| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0561/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/594 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,
хохирогч Ш.*******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
иргэний нэхэмжлэгч О. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20002909 дугаартай эрүүгийн хэргийг 2 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын -нд Ховд аймагт төрсөн, 5 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо *******гийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ПА*******/, овогт *******гийн *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Л.******* нь Баянгол дүүргийн ******* дугаар хороо ын зам, 1*******-н тоот хашааны зүүн замд 2 оны дүгээр сарын 21-ний өдрийн ******* цаг 50 минутын орчим Toyota Mark-2 маркийн - улсын дугаартай хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. .7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж Toyota Aqua маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.*******гийн эрүүл мэндэд хүзүүний 5-р нугалмын баруун талын нумын хугарал, баруун шилбэний цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, жолооч О.ын биед тархи доргилт, хоёр хөмсөгний голд шарх, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ “Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгч ад 505.000 төгрөг, хохирогч Ш.*******д 00.000 төгрөгийг тус тус өгсөн. Хохирлоо боломжоороо нөхөн төлж барагдуулна. Би 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан бөгөөд одоо группэд байдаг. Улирлын чанартайгаар барилгын туслах ажил хийдэг. Сар сардаа цалингаасаа хохирлоо нөхөн төлнө. Би өдрийн 100.000 төгрөгөөр ажилладаг.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.******* мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйлгүй. Харин баримтаар эмчилгээний зардлын 2.015.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс сарын 2.000.000 төгрөг буюу нийт 6.000.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байна. Нийтдээ 8.015.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс шүүгдэгч 00.000 төгрөгийг шилжүүлсэн тул одоо 7.5.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Миний ажилладаг байгууллага нь нийгмийн даатгал төлдөггүй, би сайн дураараа нөхөн төлдөг. Би 17 оноос хойш тус байгууллагад худалдааны зөвлөх менежерээр ажиллаж байна. Цалин дансаар олгогддог.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч О. мэдүүлэхдээ “Би тэр өдөр ах ийн машиныг унаад явж байсан. Би хөрөнгийн үнэлгээгээр гаргасан 5.0.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн үнэлгээний төлбөр 65.000 төгрөг, ачлагын 125.000 төгрөг, үзлэгийг 80.000 төгрөг нөхөн төлөгдөөгүй байгаа учраас нэхэмжилж байна. Миний эрүүл мэндэд учирсан хохиролд 505.000 төгрөг нөхөн төлсөн учир нэхэмжлэхгүй. Боломж бололцоотой болохоороо гэмтлээс үүдэлтэйгээр мах товойж гарч ирсэн учраас 1.000.000-2.000.000 төгрөгөөр косметик хагалгаанд орох бодолтой байна. Өнөөдрийн байдлаар баримтаар нэхэмжилж байгаа зүйл байхгүй.” гэв.
Хоёр: Эрүүгийн 20002909 дугаартай хэсгээс.
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн дэх тал)
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал)
. Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 7-8 дахь тал)
. Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 12-******* дахь тал)
5. Зам тээврийн осол хэрэг болсон газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11 дэх тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.*******гийн өгсөн: “2 оны дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагт ажлаасаа тараад гараад гэртээ харихаар явж байтал хуучин найз танил тай “” их дэлгүүрийн баруун талд тааралдсан. Тэр үед найз хэнийхийг нь мэдэхгүй автомашин жолоодоод явж байсан ба намайг гэрт хүргээд өгье гэхээр нь би зөвшөөрөөд уг автомашины жолоочийн хажуугийн суудалд суусан. Тэгээд явж байтал найз “” кино театрын хойд тал руу нэг замаар явж нэлээд хойд зүгт уул руугаа өгсөж байгаад нэг айлын гадна очсон. Тэгээд нэг хашааны очиж байж байгаад буцаад төв зам руугаа буюу хойноосоо урагшаа “” кинотеатр чиглэлтэй явсан. Тэгээд бага зэрэг хойноосоо урагшаа уруу замаар уруудаад ******* цаг өнгөрч байсан байх явж байтал гэнэт өөдөөс нэг хурц гэрэлтэй автомашин гарч ирэх шиг болсон. Тэгээд тэрнээс хойш юу болсныг нь сайн санахгүй байгаа. Гэнэт нэг сэрсэн чинь эмч цагдаа нар ирсэн байдалтай миний биеийг асууж байсан. Тэндээсээ гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн. Зам дээр хөдөлгөөн сийрэг чөлөөтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Хүзүү хугараад хагалгаанд орсон. Хагалгаанд орсон зардал мөнгө, 2 сар гаруй ажил хийж болохгүй гэсэн. Ажилгүй байсны хугацаа эмчилгээний зардал зэрэг хохирлоо нэхэмжилнэ. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2 оны дүгээр сарын 0-ны өдрийн 592 дугаартай “Ш.*******гийн биед хүзүүний 5-р нугалмын баруун талын нумын хугарал, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дэх тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч О.ын өгсөн: “2 оны дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн найз *******г Баянгол дүүргийн нутаг ,-р хороолол орчмоос очиж авсан. Ингэхдээ өөрийн төрсөн ахын эзэмшлийн Toyota Aqua маркийн - улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Найзыгаа аваад гэрт нь хүргэж өгөхөөр ,-р хорооллын эцэс рүү явсан. Гэрийнх нь гадаа юм ярьж сууж байхад зам дээр нэг хүн гар өргөөд байхаар нь хамтдаа хүргээд өгье гэж ярилцаад нөгөө хүнийг суулгаад кинотеатрын хойд тал руу ын зам гэдэг газар нөгөө хүнээ хүргэж өгөөд буцаад хойноос урагшаа явж байтал өөдөөс өөр нэг автомашин зам голлоод ирсэн. Тэгэхээр нь би гэрлээрээ дохио өгөхөд нөгөө автомашин урсгал сөрж улам шахаж явсаар байгаад миний автомашины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Уг ослоос миний биед тухайн үед хүзүү толгой өвдөөд байхаар нь зураг авхуулахад гайгүй байна гэж хэлсэн. Мөн 2 нүдний дунд хэсэгт 8-9 оёдол тавиулсан. Уг оёдлоос тэр орчимдоо мах нь товойгоод гараад ирсэн байдалтай байгаа. Зураг авхуулахад 0.000 төгрөг мөн овойж гарч ирсэн махыг нь гоо сайхны эмнэлгээр зүсүүлж авхуулахад 1.700.000 төгрөг орчим болно гэж хэлсэн. Нийтдээ ослоос болсон гэмтэлд 2.00.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 160 дахь тал)
9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2 оны дүгээр сарын -ны өдрийн 591 дугаартай “О.ын биед тархи доргилт, хоёр хөмсөгний голд шарх, дух, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52- дах тал)
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч О.ийн өгсөн: “Би Toyota Aqua маркийн - улсын дугаартай автомашиныг 2 оны 0 дүгээр сард Улаанбаатар хотод хувь хүнээс *******.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг автомашиныг өөрийн хувийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг ба осол гарсан өдөр над руу дүү болох утсаар залгаад ачаа зөөвөрлөх шаардлагатай байгаа тул автомашин хэрэг болоод байна яваад өгөөч гээд гуйхаар нь би завгүй байсан учир өөрийн дүү ыг аваад яв гээд уг автомашиныг өгөөд явуулсан. Тэгээд тэр өдөр уг осол гарсан. Ослын улмаас миний эзэмшлийн уг автомашинд 5.0.000 төгрөгийн хохирол гарсан. Миний эзэмшлийн автомашинд учирсан уг хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Мөн осол гарсан өдрөөс хойш журмын хашаанд байгаа болон ачилтын хөлс зэргийг нэмж нэхэмжилнэ. Үнэлгээний төлбөр болох 65.000 төгрөг зэргийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал)
11. “Хас Үнэлгээ” ХХК-ийн “Toyota Aqua маркийн - улсын дугаартай автомашины эвдрэл гэмтлийг нийт 5.0.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 99-101 дэх тал)
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр (Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн) С.Сувд-Эрдэнийн өгсөн: “Баянгол дүүргийн ******* дугаар хороо ын зам, 1*******-н тоот хашааны зүүн замд 2 оны 0 дүгээр сарын 21-ний өдрийн ******* цаг 50 минутын орчим Тоуоta Mark-2 маркийн - улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч нь Тоуоta Sai маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар жолооч зорчигч нарын эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ш.******* нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5.55.00 төгрөг даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10000080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал)
*******. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Л.*******гийн өгсөн: “2 оны дүгээр сарын 21-ний өдөр өөрийн баз ахын гэрт нь очоод тэндээ 2- аяга айраг уугаад орой ******* цаг 0 минутын орчимд гараад гэртээ харихаар явах замдаа Баянгол дүүргийн нутаг кинотеатрын хойд талд ын зам дээр урдаас хойд зүгт явж байхдаа осол гаргасан. Тэгээд хойд зүгт явж байтал өөдөөс нэг хурц гэрэлтэй автомашин ирж байхаар нь би баруун гар тийш жолоогоо дараад эргүүлээд зүүн гар тийш дарснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд хажуугаараа онхолдсон байдалтай байсан. Эхлээд баруун гар тийш жолоогоо дарах үед миний жолоодож явсан автомашины баруун дугуй хашлага мөргөхөөр нь буцаагаад зүүн гар тийш жолоогоо дарснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд осол гарсан байсан. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлсийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Өөрийн гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Уг үйлдэлдээ гэмшиж ухаарч байгаа. 1 онд Улаанбаатар хотод Баянбулаг нэртэй жолооны курс төгсөж байсан. Түүнээс оноос хойш тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодож байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******6 дахь тал)
1. Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 16-15 дэх тал)
15. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 7 дахь тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 8 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Л.******* нь Баянгол дүүргийн ******* дугаар хороо ын зам, 1*******-н тоот хашааны зүүн замд 2 оны дүгээр сарын 21-ний шөнийн ******* цаг 50 минутын орчим “Toyota Mark-2” маркийн - улсын дугаартай хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1., .7, 11. гэсэн заалтуудыг зөрчиж О.ын жолоодож явсан “Toyota Aqua” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.*******гийн эрүүл мэндэд хүзүүний 5-р нугалмын баруун талын нумын хугарал, баруун шилбэний цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, жолооч О.ын биед тархи доргилт, хоёр хөмсөгний голд шарх, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн дэх тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал), Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 7-8 дахь тал), Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд драйгер багаж 1.96% согтолттой гарсан (хавтаст хэргийн 12-******* дахь тал), Зам тээврийн осол хэрэг болсон газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11 дэх тал), хохирогч Ш.*******гийн өгсөн: “...******* цаг өнгөрч байсан байх явж байтал гэнэт өөдөөс нэг хурц гэрэлтэй автомашин гарч ирэх шиг болсон...Зам дээр хөдөлгөөн сийрэг чөлөөтэй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Хүзүү хугараад хагалгаанд орсон. Хагалгаанд орсон зардал мөнгө, 2 сар гаруй ажил хийж болохгүй гэсэн. Ажилгүй байсны хугацаа эмчилгээний зардал зэрэг хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2 оны дүгээр сарын 0-ны өдрийн 592 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дэх тал), иргэний нэхэмжлэгч О.ын өгсөн: “...ын зам гэдэг газар нөгөө хүнээ хүргэж өгөөд буцаад хойноос урагшаа явж байтал өөдөөс өөр нэг автомашин зам голлоод ирсэн. Тэгэхээр нь би гэрлээрээ дохио өгөхөд нөгөө автомашин урсгал сөрж улам шахаж явсаар байгаад миний автомашины зүүн урд хэсэг рүү мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 160 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2 оны дүгээр сарын -ны өдрийн 591 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 52- дах тал), “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 99-101 дэх тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...хойд зүгт явж байтал өөдөөс нэг хурц гэрэлтэй автомашин ирж байхаар нь би баруун гар тийш жолоогоо дараад эргүүлээд зүүн гар тийш дарснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд хажуугаараа онхолдсон байдалтай байсан. Эхлээд баруун гар тийш жолоогоо дарах үед миний жолоодож явсан автомашины баруун дугуй хашлага мөргөхөөр нь буцаагаад зүүн гар тийш жолоогоо дарснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд осол гарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******6 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, .7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Дээрхи зам тээврийн ослын улмаас О.ын биед тархи доргилт, хоёр хөмсөгний голд шарх, дух, зүүн дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцогдохгүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт Э О.ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Ш.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хавтаст хэргийн 16-15 дэх талд авагдсан эмчилгээ болон эм тарианы зардал, мөн хохирогчийг тээвэрлэж эмчилгээ сувилгаа хийлгэсэн автомашины бензиний зардал нийт 2.015.000 төгрөгийн баримтууд тус тус авагджээ.
Хохирогч Ш.******* нь зам тээврийн ослоос өөрт учирсан хүзүүний 5-р нугалмын баруун талын нумын хугарал, баруун шилбэний цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирлын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зорилгоор автомашинаар зорчсон бензиний төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нийт 2.015.000 төгрөгийн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай гэж үзлээ.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.*******, хохирогч /иргэний нэхэмжлэгч/ О. нарын эмчилгээний зардалд хохирогчид 00.000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 505.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болох нь тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон.
Хохирогчид учирсан 2.015.000 төгрөгийн баримттай хохирлоос 00.000 төгрөг төлөгдсөн байна. Харин төлөгдөөгүй үлдсэн 1.5.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ш.*******д олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Ш.******* ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа, иргэний нэхэмжлэгч О. өөрт учирсан хөнгөн хохирлын иргэний нэхэмжлэлтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогч Ш.*******гийн эмчилгээний зардалд 1.5.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлсөн.
Хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой 6.000.000 төгрөгийн нэхэмжлэл, болон иргэний нэхэмжлэгчийн цаашид гарах хагалгаанд орно гэж тус тус мэдүүлсэн байх боловч ирээдүйд бий болох зардал, мөн хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нэхэмжлэлийг нотлох баримтгүйгээр энэ шүүх хуралдаанаар тооцоолон бодож, хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс 5.55.00 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн, хохирогч нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийг үндэслэл болгон 5.55.00
төгрөгийг иргэний нэхэмжлэгч байгууллагад гэм буруутай этгээдээс гаргуулахаар улсын яллагчаас гаргасан саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн энэ гэмт хэргийн улмаас О.ын жолоодож явсан иргэний нэхэмжлэгч О.ийн эзэмшлийн “Toyota Aqua” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 5.0.000 төгрөгийн хохирол, үнэлгээ гаргахад 65.000 төгрөг нийт 5.705.000 төгрөгийн нэхэмжлэл нь энэ гэмт хэргийн улмаас бий болсон хор уршигт тооцогдоно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2 оны А/8, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчид тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ******* дахин нэмэгдүүлснээс *******.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11.880.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Л.*******гаас гаргуулж хохирогч Ш.*******д олгохоор шийдвэрлэв.
Нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******гаас нийт 17.585.000 төгрөг, гаргуулж хохирогч Ш.*******гийн сэтгэцийн хор уршгийн зардалд 11.880.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.ид 5.705.000 төгрөг олгох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Л.*******гаас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 5.55.00 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах;
-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчаас гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлсэн. Түүний хувийн байдалд хамаарах бага насны хүүхэдтэй, өөрийн эрүүл мэндийн хувьд 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай, улирлын чанартай барилгын туслах хийдэг. Зорчих эрхийг хязгаарлах ялыг ажил хөдөлмөр хийж хохирол нөхөн төлөх боломжийг олгож Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж өгнө үү...” гэсэн,
-хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь Баянгол дүүрэгт оршин суудаг, ажил нь Хан-Уул дүүрэгт байдаг мөн ажил хөдөлмөр эрхэлж хохирогчийн хохирол төлбөрийг нөхөн төлөх шаардлагатай зэргийг харгалзаж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Л.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Шүүгдэгч Л.******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, эрүүл мэндийн хувьд 65 хувийн групп-д байдаг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхэд түүний хувийн байдалд хамаарах эрүүл мэндийн шалтгаан, нөгөөтэйгүүр ажил хөдөлмөр эрхэлж орлого олж, хохирогч, иргэний нэхэмжлэгч хүн, байгууллагын хохирлыг нөхөн төлж тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Л.*******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх /дөрөв/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Зургаа: Бусад асуудлын талаар.
Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6..2, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Л.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, дахь хэсэгт зааснаар Л.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******гаас нийт 17.585.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.*******гийн сэтгэцийн хор уршгийн зардалд 11.880.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.ид 5.705.000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Хохирогч Ш.******* ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа, иргэний нэхэмжлэгч О. өөрт учирсан хөнгөн хохирлын иргэний нэхэмжлэлтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******гаас 5.55.00 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
10. Хэрэгт шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ