| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0554/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/603 |
| Огноо | 2024-08-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч Т.Бямбацэцэг,
шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000016 дугаартай хэргийг 0 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1*******6 оны 01 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин-засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 1, ганцаараа Баянгол дүүргийн ******* дугаар хорооны ******* дугаар хороолол **************-******* тоотод оршин суух хаягтай, урьд нь 0 оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн, /РД:ХК*******/, овогт *******ын *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ч.******* нь 0 оны дугаар сарын 0*******-ны өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************** дугаар байрны ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.*******ийн биед халдан амь насыг нь хохироож “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаачтай 0******* онд гэрийнхээ гадаа санамсаргүй байдлаар “дотор жаахан муу байна, архи зардаг дэлгүүр байна уу” гэхэд нь би дэлгүүр зааж өгч танилцаж байсан юм. Би *******тэй хамт амьдардаггүй, архи уухаараа л манайд ирдэг байсан. Тухайн өдөр талийгаачийн хамраас нь цус гарсан байдалтай манайд ирэхээр нь би цусыг нь арчиж өгөөд, бие өвдөөд байна гэхээр нь эм авч өгөх гэж байснаа архи уусан хүнд үйлчлэхгүй байх гэж бодоод хамт архи аваад бид хоёр хувааж уусан. Эмнэлэг явах уу гэхэд зүгээрээ гэж байсан. Бид хоёр хувцсаа тайлчихсан юм шиг байгаа юм. Тэгээд маргааш өглөө нь *******ийг дуудсан чинь хөл гар нь хүйтэн байхаар нь сандраад нэг өмд углаа л, холхиндог гуталтай хам хум хорооны цагдаа дуудах гээд гарсан чинь үүдэнд цагдаа байхаар нь дуудаад хэлсэн. Хохирогчийг зодсон эсэхээ санахгүй байна. Нэлээн архи уусан байсан. Бид хоёр хоорондоо муудалцдаггүй байсан. Яагаад тийм зүйл болсныг би мэдэхгүй байна. Би буруутай, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн 000000016 дугаартай хэргээс
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг үйлдэгдсэн гэх Баянгол дүүргийн ******* хороо Хорооллын эцсийн төв замын урд байрлах **************-р байрны гадна ирэхэд цэнхэр өнгийн хуучны угсармал хийцтэй ******* давхар орон сууцны -р орц давхарт ******* тоотод гарч ирэхэд давхартаа айлтай ******* тоотын хөх өнгийн төмөр хаалга хагас онгойсон байдалтай, хэргийн газарт дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар орсон байдалтай байв. Гэрт орж үзлэг эхлэхэд гал тогооны өрөө тусдаа зохион байгуулалттай өрөө орон сууцны том өрөөний буйдангийн зүүн талд өрөөний гол хэсэгт цогцос байсан тул орж үзлэг хийхэд урагшаа харсан цонхтой, баруун зүгт харсан 1 цонхтой, урагшаа харсан цонхны баруун талын цонхны хойд талд газар шалан дээр ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт толгойны хэсэг харсан, биедээ хувцасгүй, биеийн цээжин хэсэг дээш харсан байрлалтай 0 орчим насны эмэгтэй хүний цогцсыг №1 гэсэн, дугаараар тэмдэглэж үзлэг хийхэд цогцос нь баруун урагшаа хөлөө шулуун жийсэн, гараа биеийн дагуу шулуун байрлуулсан, толгойдоо хар өнгийн урт үстэй, нүүрний хэсэг хөхөрч хавдсан, нүд, духны хэсэг хавдсан, дээд уруулын гол хэсэг ил харагдахгүй, уруул амны хэсэг хөхөрч хавдсан, эрүүний зүүн талд зулгаралт үүсэж хөхөрч хавдсан гэмтлүүдтэй, хүзүүнд ямар нэг гэмтэлгүй хүзүүнд хүрэн өнгийн оосортой, түлхүүр, хаалганы чип зэрэг байв. Цээжний урд хэсэг болон хөхний эргэн тойронд олон тооны цус хуралт үүсэж хөхөрсөн толбо үүссэн, баруун гарын сарвуу, бугуйн хэсэг олон тооны жижиг цус хуралт үүссэн, баруун гарын мөрний дээд хэсэг, булчингийн гадна хэсэг олон тооны цус хуралт үүссэн, зүүн гарын мөр, булчингийн гадна хэсэг, гарын бугуйны хэсэгт олон тооны жижиг цус хуралт үүссэн, зүүн хөлийг шулуун жийсэн, баруун хөлийг өвдгөөр хагас нугалсан, хөлийн бүдүүн гуя, шилбэ сарвууны хэсэгт улаан хүрэн өнгийн зүйл наалдаж хатсан байдалтай, өвдөгний урд хэсэг зулгарсан шархтай, цогцсын гадна ил харагдах олон тооны гэмтлүүд ямар нэг бохирдолгүй цэвэрхэн цэвэрлэсэн болов уу гэмээр байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч цогцсын зүүн талд байрлах шалан дээрээс хар өнгийн ноосон өмд 1ш, бор өнгийн ногоон эрээн ноосон өмд 1ш, саарал өнгийн оймс 1хос, хар саарал өнгийн ноосон цамц 1ширхэг, энгэр хэсэгтээ улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон баруун талын хормой хайчлагдсан хөх өнгийн навчны дүрс бүхий богино ханцуйтай цайвар өнгийн цамц 1ш байсныг эд мөрийн баримтаар хураан авав.Тус өрөөний эд зүйлүүдэд үзлэг хийхэд цогцсын баруун талд байрлах хүрэн өнгийн жижиг ширээ байрлах бөгөөд ширээний доод хөл зүүн талын тавцангийн ирмэг хэсэг улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, бүтээлэг буюу ширээний хулдаас улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг №******* гэж дугаарлан хөвөн бамбарт 1ширхэг дээжийг шингээн бэхжүүлэн авч ширээн дээр байх сэнжтэй төмөр аяганы №10 гэж дугаарлан үзлэг хийхэд төмөр аяганы гадна талд хар хүрэн өнгийн хатсан байдалтай эд байсныг шинжилгээнд эд мөрийн баримтаар хураан авч үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад өрөөний урд талын хананд "Samsung" маркийн зурагт байрлуулсан, зурагтын нүүрний хэсэг. ханын обой баруун зүгт чиглэлтэй олон тооны улаан хүрэн өнгийн зүйл цацарсан толбо үүссэнийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Өрөөний урагшаа харсан цонхны зүүн талд газар дэвссэн хүрэн өнгийн хулдаас, хүрэн өнгийн шкабны хойд тал, баруун талын хэсгийн шүүгээний нүүрний хэсэг зүүн чиглэлтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг № гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч улаан хүрэн өнгийн толбо үүссэн хэсгээс хөвөн бамбарт ш дээжийг хөвөн бамбарт шингээн бэхжүүлэн авч шинжээч эмчийг оролцуулан цогцсыг хөдөлгөж үзлэг хийхэд цогцсын дор толгойны хэсгээс улаан хүрэн өнгийн шингэн зүйл урсаж гарч байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч цогцсын гадна үзлэгийг тусад нь нарийвчлан хийхээр тогтов.Цогцсын дор байрлах бор цоохор өнгийн хивсний зүүн талд цогцсын толгойны хэсэгт байрлах хэсэгт улаан хүрэн өнгийн зүйл тунасан байсныг №11 гэж дугаарлан хатсан хар хүрэн өнгийн зүйлийг шинжилгээнд 1 хэсэг дээжийг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авав. Урд талын зурагт байрлуулсан ханын дор цагаан өнгийн зурагтын суурь тавиур байрлах бөгөөд тавиур дээр хар өнгийн арын таг нь цагаан өнгийн "Samsung" маркийн цахилгаанд залгаатай унтарсан гар утас байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Тус өрөөний эд зүйлүүд үзлэг хийхэд баруун харсан цонхны зүүн талд газарт байрлах бор цоохор өнгийн хивсэн дээр ягаан өнгийн эмэгтэй хүний ямар нэг зүйлээр бохирлогдоогүй дотуур өмд байсныг № гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авав. Өрөөний зүүн талд аркаар тусгаарлагдсан хэсэгт орж үзлэг хийхэд урагшаа харсан цонхтой, цонхны дор тулгаж шар өнгийн модон авдар байрлуулсан, өрөөний баруун талын урд буланд 1******* см урттай нарийн мод, ******* см урттай доод хэсгээрээ улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нарийн төмөр зүйл байсныг № гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав. Гал тогооны өрөөний хэсэгт орж үзлэг хийхэд баруун харсан 1 цонхтой, урд талын хананд тулгаж байрлуулсан цагаан өнгийн хаалгатай хөргөгч, ширхэг ширэмтэй цагаан өнгийн пийшин, шар өнгийн модон ширээний зүүн талын тавцангийн хулдаас улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож талдаа бариултай төмөр сав байсныг №******* гэж дугаарлан үзлэг хийхэд төмөр савны гадна тал улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн гадна бохирлогдсон хэсгээс ширхэг дээжийг хөвөн бамбарт бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав.Өрөөний хойд талын хана дагуу хар өнгийн ханын тавилга байрлуулсан байх ба тавилгын ойр орчимд үзлэг хийж газарт байрлах цагаан өнгийн хогийн саванд үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй ахуйн хог хаягдал байснаар үзлэгийг дуусгав. Хойд талын унтлагын өрөөнд орж үзлэг хийхэд баруун харсан 1 тооны цонхтой өрөөний гол шар цоохор өнгийн бүтээлэгтэй саарал өнгийн ширээ, цаасан хайрцаг, хөх өнгийн хүрэм зэрэг эд зүйлүүд байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч нойлын өрөөнд биологийн шинжээчийн хамт орж харанхуй орчинд "BLUESTAR Kit" нэртэй уусмал хэрэглэж угаалтуур, угаалтуурын доод талын шал, хана, алчуур хатаагч дээр байрлах ногоон өнгийн алчуур зэрэгт уусмал цацаж үзлэг хийхэд цэнхэр өнгийн гэрэл тодорсон тул биологийн ул мөр илэрснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч ногоон өнгийн алчуур, угаалтуурын хажуугийн өлгүүрт байх улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бор цоохор өнгийн алчуурыг эд мөрийн баримтаар хураан авав. Гадна орцны давхрын шалан дээр “Хараа" нэртэй 0,************** граммтай дотроо агууламжгүй архины шилнээс гарын мөр илрүүлэхээр ажиллахад 1ширхэг гарын мөрийг наалдамхай тууз ашиглан бэхжүүлэн авч, 1, граммтай “Fuse tea” нэртэй хуванцар сав байсныг шинжээч гарын мөр илрүүлэхээр ажиллахад хуванцар савны гадна талаас ширхэг гарын мөрийг наалдамхай тууз ашиглан бэхжүүлэн авав. Зочны өрөөний урагшаа харсан вакум цонхны дотор талын рамнаас ******* ширхэг, вакум хаалганы шилэн дээрээс , №10 дугаартай төмөр аяганы гадна талаас 1ш зочны өрөөний зүүн талд байрлах хүрэн өнгийн шкабны толины нүүр хэсгээс ******* ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 18-************** дахь тал)
. Цогцост үзлэг хийсэн “...Уг цогцос нь 10 метрийн урттай, ******* кг жинтэй, толгойд 8 см урттай хар бор өнгийн үстэй, *******6 настай гэх эмэгтэй хүний цогцос байна. Биеийн галбир зөв, булчин болон өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, нүдний зовхи аниастай, зовхийг сөхөхөд, хүүхэн хараа талд жигд өргөссөн. Эвэрлэг бүрхэвч бүдгэшсэн. Хамрын нурууг тэмтрэхэд ясны хавиралдах чимээтэй ясны эмгэг хөдөлгөөнтэй, амнаас хүрэн улаан өнгийн зүйл гарч, толгойн үстэй хэсгээр бохирлогдсон, ам жимийсэн, уруулын салст хамсан харласан үзэгдэн шүд дээд баруун ,*******-р шүд хорхойтож эмтэрсэн. Дээд баруун 1,*******, дээд зүүн 1,,*******,-р шүднүүд үгүй буйл мөлгөр, доод үзэгдэх шүд бүрэн хөшилт эрүү хүзүү, дээд доод мөчдөд тод үүссэн, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр тод үүссэн, шээс болон өтгөний сүвнээс гарсан зүйлгүй. Хамрын таславчийн хэсгээр дээд уруулын голоор .х1.см хэмжээтэй уруул сэтэрч няцарсан, салсан ил шархтай шархны дан ирмэг хатаж харласан уг шархыг сөхөхөд дээд уруулын хөвч тасарч хамар яс цөмөрч бяцарсан хугаралтай байв. Хамрын нуруунд 0.х0.см, 1.8х0.1см оочны зүүн хэсэгт .х0.см, зах ирмэг тэгш, зах ирмэг хатаж харласан, шархны төгсгөлүүд хурц төгссөн ангайж зүсэгдсэн шархнуудтай байв. Духны баруун хэсэгт 1.х0.см, духны гол хэсэгт 0.х0х1см, духны зүүн хэсэгт х0.см, 0.х0.см, зүүн хөмсөгний гол хэсэгт 1х0.*******см, дотор хэсэгт х0.*******см, баруун хацарт х0.*******см, х.см талбайд цоохортсон, зүүн хацарт 1.8х0.см, дээд уруулын зүүн хэсэгт .х0.см, х0.см, оочны баруун хэсэгт 1.х0.*******см, 0.*******х0.см, хүрэн улаан өнгийн зулгаруудтай. Духны зүүн хэсэг зүүн хөмсгийг хамарсан *******х6см, баруун хөмсөг, баруун хөмсөгний дотор, гадна хэсгийг хамарсан *******х.см, хамрын нурууг нилэнхүйд нь хамарсан 6х.см, баруун хацарт .хсм, зүүн хацарт 6х.см, оочны хэсгийг нилэнхүйд нь хамарсан *******хсм талбайд хүрэн ягаан өнгийн цус хуралтуудтай. Уг хэсгүүдээр овойж хавдсан байв. Баруун бугалганы ар дээд хэсэгт *******х0.1см, ар дунд хэсэгт х0см, 1х0.1см, баруун тохойд 1х0.см, зүүн өвдөгт х1см, баруун өвдөгт 1х0.см хүрэн улаан өнгийн зулгаруудтай...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн *******-************** дахь тал)
*******. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 11******* дахь тал)
. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.ын өгсөн: “...Талийгаач ******* нь 1*******88 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. ******* нь эхээс гурвуулаа бөгөөд том эгч ийг төрөхөд нь Завхан аймагт айлд өргүүлж байсан. Харин дунд охин болох нь Ирланд улсад ажиллаж амьдардаг тэндээ суурьшсан. Талийгаач ******* нь айлын бага охин байсан. Түүний ээж нь 00 онд элэгний хорт хавдрын улмаас болж нас барсан, дунд охин талийгаачтай ямар ч холбоогүй бөгөөд ээжийгээ бурхан болоход ч Монгол улсад ирээгүй. Талийгаач ******* нь бүрэн дунд боловсролтой их дээд сургуульд сурч мэргэжил эзэмшээгүй. Талийгаач нь нэг охинтой тэр охин нь улсын асрамжийн газарт байгаа. Яагаад гэвэл талийгаач нь архины хамааралтай архи уугаад 10 гаруй жил болж байна. Талийгаачийн ээж нь нас барснаас хойш бүр их архинд орж гэртээ янз бүрийн архичин тэнэмэл хүмүүсийг гэртээ цуглуулж архидаж байдаг болсон. Ямар сайндаа хүүхдийнхээ дэргэд тэнэмэл архичин хүмүүстэй гэртээ архи уугаад охиноо огт халамж хараа тавихгүй болохоор нь асрамжийн газарт хүүхдийг нь өгсөн юм. Талийгаач ******* нь 018 онд ГССҮТ-д тархины хагалгаанд орж байсан. Талийгаач архи уусан согтуу явж байгаад төмөр хашлага руу толгойгоороо унаад тархиа их хүчтэй гэмтээж хагалгаанд орсон. Талийгаач ******* нь төрөлхийн сэтгэцийн жоохон асуудалтай төрсөн. Тийм учраас их түргэн ааш зантай, ойлголт жоохон муу, гэхдээ хүнд тусламтгай хүний өөдөөс үгүй гэж хэлдэггүй хүн байсан. Архи их ууж ээжийгээ зовоож хулгай хийж гэрийн эд хогшлоо хүртэл зарж архи уудаг байсан. ******* нь Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дугаар байрны тоотод өрөө байранд ганцаараа оршин суудаг байсан. Одоо байр саванд нь эд хогшил бүтэн эд зүйл гэж юу ч байхгүй. Бүгдийг нь зарж ууж дуусгасан. Талийгаач ******* нь хэдэн онд гэдгийг нь сайн мэдэхгүй байна ******* сарын хугацаатай архины эмчилгээнд явж байсан. Хамгийн сүүлд талийгаач *******тэй 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр уулзахад ******* гэртээ байхад нь очиж уулзахад хөгшин нэг эрэгтэй хүнтэй хамт байсан. Тэр эрэгтэй хүнийг талийгаач дуудахдаа ах гэж дуудаад байсан. Намайг уулзахад биедээ ил харагдах шарх сорвигүй байсан. Манай эгч нь талийгаачтай 0 оны 01 дүгээр сарын сүүл хэсэгт санагдаж байна. Талийгаачийг гэртээ дуудаж идэж уух зүйлс дээр нь бор өнгийн таягтай хамт өгсөн. Талийгаач нь 018 онд хагалгаанд орсноосоо хойш хазгар алхалттай гар нь саатсан байсан. Талийгаач ******* нь байнга архи ууж согтуу явдгаасаа болж унаж тусаж нүүр амаа гэмтээж хавдуулж явдаг. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн *******- дахь тал)
. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.ийн өгсөн: “0 оны 0 дугаар сарын 0*******-ны орой цагийн орчим би өөрийн гэр болох Баянгол дүүргийн 0******* дугаар хороо *******-*******01 тоотод гэртээ орох гэсэн боловч намайг манай ах намайг гэртээ оруулахгүй болохоор нь манай байрны ойролцоо Баянгол дүүргийн 0******* дугаар хороо ************** дугаар байрны гадаа орцны үүдэнд байж байдаг байгаад үл таних хүн тухайн орцоор орохоор нь би араас нь дагаад тухайн байр руу орсон. Тухайн орцонд би үл таних таягтай хүнтэй зөрсөн тэгээд би тус байрны ******* давхарт гараад унтаад өгсөн учир нь надад өөр хонох газар байгаагүй юм. Тэгсэн өглөө 0******* цагийн орчим цагдаа нар ирээд намайг саатуулсан надад өөр мэдэх зүйл байхгүй. Би зүс танина нэрийг нь мэдэхгүй ************** дугаар байранд амьдардаг хааяа жаахан уудаг гэж мэдэх юм өөр зүйл мэдэхгүй. 6-******* давхарт -******* хүн юм яриад байсан юу гэж ярьсныг бол мэдэхгүй байна ямар хүн байсныг хараагүй нойроо харамлаад унтаад өгсөн өөр мэдэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн ******* дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.ын өгсөн: “0******* оны 1 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн ******* дугаар хороо ************** дугаар байрны СӨХ-н дарга тай ярилцаж тохиролцоод Баянгол дүүргийн ******* дугаар хороо ************** дугаар байрны дүгээр орцонд цэвэрлэгээ хийж хог ачуулахаар болоод гэрээ хийж ажиллаж байна. 0 оны 0 дугаар сарын 0*******-ны орой 1******* цагийн үед би Баянгол дүүргийн ******* дугаар хороо ************** дугаар байрны дугаар орцны хог буулгах гээд гэрээсээ гарсан чинь дугаар орцноос үүд хэсэгт таяг тулж нэрийг нь мэдэхгүй хөгшин эрэгтэй хүн архи согтууруулах ундаа үнэртүүлсэн байдалтай надтай таарч надад хандаж ахдаа утсаар яриулаад өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэж асуух үед ахтай нь хамт архи ууж байсан хүн хөдлөхгүй байна яасан юм бол гэхээр нь тухайн үед надад утас байхгүй байсан учир утас байхгүй талаараа түүнд хэлсэн. Би утас авах гээд гэр рүү орж байсан чинь манай хүү өөдөөс гарч ирж таараад хүүд хандаж тэр таяг тулсан хүнийг утсаар яриулаад утсаа авчаарай гэж хэлээд би дүгээр орц руу орсон. Орой болоод гэртээ орж ирээд хүүд хандаж тухайн хүнийг утсаар яриулсан эсэх талаар асуух үед би яриулах гээд очих үед дугаар орцны өмнө хүн байхгүй байсан гэж хэлэхээр нь тоолгүй орхисон...Надад өөр нэмж ярих зүйл үгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн *******-0 дахь тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.гийн өгсөн: “Манайх ************** дугаар байрны давхрын 0 тоотод амьдардаг. Манай дээд айлд яг ямар хүмүүс амьдардгийг сайн мэдэхгүй байна, нэг эмэгтэйтэй хэд хэдэн удаа лифтэнд таарч байсан. Тухайн эмэгтэй нь 0 орчим насны намхандуу, богинохон үстэй (харвалт өгсөн гэмээр) саажилттай хүн байсан. Өөр ямар хүн байдгийг сайн мэдэхгүй байна. Тус тоот ер нь байнга зодоон болсон чимээ гараад эмэгтэй хүн орилоод байдаг. Ер нь байнга (өдөр шөнөгүй, өглөө оройгүй) зодоон болоод байдаг. Яг ямар хүмүүс амьдардгийг сайн мэдэхгүй байна. Ганц нэг удаа цагдаад дуудлага өгч байсан. Хамгийн сүүлд хэзээ өгснөө мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал)
*******. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.ийн өгсөн: “Манайх энэ тоотод 0 оны 11 сараас эхлэн түрээслэн амьдарч байна. Хажуу айл болох ******* тоотод 6-*******0 орчим насны эрэгтэй хүн амьдардаг. Ганц бие бололтой харагддаг. Хааяа орж гарахдаа орцонд тааралддаг. Эхэндээ нэг эмэгтэйтэй хамт амьдарч байгаад 0******* оны , 6 сараас хойш тэр эмэгтэй харагдахаа байсан. Тэгээд 0******* оны наадмын үеэр нэг хазгар хөлтэй намхан (-0) орчим насны эмэгтэй амьдраад эхэлсэн. Тэр эмэгтэй ер нь байнга архи уугаад тамхи татаад явж байдаг. Тэр эмэгтэй, эрэгтэй хоёр байнга цуг явж харагдаад байдаг байсан. Хамгийн сүүлд тэр эмэгтэй нь 0 он гараад харагдахаа больсон. Тэгээд би бас хөөгөөд явуулсан байх гэж бодсон. Тухайн эрэгтэй байнга согтуу явж байдаг. Цонхоороо уусан архи пивоны саваа хаядаг байсан. Архи уусан явж байдаг, тэрнээс ямар нэгэн чимээ сонсогддоггүй. Хамгийн сүүлд тухайн эрэгтэй өчигдөр буюу 0 оны 0 дугаар сарын 0*******-ны орой би хогоо хаях гээд орцонд гарахад тавчиктай согтуу явж байхаар нь би гаралгүй буцаад гэртээ орчихсон. Өөр ямар нэгэн зодоон болсон зүйл сонсогдоогүй. Он гарснаас хойш тэр эмэгтэй нь харагдаагүй эрэгтэй нь хааяа харагдаад байдаг, согтуу таягтай явж байдаг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн *******-60 дахь тал)
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.ын өгсөн: “Манайх 00 онд тус байрны 11******* тоотод нүүн ирсэн бөгөөд биднийг ирэхэд тоотод ганц бие эмэгтэй амьдардаг байсан. Тухайн эмэгтэй нь нэлээн архи дарс уучихдаг, хүмүүс дуудаж гэртээ орилолдож архи уудаг байсан. Хэд хэдэн удаа цагдаад дуудлага өгч байсан. Заримдаа согтуу хүмүүс ирээд хаалгыг нь нүдээд байдаг. Тэдгээрийг заримдаа хөөж, заримдаа цагдаа дуудаад өгдөг. Сүүлийн үед таяг тулсан хөгшин эрэгтэйтэй их ойр байж орж гараад байдаг болсон. Тэр хөгшин нь мөн архи дарс уудаг хүн байсан. Гэхдээ сүүлийн 1 сар орчим тухайн эмэгтэй болон нөгөө хөгшин таягтай өвгөнтэй тааралдаагүй. Гэртээ ирж байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Тухайн эмэгтэйн анх биднийг ирэхэд нэг жаахан (*******-) орчим насны эмэгтэй хүүхэдтэй байсан бөгөөд хүүхдийг нь асрамжийнхан авсан гэж сонссон. Тухайн эмэгтэйн хамаатны эгч нь гээд эмэгтэй араас нь их хөөцөлдөж санаа тавьдаг байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 6-6******* дахь тал)
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.гийн өгсөн: “Миний бие тус байранд 0******* оны 11 сард нүүж ирсэн. Энэ хавийн хүмүүсийг сайн танихгүй. Гэхдээ манай доод айл ер нь их дуу чимээтэй айл байдаг. Оршин суугчийг харж байгаагүй. Эхнэр нь юм уу хүүхэд нь юм уу нэг хүн орилоод эрэгтэй хүн чанга дугарч орилоод юм унаж байгаа мэт дуу чимээ гаргаад байдаг. Дуу чимээнд нь хүүхдүүд унтаж чадахгүй айгаад байдаг байсан юм. Гэтэл 0 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн ******* цагийн орчимд доод айлаас эмэгтэй хүн орилж хашхираад байхаар нь би 10 дугаарт доод айлын хүмүүс орилолдоод, эмэгтэй хүн орилоод хүүхэд унтуулахгүй байна гэж дуудлага өгсөн. Түүний дараа 10 дугаараас Баянгол дүүргийн цагдаагийн дугаар хэлтэст дуудлагын шилжүүллээ гэсэн мессеж ирсэн. Өчигдөр шөнө доод айлаас эрэгтэй хүн ёолоод дуу гараад байсан. Түүнийхээ өмнө эмэгтэй хүн орилоод байсан юм. Доод айлын эрэгтэй хүн ер нь ёолж дугараад байдаг.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 6-66 дахь тал)
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.гийн өгсөн: “Би *******-8 хоногийн турш манай урд хаалга буюу ******* тоотын залуу орон гэртээ архи ууж байгаа тухайн үл таних залуу нь ганцаараа амьдардаг боловч сүүлийн 1 жил таягтай үл таних эмэгтэй хүнтэй хамт явдаг болсон бараг хамт амьдардаг сүүлийн ******* хоног тухайн эмэгтэй хүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би өдөрт удаа хүүхдээ сургууль цэцэрлэг рүү зөөж орж гардаг намайг орж гарч байхад манай урд ******* тоотын залуу тухайн үл таних таягтай эмэгтэйтэй хэрэлдэж маргалдаж, орилж чарласан дуу чимээ сонсогдож байсан. Өчигдөр буюу 0 оны 0 дугаар сарын 0*******-ны өглөө ******* өнгөрч байхад орцны үүдэнд ******* тоотын залуу нөгөө үл таних эмэгтэй хүнтэй тортой зүйл барьчихсан орц руу орж байсан. Тэгээд өдөр 0 цаг 0 минутад би охиноо цэцэрлэгт хүргэхээр гэрээсээ гарахад ******* тоотын залуу гэрээсээ гарч таарсан. Тэгээд надтай хамт цахилгаан шатаар доош буугаад орцны үүдэнд очоод чи цагдаа дууддаг биз дээ цагдаагаа дууд гээд намайг элдэв янзаар хараагаад байхаар нь би ******* тоотын залууд би завгүй байна гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд би өдөр 1 цаг *******0 минутын үед гэртээ ирээд нөхөртөө цахилгаан шатанд болсон явдлын талаар ярихад хорооны цагдаадаа очоод хэл гэж хэлэхээр нь би хорооны цагдаад хэлсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 6*******-*******1 дэх тал)
1*******. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн *******80 дугаартай дүгнэлт: “Талийгаач Б.*******ийн цогцост хамар ясны цөмөрч бяцарсан ил хугарал, дээд уруулын сэтэрсэн шарх, доод уруулын няцарсан шарх, оочинд шарх, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн хацар, оочинд зулгаралт, толгойн хуйх, дух, баруун, зүүн хөмсөг, хамар, баруун, зүүн хацар, ооч, баруун бугалга, тохой, шуу, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун,зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун сарвуу, цээж, зүүн шилбэнд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан хамар ясны цөмөрч бяцарсан ил хугарал, дээд уруулын сэтэрсэн шарх, доод уруулын няцарсан шарх, оочинд шарх, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн хацар, оочинд зулгаралт, дух, баруун, зүүн хөмсөг, хамар, баруун, зүүн хацар, ооч, баруун бугалга, тохой, шуу, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун сарвуу, цээж, зүүн шилбэнд хуучин цус хуралт гэмтлүүд хэрэг болсон хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байх ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулсан эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаач нь тархины эдийн зөөлрөх эмгэгшил, элэг хатуурах өвчин, элэгний архаг үрэвсэлт өвчтэй байсан ба энэ нь үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цусанд *******,1 промилли, шээсэнд ,6 промилли, ходоодны шингэнд *******,1 промилли спиртийн зүйл илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хамар ясны цөмөрч бяцарсан ил хугарал, дээд, доод уруулын улмаас амьсгалын дээд, доод замд цус орж амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 1-16 дахь тал)
1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны дугаар сарын 0*******-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт: “0 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн №*******80 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хамар ясны цөмөрч бяцарсан ил хугарал, уруулын шархны улмаас амьсгалын доод замд цус орж амьсгалын цочмог дутагдал үүсэх хүртэлх хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба энэ хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг авсан дариуйд яаралтай цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Шүүх химийн шинжилгээгээр цусанд *******.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт зэрэгт хамаарна. Хүнд зэргийн согтолттой үед их тархины бор гадарга болон төв мэдрэлийн тогтолцооны доод төвүүдийн сэрлийн процесс саатсантай холбоотойгоор амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа суларч, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа доголдож амь хохирогч бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадвар сул, зарим тохиолдолд чадваргүй болсон байна. “Бэлгийн хүчирхийлэлд өртөх“ гэдэг нь хуулийн ойлголт ба шүүх эмнэлгийн шинжпэх ухаанд үтрээнд эр бэлгийн эс илрэх нь хурьцал үйлдэгдсэнийг илтгэх баттай шинж юм. Амь хохирогчийн хувьд шүүх биологийн шинжилгээгээр үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 1*******-1******* дэх тал)
1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны дүгээр сарын -ны өдрийн 01/0*******8 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Папилон санд “0-01*******-БГД” гэж кодолсон хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн “,6” гэсэн дугаартай ширхэг гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэлтэй иргэдийн гарын дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Папилон санд “0-01*******-БГД" гэж кодолсон хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн “,6” гэсэн дугаартай ширхэг гарын мөрүүд нь амь хохирогч ын *******ийн гарын хээний дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч ын ******* 880616*******/ нь санд MN0000БГД0******* гэсэн дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна...” гэсэн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 1*******-1************** дахь тал)
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Ч.*******гийн биед баруун, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1- хоногийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг хэдэн хүн яаж үүсгэж болохыг шинжээч эмч тогтоохгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 188-18******* дэх тал)
1*******. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны 0 дугаар сарын 1*******-ний өдрийн 18******* дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн алчуур, футболк зэрэг дээр цус илэрсэн, бусад хувцас, эд зүйлс дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн алчуур, футболк дээр илэрсэн цус нь гийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 1**************-01 дэх тал)
18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хурааж авсан **************см-ийн урттай төмрөөс ширхэг гарын мөр, 1*******0см-ийн урттай модноос 1 ширхэг гарын мөр илэрсэн. Шинжилгээнд илэрсэн 6 ширхэг гарын мөрнөөс №1, №, № дугаартай ******* ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №, №*******, №6 дугаартай ******* ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх “0-*******00-БГД” дугаараар бүртгэгдсэн №1, № дугаартай “**************см-ийн урттай төмрийн гадаргуугаас” гэж хаягласан ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд МN000*******1001**************, МN00010001 дугаараар бүртгэгдсэн *******ын ******* гэх нэрээр бүртгэгдсэн дардасны баруун гарын дунд хуруу болон зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна. Харин № дугаартай “**************см-ийн урттай төмрийн гадаргуугаас” гэж хаягласан 1 ширхэг гарын мөр нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардаснуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Тохирсон шинж тэмдгүүдийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 06-1******* дахь тал)
1*******. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны 0 дугаар сарын 6-ны өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт: “ХГҮ-ээр хураан авсан гэх ************** см урттай төмөр, 1*******0 см урттай мод нь шинжилгээнд тэнцэж байна. ХГҮ-ээр хураан авсан гэх ************** см урттай төмөр дээр цус илэрсэн, 1*******0 см урттай мод дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй. Төмөр дээр илэрсэн цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул хүний, амьтны аль нь болох, эг тогтоох шинжилгээ хийх боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 0- дахь тал)
0. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны дугаар сарын *******-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх ариун цэврийн өрөөний угаалтуураас бэхжүүлж авсан дээж, 10 дугаартай том өрөөний ширээн дээр байрлах аяган дээрээс бэхжүүлж авсан хар хүрэн өнгийн нунтаг зүйл, 11 дугаартай том өрөөнд байрлах хивсэн дээрээс бэхжүүлж авсан хар хүрэн өнгийн нунтаг зүйл биологийн шинжилгээнд тэнцэж, ******* дугаараар тэмдэглэсэн ширээн дээр цацарсан цус мэт хүрэн өнгийн зүйлийг бэхжүүлж авсан дээж, дугаараар тэмдэглэсэн шалан дээр цацарсан цус мэт хүрэн өнгийн зүйлийг бэхжүүлж авсан дээж, ******* дугаараар тэмдэглэсэн металл сав болон ширээний хэсгээс бэхжүүлж авсан дээж биологийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Ариун цэврийн өрөөний угаалтуураас бэхжүүлж авсан дээж, 10 дугаартай том өрөөний ширээн дээр байрлах аяган дээрээс бэхжүүлж авсан хар хүрэн өнгийн нунтаг зүйл, 11 дугаартай том өрөөнд байрлах хивсэн дээрээс бэхжүүлж авсан хар хүрэн өнгийн нунтаг зүйл дээр цусны ул мөр илэрсэн. Уг илэрсэн цусны ул мөр нь хүний цус байна.10 дугаартай том өрөөний ширээн дээр байрлах аяган дээрээс бэхжүүлж авсан хар хүрэн өнгийн нунтаг зүйл, 11 дугаартай том өрөөнд байрлах хивсэн дээрээс бэхжүүлж авсан хар хүрэн өнгийн нунтаг зүйл дээр илэрсэн цус нь В(|||) гийн харьяалалтай байна. Ариун цэврийн өрөөний угаалтуураас бэхжүүлж авсан дээжээс илэрсэн цус нь гийн харьяалал тогтоох шинжилгээнд дээж хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 8-*******1 дэх тал)
1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны 0 дугаар сарын 6-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх төмөр сав биологийн шинжилгээнд тэнцэж байна. Төмөр сав дээр цусны ул мөр илэрсэн. Уг илэрсэн цусны ул мөр нь хүний цус байна. Төмөр сав дээр илэрсэн цус нь В(|||) гийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн **************-************** дэх тал)
. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 10******* дугаартай шинжээчийн дүгнэлт: “Талийгаач ын *******ийн гарын арван хуруунаас авсан гэх хумс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн гарын арван хурууны хумс дээр цусны ул мөр илэрсэн. Уг илэрсэн цусны ул мөр нь хүний цус байна. Илэрсэн цус нь гийн харьяалал тогтоох шинжилгээнд дээж хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн -8 дахь тал)
*******. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх сэтгэц эмгэг судлалын 0 оны 0******* дугаар сарын -ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “Ч.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна Ч.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. Ч.******* нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Ч.******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 18-1******* дэх тал)
.Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.*******гийн өгсөн: “0******* оны 0 дугаар сарын сүүл байсан санагдаж байна. Баянгол дүүргийн 0*******дугаар хороо ************** дугаар байрны үүд хэсэгт явж байгаад Б.*******тэй танилцаж байсан. Тухайн үед Б.******* нь надад хандаж би өмнөх өдөр архи уусан юм аа та дэлгүүр заагаад өгөөч гэхээр нь түүнд би дэлгүүр зааж өгсөн. Тэр дэлгүүр ороод архи авч гарч ирээд тухайн архиа барахгүй гэж хэлээд би түүний хамт Баянгол 0******* дугаар хороо ************** дугаар байр ******* тоот манай гэрт хувааж ууж байсан бөгөөд Б.******* нь энэ үеэс үе үе манай гэрт ирдэг байсан ирэхдээ хааяа архи авчирдаг. Тухайн зүйлийг хувааж уугаад тэр явдаг байсан. Б.******* нь Баянгол дүүргийн ******* дугаар хороо 1 дугаар байр давхар тоотод ганцаараа оршин суудаг гэж хэлж байсан мөн манай гэрт зурагт үздэг байсан. 0******* оны 8 дугаар сарын дунд үед байсан байх Б.******* нь үе үе ирэх үедээ хонох болсон. 0 он гараад Б.******* нь манай гэрт надтай хамт байх болсон бөгөөд тэр үе үе гэртээ харьдаг байсан. 0 оны 0 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед шиг санагдаж байна Баянгол дүүргийн 0******* дугаар хороо ************** дугаар байр ******* тоот гэртээ Б.*******ийн хамт байж байсан минь тэр надад хандаж би гараад ирье гэж хэлээд гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд Б.******* гарч явах үедээ эрүүл, би гэртээ эрүүл байсан. 0 оны 0 дугаар сарын 06-ны орой 16 цаг болж байсан шиг санагдаж байна би гэртээ ганцаараа байж байсан чинь хаалга хүн цохих үед би хаалга тайлсан энэ үед Б.******* архи согтууруулах ундаа уусан байсан бөгөөд гартаа тэг дундаас доош орсон архи барьсан байсан. Би түүнийг гэртээ оруулаад чи архи уусан юм бол яах гэж барьж ирж байгаа юм бэ уусан юм бол тэр газраа уухгүй гэж хэлээд түүнд үглэх үед танд амсуулах гэж авчирсан юм аа гэж хариулсан. Тухайн архинаас би нэг хундага түүнд хийж өгөөд үлдсэн нь хундага болсон бөгөөд би түүнийг уусан. Б.******* надад хандаж бие өвдөөд байна гэхээр нь би ганцаараа дэлгүүр ороод 0,******* литрийн хэмжээ нэрийг нь санахгүй байна нэг шил архи аваад гэртээ ороод Б.*******тэй хоёулаа хувааж уусан бөгөөд Б.******* бага зэрэг уусан би үлдсэн архиа ганцаараа ууж дуусгаад унтаад өгсөн. 0 оны 0 дугаар сарын 0*******-ны өглөө 11 цагийн үед би Б.*******тэй гэрээс гарч түүнийг Баянгол дүүргийн 1******* дугаар хороо Е мартын урд байх буудал дээрээс автобусанд суулгаж өгөөд харьсан. 0 оны 0 дугаар сарын 0*******-ны орой 16 цагийн үед байх Баянгол дүүргийн 0******* дугаар хороо ************** дугаар байрны ******* тоот гэртээ байж байсан чинь хаалга хүн цохисон би тайлах үед Б.******* архи уусан байдалтай түүний хамраас нь цус гойжсон байдалтай нүүр нь цус болсон байсан. Би түүнийг хаана яасан талаар асуух үед би гудамжид хүнд зодуулсан гэж надад хэлсэн би түүнийг цусыг арилгаж өгсөн бөгөөд тэр уйлаад дугуй болохгүй байхаар нь дэлгүүр орж аль дэлгүүр орсон талаараа санахгүй байна, архины /хэмжээ, нэрийг нь санахгүй байна/ худалдаж аваад гэртээ орж ирээд Б.*******тэй хувааж уугаад унтаад өгсөн. 0 оны 0 дугаар сарын 08-ны өглөө гэрийн том өрөөнд байх орон дээр 0******* цагийн үед сэрсэн Б.******* ширээний хажууд газар хэвтэж байсан би түүнд дээр очоод сэрээх гээд биед нь хүрсэн чинь бие нь хүйтэн байсан. Би гэрээс гарсан чинь орцны үүд хэсэгт цагдаа байхаар нь гэрт хүн нас барсан талаар хэлээд шалгаад өгөөч гэсэн. Тэгээд цагдаа нар намайг саатуулсан. Гадаа хүнд зодуулсан гэж надад хэлсэн. Ямар хүнд хаана зодуулсан талаар надад хэлж байгаагүй. Б.*******т үе үе үглэдэг байсан. 0 оны 0 дугаар сарын 0*******-ны өдөр түүнтэй хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй, зодож цохисон зүйл үгүй. Түүнийг зодуулсан байдалтай орж ирэх үед нь өрхийн эмнэлэг оръё гэж хэлсэн чинь яах юм бэ гээд байсан. Тэгээд би дэлгүүр ороод архи авсан. Манай гэрт хүн ирээд байдаггүй. Б.******* бид байдаг байсан. 0 оны 0 дугаар сарын 06-наас 0*******-ны өдөр манай гэрт хүн ирээгүй. Би түүний нүүр хэсэг рүү харсан биеийн өөр хэсэг рүү нь хараагүй. Хамар хэсгээс нь цус гараад тогтохгүй байхаар нь урагдсан цамц түүнд өгөөд тэр цусаа арчсан. Зүгээр алхаад ороод ирсэн. Талийгаачийн эгчийг гэсэн *******0 гаран насны эмэгтэй байсан. Тухайн үед талийгаачийн гэрт түүнтэй удаа таарч байсан. Талийгаачийн эгч миний дугаар руу залгаад талийгаачийг охинтой нь уулзуулах гэж байгаа талаар яриад би талийгаачийн хамт очиж охинтой нь уулзаж байсан. Тухайн үед талийгаачид гар утас байхгүй байсан учир надаар дамжуулж ярьдаг байсан. Надтай анх таарах үедээ талийгаач бага зэрэг доголж явдаг байсан. 0 он гараад түүний бие муудаж зүүн хөлөө сонин гишгэж явдаг болсон мөн зүүн гарын сарвуу хэсгээ тэнийлгэж чадахгүй, мөн толгойдоо хүргэж чаддаггүй байсан бөгөөд толгойдоо хүргэдэггүй байсан яасан талаар асуух үед авто машины осолд ороод толгойдоо хагалгаа хийлгэж байсан гэж надад хэлж байсан. Хохирогч надад хандаж миний бие муудаад байна би таны насыг хүрэхгүй байх 0 нас ч хүрэхгүй байх гэж надад хэлээд уйлдаг байсан. Би хохирогчийн эгч тай ярилцаж түүнийг эмнэлэгт хэвтүүлэх талаар ярилцаж байсан бөгөөд хэвтүүлж эмчилгээ хийлгэж чадаагүй. 0******* оны намар хохирогч хүнд зодуулсан гэж хэлээд нүүр хэсэг нь хавдаж хөхөрсөн байдалтай орж ирсэн. 0******* оны өвөл хохирогч гадаа явж байгаад уначихлаа гэж хэлээд орж ирсэн түүний нүүр нь бага зэрэг зулгарсан байсан. 0 оны 1 сард тэр намайг сугадаад явж байсан чинь тэр гараараа газар тулаад босоод ирсэн яасан талаар түүнээс асуух үед толгой нь эргэсэн сонин болсон гэж надад хэлсэн. Өөр унаж татсан зүйлгүй. Надтай уулзахаас өмнө архи уудаг байсан юм байна лээ. Архины эмчилгээнд явж байсан талаараа надад хэлж байсан. Талийгаачийн гэрийн хажуу айл түүнийг архи уудгийг мэддэг байх. Бие биедээ хань болдог байсан. Би *******ийг нас барсанд харамсаж байна үгнээс нь зөрөөд эмнэлэгт үзүүлдэг байж дээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10-1******* дахь тал)
. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа ( дугаар хавтаст хэргийн дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( дугаар хавтаст хэргийн ******* дахь тал), 0 оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( дугаар хавтаст хэргийн 6*******-******* дахь тал), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 0 оны дугаар сарын 1*******-ны өдрийн 10-01/1******* дугаартай албан бичиг ( дугаар хавтаст хэргийн 1 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Ч.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагаас“...Миний үйлчлүүлэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Хохирогч, шүүгдэгч нар нь архины хамааралтай хамт архи уудаг хүмүүс юм. Шүүгдэгчийн ах дүү нараас нь ,000,000 төгрөг оршуулгын зардалд хохирогч талд өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч манай хүн ч өөрөө хэцүү хүн байсан. Одоо ямар ч гомдол саналгүй ээ гэсэнд төлбөргүй гэж үзэж байна...” гэсэн;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяраас“...Шүүгдэгчийн ар гэрээс нь ийм хэрэгт холбогдсонд харамсаж, гэмшиж, талийгаачийн ар гэртэй уулзсан. *******гийн хувьд хохирол бүрэн төлөгдсөн. Гэм буруу дээр маргахгүй байна...” гэсэн;
-иргэдийн төлөөлөгчөөс “Ч.******* нь согтуугаар хийсэн үйлдлээ санахгүй байгаа нь гэм буруутай.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.
Хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэрч, яллагдагч, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд амь хохирогч Б.*******, шүүгдэгч Ч.******* нар хамт архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж нэг нэгнийхээ гэрээр ордог бие биеэ урьдаас таньдаг харилцаатай байсан байх ба шүүгдэгч Ч.******* нь 0 оны 0 дугаар сарын 0*******-нд Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************** дугаар байрны ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.*******ийн биед халдан амь насыг нь хохироосон болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 18-************** дахь тал), Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн *******-************** дахь тал), Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 11******* дахь тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.ийн өгсөн: “...тухайн орцонд би үл таних таягтай хүнтэй зөрсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн ******* дахь тал), гэрч Н.ын өгсөн: “...0 оны 0 дугаар сарын 0*******-ны орой 1******* цагийн үед би Баянгол дүүргийн ******* дугаар хороо ************** дугаар байрны дугаар орцны хог буулгах гээд гэрээсээ гарсан чинь дугаар орцноос үүд хэсэгт таяг тулж нэрийг нь мэдэхгүй хөгшин эрэгтэй хүн архи согтууруулах ундаа үнэртүүлсэн байдалтай надтай таарч надад хандаж ахдаа утсаар яриулаад өгөөч гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэж асуух үед ахтай нь хамт архи ууж байсан хүн хөдлөхгүй байна яасан юм бол гэхээр нь тухайн үед надад утас байхгүй байсан учир утас байхгүй талаараа түүнд хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн *******-0 дахь тал), гэрч С.ийн өгсөн: “...тэр өдрөөс хойш Б.*******тэй таараагүй. Таяг тулдаг хөгшний гэрт ирдэг байсан. Тухайн хөгшний нэр болон хаалганы дугаарыг мэдэхгүй. Таяг тулдаг эрэгтэйг ах гэж танилцуулж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн -******* дахь тал), гэрч Б.гийн өгсөн: “...Би өдөрт удаа хүүхдээ сургууль цэцэрлэг рүү зөөж орж гардаг намайг орж гарч байхад манай урд ******* тоотын залуу тухайн үл таних таягтай эмэгтэйтэй хэрэлдэж маргалдаж, орилж чарласан дуу чимээ сонсогдож байсан. Өчигдөр буюу 0 оны 0 дугаар сарын 0*******-ны өглөө ******* өнгөрч байхад орцны үүдэнд ******* тоотын залуу нөгөө үл таних эмэгтэй хүнтэй тортой зүйл барьчихсан орц руу орж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 6*******-*******1 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны ******* дугаар сарын 0-ний өдрийн *******80 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 1-16 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны дугаар сарын 0*******-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 1*******-1******* дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 800 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 06-1******* дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны дугаар сарын *******-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 8-*******1 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 0 оны 0 дугаар сарын 6-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн **************-************** дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хүнийг санаатай алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл нь амь насанд аюултай болохыг урьдаас ухамсарлах боломжтой байх шинж тэмдгээр илэрнэ.
Энэ гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Хохирогчид учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах боловч түүний үр дагавар хамар ясны цөмөрч бяцарсан ил хугарал, дээд, доод уруулын улмаас амьсгалын дээд, доод замд цус орж амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан нь шүүгдэгч Ч.******* нь амь хохирогчийн толгойн тус газарт цохисон ухамсартай үйлдэл, хүний амь хохирсон үр дагавар хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Иймд хяналтын прокуророос Ч.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт, иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “гэм буруутай” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Ч.*******г “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хохирол хор уршгийн тухайд.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хүний амь нас хэзээ ч нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол хор уршигтай.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.аас “шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн байх ба, “тохиролцсоны дагуу Ч.Дашпүрэвээс .000.000 төгрөг хүлээн авлаа.” гэсэн бичгийн хүсэлт шүүхэд гаргасныг үндэслэн энэ хэрэгт шүүгдэгч Ч.*******г баримтаар бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас Ч.*******г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 01 сарын хугацаагаар тогтоож өгнө үү.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дэх заалтад зааснаар журамлаж өгнө үү...” гэв.
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяраас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан хэрэглэх зохицуулалт бөгөөд заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн (императив) шинжтэй хэм хэмжээ биш юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон түүний нагац эгч Л. “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэл, ямарваа нэг зүйл байхгүй болно.” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүхээс шүүгдэгч Ч.*******г бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэснийг хохирлоо нөхөн төлсөнтэй адилтгаж ойлгож болохгүй юм.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан бөгөөд хүний амь нас хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй хохирол хор уршигтай.
Шүүгдэгч Ч.******* гэм буруугийн санаатай хэлбэрээр Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхэд халдаж хүний амь нас хохироосон хохирол учирсан хор уршиг арилахгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дэх заалтад заасан “...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 арван хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагаас гаргасан “...тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах ...” шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяраас гаргасан “...тухайн зүйл хэсгийн хамгийн багаар ял оногдуулах” гэсэн тус тусын тайлбар бүхий санал дүгнэлтүүдийг шүүх хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч Ч.******* урьд нь 0 оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 0 оны дугаар сарын 1*******-ны өдрийн 10-01/1******* дугаартай албан бичгээр “зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн талаархи мэдээлэл тус албаны цахим санд 0 оны дугаар сарын 1*******-ны өдрийн байдлаар бүртгэлгүй байна.” гэжээ ( дугаар хавтаст хэргийн 1 дэх тал)
Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, ******* дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэсэн хуулийн заалтуудыг хэрэглэх хууль зүйн үр дагаврыг бий болгож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дүгээр зүйлийн 1, дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.*******гийн өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан арван хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг арван хоёр жил нэг сарын хугацаагаар тогтоов.
Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гийн цагдан хоригдсон 166 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., ******* дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хамт ирүүлсэн алчуур ширхэг, дотуур өмд 1 ширхэг, ноосон өмд 1 ширхэг, оймс 1 хос, ноосон цамц 1 ширхэг, дотуур цамц 1 ширхэг, нарийн мод, төмөр тус бүр 1 ширхэг, төмөр сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6., *******6.6, *******6.*******, *******6.8, *******6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******ын *******г “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
. Шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт арван хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дүгээр зүйлийн 1, дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг тус тус баримтлан өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан арван хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.*******гийн нийт биечлэн эдлэх ялыг арван хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн *******, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******гийн цагдан хоригдсон 166 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1., ******* дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хамт ирүүлсэн алчуур ширхэг, дотуур өмд 1 ширхэг, ноосон өмд 1 ширхэг, оймс 1 хос, ноосон цамц 1 ширхэг, дотуур цамц 1 ширхэг, нарийн мод, төмөр тус бүр 1 ширхэг, төмөр сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Хэрэгт шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ
ШҮҮГЧИД Б.БИЛГҮҮН
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ