Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/580

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,                 

улсын яллагч Ч.Батбаатар, 

хохирогч О.Э, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Д.Майдри нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  

Тээврийн прокурорын газраас Б овогт П.Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403001500312 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 зээгийн хамт, Хан-Уул дүүрэг, РВ хотхоны *** тоотод оршин суудаг,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт П.Г, /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Г нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** эмийн сангийн уулзварын явган хүний гарц дээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 20 минутын орчим "Nissan Serena" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон авахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 16.2 дахь хэсэгт заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б, О.Э нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтад нэг ойлгомжгүй зүйл байгаа. Тухайн үед гэрлэн дохио дээр яарч болгоомжгүй явсны улмаас 2 явган зорчигчийг мөргөсөн. Олон жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай тул машиныг зогсоож чадсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э мэдүүлэгт би замын голд хэвтэж байсан намайг танихгүй хүн зам хөндлөн гаргаж өгсөн гэсэн байна. Би өөрөө Э-ийг зам хөндлөн гаргаж өгсөн. Тухайн үед Э бид хоёр хөлдөө мэс засал хийлгэсэн, эгч нь *** эмнэлэгт шүдний цаг авсан гэж хэлэхээр нь би та явж болохгүй гэхэд утасны дугаараа өгөөд яваад өгсөн. Тухайн өдрийн орой 17 цагийн үед над руу ярьж биеийн байдал муу байгаа талаар хэлэхээр нь 5 давхраас үүрч гарган Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөхөд хүлээн авахгүй байсан. Бид нар хоорондоо ярилцан шатнаас унасан гэж хэлэхээр тохиролцон гуйж байгаад 10 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтүүлэн өөрийн биеэр хоол цай зөөн сэтгэл гарган эмчлүүлсэн. Хохирогч Э намайг өөрийг нь огт тоогоогүй юм шиг мэдүүлэг өгсөн байсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Э мэдүүлэхдээ: “...Би 3 дугаар сарын 6-ны өдөр авто машины осолд орсон. Миний зүүн талын хөлийн шагай болон нарийн судас гэмтсэн, маш их гомдолтой байна. П.Г хэргийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүйгээр эвээр харилцан тохиролцох талаар гуйсан. Манай дүү та гомдолтой байгаа болохоор тохиролцож болохгүй гэж хэлсэн болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Биеийн байдлын хувьд 6 сар болоход эдгэрээгүй байна. Би үнэхээр гомдолтой байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч С.Б-н өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 37 минутын орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** эмийн сангийн ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний гарцаар **** төв эмнэлэг рүү гарах явган хүний гарцаар явж байтал Nissan Serena маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Г нь намайг болон эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би уг тээврийн хэрэгсэлд мөргүүлээд газар унасан, эхлээд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай түргэн тусламж ирж намайг үзээд аваад явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод эхлээд үзлэг хийсэн хүзүүнд чиг зүүсэн, Рентген зураг авхуулсан ба авхуулахад баруун талын мөр хугарсан онош гарсан, баруун мөрийг гипсдүүлсэн. Компьютер томографаар толгой, хүзүү, гар зэрэгт үзлэг   хийлгэсэн. Тархины хаван хөөх эмчилгээ хийлгэсэн тухайн үед толгой маш их хавантай даагдахгүй байсан учир эдгээр эмчилгээг хэрэгцээт эм дусал, бэлдмэл, чиг авсан. Шөнөдөө болон өдөртөө маш их зовиурьтай байсан. Дараагийн өдрүүдэд MRI толгой хүзүү зүүн өвдөгт хийлгэсэн Nissan Serena маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох П.Г нь нэг удаа хүзүү, хөлийн чиг болон 100,000 төгрөгөөр эм авч өгсөн өөр ямар нэгэн байдлаар тусламж үзүүлсэн зүйл байхгүй. Эмчилгээний зардал болон сар ажиллах байсан хугацааны зардлыг төлж барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Би *** брэнд дэлгүүрт хичээлийн хажуугаар тогтмол 7 хоногийн 5 өдөр ажилладаг бөгөөд сард 1,200,000 мянган төгрөгийн цалин авдаг юмаа үүнийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч О.Э-н өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар 06-ны өдрийн 09 цагийн орчим Баянгол дүүргийн *** эмийн сангийн автобусны буудал дээр буугаад цаашаа алхаад *** төв эмнэлгийн хойд талын явган хүний гарцаар ногоон гэрэлтэй байхад хүмүүсийн хамт зам хөндлөн гарч байх үед миний ертөнцийн зүгээр зүүн талаас тээврийн хэрэгсэл ирж намайг болон надаас гадна хоёр хүнийг мөргөсөн. Би мөргүүлсний улмаас газар унасан ба тухайн үед хэсэг манараад хэсэг хугацаанд уг тээврийн хэрэгслийн голд хэвтэж байгаад босох гэж байтал намайг нэг хүн зүүн гараас татаж босгох гэтэл миний зүүн тал өвчтэй байхаар нь нөгөө хүнд өвдөөд байна гэж хэлсэн чинь миний нурууны хэсгээс татаж өргөж босгосон. Тэгээд намайг зорчих хэсгийн голоос гаргаж замын хойд талд нь гаргасан. Хэсэг хугацаанд шокийн байдалд орсон ба хэсэг зогсож байгаад гэнэт шокийн байдлаас гараад нөгөө жолоочоос чи чинь хүн хардаггүй юм уу, хүн алах шахлаа шүү дээ гэж хэлсэн. Тухайн үед ямар нэгэн миний  

биеэс цус энэ тэр гарсан, мөн яс хугарсан зүйл мэдэгдээгүй болохоор нь гайгүй байлгүй гэж бодоод тухайн зам тээврийн осол гарсан газраас явахаар болсон. Тэр үед зам тээврийн осол гаргасан жолооч надад гар утасны дугаараа өгсөн, дугаараа өгөөд та хэрэв өвдвөл над руу утсаар яриарай гэж хэлсэн. Тэгээд би тэндээс зам хөндлөн гараад *** төв эмнэлэг орсон. Ослын дараа миний хөл болон гар бага зэрэг өвдөөд байсан надаас цус энэ тэр гараагүй мөн хөл, гар хугараагүй гэж бодоод явчихсан. *** төв эмнэлэг орж шүдээ үзүүлээд гарч ирээд явах гэтэл толгой эргээд хөл гар хавдаад эвгүй болоод байхаар *** төв эмнэлгийн гадна талаас такси бариад гэртээ харьсан. Манай гэр 5-н давхарт байдаг болохоор 5 давхар дээшээ гарч чадахгүй гэдгээ мэдээд таксины жолоочийг гуйгаад гэртээ орсон. Гэртээ орж ирэх үед манай хүү З байсан ба би болсон асуудлын талаар хүүдээ хэлсэн. Өмдөө тайлаад үзсэн чинь миний баруун, зүүн хөл хөхөрч хавдсан байсан. Тухайн үед толгой эргээд бөөлж цутгаад дотор муухай оргилуулаад байхаар хүүдээ хэлсэн. Тэгэхээр нь манай З нөгөө жолооч руу утсаар яриад ээжийг яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна, бие нь өвдөөд байна та яаралтай хүрээд ир гэж нөгөө осол гаргасан жолооч руу утсаар ярьсан. Тэр үед нөгөө жолооч танай ээжийг хамтад нь мөргөсөн охиныг эмнэлэгт үзүүлээд явж байна, дуусаагүй байна гэсэн хариуг утсаар өгсөн. Тэгээд хүлээж байгаад 15, 18 цагуудад нөгөө жолооч руу дахин залгасан чинь З-н өөдөөс шалтаг тойчоод байсан. Дахиад нэг удаа залгасан чинь би ачийгаа хүргэж өгөх гээд явж байна гэсэн хариуг өгөхөөр манай эгч чи юу яриад байгаа юм бэ чи хурдан ирээд намайг үзүүлээч гэж уурласан чинь нөгөө жолооч за гэж хэлээд 22 цагийн орчим нэг дүү залуугийн хамт машинтай ирсэн. Хоёр удаа утсаар ярьсан ирэхгүй болохоор нь сандраад машинтай дүүгээ утсаар дуудсан. Манай дүү эгчийг авахаар хүрч ирээд байж байтал нөгөө осол гаргасан жолооч араас нь ирсэн. Манай дүү машинаа эгчийн байрны гадна талын зогсоол дээр байрлуулж тавиад нөгөө осол гаргасан жолооч хамт манай дүү, эгч нар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү бүгдээрээ явсан. Машин дотор явж байхад нөгөө жолоочийн дүү залуу нь та цагдаад хэлээд яах вэ учир зүгээ олчихъё хэрэгтэй бүх зүйлийг чинь өгье, шаардлагатай эмнэлэгт нь үзүүлье гэж ярьсан. Та эмнэлэг дээр очоод машинд мөргүүлсэн гэж битгий хэлээрэй танаас гуйж байна, эгч нь явж байгаад халтираад унасан гэж хэлээд өгөөч гэж надаас гуйсан. Танд хангалтай шаардлагатай эмчилгээ хийлгэж өгнө гэж хэлээд байсан. Намайг осол гаргасан жолоочийн дүү нь гэмтлийн эмнэлэг рүү тэврээд орсон. Үүднээс нь тэрэг аваад тэргэн дээр суулгаад орсон. Гэмтлийн эмч тухайн үед та яасан юм гэж асуухаар нь миний бие тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг өрөвдөөд би явж байгаад халтирч унасан гэж нөгөө эмчид хэлсэн. Үзүүлсэн чинь зүүн талын шагайн хоёр талд яс нь цуураад хугарсан, дээшээ нарийн яс гэмтсэн, зүүн гарын чигчий хуруу хугарсан, бугуй гэмтсэн гэсэн онош гарсан. Гэмтлийн эмч надад таны хоёр шагайн яс зөрүүтэй хугарсан учир 4 хоногийн дараа хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариуг өгсөн. Тэгээд тэр өдрөө шууд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байгаад 4 хоногийн дараа хагалгаанд орох гэсэн чинь зүрхний хэмнэл нь бага байна, энэ хүн хагалгаанд орох боломжгүй, зүрх нь дийлэхгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн, эхний 5 хоног ямарч эмчилгээ хийгээгүй аваар осол гээд өвчин намдаагч хийсэн ба 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэмтлийн цагдаад зам тээврийн осолд өртсөн талаар мэдэгдэж мөн цагдаагийн байгууллагад хандсан. Миний бие гэмтлийн эмнэлэгт 10 хоног төлбөртэй өрөөнд хэвтсэн бөгөөд зам тээврийн осол гаргасан жолооч 100,000 төгрөгийг төлсөн. Миний бие гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3480 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. С.Б-н биед баруун атгаал ясны далд хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учирсан байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3590 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. О.Э-н биед зүүн шагайн дотор хавчаар ясны хугарал, зүүн сарвууны чигчий хурууны шивнүүр ясны хугарал, баруун гуя, өвдөг, шилбэ, шагай, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-61 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 384 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.2. Ц.А-н биед зүүн гарын мөрний мэдрэлийн сүлжээний багцын бүрэн гэмтэл, /зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдаж, мэдрэхүй алдагдан, булчингийн хүч суларсан, зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэгийн сэлтэрсэн далд хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, хүзүүний 5-6 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, эгэм-далны маяа сэртэнгийн үений холбоосны хаван суналт, үе үүсгэгч яснуудад хэмт эдийн хаван, атгаал ясны толгойд хэмт эдийн хаван, зүүн далны доорх булчин болон шөрмөсний хэсэгчилсэн урагдал, далны тогооны дээд болон урд хэсгийн лабрумын урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5.6. Зүүн гарын мөрний мэдрэлийн сүлжээний багцын бүрэн гэмтлийн улмаас зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдаж, мэдрэхүй алдагдан, булчингийн хүч суларсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 5.20.4-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 40% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэгийн сэлтэрсэн далд хугарал, урд чагтан холбоосны урагдал, далны тогооны дээд болон урд хэсгийн лабрумын урагдал гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-63 дугаар хуудас/,

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт

“...1. Nissan Sereпа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь

техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх?

Хариулт 1. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал өнгө үзэмж нь бага зэргийн эвдрэл, гэмтэлтэй хэдий ч техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Асуулт 2. Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байгаа эсэх?

Хариулт 2. Баруун урд их гэрэл дунд хэсгээрээ цуурсан боловч гэрлийн тусгалын чадал хол дээрээ 14300cd, ойр дээрээ 13100cd байна, стандартын шаардлага хангаж байна. (стандарт 10000-225000cd)

Асуулт 3. Учирсан эвдрэл гэмтлүүд шинэ, хуучин аль нь болох?

Хариулт 3. Нүүр хэсэг бага зэрэг цуурсан, уг эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол болох үед үүссэн байж болох шинэ эвдрэл гэмтэл.

Асуулт 4. Тоормосны ямар системтэй байна вэ? Тоормос бүрэн ажиллаж байсан эсэх?

Хариулт 4. Дээрх тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3.05кН, баруун талдаа 3.21 кН, зөрүү нь 5.0% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.93кН, баруун талдаа 2.06кН, зөрүү нь 6.0%, (стандарт <30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Асуулт 5. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүсэх эсэх?

Хариулт 5. Хий-шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой. Асуулт 6. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байгаа эсэх?

Хариулт 6. Дээрх тээврийн хэрэгслийн спидометр ажиллагаа хэвийн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас/,

 

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас/,

            - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,   

            - Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргал 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 562 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

            - Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч П.Г нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** эмийн сангийн уулзварын явган хүний гарц дээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 20 минутын орчим "Nissan Serena" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон авахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 16.2 дахь хэсэгт заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б, О.Э нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч П.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

хохирогч О.Э-н өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа тул 1,130,000 төгрөгийг гаргуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч өндөр насны тэтгэвэрт байдаг. Гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа...” гэх  дүгнэлтийг тус тус гаргав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

            Шүүгдэгч П.Г нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** эмийн сангийн уулзварын явган хүний гарц дээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 20 минутын орчим "Nissan Serena" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон авахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 16.2 дахь хэсэгт заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б, О.Э нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч С.Б-н өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 37 минутын орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** эмийн сангийн ертөнцийн зүгээр зүүн талын явган хүний гарцаар **** төв эмнэлэг рүү гарах явган хүний гарцаар явж байтал Nissan Serena маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.Г нь намайг болон эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би уг тээврийн хэрэгсэлд мөргүүлээд газар унасан, эхлээд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай түргэн тусламж ирж намайг үзээд аваад явсан...жолооч болох П.Г нь нэг удаа хүзүү, хөлийн чиг болон 100,000 төгрөгөөр эм авч өгсөн өөр ямар нэгэн байдлаар тусламж үзүүлсэн зүйл байхгүй. Эмчилгээний зардал болон сар ажиллах байсан хугацааны зардлыг төлж барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Би “Sh.M” брэнд дэлгүүрт хичээлийн хажуугаар тогтмол 7 хоногийн 5 өдөр ажилладаг бөгөөд сард 1,200,000 мянган төгрөгийн цалин авдаг юмаа үүнийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч О.Э-н өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар 06-ны өдрийн 09 цагийн орчим Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр буугаад цаашаа алхаад *** төв эмнэлгийн хойд талын явган хүний гарцаар ногоон гэрэлтэй байхад хүмүүсийн хамт зам хөндлөн гарч байх үед миний ертөнцийн зүгээр зүүн талаас тээврийн хэрэгсэл ирж намайг болон надаас гадна хоёр хүнийг мөргөсөн...Тухайн үед ямар нэгэн миний биеэс цус энэ тэр гарсан, мөн яс хугарсан зүйл мэдэгдээгүй болохоор нь гайгүй байлгүй гэж бодоод тухайн зам тээврийн осол гарсан газраас явахаар болсон. Тэр үед зам тээврийн осол гаргасан жолооч надад гар утасны дугаараа өгсөн, дугаараа өгөөд та хэрэв өвдвөл над руу утсаар яриарай гэж хэлсэн. Тэгээд би тэндээс зам хөндлөн гараад төмөр замын төв эмнэлэг орсон. Ослын дараа миний хөл болон гар бага зэрэг өвдөөд байсан надаас цус энэ тэр гараагүй мөн хөл, гар хугараагүй гэж бодоод явчихсан. Төмөр замын төв эмнэлэг орж шүдээ үзүүлээд гарч ирээд явах гэтэл толгой эргээд хөл гар хавдаад эвгүй болоод байхаар төмөр замын төв эмнэлгийн гадна талаас такси бариад гэртээ харьсан...Тухайн үед толгой эргээд бөөлж цутгаад дотор муухай оргилуулаад байхаар хүүдээ хэлсэн. Тэгэхээр нь манай З нөгөө жолооч руу утсаар яриад ээжийг яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна, бие нь өвдөөд байна та яаралтай хүрээд ир гэж нөгөө осол гаргасан жолооч руу утсаар ярьсан...Манай дүү эгчийг авахаар хүрч ирээд байж байтал нөгөө осол гаргасан жолооч араас нь ирсэн. Манай дүү машинаа эгчийн байрны гадна талын зогсоол дээр байрлуулж тавиад нөгөө осол гаргасан жолооч хамт манай дүү, эгч нар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү бүгдээрээ явсан. Машин дотор явж байхад нөгөө жолоочийн дүү залуу нь та цагдаад хэлээд яах вэ учир зүгээ олчихъё хэрэгтэй бүх зүйлийг чинь өгье, шаардлагатай эмнэлэгт нь үзүүлье гэж ярьсан...Гэмтлийн эмч тухайн үед та яасан юм гэж асуухаар нь миний бие тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг өрөвдөөд би явж байгаад халтирч унасан гэж нөгөө эмчид хэлсэн. Үзүүлсэн чинь зүүн талын шагайн хоёр талд яс нь цуураад хугарсан, дээшээ нарийн яс гэмтсэн, зүүн гарын чигчий хуруу хугарсан, бугуй гэмтсэн гэсэн онош гарсан. Гэмтлийн эмч надад таны хоёр шагайн яс зөрүүтэй хугарсан учир 4 хоногийн дараа хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариуг өгсөн. Тэгээд тэр өдрөө шууд эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байгаад 4 хоногийн дараа хагалгаанд орох гэсэн чинь зүрхний хэмнэл нь бага байна, энэ хүн хагалгаанд орох боломжгүй, зүрх нь дийлэхгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн, эхний 5 хоног ямарч эмчилгээ хийгээгүй аваар осол гээд өвчин намдаагч хийсэн ба 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэмтлийн цагдаад зам тээврийн осолд өртсөн талаар мэдэгдэж мөн цагдаагийн байгууллагад хандсан. Миний бие гэмтлийн эмнэлэгт 10 хоног төлбөртэй өрөөнд хэвтсэн бөгөөд зам тээврийн осол гаргасан жолооч 100,000 төгрөгийг төлсөн. Миний бие гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3480 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. С.Б-н биед баруун атгаал ясны далд хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учирсан байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3590 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. О.Э-н биед зүүн шагайн дотор хавчаар ясны хугарал, зүүн сарвууны чигчий хурууны шивнүүр ясны хугарал, баруун гуя, өвдөг, шилбэ, шагай, зүүн өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-61 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 384 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.2. Ц.А-н биед зүүн гарын мөрний мэдрэлийн сүлжээний багцын бүрэн гэмтэл, /зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдаж, мэдрэхүй алдагдан, булчингийн хүч суларсан, зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэгийн сэлтэрсэн далд хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, хүзүүний 5-6 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, эгэм-далны маяа сэртэнгийн үений холбоосны хаван суналт, үе үүсгэгч яснуудад хэмт эдийн хаван, атгаал ясны толгойд хэмт эдийн хаван, зүүн далны доорх булчин болон шөрмөсний хэсэгчилсэн урагдал, далны тогооны дээд болон урд хэсгийн лабрумын урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5.6. Зүүн гарын мөрний мэдрэлийн сүлжээний багцын бүрэн гэмтлийн улмаас зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдаж, мэдрэхүй алдагдан, булчингийн хүч суларсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 5.20.4-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 40% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэгийн сэлтэрсэн далд хугарал, урд чагтан холбоосны урагдал, далны тогооны дээд болон урд хэсгийн лабрумын урагдал гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-63 дугаар хуудас/,

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт

“...1. Nissan Sereпа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь

техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх?

Хариулт 1. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал өнгө үзэмж нь бага зэргийн эвдрэл, гэмтэлтэй хэдий ч техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

Асуулт 2. Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байгаа эсэх?

Хариулт 2. Баруун урд их гэрэл дунд хэсгээрээ цуурсан боловч гэрлийн тусгалын чадал хол дээрээ 14300cd, ойр дээрээ 13100cd байна, стандартын шаардлага хангаж байна. (стандарт 10000-225000cd)

Асуулт 3. Учирсан эвдрэл гэмтлүүд шинэ, хуучин аль нь болох?

Хариулт 3. Нүүр хэсэг бага зэрэг цуурсан, уг эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол болох үед үүссэн байж болох шинэ эвдрэл гэмтэл.

Асуулт 4. Тоормосны ямар системтэй байна вэ? Тоормос бүрэн ажиллаж байсан эсэх?

Хариулт 4. Дээрх тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3.05кН, баруун талдаа 3.21 кН, зөрүү нь 5.0% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.93кН, баруун талдаа 2.06кН, зөрүү нь 6.0%, (стандарт <30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Асуулт 5. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүсэх эсэх?

Хариулт 5. Хий-шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой. Асуулт 6. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байгаа эсэх?

Хариулт 6. Дээрх тээврийн хэрэгслийн спидометр ажиллагаа хэвийн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас/,

 

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас/,

            - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,  

            - Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргал 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 562 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Энэ гэмт хэргийн объектив талын шинж нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд шүүгдэгч П.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 16.2 дахь хэсэгт заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө." гэсэн заалтуудыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийжээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас улмаас хохирогч О.Э, С.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирол хор уршиг учруулснаар энэ төрлийн гэмт хэрэгт тавигдах материаллаг шинжийг хангаж байна.

Гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.

  

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч П.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Э, С.Б нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П.Г нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

Хохирогч О.Э, С.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч С.Б-н хувьд цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч П.Г нь хохирогч С.Б-т төлөх төлбөргүй болох нь тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Г-н хохирогч О.Э-т төлсөн төлбөрийг хасаад үлдэгдэл 113,467,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч О.Э нь сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү гэж мэдүүлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.1.5-т заасны дагуу хохирогч О.Э нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 3 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн /хавтаст хэргийн 37 дугаар хуудаст/ байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,880,000 төгрөгийг шүүгдэгч П.Г-с гаргуулж хохирогч О.Э-т олгуулах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,  

Хохирогчийн өмгөөлөгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 2,700 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.   

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/  төгрөгийн торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж,  3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Г-с хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 113,467 төгрөг мөн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгахад 11,880,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Э-т олгуулж, хохирогч С.Б-т төлөх төлбөргүй.

Хохирогч О.Э нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ