Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

                                             2024/ШЦТ/129

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт С Б холбогдох эрүүгийн ..............дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ...........аймгийн ............ суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ...........аймгийн ........сумын ....................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, О овогт С Б /РД:................ /  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ...........аймгийн ...........сумын ................тоотод иргэн Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр С.Б зодуулж, Б.Бийн биед нь тархи дОлт, зулайн хуйханд шарх, зүүн тохой, дух, баруун сарвуу, зүүн шууны зулгаралт, зүүн тохой, хоёр бугалга, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр .......аймгийн .... сумын ..............тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Бийг 10 жилийн ангийнхаа уулзалтад яваад ирэх үед нь “яасан орой орж ирдэг юм” гэж хэрүүл хийж улмаар толгой руу нь 3-4 удаа, газар унасан байхад нь нуруу, хэвлий хэсэгт нь 2-3 удаа өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Бийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 17 цагийн орчим ..........сумандаа 10 жилийн ангийнхантайгаа уулзаад орой 22 цагийн үед гэртээ орж ирэхэд манай нөхөр архи уусан нэлээн согтуу байсан. Тэгээд намайг “яасан орой орж ирдэг юм” гээд хэрүүл хийгээд байсан. Би нөхрөө согтохоороо догшин хэрцгий авиртай гэдгийг нь мэддэг болохоор чимээгүй байж 00 өрөөндөө ороод гар нүүрээ угааж байтал араас орж ирээд “гичий минь хаагуур явав” гээд намайг нуруу руу цохиод авсан. Дараа нь түлхээд газарт унагаасан. Би унахдаа сойзны саваа татаад унасан. Би “яаж байна” гээд босож ирэхдээ сойзны саваараа толгой хэсэг рүү нь цохисон. Тэгтэл ирмэг таарсан юм уу яасан мэдэхгүй цус гарсан. Тэгээд цусаа хараад улам уурлаад намайг 2-3 удаа гараараа нүүр амгүй цохиж нүдсэн. Тэгээд би арай гэж 00 өрөөнөөс гараад зугтаах гээд чадахгүй араас татаж унагаад хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Мөн толгойноос шанаа дагаад цус гараад урсаад байсан арай гэж гараас нь мултраад гарч зугтаагаад цагдаа дээр ирсэн. Бид хоёр гэрлэлтийн батлахтай, дундаасаа хоёр хүүхэдтэй. Гараараа нүүр рүү 3-4 удаа цохисон...намайг өмнө нь хэд хэдэн удаа цохиж зодож байсан. Би яг сарыг нь санахгүй байна, сүүлд санаж байгаагаар 2023 оны өвөл 12 сард байх зодоод хавирга хугалж байсан. Би тухайн үед Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт үзүүлж нэг хавирга хугарсан байна гээд хэвтрийн дэглэм барьж, хотод гэртээ дэглэм барьж эдгээж байсан. Тэр үед мөн цагдаа шүүхэд мэдэгдээгүй. Би ер нь чимээгүй байдаг. Цагдаа шүүхэд хэлдэггүй, ар гэрийнхэндээ ч хэлдэггүй. Ер нь хязгаарладаг, найз нөхөдтэй уулзуулахгүй хорьдог. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ, гэмтлийн зэрэг тогтоолгоно...” гэх мэдүүлэг /хх-ийн  05-06 хуу/,

 

Хохирогч Б.Бийн дахин өгсөн “...Би сэтгэцэд учирсан гэм хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал, хохирлын ямар нэгэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 хуу/,

 

Гэрч Б.Б“...Би тухайн орой сумын төвд гэртээ байсан. Тэгтэл эмнэлгээс залгаад “цагдаагийн хэсэг дээр дуудлага ирсэн хоёр хүн зодолдсон гэсэн очиж үзээрэй” гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр очоод ойрын дуудлагын викс эм тариагаа аваад цагдаагийн хэсэг дээр ирсэн. Тэгтэл тус сумын иргэн Б.Б гэх эмэгтэй байсан. Орж ирэхэд толгойн зүүн орой дээр 2 см шахуу хагарсан гэхэд арай биш хуйх хэсэг нь язарсан цус гарсан шанаа дагаад цус нь хатаж урссан үс нь цустай болсон байсан. Тэгээд би тамэдины уусмалаар цэвэрлэж боолт хийсэн. Оёо тавиагүй баруун гар нь даагдахгүй байсан. Тэрийг үзэхэд мултарсан гэхэд бас биш хугарсан эсэхийг мэдэхгүй “зураг авхуулж байж мэднэ” гээд аймаг явахыг зөвлөсөн. Гарыг нь сойж уясан зүүн гарын шуу болон тохой хэсэг шалбарсан хөхөрсөн байсан өвчин намдаах тариа хийсэн. Биеийн байдал дунд зэрэг зовуурь ихтэй байсан. Хөдлөхөд хэцүү “ёооё” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуу/,

 

Гэрч С.Ч “...Би орой 21-22 цагийн хооронд гэртээ ач хүүгийн хамтаар байж байтал над руу С.Бын хүү 8-р ангийн хүүхэд залгаад та манай гэрт хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би яасан бол гэж бодоод шууд очсон. Гэрт нь ороход манай дүү С.Б нь согтуу янз бүрийн юм яриад хүүхэд юм уу, эхнэртэйгээ хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би “унтаж амраач” гэж хэлээд гараад явсан. Тэрнээс хойш 23 цагийн үед цагдаагаас залгаад дуудсан. Цагдаа дээр ирэхэд С.Б эхнэрийн хамтаар цагдаа дээр сууж байсан. Намайг гэрт нь ороход Б.Б нь ямар нэгэн цус болсон гарсан зүйл харагдахгүй байсан. Дараа нь цагдаагийн хэсэг дээр дуудагдаж ирэхэд үс гэзэг нь арзайсан нүүр хавиар нь цус гарсан, дал хэсэг нь унжсан юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.М “...Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 121.492 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүний буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ............тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуу/,

 

Яллагдагч С.Бын “..Би прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би санал нийлж байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 163 дугаартай дүгнэлтэд:

1.  Б.Бийн биед тархи дОлт, зулайн хуйханд шарх, зүүн тохой, дух, баруун сарвуу, зүүн шууны зулгаралт, зүүн тохой, хоёр бугалга, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-21 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч С.Б нь эхнэр Б.Бтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодож биед нь тархи дОлт, зулайн хуйханд шарх, зүүн тохой, дух, баруун сарвуу, зүүн шууны зулгаралт, зүүн тохой, хоёр бугалга, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч С.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...Би сэтгэцэд учирсан гэм хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал, хохирлын ямар нэгэн баримт байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч С.Б нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 121.492 /нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерөн хоёр/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.

Иймд хохирогч Б.Бийн эмнэлгийн тусламж авч, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 121.492 /нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерөн хоёр/ төгрөгийг шүүгдэгч С.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл

байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

             Шүүгдэгч С.Быг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт С Быг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.    

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Баас 121.492 /нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерөн хоёр/  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9

дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР