| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0188/э |
| Дугаар | 2024/ШЦТ/189 |
| Огноо | 2024-06-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2321002010319 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн 9 дүгээр баг 5-51 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Дорнод аймгийн 2 дугаар баг Жуков 0-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/55 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, ******* овогт ******* *******. /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн 1 дүгээр багийн нутаг Дэрстийн 801 тоот хашаанаас хохирогч өмчлөлийн 120 боодол өвсийг Hyundai Libero маркийн - ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж нийт 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэж 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн 1 дүгээр багийн нутаг Дэрстийн 801 тоот хашаанаас хохирогч өмчлөлийн 120 боодол өвсийг Hyundai Libero маркийн - ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж нийт 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь ******* нар нь бүлэглэж, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн 1 дүгээр багийн нутаг Дэрстийн 801 тоот хашаанаас хохирогч 120 боодол өвсийг Hyundai Libero маркийн - ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би найз *******ын хамт хурдны морь тэжээдэг. ... орж ирээд *******т надаас авах ёстой өвсөө хашаанаас очоод авчих гэж ярилцаж байсан. ...түүнээс 2 хоногийн дараа ажлаар ...нь ороход хоёулаа нөгөө өвсөө очиж авах хэрэгтэй байна, чи завтай юу гэхээр нь тэгье гэж хэлээд *******ын - ДОА улсын дугаартай Hyundai Libero маркийн тээврийн хэрэгсэлтэй 22 цагийн үед сум руу явсан. Тэгээд машинаа өвсний харалдаа ухрааж тулгаж орхиод ******* бид 2 хашааг давж өвсөн дээр гарч өвсний дээд хэсгээс зөөж машин дээрээ ачиж дээш нь өндөр болтол ачаад татлага уяагаар сайтар даруулж уяад аймаг руу арын замаар явсаар байгаад 23 цагийн үед морьд байгаа хашаан дээрээ авчирч буулгасан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2 дугаар баг Дэнжийн 9-04 тоотод өөрийн хурдны морь тэжээдэг юм. Миний морьд тэжээл, өвс нь дуусаад идэх өвсгүй болсон. Ингээд би ...иргэн гэх хүнээс авлагатай байсан 100 боодол өвсөө авах талаар түүнтэй утсаар ярихад “би өвсний авлагатай, утас нь холбогдохгүй байна, чи тэндээс очоод 100 боодол өвсөө авчих” гэхээр нь би аар гэрийг нь заалгаж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед найз хамт өөрийн эзэмшлийн - ДОА улсын дугаартай Hyundai Libero маркийн тээврийн хэрэгсэлтэй сум руу гарч өдөр харсан өвсөн дээрээ очсон. Тэгээд машинаа өвсний харалдаа ухрааж тулгаж орхиод ******* бид хоёр хашааг давж өвсөн дээр гарч өвсний дээд хэсгээс зөөж машин дээрээ ачиж ...шууд аймаг руу арын замаар явсаар байгаад 23 цагийн үед морьд байгаа хашаан дээрээ авчирч буулгасан. ...Би авсан өвсөө нарийн тоолоогүй, багцаагаар 100 орчим боодол өвс болсон байх. Ингээд 2 хоногийн дараа хэсгийн төлөөлөгч нь манай хашаанд ирж өвсийг хараад журмын хашаанд хийж байгаад маргааш нь бид хоёр өвсийг нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогч “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед 1-р баг Дэрст 801 тоотын хашаанд 20 орчим тооны адуу буулгаж үлдээгээд адуугаа харж хонуулахаар гэдэг залууг үлдээгээд маргааш өглөө нь цагийн үед утсаар залгаад “өвс алга болсон байна” гэхээр нь өөрөө очиж үзэхэд хашаан дотор байсан өвснөөс хашааны гадна талд машин ухрааж тавиад хашаа давуулж ачаад явсан мөр байсан. Тэгээд алдагдсан өвсөө тоолж үзэхэд ойролцоогоор 120 тооны хөх мяндсан престэй өвс алдагдсан байсан. ...Миний өвсийг хулгайлж авсан Баваасанжав, ******* гэх хүмүүс ...намайг Улаанбаатар хотод ажилтай явж байхад миний дугаарын утас руу нэг танихгүй дугаараас залгаад “танай хашаанаас авсан өвсөө буцааж өгье” гэж хэлэхээр нь би “ 1 дүгээр баг Дэрст 801 тоотод байрлах манай хашаанд аваачаад буулгачих” гэж хэлсэн. Үдээс хойш нь манай хашаанд оршин суудаг гэх залуу над руу утсаар залгахаар нь аваад ярихад “өвс авч ирээд буулгасан шүү” гэж хэлсэн. ...Би хулгайд алдсан өвсөө бүгдийг нь буцаагаад авсан тул гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Э.ын “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед ах “Зүүн гол” гэх газраас өөрийнхөө 20 орчим тооны адууг ачиж суманд байх өөрийнхөө хашаанд буулгаж орхиод удаагүй яваад өгсөн. Тэр үед манай хашаанд хураалттай байсан өвснүүд бүрэн зүгээр байсан. Тэгээд би маргааш өглөө нь цаг өнгөрөөгөөд босоход хашааны баруун урд буланд нуруулдаж хураасан байсан бодолтой өвсний дээд хэсгийг нь тэгшлээд аваад явсан байсан. Ингээд би тэр даруй ах руу залгаж “өвс алдсан” талаар хэлж мэдэгдсэн. Би өвс алдсаныг мэдээд хашааны гадна талд гарч харахад давхар дугуйтай машины мөр ийш тийш хэрж явсан олон мөр байсан. Ингээд цагдаа ирж шалгаж байгаад явсан. Маргааш нь ах “өвсөө олоод авсан” гэж ярьж байсан. Өвс алдсанаас нэлээн хэд хоногийн дараа 2 ах хар хөх өнгийн лебора маркийн машинаар 2 удаа зөөж нийт 103 боодол өвсийг буулгаж өгсөн. Манай алдсан өвс нь хөх цэнхэр өнгийн мяндсан уяагаар боосон өвснүүд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.ын “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний орой *******, ******* нар надтай утсаар яриагүй. авах ёстой миний авлаганы өвсийг авахаар явж байгаа талаар надад хэлж, надаар рүү утсаар яриулаагүй. Би тэр үед хөдөө “Ар хашаат” гэх газарт ахынд морины ажил хийж байсан ...Хэзээ хойно 6 сард л ******* надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, өвсөө буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, тухайн эд зүйл нь бусдын өмчлөлд байдаг бол үнийг гаргуулж гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хуульчилсан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Libero маркийн - ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******ын өмч болох нь /хх-ийн 240/ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь 12,192,188 төгрөгөөр /хх-ийн 37/ үнэлэгдсэн байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12,192,188 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai Libero маркийн - ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч *******ын өмчлөлийн Hyundai Libero маркийн - ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА