| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 618/2024/0166/э |
| Дугаар | 2024/ШЦТ/165 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000142 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, газрын тосны техникч мэргэжилтэй, “Их тал” ресторанд туслах тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хан-Уулын 7-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2024 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хан-Уулын 7-0 тоотод орших өөрийн гэрийн хашаанд 04 цагийн орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас *******, нартай маргалдан зодож *******ын биед “хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зулайн баруун дээд хэсэгт зулгаралт, 45-р шүдний цөгцний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, ын биед “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун нүдний алимны салст, зүүн чихний дэлбээ, чихний ар хэсгийн цус хуралт, баруун хацар, хамар, дух, эрүү, хүзүү, цээж, хоёр мөр, нуруу, хоёр гарын тохой, зүүн сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чихний ар хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийг няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед баарнаас гарч гэрт бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Намайг гадаа байх хооронд хамт байсан хүмүүс тарчихсан байсан ба би хувцсаа авах гэхэд гадуур өмсөж байсан хувцас маань байхгүй байсан. Би утас руугаа залгахад аваад 24 дүгээр байранд хүрээд ир, манайх руу явъя гэсэн юм. Ингээд уулзаж гэрт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид өмнө нь маргалдаж байсан ба тухайн өдөр тэр асуудал яригдаад байсан тул эхнэр рүүгээ ирж аваач гэж ярьсан. Дараа нь болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа...” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой найз нарын хамтаар Дорнод аймгийн ******* сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг караокед дуулж байгаад ******* Номин худалдааны төвд байрлах цэнгээний газарт очиж үйлчлүүлсэн. Ингээд цэнгээний газарт ороход манай найз танил болох гэх залуу байж таарсан бөгөөд тухайн баарнаас гараад бүгдээрээ манай найз гэрт очсон. Ингээд бид нар хэсэг сууж байгаад тарах болоод нь эхнэрийн хамт явсан байсан. Миний хувьд харих гээд гадуур хувцсаа авах гэсэн боловч байхгүй байхаар нь өөрийнхөө гар утас руу залгахад аваад 25 дугаар байшингийн хажууд байна, ирээд аваарай гэхээр нь би найз хамт очиж уулзахад нь бүгдээрээ манай гэрт очиж жоохон сууя гэхээр нь зөвшөөрөөд тэдний гэр болох ******* сумын 4-р баг Хан-Уул хороололд очсон. Ингээд хэсэг юм ярилцаад сууж байхад нь надтай урд өмнө нь маргалдаж байсан талаараа яриад байсан бөгөөд миний хувьд энэ байдлаараа суугаад байх юм бол цаашид маргалдаж магадгүй юм байна гэж бодоод гарч эхнэр рүү залгаж дуудсан. Тэгээд тэдний гэрээс гараад байж байхад цуг тамхи татаад зогсож байсан. Үүнээс хойш миний хувьд юу болсон талаар мэдэхгүй. Ямартай ч өглөө нь би эмнэлгийн хүлээн авах байрны орон дээр сэрсэн. Ингээд найз юу болсон талаар асуухад гэрийн гадаа зогсож байхад нь намайг нүүр хэсэгт цохиж зодоон эхлүүлсэн. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэж ярьж байсан. Би эхнэр рүүгээ ирээд аваарай гэж залгахад шөнийн 04 цаг 18 минут өнгөрч байсан. ...Миний доод талын араасаа 3 дахь шүд нь үйрсэн байдалтай, 2 нүд хөхөрч хавдсан, хамрын гол хэсэгт хөндүүрлэсэн, духны баруун дээд хэсэгт хагарсан, цээж хөндүүрлэсэн байдалтай байна. ...Би гэгчид нүүр, цээж хэсэгтээ цохиулж зодуулсны улмаас цээж, толгойн зураг 60,000 төгрөгөөр авуулсан. Мөн түүнд зодуулсны улмаас 7 хоног ажилдаа яваагүй тул цалин авч чадаагүй. Миний хувьд "Тод сүндэрэл" ХХК-д жолооч ажилтай бөгөөд сарын 1,600,000 төгрөгийн цалинтай ажилладаг. Иймд 7 хоног ажиллаж чадаагүй цалингаа нэхэмжлэх болно. Түүнд зодуулсны улмаас сэтгэл санаагаар хохирсон. Учир нь түүнд цохиулж нүд хөхрөх зэргээр өөрчлөлт орсон учир бусдаас санаа зовох зовиур илэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 9-10/
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн орчимд найз , , нарын хамт ...******* Номин худалдааны төвийн бааранд очсон юм. Тэгээд тухайн бааранд ороод “Эдэн” гэх шошготой 0.7 литрийн архи, ундаа, ус зэргийг захиалж уугаад үйлчлүүлж байгаад ... нь эхнэр гэх хүүхний хамтаар явж байгаад таарсан. ...Ингээд бид нар шууд ******* сумын 6 дугаар баг Ивээл хороололд найз гэрт очоод дуудлагаар 2 шил архи захиалсан. Тэгээд миний хувьд гадаа утсаар ярьж байхад хажууд найз байсан ба бид хоёрыг буцаад гэр рүү ороход зөрөөд сүүлд таарсан эхнэр гэх хүүхний хамтаар, мөн манай найз тэр 3 гарсан байсан. Тухайн үед тараад явж байна гэж бодоод найз Д,аваадоржийн гэрт ороход найз нь одоо унтаж амарлаа гээд байхаар нь бид 2 явахаар болж дээгүүрх хувцсаа авах гэхэд хувцас нь байхгүй байсан. Ингээд куртикний халаасанд гар утас маань байгаа гэж хэлэхээр нь би түүний гар утас руу нэлээд хэдэн удаа залгахад сүүлд таарсан гар утсыг нь аваад 25 дугаар байрны такси зогсоол дээр байна, хүрээд ир гээд дуудсан. Тэгээд бид хоёрыг очиход хамт гэрээс гарсан найз байхгүй явчихсан байсан. гэх залуу эхнэрийн хамтаар бид нарын аваад ууж байсан тал шил архи болон бүтэн 1 шил архийг авчихсан явж байсан ба "манай гэрт очиж ууя" гээд тэдний гэрт бид 4 очсон. ...Ингээд удаагүй тал шил архиа ууж байхдаа гадаа гарч тамхи татах гээд , бид 3 гараад байхад найз гэр рүүгээ явна гээд эхнэрээ дуудсан. Тэгээд удалгүй өмнө нь маргаж муудсан асуудлаа тай яриад муудсан ба сүртэй хоорондоо маргаж муудсан зүйл болоогүй байхад бид хоёрыг татаж зулгаагаад руу давшлаад байхаар нь би голоор нь орж салгахад "та хоёр намайг элбээд байна" гээд хашхираад миний хоолойг өмсөж явсан хувцасны захаар боож байгаад нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унагаад дээрээс өшиглөөд байсан. Тэр үед гэр дотроос хүмүүс гарч ирсэн бөгөөд яг ямар хүмүүс гарч ирснийг мэдэхгүй байна. ...Миний хүзүү маш олон энэ тэнд урагдсан байдалтай байгаагаас харахад намайг газарт унагааж чирээд явсан байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа юм. Мөн миний толгой руу олон удаа цохисон болж таараад байна. Иймд намайг хэрцгийгээр зодож гэмтэл учруулсан буруутай этгээдээр хохирлоо барагдуулмаар байна. ...Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө гэгчид нүүр хэсэгтээ цохиулж, зодуулсны улмаас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулагдах Зүүн бүсийн үсчин, гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй. Үүний улмаас сэтгэл санаагаар болон тэмцээнд оролцох материал авсан мөнгөөр хохирсон. Миний хувьд тэмцээндээ бэлдэж 800,000 орчим төгрөгөөр материал авч, төлөвлөсөн ажил бүтээгүй, мөн түүнд зодуулаад биедээ гэмтэл авсан үйлдлийн улмаас сэтгэл санаагаар хохирсон. Үндсэндээ хорлуулсан юм шиг санагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20-21, 23-24/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэрээс гарахад гэх залуу нь хашаан дотор газар биеийн зүүн талаараа хажуу тийш харж хэвтсэн, хамар амнаас нь цус гарсан байдалтай, манай нөхөр хувьд тай маргалдаад дүү голоор нь ороод салгаж байхад ыг цохиод газарт унагаасан юм. Миний дүү хувьд хориод байсан ба нь миний нөхөртэй зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд , нарын бид халдсан зүйл байхгүй. Манай хүргэн тэр хоёртой зодолдсон. ас өөр хэн нэгэн тэр хоёрын биед халдсан зүйл байхгүй. Мөн миний хувьд , нар нь хүргэн тай ямар шалтгааны улмаас маргалдаж эхэлсэн талаар мэдэхгүй байна. Би тухайн орой ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. , нарын нүүр хэсэгт цус болж бохирлогдсон байсан бөгөөд харанхуй байсан учраас тэдний биед ямар гэмтэл учирсан талаар сайтар харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Шүүгдэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., бид 3 ярилцаад сууж байх үед нь утсаар яриад гэрээс гарсан. Удалгүй бид 2 түүний араас гарч тамхи татаж зогссон. Энэ үед нь намайг урд тай муудалцаж байсан талаар ярьж надтай хэл амаар маргах гээд байсан учир би гэр рүүгээ орох гэтэл манай хаалгыг хааж зогсоод өдөөд байсан учир миний уур хүрч нүүр хэсэгт нь цохиж түүнтэй зууралцаж авсан. Тухайн үед хажуунаас орж ирэхээр нь би түүнийг цаашаа бай гэж хэлэхэд надаас салахгүй зууралдаад байхаар нь ыг нэг удаа цохисон. ын хувьд надад нэг удаа цохиулаад босож ирээгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир цаашид болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Ямартай ч нэг ухаан ороход , нар нь газарт унаж ухаан алдсан байдалтай байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зулайн баруун дээд хэсэгт зулгаралт, 45-р шүдний цөгцний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх хоёр нүдний зовхины цус хуралт, зүүн алимны салстын цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулайн баруун дээд хэсгийн зулгаралт, 45-р шүдний цөгцний эмтрэл гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 37-38/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192 тоот дүгнэлтэд:
1. ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун нүдний алимны салст, зүүн чихний дэлбээ, чихний ар хэсгийн цус хуралт, баруун хацар, хамар, дух, эрүү, хүзүү, цээж, хоёр мөр, нуруу, хоёр гарын тохой, зүүн сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээнд зулгаралт, цус хуралт, зөөлөн элийн няцрал, чихний ар хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 43-44/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
- Хохирогч *******ын хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 12-13/
- Хохирогч нарын эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36, 42/
- Шүүгдэгч Б. иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65-67/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 68/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-72/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг Хан-Уулын 7-0 тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч *******, нартай маргалдан тэднийг зодож *******ын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зулайн баруун дээд хэсэгт зулгаралт, 45-р шүдний цөгцний эмтрэл бүхий хөнгөн хохирол, ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун нүдний алимны салст, зүүн чихний дэлбээ, чихний ар хэсгийн цус хуралт, баруун хацар, хамар, дух, эрүү, хүзүү, цээж, хоёр мөр, нуруу, хоёр гарын тохой, зүүн сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, чихний ар хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийг няцрал бүхий хөнгөн хохирол буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б. “...миний уур хүрч нүүр хэсэгт нь цохиж түүнтэй зууралцаж авсан. Тухайн үед хажуунаас орж ирэхээр нь би түүнийг цаашаа бай гэж хэлэхэд надаас салахгүй зууралдаад байхаар нь ыг нэг удаа цохисон. ын хувьд надад нэг удаа цохиулаад босож ирээгүй. ...Ямартай ч нэг ухаан ороход , нар нь газарт унаж ухаан алдсан байдалтай байж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч *******ын “...Ямартай ч өглөө нь би эмнэлгийн хүлээн авах байрны орон дээр сэрсэн. Ингээд найз юу болсон талаар асуухад гэрийн гадаа зогсож байхад нь намайг нүүр хэсэгт цохиж зодоон эхлүүлсэн. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна гэж ярьж байсан. Би эхнэр рүүгээ ирээд аваарай гэж залгахад шөнийн 04 цаг 18 минут өнгөрч байсан. ...Миний доод талын араасаа 3 дахь шүд нь үйрсэн байдалтай, 2 нүд хөхөрч хавдсан, хамрын гол хэсэгт хөндүүрлэсэн, духны баруун дээд хэсэгт хагарсан, цээж хөндүүрлэсэн байдалтай байна...” гэх мэдүүлэг, хохирогч ын “...Тэгээд удалгүй өмнө нь маргаж муудсан асуудлаа тай яриад муудсан ба сүртэй хоорондоо маргаж муудсан зүйл болоогүй байхад бид хоёрыг татаж зулгаагаад руу давшлаад байхаар нь би голоор нь орж салгахад "та хоёр намайг элбээд байна" гээд хашхираад миний хоолойг өмсөж явсан хувцасны захаар боож байгаад нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унагаад дээрээс өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Намайг гэрээс гарахад гэх залуу нь хашаан дотор газар биеийн зүүн талаараа хажуу тийш харж хэвтсэн хамар, амнаас нь цус гарсан байдалтай, манай нөхөр хувьд тай маргалдаад дүү голоор нь ороод салгаж байхад ыг цохиод газарт унагаасан юм...” гэх мэдүүлэг, гэрч Д. “...Миний хувьд , нарын бид халдсан зүйл байхгүй. Манай хүргэн тэр хоёртой зодолдсон. ас өөр хэн нэгэн тэр хоёрын биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 191 тоот “...*******ын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зулайн баруун дээд хэсэгт зулгаралт, 45-р шүдний цөгцний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хоёр нүдний зовхины цус хуралт, зүүн алимны салстын цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулайн баруун дээд хэсгийн зулгаралт, 45-р шүдний цөгцний эмтрэл гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192 тоот “...ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун нүдний алимны салст, зүүн чихний дэлбээ, чихний ар хэсгийн цус хуралт, баруун хацар, хамар, дух, эрүү, хүзүү, цээж, хоёр мөр, нуруу, хоёр гарын тохой, зүүн сарвуунд зулгаралт, баруун чихний дэлбээнд зулгаралт, цус хуралт, зөөлөн элийн няцрал, чихний ар хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь хохирогч нарт учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч Б. үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт эм эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэргийг нэхэмжилсэн ба хохирогч шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, эрүүл мэндтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэж тэмдэглүүлсэн байна.
Хохирогч *******ын хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлахад рентген зураг авхуулахад төлсөн 60,000 төгрөгийн баримтаас өөр хохирол нэхэмжилсэн баримт хэрэгт байхгүй, хохирогч нь хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй байна. Иймд шүүгдэгч *******ас хохирогч *******ын рентген зураг авхуулсан 60,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар гуравдугаар зэрэглэлтэй гэж тогтоон ирүүлсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дэх хэсэгт заасан хүснэгтээр хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэрэглэлтэй байхаар тогтоосон ба мөн тогтоолын 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох”, 3.1.3-д “хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх” зарчмыг баримтална гэж заажээ. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт тус бүр хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд энэ тохиолдолд шинжА., ээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй үлдээж, хохирогч А., нар нь сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар хохирогч д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******ас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 60,000 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгосугай.
5. Хохирогч *******, нар нь сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар хохирогч д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА