| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0583/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/602 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Батцэцэг хөтлөн,
улсын яллагч М.Амарзаяа /томилолтоор/
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******6 оны 6 дугаар сарын *******7-нд Дундговь аймгийн *******-******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн *******-******* сумын ******* дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЛ606*******7*******8/, Хангинаа овогт *******ийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
мөн цаг хугацаанд Т.*******ыг өмөөрч очсон Э.*******ын нүүрэн тус газарт цохиж, газар унасны дараа дээрээс нь дэвсэж, эгэм ясны далд хугарал, баруун доод зовхи, зүүн эгэм, мөр дал, бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн *******6 дугаар зүйлийн *******4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ “Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй. Хохирол төлбөр нэхэмжилбэл нөхөн төлнө. *******а 4 сая төгрөг нэхэмжилсэн. Би хөдөө очиж, малаа зараад хохирлоо төлнө. Өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос
С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Нэг. Шүүгдэгч С.******* нь 2023 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” караокены гадна Т.*******тай үл ялих зүйлээр шалтаглаж маргалдах явцдаа түүний хамар хэсэг рүү өшиглөж, цохисны улмаас биед нь хамар ясны далд хугарал, таславчны мурийлт, хамрын нуруу, хоёр зовхинд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
*******.******* Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь тал)
*******.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.*******ын өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 24-ны шөнө ******* караокены гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгэхэд миний ард талаас нэг танихгүй хүн ирээд миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би гайхаад тэр хүнийг барьж аваад биеэ хамгаалсан. Тэгэхэд тэр дахин миний толгой, болон биеийн энд тэнд цохиж өшиглөсөн. Тэгэхэд намайг зодож байсан залуугийн хамт явсан хүн гарч ирээд найзыгаа авч явах гээд салгаж байхдаа мөн намайг хавсарч унагаад газарт унасан байхад миний бөөр гэдэс орчимд өшиглөсөн. Тэр үед манай найз *******а гарч ирэн намайг өмөөрч тэр хүнээс салгах гэсэн боловч тэр хоёр хүн манай найзыг бас зодож эхэлсэн. Би тэдгээр хүмүүсийг явуулахгүйн тулд нэгийг нь барьж үлдэж байгаад найзаараа цагдаа дуудуулсан. Би тэдгээр хүмүүсийг огт танихгүй. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь эмч миний хамрыг цөмөрсөн байна гээд надад бичиг хийж өгсөн. Би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг зодсон хүн мөн адил хэрэглэсэн байсан. Би гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-2 дэх тал)
*******.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.*******ын дахин өгсөн: “Би тухайн үед утасгүй байсан ба Архангай аймгийн суманд морь малаа уяад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэж мэдээгүй байсан. Тэгээд найз *******аас 2024 оны 6 дугаар сарын *******4-ний өдөр сонсоод өнөөдөр хотод ирсэн. Тухайн үед утасгүй байсан учраас *******ын утсыг мэдүүлэгт тэмдэглүүлсэн. ******* гэх хүн миний хамрыг хугалсан хүн мөн байна би зургийг нь хараад шууд таньж байна. Тухайн үед би караокены гадаа тамхи татаад зогсож байсан ******* гэх хүн үг хэлэлгүй миний хамар хэсэг рүү өшиглөөд нэг удаа цохисон тухайн үед миний хамар хугараад хамраас цус гараад байж байсан нэг үл таних залуу гарч ирээд болиулсан тухайн хүнийг би найз нь гэж бодсон найз үгүйг нь бол мэдэхгүй тухайн залуу намайг хавсарч унагаасан. Миний биед гэмтэл учруулаагүй болохоор тухайн залууд гомдолгүй харин *******ээр би хамрынхаа эмчилгээг хийлгээд тэгшлүүлчихвэл надад гомдол санал байхгүй. Надад эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх баримт байхгүй. Би сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй. Миний хамрыг эмнэлгийн байгууллагаар тэгшлүүлээд өгчихвөл надад гомдол санал гээд байх зүйл байхгүй мөнгө төгрөг сэтгэл санааны хохирол гээд нэхэмжлээд байх зүйл алга. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 3******* дэх тал)
*******.4 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 8356 дугаартай “Т.*******ын биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамрын нуруу, хоёр зовхинд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой... гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хоёр. Шүүгдэгч С.******* нь мөн цаг хугацаанд Т.*******ыг өмөөрч очсон Э.*******ын нүүрэн тус газарт цохиж, газар унагаан дээрээс нь дэвсэж, эгэм ясны далд хугарал, баруун доод зовхи, зүүн эгэм, мөр дал, бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
2.******* Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.*******ын өгсөн: “2023 оны 6 дугаар сарын 23-ны шөнө би өөрийн найз Т.*******тай уулзаад бид хоёр хорооллын эцэст байх ******* гээд караокед орсон. Тэнд орж дуулж байгаад манай найз тамхи татах гээд гарсан. Би 5 минут орчмын дараа найзынхаа араас гарахад караокены үүдэнд манай найз *******ыг хүн зодож байсан. Тэгэхээр нь би голоор нь ороод найзыгаа зодож байсан хүмүүсээс салгах гэж оролдсон. Тэгэхэд манай найзыг зодож байсан 2 залуугийн нэг нь над руу дайраад миний нүүр рүү цохисон. Тэгээд намайг газарт унагаад миний дээрээс 2-3 удаа дэвсэж өшиглөсөн. Тэгээд би тэдгээр хүмүүст зодуулаад зугтааж байхдаа цагдаад дуудлага өгсөн. Би тухайн хүмүүсийг огт танихгүй. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь эмч миний зүүн талын эгэм хугарсан байна. Баруун нүд бас хавдсан байсан, толгой зураг авхуулах шаардлагатай гэсэн. Би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг зодсон хүн мөн адил хэрэглэсэн байсан. Манай найзтай ямар асуудал үүсгэснийг би мэдэхгүй. Би их гомдолтой байна. Зүгээр байж байгаад бусдад зодуулж биедээ гэмтэл авсандаа их гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******-20 дахь тал)
2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.*******ын дахин өгсөн: “Би хөдөө орон нутагт ажлаар олон сараар явсан сүлжээ унаад ажлаас чөлөө өгөхгүй байсан болохоор би цагдаагийн байгууллагад ирж чадаагүй. Би тухайн өдөр ******* караокеноос гарч ирж байхад манай найз ******* гадаа ******* гэх залууд цохиулчихсан байдалтай нэг үл таних залуу бас зогсож байсан. ******* гэх хүнд хөөш болиоч ээ яагаад байгаа юм гэж хэлээд яваад очсон чинь ******* над руу дайраад миний толгой хэсэг рүү цохиод цээж рүү өшиглөөд авсан. Тэгэхээр нь би тухайн залууг барьж ноцолдож эхэлсэн бид хоёр ноцолдож байхад би газарт унасан чинь ******* миний дээрээс хэд хэдэн удаа дэвссэн тэгсэн хажууд байсан шорлог зардаг ах ирээд болиулаад байж байтал цагдаа нар ирсэн. Намайг болон манай найзыг ******* гэх хүн зодсон тэнд өөр хүмүүс их байсан боловч зүгээр хараад зогсож байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан мөн намайг гараад ирэхэд хоёр залуу байсан нэг нь ******* нөгөө нь бас нэг үл таних залуу байсан. *******ийн хажууд байсан залууг манай найзыг *******тэй хамт зодсон гэж би тухайн үедээ ойлгосон дараа би найз *******аас асуухад ******* гэх хүнд зодуулсан гэж байсан. Би гомдолтой байна эмчилгээний зардал нэхэмжлэх баримт байхгүй би сар гаруй ажилдаа яваагүй бие махбодиороо хохирсон учраас тухайн залуугаас 4 сая төгрөг нэхэмжилж байна, би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)
2.3 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 8357 дугаартай “Э.*******ын биед эгэм ясны далд хугарал, баруун доод зовхи, зүүн эгэм, мөр, дал, бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.*******-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-3 дэх тал)
2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн С.*******ийн өгсөн: “Би өчигдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 23-ны орой найзууд болох , нарын хамт хорооллын эцэст байдаг ******* гэх нэртэй караокед орж хүний нэг шил пиво, 0.5 литрийн “Эдэн” нэртэй архи 2 шилийг уугаад сууж байхад ын эхнэр нь ирээд , хоёрыг авч яваад би ганцаараа үлдээд гарч буудал авч хонох санаатай караокеноосоо гарч явж байгаад үүдэнд шатан дээр 2 залуутай таараад тэр хоёртой маргалдсаны улмаас зодолдоод байснаа хагас дутуу санаж байна. Гадаа гараад согтоод болсон асуудлаа сайн санахгүй байна. Би караокеноос ганцаараа гарч ирээд тэр 2 залуутай зодолдоод байхад зүс таних гэх залуу ирсэн. Миний биед халдаж цохисон, хоорондоо харилцан зодолдсон. Миний баруун нүдний доод хэсэн хөхөрсөн, толгойны ард хэсэг хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би караокеноос гарахдаа их согтолттой байсан тул болсон асуудлаа санахгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)
2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар С.*******ийн өгсөн: “Би уг тогтоолыг уншиж танилцлаа, би тус тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогч нартай холбогдож хохирол мөнгийг нь барагдуулахаар болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч Т.*******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн хамар хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, цохисон гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, таславчны мурийлт, хамрын нуруу, хоёр зовхинд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, мөн хохирогч Э.*******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хүндэвтэр хохирол шүүгдэгч нь хохирогчийн түүний нүүрэн тус газарт цохиж, газар унасны дараа дээрээс нь дэвссэн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эгэм ясны далд хугарал, баруун доод зовхи, зүүн эгэм, мөр дал, бугалгад цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.******* нь хохирогч Т.*******тай маргалдсаны улмаас түүний бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийг өмөөрч очсон Э.*******ын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тус тус тогтоогдсон ба хяналтын прокуророос С.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Т.*******ын биед учирсан хөнгөн гэмтэл, Э.*******ын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Харин хохирогч Т.*******, Э.*******а нар нь “эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтыг гаргаж өгөх боломжгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн байх боловч тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардал, хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар нэг мянган хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.200.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч С.*******ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.200.000 торгох ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.200.000 торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтэн нийт биечлэн эдлэх ялыг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.*******д оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Хангинаа овогт *******ийн *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,
-мөн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял,
-мөн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.200.000 торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.200.000 торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтэн нийт биечлэн эдлэх ялыг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.*******д оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хохирогч Т.Түмэнжаргал, Э.*******а нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Хэрэгт шүүгдэгч С.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
*******0. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ