| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0366/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/592 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн
улсын яллагч Ц.Сайнзаяа,
хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Батжав
шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат,
гэрч Д. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2*******0*******402122******* дугаартай ******* хавтаст хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 68 оны 02 дугаар сарын 2*******-нд Улаанбаатар хотод төрсөн, *******6 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, *******9 дүгээр байрны 1*******7 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн дүгээр хороо, -6******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:УЕ68022*******66/, овогт *******ын *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.******* нь өөрийн хүү Д.ын хамтаар Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан “Toyota Land cruiser 2” маркийн автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэн В.*******тай “...зээлийн үлдэгдэл 174.*******.0 төгрөгийг төлж дууссаны дараа өмчлөлд нь бүрэн шилжүүлж өгнө” гэж зээлийн барьцаалбарт байгаа автомашинаа худалдаж буй мэтээр дүр эсгэсэн хэлцэл байгуулан, зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, улмаар В.*******гаас **************,*******,0 төгрөгийн үнэ бүхий бараа авч, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 87.601.0 төгрөгийг зээлийн төлбөрт төлүүлсэн атлаа итгэл эвдэх аргаар “Toyota Land cruiser 2” маркийн автомашинаа буцаан авч В.*******д нийт 12*******.101.0 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Манай нөхөр жоншны уурхай ажиллуулдаг байсан ба ажлын шаардлагаар өөрийн эзэмшлийн “*******” ХХК-иар судлуулан тус автомашиныг 20 оны 8 сард авсан. Тухайн үед “******* ХХК”-ний захирал нь миний хүү Д.а байсан. Тус зээлийг компаниар судлуулсан мөртлөө зээлийн гэрээ нь иргэнээр хийгдсэн байдаг. “*******” ХХК-ний захирал а нь тус гэрээнд заавал оролцох шаардлагатай байсан тул тус зээлийг атай хамтран зээлсэн. Үүний дараа автомашиныг аваад 2-******* сар болж байхад манай нөхөр бусдад залилуулсан байсан учраас орон сууцаа тавих мөн эдийн засгийн болон зээлээ төлөх боломжгүй байдалд хүрсэн. Миний бие 8 нэрийн барааны дэлгүүрийг тухайн үед *******.0.0 гаруй төгрөгөөр авчихсан мөн адил эдийн засгийн байдал хүнд болсон байсан. Тэр үед миний нөхөр надад нэлээн хэдэн төгрөгөө шороонд хутгачихлаа зээлийг төлөх боломжгүй боллоо гээд 1 сар болчихсон. Би төлөх гэхээр 8 нэрийн барааны дэлгүүрийн зээлтэй буюу сард *******.0.0 орчим төгрөгийн төлбөр төлдөг болчихсон байсан. Тэгээд хоорондоо ярилцаад нэгэнт ийм байдалд хүрсэн учир нэг зээлээ чөлөөлье гээд автомашинаа зар гэж хэлсэн. Давхар өр зээлтэй байх маш хүндрэлтэй байсан бөгөөд би өөрөө санхүүгийн мэргэжлийн хүн учраас өдөр болгон алданги тооцогдож байгааг мэдэж байсан. Тэгээд би даруй автомашинаа зарахаар зар тавьсан. Хашаа байшин, автомашин зэрэг зарахаар төлөвлөж байгаа эд хөрөнгөө зардаг групп байдаг юм байна. Тус групп дээр зар оруулчихсан байхад манай хамаатны хүүхэд эгч ээ та “Land 2” машинаа зарах гэж байгаа юм уу зар дээр таны утасны дугаар байна гэхэд нь тийм гэж хэлтэл надад манай дүү энэ группэд ******* гэх эгч байна уу, энэ хүн ийм төрлийн наймаа хийдэг хүн байгаа гээд 99 дугаартай ******* гэх хүн тус группэд байсан. Тэгээд дугаар руу нь залгахад тухайн үедээ аваагүй. Хэсэг хугацааны дараа буцаад над руу залгасан. Тэгэхээр нь би Ланд-2 машинаа зарах талаарх зүйлээ ярьсан. Тэр үед уулзъя гэж хэлсэн. Тухайн үед хэн ирсэн хүнд нь л хурдан зараад өр зээлээ дарах тухай бодож байсан. Манай 8 нэрийн дэлгүүр дээр хүрээд ирэх үү, хоёулаа уулзъя эсвэл би өөрөө яваад очъё гэхэд ******* манай дэлгүүр дээр хүрээд ир гэж хэлсэн. Уулзаад машиныхаа талаар болон ийм зээлтэй гэх зэргээр бүх тайлбарыг өгч 210.0.0 төгрөгөөр авсан. Тэгээд ******* би урьдчилга чамд өгч чадахгүй, би Туркийн бараа зардаг гэж хэлэхэд нь өөрийн хүүхдүүдтэйгээ ярилцахад манай хүүхдүүд бид бараа зарж үзээгүй, үүнээс болоод зээл түгжигдчих эрсдэл үүсэж болно гэж хэлсэн. Тэгээд одоо энэ зээлийг төлөхгүй бол хүү алданги зэрэг бодогдох байх гээд ярилцсаны эцэст тохиролцоод *******г сайн танихгүй учраас гэрт нь очъё гэж хэлсэн. *******гийн гэр нь Гачууртад байдаг байсан. Би энэ төрлийн зээлтэй машин урьд өмнө зарж үзээгүй учир сайн мэдэхгүй байна болдог юм уу гэхэд ******* болно хоёулаа нотариатын газар очоод зөвлөгөө авъя гэж хэлсэн. *******гийн гэрт ороход бидэнд хоол цагйхийж өгөөд хавтас дүүрэн үл хөдлөхийн гэрчилгээ үзүүлж байсан. Тэгээд би *******д энэ машины зээлтэйгээр удаан явмааргүй байна. Манай хүү төрийн байгууллагад ажилладаг. Үндсэн зээлдэгч нь миний хүү а болчихсон учраас хоёулаа тохиролцъё чи энэ зээлийг хэр удаан хугацаанд төлөх боломжтой вэ гэж асуухад ******* би ер нь зээлтэй байх дургүй ээ, надад ийм үл хөдлөх хөрөнгө байдаг гээд өөрийн хийдэг хариуцдаг эзэмшдэг ажил төрлөө танилцуулаад үл хөдлөхүүдээ зараад зээлийг нь төлчихнө. Одоо надад том машины хэрэг байна. Би Орос руу явдаг гэж хэлсэн. Тэгж ойлголцоод нотариатын газар очоод зээлтэй машин зарж болох эсэхийг лавлахад нотариатын газраас болно гэдэг хариултыг өгөөд хэлцэл хийгээд таны зээлийг ******* хариуцаад энэ хугацаандаа тус зээлийг тань төлөөд дуусчихвал *******гийн нэр дээр машин шилжих болно гэдгийг тайлбарласан. Ингээд бид 2 гэрээ хийж “*******” ХХК-ийн захирал нь манай хүү аас миний бие ******* руу шилжүүлсэн байсан. Тэгтэл тухайн үед компанийн захирал нь а биш байсан ч өмнө эзэмшиж байсан захирал а учраас тухайн гэрээнд ыг заавал оролцуулах ёстой байсан. Ингэж хэлцэл хийж тус машиныг өгсөн. Машинаа *******д өгөхөд эхний 2-******* сар ******* зээл төлж байгаа эсэх нь мэдэгдээгүй. Үүний дараа ковид- болж ******* надад нөхцөл байдал ийм байгаа учраас зээл төлөлтийг 6 сараар ухраагаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би удаан зээлтэй явах боломжгүй байна. Бид маш их хэмжээний зээлтэй учраас манай хүү болон надад нэмж зээл гарахгүй гэж тайлбарлахад ******* чи энэ 6 сарыг ухрааж өгвөл цаашид асуудалгүй төлөөд явна гэж хэлсэн. Түүний хүсэлтийн дагуу 6 сарын зээл төлөлтийг чөлөөлөөд 7 дахь сар дээр нь банкнаас лавлахаар хүү бид хоёр очиход *******-4 сар зээл төлөгдөөгүй байсан. Энэ талаар *******гаас асуухад манай барилгад материал их орж ирнэ, урд хил хаачихсан гэх мэт тайлбар өгсөн. Би тэр байдлыг нь бас харгалзаж үзсэн. Тэгсэн ч сар болгон зээл хэтэрсэн гэх мэдээлэл надад банкнаас ирдэг хүү атай байнга энэ асуудлаас болж маргалддаг. Зээл хэтрүүлээгүй сар гэж байхгүй. Манай хүү а 2021 оны 6 сард Голомт банкнаас зээл авах гэтэл анхаарал хандуулах зээлтэй танд зээл олгогдохгүй талаар мэдээлэл ирсэн миний амьдрал хэцүүдлээ гээд хүү бид хоёрын дунд ч маргаан үүсдэг байсан. Гэтэл 2022 оны 8 сард ажил дээр байхад - гэх хүн надтай холбогдоод манай хүү рүү мөн адил ******* шиг зүйлс ярьсан байсан. *******гаас зээл хэтрэлтийн талаар асуух гэтэл ерөөсөө тайлбар өгдөггүй. -той холбогдоод “Land 2” автомашиныг чи авсан юм уу яг ямар учиртай талаар асуухад - гэх хүн *******тай 70.0.0 төгрөгийн өглөг авлагатай. Одоо бид зээл хөөцөлдөж байна. Та бидэнд тодорхойлолт бичээд өгчихвөл бид таны зээлийг чөлөөлөөд өгөх боломжтой гэж хэлсэн. Гэр бүлд маань маш их дарамттай мөн маргаантай байсан тул үнэхээр энэ зээлийг чөлөөлөөд өгчихвөл автомашины нэрийг шилжүүлэхэд ямар ч асуудалгүй гэх утгатай гэх бичиг хийж өгсөн. Сүүлдээ тэр зээл төлөлтийг яг хэн нь хийгээд байгаа нь тодорхойгүй болсон. болон - гэх хүмүүс зээл төлөлт хийж байна гээд яг хэн нь төлөөд байгаа нь мэдэгдээгүй. Би *******гаас чи машиныг өөр хүнд өгчихсөн юм уу гэж асуухад ******* чамд хамаагүй эдгээр хүмүүс нь миний хуурай дүү нар би түр хэрэглүүлж байгаа юм гэж надад хэлж байсан. Үүний дараа манай хүү а Австрали явах гээд бэлдэж байхад нь ээж над руу өмгөөлөгч гэх хүн залгаж байна гэж хэлсэн. *******гийн өмнөөс мэдүүлэг өг, тус машины хууль ёсны эзэн нь чи юм байна гэсэн. Байцаагч гэж хүн над руу байнга залгаад намайг ирж мэдүүлэг өг гээд байна гэдэг талаар хүү а надад хэлсэн. Би гэх байцаагчтай холбогдоход ******* гэж хүн “Land 2” маркийн автомашинаа гэх хүнд залилуулсан талаараа гомдол гаргаж энэ нь одоо эрүү үүсэх гэж байгаа талаар надад хэлээд тэгэхээр энэ машины хууль ёсны эзэмшигч нь та юм байна та энэ талаар ирж мэдүүлэг өгөхгүй бол эрэн сурвалжлах боломжгүй нөхцөл байдалтай байна гэж хэлсэн. Мэдүүлэг өгснөөс 2 хоногийн дараа байцаагч над руу холбогдоод хэрэг прокурор руу явсан ба машины хууль ёсны эзэмшигч нь ******* та учраас машинаа очиж ав гэж хэлэхэд би энэ талаар хуулийн мэдлэггүй учраас таньдаг хуульчаасаа асуухад авч болно гэдэг зөвлөгөө өгсөн. Энэ үйл явдал болохоос 7 хоногийн өмнө гэх хүн нөхөртэйгөө Хаан банкны хажууд ирээд надтай уулзсан. Уулзах үедээ ******* намайг цагдаагийн байгууллагад өгчихсөн байна. Бид *******гаас 70.0.0 төгрөгийг 10 хувийн хүүтэй аваад өсгөж өгсөн. Энэ ******* гэх хүн маш зальтай. Бидэнд энэ “Land 2” машиныг хэрэглэж бай гэж өгчхөөд зээл чинь бүтвэл ав гэж хэлсэн. Би энэ машиныг *******д өгмөөргүй байна. Та хууль ёсных нь эзэмшигч учир танд өгөх нь зөв гэж хэлсэн. Би зээлд 40-өөд сая төгрөг төлсөн та энэ мөнгийг гаргаж өгөх боломж байна уу гэхэд, би надад тийм боломж байхгүй. Миний энэ унаж байгаа “Prius” машинаа 2*******.0.0 төгрөгөөр авсан зээлтэй. Одоогоор 14.0.0 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Надад одоогоор өгөх мөнгө байхгүй талаар, эдийн засгийн хүндрэлтэй байгаа талаар бүхий л зүйлийг тайлбарлаж хэлээд тодорхой хэмжээнд тохирсон байсан. Тэгээд байцаагч гэх хүн над руу залгаад машинаа авч болно гэж хэлэхээр нь тай ярихад -ын машины угаалгын газар байна, та ирээд машинаа аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн хүү ын хамт машинаа авахаар ын хэлсэн газар нь очсон. Тэгээд машинаа авсан ийм л үйл явдал болсон. Тэгээд 202******* оны 12 дугаар сараас 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлээ хугацаанд нь төлөөд зээлийн ангилал маань хэвийн болсон байгаа. *******д төлөх хохирлоо барагдуулсан. Ер нь би мөнгийг нь төлөх талаар цагдаагийн байцаалтад байх хугацаандаа илэрхийлж байсан.” гэв.
Хохирогч В.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ 2020 оны 07 дугаар сард над руу ******* гэдэг энэ эмэгтэй над руу утсаар холбогдож уулзъя гэсэн. Энэ эмэгтэй манай ажил дээр надтай уулзаад хүүтэйгээ Хаан банкнаас Ланд 2 загварын автомашин зээлээр аваад зээлээ төлж чадахгүй байна. Машиныг маань банк өрөндөө хурааж авах гээд байна, банкинд миний төлсөн **************,*******,0 төгрөгийг надад өгч чадах уу гэсэн. Би одоогоор бэлэн мөнгө өгөх боломжгүй талаар хэлээд харин надаас энэ мөнгөндөө бэлэн хувцас авч болно гэж хэлэхэд *******, хүүхдүүдтэйгээ ярилцаад зөвшөөрсөн. Тэгээд манай дэлгүүрээс **************,*******,0 төгрөгийнхөө оронд шинэ гутал, савхин хүрэм, нэхий, шуба зэрэг эд зүйлс аваад явсан. Тэгээд Хаан банк ороод 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр *******гаас авч буй машины банкинд төлөх ёстой үлдэгдэл болох *******,1*******2,******* төгрөгийг төлөөд, нотариат ороод иргэд хоорондын хэлцэл хийж, миний бие уг машиныг нь авч байсан. Үүнээс хойш 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн *******гаас авсан машины зээлийн төлөлтийг төлөөд явж байсан юм. Миний бизнесийн танил нь унах машингүй байсан тул би *******гаас авч байсан Ланд-2 машинаа унаж, хэрэглэж бай гэж түүнд өгсөн бөгөөд нь машин унаж байх хугацаандаа урьд нь надаас зээлж авсан мөнгөө машины зээл рүү төлдөг байсан. машины зээлд нийт 49,8*******0,0 төгрөг төлсөн бөгөөд уг төлөлт нь надад өгөх ёстой байсан мөнгөө машины зээл рүү хийдэг байсан учир уг мөнгө миний мөнгө гэсэн үг болно. ******* надад учруулсан 12*******.101.0 төгрөгийн хохирлоос маркийг нь санахгүй байна хоёр автомашиныг нийт 1.0.0 төгрөгийн хохиролд тооцож өгсөн. 10.0.0 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн юм байна. Тэгэхээр би *******гаас хохиролд нийт 110.0.0 төгрөг авсан. Одоо үлдэгдэл төлбөрт 1*******.101.0 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд төлсөн *******.0.0 төгрөгийн хамт нэхэмжилж байна. *******г хуулийн дагуу шийтгэж өгнө үү. Би гомдолтой байна. ” гэв.
Гэрч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “******* эгч төлбөрт 2 автомашиныг авахдаа нэг автомашиныг нь 60.0.0 төгрөг, нөгөө автомашиныг нь 40.0.0 төгрөг нийт 1.0.0 төгрөгт тооцож авсан. Гоо сайхны барааг 10.0.0 төгрөгт тооцож авсан. Ээжтэй хамт тай уулздаг өдөр ээж намайг хамт яваад машинаа авья гээд намайг гэрийн гаднаас ирж аваад Төмөр замын тэнд нэг авто угаалгад байна гээд очсон. намайг чи а нь уу гэж асуусан, үгүй ээ би дүү нь байна гэхэд машины түлхүүрийг өөрөө надад өгсөн. Автомашины зээлтэй холбоотойгоор банкнаас зээл төлөгдөхгүй байна данс хаагаад байна зээл авч болохгүй байна гэх зүйлсийг ээж ярьж байсан гэв.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас шүүх дүгнэвэл;
Шүүгдэгч Д.******* нь өөрийн хүү Д.ын хамтаар Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан “Toyota Land cruiser 2” маркийн автомашины зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэн В.*******тай “...зээлийн үлдэгдэл 174.*******.0 төгрөгийг төлж дууссаны дараа өмчлөлд нь бүрэн шилжүүлж өгнө” гэж зээлийн барьцаалбарт байгаа автомашинаа худалдаж буй мэтээр дүр эсгэсэн хэлцэл байгуулан, зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, улмаар В.*******гаас **************,*******,0 төгрөгийн үнэ бүхий бараа авч, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 87.601.0 төгрөгийг зээлийн төлбөрт төлүүлсэн атлаа итгэл эвдэх аргаар “Toyota Land cruiser 2” маркийн автомашинаа буцаан авч В.*******д нийт 12*******.101.0 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 08 дахь тал)
20 оны 8 дугаар сарын *******0-ны өдрийн ЗГ/20707409 дугаартай Хаан банк Д.а Д.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар (1-р хавтаст хэргийн 27-*******0 дахь тал)
2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Д.а, Д.******* нар нь В.*******д 210.0.0 төгрөгөөр Хаан банкнаас -6******* улсын дугаартай Toyota Land Cruiser 2 VX 20 оны автомашиныг худалдаж, **************.*******.0 төгрөгийг бэлэн бараагаар тооцон хасаж, үлдэгдэл 174.*******.0 төгрөгөөр Хаан банкны зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж зээлийг худалдан авагч тал дуусгавар болгохоор тохиролцсон хэлцэл (1-р хавтаст хэргийн *******2-************** дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.*******гийн өгсөн: “2020 оны 07 дугаар сард над руу үл таних эмэгтэй хүн утсаар холбогдож, уулзах санал тавьж миний бие тухайн эмэгтэйтэй уулзахад өөрийгөө ******* гэж танилцуулж байсан бөгөөд надтай уулзаад хүүтэйгээ Хаан банкнаас Ланд 2 загварын автомашин зээлээр аваад зээлээ төлж чадахгүй байдал үүссэн улмаас машиныг нь банк хурааж авах гээд байгаа учир намайг тухайн машинаа аваач гэдэг санал тавиад өөрийнхөө банканд төлсөн **************,*******,0 төгрөгийн оронд намайг юу ч хамаагүй өгчих гэхээр нь би хамт Хаан банк ороод 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр *******гаас авч буй машины банкинд төлөх ёстой үлдэгдэл болох *******,1*******2,******* төгрөгийг төлөөд, нотариат ороод /хаана байдаг гэдгийг нь санахгүй байна/ иргэд хоорондын хэлцэл хийж, миний бие уг машиныг нь авч байсан. Би *******д машин худалдаж авсан **************,*******,0 төгрөгийнхөө оронд шинэ гутал, савхин хүрэм, нэхий, шуба, булган малгай, цүнх, цамц, хөхөвч зэрэг эд зүйлсийг өгч байсан юм. Үүнээс хойш 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн *******гаас авсан машины зээлийн төлөлтөд 72,917,0 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд миний ажил хэргийн танил нь унах машингүй байсан тул 2021 оны 8 сард би *******гаас авч байсан Ланд-2 машинаа унаж, хэрэглэж бай гэж түүнд өгсөн бөгөөд нь машин унаж байх хугацаандаа урьд нь надаас зээлж авсан мөнгөө машины зээл рүү төлдөг байсан. машины зээлд нийт 49,8*******0,0 төгрөг төлсөн бөгөөд уг төлөлт нь надад өгөх ёстой байсан мөнгөө машины зээл рүү хийдэг байсан учир уг мөнгө миний мөнгө гэсэн үг. 2022 оны 8, 9 дүгээр сарын хавьцаа ын нөхөртэй би маргалдаад хэсэг хугацаанд холбоогүй байж байтал *******гийн хүү а 2022 оны 11 сард над руу залгаад би нэг буруу хийчихлээ, Хаан банк руу очоод д машины нэрийг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн бичиг хийгээд өгчихлөө, та цагдаад хандаарай гэхээр нь би ыг цагдаад өгөөд цагдаагаас ыг олохоор нь уулзсан чинь миний гаргасан өргөдлийг иргэний маргаан гээд хаасан гэж байсан. Тэр үед би тай уулзахад ******* өөрийнхөө хүүхдүүд гэх 4-******* хүмүүстэй хүрч ирээд Ланд-2 загварын машиныг дээрэмдээд аваад явсан гэсэн. *******, а нар нь зохион байгуулалттайгаар машиныг маань залилсан тул тухайн этгээдүүдийг яаралтай олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, машиныг маань битүүмжилж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 86 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.*******гийн өгсөн: Миний бодит хохирлын хэмжээ 87.601.0 төгрөг байгаа. Үүнээс би өөрийн данснуудаас а болон ******* нарын данс руу *******8.*******18.0 төгрөг шилжүүлэн өгч а болон ******* нарын данс руу 49.08*******.0 төгрөг шилжүүлж өгсөн. Мөн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нийт **************.*******.0 төгрөгийн үнэ бүхий бараа надаас автомашины бартер болгож надаас ******* авсан. Тэгээд нийт 12*******.101.0 төгрөгийн хохиролтой байна. Мөн аас а болон ******* нарын данс руу 49.08*******.0 төгрөг нь надад өгөх мөнгө байсан. Ковидын нөхцөл байдлаас хамаарч улсаас банкны зээлийг 6 сар хойшлуулж болох шийдвэр гарсны дагуу би *******д хүсэлт гаргаад 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зээлийн гэрээг хойшлуулж байсан. Өөрөөр хойшлуулж байгаагүй. Зээлийг хэтрүүлж төлж байсан тохиолдол байхгүй. Сар бүрийн 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлээ зарим үед 2,******* хоногийн дараа төлж байснаас бусад үед хугацаанд нь төлж байсан. Тухайн зээлийг би болон бид хоёр *******гийн хүү а болон ******* нарын данс руу хийдэг байсан. Сард *******.*******0*******.0 төгрөг төлдөг байсан бөгөөд зарим үед баяр наадмын үеэс шалтгаалан *******.4.0 төгрөг төлдөг байсан. Хугацаа хоцроож төлж байгаагүй. Тухайн автомашиныг унаж, зээлийг төлж байгаа талаар ******* мэдэж байсан. Би өөрөө *******д хэлсэн. нь *******гийн данс руу 6.9.0 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд 17.6.0 төгрөг шилжүүлж өгөөгүй. Үлдсэн бүх мөнгийг ын данс руу шилжүүлж өгч байсан. Миний эзэмшлийн данс руу бид хоёр бизнес хамтрагчид учраас хоорондын арилжааны гүйлгээ гэж бодож байна. Түүнээс машины зээлтэй холбоотой мөнгө миний данс руу шилжүүлж байгаагүй. Би өөрийн эзэмшлийн данснуудаас *******гийн эзэмшлийн Хаан банкны *******0170*******18*******6 дугаарын данс руу 11.*******2*******.0 төгрөгийг ******* удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Энэ нь машины зээлийн эргэн төлөлтөд орж байсан. (2-р хавтаст хэргийн **************-*******7 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.ын өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр -6******* улсын дугаартай “Toyota Land Cruiser 2” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг унаж ашиглаад ерөнхийдөө явцын дунд тухайн машинаа худалдаж авах нөхцөлтэйгөөр Хаан банк дахь зээлийн төлөлтийг ******* эгчийн өмнө төлөөд явахаар тохирч төлж эхэлсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс ******* эгчээс тухайн тээврийн хэрэгслийг авахдаа ямар нэгэн гэрээ хийхгүйгээр цэвэр итгэлцэл дээр тухайн машиныг аваад зээлийг сар бүрийн 10-нд Хаан банканд төлөх нөхцөлтэйгөөр худалдаж авсан. Би түүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 49,08*******,0 төгрөг орчим Хаан банканд машины зээлийн төлбөрт төлсөн. Тэгээд ******* гэж хүн надтай 2022 оны 01 дүгээр сард манай - руу залгаад -6******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн талаар хэлээд, та нар хугацаандаа зээлээ төлөөрэй, мөн наад машинаа зарах бодол байгаа юу гэдэг зүйл ярьж байсан. 2022 оны 07, 08 сарын үед ******* надтай утсаар яриад машинаа та нар өөрсдийнхөө нэр дээр зээлийг чөлөөлөөд авах боломж байгаа юу байхгүй бол зээлийн төлбөрт өгсөнд машин өгье тэгээд би өөрөө худалдаад авъя гэдэг байсан. 2022 оны 10 дугаар сард Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирээд байж байтал ******* надтай Нарны зам дээр таараад цонх тогшоод та нар чинь ямар сонин хүмүүс вэ хотод ирчхээд уулзаагүй, дахиад ирэхдээ хэлээрэй гэсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* над руу залгаад манай хүү ын данснаас мөнгө татагдсан байна, битгий зээлээ төлөөрэй, миний данс руу зээлийн мөнгөө шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр үед ******* эгчийн дансыг хүлээгээд байсан өгөхгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* эгч өөрийнхөө дансаа өгөөд зээлийн төлбөр *******,4,0 төгрөгийг авсан. Тэрний дараа 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр намайг Улаанбаатар хотод ирсэн байхад ******* залгаад хотод ирсэн юм уу гэхээр нь ирсэн байна гэтэл тэгвэл байгаа газар чинь очоод уулзъя гээд хүүхдийн 1-ийн Хаан банкин дээр ******* ганцаараа ирж уулзаад машин тэрэг надад санал болгоод машиныг эргүүлээд авъя гээд байсан. Тэгэхээр нь би ярьж байгаад эргээд хариу өгнө гэж хэлсэн. Тэгтэл зөрүүнд өгч байгаа машинууд нь дандаа зээлтэй тээврийн хэрэгслүүд санал болгоод, алт монетон эдлэл үзүүлээд байсан. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* утсаар яриад чи хаана байгаа юм байгаа газар чинь очоод уулзъя гэхээр нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах -ын авто угаалга дээр ******* хүү тай ирээд машин угаагдаад дуусаж байсан бөгөөд эгч нь машинаа хэвээрээ байна уу үгүй байна уу үзээдэхье гэхээр нь угаалга дотроос аар машин унуулаад гаргуултал шууд -6******* улсын дугаартай Toyota Land Cruiser 2 загварын тээврийн хэрэгслийг шууд унаад яваад өгсөн бөгөөд, ******* надтай ярьж байгаад унаж ирсэн 10-*******0 улсын дугаартай хар өнгийн “Prius *******0” машинаа унаад яваад өгсөн бөгөөд чи тэр *******тайгаа учраа өөрөө олоорой гэсэн. Тэгээд *******гийн хүргэн Төгөлдөр гэж залуу найзынхаа хамтаар миний машин дотор байсан эд зүйлсийг ын талбайн баруунд талд байдаг цамхгийн давхарт байрлах кофены газарт 20-ны орой авчирч өгөхөөр нь машинаа алдсан гээд шууд 102-т дуудлага мэдээлэл өгсөн. Тэгтэл дуудлага хүлээж авахгүй энэ асуудлыг гэж мөрдөгч шалгаж байгаа тэр хүнтэй холбоо барь гээд гэж мөрдөгчтэй утсаар ярих үед гэх мөрдөгч эзэмшигч нь машинаа өөрөө авч явсан учир надад бол хэлээд байх зүйл байхгүй гэдэг хариулт өгсөн. Би ******* эгчтэй олон удаа наймаа хийж байсан тул ямар ч гэрээ хийгээгүй, шууд итгэлцэл дээр үндэслэж машины зээлийг төлөх нөхцөлтэй тохирч авсан. Надад 2020 оны 8 дугаар надад машинаа өгөхдөө жинхэнэ эзэн нь *******, а гэж хүмүүс байгаа талаар хэлсэн, зээл бүрэн төлөгдөөд дараа нь нэрээ шилжүүлэх боломжтойг бас хэлсэн. Би машиныг анх авах үеэс *******г машинаа авах хүртэл 49.08*******.0 төгрөгийг Хаан банканд төлсөн. Одоо би тухайн машиныг авахгүй бөгөөд тэр мөнгийг ******* эгчийн мөнгө гэж одоо үзэж болно. Учир нь ******* эгч бид хоорондоо энэ талаар харилцан тохирч өглөг авлага байхгүй болсон. Тэгэхээр миний төлсөн 49,08*******,0 төгрөг нь ******* эгчийн мөнгө гэсэн үг. Би 2022 оны 8 дугаар сард ******* эгч машиныхаа зээлийг чөлөөлөөд авах боломжтой юу гэхээр нь зээл аваад шилжүүлж болно тэгэхийн тулд үндсэн зээлдэгчийн гарын үсэг хэрэгтэй шүү дээ гэтэл ******* эгч нь тэр болно гээд надад тийм бичиг хийж өгч байсан. Би зээл хөөцөлдөж эхлээгүй байсан бөгөөд бичиг хийлгэж авсан талаараа би *******д хэлээгүй. 2022 оны 7 дугаар сараас ******* эгч бид хоёр маргаантай байсан бөгөөд тэр үед ******* эгч бид хоёр хэсэг хугацаанд холбоогүй болсон бөгөөд 2022 оны 10 дугаар сарын эхэн үеэр ******* эгч машин аваад ир, дуугүй машин өг гэж хэлсэн. ******* эгчтэй таарамжгүй харилцаатай байсан учир ******* эгчийн гар утсыг авахгүй, машиных мөнгө зээлийг төлөөд явж байхад гээд машиныг нь аваачиж өгөөгүй. Учир нь манай ээжийн бие муу байх үед ******* эгч би зарах гэж байгаа байраа хүнд үзүүлсэн, намайг ашиглаад хаясан гээд таагүй үгс хэлээд байсанд нь би гомдож ийм харилцаа үүссэн. 2022 оны 12 дугаар сарын дунд үеэр гэж мөрдөгч Баянзүрх дүүргийн ******* дугаар хэлтэс дээр дуудаж мэдүүлэг авсан бөгөөд тэр үед -6******* тээврийн хэрэгслийг Эрдэнэт хотод үлдээгээд очсон байсан. Тэр үед мөрдөгч машин авчир гэж огт хэлээгүй бөгөөд ******* гэдэг хүн 20.0.0 төгрөг өөрөөс чинь нэхэмжилж байна гэж хэлсэн байсан. Тэгээд би мэдүүлгээ үнэн бодитойгоор нь өгөөд явсан. Би 1-10 хоногийн дотор зээлийн төлөлтийн хугацаа хэтрүүлж байсан. Би 2022 оны 10,12 дугаар сарын төлбөр болох 6,8,0 төгрөгийг *******гийн Хаан банкны данс руу хийсэн бусад төлөлтийг банкны зээлийн данс руу хийдэг байсан... -6******* тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлтийн хувьд бол ямар нэгэн асуудалгүй байсан. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* надтай уулзах үед Хаан банкинд 1*******0.0.0 гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэдгийг харуулж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64-6******* дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.ын дахин өгсөн: “Би уг машиныг ******* гэх эмэгтэйгээс 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр -6******* улсын дугаартай Toyota Land Cruiser 2 загварын тээврийн хэрэгслийг *******,0,0 төгрөгөөр худалдаж авахаар аман хэлэлцлээр тохиролцож авч байсан бөгөөд уг машиныг авахдаа би *******д урьдчилгаа болгож 9,8,0 төгрөгийг өгч авсан машин маань 18*******,2,0 төгрөгийн Хаан банкны барьцаанд байсан тул сар болгон *******,4,0 төгрөгийг а гэдэг хүний данс руу хийхээр тохиролцож байсан юм. ******* эгч анх надад тайлбарлахдаа миний авч буй машиныг а, ******* гэдэг хүмүүс Хаан банкнаас зээлээр авч улмаар ******* эгч тэр хоёроос уг машиныг авсан гэж хэлж байсан. Миний бие уг машины сард төлөх зээлийн төлөлтийг худалдаж авснаасаа хойш 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл төлж байсан бөгөөд дунд нь ******* эгч 4, ******* удаагийн төлөлтийг миний өмнөөс хийж байсан. ******* эгч яагаад төлөлт хийдэг байсан бэ гэхээр миний бие Улаанбаатар хотод ирээд машинаа ******* эгчид үлдээсэн цаг хугацаанд ******* эгч төлөлт хийдэг байсан юм...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 70 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.ын дахин өгсөн: “Миний бие 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажил хэргийн шугамаар нэгнийгээ таньж мэддэг болсон байсан ******* эгчээс түүний ******* гэдэг хүнээс зээлээр худалдаж авч байсан 20 онд үйлдвэрлэгдэж тухайн ондоо Монгол улсад орж ирсэн дизель -6******* улсын дугаартай автомашиныг *******.0.0 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод, урьдчилгаа 9.8.0 төгрөгийг ******* эгчид бэлнээр өгөөд, үлдэгдэл 18*******.2.0 төгрөгийг Хаан банкны а гэх хүний нэр дээрх данс руу сар болгон төлөх ёстой үнийн дүнг нь 2028 он хүртэл тушааж байхаар ******* эгчтэй тохиролцож машиныг авсан. 2022 оны 02 сард уг машины анхны зээлдэж авсан ******* гэх эмэгтэй хүн над руу холбогдож та нар миний машиныг *******гаас авсан юм байна. Наад машинаа зарахаар болбол бид нарт хэлээрэй, зөрүүг нь өгөөд бид нар буцаж худалдаж авна шүү гэж холбогдож байсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ******* гэх эмэгтэй болон түүний хүү а нартай миний бие уулзаж, машины зээлийг Хаан банканд төлж дуусмагц манай нөхөр -ын нэр рүү шилжүүлж өгнө гэж хэлээд бичиг хийж гарын үсэг зураад өгсөн. Тэгээд үүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь хүүхдийн 1 дээр байна гээд бид хоёр тэр хавьцаа уулзаад машинаа буцаагаад надаас машинаа худалдаж авъя гэдэг асуудал ярихаар нь би нөхөртэйгөө ярилцаад хэлье гэж хэлээд тухайн өдөр салаад 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* эгч над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь би Төмөр замд машинаа угаалгаж байна гэж хэлтэл ******* эгч хүү гэх эрэгтэй хүнтэй хамт ирээд хүү маань машиныг чинь унаж үзээдхэг гэж хэлэхээр нь би машинаа хүүд нь унуулсан чинь тэр чигээрээ машиныг маань аваад явчихсан. Тэгээд цагдаад хандах болсон.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 72 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.гийн өгсөн: “...иргэн В.******* нь Т., - нарт -6******* улсын дугаартай “Toyota Land Cruiser 2” маркийн автомашинаа зарж залилуулсан” гэх 8942 дугаартай гомдол мэдээллийг 2022 оны 12 дугаар сарын 0*******-ны өдөр иргэн В.*******гаас хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн...Би мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д.*******д хандаж прокурорын зөвшөөрөл гарсан, -6******* улсын дугаартай автомашинаа та өөрөө аваарай гэж хэлээгүй. Тэгж хэлэх үндэслэл байхгүй. Уг гомдол мэдээлэлд тээврийн хэрэгсэл хураан авах прокурорын зөвшөөрөл гараагүй, миний зүгээс тийм санал гаргаагүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 60-61 дэх тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.ын өгсөн: “Би Хаан банкны тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа 20 оны 8 дугаар сарын *******0-ны өдөр иргэн Д.а болон Д.******* нар 179,0,0 төгрөгийн зээлийн хөрөнгө оруулалт хийж бараа бүтээгдэхүүн худалдан авах зориулалтаар авахаар хийгдсэн гэрээ юм. Энэ бараа бүтээгдэхүүний оронд JTMHV0*******J604281641 арлын дугаартай “Toyota Land Cruiser 2” маркийн автомашиныг сар бүрийн 10-нд *******,292,2 төгрөгийн болзолтойгоор гэрээ хийж уг автомашиныг иргэн Д.а болон Д.******* нар авсан. Би 2022 оны 02 сар хүртэл тухайн тооцооны төвд ажилж байсан бөгөөд намайг хариуцаж байх хугацаанд шүүхэд шилжүүлэх хэмжээний хугацаа хэтрэлт байсан зээл гэж бодохгүй байна. Хугацаа хэтэрсэн бол ковидын үеийн нөхцөл байдлаас үүссэн байх магадлалтай. Хэзээ гэдгийг нь санахгүй байна зээлийн эргэн төлөлтийн явцын дунд ******* гэх хугацаандаа зээлээ төлөхгүй болохоор нь залгаж асуухад зээлийг маань өөр хүн төлж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан. Зээлийн данс төлөх төлбөрийг /би ямар дугаар явуулсныг нь мэдэхгүй байна/ явуулж байсан санагдаж байна. Зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаандаа төлж байсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Муу зээлдэгч болсон үгүйг би мэдэхгүй байна. Хэрвээ муу зээлдэгч болсон бол 6 сарын турш зээлээ хугацаа алдалгүй төлбөл муу зээлдэгчээс гарах боломж байдаг. Зээлийн гэрээг шилжүүлэх боломж байхгүй. Уг автомашиныг заавал тухай авсан хүн өөрөө унаж хэрэглэнэ гэсэн зүйл байхгүй.Хамгийн гол нь зээлийн төлбөрөө цаг тухайд төлж байвал банкнаас тэр машин хаана, хэн унаж хэрэглэх нь хамаагүй. Мөн тухайн автомашин нь бүрэн бүтэн байх ёстой.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 79 дэх тал)
Т.ын эзэмшлийн Хаан банкны *******0904*******4*******10 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.- нарын дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 87-116 дахь тал)
“Toyota Land Cruiser 2” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1-р хавтаст хэргийн 2******* дахь тал)
Монгол банкны 202******* оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Н/82 дугаартай Д.а /РД:ТА/, Д.******* /РД:УЕ68022*******66/ нарын зээлийн мэдээллийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 2-202 дахь тал)
Д.*******гийн Хаан банкны *******0170*******18*******6 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга(1-р хавтаст хэргийн 117-12******* дахь тал)
В.*******гийн Хаан банкны *******16*******091882 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 124-1************** дахь тал)
Д.*******гийн эзэмшлийн Хаан банкны *******06922*******148 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 1*******4-14******* дахь тал)
Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн *******7- улсын дугаартай “Toyota Land Cruiser 2” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа(1-р хавтаст хэргийн 166-167 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрхи бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс төлөгдөөгүй үлдсэн 1*******.101.0 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгох” гэсэн,
хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаваас “...автомашины үнэ өсөнгүүт буцааж авах сэдэл бий болсон бусдыг залилсан үйлдэл байх тул улсын яллагчийн гэм буруу хохирол төлбөрийн талаар гаргасан санал дүгнэлтийг дэмжиж оролцоно.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ялалтаас “...*******, ******* нарын асуудал нь гэрээний эрх зүйн харилцаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Чинбатаас “...миний үйлчлүүлэгч ******* нь залилах гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий тайлбар, дүгнэлтүүд тус тус гаргаж оролцлоо.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Д.******* нь өөрийн хүү Д.ын хамт 20 оны 8 дугаар сарын *******0-ны өдөр Хаан банктай ЗГ/20707409 дугаартай зээлийн гэрээг байгуулж барьцаалуулсан “Toyota Land cruiser 2” маркийн -6******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 7 дугаар сарын 29-нд В.*******тай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 210.0.0 төгрөгөөр автомашиныг худалдаж, **************.*******.0 төгрөгийг бэлэн бараа авч хасаж тооцон, үлдэгдэл 174.*******.0 төгрөгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дуусгавар болгохоор тохиролцож, харин В.******* нь “Toyota Land cruiser 2” маркийн -6******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн эргэн төлөлтийг өөрийн танил бизнесийн хамтрагчаас авах өр төлбөрт тооцуулан Т.аар нөхөн төлүүлж, тээврийн хэрэгслийг ашиглуулж байжээ.
Т. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Toyota Land cruiser 2” маркийн -6******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг авто угаалгын газарт угаалгаж байхад нь Д.******* утсаар холбогдож байгаа газарт нь хүү Д.ын хамтаар очиж “хүү машиныг унаад үзээдхэг” гэж худал хэлж “Toyota Land cruiser 2” маркийн -6******* улсын дугаартай машины түлхүүрийг аваад хүүгээрээ жолоодуулан авч явсан үйл баримт тогтоогдсон байна. Улмаар Toyota Land cruiser 2” маркийн -6******* улсын дугаартай автомашины улсын дугаарыг 202******* оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сольж *******7- дугаар авсан нөхцөл байдал байна.
Энэ төрлийн буюу залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах, зарим тохиолдолд хохирогчийн эд хөрөнгө хууль, гэрээнд зааснаар гэмт этгээдэд түр шилжсэний дараа энэ санаа зорилго төрөх явдал бий.
Тухайлбал иргэний эрх зүйн харилцааг ашиглан үйлдсэн, эсхүл гэрээний харилцаагаар халхавчлан залилсан гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй, эсхүл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар шилжүүлж авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй байх субьектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй гэж тодорхойлсон.
Д.******* болон В.******* нарын хооронд байгуулсан бичгэн хэлбэрээр хийсэн хэлцэлд талууд гэрээг дуусгавар болох хүртэл гэрээнээс татгалзах эрхгүй байхаар заасан бөгөөд Д.*******гийн хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй, эсхүл хүссэн үр дүндээ хүрч чадахааргүй нөхцөл байдал бий болж эрсдэлд орсон нөхцөл байдал бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.
Учир нь шүүгдэгч Д.******* нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсний улмаас ангилал буурсан гэх боловч Монгол банкны 202******* оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Н/82 дугаартай “...Д.а /РД:ТА/, Д.******* /РД:УЕ68022*******66/ нарын зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн ХЭВИЙН ангилалтай...” гэсэн (1-р хавтаст хэргийн 2-202 дахь тал)-д авагдсан баримтаар няцаагддаг.
Үүнээс үзвэл Д.******* нь В.*******гийн төлөх 174.*******.0 төгрөгөөс Т.аар дамжуулан нөхөн төлсөн 87.601.0 төгрөгийн зээлийн эргэн төлөлт /хэвийн/ ангилалд байсаар байхад хугацаа хэтэрсэн гэж шалтаглаж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилгыг төрүүлж, үүнийг хэрэгжүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг ашиглаж байсан Т.аас “Toyota Land cruiser 2” маркийн -6******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг худал хэлж авч нуун дарагдуулж, В.*******г төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.
Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй.
Харин шүүгдэгч Д.******* нь В.*******гаас үл шалтгаалах хүчин зүйл, нөхцөл байдал үүсээгүй байхад үүргээ биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй хуульд заасан арга хэмжээ авах боломж байсаар байхад харилцаагаар олгосон “Toyota Land cruiser 2” маркийн -6******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцааж өгөлгүйгээр улсын дугаарыг сольж нуун дарагдуулсан энэхүү үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа бус Эрүүгийн хуулиар зохицуулсан гэмт хэргийн үндсэн шинж гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр тогтоогдсон /Д.*******гийн төрсөн хүү/ Д.ын өгсөн: “Миний мэдэхийн -6******* улсын дугаартай “Toyota Land cruiser 2” маркийн тээврийн хэрэгсэл манай ээж Д.******* нь Хаан банкнаас лизингээр худалдан авсан машин байгаа юм. Миний хувьд тусдаа амьдардаг учраас бусад нарийн зүйлийг мэдэхгүй байна. Ямар ч байсан ээж зээлтэй байхдаа цааш хүнд зараад эргэн төлөлтийг нь хийгээрэй гээд хүнд өгсөн чинь нөгөө хүн нь зээлээ төлөхгүй байна энэ тэр гэсэн зүйл сонсогддог байсан. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ээж маань над руу утсаар залгаад намайг хүрээд ирээд хамт явж машинаа авахаар болсон гэхлээр нь хамт Баянгол дүүргийн хорооллын орчимд байдаг авто угаалгын газарт ирсэн чинь манай машин угаалганд ороод угаасан байсан, удалгүй нэг эмэгтэй ээжтэй уулзаад байсан ба тэр 2-ын ярьж байгаагаар машиныг чинь угаалгасан та аваад яв л гэж тэр эмэгтэй хэлээд байсан, мөн ээж утсаараа нэг цагдаатай яриад байх шиг байсан ба тэр цагдаа нь ээжийг машинаа авч болно гээд байх шиг байсан. Тэгээд нөгөө эмэгтэй хүн надад машины түрхүүрийг өгсөн би авсан. Тэгээд ээж намайг унаад явж бай би энэ хүнтэй уулзаад араас чинь очно гээд үлдсэн. Тэр түлхүүр өгсөн эмэгтэй машинаас ойр зуурын хэрэглээний цүнхтэй эд зүйл буулгаад ээжийн унаж явсан “Toyota Prius *******0” машинд хийсэн. Ингээд би машиныг аваад гараашинд хийчих гэж ээжийг хэлэхээр нь хийсэн юм. Тэр эмэгтэй хүн надад түлхүүрийг өгөөд чи машиныг жолоодох юм уу гэхлээр нь тийм гэсэн чинь за за гэж түлхүүр өгөөд улмаар ээж намайг явж бай гэхлээр нь би явсан.” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг машин авахад ямар нэг эсэргүүцэх зүйл байгаагүй өөрдөө машинаа суллаад өгсөн” гэсэн мэдүүлэг нь гэрч Т.ын зөвшөөрлөөр авч явсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
Түүнчлэн Д.*******, В.******* нарын хооронд бий болсон үйл явдлын бодит дүр төрх, дэс дараалал зэргийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч В.*******, гэрч Т. нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх гэрч Д.ын мэдүүлгийг хэргийн бодит байдлыг илэрхийлсэн гэж үзээгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүгдэгч Д.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан.
Энэ нь *******0.0.0 төгрөг түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж үзэх хууль зүйн ойлголт тул шүүгдэгч Д.******* нь В.*******д 12*******.101.0 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хяналтын прокуророос “их хэмжээний хохирол учруулсан” гэх залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр нь ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Дээр дурдсан талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хууль зүйн үндэслэл зэргээр шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс гаргасан “...Д.*******г цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий санал дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
Гэм буруугийн талаар улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Шүүхээс шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан байна.
Хохирогч өмгөөллийн хөлсөнд *******.0.0 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Энэ гэмт хэргийн хохирлыг нэгтгэн үзвэл шүүгдэгч Д.******* нь хохирогч В.*******д учруулсан 12*******.101.0 төгрөгийн хохирлоос хоёр автомашиныг нийт 1.0.0 төгрөгийн хохиролд тооцож өгсөн, 2024 оны ******* дугаар сарын 20-ны өдөр Д.*******гаас В.******* руу 10.0.0 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь нийт 110.0.0 төгрөгийн хохирлыг нөхөн төлөгдсөн гэж үзэхээр байна.
Харин шүүгдэгч Д.*******гаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсэгт зааснаар 1*******.101.0 төгрөгийн төлөгдөөгүй үлдсэн хохирлыг гаргуулж хохирогч В.*******д олгохоор шийдвэрлэв.
Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “хохирол төлөх завсарлага авах хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг *******0 минут хүртэл завсарлуулав.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд хохирогч болон түүний өмгөөлөгч ирээгүй бөгөөд “хохирогчоос хохиролд 1*******.101.0 төгрөгийн хохирол” авсан гэж шүүгчийн туслахад зурвас илгээсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “Энэ зүйлийн ******* дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын ******* өдрөөс хэтэрч болохгүй.” гэж зааснаар шүүх хуралдааныг ажлын ******* хоногийн хугацаагаар завсарлуулсан бөгөөд хохирогч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь завсарлуулсан шүүх хуралдааныг хойшлуулах хуулийн үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдааныг завсарлуулсан дээрхи хугацаанд шүүгдэгч Д.*******гаас хохиролд 1*******.101.0 төгрөгийг хохирогч В.*******гийн эзэмшлийн Хаан банкны *******16*******091882 дугаартай дансанд шилжүүлсэн байх ба холбогдох баримт 1 хуудсыг гаргаж хэрэгт хавсаргуулав. Иймд шүүгдэгч Д.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хяналтын прокурорын 202******* оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 7 дугаартай мөн 202******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 284 дугаартай зөвшөөрлөөр *******7- улсын дугаартай, JTMHV0*******J604281641 арлын дугаартай “Toyota Land 2” тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.0.0 төгрөгөөр торгох ял оногдуулах;
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат нараас “...хувийн байдлыг харгалзан үзэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.0.0 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1-2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.0.0 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан торгох ялыг ******* жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг анхааруулав.
Таслан сэргийлэх арга хэмжээний талаар.
Шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******ын *******г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.0.0 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан торгох ялыг 0******* жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
*******. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт хяналтын прокурорын 202******* оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 7 дугаартай мөн 202******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 284 дугаартай зөвшөөрлөөр *******7- улсын дугаартай, JTMHV0*******J604281641 арлын дугаартай “Toyota Land 2” тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай зөвшөөрлийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсөнд *******.0.0 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ