Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/593

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,    

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч С.Бичинхүү /томилолтоор/,

хохирогч Б.Т,        

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б ургийн овогт Л.Б-т холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205004162227 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Баянгол дүүрэг *** дугаар  хороо, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд

Зүүн баян гарнизоны шүүхийн 1985 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 198 дугаар зүйлийн 198-а дахь хэсэг, 73 дугаар зүйлийн 73-6 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 1990 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хугацааны өмнө /үлдэгдэл 2 жил 6 сар 22 хоног/ тэнсэн суллагдсан. Найрамдлын районы шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 2006 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хугацааны өмнө /үлдэгдэл 2 жил 3 сарын ял/ тэнсэн суллагдсан, Б ургийн овогт Л.Б, /РД:***/.

 

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 60 ширхэг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 60 ширхэг, 12 дугаар сарын 01-ний 80 ширхэг нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг ажлын гутлыг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Т-н барааны агуулахаас зээлээр худалдан авна хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 20.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Би гутлыг 3 удаа очиж авсан нь үнэн. Гэрээнд үндэслэн Ч намайг очоод авчих гэсэн болохоор би очиж өөрийн гарын үсэг зурж гутлыг авсан. Гарын үсэг зурж авсан гутлынхаа мөнгийг өгөхгүй хугацаа хэтрүүлсэн байгаа нь үнэн. Хохирлыг төлж барагдуулна. Гэрээнд үндэслэн гутлыг авсан болохоос залилан хуурч гутлыг авсан гэж үзэх нь өрөөсгөл ойлголт байна гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 20 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг Б надаас авсан нь үнэн. Би өөрт учирсан хохирол төлбөрөө нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Т өгсөн: "... Би “Г.Т” ХХК-д захирлын албан тушаал дээр ажилдаг манай байгууллага ажлын гутал импортоор оруулж ирж худалдан борлуулдаг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ё.Ч гэх хүн надтай ***, *** дугаарын утаснаас холбогдож ажлын гутал авъя гэсэн тэгээд манай агуулах болох Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхонд байрлах агуулах дээр Л.Б, Б гэх хүмүүстэй хамт ирж уулзсан тэгээд Е.Ч-тэй Нотариатын байгууллагаар орж зээлийн гэрээ байгуулаад 400 ширхэг ажлын гутал нэг бүрийн үнэ 100,000 төгрөгөөр бодож зээлээр өгсөн нийт үнэ 540,00,00 төгрөг болж байгаа тэгээд *** дугаараас залгаад дахин ам 11 40,000, сарын 10-ны өдөр Л.Б *** дугаарт эгогүй баажин ажлын дүгээр сарын байна гэхээр нь би "эхний авсан гутлыг мөнгө өгөөгүй байж юу гэсэн үг бэ?" гэхэд Л.Б нь “Ё.Ч-тэй ярьчихаа бид нар бүгд хоорондоо ажлаа мэдэж байгаа" гэсэн тэгээд би Ё.Ч эгчтэй утсаар нь ярихад "бид нар хамтран ажиллаж байгаа би чамтай гэрээ байгуулчихсан чи гарын үсгээ зуралцаад падаанаар гаргаад өгчих шаардлагатай бол дараа гэрээ хийе гэхээр нь би 60 ширхэг хос ажлын гутал өгсөн тэгээд Л.Б дахин яриад 60 ширхэг хос ажлын гутал аваад дахин 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 30 ширхэг хос ажлын гутал мөн 50 ширхэг ажлын гутал паданаар гарын үсгээ зураад авсан тэгээд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөнгө өгөх байсан боловч өгөөгүй мөнгө авъя гэхээр хил хориотой болон хөрөнгө оруулалтын шалтгаанаар оройтоод байна гээд хойшлуулаад өгөхгүй байсан би за ойлголоо хурдан өгөөрэй гээд явсаар байгаад 2021 оны 05 дугаар сарын үед манай хөрөнгө оруулагч нар ирсэн санхүүжилт хөрөнгө оруулалт шийдэгдэж байгаа зөвшөөрлийн асуудлаас болоод ажил хойшлоод байна чи санаа зоволтгүй буцааж өгнө гэхээр нь хүлээгээд 2021 оны 07 дугаар сард та нар худлаа яриад байна би шүүхэд хандан гэхэд худлаа яриагүй манай ажил болж байгаа гэсэн зүйл яриад байсан тэгээд хойшлогдоод 2021 оны 07 дугаар сарын 25-нд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд нийт хохирол мөнгө гаргуулан авахаар нэхэмжлэл гаргасан тэгээд 2021 оны 10 дугаар сарын 06-нд шүүх хурал товлогдож шүүхийн шийдвэр гарч Ё.Ч миний хохирол барагдуулан төлөхөөр болсон тэгээд надад мөнгө хохирол өгөхгүй байгаа Хан-Уул дүүргийн иргэн хэргийн шүүхтэй уулзахаар албадан гаргуулах шүүхийн захирамж гаprax  болно гээд гарчихсан НШГА албадан төлүүлэх шийдвэр очсон байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-н дахин өгсөн: "... Би сайн танихгүй Ч гэдэг хүнтэй анх ирж байсан. Ч нь манай Б /***/, Д /***/ хоёрын таньдаг эгч байгаа юм. Анх надад Б /***/, Д/***/ хоёр Ч гэх хүнийг танилцуулаад энэ эгч найдвартай наад эгчдээ нэг туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн тэгсэн Ч 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** улирал хотхоны зүүн хажууд байрлах манай барааны агуулахад ирээд Ч нь надтай 400 ширхэг гутал худалдан авахаар надтай гэрээ байгуулаад надаас 400 ширхэг гутлыг аваад явсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа Ч гэх хүн Б гэх хүнийг дагуулж ирээд чи энэ Б гэх хүнд зээлээр гутал өгөөч би энэ хүнийг батлан даана бид хоёр нэг Д-д байдаг төсөл дээр хамтарч ажиллаж байгаа юм аа удахгүй мөнгө ороод ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд Б гэдэг хүнд тухайн өдөр 60 ширхэг гутлыг би Б гэдэг хүнд өгсөн тэгэхдээ би зарлагын баримтад дээр хүлээн авсан өгсөн гэсэн гарын үсэг зуралцаж байж хүлээлгэж өгсөн. Түүний дараа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б гэдэг хүн над ирээд ахиад 60 ширхэг гутал зээлээр өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд ахиад 60 ширхэг гутлыг зарлагын баримтад дээр хүлээн авсан өгсөн гэсэн гарын үсэг зуралцаж байж хүлээлгэж өгсөн. Түүний дараа 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Б гэдэг хүн ирээд надаас 80 ширхэг гутал зээлээч гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд зарлагын баримтад дээр хүлээн авсан өгсөн гэсэн гарын үсэг зуралцаж байж хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш Б гэдэг хүнтэй *** гэсэн дугаарын утсаар холбогдож асуухад энэ удахгүй өгнө, өнөө маргаашгүй гээд ярьж байгаад 2021 оны 04 сараас хойш надаас холбоо тасрахаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн 20,000,000 төгрөгийн үнэ бүхий гутлын хохирлыг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ё.Ч-н өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Т-с ажлын гутал зээлээр авахаар харилцан тохиролцоод гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулсан. Тухайн үед 400 ширхэг гутлыг нэгийг нь 100,000 мянган төгрөгөөр бодож худалдан авахаар гэрээ хийсэн. Тухайн үед би Б, Б нартай хамт явж байсан учир нь олон хэмжээний гутал авсан болохоор Б, Б хоёроор зөөлгүүлэх зориогоор хамт очсон. Тэгээд бид гурав гутлаа аваад би өөрийнхөө хөөцөлдөж байсан төслийн ажилдаа зориулсан. Тухайн үед төслөө 2 сарын дотор бүтээнэ гэсэн тооцоогоор ажиллаж байгаад ковидийн нөхцөл байдлаас болоод удааширсан, хил хаагдсан, хөл хорио явагдаад, бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал тохиолдсон. Тухайн үед би Т руу залгаад учир байдлаа зөндөө тайлбарлаж хэлсэн би авсан 400 ширхэг гутлаа 100 хувь өөрөө даан шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн тэгсэн Т над руу худлаа яриад бай би шүүхэд өгнө гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өөрөө шийддээ гэж хэлсэн тэгээд намайг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Тухайн үед би ковидийн хавьтагч болсон байсан учир шүүх хуралд очиж чадаагүй тухайн үед шүүхээс надад 50,000,000 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гарсан байсан. Тэгээд Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн шийдвэрийг надад гардуулсан. Улмаар цаашлаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу шилжээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг дуудаж 50,000,000 сая төгрөгийг албадан төлүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Би 5 сар дотроо багтаагаад хохирлыг нь барагдуулна гэсэн бодолтой байгаа төсөл маань амжилттай дуусах түвшинд ирсэн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           -иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

            -эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 60 ширхэг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 60 ширхэг, 12 дугаар сарын 01-ний 80 ширхэг нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг ажлын гутлыг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Т-н барааны агуулахаас зээлээр худалдан авна хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 20.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр гарсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: “...Иргэний хуулийн 196 дугаар зүйлд нотариатаар батлуулсан, бичгээр байгуулсан, амаар тохиролцсон 3 төрлийн зүйлийг гэрээ гэж үзнэ гэж заасан байгаа. Гарын үсэг зурснаар практикт олон төрлийн зарлагын баримтаар залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь, шүүгдэгч Л.Б-н хувьд хохирол төлнө гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд илэрхийлсэн байгаа. Бичгээр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ч-тэй байгуулсан гэрээг үндэслэн хууран мэхэлсэн гэж үзэж байгаа улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлгүй байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус  гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 60 ширхэг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 60 ширхэг, 12 дугаар сарын 01-ний 80 ширхэг нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг ажлын гутлыг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Т-н барааны агуулахаас зээлээр худалдан авна хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 20.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Т өгсөн: “...Би Ч эгчтэй утсаар нь ярихад "бид нар хамтран ажиллаж байгаа би чамтай гэрээ байгуулчихсан чи гарын үсгээ зуралцаад падаанаар гаргаад өгчих шаардлагатай бол дараа гэрээ хийе гэхээр нь би 60 ширхэг хос ажлын гутал өгсөн тэгээд Л.Б дахин яриад 60 ширхэг хос ажлын гутал аваад дахин 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 30 ширхэг хос ажлын гутал мөн 50 ширхэг ажлын гутал падаанаар гарын үсгээ зураад авсан тэгээд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөнгө өгөх байсан боловч өгөөгүй мөнгө авъя гэхээр хил хориотой болон хөрөнгө оруулалтын шалтгаанаар оройтоод байна гээд хойшлуулаад өгөхгүй байсан би за ойлголоо хурдан өгөөрэй гээд явсаар байгаад...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-н дахин өгсөн: ...Ч гэх хүн Б гэх хүнийг дагуулж ирээд чи энэ Б гэх хүнд зээлээр гутал өгөөч би энэ хүнийг батлан даана бид хоёр нэг Д-д байдаг төсөл дээр хамтарч ажиллаж байгаа юм аа удахгүй мөнгө ороод ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд Б гэдэг хүнд тухайн өдөр 60 ширхэг гутлыг би Б гэдэг хүнд өгсөн тэгэхдээ би зарлагын баримтад дээр хүлээн авсан өгсөн гэсэн гарын үсэг зуралцаж байж хүлээлгэж өгсөн. Түүний дараа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б гэдэг хүн над ирээд ахиад 60 ширхэг гутал зээлээр өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд ахиад 60 ширхэг гутлыг зарлагын баримтад дээр хүлээн авсан өгсөн гэсэн гарын үсэг зуралцаж байж хүлээлгэж өгсөн. Түүний дараа 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Б гэдэг хүн ирээд надаас 80 ширхэг гутал зээлээч гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд зарлагын баримтад дээр хүлээн авсан өгсөн гэсэн гарын үсэг зуралцаж байж хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш Б гэдэг хүнтэй *** гэсэн дугаарын утсаар холбогдож асуухад энэ удахгүй өгнө, өнөө маргаашгүй гээд ярьж байгаад 2021 оны 04 сараас хойш надаас холбоо тасрахаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн 20,000,000 төгрөгийн үнэ бүхий гутлын хохирлыг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ё.Ч-н өгсөн: “... Тухайн үед төслөө 2 сарын дотор бүтээнэ гэсэн тооцоогоор ажиллаж байгаад ковидийн нөхцөл байдлаас болоод удааширсан, хил хаагдсан, хөл хорио явагдаад, бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал тохиолдсон. Тухайн үед би Т руу залгаад учир байдлаа зөндөө тайлбарлаж хэлсэн би авсан 400 ширхэг гутлаа 100 хувь өөрөө даан шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн тэгсэн Т над руу худлаа яриад бай би шүүхэд өгнө гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өөрөө шийддээ гэж хэлсэн тэгээд намайг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Тухайн үед би ковидийн хавьтагч болсон байсан учир шүүх хуралд очиж чадаагүй тухайн үед шүүхээс надад 50,000,000 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гарсан байсан. Тэгээд Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн шийдвэрийг надад гардуулсан. Улмаар цаашлаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу шилжээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг дуудаж 50,000,000 сая төгрөгийг албадан төлүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Би 5 сар дотроо багтаагаад хохирлыг нь барагдуулна гэсэн бодолтой байгаа төсөл маань амжилттай дуусах түвшинд ирсэн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өмгөөлөгчийн зүгээс хэргийг Иргэний хуульд заасан гэрээний үндсэн дээр гутлыг хохирогчоос авсан тул гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах санал гаргав.

 

Хэргийн үйл баримтаас авч үзвэл гэрч Ё.Ч нь хохирогч Б.Т-тэй гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй асуудал нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байх тул шүүгдэгч Л.Б-н хувьд хохирогч Б.Т-тэй 200 гутал авах талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй гутал хүлээн авсан талаарх баримт буюу падаан нь хохирогчид гутлыг хүлээн авснаа нотлох баримт нөгөө талаас хохирогчийн итгэлийг төрүүлж буй үйлдэл юм. Мөн 200 ширхэг гутлыг худалдан борлуулаад  2020 оны 12 дугаар сарын 14-нд төлбөрийг буцаан төлөхөөр тохирсон боловч энэ хугацаанд 200 гутлын төлбөрийг буцаан төлөх боломжгүй байсан нь залилах гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаж байна.

 

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг өртөг үнээр гаалийн татвар төлсөн үнээр тооцож үзэх боломжгүй юм. Учир нь гаалийн татвар төлснөөс хойш хохирогчийн зүгээс тухайн гутлыг зөөж тээвэрлэн агуулахад хадгалах зэргээр худалдан борлуулах хөдөлмөр шингээсэн байх тул зах зээлийн жишиг үнээр тооцож үнэлсэн нь хэргийн бодит байдалд нийцэж байна гэж үзэж өмгөөлөгчийн саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 60 ширхэг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 60 ширхэг, 12 дугаар сарын 01-ний 80 ширхэг нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг ажлын гутлыг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Т-н барааны агуулахаас зээлээр худалдан авна хэмээн зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 20.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-с 20,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулж өгнө үү. Л.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү..:” гэх саналыг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянгол дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах Зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б ургийн овогт Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянгол дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах Зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэлээ.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баас 20,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ