| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0560/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/583 |
| Огноо | 2024-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Хатгин овогт *******гийн *******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24*******0192*******0*******78 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эхнэр, дүү нарын хамт Налайх дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо *******-******* тоотод оршин сууж байгаа гэх, урьд нь 2020 оны 8 дугаар сарын -ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:УД970822*******8/, Хатгин овогт *******гийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч О.******* нь 202******* оны 8 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны ******* дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хороо Хаан банкны урд авто зогсоолд согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Toyota Crown” маркийн 7*******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч О.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ “Би өөрийн бурууг зөвшөөрч гэмшиж байгаа. Хөнгөн шийтгэж өгнө үү.” гэв.
Гурав: Эрүүгийн 24*******0192*******0*******78 дугаартай хэргээс
2. Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “…О.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар 202******* оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоодох эрхгүй…” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 09 дэх тал)
*******. 202******* оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0061077 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар (хавтаст хэргийн 44 дэх тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар О.*******ийн өгсөн: “Би 2024 оны ******* дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед би нэг эгчтэйгээ уулзаад Сэнгүр 0,******* литртэй пиво ******* лаазыг уучихаад байж байтал эгч Чингэлтэй дүүрэг дээр ажилтай гэхээр нь эгчтэй цуг мэргэжлийн хяналт руу явчихаад ирье гэхээр нь би машинаа зогсож байсан газраа үлдээгээд эгчийн машинтай явчхаад ирсэн чинь миний машиныг ачилтын хүмүүс ирээд ачаад аваад явчихсан байсан. Тэгээд би журмын хашаанд очоод жоохон хэрүүл хийж байгаад машинаа унаад ухрах үйлдэл хийсэн чинь журмын хашааны хүн цагдаад дуудлага өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал)
*******. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн *******8 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн *******1 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч О.******* нь 202******* оны 8 дугаар сарын 02-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 1.*******2 хувийн согтолттойгоор 2024 оны ******* дугаар сарын 08-ны өдөр “Toyota crown” маркийн 7*******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны урд талын авто зогсоолд жолоодсон болох нь:
Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 0******* дахь тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 09 дэх тал), 202******* оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0061077 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар (хавтаст хэргийн 44 дэх тал), яллагдагчаар О.*******ийн өгсөн: “Би 2024 оны ******* дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед би нэг эгчтэйгээ уулзаад “Сэнгүр” 0,******* литртэй пиво ******* лаазыг уучхаад байж байтал эгч Чингэлтэй дүүрэг дээр ажилтай гэхээр нь эгчтэй цуг мэргэжлийн хяналт руу явчхаад ирье гэхээр нь би машинаа зогсож байсан газраа үлдээгээд эгчийн машинтай явчхаад ирсэн чинь миний машиныг ачилтын хүмүүс ирээд ачаад аваад явчихсан байсан. Тэгээд би журмын хашаанд очоод жоохон хэрүүл хийж байгаад машинаа унаад ухрах үйлдэл хийсэн чинь журмын хашааны хүн цагдаад дуудлага өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл байдаг.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,*******, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тодорхойлсон.
Энэхүү хэргийн тухайд шүүгдэгч О.******* нь 202******* оны 8 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар 400,000 төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны ******* дугаар сарын 08-ны өдөр 1.*******2 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Зургаа: Бусад асуудлын талаар.
Хэрэгт О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хатгин овогт *******гийн *******ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
*******. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
*******. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт О.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ