| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/02204/И |
| Дугаар | 183/ШШ2021/02280 |
| Огноо | 2021-10-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2021/02280
2021 оны 10 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2021/02280 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, ... байрлах Б ХХК /РД:.../-ийн гомдолтой,
Хариуцагч: ... дүүргийн ... хороо, ... гудамж өөрийн байранд байрлах, Н /РД:.../-т холбогдох,
шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн ... дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4/......, ... тоот албан бичгүүдээр нэхэмжлэгчийн ... дүүргийн ... хороо ... .. байр ... тоот, Хан-уул дүүргийн ... хороо ... гудамж ... тоот, Хан-Уул дүүргийн ... хороо ... гудамж ... байрын ... тоот, Хан-Уул дүүргийн ... хороо наадамчдын гудамж ... байрны ... тоот үл хөдлөх хөрөнгүүд болон 4 ширхэг авто машиныг захиран зарцуулах болон шилжилт хөдөлгөөн хийлгэх эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ... тоот шийдвэрээр Б ХХК-иас Хан-Ууд дүүргийн ... хороо ... ... байрны ... ТООТ хаягт байрлах 154 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д....т шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн ... дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 4/......, ... тоот албан бичгүүдээр Б ХХК-ийн өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгө, 4 автомашины захиран зарцуулах, шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ямар заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй бөгөөд өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа гүйцэтгэх хуудсанд заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэхээс зайлсхийсэн үйлдэл байхгүй. Дээрх гүйцэтгэх хуудсанд бичигдсэн орон сууц нь В ХХК-ийн өмчлөлд байдаг. Гуравдагч этгээдийн өмчлөлд байдаг орон сууцыг нэхэмжлэгч шилжүүлэх боломжгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх тодорхой шүүхийн шийдвэр байсаар байтал тус байгууллагын үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь ШШГТХ-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан заалтыг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрээс давсан ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэх хуудсанд тодорхой заагдсан хөрөнгөөс бусад хөрөнгийг битүүмжилж манай байгууллагын эрхийг хязгаарлаж байгууллагын бизнесийн нэр хүндэд халдаж, бизнесийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна. Энэ ажиллагаа хийгдсэнээр манай компанийн хэвийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж байсан учир шийдвэр гүйцэтгэгчтэй удаа дараа уулзаж гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа орон сууцыг шилжүүлж өгөх боломжгүй тул уг ажиллагааг зогсоохыг хүсэхэд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн хариу өгсөн. Мөн тус хууль бус ажиллагааны талаар НШШГГ-ын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Мөнхбаярт гомдол гаргахад ШШГТХ-ийн 49 дүгээр зүйлийн 49.9-д заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд хуульд заасны дагуу түүний хариуг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга улсын ерөнхий гүйцэтгэгч н.Намсамандад гомдол гаргахад 2020 оны 0... сарын 04-ний өдөр шуудангаар ирсэн хариуд Шийдвэр гүйцэтгэх албаны даргад хандахад хөрөнгийн эрх сэргээлгэх гомдлын дагуу шийдвэр гүйцэтгэлийн хэргийг татаж хяналаа гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд Хан-Уул дүүргийн ... дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4/......, ... тоот албан бичгүүдээр нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн ......тай ... дүүргийн ... хороо 13 дугаар хороолол ... гудамж .. байрны ... тоот, Хан-Уул дүүргийн ... хороо наадамчдын гудамж ... ТООТ, Хан-Уул дүүргийн ... хороо ... гудамж ... байрын ... тоот, Хан-Уул дүүргийн ... хороо ... гудамж ... байрны ... тоот үл хөдлөх хөрөнгүүд болон 4 ширхэг авто машиныг захиран зарцуулах болон шилжилт хөдөлгөөн хийлгэх эрхийг тус тус түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн ... хороо, ... гудамж ... байрны ... тоот хаягт байрлах 154 м.кв орон сууцыг Д....т шилжүүлэхээр даалгасан ба энэ хөрөнгө нь гуравдагч этгээд В ХХК-ийн өмчлөлд байдаг талаар тусгасан. Гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэлтэй боловч Б ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд Төрийн банкинд барьцаалагдсан байсан. Үүнийг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа тодруулсан ба шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой гэж үзээд Б ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрийг манай байгууллага 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж өгч байсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэдэгдлийг авдаг байсан боловч удирдлагууддаа танилцуулж шийдвэрлэнэ гэсэн хариуг өгөөд удаа дараа гүйцэтгэх боломжгүй шийдвэр байна гэсэн албан бичиг явуулж байсан. ШШГТХ-ийн 4... зүйлийн 44.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж зааснаар төлбөр төлөгчийн хөрөнгийн эрхийг ШШГТХ-ийн 4... зүйлийн 44.2.5 Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх гэсэн заалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцлах боломжгүй гэсэн хариу өгсөн гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Б ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Бритиш скүүл монголиа шүүхэд гаргасан гомдолдоо “...Хан-Уул дүүргийн ... дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4/......, ..., ... тоот албан бичгүүдээр манай байгууллагын эд хөрөнгийг битүүмжилсэн нь шүүхийн шийдвэр болох шүүхийн гүйцэтгэх хуудаст заасан ажиллагаанд нийцээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч тал “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч биелүүлэх боломжгүй тухай хариу албан бичиг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4... зүйлийн 44.1, 44.2.5-т зааснаар арга хэмжээ авсан” гэжээ.
Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн .... дугаар шийдвэрээр Б ХХК-иас Хан-Уул дүүргийн ... хороо, , ..., 51 байр,... тоот хаягт байрлах, 154 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д....т шилжүүлэхийг даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж Д....т олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тус шүүхийн 2020.03.04-ний өдрийн ... шүүгчийн захирамж болон 2020.03.04-ний өдрийн ... гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020.03.11-ний өдрийн ... дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Б ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.
Тэрээр Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мын гарын үсэг бүхий 2020.05.28-ны өдрийн ... тоот, 2020.05.29-ний өдрийн ... тоот, 2020.06.08-ны өдрийн ..... тоот албан бичгүүдээр Э ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ......тай ... дүүргийн ... хороо ... дугаар хороолол ... гудамж .. байрны ... тоот, ..., ...,... дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ... хороо наадамчдын гудамж ... ТООТ, мөн ... байрны ... тоот, ... байрны ... тоот үл хөдлөх хөрөнгүүд болон 4 ширхэг автомашиныг захиран зарцуулах болон шилжилт хөдөлгөөн хийлгэх эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна.
Хариуцагч тал дээрх арга хэмжээг хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4... зүйлийн 44.1-д заасан “иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно”, 44.2.5-т заасан “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх” гэсэн заалтыг зөрчөөгүй гэжээ.
Хэрэгт авагдсан В ХХК-ийн 2020.10.06-ны өдрийн ... тоот, 2020.10.22-ны өдрийн ... тоот, Төрийн банкны 2021.06.04-ний ... тоот албан бичгүүдээс үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн ..... дугаар шийдвэрт заасан Хан-Уул дүүргийн ... хороо, ..., ... байрны ... тоот хаягт байрлах, 154 м.кв талбайтай орон сууц нь В ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх боловч Б ХХК ХХК, Төрийн банкны хоорондын 2016.07.01-ний өдрийн ... тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ... тоот барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд барьцаалагдсан байна.
В ХХК нь маргаан бүхий орон сууцыг төлбөр авагч Д....ын нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, харин банкны зээлийн төлбөрийг төлж барагдуулж барьцаанаас чөлөөлөгдсөн даруй шилжүүлэх боломжтой байдлыг илэрхийлсэн удаа дараагийн албан бичгийг Нт хүргүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ... зүйлийн 5.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байх бөгөөд энэ хуулийн ... зүйлийн 6.2, 6.2.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэр, энэ шийдвэрийн дагуу олгосон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулна.
Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2020.03.04-ний өдрийн ... шүүгчийн захирамж болон 2020.03.04-ний өдрийн ... гүйцэтгэх хуудаст тусгагдаагүй эд хөрөнгөд ажиллагаа хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь дээрх арга хэмжээг авсан үндэслэлийг “...тухайн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж банкны зээлийг төлүүлэх зорилготой” гэж тайлбарладаг боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4... зүйлийн 44.1, 44.2.5-д заасан заалтад нийцээгүй, нэхэмжлэгч нь Төрийн банктай зээлийн гэрээ байгуулаагүй байна гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн байдаг бөгөөд дээрх арга хэмжээ нь тус шүүхийн 2019.12.09-ний өдрийн ... дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгогдсон гүйцэтгэх бичиг баримтын шаардлагад хамааралгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э ХХК-ийн хуулийн этгээдийн оноосон нэр Б ХХК болж өөрчлөгдсөн болохыг нотолсон 2021.08.20-ний өдөр дахин олгогдсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 15... зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дугаар зүйлийн 44.1, 44.2.5 дахь хэсэгт зааснаар Б ХХК-ийн гаргасан гомдолыг хангаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.28-ны өдрийн ... тоот, 2020.05.29-ний өдрийн ... тоот, 2020.06.08-ны өдрийн 4-...... тоот албан бичгүүдээр Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ......тай ... дүүргийн ... хороо ... дугаар хороолол ... гудамж .. байрны ... тоот, ..., ...,... дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ... хороо ... гудамж ... ТООТ, мөн ... байрны ... тоот, ... байрны ... тоот үл хөдлөх хөрөнгүүд болон 4 ширхэг автомашиныг захиран зарцуулах болон шилжилт хөдөлгөөн хийлгэх эрхийг тус тус түдгэлзүүлсэн арга хэмжээнүүдийг тус тус хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5... зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ