| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0558/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/590 |
| Огноо | 2024-07-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405000000791 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 04-нд Төв аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 4******* настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, /РД:НК*******/, овогт *******ийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “******* ” ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажилчдын хувцасны шүүгээнд байсан Ж.гийн цүнхнээс алтан гинж, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,875,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1******* дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Гурав: Эрүүгийн 2405000000791 дугаартай хэргээс.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.гийн өгсөн: Би “******* ” компанид мах сортлогчоор ажилладаг. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 07 цагт ажил дээрээ ирээд өөрийн зүүж байсан алтан гинж, монетон бөгж, алтан ээмгээ өөрийн цүнхэндээ хийгээд хувцас хадгалдаг шүүгээнд хийсэн. Орой ажлаа тараад эд зүйлсээ зүүх гэтэл алтан гинж, монетон бөгж байхгүй байхаар нь гайхаад тэр хавиар хайж байгаад хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд манай үйлчлэгч ******* миний эд зүйлсээ хийсэн хувцасны шүүгээг шууд онгойлгоод миний алтан гинж, монетон бөгж хоёрыг аваад гараад явж байгаа нь хяналтын бичлэгт харагдаж байсан. Би тэр эгчийн утсыг авч залгаад “та яагаад миний эд зүйлийг аваад явж байгаа юм бэ гэхэд уучлаарай, би ад тавьчихсан байгаа, удахгүй аваад өгнө” гэж хэлсэн. Тэр эгчийг 2 өдөр хараад ажилдаа ирэхгүй, миний эд зүйлсийг авчирч өгөхгүй байсан болохоор цагдаад хандсан. Би тухайн шүүгээнд ганцаараа хувцсаа хийдэг. Намайг анх ажилд ороход цоожгүй байсан. Би монетон бөгжөө 2017 онд нөхрийнхөө бөгжтэй хамт хосоор нь 1,000,000 төгрөгөөр авч байсан. Алтан гинжээ 2021 онд 1.800.000 төгрөгөөр Мөнгөн завьяа дэлгүүрээс авч байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ж.гийн "... би “ ” ХХК-д сүүлийн 2 жил зээлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манайд *******ийн ******* гэх эмэгтэй орж ирээд алтан гинж, монетон бөгж барьцаалж 1,500,000 төгрөг зээлсэн. Тухайн зээлийн хүү нь *******7,500 төгрөг болсон. Тухайн хүн нь өөрөө өөрийнхөө бичиг баримтаар үйлчлүүлсэн. Тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Гэрээнд зааснаар тухайн хүн бичиг баримтаараа өөрөө үйлчилгээгээ авсан. Тухайн эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн. Б.*******аас 1,5*******7,500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дахь тал)
3. “Дамно” ХХК-ий “монетон бөгж, алтан гинж зэргийг нийт 1,875,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 43-47 дахь тал)
4. Барьцаат зээлийн “ ”-ын зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 59-*******0 дахь тал),
5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Хувцас солих өрөөний бичлэг байв. 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 14 минут гэж гарах бөгөөд ажилчдын хувцас солих өрөөнд 40-45 орчим насны эмэгтэй хүн ирж байгаа харагдана, бичлэгийн 19 дэх минутад тухайн эмэгтэй хувцас солих өрөөний нэгэн шүүгээний урд зогсоод тухайн шүүгээг гараараа оролдож байгаа нь харагдана, ******* секундэд тухайн эмэгтэй шүүгээнд гараа оруулж хар өнгийн жижиг зүйл авч байгаа нь харагдана, 33 дахь секундэд шүүгээнээс авсан хар өнгийн зүйлээ цаана очиж үзэж байгаа харагдах бөгөөд тухайн эд зүйлээ биеэ рээ хаасан байдалтай, 2 минут 19 секундэд хувцас солих өрөөнөөс гарч байгаа нь харагдана.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дахь тал)
*******. Камерын бичлэгт үзлэг хийсэн “*******-” ХХК гэх нэртэй хадгалсан бичлэгт үзлэг хийхэд тухайн ад үйлчлүүлсэн бичлэг байв. Холбогдогч нь барьцаалан зээлдүүлэх газарт үйлчлүүлж байгаагаар харагдах бөгөөд өөрийн иргэний үнэмлэхээр үйлчлүүлж байгаа байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дэх тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.*******ын өгсөн: “Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, тухайн барьцааны мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “******* ” ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажилчдын хувцасны шүүгээнд байсан Ж.гийн цүнхнээс алтан гинж, монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,875,000 төгрөгийн хохирол хохирол учруулсан болох нь:
хохирогч Ж.гийн өгсөн: “...******* миний эд зүйлсээ хийсэн хувцасны шүүгээг шууд онгойлгоод миний алтан гинж, монетон бөгж хоёрыг аваад гараад явж байгаа нь хяналтын бичлэгт харагдаж байсан. Би тэр эгчийн утсыг авч залгаад та яагаад миний эд зүйлийг аваад явж байгаа юм бэ гэхэд уучлаарай, би ад тавьчихсан байгаа, удахгүй аваад өгнө гэж хэлсэн. Тэр эгчийг 2 өдөр хараад ажилдаа ирэхгүй, миний эд зүйлсийг авчирч өгөхгүй байгаа болохоор цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), иргэний нэхэмжлэгч Ж.гийн "...*******ийн ******* гэх эмэгтэй орж ирээд алтан гинж, монетон бөгж барьцаалж 1,500,000 төгрөг зээлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дахь тал), “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 43-47 дахь тал), Барьцаат зээлийн “ ”-ын зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 59-*******0 дахь тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, тухайн эд зүйлсийг анд барьцаалсан барьцааны мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Уг гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд хохирогчийн мэдүүлснээр “...07 цагт ажил дээрээ ирээд өөрийн зүүж байсан алтан гинж, монетон бөгж, алтан ээмгээ өөрийн цүнхэндээ хийгээд хувцас хадгалдаг шүүгээнд хийсэн. Орой ажилаа тараад эд зүйлсээ зүүх гэтэл алтан гинж, монетон бөгж байхгүй...” гэх үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос Б.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.гийн “миний бие алдсан эд зүйлсээ 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 73 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч Ж.гийн “Б.*******аас өөрт учирсан хохирол болох 1.5*******7.500 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Цаашид манай компанид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд биечлэн оролцохгүй.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 75 дахь тал) зэргийг үндэслэн шүүгдэгч Б.*******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр /01/ нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүхээс Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэв.
Хэрэгт Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******ийн *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр /01/ нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Б.******* тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.*******т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 18******* дугаар зүйлийн 18*******.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
*******. Шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт Б.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ