| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0571/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/597 |
| Огноо | 2024-07-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 40*******00000089 дугаартай хэргийг 04 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны11 дүгээр сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, 3******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эхнэрийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо, , ******* гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь;
-011 оны ******* дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******. дахь хэсэгт зааснаар 0 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
-01 оны дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
-0 оны ******* дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **************1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:УК88173/, овогт *******ын *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
04 оны ******* дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны дэвсгэрт байрлах дугаар хорооллын автобусны буудлын орчимд хохирогч О.*******-*******н хувцасны баруун талын халааснаас “iPhone 14 pro max” загварын гар утас болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас ,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
04 оны ******* дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “" андууд орчимд хохирогч гийн / / хувцасных нь халааснаас “Huawei mate *******0 Pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас ,78,9*******0 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Дахиж хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, бусад бичгийн баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл:
Нэг. Шүүгдэгч Ц.******* нь 04 оны ******* дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар хорооллын хойд талын явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч Э.*******гийн халааснаас “iPhone 1 pro max” загварын гар утас, Хаан банкны виза карт, автобусны карт зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1,33,*******00 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 141 дэх тал)
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Э.*******гийн өгсөн: “04 оны ******* дугаар сарын 17-ны өдөр дугаарын хорооллын Емарт худалдааны төвөөс 19 цаг *******0 минутын орчимд гарч өөрийн гэр болох Голден парк хотхон руу дугаар хорооллын хойд талын явган хүний замаар яваад автобусны буудал дээр ирэх үед “iPhone 1 pro max” загварын гар утас нь миний өмсөж явсан цамцны баруун халаасанд байсан. Тэгээд 0 цагийн үед замын хойд талаас урагшаа явган хүний гарцаар зам хөндлөн гарах үед баруун халааснаас миний гар утсыг авч байгаа нь мэдрэгдсэн тэр даруй эргэж хараад халаасаа үзтэл гар утас байхгүй байсан ба ард явж байсан залуу хойноос чинь авчихсан гэж хэлж байсан. Би царайг нь харж чадаагүй, явган хүний гарцаар урдаас болон хойно их хүмүүс гарсан. 03 онд Тэди худалдааны төвөөс 1.800.000 төгрөгөөр “iPhone 1 pro max” загварын гар утсыг авч байсан. Одоо 1.800.000 төгрөгөөр үнэлж байна...Би дугаар хорооллын явган хүний гарцаар хойд талаасаа урагшаа гарч байх үед гар утсаа халааснаасаа алдсан. дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр урагшаа зам хөндлөн гарах гээд зогсож байхад миний өмсөж явсан ягаан өнгийн бомборын баруун халаасанд байсан. Ард байсан гэх хоёр залууг сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 147-148 дахь тал)
1.3 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...“iPhone 1 pro max” загварын гар утас нэг ширхгийг 1.33.*******00 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 1**************-1*******9 дэх тал),
1.4 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...-р хороолол гэж дугаарласан хяналтын камерын бичлэгийг тоглуулагчаар тоглуулахад 4******* секундийн бичлэг байх бөгөөд 01 секундэд ягаан өгийн плажтай цагаан өнгийн пүүзтэй эмэгтэй хүн явган хүний гарцаар хойноосоо урагшаа зам гарах гэж зогсож байгааг бэхжүүлэн харуулав. -р хороолол гэж дугаарласан хяналтын камерын бичлэгийг тоглуулагчаар тоглуулахад 4******* секундийн бичлэг байх бөгөөд 13 секундэд ягаан өнгийн плажтай цагаан өнгийн пүүзтэй эмэгтэй хүн явган хүний гарцаар хойноосоо урагшаа зам гарч байх үед хар өнгийн малгайтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй сэжигтэй этгээд нь ардаас нь дагаж зам гарч буйг харуулав. Тухайн эмэгтэйн ягаан өнгийн плажны баруун талын халаас хэсгээс гар утас мэт зүйл авч байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 1*******-1*******4 дэх тал),
1.******* Эд зүйл хураан авсан “Ц.*******аас гаргаж өгсөн “iPhone 1 pro max” загварын гар утас, Хаан банкны виза карт, автобусны карт зэргийг хураан авсан...” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 149 дэх тал),
1.******* Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Насанд хүрээгүй хохирогч Э.*******д “iPhone 1 pro max” загварын гар утас, Хаан банкны виза карт, автобусны карт зэргийг хүлээлгэн өгсөн...” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 1*******0 дахь тал)
1.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Ц.*******ын өгсөн: “Би 04 оны ******* дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах -р хорооллын хойд талын явган хүний замын гарц дээр зогсож байсан. Тэгээд миний урд байсан охины гадна талдаа өмссөн хүрэмний баруун талын халааснаас нь гар утас нь цухуйж байсан тул би тухайн гар утсыг халааснаас нь авсан бөгөөд түүний хажуугаар нь гарч зам гараад явсан. Би тухайн гар утсыг өөрөө ашиглах зорилготой байсан. Би тухайн охиноос хулгайлсан “iPhone 1 pro max” загварын гар утасны хамгаалалтын гэр дотор автобусны карт байсан. Тухайн автобусны картыг би гар утсаа хулгайлсны дараа хаясан бөгөөд хаана хаясан болохоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 173-174 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хоёр. Шүүгдэгч Ц. нь 04 оны ******* дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны дэвсгэрт байрлах дугаар хорооллын автобусны буудлын орчимд хохирогч О.*******-*******гийн хувцасных нь баруун талын халааснаас “iPhone 14 pro max” загварын гар утас болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас ,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
.1 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)
. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.*******-*******н өгсөн: “Миний бие 04 оны 0******* дугаар сарын 13-ны өдөр 14 цаг орчимд Баянгол дүүргийн ******* дугаар хороо дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр ахыгаа тосож явсан бөгөөд энэ үед миний гар утас надад байж байсан. Би тухайн автобусны буудлаас хөдлөөд өөрийн гар утсаа хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Миний хулгайд алдсан гэх гар утас бол “Iphone 14 pro max” загварын гар утас бөгөөд би өөрийн гар утсаа *******.*******00.000 төгрөгөөр 1 жилийн өмнө худалдан авч байсан. Миний араас нэг намхан хүн дагаад яваад байсан бөгөөд би тухайн хүнийг халааснаас гар утас хулгайлсан байх гэж бодож байна. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал)
.3 “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...“iPhone 14 pro max” загварын гар утас нэг ширхгийг .800.000 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 14-1 дэх тал),
.4 Эд зүйл хураан авсан “Ц.*******аас гаргаж өгсөн “iPhone 14 pro max” загварын гар утсыг хураан авсан...” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн *******3-*******4 дэх тал),
.******* Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Хохирогч О.*******-*******д Iphone 14 pro max загварын гар утсыг хүлээлгэн өгсөн...” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн ************** дахь тал),
.******* Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр Ц.*******ын өгсөн: “Би 04 оны ******* дугаар сарын 13-ны 1******* цагийн үед Баянгол дүүргийн 0******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар хорооллын автобусны буудлын орчимд халаасны хулгайн гэмт хэрэг хийх зорилготой явж байгаад үл таних эрэгтэй, эмэгтэй хүн явж байхаар нь эмэгтэй хүний баруун талын өмдний халааснаас “iPhone 14 pro max” загварын гар утасны хулгайлан аваад замын зүүн тал руугаа аваад явсан. Тэгээд гэр рүүгээ явсан чинь удалгүй Нийслэлийн Цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэргийн хэлтсээс залгахаар нь ирээд үйлдсэн хэргээ хэлж “iPhone 14 pro max” загварын гар утсаа хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гурав. Шүүгдэгч Ц.******* нь 04 оны ******* дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “" андууд орчимд хохирогч гийн / / хувцасных нь халааснаас “Huawei mate *******0 Pro” загварын гар утас болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас ,78,9*******0 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
3.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Хуагийн өгсөн: “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Hua нь 04 оны ******* дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт андууд орчимд явж байгаад өөрийн эзэмшлийн “Hug wei Mate *******0 pro” загварын гар утсаа хулгайд алдсан. Би алдсан гар утсаа 04 оны 01 дүгээр сард Хятад улсаас авсан, монгол мөнгөөр 4.000.000 төгрөгөөр авсан. 8*******900030*******1149781 гэсэн имей дугаартай Xap Hug wei Mate *******0 pro маркийн гар утас байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8*******-87 дахь тал)
3. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...“Hua wei Mate *******0 pro” загварын гар утас нэг ширхгийг .78.9*******0 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 97-0 дахь тал),
3.3 Эд зүйл хураан авсан “Ц.*******аас гаргаж өгсөн “Hug wei Mate *******0 pro” загварын гар утсыг хураан авсан...” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
3.4 Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Хохирогч Хуад Huawei mate *******0 pro загварын гар утсыг хүлээлгэн өгсөн...” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
3.******* Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр Ц.*******ын өгсөн: “Тухайн өдөр би ганцаараа Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнд юм хүргэж өгөөд буцаад явах гэж байсан энэ үед хоёр Хятад иргэн явж байсан бөгөөд тухайн хүний зүүн талд явж байсан хүний гадуур хувцасны халаасанд гар утас нь тал харагдаж байсан. Энэ үед би ард талд нь алхаад байсан бөгөөд зүүн гар талдаа алхаад явж байсан хятад улсын иргэний биеэс нь хар өнгийн гар утас хулгайлаад хажуугаар нь зөрөөд урд гараад алхаад яваад өгсөн. Алхах замдаа хулгайлсан гэх гар утсаа гаргаж ирээд харахад “Huawei mate *******0 Pro” загварын гар утас байсан. Тухайн гар утсаа гэртээ авч очоод хашаандаа нуусан байсан уг гар утсыг би өөрөө барих гэж байсан. Харин халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс намайг дуудсан бөгөөд энэ үед би хулгайлсан гар утсаа хүлээлгэн өгч өөрийн хэргээ хүлээсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-9 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******. дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ц.******* нь 04 оны ******* дугаар сарын 17-ны өдөр явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч Э.*******гийн хувцасных нь халааснаас 1,33,*******00 төгрөгийн үнэлгээ бүхий “iPhone 1 pro max” загварын гар утсыг, 04 оны ******* дугаар сарын 13-ны өдөр хохирогч О.*******-*******гийн хувцасны халааснаас ,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий “iPhone 14 pro max” загварын гар утсыг, 04 оны ******* дугаар сарын 13-ны өдөр хохирогч БНХАУ-ын иргэн гийн / / хувцасных нь халааснаас ,78,9*******0 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawei mate *******0 Pro” загварын гар утсыг тус тус сэм аргаар авсан үйл баримт авагджээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Насанд хүрээгүй хохирогч болон бусад хохирогч нарын хувцасны халааснаас гар утсыг хулгайлан авсан үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хохирогч нар нь өөрсдийн эзэмшлийн гар утсыг халаасандаа хийж, өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж, шүүгдэгч Ц.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос Ц.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн талаар.
Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.*******д 1,33,*******00 төгрөгийн, О.*******-*******д ,800,000 төгрөгийн, БНХАУ-ын иргэн гийн / /-д ,78,9*******0 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх ба дээр дурдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар хохирогч нарын эд зүйл болох гар утаснууд биет байдлаар буцаан олгогджээ. Иймд энэ хэрэгт шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 0 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “..эхийнх нь биеийн байдал муу байгаа нөхцөл байдал, учруулсан хохирол нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хулгайлах гэмт хэрэг үйлдэж 3 хохирогчийн 3 ширхэг гар утсыг биет байдлаар буцаан өгсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй дахин өмчлөх эрхийг эсрэг буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих” гэсэн гурван төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, уг зүйл хэсэгт зааснаар түүнд 0 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Дээрх хууль зүйн үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч Ц.*******ын зорчих эрхийг хязгаарлах хүрээ хязгаарыг тогтоохдоо түүний Баянзүрх дүүрэгт оршин суудаг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт эхнэртэйгээ хамт ажил хөдөлмөр эрхэлдэг гэх, гэрээс ажил, ажлаас гэр рүүгээ зорчин явахдаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин зорчихоор байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 0 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид анхааруулав.
Таслан сэргийлэх арга хэмжээний талаар.
Шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Улаанбаатар хот болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар.
Хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******., 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******ын *******ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
. Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 0 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Ц.*******ын зорчих эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
*******. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Улаанбаатар хот болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
*******. Хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт Ц.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ