Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/584

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч З.Наранчимэг,

шүүгдэгч П.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305026910874 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 03-нд Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******”-д  жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* ******* 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13 дугаар байрны 64 тоотод оршин суудаг гэх, /РД:ЙЙ*******/, овогт *******гийн *******.   

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “******* ” нэртэй зочид буудлын өрөөнд хардалтын улмаас хохирогч Б.гийн өмчлөлийн “iPhone 12 pro max” загварын гар утсыг хана руу шидэж бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “******* ” нэртэй зочид буудлын өрөөнд хардалтын улмаас өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан хохирогч Б.гийн өмчлөлийн “iPhone 12 pro max” загварын гар утсыг хана руу шидэж, дэлгэцийг нь хаглаж бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал)

Хохирогч Б.гийн өгсөн: “...Би П.******* гэх хүнтэй 2017 оноос эхэлж хамтран амьдарч байгаад 2021 онд салж байсан ба дундаасаа нэг охинтой. Салсан үеэсээ хойш хоорондоо холбоогүй байсан ба 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 22 цаг өнгөрч байхад миний дугаар руу залгаад “намайг баруун салаанаас ирээд авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамайг очиж авах боломжгүй” гэж хэлэхэд ******* “за би тэгвэл хорооллын Өргөөгийн ард байж байя” гэхээр нь зөвшөөрөөд 22 цаг өнгөрч байхад уулзаад хамтдаа явж байгаад Өргөөгийн ард байдаг ******* гэсэн нэртэй зочид буудлын 1 давхарт ороод байж байхад миний утсыг үзмээр байна гэхээр нь би кодыг нь гаргаад өгөхөд мессеж хэсэг рүү орж байснаа “чамд яагаад хайраа гэсэн мессеж ирдэг юм бэ” гэж уурлаад миний утсыг 4 удаа хана руу шидэж хагалсан. Миний утас нь “iPhone 12 pro max” гэх загварын 256 gb багтаамжтай, Tedy өөс 2.270.000 төгрөгөөр 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бэлэн мөнгөөр худалдаж авч байсан...Миний биед халдаж гэмтэл учруулаагүй. Утас л хагалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал)

Хохирогч Б.гийн дахин өгсөн: “...Тухайн үед миний эзэмшлийн “iPhone 12 pro max” гар утасны дэлгэц нь хагарсан байсан тэгээд би Чингэлтэй дүүргийн нутаг дэвгэрт байрлах Tedy д тоот дугаарын санахгүй байна нэг лангуу дээр дэлгэцийг нь 500,000 төгрөгөөр солиулсан...Тухайн үед миний утасны дэлгэц нь хагарсан учраас асахгүй байсан...Одоо тухайн утсыг өөрөө ашиглаж байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал)

“Ашид билгүүн” ХХК-ны 2024 оны 06 дугаар сарын 19- ний өдрийн ТХҮ-024/10092 дугаартай хөрөнгийн үнэлгээний “... “iPhone 12 pro max” загварын гар утасны дэлгэц 450,000 төгрөгөөр тогтоов” гэсэн тайлан (хавтаст хэргийн 48-51 дэх тал)

Яллагдагч П.*******н өгсөн “Би тэй 2017 оноос эхэлж хамтран амьдарч байгаад 2021 онд салсан дундаасаа нэг охинтой болоод салсан. Тэр үеэс хойш холбоогүй байж байгаад 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд уулзмаар санагдаад гийн утасны дугаар руу залгаж дуудсан тухайн үед би баруун салаанд найзынхаа гэрт байсан. Тэгээд очиж чадахгүй гэхээр нь тэгвэл би хорооллын Өргөөгийн ард уулзъя гэж хэлээд 22 цаг өнгөрч байхад очоод ******* гэсэн нэртэй зочид буудлын 2 давхарт буудлын өрөөнд тухайн тоотын санахгүй байна. Тэгээд би гийн утсыг асуусан хүүхдийнхээ зургийг харах гэж. Тэгтэл надад утсаа өгтөл утсанд нь хайраа гэсэн мессеж байхаар нь би жоохон уурлаад утсыг нь хана руу шидсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллагдагчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын сарын 10-ны шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “******* ” нэртэй зочид буудлын өрөөнд хардалтын улмаас Б.гийн өмчлөлийн “iPhone 12 pro max” загварын гар утсыг хана руу шидэж 450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.гийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогчоос “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол байхгүй, хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 63 дахь тал)-д тус авагдсан нь П.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

Мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч Б. нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч П.*******н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                          ТОГТООХ нь:

1. овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт П.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ