| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0546/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/565 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,
улсын яллагч Н.Энхтөр /томилолтоор/
хохирогч Д.*******,
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт овогт *******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******405019*******40873 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******4 оны 6 дугаар сарын *******6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын *******0-нд Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, багш мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч, ам бүл 4, эхнэр, ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* *******-р багийн ******* ******* гудамжны 10-*******4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн *******4 дүгээр хороо, ******* дугаар байрны 1*******10 тоотод оршин суудаг, /РД:МУ8406*******075/, овогт *******ын *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.******* нь *******0*******4 оны 4 дүгээр сарын *******3-ны өдөр Баянгол дүүргийн *******4 дүгээр хороо, ******* дугаар байрны 1*******10 тоотод байхдаа хамтран амьдрагч болох Д.*******тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч С.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйл байхгүй. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэрээсээ уучлалт хүсэж байна. Гэр бүлийн амьдралаа авч үлдэж хамт амьдрахыг хүсэж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.******* мэдүүлэхдээ “******* бид ******* дундаасаа нэг охинтой, эхнэр нөхрийн харилцаатай хүмүүс юм. Тухайн өдөр намайг ******* залгахад чи утсаа авсангүй, хуучин нөхөртэйгөө хамт байсан гэж уурлаж хардсанаас бидний дунд маргаан үүссэн. Өмнө нь нөхөр ******* миний биед 3-4 удаа гар хүрч байсан. Надад *******аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэв.
Гурав: Эрүүгийн *******405019*******40873 дугаартай хэргээс
*******. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.*******ийн өгсөн: "... Баянгол дүүргийн *******4 дүгээр хороо, ******* дугаар байрны 1*******10 тоотод түрээсийн байрандаа 1******* цаг өнгөрч байхад ирсэн. Хамтран амьдрагч ******* нь 6 сартай охины хамт байж байсан. Хамтран амьдрагч С.******* нь намайг гэртээ орж ирснээс хойш шалны модыг гартаа бариад шалны модоороо миний биеийн мөр бугалга, ташаа, нуруу, гуя, хэсэг рүү маш олон тоогоор цохиж эхэлсэн. С.******* нь гараа зангидах, алгадах байдлаар уруул, эрүү, нүүр, шанаа толгой хэсэг рүү маш олон удаа цохисон. Намайг гэрт орж ирсэн цагаас хойш 18 цаг хүртэл тасралтгүй хүчирхийлж, зодож цохисон. Гол шалтгаан нь ерөөсөө байнгын хардалтын улмаас намайг цохиж зоддог. Гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******0*******4 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 569******* дугаартай “Д.*******ийн биед тархи доргилт, нуруу, баруун тохой, эрүү, зүүн бугалга, ******* гуя, умдаг, зүүн сарвуунд цус хуралт, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох, нидрэгдэх, маажигдах үйлчлэлээр, *******0*******4.04.*******3-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.*******ын өгсөн: “*******0*******4 оны 4 дүгээр сарын *******3-ны өдөр хамтран амьдрагч Д.******* нь урьдын нөхрөөсөө сална шүүх хурлаар орно гээд явсан. Би гэртээ 6 сартай охиноо хараад хоёулхнаа үлдсэн. Би ******* рүү асуух зүйл гараад утас руу нь залгахад огт аваагүй. Энэ асуудлаас болоод уур бухимдал хүрч эхэлсэн. Би шүүх хурал болсон эсэхийг нь мэдэхгүй. Би хардаж эхэлсэн. ******* нь энд тэнд явж байна гэдгээ огт хэлэхгүй таг алга болсон. ******* нь надаас ямар нэгэн зүйл нуугаад байгаа юм шиг хачин байгаад байсан. Энэ бүхнээс болоод хэрүүл маргаан даамжирч ийм байдалд хүрсэн. ******* нь 1*******-13 цагийн үед гэртээ орж ирсэн. Би хүүхдээ тэвэрсэн байдалтай эхнэрийгээ өшиглөсөн амбаардсан. Манай эхнэр шууд хүүхдээ хөхүүлэх юм байхдаа гэсэн чинь өөрөө гэм хийсэн байдалтай зүс царай нь хачин болчихсон байсан. Би яагаад гар утсаа авдаггүй юм гээд угаалгын өрөө рүү ороход нь араас нь ороод араас нь өшиглөсөн. Чи хүүхдээ авдаггүй юм уу гээд шалны модоор нуруу руу нь *******-3 удаа цохисон. Хүүхдээ аваач гээд хэлсэн. Тэгээд хүүхдээ авсан. Би араас нь яагаад ингэсэн юм гээд хэлээд ганц хоёр удаа цохисон. Би эхнэрээ чи өмдөө тайл яагаачгүй юм бол надад харуул гэж хэлсэн. Өмдөө тайлахад өмдөндөө баачихсан байсан. Би өмдөндөө баатал цохиж зодоогүй байсан. Жижиг өрөө рүү намайг чирээд секс хийх гээд байсан. За болио ийм асуудлын дараа секс хийнэ гэж юу байдаг юм, гэхэд наашаа ороод ирэлдээ гээд хэлэхэд нь би шокын байдалтай байсан. Би уг нь хийсэн үйлдэлдээ гэмшиж байсан. Тэгтэл их сонин байдалтай байсан. Чи гарахгүй юм уу гэхэд гарахгүй гэсэн. Тэр өдөр тэгээд амарцгаасан. Би урьд нь ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал)
5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
С.******* нь *******0*******4 оны 4 дүгээр сарын *******3-ны өдөр Баянгол дүүргийн *******4 дүгээр хороо, ******* дугаар байрны 1*******10 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.*******ийг хардсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, үсдэж, хана руу савах, хөл, гар нуруу, хэвлий хэсэг рүү нь өшиглөх зэргээр биед нь тархи доргилт, нуруу, баруун тохой, эрүү, зүүн бугалга, ******* гуя, умдаг, зүүн сарвуунд цус хуралт, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Д.*******ийн өгсөн: “...намайг шууд зодоод эхэлсэн өдөржингөө л зодсон орой нь гайгүй болоод тайвшраад учир зүйгээ олоод амарсан...Намайг гэрт орж ирэхэд гараа зангадаж байгаад толгой хэсэг рүү битүү эрүү, хоёр талын шанаа, гэдэс, хэвлий хэсэг рүү маш олон удаа цохисон бөөр, нуруу хэсэгт өшиглөсөн завжнаас цус гарсан шалны модоор нуруу бие хэсэгт нэлээн олон удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), мөн хохирогч Д.*******ийн өгсөн: “...С.******* нь намайг гэртээ орж ирснээс хойш шалны модыг гартаа бариад шалны модоороо миний биеийн мөр бугалга, ташаа, нуруу, гуя, хэсэг рүү маш олон тоогоор цохиж эхэлсэн. С.******* нь гараа зангидах, алгадах байдлаар уруул, эрүү, нүүр, шанаа толгой хэсэг рүү маш олон удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******0*******4 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 569******* дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...эхнэрийгээ өшиглөсөн амбаардсан...шалны модоор нуруу руу нь *******-3 удаа цохисон. Хүүхдээ аваач гээд хэлсэн. Тэгээд хүүхдээ авсан. Би араас нь яагаад ингэсэн юм гээд хэлээд ганц хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 46-48 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, үсдэж, хана руу савах, хөл, гар нуруу, хэвлий хэсэг рүү нь өшиглөх зэргээр гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, нуруу, баруун тохой, эрүү, зүүн бугалга, ******* гуя, умдаг, зүүн сарвуунд цус хуралт, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.******* нь хамтран амьдрагч хохирогч Д.*******тэй хардалтын улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос С.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүх шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Хохирогч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн хор уршгийн зардал тус тус нэхэмжлэхгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч С.*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Долоо: Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******ын *******ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
*******. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ