод Д эгч нөхрийн хамтаар явсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад Борт багийн төвд очиход Д ах архи уучихсан айлд байхаар нь аваад цаашаа мал руу явсан. Тэгээд тэр газраасаа Д эгч саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг намайг барь гэхээр нь би хүүхэд уйлаад байсан болохоор машиныг барихгүй гэж хэлсэн. Тэгээд Д эгч машиныг бариад Д ах машины ард суугаад явсан. Нөхөр бид 2 түрүүлээд явж байсан бөгөөд араас Д эгч Д ах нар явж байсан Ихтамир сумын цагаан хаалга өнгөрөөд явж байхад ард явж харагдсан. Тэгээд Архангай аймагт түрүүлээд ирчихээд байж байтал зам тээврийн осолд орсон талаар мэдсэн. Согтуугийн хувьд согтуу байсан гуйвж дайвсан зүйлгүй байсан. Би С.Д ахыг эргээд хөдөө гарахад хэрэг болох байх мөн нааш цаашаа явахад машины хэрэг байна гэж хэлээд эндээс явахдаа Д эгч машин авчирна гэж ярьж байсан. Манай эгч Б.Д жолоодож явсан. Нөхөр нь согтуу байсан болохоор машин бариагүй. Жолоонд сууж байсан ч төгсөж үнэмлэх аваагүй гэсэн...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 58-59 дүгээр тал/

 

     *Гэрч Д.Иөгсөн:

            “...Манайх 2023 оны хавар Архангай аймгийн Бор багт өвөлжиж байхад С.Дынх манай дээр үхрээ тавьсан байсан юм. Тэгээд хавар жаахан хүнд болоод мал дээрээ С.Д ирээд тэжээж байсан юм. Тэгсэн нэг өдөр найз нь ирээд архи уугаад айл руу явсан тэгсэн маргааш өдөр нь эхнэр нь нэг машинтай ирээд нөхөр болох С.Дыг аваад явсан. Манай гаднаас 2 жижиг тэрэг явсан нэг нь Дын ирсэн машин нөгөө нь Дын унаж явсан машин байсан. Эхнэр болох Д нь жолоо бариад явсан. Харин С.Д машины ард суугаад явсан. Нөхөр нь намайг харахад нилээн согтуу байсан, эхнэр нь надад хэлэхдээ элэг нь муу архи дарс ууж болохгүй гэж хэлээд авч явсан. Манайд ирэхдээ дүү охины хамт ирсэн байсан. Гэхдээ машинд өөр хүмүүс сууж байх шиг байсан. Дүү охин нь гарч ирж байсан. Хөдөө байхдаа малгайтай ягаан өнгийн цамцтай байнга байдаг байсан тэр цамцтайгаа явсан. Согтуугийн хувьд согтуу байсан. Машины ард суугаад ёолоод байсан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 107-108 дүгээр тал/

 

     *Гэрч С.Бын өгсөн:

           “...Би цаг хугацааг нь санахгүй байна. С.Д хөдөө манай гэрт малаа тэжээж байхад найз нь гэх хүн ирээд дагуулаад аваад явсан. Тэгсэн эхнэр нь нэг жижиг тэрэгтэй ирээд нөхрийгөө аваад явсан. Эхнэр нь төрсөн дүүтэй хүргэнтэйгээ ирсэн байсан. Гэхдээ Дыг замаасаа айлаас олоод авч ирсэн байсан.  /Д/ машиныг бариад явсан. Хамт ирсэн хүмүүс нь түрүүлээд яваад өгсөн. Д машины ард суугаад явсан. Би болгоомжтой яваарай гэж хэлээд явуулсан. Гандмал ягаан өнгийн малгайтай цамцтай байсан доогуураа хөх жинсэн өмдтэй түрүүтэй гуталтай байсан. Толгойдоо бор өнгийн ноосон малгайтай байсан. С.Д нилээн согтуу байсан. Машин барих чадваргүй байсан нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 111-112 дүгээр тал/

 

     *Гэрч Б.Гын өгсөн:

            “...Би 2009 оноос 2015 оны хооронд Цэнхэр буян жолооны курс багшаар ажиллаж байсан бөгөөд 2014 онд Б.Д нь жолооны курс суухаар хавар ирж уулзаад төлбөрийнхөө хагас мөнгийг өгөөд хэсэг хугацаанд жолоонд сууж байгаад тухайн үед жирэмсэн байсан болохоор үргэлжлүүлэн сууж чадаагүй. Тэгээд төлбөрт төлсөн мөнгийг буцаан авч байсан санаж байна. Надад бүртгэл байхгүй байсан. Тухайн үедээ багш нар нь хариуцаад төлбөр болон жолооны сургалтыг хариуцаад 45 хоногийн хугацаатай төгсдөг байсан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 115-116 дугаар тал/

 

     *Гэрч Б.Мөгсөн:

            “...Би 2023 оны 03 дугаар сард санаж байсан. Тэгсэн хадам эгч Б.Д Ихтамир сум руу яваад өгөөч гэж гуйхаар нь эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сум руу өөрийн машин болох Ист маркийн 64-79 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тэгсэн С.Д ах айлд архи уусан согтуу байхаар нь аваад гэрт нь очоод машиныг нь эхнэр Б.Д нь унаад С.Д машины арын суудалд суугаад миний араас хөдөлсөн. Тэгээд би Ихтамир сумын цагдаагийн постны хажууд хүлээсэн. Тэгсэн араас ирж явахаар нь би хөдлөөд явсан. Тэгээд би Дэлийн үзүүрийн тэнд толиндоо харахад ард явж байсан. Тэгэхээр би гайгүй юм байна гэж бодоод цааш явсан. Тэгсэн аймаг орж ирээд байж байтал хадам ээж зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Үүний дараа Д Д нар эмнэлэг дээр ирсэн байсан. Хадам эгч Д унаж явсан. Харин нөхөр болох Д нь согтуу ард нь сууж явсан. Өөрөө нилээн согтуу машин барих чадваргүй байсан. Намайг очиход малгайтай цамцтай өнгийг санахгүй байна, доогуураа хар түрүүтэй гуталтай жинсэн хөх өмдтэй байсан. Уг нь манай эхнэр барьж ирэх байсан тэгсэн манай хүүхэд ханиадтай уйлагнаад байхаар нь манай эхнэр машиныг нь бариагүй юм...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 119-120 дугаар тал/

 

     *Иргэний нэхэмжлэгч Ч.М өгсөн:

            “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.  Учир нь С.Б 3.225.000 төгрөг, Р.Э 5.957.900 төгрөг С.А 2.706.000 төгрөг Д. М 5.237.000 төгрөгийн тус тус эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ............тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 143-144 дүгээр тал/

 

            *Гэрч Э.Н өгсөн:

            “...Би тухайн өдөр Архангай аймаг руу өөрийн жижиг суудлын тэрэг болох Айлпард маркийн тээврийн хэрэгсэлтэй хувийн ажлаар орж ирээд эргээд Архангай аймгийн Ихтамир суманд байх өөрийн гэр рүүгээ явж байхад Ихтамир сумын цагаан хаалганаас наана буюу аймаг талдаа хамгийн эхний тариалангийн талбайн ард талын зам дээр явж байхад урдаас хөх өнгийн Приус-20 маркийн машин замын эсрэг урсгалд орчихсон яваад байхаар нь гайхаад тухайн тээврийн хэрэгслийн замын зорчих хэсгийг чөлөөлж шороо руу гарч зогсоод хажуугаараа өнгөрүүлсэн. Тэгээд би цааш явж гэртээ харьсан. Би С.Б ахыг цагаан давааны пост өнгөрөөд явж байхад нь гүйцэт түрүүлээд явсан тэгэхээр тухайн осол миний ард талд л болсон. Мөргөлдсөн машиныг нь би ямар машин байсныг мэдэхгүй. Тухайн өдөр нь нартай цэлмэг өдөр байсан бөгөөд явж байсан тээврийн хэрэгслийн өнгийг нь харсан бүүр зогсож гаргасан болохоор сайн санаж байна. Би дугаарыг нь бол хараагүй өөрөө мөргүүлэхгүй тулд тухайн машинаас зайлж зогссон. Тухайн үед нар баруун тийшээ хэвийсэн байсан болохоор тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хүн нь харагдахгүй мөн битүү хар тенттэй машин байсан. Би Атэй Архангай аймгийн Ихтамир сумын төвд урд цайны газрын тэнд таарсан. Тухайн үед А 2 суга таягтай явж байхаар нь уулзсан. Тухайн үед хөлийг нь асуугаад мөн зам тээврийн осол болох үед надтай зөрсөн хөх өнгийн Приустэй мөргөлдсөн үү тэр аймаар явж байсан шүү гэж хэлж байсан. Тэгэхэд А тийн тийн гээд байсан. Тэрнээс өөр зүйл ярилцаагүй. Надаас А жолооч нь ямар хүн байсан бэ гэж асуухаар нь би мэдэхгүй байна хар тенттэй хөх өнгийн машин байсан гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /5-ийн хх-ийн 50-52 хуу/

 

               *Яллагдагч Б.Дын өгсөн:

               “...би 2023 оны 03  дугаар сарын 02-ны өдөр ..........аймгийн ...............сумын нутаг дэвсгэрт Тоёота приус 20 загварын 31-38 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа зам тээврийн осол гаргасан нь үнэн. Тухайн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн өдөр Архангай аймгийн төвөөс дүү У, хүргэн М нарын тээврийн хэрэгсэлд суугаад нөхөр Дыг тус аймгийн ..........багийн нутаг дэвсгэрээс очиж авахаар явсан. Тухайн үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учир дүү Уг тээврийн хэрэгсэл жолоодуулахаар авч явсан. Тэгээд Д дээр очоод нөхрөө машинд суулгаад авч явах гэтэл дүү маань нөхрийнхөө цуг ирсэн машинтайгаа яваад өгсөн. Тэгээд тээврийн хэрэгсэл жолоодох хүнгүй болоод би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодоод нөхөр Дыг хойноо суулгаад аймгийн төв рүү явсан. Ер нь бол манай дүү нар намайг хүлээгээд байж байх гэж бодоод засмал зам руу нийлж ороод явж байх замдаа Уянгын гар утас руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Намайг жолооны курс 2 удаа суугаад хувийн шалтгаанаар төгсөж амжаагүй, мөн хөдөө гадаа болон ойр зуур тээврийн хэрэгсэл жолооддогийг мэддэг байсан болохоор урд цагдаа хараад явж байя гэж бодоод намайг орхиод явсан байна лээ. Би бол тээврийн хэрэгсэл жолоодохдоо 50 км цагийн хурдаас дээш гаргаж огт үзээгүй, ихэвчлэн 30-40 км цагийн хурдтай явдаг. Тэгсэн замд явж байхад манай нөхөр хойноос хамгаалах бүсээ зүү гэж хэлсэн. Хариуд нь за за зүүнэ гэж хэлсэн. Тэгсэн тэр үед хамгаалах бүсийг суудал дамнуулж зүүсэн байсныг манай нөхөр миний араас толгой хэсгээр дамжуулж зүүж өгсөн. Тэр үед би засмал замын хөвөө рүү орсон. Орох явцдаа би баруун талын гарыг бүсээ давуулж гарган руль хэсгийг барьж хөдөлтөл засмал зам дээр асгасан шороо чулуу байсан. Түүнийг тойрох гэж байгаад урсгал сөрж урагш хартал гэнэт урдаас тээврийн хэрэгсэл ирж байсан. Эсрэг талын урсгал руу дарах боломжгүй байсан учир тэр доор нь тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Тэгсэн нэг сэрэхэд зам тээврийн осолд орсон байсан. Би тухайн үед 30-40 км цагийн хурдтай явж байсан. Хэрэв хурдтай явж байсан бол миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэгээс хойш болохгүй байх байсан. Харин улам урагш явах байсан. Би тухайн үед нөхөр Дын хамтаар явж байсан.   Өөр хүмүүс бол байгаагүй. Харин зам тээврийн осолд ороод сэрэхэд руль хэсэгтээ хавчуулагдаад амьсгалж чадахгүй байсан бөгөөд нөхөр Дыг дуудаж намайг гаргаад дахь гэж хэлсэн. Базардаргиа гээд манай хуурай ахын тээврийн хэрэгсэл байсан. Би хохирогч нартай уулзаж хохирол төлбөр болон уучлалт гуйсан асуудал байгаа. Хэн хэнд нь яг хэдэн төгрөг өгсөн гэж одоо бол хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрт олдсон мөнгөө цаг тухайд нь өгөөд яваад байсан. Нийтдээ ойролцоогоор 20.000.000 гаруй төгрөг өгсөн байгаа. Дансны хуулга болон шилжүүлсэн баримт дээр тодорхой байгаа...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 226-229 дугаар тал/

 

               *Яллагдагч Б.Дын дахин өгсөн:

                “...би өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Гэхдээ хөдөө замд малд явах ойр зуурын ажилд тээврийн хэрэгсэл унадаг байсан. Би голдуу суудлын автомашин болох Приус маркийн машин унаж байсан. Би Цэнхэр буян жолооны курст сурч байсан санагдаж байна. Тайхар нэртэй дэлгүүрийн 2 давхарт хичээллэдэг байсан, жолооны багшийн нэрийг мэдэхгүй байна. Өндөр бор туранхай залуу байсан. би сууж байхдаа төлбөрийн хагас мөнгийг нь өгөөд эргүүлэн авч байсан юм. би тухайн үед жирэмсэн байсан болохоор эргүүлэн хагас мөнгөө авч байсан. Би  тэр багшийг харах юм бол танина. Тухайн үед тээврийн хэрэгсэл зөрж өнгөрч байсан. гэхдээ ямар тээврийн хэрэгсэл зөрж өнгөрч байсныг санахгүй байна. Тухайн үед нэг их анзаараагүй. Манай малыг харж байсан айл болох Б, түүний эхнэр И нар мэднэ. Намайг хөдлөх үед гэрийнхээ гаднаас Б, Ичинхорлоо нар гаргаж өгсөн. Манай нөхөр ягаан өнгийн малгайтай цамцтай байсан. Лам Дыг хэлэхдээ улаан, улаан хүрэн өнгийн эд зүйлс битгий хэрэглээрэй гэсэн болохоор энэ жил улаан улаан хүрэн өнгийн зүйл огт ашиглаагүй. Миний биед өвчүүний зөрүү багатай хугарал учирсан. Энэ нь машин барьж явсан болохоор руль суудлын хооронд хавчуулагдсан болохоор амьсгалж чадахгүй арын суудалд сууж байсан нөхрийг дуудаж сандлыг хойшлуулж машинаас гарсан. Тэгээд манай нөхөр урд суудлаас буулгаад арын суудалд суулгаад нөгөө талын машин руу туслахаар явсан...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 83-84 дугаар тал/

 

        *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 89 дугаартай:

      “...С.Аийн биед зүүн дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, зүүн талын 1-р хавирганы зөрөө багатай хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Зүүн дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн 1-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/1-ийн хх-ийн 33-35 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 90 дугаартай:

        “...С.Бийн биед зүүн талын 4,5,6,7-р хавиргануудын суганы урд шугамаарх зөрөө багатай хугарлууд, 5-р хавирганы суганы арын шугамаарх зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Зүүн талын олон хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 55-56 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны  өдрийн 92 дугаартай:

      “...Б.Дын биед өвчүү ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт/1-ийн хх-ийн 92-93 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны  өдрийн 22 дугаартай: 

 “...ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. Б.Дын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 149-150 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны  өдрийн 21 дугаартай: 

“...ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. С.Бийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 162-163 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны  өдрийн 20 дугаартай: 

“...ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. Иргэн С.Дын биенээс авсан гэх цусанд 2.1 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 174-175 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 91 дугаартай: 

        “...Р.Э биед цээжний баруун талын 4,5,6,7,8-р хавиргануудын эгэмний дунд шугамаарх хоёрлосон зөрөөтэй хугарал, уушигны эдийн ар хэсгийн няцрал, баруун уушигны орой хэсгийн хий хуралт, аарцаг ясны заадал салсан хугарал /симфиз/, баруун хацар ясны хугарал, далны ясны их бие хэсгийн хугарал, бүсэлхий нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нүдний ухархайн гадна, дотор хана, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун хацрын нум ясны зөрөөтэй хоёрлосон хугарал, хамар ясны хугарал, гайморын хөндийн зөрөө багатай хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Цээжний баруун талын 4,5,6,7,8-р хавиргануудын эгэмний дунд шугамаарх хоёрлосон зөрөөтэй хугарал, уушигны эдийн ар хэсгийн няцрал, баруун уушигны орой хэсгийн хий хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Аарцаг ясны заадал салсан хугарал /симфиз/, баруун хацар ясны хугарал, далны ясны их бие хэсгийн хугарал, бүсэлхий нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тус бүр нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, гайморын хөндийн зөрөө багатай хугарал, тархи доргилт гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна....” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 194-197 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 88 дугаартай: 

        “....Д. Мгийн биед 35,36-р шүдний харалдаа түүшин эрүүний ясны зөрсөн хугарал, салстын урагдсан шарх, дээд уруулын сэтэрсэн шарх, 11,21-р шүдний түүшин ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох нэг цаг хугацаанд үүснэ. 35,36-р шүдний харалдаа түүшин эрүүний ясны зөрсөн хугарал, 11, 12-р шүдний түүшин ясны хугарал гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, салстын урагдсан шарх, дээд уруулын сэтэрсэн шарх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна. ..” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 221-223 дугаар тал/

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 21 дугаартай: 

“...31-38 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрднээс бэхжүүлэн авсан 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээ хийх явцад нэмэлт ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 244-245 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний  өдрийн 24 дугаартай: 

       “...Талийгаачийн биед бага тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорхи цус харвалт, хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд хугарал, хоёр уушигны тархмал няцрал, урагдал, цээжний хөндийн цус алдалт /1400мл/, голт дагуух цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн няцрал, зүүн дэлбэнгийн цус хуралт, зүүн дунд чөмөгний ил хугарал, хамар, дух, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гэмтлүүд нь хэрэг болсон хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаач нь тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Шүүх биологийн шинжилгээгээр В III бүлгийн цустай байна. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутанд хийгдсэн цогцосны үзлэгээр нас бараад 11-13 цаг болсон байна...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 25-28 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын  06-ны өдрийн 118 дугаартай: 

        “...С.Б нь гавал тархины 3-р мэдрэлийн саажил өвчний учир зүүн нүдний зовхи буух /р*оз15/, өнцөг нарийсал эмгэгтэй байна. Зүүн нүдний алим дээш чигт харах хөдөлгөөн саадтай байна. Зүүн нүд бусад чигт /хажуу тийш, доош/ харах хөдөлгөөн хэвийн байна. Зүүн талаас захын харааны өнцөг нарийсалтай тул зүүн талын орчныг 100% харах боломжгүй. Зүүн нүдний хараа 0,2 бууралттай боловч 0,4 болж засагдаж байна. Орчныг харах боломжтой. Баруун нүд хэвийн хараатай, зүүн зовхи буусан талын нүд хүүхэн харааг бүрэн дараагүй тохиолдолд жолоо барихад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 73-74 дүгээр тал/

 

           *Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2113 дугаартай: 

“...шинжилгээнд ирүүлсэн 1,2 дугаарын 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн С.Д, Б.Д нарын гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн С.Д, Б.Д нарын гарын хээний дардас гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд бүртгэгдсэн гарын мөрүүд болон хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 108-109 дүгээр тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын  08-ны өдрийн 145 дугаартай: 

“...С.Бийн биед баруун 6-р хавирга, зүүн талын 3,4,6 8,9-р олон хавирганы хугарлууд бүсэлхийн 1,2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн боломжтой. Осол болхо аг хугацаанд үүснэ. Зүүн талын олон хавирганы хугарал, баруун 5-р хавирганы хугарал, бүсэлхийн 1,2-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь нийтдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 127-130 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын  08-ны өдрийн 143 дугаартай: 

“...Д. Мгийн биед зүүн талд эрүү ясны зөрүүтэй далд хугарал, тагнай ясны хугарал, 2 шүдний булгарал, салстын урагдсан шарх, дээд уруулын сэтэрсэн шарх, 11,21-р шүдний түүшин ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас эрүүний их биеийн хугарлыг эвлүүлж бэхлэж хадах, тагнайн хугарлыг шахаж үлдээх, булгарсан 2 шүдийг авах мэс засал хийгджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох нэг цаг хугацаанд үүснэ. Эрүүний ясны зөрүүтэй хугарал, тагнай яс, 11,12-р шүдний түүшин ясны хугарал гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2 шүдний булгарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт салстын урагдсан шарх, дээд уруулын сэтэрсэн шарх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 145-149 дугаар тал/

 

            *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын  08-ны өдрийн 146 дугаартай: 

       “...С.Аийн биед зүүн дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн ташуу зөрөөтэй далд хугарлыг түгжээт хадаасаар бэхэлсэн мэс заслын дараах байдал, зүүн талын 1-р хавирганы зөрөө багатай хугарал, хэвлийн өмнөд ханын няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Зүүн дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн 1-р хавирганы хугарал, хэвлийн өмнөд ханын няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 167-171 дүгээр тал/

 

          *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын  08-ны өдрийн 144 дугаартай: 

       “...Эгийн биед цээжний баруун талын 3-10-р олон хавирганы хоёрлосон хугарлууд, уушигны эдийн ар хэсгийн няцрал, баруун уушигны орой хэсгийн хий аарцаг ясны заадал салсан хугарал /симфиз/, дал ясны их бие хэсгийн хугарал бүсэлхий нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хацрын нум ясны зөрөөтэй хоёрлосон хугарал, хоёр нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны  хугарал гайморын хөндийн зөрөө багатай хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Цээжний баруун талын 3-10-р олон хавирганы хоёрлосон зөрөөтэй хугарал, уушигны эдийн ар хэсгийн няцрал, баруун уушигны орой хэсгийн хий хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Аарцаг ясны заадал салсан хугарал /симфиз/, баруун хацар нум хэсгийн хоёрлосон хугарал, дал ясны их бие хэсгийн хугарал, бүсэлхий -,-алмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тус бүр нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, гайморын хөндийн зөрөө багатай хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь : эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна..” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 193-198 дугаар тал/

 

*Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер Д.Оын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтэд:

      “...Дээрх тээврийн хэрэгслүүд нь эвдрэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцох боломжгүй, тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй тул техникийн дүгнэлт гаргах боломжгүй. 31-38 АРА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 01 сарын 09-нд техник хяналтын үзлэгт хамрагдсан. Замын хөдөлгөөнд оролцох стандарт шаардлагад нийцэж байсан. 18-98 АРН улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэл нь 2022 оны 12 сарын 13-нд техник хяналтын үзлэгт хамрагдсан. Замын хөдөлгөөнд оролцох стандарт шаардлагад нийцэж байсан...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 07-08 дугаар тал/ 

 

*Техникийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 04/13 дугаартай дүгнэлтэд:

       “...Тоёота Приус-20 маркийн 31-38 АРА улсын дугаартай автомашины жолооч Б.Д нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а”-р заалт буюу “Жолооч ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно”, 11.3-р заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тоёота Ист маркийн 18-98 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сийн Б МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэж байна. Тоёота Приус 20 маркийн 31-38 АРА улсын дугаартай автомашины жолооч Б.Д нь  МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” болон 11.3-р заалтыг зөрчсөн зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд жолооч Б.Д нь жолоодох эрхгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, Сгийн Б нь жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Техникийн шинжээч энэ асуултанд хариулт өгөх боломжгүй байна...зам тээврийн ослын бүдүүвч зураг, тэмдэглэл, фото зураг зэргээс харахад Тоёота Приус-20 маркийн 31-38 АРА улсын дугаартай автомашин нь анх мөргөлдсөн “А” цэгээс 10 метрээс ихгүй зайнд эсрэг урсгалд орж Тоёота Ист маркийн автомашиныг мөргөсөн байна. Энэ тохиолдолд Тоёота Ист маркийн 18-98 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сгийн Б нь зогсоох арга хэмжээ авах хангалттай хугацаа байхгүй байна. Тоёота Ист маркийн 18-98 АРН улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг, фото зурагт тэмдэглэгдсэн “3” цэгээс А цэг хүртэлх дугуйн мөрнөөс үзэхэд Тоёота Приус 20 маркийн 31-38 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь зогсоох арга хэмжээ авсан байх магадлалтай байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 93-95 дугаар тал/

 

              *Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3339 дугаартай: 

“...шинжилгээнд ирүүлсэн Тоёота Приус маркийн 31-38 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрднээс илрүүлж бэхжүүлэн авсан 1, 2 гэж дугаарласан 2 хэсэг наалтуудад гарын хээний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүд дүрслэгдээгүй, гарын хээний папиляр шугамууд илрэхгүй байх тул шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой бусад зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /3-ийн хх-ийн 97-99 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн АЦ-23-31 дугаартай:

“...2002 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн Тоёота Ист маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ 4.781.600 /дөрвөн сая долоон зуун наян нэг мянга зургаан зуу/ төгрөг

“...2008 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд Монгол улсад орж ирсэн Тоёота Приус маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ 4.951.600 /дөрвөн сая есөн зуун тавин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 78-88 дугаар тал/

 

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-ийн хх-ийн 03-12 дугаар тал/,

*Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /2-ийн хх-ийн 31-41 дүгээр тал/

 * хохирогч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд, гэрэл зураг /3-ийн хх-ийн 13-21 дүгээр тал/,

             *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

              *Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /3-ийн хх-ийн 22-27 дугаар тал, 169-175 дугаар тал/

             *Архангай аймгийн С.М.Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлгийн албан бичиг /5-ийн хх-ийн 57-63 дугаар тал/

   *Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын                                     “...........регистрийн дугаартай С овогтой Бийн сэтгэцэд учирсан хор уршигийн 4-р зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн...” гэх загвар /3-ийн хх-ийн 153 дугаар тал/

*Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын “...........регистрийн дугаартай Ды Мгийн сэтгэцэд учирсан хор уршигийн 3-р зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн...” гэх загвар /3-ийн хх-ийн 159 дугаар тал/

 *Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын “....... регистрийн дугаартай Р.Эгийн сэтгэцэд учирсан хор уршигийн 5-р зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн...” гэх загвар /3-ийн хх-ийн 166 дугаар тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 

   Шүүх хуралдаанд шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Дт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.   

 

 

           Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал:

 

           Шүүгдэгч Б.Д нь ........аймгийн .......сумын .......... багийн нутаг дэвсгэр Мод үржүүлгийн талбай гэх газрын орчим засмал замд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Тоёота Приус 20 загварын 31-38 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолооч...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг...хориглоно..., мөн дүрмийн 11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг урсгалд явж байсан автомашиныг мөргөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б нь нас барсан, хохирогч Р.Э эрүүл мэндэд хүнд гэмтэл, хохирогч С.Б, С.А, насанд хүрээгүй хохирогч Д. М нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Р.Э өгсөн “...“...Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумаас Архангай аймгийн төв орж ирээд гандан орж засал номоо хийгээд эргээд 15 өнгөрч байхад Ихтамир сум руугаа буцаад явж байхад Цагаан давааны ард явж байхад урдаас саарал өнгийн жижиг машин замаас орж гараад яваад байх шиг болохоор бид нар хоорондоо наад машин чинь яаж яваад байгаа юм бэ гэж ярилцаад байж байтал урдаас ирээд мөргөчихсөн. Тэгсэн би машинаас буух гэсэн боловч бууж чадахгүй байхад машинаас хэн гаргаж өгсөн мэдэхгүй байна 2 хүн гаргаж өгсөн. Тэгээд туслаарай миний хүүг гаргаад өгөөч гэж хэлж яваад уначихсан тэгээд босож чадаагүй түргэний машинаар Архангай аймагт ирсэн. Манай нөхөр С.Б нэг их хурдлаад байдаггүй. Ер нь бол 40-50 км цагийн хурдтай явдаг тухайн үед ч мөн тэгж л явсан. Манай нөхөр С.Б Б.Б, С.А, Д. М бид нар явж байсан…” гэх мэдүүлэг, хохирогч С.Бийн “…Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумаас Архангай аймгийн төв орж ирээд эхнэр, хүү, ач, хамаатаны залуугийн хамтаар гандан орж засал номоо хийгээд эргээд 15 өнгөрч байхад Ихтамир сум руугаа буцаад явж байхад Цагаан давааны ард мод үржүүлгийн газрыг өнгөрөөд явж байтал урдаас нэг жижиг тэрэг замаа онохгүй яваад байхаар нь энэ машин яаж яваад байна гэж машин дотроо ярилцаад явж байтал урсгал сөрөөд гэнэт ороод ирэхээр нь хурдаа хасаж тооромз гишгэсэн. Тэгсэн нүд эрэмхийн зуур л ирээд мөргөчихсөн. Тэгээд осол болсны дараа машины урд шилээр юм харагдахгүй сууж явсан хүмүүс орилолдоод байхаар нь хаалга онгойлгох гэхэд цээж өвдөөд байхаар нь цонхоор харагдсан 4 хүмүүсийг ирээд хаалга онгойлгоод өгөөч гэхэд нэг эмэгтэй нь ирж хаалга онгойлгож өгсөн. Үүний дараа би машинаас буугаад энэ хүмүүсийг гаргаад өгөөч гэж тусламж гуйгаад машинаас эхнэр болон ач хүү, хамаатны залууг буулгаад урд сууж байсан хүү Быг гаргах гэхэд хаалга нь онгойхгүй байхаар нь цонхоор гарсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд эхнэр Э, ач хүү М, хүү Б хамаатны дүү А нарыг аваад явсан. Би тэндээ үлдээд аймгаас цагдаа нар ирсний дараа аймаг руу хувийн машинтай явж эмнэлэгт үзүүлсэн. Би нэг их давхиад байдаггүй тухайн үед 30-40 км цагийн хурдтай явж байсан…” гэх мэдүүлэг, хохирогч С.Аийн  “…Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч Архангай аймгийн Ихтамир сумаас Архангай аймгийн төвд орж ирээд ах эгч нарын хамтаар засал номоо хийлгээд үдээс хойш 16 цаг болж байхад Архангай аймгийн төвөөс гараад Цагаан давааг даваад мод үржүүлгийн газрыг хэтрээд цааш явж байтал урдаас саарал өнгийн Приус маркийн машин замаас гараад яваад байж харагдсан. Тэгэхээр нь наад машин чинь яаж яваад байна гэж хэлээд байж байтал урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Тэрнээс хойш ухаан балартсан байсан намайг хэн гаргасан болохыг мэдэхгүй байна. Тэгсэн урд сууж явсан Быг гаргах гэхэд хаалга нь онгойхгүй байна гэж яриад байсан. Би засмал зам тал руугаа буугаад замын шороон дээр хэвтсэн. Тухайн үед хөл хугарсан байсан болохоор газар хэвтэж байгаад хувийн машинаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн…” гэх мэдүүлэг, гэрч Б.У өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 01 цагийн үед гэртээ нөхрийн хамтаар байхад Б.Д эгч гар утсаар залгаад Ихтамир сумын Борт баг хүргээд өгөөч гэхээр нь би даваа давж чадахгүй байх гэж бодоод нөхөртэй хамт явахаар болоод Д эгч нөхрийн хамтаар явсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад Борт багийн төвд очиход Д ах архи уучихсан айлд байхаар нь аваад цаашаа мал руу явсан. Тэгээд тэр газраасаа Д эгч саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг намайг барь гэхээр нь би хүүхэд уйлаад байсан болохоор машиныг барихгүй гэж хэлсэн. Тэгээд Д эгч машиныг бариад Д ах машины ард суугаад явсан. Нөхөр бид 2 түрүүлээд явж байсан бөгөөд араас Д эгч Д ах нар явж байсан Ихтамир сумын цагаан хаалга өнгөрөөд явж байхад ард явж харагдсан. Тэгээд Архангай аймагт түрүүлээд ирчихээд байж байтал зам тээврийн осолд орсон талаар мэдсэн. Нөхөр нь согтуу байсан болохоор машин бариагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Иөгсөн “...Манайх 2023 оны хавар Архангай аймгийн Бор багт өвөлжиж байхад С.Дынх манай дээр үхрээ тавьсан байсан юм. Тэгээд хавар жаахан хүнд болоод мал дээрээ С.Д ирээд тэжээж байсан юм. Тэгсэн нэг өдөр найз нь ирээд архи уугаад айл руу явсан тэгсэн маргааш өдөр нь эхнэр нь нэг машинтай ирээд нөхөр болох С.Дыг аваад явсан. Манай гаднаас 2 жижиг тэрэг явсан нэг нь Дын ирсэн машин нөгөө нь Дын унаж явсан машин байсан. Эхнэр болох Д нь жолоо бариад явсан. Харин С.Д машины ард суугаад явсан. Нөхөр нь намайг харахад нилээн согтуу байсан, эхнэр нь надад хэлэхдээ элэг нь муу архи дарс ууж болохгүй гэж хэлээд авч явсан. Манайд ирэхдээ дүү охины хамт ирсэн байсан. Гэхдээ машинд өөр хүмүүс сууж байх шиг байсан. Дүү охин нь гарч ирж байсан. Хөдөө байхдаа малгайтай ягаан өнгийн цамцтай байнга байдаг байсан тэр цамцтайгаа явсан. Согтуугийн хувьд согтуу байсан. Машины ард суугаад ёолоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын өгсөн “...Би цаг хугацааг нь санахгүй байна. С.Д хөдөө манай гэрт малаа тэжээж байхад найз нь гэх хүн ирээд дагуулаад аваад явсан. Тэгсэн эхнэр нь нэг жижиг тэрэгтэй ирээд нөхрийгөө аваад явсан. Эхнэр нь төрсөн дүүтэй хүргэнтэйгээ ирсэн байсан. Гэхдээ Дыг замаасаа айлаас олоод авч ирсэн байсан. Догоо /Д/ машиныг бариад явсан. Хамт ирсэн хүмүүс нь түрүүлээд яваад өгсөн. Д машины ард суугаад явсан. Би болгоомжтой яваарай гэж хэлээд явуулсан. Гандмал ягаан өнгийн малгайтай цамцтай байсан доогуураа хөх жинсэн өмдтэй түрүүтэй гуталтай байсан. Толгойдоо бор өнгийн ноосон малгайтай байсан. С.Д нилээн согтуу байсан. Машин барих чадваргүй байсан нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөгсөн “...Би 2023 оны 03 дугаар сард санаж байсан. Тэгсэн хадам эгч Б.Д Ихтамир сум руу яваад өгөөч гэж гуйхаар нь эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир сум руу өөрийн машин болох Ист маркийн 64-79 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тэгсэн С.Д ах айлд архи уусан согтуу байхаар нь аваад гэрт нь очоод машиныг нь эхнэр Б.Д нь унаад С.Д машины арын суудалд суугаад миний араас хөдөлсөн. Тэгээд би Ихтамир сумын цагдаагийн постны хажууд хүлээсэн. Тэгсэн араас ирж явахаар нь би хөдлөөд явсан. Тэгээд би Дэлийн үзүүрийн тэнд толиндоо харахад ард явж байсан. Тэгэхээр би гайгүй юм байна гэж бодоод цааш явсан. Тэгсэн аймаг орж ирээд байж байтал хадам ээж зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Үүний дараа Д Д нар эмнэлэг дээр ирсэн байсан. Хадам эгч Д унаж явсан. Харин нөхөр болох Д нь согтуу ард нь сууж явсан. Өөрөө нилээн согтуу машин барих чадваргүй байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.М өгсөн “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.  Учир нь С.Б 3.225.000 төгрөг, Р.Э 5.957.900 төгрөг С.А 2.706.000 төгрөг Д. М 5.237.000 төгрөгийн тус тус эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ......... тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг,  гэрч Э.Ням-Очирын өгсөн “…тухайн өдөр Архангай аймаг руу өөрийн жижиг суудлын тэрэг болох Айлпард маркийн тээврийн хэрэгсэлтэй хувийн ажлаар орж ирээд эргээд Архангай аймгийн Ихтамир суманд байх өөрийн гэр рүүгээ явж байхад Ихтамир сумын цагаан хаалганаас наана буюу аймаг талдаа хамгийн эхний тариалангийн талбайн ард талын зам дээр явж байхад урдаас хөх өнгийн Приус-20 маркийн машин замын эсрэг урсгалд орчихсон яваад байхаар нь гайхаад тухайн тээврийн хэрэгслийн замын зорчих хэсгийг чөлөөлж шороо руу гарч зогсоод хажуугаараа өнгөрүүлсэн. Тэгээд би цааш явж гэртээ харьсан. Би С.Б ахыг цагаан давааны пост өнгөрөөд явж байхад нь гүйцэт түрүүлээд явсан тэгэхээр тухайн осол миний ард талд л болсон. Мөргөлдсөн машиныг нь би ямар машин байсныг мэдэхгүй. Тухайн өдөр нь нартай цэлмэг өдөр байсан бөгөөд явж байсан тээврийн хэрэгслийн өнгийг нь харсан бүүр зогсож гаргасан болохоор сайн санаж байна. Би дугаарыг нь бол хараагүй өөрөө мөргүүлэхгүй тулд тухайн машинаас зайлж зогссон. Тухайн үед нар баруун тийшээ хэвийсэн байсан болохоор тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хүн нь харагдахгүй мөн битүү хар тенттэй машин байсан. Би Атэй Архангай аймгийн Ихтамир сумын төвд урд цайны газрын тэнд таарсан. Тухайн үед А 2 суга таягтай явж байхаар нь уулзсан. Тухайн үед хөлийг нь асуугаад мөн зам тээврийн осол болох үед надтай зөрсөн хөх өнгийн Приустэй мөргөлдсөн үү тэр аймаар явж байсан шүү гэж хэлж байсан. Тэгэхэд А тийн тийн гээд байсан. Тэрнээс өөр зүйл ярилцаагүй. Надаас А жолооч нь ямар хүн байсан бэ гэж асуухаар нь би мэдэхгүй байна хар тенттэй хөх өнгийн машин байсан гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, нэг хүний  эрүүл мэндэд хүнд, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Б.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолооч...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг...хориглоно..., мөн дүрмийн 11.3 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж  “Ист маркийн 18-98 АРН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б нас барсан, хохирогч Р.Э биед цээжний баруун талын 3-10-р олон хавирганы хоёрлосон хугарлууд, уушигны эдийн ар хэсгийн няцрал, баруун уушигны орой хэсгийн хий аарцаг ясны заадал салсан хугарал /симфиз/, дал ясны их бие хэсгийн хугарал бүсэлхий нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хацрын нум ясны зөрөөтэй хоёрлосон хугарал, хоёр нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны  хугарал гайморын хөндийн зөрөө багатай хугарал, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал  бүхий хүнд хохирол, хохирогч С.Бийн биед баруун 6-р хавирга, зүүн талын 3,4,6, 8,9-р олон хавирганы хугарлууд бүсэлхийн 1,2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол, хохирогч С.Аийн биед зүүн дунд чөмөг ясны дунд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, зүүн талын 1-р хавирганы зөрөө багатай хугарал бүхий хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Д. Мгийн биед зүүн талд эрүү ясны зөрүүтэй далд хугарал, тагнай ясны хугарал, 2 шүдний булгарал, салстын урагдсан шарх, дээд уруулын сэтэрсэн шарх, 11,21-р шүдний түүшин ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь шалтгаант холбоотой, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Б.Дыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан шүүгдэгч Б.Д гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  өмгөөлөгч  Ц.Б шүүгдэгч Б.Д дээрх гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж  тогтоож чадаагүй гэх дүгнэлтийг шүүх хуралдаанд  гаргасан бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон хохирогч нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ осол болсон цаг хугацаанд эрэгтэй хүн машин барьж байх шиг байсан, эсхүл эрэгтэй хүн барьж байсан гэж зөрүүтэй мэдүүлсэн, хохирогч нарын мэдүүлгийг шалгуулахаар хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан боловч тогтоогдоогүй болно.

                                                                                                                                                                         

            Хохирол хор уршигийн талаар:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.

 

 Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Э эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч С.Б, С.А, насанд хүрээгүй хохирогч Д. М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны үед хохирогч нарын өмгөөлөгчөөс хохирол төлбөртэй холбоотой тайлбартаа

амь хохирогч Б.Бын буяны ажлын 7, 21, 49 хоног, хүүхдийн баярыг тохиолдуулаад хүүхдүүдийг баярлуулсантай холбогдох зардлын 27.836.544 төгрөг, тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2.658.697 төгрөг, сэтгэцэд учирсан хор хохиролд 100.100.000 төгрөг нийт 130.595.241 төгрөгийг,

насанд хүрээгүй хохирогч Д. М нь эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан зардал, хоол хүнс, Улаанбаатар хотоос Архангай аймаг руу, Архангай аймгаас Улаанбаатар хот руу ирж очсон бензиний зардлууд, Авто зогсоолын хураамжийн баримтууд, шүдний гажиг заслын аппарат тавиулсан болон бусад зардал, мөн өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор хохиролд 12.644.000 төгрөг нийт 48.146.088  төгрөгийг,

хохирогч Р.Э нь эмчилгээний болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эм тариа авсан зардалд 5.200.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 81.950.000 төгрөг нийт 87.150.000 төгрөгийг,

хохирогч С.Б нь эмчилгээний болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эм тариа авсан зардалд 2.043.629 төгрөг, автомашины хохирол 4.781.600 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 24.750.000 төгрөг нийт 31.575.220 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

-

Хохирогч С.А нь хавтаст хэрэгт 2.577.558 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн ба шүүх хуралдааны үеэр ирж, очсон бензиний зардалд 218.300 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны орлого 1.595.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүх нотлох баримтын шаардлага хангасан 2.677.558 төгрөг болон шинээр шүүх хуралдаанд өгсөн 218.300 төгрөгийг үнэлж хохирогч С.Ад нийтдээ 2.895.858 төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Д нь хохирогч С.Ад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь маргаагүй, энэ талаарх баримтыг шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул хохирогч С.Аийн нэхэмжлэлээс 1.300.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Б.Доос 1.595.850 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ад олгох нь зүйтэй байна. Харин хохирогч С.А нь олох ёстой байсан орлого гэж 1.595.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Талийгаачийн буяны ажилд зарцуулсан зардалд нийтдээ 1.050.000+493.900+56.100+123.004+812.849+131.104+190.000+588.612+560.869+491.792+252.000+65.950+7.960.000+782.400+38.000+835.000+331.500+5.110.000+124.000+1.655.000+34.500+

+60.000+863.153+475.000+108.000+415.000+85.000+264.000+712.000+166.500+261.400+475.000+300.640+122.000+148.500+19.500+295.021+163.300+22.200+142.000+80.000+510.000+210.600+

+200.000+51.150=27.836.544 төгрөгийн баримтыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна. Иргэний хуульд зааснаар хохирогч нас барсан тохиолдолд түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг шаардах эрхтэй талаар заасан, талийгаачийн 21, 49 хоног, нэг жилийн буяны ажилд зарцуулсан зардлын баримт болон оршуулахтай холбоотой зан зүйл хийсэн талаарх зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ирүүлсэн баримтын хүрээнд гаргаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөгийг оршуулгын зардалд нөхөн төлсөн талаарх баримтыг ирүүлсэн ба шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь маргаагүй тул шүүгдэгч Б.Дын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 2.000.000 төгрөгийг хасч, үлдсэн 25.836.544 төгрөгийг амь нас, хохирогчийн буяны ажил болон зан үйлд зарцуулсан зардалд олгохоор шийдвэрлэж хохирогчийн хууль ёсны Б.Т /РД:/-т олгохоор шийдвэрлэж, харин түүний нэхэмжлэлээс амь хохиргчийн банкны зээлийн үлдэгдэл 2.658.697 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамааралгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Хохирогч С.Б, Р.Э нар нь эмчилгээний болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эм тариа авсан, ахуйн зардалд тооцож хохирлыг баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тус баримтууд нь 145.800+267.550+195.120+132.720+164.770+577.765+136.990+199.750+364.800+37.300+30.550+

+11.050+43.300+74.800+15.120+74.100+96.400+19.150+214.818+1.800.000+40.650+97.038+62.550+

+25.600+150.000+92.000+342.656+360.032+260.000+234.728+130.000+112.500+142.000+130.200+

+162.580+50.000 төгрөгийн нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх бүх нотлох баримтыг үнэлж 6.994.387 төгрөг, мөн хохирогч С.Бийн “Ист” маркийн 18-98 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ 4.781.600 төгрөг нийт 11.775.987 төгрөгийн хохирол хохирогч С.Б, Р.Э нарт учирсан байх ба шүүгдэгч Б.Д нь хохирогч Р.Эд 2.740.000 төгрөгийг, хохирогч С.Бт 9.980.000 төгрөгийг хохирол төлсөн талаар баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хохирогч Р.Э, С.Б нар нь шүүх хуралдаанд дээрх хохирол төлбөрийг авсан талаар мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Б.Д нь хохирогч Р.Э, С.Б нарт нийтдээ 12.720.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч Б.Дыг хохирогч Р.Э, С.Б нарт гаргуулах хохирол төлбөргүй байна гэж үзлээ. Харин гэмт хэргийн улмаас хохирогч Р.Эд хүнд, хохирогч С.Бт хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

            - Насанд хүрээгүй хохирогч Д. Мгийн эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан зардал, хоол хүнс, Улаанбаатар хотоос Архангай аймаг руу, Архангай аймгаас Улаанбаатар хот руу ирж очсон бензиний зардлууд, авто зогсоолын хураамжийн баримтууд, шүдний гажиг заслын аппарат тавиулсан болон бусад зардал, өмгөөлөгчийн хөлс зэргийн хохирлын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тус нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай хамааралтай байх тул шүүхээс 423.197+303.000+190.501+94.000+121.400+

+178.900+127.500+187.020+75.000+109.000+199.037+226.500+256.100+176.000+302.524+157.643+

+323.180+190.954+202.000+165.050+305.150+394.065 бензиний баримтууд нийтдээ 4.707.721 төгрөгийн, замын пост, эмнэлгийн авто зогсоолын хураамжид төлсөн 6.000+8.000+4.500+6.000+6.000+6.000+6.000+3.000+7.000=52.500 төгрөгийн, хүнсний бүтээгдэхүүн авсан, эм авсан баримтууд нийтдээ 154.300+51.505+55.800+63.000+60.520+22.700+70.750+17.750= 496.325 төгрөгийн, шүдний эмчилгээ болон шүдэлбэр эмчилгээ хийлгэсэн, чангалуулсан гэсэн баримтуудад 8.659.000+1.100.000+1.109.000+90.000+80.000+120.000+50.000+100.000=11.308.000 төгрөгийн, эмийн сангаас эм, эмийн бүтээгдэхүүн авсантай холбоотой 189.750+56.720+75.300+

+154.300+59.190+67.900+25.050+74.440+40.350+150.640+218.200+67.350+84.749+87.649+155.770+

+16.400+131.400+22.100+96.380+121.270+49.460+27.410+109.750+166.240+119.850+60.436+

+112.283+14.200+55.483=2.609.737 төгрөгийн баримтыг нотлох баримтад тооцож нийт 19.174.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт ирж очсон бензиний зардал, 30.000 төгрөгийн шүд чангалуулсан эмчилгээ хийлгэсэн зардалд нийтдээ 332.494+276.305=608.799 төгрөгийн нийтдээ 19.783.282 төгрөгийн бодит хохирол учирсан. Энэ хохирлоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Д нь 10.240.000 төгрөгийг төлсөн талаар шүүгдэгч нотлох баримт ирүүлсэн, энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маргаагүй, мөн насанд хүрээгүй хохирогч Д. Мгийн өмгөөлөгчид төлсөн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Б.Дын насанд хүрээгүй хохирогч Д. Мд төлсөн 10.240.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 9.543.282 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нийт 11.543.282 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дд олгохоор шийдвэрлэв.  

 

 Харин насанд хүрээгүй хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос цаашид гарах зардал 2 жилийн хугацаанд сар бүр 30.000-аас 60.000 төгрөгөөр шүдний аппарат чангалуулна, 24 сараар үржүүлээд 1.800.000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдуулж нэхэмжилсэн баримт, ирээдүйд гарах зардлыг шүүх энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, гэмт  хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.   

 

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлага авч хохирогч С.Ад 1.600.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тт 16.500.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Д. М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д нарт 8.000.000 төгрөгийг тус тус төлсөн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн тул гэм буруугийн шүүх хуралдаанаас гаргуулахаар заасан хохирлоос хасч

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дд 3.543.000 /гурван сая таван зуун дөчин гурав мянга/ төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тт 9.336.544 /есөн сая гурван зуун гучин гурван мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Доос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй байна.  

                                                                                                                                                                                                                  

            Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосон дүнгээр сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг нь мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тусгайлан зохицуулсан ба сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой хуулийг өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй.  Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд буцаан хэрэглэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Иргэний  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан нь Иргэний хууль хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэж ойлгоно. Иймд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн сэтгэцэд учирсан хор хохиролд 100.100.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Д. Мгийн сэтгэцэд учирсан хор хохиролд 12.644.000 төгрөг,  хохирогч Р.Э сэтгэцэд учирсан хор уршигт 81.950.000 төгрөг, хохирогч С.Бийн сэтгэцэд учирсан хор уршигт 24.750.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учирсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

 

Тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна.  Учир нь С.Б 3.225.000 төгрөг, Р.Э 5.957.900 төгрөг С.А 2.706.000 төгрөг Д. М 5.237.000 төгрөгийн тус тус эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ..............тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 17.125.900 /арван долоон сая нэг зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.Доос гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч. М 

/РД:............/-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нотолж чадаагүй гэж маргаж байх боловч гэмт  хэргийн улмаас хохирогч нар хүнд болон хүндэвтэр гэмтэл авч Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байх бөгөөд энэ талаар ирүүлсэн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон холбогдох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Б.Д нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон,  шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

               Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан бөгөөд  гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүхээс тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг оногдуулав.  

 

           Шүүгдэгч Б.Дт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овогтой Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялын эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Доос 3.543.000 /гурван сая таван зуун дөчин гурав мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...........хотын ..........дүүрэг, .. дугаар хороо, ..........тоотод оршин суух Б овогт Бийн Д /РД:............... /, 9.336.544 /есөн сая гурван зуун гучин гурван мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийн гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...........аймгийн .........сумын ...........баг, .............тоотод оршин суух Б овогт Бийн Т /РД:............. / нарт олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч Б.Доос 17.125.900 /арван долоон сая нэг зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч М /РД:/-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

8. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ГАНД