| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0136/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/132 |
| Огноо | 2024-06-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/132
2024/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт С Б холбогдох эрүүгийн ..............тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ...........аймгийн ...........суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт......... аймгийн .........сумын ... дугаар багийн ....................гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, С овогт С Б /РД:................. /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 03 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө .................аймгийн .........сумын ..........багийн нутаг Чандмань хорооллын шороон зам дээр зам тээврийн осол гарч, хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн урагдал, няцрал, хэвлийн хөндийд цочмог цус алдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө ............аймгийн ........сумын .......багийн нутаг Чандмань хорооллын шороон зам дээр Тоёота пробокс маркийн 46-51 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган хохирогч Н.Б биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Б.Б “...Би тухайн үед гэртээ байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Т манай гэрт ирээд тоглоомын хашааны хажууд гар утсаа хаячихсан байна цуг хайгаадахъя гэсэн. Тэгээд цуг очсон. Тэр үед Б гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг ажиглаж хараагүй цаг орой байсан учир, тэгээд тухайн хашааны урд Тын гар утсыг хайж байх үед Пробокс маркийн тээврийн хэрэгсэл Тын мотоциклийг мөргөж унагаасан. Тэгээд тэр эрчээрээ намайг ирж мөргөсөн. Би тухайн үед сайн ажиглаж хараагүй учир сайн санахгүй байна. Пробокс маркийн тээврийн хэрэгслийн баруун урд дугуй миний баруун хөлийг давж, хэвлий хэсгийг давж гарсан. Би тухайн үед дээлтэй байсан учир дээлийн хормой хэсэг дугуйнд ороогдож орсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Би Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 хоног ухаан алдсан байсан. Тэр үед ухаангүй байх үед хагалгаанд орсон байсан эмч надад хэлэхдээ элэг бяцарсан, хавирга хугарсан, бүдүүн гэдэс язарсан гэх мэт онош хэлсэн ба би эмнэлэгт 9 хоносон. Намайг Тын хамт очих үед тэр хоёр хоорондоо маргалдсан асуудал байхгүй. Өмнө нь юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Тын хамтаар тухайн газар очих үед Бын хамт хоёр залуу байж байсан.Өөр хүн байгаагүй. Б бид хоёр ямар нэг зүйл яриагүй мэнд мэдчихээд байж байсан. Тухайн үед мотоциклийн зүүн хойд хэсэгт гар утас хайж байх үед байж мотоцикль мөргөсөн. Тэгээд эргэлтэд нь би дайруулсан тухайн үед бултах боломжгүй дээлийн хормой дугуй хэсэгт нь ороогдсон учир хамагдаж дугуйн доор орсон. Биеийн байдлаасаа шалтгаалж шийднэ. Би шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлж байна. Би Цэнхэр сумын төвд автомашинд мөргүүлсэн. Тэгээд би ухаан алдаж Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд 2 хоног ухаангүй байх үедээ элэгний дотуур цус алдалт гэсэн оношоор хагалгаанд орж 9 хоног хэвтэн эмчлүүлсэн. Дараагаар нь гэртээ 10 хэвтсэн тэгээд шарлалт үүсэхээр нь Улаанбаатар хотод очиж цөсний хагалгаанд орсон, дараагаар нь нүдний хагалгаанд орсон одоо биеийн байдал өмнөх үеэ бодвол дээрдэж байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-98 дугаар тал/,
Гэрч Д.С “...би тухайн үеийн болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. Тухайн үед би архи уугаад Бын машин дотор тасраад унтаж байсан. Сүүлд сумын цагдаа ирж сэрээсэн. Би тэгээд айлд очоод унтсан. Хөдөө гэрээс ирэхэд Б жолоо барьж ирсэн. Тухайн осол болох үед хэн жолоо барьж явсаныг мэдэхгүй байна. Би тухайн осол болох үед тасраад унтаж байсан болохоор ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/
Гэрч А.Э “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С.Б, Д.С ах бид гурав сумын төв орж пиво уусан. Тухайн үед бид гурав нэг сагс 2,5 литртэй Сэрүүн нэртэй пиво тамирын голын гүүрний урд уусан. Тэгээд бид гурав сум ороод Г гэж айлд унтаж байхад С.Б намайг дуудаад явъя гэсэн, тэгээд явах гээд гадаа байхад Н.Б нэг мотоциклтой хүнтэй хамт ирээд С.Бтой, Н.Б нь маргалдаад машины ард зогсож байсан. Тэгээд удалгүй С.Б Пробокс маркийн 46-51 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлж явж байснаа буцаж ирж байхдаа намайг шүргээд мотоциклийг мөргөсөн. Тэгээд миний хажууд Н.Бг зогсож байхад нь машиныхаа баруун талын дунд хэсгээр мөргөж унагаад хойд дугуй хэсгээрээ Н.Б дээгүүр гараад зогссон. Тэгээд тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан. Би Г ахынд ороод унтчихсан. С.Б жолоо барьж байсан.Бид нар цэнхэр сумын тамирын голын гүүрний урд С.Б, Э бид гарав нэг сагс 2,5 литртэй Сэрүүн нэртэй пиво хувааж уугаад сумын төв орсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэл амаараа маргалдаж байсан тэрнээс бол зодоон цохион хийсэн зүйл байхгүй. Г, А, Б, Н.Б, С, С.Б тэгээд би байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
Гэрч З.Тын “...Би 03 дугаар сарын 20-ны шөнө цагийг нь сайн санахгүй байна. Б хөдөөнийнх нь гэрээс сумын төвийн гэр рүү хүргэж өгсөн. Тэгээд буцаад урдуудаад явж байтал айлын гадна 3 залуу дуудахаар нь яваад очтол хаанаас явж байгаа гэхээр нь доороос явж байна гэж хэлсэн чинь нэг залуу нь чамайг танихгүй юм байна гээд цохиод авахаар нь урдаас нь барьж аваад миний дээр унаад нөгөө хоёр нь цаашаа яваад өгсөн чинь миний дээрээс босоод явчихсан. Тэгээд би босоод цааш явж байгаад утсаа үзтэл утас байхгүй байхаар нь Бд очоод 3 залуу намайг дээрэлхээд би газар унахдаа утсаа унагаачихсан юм шиг байна цуг явъя гээд Бтэй хамт очтол нөгөө 3 залуучууд хоорондоо зодоон хийгээд байж байсан. Тэгээд Б бид 2 нөгөө залуучуудыг салгаад байж байтал хашаанаас хоёр хүүхэн нэг залуу гарч ирээд юу болоод байна гэхээр нь би эд нартай маргалдаж байгаад утсаа хаячихлаа гэж хэлээд цуг хайж байтал нэг эмэгтэй нь хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь эргээд хартал Б харагдахгүй байсан Б гэх залуу машинтайгаа тойроод эргэж хараад зогсохоор нь хартал Б газар хэвтэж байсан. Тэгээд яваад очтол доошоо харсан хэвтэж байхаар нь хүн дайрчихлаа цагдаа дууд гээд цагдаатай хамт эмнэлгийн хүмүүс ч ирсэн. Тэгээд Б аваад явсан. Б, Б нар нь хоёулаа согтуу байсан. Хоёулаа нилээн согтуу байсан. Тэд нартай хамт архи уугаагүй. Б өмнө нь архи уучихсан байсан. Тэгээд намайг төвийн гэр рүү хүргээд өг гэхээр нь очиж аваад гэрт нь байсан 2 литрийн пивийг замдаа хувааж уугаад сумын төвийн гэрт нь хүргэж өгсөн. бид хоёр нөгөө 3 залуу тэгээд сүүлд гарч ирсэн 2 эмэгтэй 1 залуу байсан. Тойрч зогсоод машинаасаа бууж ирээд би хүн дайрчихлаа шүү дээ гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
Гэрч Ч.С “...2024 оны 03 дугаар сарын 20-ны шөнө хэдэн цаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар байсан нилээн шөнө болчихсон байсан. Намайг бие засах гээд гэрээс гарч ирээд хашаан дотор явж байхад хашааны үүдэн дээр хүмүүс маргалдаад байхаар нь хашааны завсраар хартал танидаг хүмүүс байхаар нь гараад салгаад мотоциклтой хүнийг явуулаад Б, Б.Б хоёр үлдээд манайд ороод нэг нэг аяга цай уучихаад явна гээд гараад явсан. Тэгээд араас нь гартал Б.б Б 2 хоорондоо барьцалдаад авчихсан зогсож байсан чинь мотоциклтой залуу Б авч ирснээ чи намайг зодсон гээд мотоциклтой залуу над руу дайраад байхаар нь би харин салгасан шүү гээд учирлаад хэлтэл гайгүй болсон. Тэгээд би утсаа хаячихсан гэхээр нь тэрүүгээр хамт хайлцаж байгаад нэг хартал Б Б хоёр нилээн зайдуу юм яриад зогсож байснаа Б явлаа гээд машиндаа суухад Б араас нь дагаж ирээд хаалганых нь хажууд очиж харагдсан. Тэгээд утсыг нь хайж байтал тир нар гээд дуу гараад явчихаар нь хартал Б машиных нь ард уначихсан Б машинтайгаа бүтэн тойроод эргэж хараад гэрлээ тусгаад зогссон. Тэгээд нэг очих гэснээ үхчихсэн байвал хүрч болохгүй юм болов уу гээд очоогүй доошоо хараад хэвтчихсэн байсан. Тэгээд эмнэлэг цагдааг дуудаад эмнэлгийн машин Б аваад явсан. Б бол архи уучихсан байсан. Харин Б уусан эсэхийг сайн мэдээгүй. Тийм асуудал болоогүй. Нилээн зайтай хоёулханаа юм яриад байсан болохоор юу ярьж байгааг нь мэдээгүй. Манай эхнэр Г, Ж , Б, Б, мотоциклтой хэрүүл хийгээд байсан залуу б.б бид нар байсан. Тойрч зогсоод машинаасаа бууж ирээд би хүн алчихлаа чааваас гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/
Гэрч Ч.С дахин “...Би тухайн үед Архангай аймгийн төвөөс тусламжаар олгосон хүнс болон малын тэжээл аваад харанхуй болж байх үед .........суманд гэртээ ирэх үед манай эхнэр хоол хийсэн байсан. Тэгээд хоолоо идчихээд гадагш бие засах зорилгоор нойл ороод явж байхад манай гэрийн хашааны гадна нэг машин зогсоод хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Тэгээд хашааны завсраар хартал миний танил “Б.б” гэж дууддаг Э “Ц.б ” гэж дууддаг Б нар байсан. Тэгээд Э нэг залуутай маргалдаж хоорондоо барилцаж авахаар нь би хашаанаасаа гарч тэр хоёрыг салгасан. Тэгээд удалгүй Т гэх залуу мотоциклоо асаагаад яваад өгөхөөр нь миний танидаг хүмүүс буюу Э, Б нарыг манайд орж цай уу гэсэн тэгээд тэр хоёр манайд орж цай ууж дуусаад хөдөө явлаа гэж хэлээд тэр хоёр гарахаар нь эхнэр бид хоёр гаргаж өгөхөөр хашааны гадна байж байтал Т нэг залууг дагуулж ирээд намайг цохисон залуу энэ байна гэж хэлээд над руу дайраад байхаар нь би тайлбарлаж хэлсэн. Тэгээд тэр залуу тайвширсан чинь манай найз нь Э руу дайрч тэр хоёр хэсэг маргалдаж бие биенээ цохисон. Тэр үед би болон цуг ирсэн Б гэх залуу, манай эхнэр А, хажуу айлын хөрш эмэгтэй Г нар салгасан чинь Т гар утсаа хаячихлаа гэхээр нь бид нар гар утсыг нь цаг гаран хайсан боловч олоогүй. Тэр үед Б, Б нар хоорондоо 30-40 минут миний бодлоор хууч хөөрсөн, бид нараас зайтай байсан юу ярьсан талаар би мэдэхгүй тэр хоёр хоорондоо маргалдаагүй. Тэр хоёр хэсэг юм ярьж удсаны дараа Б би явлаа гэж хэлээд Пробокс маркийн тээврийн хэрэгслийг унаж хөдлөөд тухайн байсан газартаа бүтэн нэг тойрох үедээ баруун талд нь байсан мотоциклийг мөргөсөн. Тухайн мотоциклийн хажууд нь Б гэх залуу байсан. Б баруун тийш жолоогоо дарах үед толинд шүргүүлж унах үедээ дайруулсан байх гэж би бодож байна. Б гэх залуу өөрөө хүн дайрчихлаа гэснээ мэдээд хамгийн түрүүнд машинаасаа бууж ирээд түргэн тусламж дуудаарай, цагдаагийн байгууллага дууд гэж хашхирсан. Тэр үед Б гэх залуу хэсэг хөдөлгөөнгүй байж байгаад хөдөлгөөн хийх үед нь бид нар очсон, очих үед зүүн шанаа хэсэг нь цус гарсан байдалтай ёо ёо гэж хэлж байсан, тэгээд Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, түргэний машин ирээд авч явсан. Тэгтэл С гэх залуу Бын машинаас гарч ирсэн, би Сыг байсныг мэдээгүй. С согтуу байсан тэр үед өөр зүйл болоогүй бид нар тэгээд салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-109 дугаар тал/
Гэрч А.Эын дахин “...Би ..........аймгийн .........сумын төвд өдөр 17 цагийн үед өөрийн гэр болох .........багийн ........гэх газраас С, Б нарын хамтаар орж ирсэн. Б, С нарын хамт ...........сумын төвд хөдөө гэрээсээ төвд орж ирээд Б дэлгүүрээс 2,5 литрийн 6 ширхэг Сэнгүр гэсэн бичигтэй пиво авч ..........сумын гүүрний урд бургасан дотор машиндаа бид гурав 5 ширхэг пиво хувааж уучихаад ..........сумын төвд байдаг манай хамаатан Г ахынд орж хэсэг байж байгаад оройны 22 цагийн үед тэдний хашааны гадна явах гэж байхад мотоциклтой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэмээр хүн над дээр ирж хэсэг маргалдаж байгаад яваад өгсөн. Би бараг согтсон байсан учир зарим зүйлээ санахгүй байна. Буцаад тэр мотоциклтой хүн удалгүй нэг залуугийн хамт хүрч ирээд надтай цуг явж байсан Б гэх залуу өөрийн унаж явсан автомашиныхаа ард Б гэх залуутай хэсэг юм ярьж байснаа би Стой явлаа гээд ойрхон явснаа буцаж эргэж ирэх үедээ мотоцикль дайрч унагаад сандарсандаа зүүн тийш дарж мотоциклийн хажууд зогсож байсан Б гэх залууг дайрсан асуудал гаргасан. Би тухайн үед эд тэр зогсож байсан. Б цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би согтсон байсан учир Г ахынд орж унтсан. Маргааш өглөө нь Б аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн байна гэхээр нь би ирж уулзсан өөр зүйл болоогүй. Б, Бтэй хэсэг юм ярьсан ба маргалдаагүй. Б өөрийн унаж явсан машинтайгаа буцаж ирэх үедээ эрчтэй ирж мотоцикль мөргөсөн ба тухайн үедээ согтуу байсан учир өөрийгөө хянах чадваргүй байсан байх. Б тэгээд зүүн дарж мотоциклийн хажууд зогсож байсан Б гэх залууг машинаараа шүргэх үед Б унасан ба тэр үед эрчтэй баруун хойд дугуй нь бие нь дээгүүр нь дарж гарсан. Өөр зүйл сайн мэдэхгүй байна, согтуу байсан болохоор...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр тал/
Гэрч А.Эын дахин “...С.Б пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөх үедээ би явлаа чи наанаа үлд гэж хэлээд хөдөлсөн. Б хөдлөх үедээ мотоцикл шүргэж унагаасан тэгээд цаана нь зогсож байсан Н.Б 'эх залууг мөргөсөн. Б мотоцикл санамсаргүй дайрч сандарсандаа хажууд чь байсан Б мөргөсөн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар тал/,
Гэрч Д.Сын дахин “...Би Б, Э нарыг танина, бид гурав ...........аймгийн ..........сумын ..........баги “..........” гэх газар мал малладаг малчин хүмүүс байгаа юм. Б бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Харин Э гэх залуутай худ ургийн харилцаатай. Б гэх залууг би сайн танина, нэг сумын улсууд учир мэнд устай явдаг. Би .........сумын “............” баг “...............” гэх газар өөрийн гэртээ байх үед манай дүү Б Эын хамт манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн. Харин Э манайд ирэхдээ эрүүл байсан. Б танай хүргэнийд очоё гэж хэлэхээр нь бид гурав Н ахынд очоё гэхээр нь цуг машинд нь сууж явсан. Тэр айлд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй орж мэнд мэдээд гарсан ба тэр үед Бын унаж явсан автомашинд 5 литрийн савтай нэрмэл монгол архи байсан ба бид гурав замдаа хувааж уусан. Манайхтай ойролцоо малчин Б гэх айлд ортол тэднийх нэг шил архи задалсан тэрийг бид гурав хувааж уусан. Би тэр үед согтох тал руугаа орсон байсан. Тэр айлаас гарч ирээд манай дүү Б одоо Цэнхэр сум орж хүнтэй уулзана гэж хэлээд бид хоёрыг суулгаад өөрөө жолоо бариад Цэнхэр сум ороод дүү Б дэлгүүрийн гадна зогсонгоо архи ууя гэж хэлэнгүүтээ дэлгүүрээс 6 ширхэг “Сэнгүр” гэсэн бичиглэлтэй нэг сагс пиво авч гарч ирсэн. Тэгээд бид гурав Цэнхэр сумын гүүрний урд бургастай модны хажууд зогсоод авсан пивоо хувааж уусан. Харин би хоёр ширхэг пивийг хувааж ууснаа санаж байгаа тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. Тэгээд нэг хүн намайг сэрээтэл Цэнхэр сумын цагдаа байсан. Би Бын машины ард сэрсэн. Тэгээд намайг босооч наад машины жолооч чинь хүн дайрчихсан байна гэхээр нь би тухайн орчин нөхцөлөө нэг хартал Быг гавласан байсан, эмнэлэг болон цагдаагийн маяктай алаг тэрэгнүүд ирчихсэн байсан. Тэр дайрсан гэх хүнийг нь би тухайн үед олж хараагүй. Тэгээд Цэнхэр сумын цагдаа энд танидаг айл байвал очиж амар гэхээр нь би танидаг айлдаа очиж хоноод маргааш нь Архангай аймгийн цагдаагийн газар ирж мэдүүлэг өгчихөөд дүү Бын дайрсан гэх залуутай уулзах зорилгоор нэгдсэн эмнэлэгт очтол ухаан ороогүй байна гадны хүн оруулахгүй гэсэн. Тэгээд би буцаж цагдаагийн газар ирж замын цагдаагийн тасгийн байцаагчаас би одоо хөдөө явж болох уу гэж асуутал явж болно дуудсан цагт ирээрэй гэсэн тэгээд би хөдөө гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр тал/
Гэрч Ч.С “...Т нэг залууг дагуулж ирээд намайг цохисон залуу энэ байна гэж хэлээд над руу дайраад байхаар нь би тайлбарлаж хэлсэн тэгээд тэр залуу тайвширсан чинь манай найз Этай маргалдаж, бие биеэ цохисон тэр үед би болон цуг ирсэн Б гэх залуу манай эхнэр А, хажуу айлын хөрш эмэгтэй Г нар салгасан чинь Т гар утсаа хаячихлаа гэхээр нь бид нар гар утсыг цуг хайсан боловч олоогүй. Б би явлаа гэж хэлээд пробокс маркийн тээврийн хэрэгслийг унаж хөдлөх үедээ тухайн байсан газартаа бүтэн нэг тойрох үедээ баруун талд нь байсан мотоциклийг мөргөсөн тухайн мотоциклийн хажууд нь Б гэх залуу байсан Б баруун тийш рүлээ дарах үед толинд шүргүүлж унах үедээ дайруулсан байх гэж би бодож байна. Б гэх залуу өөрөө хүн дайрчихлаа гэснээ мэдээд хамгийн түрүүнд машинаасаа бууж ирээд түргэн тусламж дуудаарай, цагдаагийн байгууллага дууд гэж хашгирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-109 дугаар тал/,
Гэрч З.Тын “...С.Б пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөх үедээ айлын хашааны гадна зогсож байсан миний мотоциклийг шүргэж унагасан тэгээд мотоциклийн цаана нь зогсож байсан Н.Бг мөргөсөн. Б мотоцикл санамсаргүй дайрч сандарсандаа хажууд нь байсан Б мөргөсөн гэж бодож байна. ...Надад мотоциклтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-122 дугаар тал/,
Гэрч Д.Гийн “...С.Б пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож. хөдлөх үедээ би явлаа гэж хэлээд манай хашааны гаднаас өндөр хаазтай хөдөлсөн. Б хөдлөх үедээ мотоциклоо шүргэж унагасан тэгээд цаана нь зогсож байсан Н.Б гэх залууг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-127 дугаар тал/,
Гэрч Д.С “...Миний эзэмшлийн 46-51 АРХ улсын дугаартай тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл учраагүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Н.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 6,378,200 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн ................ тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Бын мэдүүлэг,
*Шинжээч Б.Чын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай
1. С.Б нь тоёота пробокс маркийн 46-51 АРХ улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцож хөдлөхдөө Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, /Alcotest AL7510/ багаж ашиглан шалгахад С.Боос 1,81% тоон үзүүлэлт илэрсэн нь ЗХД-н 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн тус дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам,. орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.
2. Тус осол хэрэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй.
3. Тус зам нь шороон тэгш үзэгдэх орчин хангалтгүй гэрэлтүүлэггүй зам байсан нь осол хэрэг гарахад нөлөөлсөн зүйл илрээгүй болно.
4. Осол хэргийн схем, фото зураг болон хэргийн газрын үзлэгт автомашины дугуйн тоормозны ул мөр илрээгүй ба хурдыг тогтоох боломжгүй болно.
5. С.Бын жолооны үнэмлэхний лавлагааг Замын цагдаагийн албанаас гаргуулж авна уу..." гэх дүгнэлт /хх-ийн 139-140 дүгээр тал/,
*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын гаргасан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 131 дугаартай
1. Н.Б биед хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн урагдал, няцрал, хэвлийн хөндийд цочмог цус алдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 68-70 дугаар тал/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-09 дүгээр тал/, ослын газрын схем зураг /хх-ийн 10 дугаар тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 151 дүгээр тал/, яд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 167-169 дүгээр тал/, шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 196-205 дугаар тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 188-190 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...С Быг /Alcotest AL7510/ багаж ашиглан шалгахад 1,81% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/-ээр тогтоогдож байх бөгөөд, тэрээр согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, ЗХД-н 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн тус дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам,. орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Н.Б биед хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн урагдал, няцрал, хэвлийн хөндийд цочмог цус алдалт бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Быг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч С.Быг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад гомдол санал байхгүй, би сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч В.У нарын зүгээс мөрдөн байцаалтын шатанд эм эмчилгээний зардалд зарцуулсан гэх 250.000 төгрөг, 400.000 төгрөг, 200.000 төгрөг, 2200 төгрөг, 50.000 төгрөг, 350.000 төгрөг, 300.000 төгрөг, 68.700 төгрөг, 700 төгрөг, 2400 төгрөг, 7150 төгрөг, 6000 төгрөг, 9200 төгрөг, 10.500 төгрөг, 63.400 төгрөг, 28.706 төгрөг, 300.300 төгрөг, 26.700 төгрөг, 15.200 төгрөг, 11.500 төгрөг, 3700 төгрөг, 3200 төгрөг, 22.000 төгрөг, 96.010 төгрөг, 20.500 төгрөг, 60.400 төгрөг, 8700 төгрөг, 13.600 төгрөг, 19.000 төгрөг, 100.000 төгрөг, 15.050 төгрөг, 3000 төгрөг, 41.000 төгрөг, 12.500 төгрөгийн ибаримтууд, шатахууны зардалд 108.100 төгрөгийн ибаримт, хоол хүнсний зардалд 13.000 төгрөг, 4900 төгрөг, 11.000 төгрөг, 12.000 төгрөг, 13.000 төгрөг, 11.500 төгрөг, 36.700 төгрөг, 27.000 төгрөг, 15.000 төгрөг, 17.992 төгрөг, 19.400 төгрөг, 2000 төгрөгийн ибаримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна. Мөн шүүх хуралдааны үед хохирогч Н.Бд хохирол төлбөр төлсөн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтууд нь Бидний Од, Өсөх тан фарм, Хаш, Замбал Арвижих, Элбэг, Ар Энэрэл, Монос эм импекс концерн ХХК, эмийн сангуудаас хохирогчид эмчилгээ хийлгэж, эм тариа авсан гэх 41.500 төгрөг, 434.000 төгрөг, 69.000 төгрөг, 80.000 төгрөг, 8900 төгрөг, 15.000 төгрөг, 12.800 төгрөг, 6000 төгрөг, 11.100 төгрөг, 19.300 төгрөг, 14.500 төгрөг, 14.500 төгрөг, 23.500 төгрөг, 103.200 төгрөг, 23.580 төгрөг, 10.050 төгрөгийг ибаримтууд, дэлгүүрээс хүнс авсан 11.530 төгрөг, 16.830 төгрөг, 46.500 төгрөг, 42.650 төгрөгийн ибаримтууд, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банкаар 470.000 төгрөгийн гүйлгээ хийсэн гэх орлогын мэдүүлэг, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ........... тоот данс руу 805.500 төгрөг, 89.500 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт, мөн хохирогч Н.Б гэрт 2024 оны 04 дүгээр сарын 02-нд түлээний мод буулгаж өгсөн гэх мод бэлтгэх эрхийн бичиг зэргийг гаргаж өгсөн байгааг дурдах нь зүйтэй байна.
Харин хохирогч Н.Б 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 6.378.200 /зургаан сая гурван зуун далан найман мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч С.Боос гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч.М /РД:............/ -д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ............... тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч С.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын арга хэмжээ нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 9 /ёс/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 9 /ес/ сарын хугацаагаар тэнссүгэй.
зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгуул лагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Боос 6.378.200 /зургаан сая гурван зуун далан найман мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч.М /РД:............... /-д Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь ................ тоот дансанд олгосугай.
шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын
яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР