Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/552

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Орлоо Гурван зээрд овогт *******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23050402305 дугаартай хэргийг 20******* оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 199 оны 02 дугаар сарын 22-нд Сүхбаатар аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЛЮ*******/, овогт *******ын *******. 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-наас  04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* хотхоны ******* дүгээр байрны ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И*******г үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Л.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ “Миний бие хувиараа барилгын чиглэлээр олон жил ажиллаж байсан боловч нойр булчирхай болон эрүүл мэндийн шалтгааны улмаас яг одоогоор ажиллахгүй амарч байгаа.   ямар учраас намайг зодсон гэж хэлээд байгаа вэ гэдгийг би ойлгохгүй байна. Одоогоор тэй ямар нэгэн холбоогүй байгаа бөгөөд эхнэрээс би тусдаа амьдарч байгаа. Тухайн өдөр эхнэр өөрөө хэрүүл хийгээд яваад байсан, ер нь бол байнга хэрүүл хийдэг хүн. Өдөр болгон хэрүүл хийгээд явлаа гээд явчихдаг байсан учраас би тухайн өдөр “чи яахаараа дандаа явна гэж хэлдэг, явдаг юм” гэж хэлээд би “өөрөө явна” гээд хувцсаа аваад явах гэж байсан юм. Өмнө нь би дандаа хүүхдүүдээ харж үлдээд, эхнэр гараад явчихдаг байсан. Хохирогч хутга гэх мэтчилэн худлаа зүйл хэлсэн байсан. Цагдаа ирээд намайг авч явахдаа шүүгээнээс хутга бариулаад гаргасан. Би эхнэртээ гар хүрсэн нь үнэн, жоохон ухаантай байгаач гээд нүүр рүү алгадсан. Аягатай бүлээн цай нүүр рүү нь цацсан. Эхнэр найзтайгаа бизнес хийдэг байсан учраас гэрт орж ирж өдөржингөө хүмүүстэй утсаар яриад, орой нь надтай хэрүүл хийгээд байдаг байсан.” гэв.

Гурав: Эрүүгийн 23050402305 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И*******гийн өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой би өөрийн гэр болох Баянгол дүүргийн ******* дүгээр хороо ******* дүгээр байрны ******* тоотод нөхөр *******, охин ******* /эмэгтэй 9 настай/, хүү /эрэгтэй 4 настай/ нартай цуг унтлагын өрөөнд хоёр хүүхэдтэйгээ унтаж байсан чинь нөхөр ******* нь архи хэрэглээгүй эрүүл байх үедээ “намайг босоод ир” гэхээр нь би “хүүхдүүдээ унтуулж байна” гэсэн чинь “намайг пизда минь чи яахаараа дандаа үгнээс зөрж байдаг юм гараад ир” гэж байна гэхээр нь би гарч ирсэн чинь гар утсанд дээрээсээ онц зүйл биш юм үзүүлээд тэгээд би гал тогооны өрөөнд ороод байж байсан чинь нөхөр зурагтын хажуу талд байж байгаад надтай юм ярихаар нь би сонсоогүй байж байсан чинь намайг “дүлий юм уу” гээд миний толгой руу цохиж авсан. Би “яаж байгаа юм бэ” гээд би “чи надад тийм их дургүй юм бол би хоёр хүүхдээ аваад явлаа” гэсэн чинь над руу “чи салах юм бол чи надад ямар хэрэгтэй юм чамайг тэгж байхаар алсан нь дээр” гэж хэлээд намайг боох гэж оролдоод би ухаан алдаад унасан чинь охин гүйж орж ирээд надад утас өгөөд та гэр рүүгээ залга гэсэн. Тэгээд би цагдаа руу залгаад дуудлага өгөөд байж байсан чинь нөхөр буцаад өрөөнд ороод ирж ирэх үедээ хутга гартаа барьсан “чи хүнтэй ярьсан уу чи цагдаад хэлсэн бол би чамайг ална” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “эгч дээ хэлсэн чинь эгч ирсэн юм шиг байна” гэж худлаа хэлсэн. Тэгээд үүд нүдэхээр нь би үүд онгойлгох гэсэн чинь намайг үсдээд би зугтааж байгаад цагдаад үүд онгойлгож өгсөн. Миний гэдсэн дээр хоёр удаа дэвсээд гэдэс рүү 3 удаа өшиглөсөн бас миний нүүр рүү бүлээн ус цацахад нь чих рүү ус орчихоор нь хажуу тийшээ хазайгаад байж байсан чинь намайг 2 удаа алгадсан, бас намайг өрөө хооронд чирээд байсан. Миний үс их хэмжээгээр унасан. Баруун талын чихний хэнгэрэг цоорсон, сэтгэл санаагаар унасан, өвдөг хөхөрсөн байсан, гэдэс хөхөрч зарим хэсэгтээ хөхөрсөн байсан. Холбогдох хууль дүрмийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

2.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.гийн өгсөн: “2023 оны 11 дүгээр сард би гэртээ буюу Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, дүгээр байрны тоотод өглөө сэрсэн чинь манай ажлын болон багийн найз нь шөнө 00 цагийн үед залгасан байсан. Тэгэхээр нь би өглөө 0 цагийн үед залгасан чинь “******* өчигдөр надад уурлаад намайг зодоод тэгээд цагдаад өгөөд явуулсан чинь цагдаагийн газраасаа зугатсан гэж байна” гэж хэлсэн. Тэгээд намайг хүрээд ирээч эмнэлэг явах хэрэг байна гэхээр нь би өдөр нь 15 цагийн үед ярьсан чинь Гэмтлийн эмнэлэг дээр байна гээд тэгээд би эмнэлэг дээр очсон чинь , ах, эгч хоёртойгоо цуг чих толгой зэргээ үзүүлж байсан. Намайг очих үед хоёр чихний хэнгэрэг хагарсан байна гэж байсан. Бас хамар шанаа нүд нь доогуураа хөхөрсөн хавдсан байсан. Тэгээд бас хүзүү нь улаан эрээн болсон байсан, бие нь хөхөрсөн зүйлүүд харагдаж байсан,...манай найз г олон удаа зодож байсан гэж надад хэлж байсан, өмнө нь зодуулах үедээ цагдаад хандаж уг нь бол хандаж байсан гэж найз хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

3. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *******157 дугаартай “И*******гийн биед баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн Л.*******ын өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө би гэртээ эхнэр , том охин ******* эм 9 настай, бага хүү эр 4 настай нартай цуг гэртээ байж байсан. Шалтгааныг нь мэдэхгүй байна эхнэртэйгээ маргалдсан чинь эхнэр 23 цагийн үед муухай орилоод байхаар нь би “битгий орилоод бай” гэсэн чинь эхнэр үглээд салахгүй байхаар нь хувцсаа бэлдээд гардаг юм уу гээд байж байсан чинь муухай орилоод байхаар нь би тэр үед уур хүрээд нүүр хэсэгт нь ганц хоёр удаа эрүү мөр хэсэгт нь алгадсан гэж санаж байна. Тэгээд түлхэж байсан гэж санаж байна, яг гарах гэж байсан чинь цагдаа үүдэнд ирсэн байж байсан. Тэгээд би эрүүл байсан болохоор намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд мэдүүлэг аваад намайг явуулсан тэрнээс хойш би эхнэртэйгээ холбоо бариагүй, гэртэй очоогүй...Надтай ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Л.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, Аптай хотхоны ******* дүгээр байрны ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр И*******г үл ялих зүйлээр шалтаглан түүнийг алгадаж, хэвлий хэсэгт өшиглөх, чирэх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч И*******гийн өгсөн: “...намайг дүлий юм уу гээд миний толгой руу цохиж аваад би яаж байгаа юм бэ гээд би чи надад тийм их дургүй юм бол би хоёр хүүхдээ аваад явлаа гэсэн чинь над руу чи салах юм бол чи надад ямар хэрэгтэй юм чамайг тэгж байхаар алсан нь дээр гээд намайг боох гэж оролдоод би ухаан алдаад унасан чинь охин гүйж орж ирээд надад утас өгөөд та гэр рүүгээ залга гэсэн. Тэгээд би цагдаа руу залгаад дуудлага өгөөд байж байсан чинь нөхөр буцаад өрөөнд ороод ирж ирэх үедээ хутга гартаа барьсан чи хүнтэй ярьсан уу чи цагдаад хэлсэн бол би чамайг ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч дээ хэлсэн чинь эгч ирсэн юм шиг байна гэж худлаа хэлсэн. Тэгээд үүд нүдэхээр нь би үүд онгойлгох гэсэн чинь намайг үсдэхээр нь би зугтааж байгаад цагдаад үүд онгойлгож өгсөн. Гэдэс дээр хоёр удаа дэвсээд гэдэс рүү 3 удаа өшиглөсөн бас миний нүүр рүү бүлээн ус цацахад нь чих рүү ус орчихоор нь хажуу тийшээ хазайгаад байж байсан чинь намайг 2 удаа алгадсан, бас намайг өрөө хооронд чирээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), гэрч У.гийн өгсөн: “...эмнэлэг дээр очсон чинь , ах, эгч хоёртойгоо цуг чих толгой зэргээ үзүүлж байсан. Намайг очих үед хоёр чихний хэнгэрэг хагарсан байна гэж байсан. Бас хамар шанаа нүд нь доогуураа хөхөрсөн хавдсан байсан. Тэгээд бас хүзүү нь улаан эрээн болсон байсан...манай найз г олон удаа зодож байсан гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *******157 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...ганц хоёр удаа эрүү мөр хэсэгт нь алгадсан гэж санаж байна...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 39 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий байна. 

Хохирогч И*******гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн алгадаж, хэвлий хэсэгт өшиглөх, чирэх зэргээр гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.******* нь эхнэр И*******гийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Л.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүх шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч И*******гийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохиролтой холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хохирогч нь “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Хохирогч И******* нь өөрт учирсан хохирол, хор уршиг болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.*******аас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36., 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

  ТОГТООХ нь:

1. Орлоо Гурван Зээрд овогт *******ын *******ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.  

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хохирогч И******* нь өөрт учирсан хохирол, хор уршиг болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.*******аас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ