| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/04509/И |
| Дугаар | 101/ШШ2021/02261 |
| Огноо | 2021-07-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2021/02261
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г.Э , П.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Ц.Х, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ц.Б нарыг эх Г.Эы асрамжид үлдээж, хүү Ц.Быг 11 хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Ц.Б, охин Ц.Х нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоон эцэг П.Цоор тэжээн тэтгүүлж тэтгэлгийг нэхэмжлэгч Г.Эд олгосугай.
3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Э, охин Ц.Х, хүү Ц.Б нарын өмчлөлд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/ Их Монгол Улсын гудамж 418 дугаар байрны 103 тоотод орших 69.1 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2204039690 дугаартай, хоёр өрөө орон сууцыг үлдээж, хариуцагч П.Цоос 8,106,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Эд олгож, нэхэмжлэлээс 32,524,720 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Э, хариуцагч П.Цыг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,324,290 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.Цоос 1,003,717 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ