Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар  2024/ШЦТ/591

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт *******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24050185*******0408 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны ******* дүгээр сарын 1*******-нд Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, *******6 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Хэнтий аймгийн ******* баг *******- *******-******* тоотод оршин суух хаягтай, урьд нь;

-2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 7******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, 

-20******* оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сум дундын 28 дугаар шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 05 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн, /РД:СБ88*******1*******1*******/, Боржигон овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч В.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Тоуоta Prius” маркийн -*******2 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч В.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.******* “ Мөрдөн байцаалтын үед үнэн зөв мэдүүлсэн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй, өөрийн буруу үйлдэлд гэмшиж байна.” гэв.

Гурав: Эрүүгийн 24050185*******0408 дугаартай хэргээс

1. Согтуурлын зэрэг шалгасан “...2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр В.*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар драйгер төхөөрөмжөөр үлээлгэхэд 0.85 хувийн согтолттой гэсэн...” тэмдэглэл (хавтаст хэргийн 07-08 дахь тал)

2. Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар “…В.******* нь Зөрчлийн тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоодох эрхгүй…” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн ******* дэх тал)

*******. Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр (хавтаст хэргийн 41-45 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.ийн өгсөн: “...*******тай одоо найз нөхдийн харилцаатай. 2024 оны  5 дугаар сарын 07-ны өдөр *******ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Toyota Prius *******0 маркийн -*******2 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох үед би хамт явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-2******* дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар В.*******ын өгсөн: “Би 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр -*******2 улсын дугаартай тээврийн хэрэгслийг төмөр замын эмнэлгийн урд талаас жолоодож вокзалын ойролцоогоос хүн авах гэж яваад цагдаад баригдаж согтууруулах зэрэг шалгах багаж үлээхэд 0.85% хувь гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн **************-*******4 дэх тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн *******7 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч В.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж 0.85% хувийн согтолттойгоор Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоуоta Prius” маркийн -*******2 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:

Согтуурлын зэрэг шалгасан “...2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр В.*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар драйгер төхөөрөмжөөр үлээлгэхэд 0.85 хувийн согтолттой гэсэн...” тэмдэглэл (хавтаст хэргийн 07-08 дахь тал) Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар “…В.******* нь Зөрчлийн тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоодох эрхгүй…” гэсэн лавлагаа (хавтаст хэргийн ******* дэх тал) Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр (хавтаст хэргийн 41-45 дахь тал) гэрч Г.ийн “...2024 оны  5 дугаар сарын 07-ны өдөр *******ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Toyota Prius *******0 маркийн -*******2 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох үед би хамт явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-2******* дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар яллагдагч В.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр -*******2 улсын дугаартай тээврийн хэрэгслийг төмөр замын эмнэлгийн урд талаас жолоодож вокзалын ойролцоогоос хүн авах гэж яваад цагдаад баригдаж согтууруулах зэрэг шалгах багаж үлээхэд 0.85% хувь гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн **************-*******4 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл байдаг.

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тодорхойлсон.

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/202 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 41-45 дахь тал)

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1.*******2 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч В.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч В.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч В.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 төгрөгөөр  торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч В.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч В.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч В.*******т оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж зааснаар нэг жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Хэрэгт В.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт *******гийн *******ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч В.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

*******. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, ******* дахь хэсэгт зааснаар  В.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт В.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ