| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0569/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/588 |
| Огноо | 2024-07-16 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,
улсын яллагч Н.Цэнгэлбаяр,
шүүгдэгч С.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2405017870875 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 04-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа худалдааны ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн, ******* 7 дугаар од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн , 18-******* тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:ИЖ*******/, Боржигон овогт *******ын *******.
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 00 цаг 55 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 15 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байршуулсан Lexus RХ-450 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд толь, урд салхины шил арчигчийг гараараа хугалж, баруун урд хаалгыг зурах зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 920,600 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 00 цаг 55 минутын үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 15 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байршуулсан "" ХХК-ийн эзэмшлийн Lexus RХ-450 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд толь, урд салхины шил арчигчийг гараараа хугалж, баруун урд хаалгыг зурах зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 920,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.ын өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах нарны хороололд гэртээ 21 цагийн үед ирэхэд зогсоол байхгүй байсан. Тэгэхээр нь би байрны зогсоолын хаалт хаагаад тавьчихсан юм. Тэгтэл 00:40 минутын үед над руу нэг эмэгтэй залгаад машиныг чин нэг хүн эвдчихээд 22-02 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад явчихлаа гэж ярьсан. Би гараад машинаа үзтэл баруун талын толь хугалсан, шил арчигч мурийлгасан, урд номер салгаад хаясан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...Би сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх аргачлалаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага надад байхгүй. ...Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 23-24, 29-31 дэх тал) “Дамно” ХХК-ийн дугаартай “Шинжилгээний объектын 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 920,600 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар С.ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2024 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 00 цагийн орчимд эхнэр гийн хамт гадуур явж байгаад гэртээ орохоор хотхоны үүдэнд өөрийн эзэмшлийн “” загварын тээврийн хэрэгсэлтэй Баянгол дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол хотхонд байрлах хотхон руу орох гэхэд хотхоны автомашины хаалтыг хааж хар өнгийн “RX” загварын тээврийн хэрэгслийг байрлуулж тавьсан байхаар нь эхнэр бид хоёр хотхон руу орох боломжгүй болсон бөгөөд машин дээрээс жолоочийн утасны дугаарыг хайгаад олоогүй бөгөөд улмаар би уурлаад тухайн машины баруун талын толийг гадна хэсгээс нь дээрээс нь гараараа цохиж хагласан. Тэгээд тухайн машины урд талын улсын дугаарыг гадна гэрнээс нь сугалж авч тэр хавьд нь хаясан. Шил арчигчийг татсан хугарсан байж магадгүй. Тэгээд би эхнэрийн хамт гэртээ орсон эхнэр намайг ийм үйлдэл хийхэд машин дотроо байсан. Эхнэрийг гарч ирэхийн өмнө би машины эд зүйлсийг эвдсэн байсан.” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 51 дэх тал) давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.Гантул,
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон С.******* нь “Lexus RХ-450” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд толь, урд салхины шил арчигчийг гараараа хугалж, баруун урд хаалгыг зурах зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 920,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч С.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Н.ын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш буюу 920,600 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогчоос “2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал надад байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 60 дахь тал)-д тус авагдсан нь С.ыг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.
Мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч Н. нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж мэдэгдсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгосон, шүүгдэгч С.ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ