Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар    2024/ШЦТ/558

 

                                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Б.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Буднай овогт *******гийн *******т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2405000000871 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 8 дугаар сарын 13-нд Төв аймгийн ******* суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж ******* тоотод оршин суудаг, урьд *******97 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 148 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 1-д  зааснаар 30,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:УБ*******/, Буднай овогт *******гийн *******. 

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” кино театрын урд талын замд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа  Б.тай хэрүүл маргаан үүсгэн, түүний нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисны улмаас эрүүл мэндэд эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” кино театрын урд талын замд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа мөн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисны улмаас “баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулд зулгаралт, 11-р шүдний буйл, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.ын “2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх  “” кино театрын уулзвар өнгөрөөд өөрийн - улсын дугаартай “Toyota Prius 40” маркийн тээврийн хэрэгслээр 2 дугаар эгнээгээр зорчиж явж байхад 1 дүгээр эгнээгээр явж байсан ногоон өнгийн “Corolla” маркийн тээврийн хэрэгсэл огцом шахаж орж ирэхээр нь би тойрч гараад буцаад 2 дугаар эгнээнд ороход миний араар дахиж тойрч гарч ирээд намайг шахаж 2 дугаар эгнээ рүү орж ирээд чигээрээ яваад гэрлэн дохио дээр зогсохоор нь би араас нь явж очоод гэрлэн дохиотой уулзвар дээр очоод машинаасаа буугаад тухайн тээврийн хэрэгсэл дээр очоод жолоочийн хаалгыг онгойлгоод та яаж яваад байгаа юм бэ гээд загнахад яаж явсан ямар хамаатай юм гээд миний үүдэн шүд рүү баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би уурлаад хувцаснаас татаж энгэрээс нь татаж бооход тэр хүн зөрүүлээд намайг боосон. Тухайн жолооч зугтах гээд байхаар нь би явуулахгүйн тулд барьж байгаад цагдаад дуудлага өгсөн юм. Миний үүдэн дээд шүд хөдөлсөн, уруул язарсан байдалтай байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)

Хохирогч Б.ын дахин өгсөн “...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, эмчилгээний зардал 3.750.000 төгрөг болно гэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 29-35 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6316 дугаартай дүгнэлтэд “Б.ын биед баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулд зулгаралт, 11-р шүдний буйл, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

Яллагдагч Б.*******ийн “ Би 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ кино театрын урд “Allion” маркийн улсын дугаартай авто машинтаа хөдөлгөөнд оролцоод явж байтал хажуу талаас нэг машин шахаад байхаар урдуураа оруулаагүй. Удалгүй гэрлэн дохион дээр очоод зогсож байсан чинь миний араас үл таних хүн машинтайгаа хүрч ирээд машинаасаа буугаад миний жолооч талын хаалган дээр ирэхээр нь би цонхоо буулгатал та яаж яваад байгаа юм бэ гээд миний мөнгөн гинжийг тасалсан. Тэгэхээр нь би нүүрэн тус газар нь нэг удаа баруун гараараа цохиж гэмтээсэн. Би цаашаа машинтай яваад өгсөн жолооч талын толинд хартал тэр залуугийн шүднээс цус гарсан амаа бариад үлдсэн. хохирогч Б.ын 11 дүгээр шүдэнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Учир нь миний цохисон үйлдлийн улмаас учирсан гэмтэл мөн байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллагдагчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хохирогч шүүгдэгч нар нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа маргалдаж улмаар шүүгдэгч Б.******* нь Б.ын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулд зулгаралт, 11-р шүдний буйл, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.  

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон Б.******* нь хохирогч Б.ын нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь баруун дээд 1-р шүдний булгарал, дээд уруулд зулгаралт, 11-р шүдний буйл, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б. “...Хохирол болох 3.600.000 төгрөг хүлээн авсан болно. Үүнээс цааш ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдолгүй тул шүүхийн шатанд хамгийн хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал)-д гаргажээ.

 

Мөн шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байх тул энэ хэрэгт шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч Б.*******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх гэсэн санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ...ялаас чөлөөлж ...болно” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.******* нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа санй дураар хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага буюу ялаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Иймд  Б.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас  чөлөөлөхөөр шүүх шийдвэрлэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                     ТОГТООХ нь:

1. Буднай овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас Б.*******ийг чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ