Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/571

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-******* хөтлөн,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Г.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тавт овогт *******ын *******т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2405000000894 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “******* *******” ХХК-нд түгээгч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ШУ*******/, Тавт овогт *******ын *******.   

 

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 5 дугаар сарын 26-ны өглөө Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барааны автомашины зогсоол дээр хохирогч Б.тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж түүний эрүүл мэндэд эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны үүрээр  05 цагийн үед Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барааны автомашины зогсоол дээр хохирогч Б.тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.ийн “...Би 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр найз , , , ******* нартай хороололд уулзаж лоунжид архи ууж байгаад лоунжаасаа гараад “” бааранд орж бүжиглэж байгаад тэндээсээ Модны хоёрт байх лоунжид орж архи ууж байгаад 2024 оны 5 дугаар сарын 26-ны үүрээр 05 цагийн үед найз тай хамт харихаар такси бариад явж байсан чинь ******* руу залгаад би ганцаараа үлдчихлээ намайг ирж аваачээ гээд орилж чарлаад байхаар буцаж очоод *******ыг модны хоёрын автобусны буудал дээрээс авахад ******* хорооллын барааны зогсоол дээр миний машин байгаа миний машин дээр очоод ууж сууя эсвэл жолооч дуудаад гэр рүүгээ явъя гэж яриад *******ын машин дээр очсон. Тэгээд машинд нь бид гурав юм ярьж сууж байгаад би *******аас вебээ авъя гэж асуусан чинь ******* надад байхгүй гэсэн. Тэгсэн чи хамгийн сүүлд татаж байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас чи хамгийн сүүлд татаж байсан биз дээ гэж хэлэхэд ******* би тэр хогийн юмыг татаагүй би тэрүүгээр чинь яадаг юм бэ гээд уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би чи сая миний вебийг гуйж татаа биз дээ хар малаа гэж хэлсэн чинь ******* чи муу юу гээд хуцаад байгаа юм гэж хэлээд миний нүүр рүү учир зүггүй цохиод эхэлсэн эхний хэдэн цохилтыг би гараараа хаасан боловч дахиж цохиод миний баруун нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудсан...Миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод миний баруун нүд хөхөрч хавдсан байна. Өөр гэмтэж бэртэж гэмтсэн ил харагдах шарх сорви байхгүй...Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно...Би гомдолтой байна. Миний гоо сайхан, ар амьдрал, ажил хөдөлмөр хэд хоног алдагдаж байгаа тул хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна, гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал)

Гэрч Т.гийн “...Би 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр найз , , , ******* нартай хороололд уулзаж лоунжид архи ууж байгаад лоунжаасаа гараад “” бааранд орж бүжиглэж байгаад тэндээсээ модны хоёрт лоунжид орж архи ууж байгаад 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн үүрээр 05 цагийн үед луонжаас гараад , хоёр гэр рүүгээ яваад би тэй хамт харихаар такси бариад явж байсан чинь ******* над руу утсаар залгаад би зам дээр ганцаараа үлдчихсэн байна намайг ирж аваадах гээд орилж чарлаад байхаар нь такситайгаа буцаж очоод *******ын байсан модны хоёрын автобусны буудал дээр очиж уулзсан. Тэгээд ******* хорооллын барааны зогсоол дээр миний машин байгаа миний машин дээр очоод ууж сууя эсвэл жолооч дуудаад гэр рүүгээ явъя гэж хоорондоо яриад *******ын машин дээр очсон. Тэгээд машинд нь , ******* бид 3 юм ярьж сууж байгаад манай найз *******аас вебээ авъя гэж асуусан чинь ******* надад байхгүй гэж хэлсэн би чи хамгийн сүүлд татаж байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхэд дахиад *******ыг чи хамгийн сүүлд татаж байсан биз дээ гэж хэлсэн чинь ******* би тэрүүгээр чинь яадаг юм бэ гээд уурлаж эхэлсэн. Тэгээд *******, хоёр хоорондоо маргалдаж байгаад ийн нүүр рүү учир зүггүй цохиод эхэлсэн. ийн баруун нүдийг оноод хөхрүүлээд бас хамраас нь цус гарсан. цагдаад дуудлага өгсөн би *******ыг болиулах гэж оролдсон боловч болихгүй ийн нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээрээ авч ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *******145 дугаартай дүгнэлтэд “Б.ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

Яллагдагч Г.*******ын “Би согтуудаа ийн нүүр рүү гараараа цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би т учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллагдагчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Хохирогч шүүгдэгч нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар шүүгдэгч Г.******* нь Б.ийн нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.  

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон Г.******* нь хохирогч Б.ийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Г.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б. “...намайг зодсон ******* нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 50 дахь тал)-д гаргасан байх тул энэ хэрэгт шүүгдэгч Г.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч Г.*******ыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.*******,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                     ТОГТООХ нь:

1. Тавт овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт Г.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ