Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/587

 

                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ /томилолтоор/

шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

*******гол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хайрхан овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 230501350*******48 дугаартай эрүүгийн хэргийг *******24 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны ******* дугаар сарын 01-нд Орхон аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Орхон аймгийн *******-******* сумын ******* дугаар багийн *******-******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор *******гол дүүргийн ******* дугаар хорооны  *******- тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ФБ8*********************0/, Хайрхан овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.******* нь *******23 оны 3 дугаар сарын *******-наас 11-нд шилжих шөнө *******гол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны тоотод Б.г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ “Хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогчид 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн. Одоогоор миний бие ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа бөгөөд *******24 оны 3 дугаар сард ажлын цомхотголд орж ажилгүй байгаа.” гэв.

Хоёр: Эрүүгийн 230501350*******48 дугаартай хэргээс.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.гийн өгсөн: “Би нөхөртэйгөө хамт гэртээ байж байхад  18 цагийн үед манай нөхөртэй  цуг ажиллаж байсан манай нөхрийн утас руу залгаад “намайг амарч байгаа юм уу гээд танайд яваад очих уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүмүүс гэрт ирэх гэж байгаа юм чинь гээд бууз жигнэх гээд тавиад дэлгүүр рүү гараад ганц шил архи авсан. Тэгээд удалгүй манайд ирэх үедээ миний таньдаг эмэгтэй гээд нэг хүүхнийг дагуулж ирсэн. Тэр хоёр манайд ирэхдээ нэг  шил архи аваад ирсэн байсан. Тэгээд бид дөрөв 2 шил 0.75 литрийн архи дуусгасан, уугаад сууж байгаад хоорондоо танилцаж юм ярингаа ууж идсэн. Бид хэд уугаад сууж байхад ийн дагуулж ирсэн эмэгтэй гэнэт агсраад над руу дайраад өрөөнд байсан бүх эд зүйлийг авч шидээд тэр өрөөнд байсан бүх хүн рүү цохих гэж дайрсан. Тэгээд гэнэт над руу агсраад намайг цохиж унагаад миний дух руу гараараа чичлээд олон удаа цохиод байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн чинь хэдэн минутын дараа цагдаа нар хүрч ирээд гэр рүү орж ирэх үед гэх эмэгтэй намайг хүчиндэхийг завдсан гээд хэлсэн. Тэгээд манай нөхрийг цагдаа нар аваад явсан. Миний дух нэлээд хавдсан байсан. Ер нь миний нүүр рүү цохиод байсан. ийн дагуулж ирсэн гэх эмэгтэй миний нүүр хэсэг рүү гараараа цохиод байсан. Мөн миний дух руу гараараа цохиод байсан. Эхлээд 0,75 литрийн архи, дараа нь 1 литрийн архи дөрвүүлээ хувааж уусан. Тэр эмэгтэйг цохиж зодсон хүн байхгүй. Би тасарч ухаанаа алдаагүй. Бид дөрөв манай том өрөөнд ор засаад цуг хэвтэж байсан, тухайн үед манай нөхөр оролдсон юм байхгүй, харин гэх эмэгтэй өөрийнх нь  дотуур хувцсыг тайлсан гэж хэлээд байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна, надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.ын өгсөн: “*******23 оны 3 дугаар сарын 11-ний орой эхнэр бид хоёр гэртээ байж  байхад   над руу утсаар холбогдоод “танайд яваад очих уу, март цэргийн баяр хамтад нь тэмдэглэе” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд манай гэрт нэг үл таних эмэгтэйн хамт ирж манай эхнэр бид дөрвүүлээ манайд хоол унд архи дарс уугаад оройтсон байсан болохоор тэр хоёр манайд хонохоор болсон. Тэгээд бөөнөөрөө том өрөөнд унтахаар болоод орондоо орцгоосон. тэр эмэгтэйн хамт хэвтэж байгаад тэр хоёр юунаас болсноо мэдэхгүй гэнэт хоорондоо маргалдаад эхэлсэн. Сүүлд тэр эмэгтэй руу эд зүйл авч шидээд байхаар нь манай эхнэр салгах гээд очтол тэр эмэгтэй манай эхнэрийг үсдэж зодоод эхэлсэн. Би тэр эмэгтэйг салгах гээд дийлээгүй болохоор цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхэд тэр эмэгтэй шууд намайг хүчиндэх гээд оролдсон гээд над руу худлаа гүтгэсэн. Би тэр эмэгтэйд хүрсэн зүйл байхгүй. Тэгээд бид хэд бөөнөөрөө цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.ын өгсөн: “*******23 оны 3 дугаар сарын 11-ний шөнө *******гол дүүргийн дугаар хороо байрны тоотод согтуу хүн байна аваад яв гэсэн дуудлага мэдээллийн дагуу тус газарт очиж шалгахад хаалгаа тайлж өгөхгүй хаалганы цаана хүмүүс хэрэлдэж маргалдаж зодолдож байгаа бололтой дуу чимээ гараад байсан. Тэгээд гэр рүү нь яваад ортол үл таних хоёр эмэгтэй хоорондоо зодолдсон зууралдсан байдалтай гэгч нь тухайн хоёр эмэгтэйг салгасан тайвшруулах гэсэн байдалтай байсан. Том өрөөний сандал дээр үл таних улаан подволктой согтолтын зэрэг өндөр гутал хувцсаа өмсөж чадахгүй байдалтай эрэгтэй хүн байж байсан. Тэгээд тухайн хоёр эмэгтэйг салгасан тухайн хоёр эмэгтэйн нэг нь зодуулсан гэсэн дух нь хавдсан байдалтай нөгөө эмэгтэй нь намайг хүчиндэхийг завдсан гэж хэлээд доогуур хэсгээрээ нүцгэн байсан. Тухайн хүчиндэхийг завдсан гэх гэх залууг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн харин үл таних хоёр эмэгтэйг бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн *******23 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3627 дугаартай “Б.гийн биед дух, баруун зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гарын эрхий, чигчий хуруу, хэвлий, зүүн гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.*******гийн өгсөн: “Цагдаагийн байгууллагаас дуудсан цагт *******23 оны ******* дугаар сарын -ны өдөр “Эм Би Жи” гэмтэл согог судлалын эмнэлэгт өвдөгний дурангийн жийргэвч мөгөөрсний урагдал оноштой дурангийн хагалгаанд ороод явахыг хориглосон байсан учир ирж чадаагүй. Мөн утасны төлбөрөө төлж чадаагүй болохоор утас хаагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал)

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн ******* дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

*******гол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны тоот Т.ын гэрт *******23 оны 3 дугаар сарын *******-ны орой түүнтэй хамт ажиллаж байсан найз гэх нь өөрийн найз эмэгтэй О.*******г дагуулж очсон байх ба Т., эхнэр Б. нар гэртээ зочлон ирсэн , түүний найз эмэгтэй О.******* нар хоорондоо танилцаж хамт архи ууцгаасан байна. Улмаар О.*******, Б.гийн нүүрэн тус газарт гараараа цохих, эд зүйл авч шидсэн  хэргийн үйл баримт авагдсан байна.

О.*******гийн дээрхи үйлдлийн улмаас хохирогч Б.гийн биед дух, баруун зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гарын эрхий, чигчий хуруу, хэвлий, зүүн гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.гийн өгсөн: “...над руу дайраад өрөөнд байсан бүх эд зүйлийг авч шидээд тэр өрөөнд байсан бүх хүн рүү цохих гэж дайрсан...намайг цохиж унагаад миний дух руу гараараа чичлээд олон удаа цохиод байсан. Тэгсэн намайг нэг цохиод би ухаан алдаад унасан байсан чинь манай нөхөр бид хоёрыг салгах гээд дундуур ороод салгах гээд байж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал), гэрч Т.ын өгсөн: “... тэр эмэгтэйн хамт хэвтэж байгаад тэр хоёр юунаас болсноо мэдэхгүй гэнэт хоорондоо маргалдаад эхэлсэн. Сүүлд тэр эмэгтэй руу эд зүйл авч шидээд байхаар нь манай эхнэр салгах гээд очтол тэр эмэгтэй манай эхнэрийг үсдэж зодоод эхэлсэн. Би тэр эмэгтэйг салгах гээд дийлээгүй болохоор цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал), гэрч Г.ын өгсөн: “...очиж шалгахад хаалгаа тайлж өгөхгүй хаалганы цаана хүмүүс хэрэлдэж маргалдаж зодолдож байгаа бололтой дуу чимээ гараад байсан...ортол үл таних хоёр эмэгтэй хоорондоо зодолдсон зууралдсан байдалтай гэгч нь тухайн хоёр эмэгтэйг салгасан тайвшруулах гэсэн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******23 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3627 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах;

-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй. Харин прокурор гэмт хэрэг гарснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө яллагдагчаар татсан байдаг. Тухайн 11 сар гаруй хугацаанд ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, тухайн хаягтаа байхгүй байхад байгаа мэтээр бичсэн байдаг. Гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх хохирсон хүний эрх ашиг сонирхлыг хамгаалах ажиллагаа жилийн хугацаанд тавиагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий тайлбар санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Хохирогч Б.гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эд зүйл авч шидсэн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд дух, баруун зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гарын эрхий, чигчий хуруу, хэвлий, зүүн гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.******* нь хохирогч Б.тэй маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос О.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүх шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...“ О.******* тухайн хаягтаа байхгүй байхад байгаа мэтээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд бичсэн” прокурорын уг тогтоол хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал дүгнэлтийн тухайд;

Хавтаст хэргийн 52-54 дүгээр тал дахь хяналтын прокурорын *******24 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 230501350*******48 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолд О.*******гийн оршин сууж байгаа хаягыг зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл биш бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэж үзэхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд *******23 оны 3 дугаар сарын *******-наас 11-нд шилжих шөнийн О.*******гийн дээрхи үйлдэлд тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 3-4 хоногийн өмнө буюу *******24 оны 3 дугаар сарын *******-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй.

Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр удаашруулсан байдал байгааг тэмдэглэж байна.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.гийн биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүхээс хохирогч Б.д шүүх хуралдаан товыг мэдэгдэхэд “...хэрэгт холбогдсон *******д одоо ямар нэгэн гомдол, саналгүй бөгөөд өөр бусад нэхэмжлэл болон сэтгэл санааны хохирол огт байхгүй болно. Хөдөө орон нутагт томилолтоор явж байгаа учраас шүүх хуралдаанд оролцож амжихгүй...” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн зэргийг харгалзан энэ хэрэгт шүүгдэгч О.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хүлээн зөвшөөрч оролцсон болно.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүхээс шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ...ялаас чөлөөлж ...болно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч О.******* нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлууд болон түүний хувийн байдалд хамаарах охины хамт хоёулаа амьдардаг, эрүүл мэндийн шалтгаан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага буюу ялаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс О.*******д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас  чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Түүнчлэн согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нийтлэг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй болсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй болно.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                             

ТОГТООХ нь:

1. Хайрхан овогт *******гийн *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас О.*******г чөлөөлсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хэрэгт шүүгдэгч О.*******д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ