Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

 

 

 

 

 

                                                                                          2024/ШЦТ/124

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгч: Б.Х, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.Х, Г овогт Б.Б нарт холбогдох ................... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ...........хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер программист мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............аймгийн .........сумын .........багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Б.Х /РД:................ /,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр .............аймгийн ...........суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 2, ээжийн хамт ............аймгийн ...............сумын ...........багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Б.Б /РД:................. /

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ..............аймгийн .............сумын ............багийн нутаг ...........гэх газраас хууль бусаар 58 ширхэг 4 метрийн урттай, 12,943 метр куб шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас ............аймгийн ...........сумын ..........багийн .................тоот хашаа хүртэл Ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 8,606,898 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын шатанд ............... дугаартай эрүүгийн хэргээс:

 

Иргэний нэхэмжлэгч П.Б “...надад иргэн Б.Х, Б.Б нараас хууль бусаар мод бэлтгэж ойн санд хэдэн төгрөгийн хохирол учруулсан байна тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/,

Гэрч Б.М “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр .............аймгийн ..........сумын ............багийн ................тоот хашаанд байх 4 метрийн урттай мод байхаар нь шалгахад иргэн Б.Х нь мод бэлтгэх эрхийн бичиггүй хийж бэлтгэж, тээвэрлэсэн нь тогтоогдохоор би цагдаагийн газрын гэмт хэргийн тоо бүртгэлээр оруулсан...Би тухайн үед гомдол мэдээллээр оруулахдаа Ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн талаар мэдээгүй, иргэн Б.Хаас утсаар ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн талаар асуух гэхэд утас нь холбогдоогүй. Иргэн Б.Х нь өөрөө SSanyong маркийн 98-99 АРН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй миний мэдэхийн байнга уг тээврийн хэрэгслээр хөдөө гадаа, хот хооронд ачаа тээвэрт явдаг болохоор нь уг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байх гээд дуудлага мэдээллээр оруулсан. Дараа нь өөрөөс нь асууж тодруулахад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр модоо тээвэрлэх үед цас ихтэй том тэрэг явах боломжгүй байсан тэгээд хөдөө байсан Ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/,

Гэрч Б.Б “...Бид хоёр 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шинэс төрлийн 58 ширхэг 4 метрийн урттай модоо бэлтгэж, тээвэрлэхдээ төрсөн ах Б.Хын хамт бэлтгэж тээвэрлэсэн өөр хүн байгаагүй. ...Бид хоёр тус газраас модоо бэлтгэхдээ 28 ширхэг босоо мод унагаж 4 метрийн урттайгаар тайрч нийт 58 ширхэг мод бэлтгэсэн. ...Х ах тухайн үед хөрөө бариад тус модыг унагаж, тайрсан би модыг нь хэмжиж өгч ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/,

Гэрч Б.Хын “...Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шинэс төрлийн 58 ширхэг 4 метрийн урттай модоо бэлтгэж тээвэрлэхдээ өөрийн төрсөн дүү Бын хамт бэлтгэж тээвэрлэсэн. ...Тухайн модыг бэлтгэхэд би хөрөө барьж 28 ширхэг модоо унагааж голоор нь 4 метрийн урттайгаар тайрч миний дүү Б нь мод бэлтгэхэд хэмжиж өгч ачилцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 хуу/,

Яллагдагч Б.Хын “...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/, .............аймгийн ........... суман дахь Сум дундын ойн ангийн дарга, шинжээч Б.Цн  2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай “...4 метрийн урттай 58 ширхэг, 12,943 м3 шинэс төрлийн гуалин /босоо/ мод, ойн санд учирсан хохирлын хэмжээ 8,606,898 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 хуу/,

 Хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дугаартай хууль бусаар мод бэлтгэсэн хөрөө, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл болон 12,943 м3 шинэс модны зах зээлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 105 хуу/,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/

Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-19 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-43 хуу/,

Хууль бусаар мод бэлтгэсэн цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61 хуу/,

Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай албан бичиг /хх-ийн 74 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Х, Б.Б нар нь бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ........аймгийн ............ сумын .................. багийн ............... гэх газраас хууль бусаар 58 ширхэг 4 метрийн урттай, 12,943 метр куб шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хорооллын 3-313 тоот хашаа хүртэл Ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 8,606,898 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн нутаг Үхэр чулуут гэх газраас хууль бусаар 58 ширхэг 4 метрийн урттай, 12,943 метр куб шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас .............аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хорооллын 3-313 тоот хашаа хүртэл Ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 8,606,898 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Б.М “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хорооллын 3-313 тоот хашаанд байх 4 метрийн урттай мод байхаар нь шалгахад иргэн Б.Х нь мод бэлтгэх эрхийн бичиггүй хийж бэлтгэж, тээвэрлэсэн тогтоогдохоор би цагдаагийн газрын гэмт хэргийн тоо бүртгэлээр оруулсан. ...Би тухайн үед гомдол мэдээллээр оруулахдаа Ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн талаар мэдээгүй, иргэн Б.Хаас утсаар ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн талаар асуух гэхэд утас нь холбогдоогүй. …Дараа нь өөрөөс нь асууж тодруулахад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр модоо тээвэрлэх үед цас ихтэй том тэрэг явах боломжгүй байсан тэгээд хөдөө байсан ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг,

Архангай аймгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийн дарга, шинжээч Б.Цийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай “...4 метрийн урттай 58 ширхэг, 12,943 м3 шинэс төрлийн гуалин /босоо/ мод, ойн санд учирсан хохирлын хэмжээ 8,606,898 төгрөг...” гэх дүгнэлт,

 Хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 дугаартай хууль бусаар мод бэлтгэсэн хөрөө, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл болон 12,943 м3 шинэс модны зах зээлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хууль бусаар мод бэлтгэсэн цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай албан бичиг зэрэг нотлох зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” гэж хуульчилсан байна.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нарын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн нутаг Үхэр чулуут гэх газраас хууль бусаар 58 ширхэг 4 метрийн урттай, 12,943 метр куб шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хорооллын 3-313 тоот хашаа хүртэл Ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 8,606,898 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь модыг хууль бусаар бэлтгэснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нарын бэлтгэсэн модоо Хангай сумын Гичгэнэ багийн нутаг Үхэр чулуут гэх газраас Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хорооллын 3-313 тоот хашаа хүртэл Ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь тусдаа гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар  мод тээвэрлэх гэмт хэргийн шинжгүй бөгөөд шүүгдэгч нар хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэснээр гэмт хэрэг төгссөн байх байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2412....................... дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, 2 дахь хэсэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч гэсэн хамтран оролцогчдын төрөл, 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэрийг тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хууль бусаар мод бэлтгэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.

 

Өөрөөр хэлбэл хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдэхээс өмнө зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэхэд шүүгдэгч нар зорилгоороо нэгдсэн үйл баримт тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэсэн гэсэн хамтран оролцох ердийн хэлбэрийн шинжээр тодорхойлно.

 

Прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцогчдын төрлийг журамласан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх зүйлчлэлээр зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байгаа боловч 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцсон хэлбэрийн шинжийг тодорхойлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Х, Б.Б нарыг бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн нутаг Үхэр чулуут гэх газраас хууль бусаар 58 ширхэг 4 метрийн урттай, 12,943 метр куб шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хорооллын 3-313 тоот хашаа хүртэл Ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 8,606,898 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Х, Б.Б нарыг бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн нутаг Үхэр чулуут гэх газраас хууль бусаар 58 ширхэг 4 метрийн урттай, 12,943 метр куб шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Хөх даваа хорооллын 3-313 тоот хашаа хүртэл ниссан атлас маркийн 25-21 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 8,606,898 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Х, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 5-7, 51-54 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан Б.Х, Б.Б нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль экологид 8,606,898 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /8,606,898 *3=25,820,694 /хорин таван сая найман зуун хорин мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Хаас 12,910,347 /арван хоёр сая есөн зуун арван мянга гурван зуун дөчин долоо/ төгрөг, шүүгдэгч Б.Баас 12,910,347 /арван хоёр сая есөн зуун арван мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Х, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан 2023 оны жилийн эцэст тоологдсон малын тооны тодорхойлолтоор мал малладаг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх боломжтой гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Х, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь бүлэглэж хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Б.Х, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарлаж, тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.

Архангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Х, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  25-21 АРА улсын дугаартай Ниссан Атлас маркийн тээврийн хэрэгсэл нь н.Г /РД:........... /-ын өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул өмчлөгчид шилжүүлж, шүүгдэгч Б.Х, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 25-21 АРА улсын дугаартай Ниссан Атлас маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Хаас 650,000 төгрөг шүүгдэгч Б.Баас 650,000 төгрөг тус тус гаргуулан, хэрэгт битүүмжлэгдсэн 8,606,898 /найман сая зургаан зуун зургаан мянга найман зуун ерэн найм/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 58 ширхэг 4 метр урттай 12943 куб метр гуалин босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах хохирол болох 25,820,694 /хорин таван сая найман зуун хорин мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Б.Х, Г овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэж хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Б.Х, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

4. Шүүгдэгч Б.Х, Б.Б нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Х, Б.Б  нараас 25,820,694 /хорин таван сая найман зуун хорин мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Хаас 12,910,347 /арван хоёр сая есөн зуун арван мянга гурван зуун дөчин долоо/ төгрөг, шүүгдэгч Б.Баас 12,910,347 /арван хоёр сая есөн зуун арван мянга гурван зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Х, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  25-21 АРА улсын дугаартай Ниссан Атлас маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч н.Г /РД:/-д шилжүүлж, шүүгдэгч Б.Х, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 25-21 АРА улсын дугаартай Ниссан Атлас маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Хаас 650,000 төгрөг шүүгдэгч Б.Баас 650,000 төгрөг тус тус гаргуулан, хэрэгт битүүмжлэгдсэн 8,606,898 /найман сая зургаан зуун зургаан мянга найман зуун ерэн найм/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 58 ширхэг 4 метр урттай 12,943 куб метр гуалин босоо мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах хохирол 25,820,694 /хорин таван сая найман зуун хорин мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.

7. Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Х, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР