| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0280/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/567 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,
улсын яллагч Н.Энхтөр,
шүүгдэгч Т.*******,
хохирогч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Туг шавь овогт *******ийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 240500000*******2 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 22-нд Ховд аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дээд сургуулийн оюутан, ам бүл 5 эцэг, эх, 2 ахын хамт Ховд аймгийн ******* сумын *******ын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн ******* хорооллын ******* байрны ******* тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:/, Туг шавь овогт *******ийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 5 дугаар сарын 0-ноос *******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа Б.той “манай найзыг дээрэлхдэг байсан” гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Т.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн ******* дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ “Хохирогчтой уулзах гэхээр утсаа авдаггүй. Хүний биед хохирол учруулсан нь миний буруу. Хохирлыг нь төлж барагдуулна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б. мэдүүлэхдээ “Миний биед ******* гэмтэл учруулсан. Тэр үед ер нь миний бодлоор байгаагүй бол бид зүгээр байх байсан. Тэр хүнээс болж асуудал үүссэн. Би гомдолтой байна. Хохирол төлбөрийн тухайд томограф хийлгэсэн 150.000 төгрөг болон хамрын хагалгаанд ороход шаардлагатай 2.00.000 төгрөг, нийтдээ 2.850.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Гурав: Эрүүгийн 240500000*******2 дугаартай хэргээс
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.ын өгсөн: “2024 оны 5 дугаар сарын *******-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” баар руу найз охин болон найз охины найзууд гэх эрэгтэй, 2 эмэгтэйн хамт орж үйлчлүүлсэн. Найзуудынх нь нэрийг мэдэхгүй байна. Тэгээд би баарнаас тамхилах зорилгоор ганцаараа гарсан. Баарны гадна намайг зодсон гэх залуу зүс таних залуу болон хоёр зогсож байсан. намайг таниад сайн уу ахаа гээд надтай гар барьсан. Тэгтэл той хамт зогсож байсан залуу над руу муухай харсан. Тэгснээ уг зус таних залуу надад хандаж чи өмнө Ховд аймагт байхдаа над руу томроод байсан залуу билүү гэж хэлсэн. Дараа нь баарнаас уг хоёр залуугийн найзууд нь гээд 3-4 залуу гараад ирсэн. той хамт зогсож байсан залуу миний гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ үед нөгөө залуугаа зүгээр бай гэж хэлээд болиулсан. Би шууд баар руу яваад орсон. Бааранд ороод ширээн дээр сууж байсан чинь миний хөл рүү өшиглөсөн гэх залуу над дээр ирээд миний чихэнд би чамайг ална аа гэж хэлсэн. Удалгүй манай найзууд бүжгийн талбайгаас хүрээд ирсэн. Зүс таних залуу намайг гаръя чамайг алнаа гэж хэлээд байсан. Цаад талаас нь нүдний шилтэй гэх залуу хүрч ирээд биеэрээ намайг өдөөд байсан. Би найзуудынхаа хамт баарнаас гарсан чинь намайг өдөөд байсан гэх залуугийн найз нь бололтой өндөр биетэй залуу намайг нүүр рүү 6- удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн -8 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.ын дахин өгсөн: “...Миний биед учирсан гэмтлүүдийг ******* гэх өндөр нуруутай залуу учруулсан. ******* нь миний нүүр рүү олон удаа гараараа цохиж гэмтлүүдийг учруулсан...******* миний хамар руу цохих үед хамар таг гэж дуугараад их хэмжээний цус гарч эхэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 0-ноос *******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй баар руу шөнийн 02 цагийн үед би *******ий хамтаар баар руу орохоос өмнө Саппоро орчимд байрлах нэрийг нь мэдэхгүй буудалд *******ий хамтаар нэг ширхэг 0,5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво, мөн нэг шил 0,5 литрийн хэмжээтэй “Эдэн” нэртэй архийг хувааж уусан. Тэндээсээ гараад бааранд юм уугаагүй. Харин бааранд бүжиглэж байх зуураа Ховдын *******ын найз Ган-Эрдэнийг хүрээд ирээч гэж дуудахад ийн хамтаар 03 цаг өнгөрч байх үед хүрээд ирсэн. Тухайн бааранд нь охинтой явж байх шиг байсан. Өмнө нь надтай нэг 10 жилийн сургуульд дээд ангид сурдаг байхдаа намайг дээрэлхээд байдаг байсан учраас тэр үедээ би бага зэрэг согтолттой байсан болохоор “чи намайг дээрэлхээд байдаг байлуу чамайг ахаа гэж дуудахгүй бол болдоггүй байхаа” гэж хэлэхэд миний өөдөөс “яах гээд байгаа юм бэ ахын дүү” гэж хэлсэн. Тэгээд баарны гадаа би *******ий хамтаар тамхи татаад зогсож байтал баарны гадаа хаалганаас нэлээд цаана явган хүний зам дээр зогсож байхаар нь би *******д хандан “энэ манийг чинь дээрэлхээд байдаг байсан шдээ чи очоод уулзах уу ” гэхэд ******* нь дээр очоод нүүр рүү нь 5 удаа гараараа цохисон. Би бас *******ийг цохисны дараа ын зүүн талын гуя руу нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөөд нүү рүү нь нэг удаа баруун гараараа алгадсан юм. Би *******ий баруун гар талд зогссон байсан. Бид 2 өөр үйлдэл огт хийгээгүй ба өөдөөс биед халдах ямар нэг үйлдэл хийгээгүй. Ингээд удалгүй цагдаа нар ирж байна гэхээр нь бид 2 яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ган-Эрдэнийн өгсөн: “... намайг баар орж бүжиглэе гэж хэлсэн. Тэгээд бид хоёр баар орохоор болоод хорооллын эцсийн “” бааранд очсон. Тэгээд бид хоёр бааранд орох гэтэл насанд хүрээгүй гээд оруулаагүй. Тэгээд ийн хамтаар тамхи татах гээд баарны гадаа байсан залуугаас гал асуусан. Тэгээд галаа аваад тамхиа асаагаад зогсож байтал гал өгсөн залуугийн хамт явсан хүмүүс баарны гадаа хүмүүстэй маргалдаад зодолдсон. Би тухайн үед “” баарны үүдэнд той цуг зодоон болохыг нь хараад зогсож байсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-28 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.ийн өгсөн: “...Би “” гэх буудалд байж байгаад намайг тоссон найзыгаа дуудаж бааранд орж жоохон бүжиглэе гэж хэлээд дуудсан. Тэгээд би гэх найзтайгаа 20 цагийн үед уулзаад хорооллын эцэст байдаг баар орох гэтэл миний нас хүрээгүй байна гэж хэлээд оруулаагүй. Тэгээд найзынхаа хамтаар гадаа тамхи татаад зогсож байхад олон хүмүүс хоорондоо зодолдоод эхэлсэн. Би тэнд яг юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд цагдаа ирээд намайг хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал)
6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 622 дугаартай “Б.ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 3-38 дахь тал)
. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Т.*******ий өгсөн: “... Б. бусдад зодуулсан гэх хэрэгт санаатай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би дээрх яллагдагчаар татах тогтоолтой санал нийлж байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс дээрх гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Би гэм буруугаа хүлээж байна. надад хандан намайг 10 жилд байхад дээрэлхдэг байсан гэхээр нь би сонсоод өнгөрсөн. Баарны гадна 03 цагийн үед гарахад зогсож байхаар нь би очоод чи манай найзыг дээрэлхдэг байсан юм уу гэхэд чи хэн юм чамайг мэдэхгүй юм байна гээд өөдөөс хэгжүүрхээд байхаар нь баруун зүүн гараараа нүүр толгой биеийн хэсгүүд рүү нь 5 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал)
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 5 дугаар сарын 0-ноос *******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа Б.ыг “чи манай найзыг дээрэлхдэг байсан” гэх үгээр өдөж маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.ын өгсөн: “...Би найзуудынхаа хамт баарнаас гарсан чинь намайг өдөөд байсан гэх залуугийн найз нь бололтой өндөр биетэй залуу намайг нүүр рүү 6- удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн -8 дахь тал), хохирогч Б.ын дахин өгсөн: “...Миний биед учирсан гэмтлүүдийг ******* гэх өндөр нуруутай залуу учруулсан. ******* нь миний нүүр рүү олон удаа гараараа цохиж гэмтлүүдийг учруулсан...******* миний хамар руу цохих үед хамар таг гэж дуугараад их хэмжээний цус гарч эхэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), гэрч Н.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...******* нь дээр очоод нүүр рүү нь 5 удаа гараараа цохисон. Би бас *******ийг цохисны дараа ын зүүн талын гуя руу нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөөд нүүр рүү нь нэг удаа баруун гараараа алгадсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 622 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 3-38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.*******ий үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...хэгжүүрхээд байхаар нь баруун зүүн гараараа нүүр толгой биеийн хэсгүүд рүү нь 5 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 60-61 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******ий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа удаа дараа цохисон гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.******* нь хохирогч Б.той маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Т.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.ын биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хохирогч шүүх хуралдаанд “...150.000 томограф зураг авхуулсан баримт, 2.00.000 төгрөгөөр хамрын хагалгаанд ороход шаардлагатай гэсэн. Төгс ялгуун эмнэлгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулав. Дүрс оношилгооны 150.000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Т.*******өөс 150.000 төгрөг гаргуулж хохирогч Б.од олгох нь зүйтэй.
Харин хамрын хагалгааны мэс засалд ороход 2.00.000 төгрөг нэхэмжилнэ гэж байгааг ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүйн учир хэлэлцэхгүй орхив.
Хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардал, хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Долоо: Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36., 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Туг шавь овогт *******ийн *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******өөс 150.000 төгрөг гаргуулж хохирогч Б.од олгосугай.
6. Хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардал, хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
. Хэрэгт шүүгдэгч Т.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ