| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0557/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/586 |
| Огноо | 2024-07-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-э хөтлөн
улсын яллагч Г.Ган-э
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******жигон овогт *******-ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305010262180 дугаартай хэргийг 2024 оны дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 23-нд Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Дорно******* аймгийн ******* сумын ******* ******* ХХК-нд өрмийн операторч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн *******-******* , ******* 45 дугаар байрны од оршин суух хаягтай одоогоор Баянзүрх дүүргийн , ******* хотхоны 5 дугаар байрны од оршин сууж байгаа гэх,
урьд нь: 2019 оны дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн *******-******* сум дахь Сум дундын шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,
-2020 оны 6 дугаар сарын 1-ны өдөр Хэнтий аймгийн *******-******* сум дахь Сум дундын шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
-2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр *******-******* сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
-2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,
-2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дорно******* аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,
-2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорно******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 20 цагийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, /РД:СЩ/, *******жигон овогт *******-ийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 11 дүгээр зүйлийн 13-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр “” төвд байрлах Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлж байхдаа найз охин Б.д уурлаж АТМ-ын гипсэн ханыг гараараа цохиж 582.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс ялыг миний оршин суудаг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт биелүүлэх боломж олгож өгнө үү.” гэв.
Гурав: Эрүүгийн 2305010262180 дугаартай хэргээс.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.ын өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хороо “” төвд байрлах Хаан банкны АТМ-ын гипсэн ханыг үйлчлүүлж байсан үл таних эрэгтэй хүн гэмтээсний дагуу Хаан банкны хуулийн зөвлөх ажилтай Ц. би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гомдол гарган ажиллаж байгаа юм. Санал нийлж байна үнэлгээтэй холбоотой гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.гийн өгсөн: “Тухайн өдөр би гэртээ байж байсан чинь манай хуучин найз залуу ******* миний данс руу 150.000 төгрөг шилжүүлээд АТМ-с аваад өг гээд байхаар нь “” худалдааны АТМ-рүү хамт орсон. Намайг мөнгө авах хооронд ******* гэнэт уурлаад хоёр АТМ-ыг заагласан хавтанг цөмөртөл нь цохисон. Тэгээд би мөнгийг нь өгсөн чинь уурлаад над руу шидэхээр нь хамт аваад гарсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
Хяналтын камерт хийсэн бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг уншуулахад 1 минут 42 секундийн бичлэг байв. Бичлэгт Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн АТМ-рүү эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирж байгаа бичлэгийг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 46 секундэд эрээн өнгийн куртиктэй хар өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй хүн эрэгтэй хүн АТМ-ны хажуу талын ханыг цохиж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 01 минут 11 секундэд тухайн этгээд нь хамт явж байсан эмэгтэйгээс АТМ-ээс гарж ирж байгаа мөнгийг авч байгааг харуулав үзлэгээр өөр хэрэгт ач холбогдолтой байж болох зүйл илрээгүй...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-6 дахь тал)
“Дамно” ХХК-ийн Б2-23-321 дугаартай “....гипсэн ханыг 582.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-30 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.*******ийн өгсөн: “ 2022 оны 11 дүгээр сарын 13-нд би өөрийн найз нартай нийлж гадуур явж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн өдөр өөрийн үерхэж байсан найз охин болох д миний өөрийн Хаан банкны карт байсан юм. Би тэрнээс мөнгө авах хэрэгтэй байна гээд хэлсэн чинь нэлээд дургүй байгаа бололтой ирээд аваач гэж хэлсэн. Би тухайн үед нь 25 дугаар эмийн сангийн тэнд байж байгаад очихоор болж хорооллын эцсийн “” худалдааны төвийн гадаа тай уулзаад өөрийн банкны картаа аваад “” төвийн АТМ орж авахаар болоод АТМ орж байхад намайг мөнгө үрлээ архи уулаа зэргээр загнаад байхаар нь уур хүрээд АТМ дотор байхдаа хана руу гараараа хэд хэдэн удаа цохисон чинь хана нь цөмөрчихсөн юм. Ингээд би тухайн үед нь нээх санаанд ороогүй тэндээс гараад явсан бөгөөд тэрнээс тэр явдлаас хойш нэлээд удаан хугацаа өнгөрч байхад өнгөрсөн зун цагдаагаас ирж надаас мэдүүлэг авсан...Би хохирол барагдуулаагүй байгаа. Тийм зүйл байхгүй би өөрийн санаа бодлоо үнэн зөвөөр нь ярьж байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85-8 дахь тал)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал) шийтгэх тогтоолуудын хуулбарууд (хавтаст хэргийн 101-14 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 11 дүгээр зүйлийн 13-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр “” төвд байрлах Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлж байхдаа найз охин Б.д уурлаж АТМ-ын гипсэн ханыг гараараа цохиж 582.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.ын өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хороо “” төвд байрлах хаан банкны АТМ-ын гипсэн ханыг үйлчлүүлж байсан үл таних эрэгтэй хүн гэмтээсний дагуу Хаан банкны хуулийн зөвлөх ажилтай Ц. би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гомдол гарган ажиллаж байгаа юм. Санал нийлж байна үнэлгээтэй холбоотой гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал), гэрч Б.гийн өгсөн: “...******* гэнэт уурлаад хоёр АТМ-ыг заагласан хавтанг цөмөртөл нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-2 дахь тал), Хяналтын камерт хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-6 дахь тал) “Дамно” ХХК-ийн Б2-23-321 дугаартай “....гипсэн ханыг 582.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-30 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...АТМ дотор байхдаа хана руу гараараа хэд хэдэн удаа цохисон чинь хана нь цөмөрчихсөн юм. Ингээд би тухайн үед нь нээх санаанд ороогүй тэндээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 85-8 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Хэргийн хохирогчийн эд хөрөнгийн үнэлгээнд нэрлэн заасан 582.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгч Э.*******ийн үйлдлийн улмаас үүссэн гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Шүүгдэгч Э.*******ийн дээрх гэмт үйлдэл нь Баянгол дүүргийн прокуророос “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Э.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.*******ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад 582.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирол нөхөн төлөгдөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******өөс 582.000 төгрөг гаргуулж хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.т олгохоор шүүх шийдвэрлэв.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
\Шүүхээс Э.*******т оногдуулсан 20 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 08 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 656 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоов.
Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн шүүгдэгч Э.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух албан ёсны тодорхойлолтгүй учир улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч Э.******* шүүхэд хэрэг нь хянагдаж байх явцад найм хоног цагдан хоригдсон болно. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36., 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******жигон овогт *******-ийн *******ийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийн цагдан хоригдсон 08 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 64 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 656 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******өөс 582.000 төгрөг гаргуулж хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.т олгосугай.
. Эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ