Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/133

 

 

                                                                                                                                                                            

 

 

 

                                             2024/ШЦТ/133

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгч: Б.У 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ..........аймгийн ..........суманд төрсөн, 35 настай, эмэгтэй , ам бүл 1, ..........................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Б.У /РД:.......... /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-нд шилжих шөнө ........... аймгийн ........... сумын ........... дугаар баг, ............. дугаар байрны зогсоолд байрлуулсан иргэн Б.Б эзэмшлийн 36-66 УБҮ улсын дугаартай Хаммер Н2 маркийн тээврийн хэрэгслийн 4 хаалгыг архины шилээр зурж, гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.У нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-нд шилжих шөнө ........аймгийн ......сумын ..........Тоск-42 дугаар байрны зогсоолд байрлуулсан байсан хохирогч Б.Б 36-66 УБҮ улсын дугаартай Хаммер Н2 маркийн тээврийн хэрэгслийн 4 хаалгыг архины шилээр зурж, хохирогч Б.Б  410.800 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

        Хохирогч Б.Б  “...Миний эзэмшлийн 36-66 УБҮ Хаммер Н2 маркийн машиныг манай найз болох Х гэх залуу гэртээ харих зорилгоор унаж явсан. Тэгтэл миний эзэмшлийн автомашиныг түгжээгүй гэртээ орхиод хоносон чинь 2024 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 8-9 цагийн үед урьд нь хамтран амьдарч байсан У гэх эмэгтэй миний эзэмшлийн автомашинд шөнөөр хулгайгаар орж дотор нь байсан лаазтай пивийг дотор нь цацаж үзэмжгүй болгосон. Мөн машины дөрвөн хаалганы гадна талыг зурж сэвтүүлсэн. Тэгээд дотор нь байсан дугуй хийлэгч, машины чирэгч мэт зүйлсийг авч явсан байсан. Энэ оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай байрны блоконы цонхийг хагалсан асуудал гаргасан. Би У гэх эмэгтэйтэй 2019 оноос эхэлж Архангай аймагт хамтран амьдарч эхэлсэн. У нь манай эцэг эх болон надад худал хэлж гэр орноос мөнгө эд хөрөнгө зэргийг хулгайлж авдаг байсан учир Уаас салах шалтгаан болсон. Салаад удаж байхад миний эд хөрөнгө болох машин тэргийг шөнө орой цагаар ирж эвдрэл гэмтэл учруулж байна. У нь миний зүгээс шалтгаалах зүйл байхгүй. Тэгтэл гадуур худал мэдээлэл тарааж намайг сөргөөр харлуулж явдаг эмэгтэй байгаа юм. Надаас салсан мөртлөө араар муулж яваад байгаа шалтгааныг нь би мэдэхгүй байна. 2024 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө миний эзэмшлийн автомашиныг эвдэж сүйтгэх зорилгоор дотор нь пиво цацаж, хаалгыг нь зурсан болохоор би цагдаагийн байгууллагад хандсан. Тэгтэл Архангай аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч илрүүлсэн чинь миний өмнө амьдарч байсан У гэх эмэгтэй байсан. Би Уыг надаас салахгүй миний нэр төр алдар хүндэд халдаж гадуур сөрөг мэдээлэл тараасаар байхаар нь аргаа бараад цагдаагийн байгууллагад хандсан өөр зүйл байхгүй. 36-66 УБҮ улсын дугаартай Хаммер Н2 маркийн тээврийн хэрэгсэл манай дүү Э эзэмшлийн “ЭН ЭМ КЬЮ ГХО” ХХК-ны нэр дээр байдаг ба би өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан, ямар нэг өр авлагын асуудал байхгүй. Надад өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/,

       Гэрч Г.Х “...Дээрх тээврийн хэрэгслийг тухайн үед ашиглаж өөрийн оршин суух орон сууцны зогсоолд байршуулсан байсан. Б.Б эзэмшлийн Хаммер Н2 маркийн 36-66 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед гадна хэсгээр зураасан гэмтлүүд үүссэн, зарим хэсэгт хонхойсон байсан. Дотор хэсэг нь шингэн зүйлээр бохирлогдож хөлдсөн байсан. Зарим машины хуванцар эд зүйлс хугарч эвдэрсэн байсан. Тухайн үед автомашин нь цоожлогдохгүй онгорхой орхиод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/, яллагдагч Б.Уын өгсөн “...Би прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би санал нийлж байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/,

        Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар тали/

             “Дамно” ХХК-ийн АЦ-24-84 дугаартай 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн “...шинжилгээний объектын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 410.800 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 34-39 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  

             Бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг тооцохоор хуульчилсан, шүүгдэгч Б.У нь хохирогч Б.Б эзэмшлийн Хаммер Н2 маркийн 36-66 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 хаалгыг архины шилээр зурж, гэмтээж 410.800 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Уыг бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Уыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Б.Б-д 410.800 /дөрвөн зуун арван мянга найман зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн санал хүсэлт...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.У нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын үр дагаврын хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Уыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б  овогт Бн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

     2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

     4. Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

    5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

    6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           П.ДОНИДДОЛГОР